Categories
мэдээ нийгэм

Баруун аймгуудаар тарваган тахлын идэвхжил өндөр байна

Баян-Өлгий аймгийн Улаанхус, Цагааннуур, Ногооннуур сумдын хил орчмын нутагт тарваган тахлын байгалийн голомтын тандалт судалгаа хийжээ.

Тандалт судалгаанд Сийлхэмийн голомтын 32 секторын 2678.4 кв.км газар нутаг, 104 айл өрхийг хамруулсан байна. Тандалтын явцад 565 сорьц цуглуулан лабораторийн шинжилгээнд хамруулснаас тарваган тахал өвчний эерэг сорьц 156 илэрсэн тухай ЭМЯ-наас мэдээллээ.

Нийт эерэг сорьцонд нян судлалын шинжилгээ хийж тарваган тахлын үүсгэгчийн өсгөвөр 44 илэрч дээрх сумдын нутаг дах тарваган тахлын байгалийн голомтын эпизоотын идэвхийн эрчим нэмэгдсэн, тархвар судлалын өндөр эрсдэл үүсэх магадлалтай байгааг тогтоожээ

Багийн бүрэлдэхүүнд Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Баян-Өлгий аймгийн ЗӨСТ, ОХУ-ын Эрхүү хотын Сибирь, Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэн, Уулын-Алтайн тарваган тахал эсэргүүцэн судлах станцын мэргэжилтэнүүд явсан аж.

Categories
мэдээ нийгэм

Монгол улсын мэргэн буудагчид олон улсын тэмцээнд амжилттай оролцлоо

Манай улсын Зэвсэгт хүчний мэргэн буудагчид Беларусь улсад зохиогдсон мэргэн буудагчдын олон улсын гала тэмцээнд амжилттай оролцлоо.

Нийт 18 орны мэргэн буудагчид оролцсон тус тэмцээнд манай улсын тамирчид 5-р байранд орсон байна. Эхний байрыг Беларусь улс эзэлсэн бол хоёрдугаар байрт Казахстан, гуравдугаар байрт ОХУ, удаалаад БНХАУ-ын тамирчид шалгарчээ.

Манай улсын Зэвсэгт хүчний мэргэн буудагчид Беларусь улсад зохиогдсон мэргэн буудагчдын олон улсын гала тэмцээнд амжилттай оролцлоо.

Нийт 18 орны мэргэн буудагчид оролцсон тус тэмцээнд манай улсын тамирчид 5-р байранд орсон байна. Эхний байрыг Беларусь улс эзэлсэн бол хоёрдугаар байрт Казахстан, гуравдугаар байрт ОХУ, удаалаад БНХАУ-ын тамирчид шалгарчээ.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн банкны Монголыг хариуцсан захирлыг хүлээн авч уулзлаа

2018 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Гадаад харилцааны сайд Д.Цогтаатар Дэлхийн банкны Монгол Улс, БНХАУ, БНСУ-ыг хариуцсан захирал ноён Берт Хофманыг хүлээн авч уулзлаа.

Гадаад харилцааны сайд Дэлхийн банкны зүгээс манай улсад эдийн засгийн хүндрэл тулгарсан үед дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийлээд Засгийн газраас эдийн засгийг сэргээх, хөрөнгө оруулалтын орчныг тогтворжуулах, экспортыг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулав.

Тэрээр Монгол Улсын эдийн засагт гарч буй ахиц дэвшлийг нааштайгаар үнэлж буйгаа илэрхийлээд Дэлхийн банкны зүгээс экспортыг дэмжих, худалдааг хөнгөвчлөх чиглэлээр ГХЯ-тай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн буйгаа тэмдэглэв.

Categories
мэдээ нийгэм

​Малаа хариулж яваад алга болсон охиныг эрэн хайх ажиллагааг түр зогслоо

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах багийн Товог-Уул хэмээх газрын харьяат иргэн Б \13настай, эмэгтэй\ энэ сарын 7-ны өдрийн 08:00 цагийн орчимд явганаар мал хариулж яваад сураггүй алга болжээ.

Аймгийн ОБЕГ наймдугаар сарын 8-ны өдрийн 11:27 цагт энэ талаарх дуудлагыг хүлээн авсан байна. Дуудлагын дагуу Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан 57 иргэн, дөрвөн автомашин, 15 мотоцикл, 17 морьтой хүн эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ. Аймгийн төвөөсөө 10 км зайд орших Товог-Уулын орчмын 15 км тойрогт ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул өчигдөр орой 21:55 цагт түр зогсоосон байна.

