Categories
мэдээ нийгэм

Гэрийн нөхцөлд шүд цайруулах арга

Шинэхэн зуун настын хандаар Холливудын оддын инээмсэглэлтэй болох боломжтой юм шүү. Ингэхийн тулд гадуур худалдаалж буй 100% гель авж болох эсвэл гэртээ байгаа зуун настыг хэрэглэж болно. Ингэхдээ шүдэндээ үрж, иллэг хийх маягаар үрнэ. Түүний дараа шүдээ ердийн байдлаар угаагаарай. Зуун настыг өдөр болгон хэрэглэж болох ба 14 хоногийн дараа таны шүд танан цагаан болохыг харах болно.

Гадилын хальсны дотор агуулагдах бодис нь хүний шүдэн дээр тогтдог өнгөрийг авах, өнгөлөх гайхамшигтай бодис агуулдаг гэнэ шүү. Гадилын хальсын дотор талаар шүдний гадна дотор талыг арчаад, 5 – 7 минут байлгаж байгаад шүдээ угаагаарай. Хэдэн ч удаа давтаж болно.

Идэвхжүүлсэн нүүрсийг устай хольж цөцгийн мэт зуурмаг болгоно. Ингээд шүдэндээ түрхээд хоёр минут болгосны дараа амаа зайлаарай. Үүний дараа шүдээ оо-р цэвэрлээрэй. Долоо хоногт нэг удаа давтаж болно.

Categories
мэдээ нийгэм

Ойг хамгаалах ажилд ашиглах автомашин өглөө

Үүнтэй холбоотойгоор ойг хамгаалах, нөхөн сэргээх ажилд ашиглах ОХУ-д үйлдвэрлэсэн Пургон маркийн автомашин болон үлээгч аппарат, үүргэвчит гал унтраагч, усны резинэн сав зэрэг түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зориулалтын багаж хэрэгслүүдийг БОАЖЯ-наас ойн ангиудын албаны хэрэгцээнд хүлээлгэн өгсөн юм. Манай улсын хойд бүс нутгаар байрлах сум дундын ойн ангиудын хамгаалалтад байгаа ойн сангийн нутаг дэвсгэр нь түймрийн эрсдэлийн I – IV зэрэглэлд багтдаг.

Үүнээс I зэрэгт 70 хувь, II зэрэгт 15 хувь, III зэрэгт 10 хувь, IY зэрэгт таван хувь тус тус багтаж байгаа юм. Иймд ойг хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглахад ойн түймэр болон хөнөөлт шавжаас урьдчилан сэргийлэх нэн шаардлагатай байгаа бөгөөд ойг зөв, зохистой хамгаалах нь тулгамдсан асуудлын нэг болоод байна.

Categories
мэдээ нийгэм

Гадаадад эмчлүүлдэг өвчнийг эх орондоо эмчлэх боломжтой болжээ

Засгийн газраас эмч мэргэжилтнүүдийнхээ мэдлэг боловсролыг дээшүүлэх үүднээс гадаад улсад төрийн зардлаар сургаж эхэлсэн. Үүний үр дүнд Монголд эмчлэгддэггүй байсан 39 өвчнөөс 13-ыг нь эх орондоо эмчилдэг болжээ.

Өнгөрсөн хагас жилийн хугацаанд Япон, БНСУ, ОХУ, АНУ, БНЭУ зэрэг хөгжингүй орнуудад 81 эмч, эмнэлгийн ажилчин суралцаад ирсэн байна. Тодруулбал, жирэмсний үед ургаас урагт цус юүлэгдэх хам шинжийн үеийн лазер эмчилгээ, нүдний эвэрлэг шилжүүлэн суулгах мэс засал, торлог шилэнцэрийн хүнд хэлбэрийн эмгэгийн мэс заслын технологи, хүүхдийн мэдрэлийн өвчин эмгэг, саажилтын үеийн сэргээн засах эмчилгээ, донтох өвчин эмгэгийн оношилгоо, эмчилгээний чиглэлээр Япон, БНСУ, ОХУ-д 1-3 сарын хугацаатай багаараа суралцаад иржээ.

