Байгалийн голомтот хурц халдварт өвчин гэгддэг тарваган тахал нь ХҮНД дараах замаар дамжин халдварладаг бөгөөд эдгээр эрсдэлт хүчин зүйлсийг иргэд зайлшгүй мэдэж байх нь чухал юм.
Month: September 2018
2018 оны 08 сарын 31нд Эмээлт шалган нэвтрүүлэх товчоонд үүрэг гүйцэтгэж байсан дүүрэг Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч нар тус товчоогоор оройн 22 цагын орчимд архангай аймгийн чулуут сумаас тээвэрлэгдэн ирсэн арьстай 5 ширхэг тарвага тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлэн Зооноз өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өглөө.
Олон улсын бизнес аялал болно
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь БНХАУ-ын Гуандун мужийн Олон Улсын Худалдааг Дэмжих Хороотой хамтран 2018 оны 10 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд бизнес аялал зохион байгуулах гэж байна. Гуандун мужийн барилгын материал, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч, төрөлжсөн худалдааны төвүүдтэй газар дээр нь очиж танилцах, Хятадын хамгийн том экспорт импортын 124 дaхь удаагийн “CANTON FAIR” олон улсын үзэсгэлэнг үзэж сонирхох зорилготой.
Гуандун муж нь БНХАУ-ын үйлдвэрлэл хамгийн ихээр хөгжсөн эртнээс нааш худалдааны томоохон хот байсаар ирсэн хамгийн хөгжингүй бүс – Хятадын хөгжлийн цонх болсон муж бөгөөд бид та бүхэнд энэхүү хөгжингүй мужийн үйлдвэрлэгч нартай танилцах боломжийг олгож байна.
Тус үзэсгэлэнд төрөл бүрийн барилгын материалаас гадна дараах бараа бүтээгдэхүүн дэлгэн тавигдана. Үүнд:
1. Электрон бараа болон гэр ахуйн цахилгаан бараа
Цахилгаан бараа
Компьютер болон холбоо мэдээлэл
Гэр ахуйн цахилгаан бараа
2. Гэрэлтүүлэг болон дагалдах хэрэгсэл
Гэрэлтүүлэх систем ашиглах: Аж үйлдвэрийн гэрэлтүүлэг, засал чимэглэлийн гэрэлтүүлэг, дохиоллын гэрэл, тайзны гэрэл,
албан тасалгааны гэрэл, зар сурталчилгаа үзэсгэлэнгийн гэрэл, орон сууцны гэрэл
Гэрлийн чийдэн: Өдрийн гэрэл, сүүн гэрэл
Чийдэнгийн сэлбэг: гэрлийн бүрхүүл, гэрлийн тулгуур, гэрлийн патрон, цахилгаангүйдэл тогтворжуулагч, цахилгаангүйдэл хувьсгуур, тохируулагч, солигч
3. Авто тээврийн хэрэгсэл болон дагалдах сэлбэг хэрэгсэл
Унадаг дугуй, сэлбэг
Мотоцикл, сэлбэг
Автомашины сэлбэг, Автомашины гоёл чимэглэл
Машин
4. Машин механизм
Уул уурхайн, Хүнд машин механизм
Газар тариалангийн тоног төхөөрөмж
Хүнсний тоног төхөөрөмж
ЖДҮ-ийн тоног төхөөрөмж
Бага оврын тоног төхөөрөмж
Том оврын тоног төхөөрөмж
Барилгын тоног төхөөрөмж
5. Төмрөн багаж хэрэгсэл
Гэр ахуйн төмөр эдлэл, засал чимэглэлийн төмөр эдлэл, түгжээ болон сэлбэг, торгонцоолтуур, гагнуурын материал, нам даралтын хаалт, ширэм, төрөл бүрийн төмөр эдлэл
Хэмжүүр, үрэгч, механик багаж, цахилгаан багаж, хийн багаж, гидравлик багаж, гагнуур, механизмийн багаж, зүсэгч багаж, тариалангийн багаж
6. Барилгын материал
Обой, плита, ламинатан шал
Санитар
Барилга болон дотоод засал чимэглэлийн материал
Барилгын төмөр эдлэл
7. Химийн гаралтай бүтээгдэхүүн
Химийн бодисууд: Натрийн нийлмэл, калийн нийлмэл, кальцийн нийлмэл, борийн нийлмэл, манганы нийлмэл, хромын нийлмэл, цайрын нийлмэл, магнийн нийлмэл, хөнгөн цагааны нийлмэл, дан химийн бүтээгдэхүүн, түлш, тосон бүтээгдэхүүн, органик химийн бүтээгдэхүүн, эфир, бусад химийн бодисууд
Будаг
Хуванцар бүтээгдэхүүн
Тариалангийн хэрэгсэл: бордоо, эмбэлдмэл
Шатаагч бодис: Дарь, дэлбэлэгч бодис, газ болон бусад шатаагч бодисууд
Химийн туршилтийн бодисууд
8. Импортын бараа /Хятад улсад импортоор орж ирдэг бүтээгдэхүүн/
Цахилгаан болон гэр ахуйн цахилгаан бараа:
Барилгын материал болон төмөр багаж
Механизмийн тоног төхөөрөмж
Аж үйлдвэрийн түүхий эд
Иймд бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч Та бүхнийг шинээр нэвтрүүлж буй орчин үеийн шинэ дэвшилтэт техник технологи, тус улсын томоохон үйлдвэрлэгч нартай газар дээр нь танилцаж судалгаа хийж өөрсдийн бизнесийн цар хүрээгээ тэлэхийг хүсвэл энэхүү бизнес аялалд оролцохыг МХАҮТ-аас урьж байна.
