Манай улс жил бүрийн аравдугаар сарын 01-нд “Ахмадын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тэтгэвэрт гарсан ахмадуудаа өнөөдөр хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Манай улс жил бүрийн аравдугаар сарын 01-нд “Ахмадын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тэтгэвэрт гарсан ахмадуудаа өнөөдөр хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Гамшгаас хамгаалах дадлага, сургууль, бэлэн байдлын үзлэг зохион байгуулах тухай” 41 дүгээр захирамж,Багануур дүүргийн дүүргийн Засаг даргын А/344 дугаар захирамжийн дагуу Багануур дүүрэгт “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль” өнөөдөр эхэллээ.
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нээлтэд нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, Багануур дүүргийн Онцгой комиссын дарга Ц.Сандаг-Очир болон холбогдох албаныхан оролцлоо.
Иж бүрэн сургууль өнөөдөр 07:00 цагт гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангид “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дохиог өгснөөр эхэлж, дүүргийн Засаг даргын захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна. Тус иж бүрэн сургуульд дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах 7 алба, шуурхай команд, мэргэжлийн 24 анги, 60 аж ахуй нэгж байгууллагын нийт 641 алба хаагч 20 техник хэрэгсэлтэйгээр цугларч, бэлтгэл, бэлэн байдлаа шалгууллаа.
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн удирдагчаар нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, хошууч Б.Мягмардорж, сургуулийн удирдагчийн орлогч, штабын даргаар Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Ц.Эрдэнэчимэг болон дундын хянагчаар тус газрын болон нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Эрүүл мэндийн газрын чиглэл хариуцсан мэргэжилтнүүд ажиллаж байна.
Тус иж бүрэн сургууль нь удирдах бүрэлдэхүүний команд штабын дадлага сургуулиар дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд үргэлжилж байна гэж Багануур дүүргийн ЗДТГ-аас мэдээлэв.
Нийслэл дүүргийн хэмжээнд “Хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд явагдсан үйл ажиллагааг танилцуулах хэлэлцүүлэг Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын хүүхдийн төвийн байранд явагдлаа. Энэхүү ажиллагаанд НИТХ- ын дарга С. Амарсайхан, хурлын ажлын албаны дарга Б.Батбямба, НИТХ-н тэргүүлэгч, Д.Мөнхжаргал, НИХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг, М.Эрдэнэтуяа, Нийслэлийн засаг даргын орлогч Д.Энхтөр, НЗДТГ-НБХ, НХГБГ-ын дарга, нэгжийн удирдлагууд оролцож хүүхдийн байдлын талаар сонсож ялангуяа төрөөс зайлшгүй анхаарах шаардлагатай зорилтот бүлгийн хүүхдүүдийн асуудлыг онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийллээ. Нийслэл болон дүүргүүдийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хэлтсийн дарга нар ажлаа тайлагнахын зэрэгцээ Гэр бүлийн хувилбарт үйлчилгээний стандартад шилжин орсон шинэлэг загварын бүтээлч ажлыг хамт олноороо санаачлан хэрэгжүүлж эхэлж байгаа тухайгаа Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын дарга Б.Лхамсүрэн танилцуулж хүүхдүүдийн сурч амьдарч байгаа өрөө тасалгааг оролцогчдод үзүүлж санал сэтгэгдлийг сонслоо гэж Хүүхэд-Залуучуудын Сургалт Хүмүүжлийн Тусгай Цогцолбороос мэдээллээ.
Жилд хоёр удаа тохиодог “Балжинням, Дашням” давхацсан билэгт сайн өдөр намрын дунд сарын билгийн тооллын 17, аргын тооллын есдүгээр сарын 27-ний пүрэв гарагт тохиож байна. Энэхүү өдөр Гэрлэх ёслолын ордонд 61 хос гал голомтоо бадрааж байгаа бол өчигдөр 32 хос шинээр гэр бүл болжээ.
Хуримаа хийх хосууд хоёр сарын өмнө захиалгаа өгөх шаардлагатай юм. Хуримын ёслолын арга хэмжээ 50 минутаас нэг цагийн хооронд үргэлжлэхэд 759-803 мянган төгрөгийн үнэтэй аж. Зөвхөн залуу хосуудаас гадна он удаан жил ханилсан хосууд ч тус ордонд хуримын ёслолоо үйлддэг.