Мөн Эрүүл мэндийн яам, Японы Жайка Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын анхан ба хоёр дах шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах” төслийн хүрээнд ирэх есдүгээр сараас арванхоёрдугаар сарын хооронд Японы Осака, Токио хот болон Токүшима, Нара мужид гурван удаа сургалт зохион байгуулахаар болсон байна. Уг сургалтад Эрүүл мэндийн хөгжлийн төв, Хавдар судлалын үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Эмгэг судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Улсын II төв эмнэлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төв, нийслэлийн Чингэлтэй эрүүл мэндийн төв болон төслийн загвар аймаг Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн төгсөлтийн дараах сургалтын албаны дарга, мэргэжилтэн гэсэн нийт 10 хүн суралцахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

“Шөнийн гэрэлт гудамж” төслийн санхүүгийн төлөвлөлт, зарцуулалтад хяналт тавьжээ

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын гаргасан албан тушаалын дагуу “Шөнийн гэрэлт гудамж” төслийн менежментийн багийн үндсэн чиг үүргийн хэрэгжилт, 2018 онд Шөнийн гэрэлт гудамжинд хэрэгжүүлэх ажлын санхүүгийн төлөвлөлт, зарцуулалтад хяналт шалгалт явуулж, үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох зорилгоор шалгалт хийжээ. Уг шалгалтын дүнг Хотын ерөнхий менежерийн Зөвлөлийн өргөтгөсөн хуралд танилцуулжээ.

Шалгалтаар,

-Нийслэлийн Соёл урлагийн газар, Аялал жуулчлалын газар 2017, 2018 онд байгуулсан хамтран ажиллах гурвалсан гэрээний дагуу “Юнайтед инвестмэнт партнерс” ХХК буюу Төслийн менежментийн багаас хүргүүлсэн соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн ажлууд болон үйл ажиллагааны төлөвлөлтийг хянаж мэргэжил арга зүйгээр хангаагүй.

-“Юнайтед инвестмэнт партнерс” ХХК-ний удирдлагуудын зүгээс 2018 онд “Шөнийн гэрэлт гудамж”-ны төслийн үйл ажиллагааг зөв бүтэц зохион байгуулалт, чиг үүргээр хангаагүй, соёл, урлагийн үзүүлбэр, гэр бүл болон спортын арга хэмжээнүүдийн төлөвлөлт, зохион байгуулалтад анхаарал хандуулаагүй, зохион байгуулалтын үйл ажиллагааг сулруулсан.

Санхүүгийн үйл ажиллагаа хангалтгүй, Нягтлан бодох бүртгэлийн тухай болон бусад холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллаагүй зэрэг олон зөрчил илэрчээ.

Тиймээс дээр дурдсан болон бусад зөрчлүүдийг арилгах талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн Зөвлөлийн хурлын шийдвэрээр “Юнайтед инвестмэнт партнерс” ХХК буюу Төслийн менежментийн багт “Зөвлөмж” хүргүүлж хэрэгжилтийг 10-р сарын эхний долоо хоногт багтаан Хотын Ерөнхий менежерийн зөвлөлийн хуралд танилцуулахыг үүрэг болгосон байна.

“Шөнийн гэрэлт гудамж” төслийнхөн хангалтгүй ажилласан нь тогтоогджээ

“Шөнийн гэрэлт гудамж” төслийн багийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг Хотын ерөнхий менежерийн Зөвлөлийн өргөтгөсөн хуралд танилцуулж буй нь.

Categories
мэдээ нийгэм

“Хүчирхэг монгол” спортын өдөрлөг болж байна

Д.Сүхбаатарын талбайд “Хүчирхэг Монгол” спортын өдөрлөг болж байна. Уг өдөрлөгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж байгаа аж.