2018 оны есдүгээр сарын 30-ний өдрийг дуустал бүртгэх аж.
Дэлгэрэнгүй мэдээллийг 312501, 99077781 утсаар болон baigalmaa@mongolchamber.mn хаягаар авах юм байна.
УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Төв аймгийн Баянчандмань сумын ерөнхий боловсролын сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилийн нээлтэнд оролцлоо.
Энэ жил ерөнхий боловсролын 814 сургуульд 597.2 мянган сурагч суралцах бөгөөд үүнээс 563 нь хөдөө орон нутагт, 251 нь нийслэлд үйл ажиллагаа явуулж байна. Баянчандмань сумын 12 жилийн ерөнхий боловсролын сургууль нь аймгийн тэргүүний бөгөөд энэ жил 800 сурагчтай хичээлийн жилээ эхлүүлж байна. Нэгдүгээр ангид 105 хүүхэд элсэн оржээ.
Багш сурагчид нь жил бүр аймаг, улсын урлаг спортын тэмцээн уралдаан, олимпиадуудад амжилттай оролцдог уламжлалтай бөгөөд энэ жилд төгсөгчдийнхөө элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоор аймагтаа тэргүүлсэн байна. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд сургуулийн багш нарын амжилтыг үнэлж нэг ангийг иж бүрэн тохижуулж өгөхөөр болсноо мэдэгдлээ. Үүний дараа мөн сумын “Одод” цэцэрлэгийн нээлтэнд оролцлоо. Аймгийн хошой тэргүүний цэцэрлэг болсон энэ хамт олон энэ жил 200 хүүхэдтэйгээр хичээлийн шинэ жилээ эхлүүлж байна. Олон жил болсон цэцэрлэгийн байраа аймгийн удирдлага, эцэх эхчүүдийн тусламжтайгаар нөөц боломжоо ашиглан засварлаж хүүхдүүдээ хүлээн авч байна. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд тойргоос сонгогдсон гишүүний хувьд гудас, цагаан хэрэглэл бүхий зөөлөн эдлэл хүлээлгэн өгч ирэх жил цэцэрлэгийн шинэ байртай болох боломж бүрдэж буйг дуулгасан юм. Цэцэрлэгийн багш нар, эцэг эхчүүдийн хувьд энэ хамгийн сайхан мэдээ байлаа.
“Mongolian archery open cup-2018” нээлттэй тэмцээн өнөөдөр олон улсын стандартын “Дайчин чанар-тэсвэрийн талбар 360” талбайд эхэллээ. Нээлттэй тэмцээнд Монголын 10 байгууллагын 80 гаруй, ОХУ-ын Буриадын 10 орчим тамирчин олимпийн байт харваа буюу тахир нум, кампаунд гэсэн хоёр төрлөөр цэц мэргэнээ сорьж байгаа аж. Монголын байт харвааны холбооны Ерөнхийлөгч П.Цагаан тус тэмцээнийг нээж үг хэлэв.
Тэрээр “Энэ тэмцээн Азийн наадам амжилттай болон өндөрлөж байгаа энэ үед болж байна. Мөн өнгөрсөн хавар, зуны 60 орчим хоногт байтын тамирчид, дасгалжуулагчид тэдний ар гэрийнхэн, спортыг дэмжигчид, хандивлагчдын хүч дэмжлэгээр бүтээн байгуулсан зориулалтын талбайд болж байгаагаараа онцлог юм. Азийн наадамд манай тамирчид амжилтаа ахиулж оролцлоо.