Categories
мэдээ нийгэм

БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын даргаар Э.Мөнхбилэг томилогдлоо

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Биеийн тамир, спортын бодлогын газрын даргаар Э.Мөнхбилэг томилогдсон байна. 2010 онд “Бөртэ Чоно” шагнал хүртэж байсан Э.Мөнхбилэгийн хувьд ширээний теннисний Олон Улсын шүүгч бөгөөд зөвхөн ширээний теннисний спортод төдийгүй олон спортын салбарт оруулсан хувь нэмэртэй залуу боловсон хүчин юм.

Энэ салбарт шинэ залуу боловсон хүчин ийнхүү томилогдсон нь нүдээ олсон томилгоо боллоо гэж спортын салбарынхан үзэж байна.

Categories
мэдээ нийгэм

Филип Ийверт: ​Хүүхдэд хөрөнгө оруулалт хийж байна гэдэг ирээдүйд хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг

Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Монгол дах суурин төлөөлөгч Филип Ийвэрттай ярилцлаа.

Дэлхийн зөн байгууллага хэдэн онд монголд орж ирсэн бэ? Танай байгууллагын үйл ажиллагаа юунд чиглэдэг вэ?

-Манай байгууллага 20 жилийн өмнө Монгол Улсад орж ирсэн. Анх өвөлжилт хүнд зудтай байсан учраас малчдад туслах зорилгоор орж ирж байлаа. Бидний ажлын үндсэн зорилго бол хүүхэд. Хүүхдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Тэр дундаа дөрвөн голчилсон чиглэлээр үйд ажиллагаа явуулж байна. Үүнд хүүхэд хамгаалал, өрхийн амжиргааг дэмжих боловсрол, эрүүл мэнд багтаж байгаа юм. Эрүүл мэндийн салбараас сүүлийн жилүүдэд үйл ажиллагаагаа багасгаад хүүхэд хамгаалал талруу илүү анхаарал хандуулж ажиллаж байна. Дэлхийн зөн ирэх гурван жилд 600 гаруй хүүхдэд хүрч ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байна.

Хорин жилийн хугацаанд ямар төслүүд хэрэгжүүлж байв. Тэдгээр төслийн хэрэгжилт өдгөө ямар шатандаа явж байна?

-Энэ хугацаанд бид маш олон төслүүд хэрэгжүүлсэн. Мэдээж цаг хугацааны үеэсээ шалтгаалж байна л даа. Тухайн үед 90-ээд оны эхээр жижигхэн амин хүчил авах хоол хүнс хязгаарлагдмал байлаа. Тэр үед бид нар төсөл хэрэгжүүлдэг байсан. Энэ нь хүүхдүүдийн үдийн хоолон дээр цацаж өгдөг амин хүчил. Хүүхдүүд маань жингийн алдагдлаасаа гарах, витамины дутагдлаас ангижрах гэх мэт амжилттай хэрэгжиж байсан. Төслийн амжилттай хэрэгжүүлснийг харах бас нэгэн зүйл бидний хэрэгжүүлсэн төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх мөн засгийн газар хэрэгжүүлээд явах нь бас нэг том амжилт юм. Манах байгууллагаас аннх хүүхдийн тусламжын утас 108-ийг санаачлан хэрэгжүүлсэн. Энэхүү төсөл дээр Mobicom компанитай хамтарсан. Маш олон хүүхдүүдийн дуудлагыг хүлээн авч байна.

Дэлхийн зөн Монгол орон нутагруу түлхүү чиглэж ажилладаг. Танай байгууллага хэдэн аймагт хүрч ажиллаж байна?

-Бид орон нутагруу түлхүү ажиллахыг эрмэлздэг. Одоогийн байдлаар нийслэлийн зургаан дүүрэг 16 аймагт үйл ажиллагаагаа явуулж байна.

Хүүхдүүдэд туслах үйл ажиллагаа явуулдаг гэлээ. Ямар бүлгийн хүүхдүүдийг сонгон авч төсөл хөтөлбөрт хамруулдаг вэ?

