Categories
мэдээ нийгэм

Гурван алба хаагчид гэр бэлэглэлээ

Онцгой байдлын албаа төлөөлөн энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцоод ирсэн алба хаагчид сайн үйлсийн аян санаачлан зохион байгуулж, мөр зэрэгцэн ажиллаж байгаа гурван алба хаагчийг гэртэй болголоо.

Энхийг сахиулагчид НОБГ-ын Нийслэлийн аврах анги 105-ын эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлагч Т.Тамир, ахмад ажилтан, бэлтгэл хурандаа н.Пүрэвсүрэн, өндөр настан П.Алтанцог нарт өргөө цагаан гэрийг нь гардуулан өгсөн юм.

Энхийг сахиулах ажиллагаанд оролцоод ирсэн алба хаагчид хуримтлал үүсгэн Онцгой байдлын албанд мөр зэрэгцэн ажиллаж байгаа болон ахмад ажилчдадаа гэр бэлэглэдэг сайн үйлсийн аян өнгөрсөн жилээс эхлэн уламжлагдаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Соёл-Эрдэнэ хамтлагийн дуучин Б.Цогтдэлгэр “Түүнд би хайртай байсан” тоглолтоо хийнэ

“The Voice Of Mongolia” шоунд алдарт “Түүнд би хайртай байсан” дуугаараа оролцсон дуучин Б.Цогтдэлгэр энэхүү дуугаараа нэрлэсэн тоглолтоо хийх гэж байна.

Дуучин Б.Цогтдэлгэр нь анх Эрдэнэт хотын “Уурхайчин” Соёлын Ордны дэргэдэх дуу хөгжмийн “Кумо” хамтлагаас уран бүтээлийн гараагаа эхэлж, 1991 онд СУИС-д Дуурийн дуулаачийн мэргэжлээр суралцаж, 1993 онд Монголын рок попын 20 дугаар зууны Манлай “Соёл-Эрдэнэ” хамтлагт гоцлол дуучнаар ажиллаж байжээ.

“Соёл-Эрдэнэ” хамтлагт дуулсан он жилүүдийн дараагаар, бие даасан уран бүтээлээ эхлүүлж, дуугаа дуулахын зэрэгцээ 100 гаруй дууны бүтээл туурвиж хөгжмийн зохиолчийн хэмжээнд үнэлэгдэх олон арван дуунуудыг зохиож, дуунуудыг нь Монголын рок поп, сонгодог, нийтийн урлагийн олон ч дуучид дуулж, амилуулсаар байна.

Дуучин Б.Цогтдэлгэр 1997 онд УДБЭТ-т “Хол нар” анхны тоглолтоо хийсэн бол 2005 онд МУ-ын “Морин хуур”-ын чуулгатай “Хайраа би” тоглолт, 2007 онд УФ-ийн Симфони найрал хөгжмийн оркестртой хамтран “Мөнх тэнгэрийн нутаг” тоглолт, 2008 онд “Түүнд би хайртай байсан” тоглолтоо тус тус толилуулжээ. Харин энэ удаагийн тоглолт нь дуучин Б.Цогтдэлгэрийн урлагт зүтгэсэн 30 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт гэдгээрээ онцлог бөгөөд 10-р сарын 5-нд 19:00 цагт “АСА” Циркийн тайзнаа болох аж.

Тоглолтод дуучин Б.Цогтдэлгэр өөрийн анхны дуулсан “Түүнд би хайртай байсан”, “Хол нар”, “Алдаж онодог заяа”, “Мөрөөдөл” зэрэг дуунуудаа дуулахаас гадна ард түмний сонсох дуртай дурсамжит дуу уран бүтээлүүдийг толилуулах юм байна.

Тоглолтод, дуучин П.Хэрлэн, “Сүнс” хамтлаг, “Out Law” хамтлаг, УДБЭТ-ын голцлол дуучин Г.Энхнаран, “Universe Best Songs-2016” наадмын Гран-При шагналт дуучин Ц.Шинэбаяр, “My Voice” наадмын Гран-При шагналт дуучин Хосбаяр, дуучин Т.Цогсогмаа, “Goodboys”, “Нисванис” хамтлагууд оролцох аж.