Манай байтын тамирчид БНСУ-ын багийг ялсан нь энэ наадмын сенсаац, бидний хувьд түүхэн амжилт боллоо. Тив дэлхий, олимпийн аварга Өмнөд Солонгосын тамирчдыг ялсан нь манай тамирчид тууштай, сэтгэл зүтгэлээ гаргаж бэлтгэл сургуулилтаа хийвэл амжилт ойрхон байгааг харуулж байна. Бидэнд маш их урам зориг өглөө. Өөрсдийн бүтээн байгуулсан талбайдаа зохион байгуулж байгаа өнөөдрийн тэмцээн бүх амжилтын эхлэл болог” хэмээн хэлээд Азийн наадамд амжилттай оролцсон байт харвааны тамирчид, дасгалжуулагчдадаа баяр хүргэж, нээлттэй тэмцээнд оролцож байгаа бүх тамирчдад амжилт хүслээ. Тэмцээн гурван өдөр үргэлжлэх юм.
Данийн алдарт LEGO тоглоомын компани “Лего Техникээр бодит зүйлийг бүтээнэ” уриатайгаар Bugatti Chiron (Бугатти Широн) загварын автомашин бүтээснээ 3 сая ам.доллараар үнэлжээ. Ойролцоогоор 1 сая ширхэг LEGO Technic загвараар хэсгээр бүтээсэн Bugatti Chiron автомашин 1500 кг жинтэй аж. Харин яг автомашины мотор шиг ажиллах моторыг 2304 ширхэг легогоор хийжээ. Хэдий Bugatti Chiron машин шиг хурдалж чадахгүй ч LEGO Technic-ээр хийсэн уг машин 5.3 морины хүчин чадалтай, цагт 18 миль хүртэл хурдтай явж чадна гэнэ. Bugatti Chiron загварын машины хяналтын албанд ажилладаг, алдарт Le Mans уралдааны аварга Энди Уоллес легогоор бүтээсэн машиныг унаж шалгажээ. “Хэдийгээр хүүхдүүдийн тоглодог легогоор хийсэн ч энэ машин үнэхээр явж, ажиллаж байгаа нь үнэхээр гайхалтай” хэмээн Энди Уоллес уулга алджээ.
Нобелийн шагналт зохиолч Казүо Ишигүрогийн “Өдрөөс үлдсэн зүйл” роман Монголын уншигчдад хүрэхэд бэлэн болжээ. Монсудар хэвлэлийн газар монгол хэлнээ албан ёсны эрхтэйгээр орчуулан олны хүртээл болгохоор бэлтгэжээ.
Казүо Ишигүрогийн зохиолуудаас хамгийн алдартай энэхүү зохиолын нээлт 2018 оны есдүгээр сарын 6-ны Пүрэв гарагийн 19 цагаас Монсудар хэвлэлийн газар, Altan Khalis холбоо хамтран iCinema кино театрт зохион байгуулах гэж байна.
Нээлтийн арга хэмжээний үеэр Оскарын шагналт Энтони Хопкинс, Эмма Томпсон нарын тоглосон “Өдрөөс үлдсэн зүйл” киног үзүүлэх юм байна.
Зохиолч Казүо Ишигүро 1983 онд Уинифред Холтбигийн нэрэмжит шагнал (Winifred Holtby), 1986 онд Костагийн номын шагнал (Whitbread), 1989 онд Бүүкер (Booker), 1995 онд Их Британийн Эзэнт Улсын одон (OBE), 1998 онд Урлаг, утга зохиолын одон (Chevalier de l’Ordre des Arts et des Lettres), 2017 онд Нобелийн шагнал зэрэг утга зохиолын салбарын хамгийн нэр хүндтэй шагналуудыг хүртсэн юм.
Номын тухай товч мэдээллийг: http://www.monsudar.mn/books/view/234/ хуудсаас авна уу.
Лавлах утас: 75850724, 99046645
“Хятадын соёлын өдрүүд” арга хэмжээ Улаанбаатар хотноо энэ сарын 4-8-ныг хүртэл үргэлжлэх юм байна.
Монгол Улс, БНХАУ-ын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, хоёр орны найрсаг харилцааг бэхжүүлж, соёл уламжлалыг сурталчлан таниулахад дээрх арга хэмжээ чиглэж буй аж. “Хятадын соёлын өдрүүд” арга хэмжээг БСШУСЯ, ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба хамтран зохион байгуулж, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэл мэдээлэл сурталчилгааны чиглэлээр дэмжин оролцох юм.