Энэ үеэр Гэрлэх ёслолын ордны захирал С.Үүрийнтуяа ярихдаа “Намрын дунд сарын билэгт сайн өдөр жирийн өдрүүдийг бодоход илүү ачаалалттай байдаг. Бид батлуулсан гэр бүлийн ёслолыг үйлддэг. Жилийнхээ хуримын тоог 365 хоногтоо хуваахаар өдөрт 3-5 хосын хуримын ёслолыг үйлддэг. Хуримын ордон амралтын өдрүүд баяр ёслолыг харгалзахгүй хуримын ёслол хийдэг. Өнөөдөр 61 хосын хуримын ёслол үйлдэж байна. Намрын дунд сарын өдрүүдэд илүү ачаалалтай ажилладаг. Ёс уламжлалаа дагаад эцэг эхчүүд маань үр хүүхдийнхээ хуримыг хийдэг болжээ. Өнөөдрийн хувьд шөнийн 02.30 цагаас эхлээд 21.30 цаг хүртэл ажиллана. Энэ жилийн хувьд билэгт сайн өдөр урд урдын жилүүдийг бодвол харьцангуй бага хосууд хуримлаж байна. Өнөөдрийн хувьд алтан, мөнгөн хурим хийсэнгүй. 60-аас дээш жил ханилсан хосууд “Очир-Эрдэнэ”-ийн хурим хийдэг бол 45-50 жил “Алтан”, 20-иос дээш жил ханилсан хосууд “Мөнгөн” хуримаа ёсолдог. Энэ жилийн хувьд олон жил ханилсан есөн хос алт, мөнгөн хуримаа хийсэн. Олон жил ханилсан хосууд маань илүү олон жил жаргал зовлонгоо хуваалцсан настай хүмүүс байдаг учир тав тухтай, ачаалал бага үед хуримаа хийдэг” гэв.
Өнөөдрийн гал голомтоо бадрааж буй хамгийн залуу хос нь 21 настай байлаа. Тэднийг н.Билгүүн н.Урангоо гэдэг. Тэд ярихдаа “Өнөөдөр хуримаа хийж байгаа хамгийн залуу хос болж байгаадаа баяртай байна. Олон хүмүүс өнөөдөр гал голомтоо бадрааж байна. Залуучууд маань хайр дурлалдаа үнэнч, бие биенээ ойлгож аз жаргалтай амьдраарай. Гал голомтоо бадрааж буй бүх хосууддаа аз жаргал хүсье гэлээ.
Гэрлэх ёслолын ордон 41 дэх жилтэйгээ золгож байгаа бөгөөд 1976 оноос өнөөдрийг хүртэл нийт 36800 гаруй хосууд гал голомтоо бадраан, хуримын ёслолыг үйлджээ.
Сүхбаатар аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд удирдах бүрэлдэхүүний багаар ажиллах болон гамшигтай тэмцэх ур чадварыг дээшлүүлэх, бие бялдар, сэтгэлзүйн бэлтгэлийг сайжруулах зорилгоор бие бялдар, сэтгэлзүйн сорил явагдаж байна.
Сорилд удирдах бүрэлдэхүүний 130 гаруй хүн, 10 багт хуваагдан оролцож, саадтай зурвас, байршил тогтоох, асуулт хариулт, анхны тусламж, гал унтраах, химийн норматив гэсэн зургаан цэгт даалгавар гүйцэтгэн, гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэгээ сорьж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаярын мөрийн хөтөлбөрт тусгасан “Сэтгүүлчдийн ордон” барих, 1000 сэтгүүлчийн орон сууцны шав тавихад бэлэн болсон талаар МСНЭ-ээс мэдээлэл хийв.
“Сэтгүүлчдийн ордон” Сүхбаатарын талбайгаас хоёр км-ын зайд буюу 32-ын тойрогт байрлах, 678 кв.м талбайд байх аж. Газрын асуудлыг НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд шийдэж өгсөн байна. Нийт 16 давхар байхаар төлөвлөсөн “Сэтгүүлчдийн ордон”-ы барилгын зураг төслийн ажлыг “Марс Констракшн” компани гүйцэтгэх аж.