Categories
мэдээ нийгэм

Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчдыг шагнав

БНӨСУ-д Энхийг сахиулах “UNMISS” ажиллагааны Монгол Улсын цэргийн багийн долдугаар ээлжинд ОБЕГ-аас оролцсон алба хаагчдыг тус байгууллагын удирдлагууд хүлээн авч уулзан, шагнаж урамшуулав.

Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг aлба хаагчдад хандан, “Онцгой байдлын албаны алба хаагчид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2012 оноос эхлэн тасралтгүй оролцсоноос хойш одоогоор 240 гаруй алба хаагч дэлхийн энх тайвныг батлан хамгаалах ариун үйлсэд хүчин зүтгээд байна. Онцгой байдлын алба төдийгүй Монгол Улсын нэр хүндийг олон улсад өндөрт өргөн, үүргээ нэр төртэй биелүүлсэн та бүхнээр бахархаж байна” гэв.

Хугацааны өмнөх ахлах ахлагч цолоор, НОБГ-ын БЗД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлагч Х.Ерулан, гал сөнөөгч, ахлагч Ш.Амгаланбаяр, Ховд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлагч Э.Номин-Эрдэнэ, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбарын аврагч-усчин, ахлагч Б.Гантулга нарыг, Хугацааны өмнөх ахлагч цолоор, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн аврагч, гал сөнөөгч, дэд ахлагч Б.Нямбадам нарыг, Онцгой байдлын ерөнхий газрын “Жуух бичиг”-ээр, ОБЕГ-ын Гамшиг судлалын хүрээлэнгийн шалган нэвтрүүлэгч, ахлах ахлагч Я.Булганбаяр, Үндэсний аврах бригадын эмч, ахмад Ж.Хаш-Эрдэнэ, аврагч-холбоочин, ахлах ахлагч Э.Золзаяа, НОБГ-ын БЗД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн салааны захирагч, ахмад Э.Баттулга, ЧД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн шатны техникч, ахлах ахлагч М.Болдбаатар нарын алба хаагчдыг шагнав.

Categories
мэдээ нийгэм

Хар тугалган суурьтай будагны хор, аюул

Categories
мэдээ нийгэм

Эм – хоол биш

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар маргааш зургаан асуудал хэлэлцэнэ

Засгийн газар маргааш буюу энэ сарын 28-нд хуралдаж, зургаан асуудал хэлэлцэхээр товлосон байна.

Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тухай болон Солилцох ноот бичгийн төслийн тухай асуудал багтсан байна. Мөн ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар УУХҮ-ийн сайд, Эрчим хүчний сайд, Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын талаар танилцуулах аж.

Хуралдаан маргааш 08.00 цагт эхэлнэ.

Categories
мэдээ нийгэм

Зөрчилтэй барилгын өргөтгөлүүдэд xяналт шалгалт хийж эхэллээ

Налайх дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг энэ сарын 15-ны өдөр дүүргийн нутаг дэвсгэр дэх барилга байгууламжид эвдрэл гэмтэл учруулсан, зохих мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр үндсэн хийц, бүтэц, төлөвлөлт, зориулалтыг өөрчилсөн, дур мэдэн газар эзэмших болон эрчим хүчний хамгаалалтын зурваст орсон барилга байгууламжид хяналт шалгалт явуулж, мэдэгдэл шаардлага тавьж ажиллалаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд дүүргийн Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Газрын алба, Цагдаагийн хэлтэс УБЦТС ХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төв, Түгээх төв зэрэг холбогдох байгууллагуудын төлөөлөл багтаж, дээрх зөрчил илэрсэн аж ахуйн нэгжүүдэд улсын байцаагчийн мэдэгдэл өгч, зарим байгууллагын үйл ажиллагааг түр хугацаагаар хааж, зөрчлийг яаралтай арилгахыг үүрэг болгосон юм.

Тухайлбал Анархүү цэцэрлэг зөвшөөрөлгүй өргөтгөлийн барилга барьж хүүхэд аюулгүй орчинд сурч хүмүүжих эрхийг ноцтой зөрчиж байгаад Мэргэжлийн хяналтын хэлтсийн зүгээс мэдэгдэх хуудас хүргэж, зөрчлийг яаралтай арилгахыг үүрэг болголоо.