Өдөрлөгийн үеэр 40 гаруй спортын төрлийн танилцуулга, үзүүлэх тоглолт болно. Мөн эрүүл мэндийн төрөлжсөн үзлэгийг үнэгүй хийх юм байна.

Categories
гадаад мэдээ

Фото: Хятад улсын Чаньчүн хотын Итүн голын тохижилт

Хятадын Гирийн мужийн Чаньчүн хот нь тус улсын том хотуудын нэг юм. Нийт найман сая хүн амтай. Уг хот нь Хятадын кино урлагийн өлгий болсон газар билээ. Хятадын нэрт жүжигчид, найруулагчид, кино урлагийн мастерууд энэхүү хотоос төрөн гарсан байдаг. Хотын төвөөр Итүн гол урсддаг байна. Манайхны Хатан туул шиг. Голын ойр орчим нэг ч хог байхгүй. Иргэд жуулчдын аялал жуулчлалын бүс болгон тохижуулсан нь Итүн голоо хамгаалах төгс шийдэл болжээ. Энэхүү голын тохижилтыг харуулсан зургийн цоморлогийг сонирхуулъя.









Categories
мэдээ нийгэм

Их дээд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт маргааш болно

Энэ жил есдүгээр сарын 1-н бямба гаригт таарсан. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа тушаал гаргаж, ЕБС болон цэцэрлэгийн нээлтийг бямба гаригт буюу өчигдөр зохион байгуулсан. Харин их дээд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийг Есдүгээр сарын 3-нд буюу даваа гаригт зохион байгуулахаар болсон юм.

Энэ дагуу их дээд сургуулиудын хичээлийн шинэ жилийн нээлт маргааш болно.

Categories
мэдээ нийгэм

У.Хүрэлсүх: Багш нарын өмнө тулгамдаж байгаа хүндрэлтэй асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэн ажиллана

Эрдмийн баярын өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын нийт багш сурган хүмүүжүүлэгчид, оюутан сурагчдадаа мэндчилгээ илгээснийг хүргэж байна.

Тусгаар тогтносон Монгол Улсынхаа төрийн дууллыг эгшиглүүлэн эрдмийн их өргөөндөө сэтгэл догдлон яарсан хичээлийн шинэ жил нээлтээ хийж байна.

Эрхэм оюутан сурагчид, багш сурган хүмүүжүүлэгчид, нийт эцэг эхчүүддээ эрдмийн өргөө шуугисан хичээлийн шинэ жилийн баярын мэндийг чин сэтгэлээсээ өргөн дэвшүүлж эрдэм ухааны хязгааргүй их далайд аялах эрхэм үйлсэд нь өндөр амжилт, аз жаргал гэгээн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Эрхэм оюутан, сурагчдаа,

Ядуу тариачны гэр бүлд аугаа их Ньютон төрж энгийн даруу малчны гэрт Шекспир мэндэлсэн. Нэрт одон оронч суут Коперник мөн л Польш малчны хүү, Их зохиолч Дашдоржийн Нацагдорж ч эгэл ардын хүү байсан. Эдгээр суутнууд бүгд л өөрийн хичээл зүтгэлийн үр дүнд түүхэнд нэрээ үлдээсэн их хүмүүс болсон байдаг.

Хүмүүний мандах, буурахыг чадлаа шавхсан хичээл зүтгэл шийддэг. Тиймээс амьдралынхаа гэрэлт замыг чи өөрийн хичээл зүтгэлээр бүтээж чадна гэдэгтээ бат итгэлтэй байгаарай. Өөрийнхөө хөлс хөдөлмөрөөр олсон мэдлэг, ухаан шиг хүчтэй зүйл үгүйг үргэлж санаж, сэрж яваарай.