“Хурд” хамтлаг нь 1993 оноос одоогийн бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулж, метал рок хөгжмийн төрлөөр уран бүтээлээ туурвисаар өнөөдрийг хүрчээ. Анхны “Хар салхи” бүрэн хэмжээний концертоо 1995 оны гуравдугаар сард Улсын Циркт амжилттай тоглосоноор, Монголын хөгжиж буй “РОК” хөгжмийн түүхэнд цоо шинэ эрэлхийлэл, шинэ стиль хэв маягийг хүчтэйгээр нэвтрүүлж, Монголын ард түмнийг, тэр дундаа амьд хөгжим сонирхогч рокер залуусыг байлдан дагуулж байв. Хурд хамтлаг 1998 онд Монголд анх удаа “UNPLUGGED” концерт тоглож мөн сонгодог оркестр хөгжимтэй хамтран “Симфони Хурд” концертийг 2001 онд бүрэн хэмжээний тоглолт хийж байсан
“Хурд” хамтлаг тэртээх 1993 онд анхлан байгуулагдсан цагаасаа “Цэргийн бодол”, “Зураг шиг бүсгүй”, “Бүсгүй”, “Нулимсаа тэвчье”, “Чимээгүй ирэх дурлал”, “Би аавтай хүн” зэрэг олон арван дууг хит болгон эгшиглүүлсээр түмэн олны хайр хүндлэлийг хүлээсэн юм.
Мөн 1999 оноос эхлэн гадаад орнуудад аялан тоглолт хийж АНУ, Хятад, ӨМӨЗО, ОХУ, Солонгос, Япон, Герман, Англи, Швейцарь, Бельги, Чех, Унгар, Австри зэрэг орнуудаар айлчлан тоглож тус орнуудад ажиллаж амьдарч буй Монголчууддаа уран бүтээлээ толилуулж иржээ. 2013 онд хамтлагийн 20 жилийн ойн хүрээнд Монголын урлагийн түүхэнд анх удаа “Алтан Пянз” хэвлүүлсэн бөгөөд тус пянзыг АНУ-ын “Erika records” студид хэвлүүлжээ. Энэхүү пянзанд “Хурд” хамтлагийн өнгөрсөн 20 жилийн түүхэн дэх хамгийн шилдэг 9 дуу багтсан юм.
Энэ жил “Хурд” хамтлагийн 25 жилийн ой тохиож байгаа бөгөөд тус ойн жил дээр “Цэргийн Бодол” /1978 он/ дууны 40 жилийн ой давхцаж буйгаараа онцлогтой юм.
Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хуурай дүү гэгдэх С.Анхбаярт хоёр жил хорих ял оногдуулжээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр /2018.09.25/ С.Анхбаяр, Л.Дэмбэрэлням нарт холбогдох хэргийг хэлэлцсэн байна.
Шүүхээс С.Анхбаярт Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1-т зааснаар хоёр жил хорих, төрд ажиллах эрхийг гурван жилээр хасах, Л.Дэмбэрэлнямд Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.5.1-д зааснаар 1.6 жил хорих, төрийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасах ял оноосон байна. С.Анхбаяр нь Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад ажиллаж байсан бөгөөд авлигын хэргээр саатуулагдаад байсан юм.
Дэлхийн 158 улс орныг эгнээндээ нэгтгэсэн НҮБ-ын дэлхийн Аялал жуулчлалын байгууллагаас жил бүрийн есдүгээр сарын 27-ны өдрийг “Дэлхийн аялал жуулчлалын өдөр” болгон тодорхой уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил “Аялал жуулчлал Ба цахим хувьсал” уриан дор Бүгд найрамдах Унгар улсын Будапешт хотноо зохион байгуулж, тэмдэглэн өнгөрүүлж байна.
Тус тэмдэглэлт өдрийг Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын санаачлагаар 1979 оноос эхлэн тэмдэглэн өнгөрүүлж ирсэн бөгөөд аялал жуулчлалын салбарын ач холбогдол, үр өгөөжийг нийгэм, улс төр, соёл, эдийн засгийн гол салбаруудад таниулах гол зорилготой ба энэ жил 39 дахь жилийн ой тохиож байна.