Мөн Уурхайчдын байранд зөвшөөрөлгүй өргөтгөл барьж байсан эмийн сан өргөтгөлийн барилгаа буулгалаа. Тус байранд цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулахаар өргөтгөлийн барилга барьж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг бүрэн зогсоож, 2012 онд гаргасан Засаг даргын захирамжийг хүчингүй болгон, зөрчлийг арилгаж ажиллахыг үүрэг чиглэл болгосон юм.

Цаашид дүүргийн нутаг дэвсгэрт гамшиг ослын үед шуурхай албаны автомашин зорчих нөхцөлийг хязгаарлаж, зөвшөөрөлгүй байрлуулсан зөөврийн байгууламж, авто зам, явган хүний зам хаасан бүх төрлийн обьект, эзэмшил, ашиглалтад байгаа газраа дур мэдэн нэмж сунгасан хашаа зэргийг нүүлгэн шилжүүлэх, газар чөлөөлөх, зөвшөөрөлгүйгээр барилгын ажил эхлүүлсэн иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоон инженерийн хангамжаар хангахгүй байх, нийтийн зориулалттай орон сууцны барилгад шингэрүүлсэн шатдаг хий ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ үзүүлдэг иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож зөрчлийн тухай болон холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авах, албадан буулгах хүртэл арга хэмжээ авах юм гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Spot Mini” нэртэй робот нохойг танилцууллаа

Амьтны хэлбэр загвартай роботын төхөөрөмжийн технологиороо АНУ-ын “Boston Dynamics” инженерийн компани салбартаа дээгүүрт тооцогддог. Тус компани дөрвөн хөл дээрээ явах чадвартай “Spot Mini” нэртэй робот нохойгоо танилцуулан зах зээлд нэвтрүүлэхэд бэлэн болчихсон байгаа юм. Тэгвэл энэхүү роботтой өрсөлдөхүйц чадвартай “Anymal” нэртэй робот нохойг Швейцарийн өндөр технологийг хөгжүүлэгч “Robotics Systems lab” нэртэй лаборатори сургуулийн инженерүүд зохион бүтээсэн байна.

Бостон Динамикс компанийн Спот Мини робот нохой өрөө тасалгаан дундуур чөлөөтэй мөлхөх, шатны өөд болон уруу өгсөж уруудах мөн хаалганы бариулнаас барин онгойлгох чадвартай. Энэ харагдаж байгаа Anymal нэртэй робот нохой ч гэсэн эдгээр үйлдлүүдийг дутахааргүй хийж гүйцэтгэж сурсан байна. Үүнийг Швейцарийн Цюрих хотноо орших өндөр технологийн судалгааны “Robotic Systems Lab” лабораторийн “Anybotics”-ийн инженерүүдийн баг зохион бүтээсэн юм. Анхны туршилтаа энэ сарын дундуур хийж эхлэн, олон нийтэд үзүүлсэн байна. Туршилтаар Anymal нэртэй робот нохой хаалганы бариулаас болгоомжтойхон атган онгойлгож байгааг харуулжээ. Мөн гадны нөлөөллийн эсэргүүцэх чадварыг нь шалгах үүднээс хөндлөнгөөс түлхэх, татах зэрэг үйлдлийг хийсэн байна. Робот эсэргүүцэх чадвар сайтай гэдгээ харуулж чадсан юм. Мөн ямар ч тохиолдолд тэнцвэрээ сайн олж чаддаг гэжээ.

Тусгай төхөөрөмж бүхий гараараа аяга усыг цалгиулахгүйгээр атган зөөх чадвартай. 3,3 кг жинтэй зүйлийг дааж чаддаг байна. Дөрвөн хөлтэй робот нохой ямар ч хүнд хэцүү үүрэг даалгаврыг биелүүлж чадна. Өөрөө 30 кг жинтэй юм. Тэнцвэржүүлэгч үүрэгтэй титан пурштэй мөн IP67 стандартын металл материал бүхий их биетэй. ALMA Articulated Locomotion and Manipulation загварын систем дээр тулгуурлагдсан технологитой. Худалдаа аж үйлдвэрийн салбарт болон хэрэглээний хүрээнд ашиглагдах боломжтой. Зах зээлд яг хэзээнээс нэвтрүүлэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

87 настай ахмад багш төрийн ордонд таалал төгслөө

Төрийн ордонд “1000 багшийн дурсамж” уулзалт, зөвлөгөөн өнөөдөр болж байна. Энэхүү уулзалтад оролцсон 87 настай иргэн амьсгал хураажээ. Нас барсан иргэн нийслэлийн Багануур дүүргийн харьяат С байсан бөгөөд тэрээр Багануур дүүргийн ахмад багш нарыг төлөөлөн ирсэн аж.