Дөрвөн өдөр үргэлжлэх уг арга хэмжээг Монголын телевиз, сонин сэтгүүл, сайт, радиогийн нийт 60 сэтгүүлч сурвалжлах бөгөөд зохион байгуулагчдын зүгээс тэдний дунд шилдэг, мэдээ мэдээлэл, нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарласан байна.
ӨнөөдөрУул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаасээлжит “Ил тод, хариуцлагатай уул уурхай”хэвлэлийн хурал зохион байгуулж Уул уурхайн салбарын эхний долоон сарынг мэдээллийг танилцууллаа.
Аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийнбүтээгдэхүүний үйлдвэрлэл 2018 оны эхний долоон сарын байдлаар 26.3 сая тонн нүүрс, 764.4 мянган тонн зэсийн баяжмал, 9.2 тонн алт, 3.1 мянган тонн молибдений баяжмал, 1.7 сая төмрийн хүдрийн баяжмал , 40.6 мян.тн хайлуур жоншны баяжмал, 46.8 мян.тн цайрын баяжмал, 3.9 сая баррель газрын тос, 8.4 мянган тонн катодын зэс үйлдвэрлэжээ.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зэсийн баяжмал 9.7 (1.3%) мян.тн, алт 236.9 (2.6%) кг, хайлуур жоншны баяжмал 11.7 (40.5%) мян.тн, цайрын баяжмал 0.8 (1.7%) мян.тн-оор тус тус өссөн байна. Харин нүүрс 1.1 (3.8%) сая тн, молибдены баяжмал 159.4 (4.9%) тн, төмрийн хүдрийн баяжмал 34.3 (2.0%) мян.тн, газрын тос 473.7 (10.7%) мян.бар, катодын зэс 324.4 (3.7%) тн-оор тус тус буурсан байна.
АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ
2018 оны эхний долдугаар сарын байдлаар 8.7 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.7 (24.6%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 6.2 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.2 (23.9%) их наяд төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 753.8 (53.8%) тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 334.5 (11.0%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлд Уул уурхай, олборлох салбар 72.1 хувийг эзэлж байна.
АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН БОРЛУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН
2018 оны эхний долдугаар сарын байдлаар Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 10.0 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.8 (22.2%) их наяд төгрөгөөр өслөө.Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 7.0 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.4 (24.1%) их наяд төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 2.3 их наяд төгрөг хүрч өмнөх оны мөн үеэс 482.9 (26.7%) тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 4.0 их наяд төгрөг хүрч өмнөх оны мөн үеэс 756.1 (23.4%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.
Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2018 оны эхний 7 сарын байдлаар 7.1 их наяд төгрөг буюу 70.7%, уул уурхай, олборлох аж үйлдвэр 6.0 их наяд төгрөг буюу 59.6%-ийг гадаад зах зээлд тус тус борлуулсан байна.
ГАДААД ХУДАЛДАА
2018 оны эхний долдугаар сарын байдлаар Гадаад худалдааны нийт бараа эргэлт 7,382.3 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 1,525.3 (26.0%) сая ам.доллараар өссөн байна. Экспорт, импортоос давамгайлсан буюу экспорт, импортын зөрүү 851.0 сая ам.доллараар эерэг гарсан байна.
Б.ОЮУНЖАРГАЛ
Дэлхийн цөөнгүй оронд өнөөдөр хичээлийн шинэ жилийн нээлт болж буй. Тэдний нэг болох Францын сургуулиуд шинэ дүрмээр хичээлээ эхэлж байна. Өнөөдрөөс франц сурагчид ангидаа гар утас хэрэглэхгүй. Ерөнхийлөгч Эммануэль Макроны санаачлагаар анги танхимд гар утас, таблет, ухаалаг бугуйн цаг хэрэглэхийг хориглох дүрмийг өнгөрсөн долдугаар сард парламентаар дэмжиж баталсан юм. “Энэ дүрэм 15 хүртэлх насны нийт 12 сая сурагчийг сахилга баттай, ухаалаг утаснаас хэт хамааралтай болох явдлыг засахаас эхлээд олон сайн дүр авчирна гэж найдаж байгаа” гэдгээ Боловсролын сайд Мишель Бланкер онцолжээ. Ахлах сургуулийн сурагч 15-18 насныханд уг дүрэм үйлчлэхгүй, харин сайн дурын үндсэн дээр зохицуулагдах аж. Мөн уг дүрмийг хэрэгжүүлэх асуудлыг Засгийн газар биш сургуулиуд өөрсдөө шийдэхээр үлдээсэн байна.