Монгол улсын аялал жуулчлалын салбарын хувьд энэхүү тэмдэглэлт өдрийг Улаанбаатар хотноо жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жилийн хувьд БОАЖЯ, НАЖГ, АЖХТөв, МАЖХолбоо, МЗБХолбоо хамтран салбарийн уулзалт семинар, нээлттэй хэлэлцүүлэг, “Гранд Тур-2018” аялал жуулчлалын оюутны улсын олимпиад, Аялал жуулчлал ба Цахим хувьсал сэдэвт телевизийн ярилцлага, зочид буудлуудын нээлттэй танилцуулга өдөрлөг, хотын аялал “City Tour Bus”, зэрэг үйл ажиллагааг зохион байгуулан, тэмдэглэн өнгөрүүлж байна.
Дэлхийн аялал жуулчлалын энэхүү тэмдэглэлт өдрийн хүрээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй олон улсын стандартыг ханган ажиллан ажилладаг “Холидэй Инн” зочид буудал 5 одны зэрэглэл, “Рамада Улаанбаатар Сити Центр” 4 одны зэрэглэл, “Роял Хаус”зочид буудал 4 одны зэрэглэл, “Хүннү Палас зочид буудал 3 одны зэрэглэл, “Дээдэс” зочид буудал 3 одны зэрэглэл, “Сэлэнгэ” амралт цогцолбор 2 цэцэг зэрэг, “Цагаан булаг” жуулчны бааз 2 цэцэг зэрэг тус тус ханган батламжаа гардан авлаа.
Нийслэлийн Аялал жуулчлалын газраас энэхүү тэмдэглэлт өдрөөр Монголын хөтөч тайлбарлагчдын холбоотой хамтран нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангийн сурагчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, аялал жуулчлалын мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг хамруулан “Хотын аялал”-ыг зохион байгуулж байна. Аяллаар хотын түүхэн дурсгалт газрууд, музей, зочид буудал, аялал жуулчлалын онцлог газруудтай танилцах боломжтой. Аялал 9 болон 13 цагуудаас “Сити Тур” төслийн 2 автобусаар үйлчилнэ гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэв.
Нийслэлийн хүн амын ундны усны чанар, аюулгүй байдлын талаар салбар дундын хэлэлцүүлгийг МХЕГ-аас зохион байгууллаа. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, үндэсний хөтөлбөрүүд болон холбогдох хуулийн хэрэгжилтийг хангуулах, иргэдээс ирүүлж буй гомдол мэдээллийн талаар ярилцаж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг тодорхойлох зорилгоор энэхүү хэлэлцүүлэг зохиогдож байна. Хэлэлцүүлэгт холбогдох яамд, УСУГ, НЗАА, ОСНААУГ, СӨХ болон Мэргэжлийн хяналтын чиглэл хариуцсан улсын байцаагчид оролцон тулгамдаж буй асуудлуудаа хөндөн ярилцлаа.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас төвлөрсөн ус хангамжийн чанар, аюулгүй байдалд хяналт шинжилгээ хийхэд ерөнхий хатуулаг, эрдсийн хэмжээ стандартаас хэтрээгүй, нянгийн бохирдлын түвшин өмнөх жилүүдээс буурсан үзүүлэлттэй гарчээ. Хяналт шинжилгээний явцад ус хангамжийн эх үүсвэрүүдийн энгийн хамгаалалтын бүсийн дэглэм зөрчигдсөн зөрчил нийтлэг илэрчээ. Ундны усан дахь төмрийн агууламж төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийн ус, хэрэглэгчид хүрч байгаа усанд стандартын шаардлага хангаж байгаа хэдий ч орон сууцны оршин суугчдаас зэвтэй ус ирж байгаа тухай гомдол, мэдээлэл Мэргэжлийн хяналтын байгууллага, УСУГ-т ирж байгаа нь түгээх шугамын материалын чанар, насжилт, бохирдолтой холбоотой аж. Хэлэлцүүлгээс гарсан саналыг холбогдох яам, газруудад хүргүүлэхээр болов.