Талийгаачид зөвлөгөөн зохион байгуулагчид яаралтай тусламж үзүүлж, түргэн тусламж дуудсан ч эмнэлгийн тусламж авч чадалгүй, газар дээрээ нас барсан байна. Уг хэргийг нийслэлийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж эхэлжээ.

Categories
мэдээ нийгэм

З.Энхболд “Усны хөгжил ба сайн засаглал” сэдэвт үндэсний хэлэлцүүлгийг нээж үг хэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал, жуулчлалын яамтай хамтран “Усны хөгжил ба сайн засаглал” сэдэвт үндэсний хэлэлцүүлгийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд боллоо.

Усны салбарын засаглал болоод бодлогын хэрэгжилтэд тулгамдаж байгаа асуудлаар ярилцаж уриалга, зөвлөмж гаргах энэхүү хэлэлцүүлэгт эрдэмтэн, докторууд оролцож, усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага байгуулахыг судлан шийдвэрлэх ёстой гэж үзсэн юм.

Мөн Усны үндэсний зөвлөл байгуулан ажиллуулах, эрх зүйн орчныг бий болгох зэрэг асуудлыг судалж, усны салбарт бодлогын шинэчлэл хийх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар онцгой анхаарал хандуулж тууштай ажиллахыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Засгийн газарт чиглэл болгоод байгаа юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА З.ЭНХБОЛД ҮНДЭСНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ НЭЭЖ:

Монгол Улсад орчин үеийн усны салбарын төрийн захиргааны байгууллага байгуулагдсаны 80 жилийн ойн мэндийг Та бүхэнд дэвшүүлье.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Усны хөгжил дэвшил ба сайн засаглал” сэдэвт хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал, жуулчлалын яам хамтран зохион байгуулж байна.

Монгол Улсын иргэн Үндсэн хуулиараа эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй. Эдгээр эрхийг хангах нэг орчин бол ус юм. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд хүн амыг ундны усаар хүртээмжтэй хангах, чанар, аюулгүй байдалд тавих хяналтыг өндөржүүлэх арга хэмжээ авахаар заасан.

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчныг зүй зохисгүй ашигласан хүний буруутай үйл ажиллагааны улмаас

Монгол орны өндөр уулын мөнх цас, мөсөн голын усны нөөц багасаж, 2017 оны байдлаар 391 нуур тойром, 344 гол горхи, 760 булаг шанд ширгэж, цөлжилт нэмэгдэх, томоохон төв суурин газруудын ундны усны нөөц шавхагдах зэрэг бодит аюултай манай улс тулгарчээ.

Монгол Улсын усны салбарын чиг үүргийн хуваарилалт Ерөнхий сайдын болон 10 яам, хоёр агентлагийн эрхлэх асуудлын хүрээнд хуваагдсан байдалтай байгаа нь усаа хамгаалах, нөөцлөх, дахин ашиглах, говийн бүс нутгийг усжуулах, уул уурхайн салбарт ашиглаж буй усны зохистой хэрэглээг хангах, хянах зэрэг ажилд ихээхэн хүндрэл учруулж, уг асуудлыг цогцоор нь хариуцаж, төрөөс усны талаар баримтлах нэгдсэн бодлогыг зөв оновчтойгоор төлөвлөн хэрэгжүүлэх, шинэчлэл өөрчлөлтийг хийх зайлшгүй шаардлага үүсээд байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс уг асуудалд анхаарал хандуулан, төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн, судлаачдыг оролцуулсан хэд хэдэн удаагийн уулзалт ярилцлагыг зохион байгуулж, гаргасан чиглэл шийдлийн хүрээнд, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.5.1-д заасан Усны нөөцийн хомсдолоос сэргийлэхэд чиглэсэн гадаргын усыг хуримтлуулж ашиглах, газрын доорх усны нөөцийг хамгаалах, зохистой хэрэглээг бий болгох, усны хомсдол бүхий нутаг, говийн бүсийг усжуулах, усны сав газрын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх, хот суурин газрын усан хангамжийг сайжруулах зэрэг эрх зүйн орчны шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх талаар тодорхой санал санаачилга гарган ажиллаж байна.