Хүн чанар, хүнлэг сэтгэл, эх орноо хайрлах зүрх эрхмээс эрхэм, чухлаас чухал юм шүү. Та нарын ижий аав, хүүгээ, охиноо эрдэм номтой сайн хүн болж аз жаргалтай сайхан амьдарна гэж бүрэн дүүрэн итгэж, бүхнээ зориулж байна. Ижий аавынхаа итгэлийг эрдэмд шамдах зүтгэлээр хариулбал энэ насандаа хураасан их буян болно гэдгийг битгий мартаарай.

Эрхэм хүндэт багш сурган хүмүүжүүлэгчдээ,

Монгол улсын өнөөгийн хөгжил дэвшил, урлаг, спорт, бүхий л салбарт гаргаж буй амжилт бүрийн эх булаг нь эрхэм хүндэт багш та билээ. Эх орны ирээдүй хойч үеийг сурган хүмүүжүүлэх нөр их ажилдаа өөрийн гэр бүл үр хүүхдийг ч умартан зүтгэдэг хүмүүс бол Монголын багш нар та нар минь юм. Багш нарын өмнө тулгамдаж байгаа цалин хөлс, нийгмийн хүндрэлтэй асуудлуудыг Монгол Улсын Засгийн газар цаашид ч үе шаттайгаар шийдвэрлэн ажиллах болно. Эрхэм хүндтэй үүргээ нэр төртэй биелүүлж яваа нийт багш нартаа Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа халуун талархал илэрхийлж ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе. Эрдмийн гэгээн үйлс өрнүүн дэлгэр Номын цагаан буян түгэн дэлгэрэх болтугай гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ЕБС-д эрүүл мэндийн хичээл заана

Энэ хичээлийн жилээс эхлэн ЕБС-ийн 4-12-р ангид Эрүүл мэндийн хичээлийг долоо хоногт 1 цагаар орно.Нийгмийн хөгжил дэвшлийг дагаад өсвөр насны хүүхдүүдэд нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох зайлшгүй шаардлага тулгарч байгаа тул эрүүл мэндийн хичээлийг сэргээн дахин сургалтын хөтөлбөрт тусгахаар болсон юм.

Эрүүл мэндийн хичээл нь үндсэн зургаан зорилт, чиглэлтэй байх юм. Үүнд, хувийн болон орчны эрүүл мэнд, хооллолт ба хөдөлгөөн, сэтгэцийн эрүүл мэнд, хорт зуршил, нөхөн үржихүйн эрүүл мэнд, жендэрт суурилсан хүчирхийлэл гэсэн чиглэлтэй байх аж.

ЕБС-д Эрүүл мэндийн хичээл заах 2700 сургагч багш бэлтгэж эхэлсэн бөгөөд хичээлийн сурах бичиг хэвлэлтэнд шилжээд байгаа аж.

Одоогоор ихэнх аймагт эрүүл мэндийн хичээлийг заах тусгай багш бэлтгэгдээгүй байгаа учраас 4-5-р ангид анги удирдсан багш нар, 6-12-р ангид энэ хичээлийн жилд ажиллаж байгаа биологийн багш болон биеийн тамир эрүүл мэндийн багш нар хичээл заана.
Эрүүл мэндийн хичээл нь 1998-2014 оныг хүртэл ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт тусгагдан цөөн цагаар орж байсан ч хүүхдэд хэт их ачаалал өгч байгаа, тусгай багш бэлтгэгдээгүй гэсэн шалтгаанаар сургалтын хөтөлбөрөөс хасагдсан байна.

Share
Tweet
Share
Share
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр наймдугаар сарын 31, есдүгээр сарын 01-ны өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай, усархаг бороо орох төлөвтэй байна. Мөн есдүгээр 2-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгаар, 3-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, 4-нд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орж, сэрүүснэ.

Иймд,

Иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх

-Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх

-Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих

-Хүүхдийг хараа хяналтгүйгээр орхилгүй, гол мөрөн, нуур, цөөрөм, тогтоол усны орчимд тоглуулахгүй байх,

-Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх,

-Гэр, хашаа, саравч, орон байрыг гуу жалга, голын ойролцоох эрэг, татамд барихгүй, суурьшихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.