Иймд усны салбарын бүтэц, зохион байгуулалт, хяналтын тогтолцоог боловсронгуй болгож, төрөөс усны талаар баримтлах нэгдсэн бодлогыг улсын хэмжээнд цогцоор нь хариуцан хэрэгжүүлэх усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу Усны агентлагийг Засгийн газрын зохистой бүтцэд тулгуурлан байгуулах болон судлаач, мэргэжилтнүүдээс бүрдсэн Усны үндэсний зөвлөл байгуулан ажиллуулах, эрх зүйн орчныг бий болгох зэрэг асуудлыг судлан үзэж, холбогдох хууль тогтоомжид оруулах нэмэлт, өөрчлөлтийг боловсруулан батлуулах, усны салбарт бодлогын шинэчлэл хийх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар онцгой анхаарал хандуулж тууштай ажиллахыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Засгийн газарт чиглэл болгоод байна.

Та бүхэн дээр дурдсан асуудлуудын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, оновчтой гарц, шийдэл гаргана гэдэгт итгэж байна” гэсэн юм.


Түүнчлэн хэлэлцүүлгийн үеэр, манай орон 564,8 сая шоо метр усны нөөцтэйгөөс 10.5 сая шоо метрийг ашиглах боломжтой гэж тооцдог талаар ярилцсан юм. Учир нь, энэхүү нөөцийн дийлэнх буюу 80 орчим хувь нь нутаг дэвсгэрийн 30 хувьд буюу хангайн бүсэд, томоохон голуудын хөндийд бүрэлдэн бий болж нийт усны нөөцийн 70 орчим хувь нь манай хоёр хөрш орон руу урсан гардаг байна.

Мөн баталгаат ундны усаар хангагдсан хүн амын эзлэх хувь аймаг, нийслэлд ихээхэн ялгаатай байна. Улсын хэмжээнд нийт хүн амын 80.4 хувь, Улаанбаатарт 99.5 хувь баталгаат ундны усаар хангагдаж байна. Гэвч, Дундговь, Дорноговь, Өмнөговь, Баянхонгор, Сүхбаатар, Говь-Алтай, Хэнтий зэрэг долоон аймгийн 20 гаруй сумын хүн ам эрдэсжилт, хатуулаг ихтэй ус хэрэглэсээр байгаа аж.

Түүнчлэн улсын хэмжээнд нийт хүн амын 41.1 хувь шаардлага хангасан ариун цэврийн байгууламжаар хангагдаж байгаагаас 26.4 хувь нь ариутгах татуургын нэгдсэн сүлжээнд холбогдсон байна. Шаардлага хангахгүй ариун цэврийн байгууламжийн 40 хувь нь энгийн нүхэн жорлон эзэлж байгаа бөгөөд хүн амын 18.8 хувь нь ариун цэврийн байгууламжгүй хэвээр байгаа аж.

Мөн Төв цэвэрлэх байгууламжаас гарсан хаягдал усны нөлөөгөөр Туул голын ус Сонгины гүүрнээс Төв аймгийн Алтанбулаг сум хүртлэх хэсэгт “Маш бохир” гэж үнэлэгдэн, усан дахь органик бодисын агууламж усны чанарын стандартаас 2-120 дахин азот стандартаас 1,4-42 дахин давж бохирдсон байдалтай хэвээр байгаа юм байна.

Тиймээс Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасны дагуу усны салбарын бүтэц, зохион байгуулалт, хяналтын механизмыг боловсронгуй болгож, ашиглагч нь хамгаалах, бохирдуулагч нь төлдөг хариуцлагын механизмыг бий болгох шаардлагатай гэж зөвлөгөөнд оролцогчид үзсэн юм.