-Хүүхдүүдээ сонгох тал дээр өөрсдөө очоод сонгодоггүй. Тодорхой хэд хэдэн шалгуурууд байдаг. Зорилтот бүлгийн айл өрхүүд мөн орон нутгийн иргэдээр өөрсдөөр нь сонгуулах гэх мэт судалгаа мэдээлэл харж байж хүүхдүүдээ сонгон авдаг.

Хүүхдэд чиглэсэн ямар төсөл хэрэгжиж байна? Дүүргүүдэд дэлхийн зөн ямар хэмжээнд ажиллаж байна вэ? Танайхаас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрт хамрагдаж чадахгүй хүмүүс байна л даа? Хэрхэн хамрагдахаа мэдэхгүй байна.

-Дэлхийн зөн гэдэг бол тодорхой хэмжээний нөөцтэй хүчин чадалтай байгууллага. Бид нар бүгдийг нь ганцаараа хийж чадахгүй. Хамтарсан хамтын ажиллагаа гэдэг бол маш чухал. Тухайн орон нутагт хийж болж байна гэсэн загварыг үзүүлээд магадгүй төрийн байгууллагууд үргэлжлүүлээд хэрэгжүүлэх боломжтой. Олон улсынэнэ мөнгө тэтгэмж тодорхой хэмжээний хязгаартай байдаг. Монголын хэмжээнд маш олон нөөц бололцоо байна гэж харж байгаа. Манай байгууллагатай хамтарч ажиллах хувь хүн төрийн төрийн бус байгууллагатай хамтарч ажиллахад бид бэлэн байдаг.

Манай улсаас ямар байгууллагуудтай хамтарч ажиллаж байна?

-Mobicom корпораци хамтран ажилладаг. Бидний хамтын ажиллагаа 2014 оноос эхэлсэн. Урьд нь хэлж байсан нөөц бололцоо хязгаартай байдаг. Тийм ч учраас бид нарын үр дүнд хүрч ажиллах гээд байгаа ажил хэд дахин нэмэгдэнэ. Манай хоёр байгууллага ариун цэврийн байгууламж төсөл дээр хамтарч ажиллаж байгаа. Сумдын сургууль дээр очин боломжгүй байгаа хүүхдүүдтэй ариун цэврийн байгууламж барьж өгдөг. Зөвхөн ариун цэврийн байгууламж барьж зүйл биш юм. Хүүхдүүдийг гараа угаахааснь эхлүүлээд эрүүл мэндийн зүйлийг хэлж өгч байна. Тухайн орон нутгийн иргэдтэй мөн хамтарч ажиллаж байна гэсэн үг. Одоогийн байдлаар 45000 хүүхэд ариун цэврийн байгууламжид үйлчлүүлж байгаа гэх мэдээлэл бий. Бид хамтын үйл ажиллагаанд итгэдэг. Энэ үйл ажиллагааны хувьд орон нутгийн гүйцэтгэх үүрэг бий. Хамтарсан төсөл учраас бүгд оролцоотой ажиллаж байгаа. Орон нутгийн иргэдтэй тулж ажилладаг цөөхөн байгууллагын нэг бол манайх.

Дэлхийн зөн байгууллага нийгмийн хариуцлагаа хэр ухаарч хандаж байна?

-Аж ахуй нэгж байгууллагаас эхлээд хүн бүрийн өмнө нийгмийн хариуцлага гэж бий. Монголчууд нийгмийн хариуцлага гэдэг зүйл рүүгээ алхаж хамтран орох хэрэгтэй байна. Монголын нийгэмд хандив өгөх соёл тогтож эхэлж байна. Энэ нь бидний хувьд итгэлтэй байдал ёс зүйтэй байдлыг хэлээд байгаа юм. Энэ тал дээр бусад орны хувьд хөгжчихсөн байдаг. Хандив өргөж байгаа хувь хүн байгууллагын татварыг хандивийн хэмжээнд нь тааруулж хөнгөвчлөх хэрэгтэй. Хандив өгч байгаа хувь хүн байгууллага мөнгөө ямар байгууллагад итгэж өгөх, тэрхүү хандив нь хаашаа орж байгааг мэдэх хэрэгтэй. Монголчууд нийгмийн хариуцлагын эерэг талыг харсан байна. Ажилчдаа нийгмийн хариуцлагад татан оруулж байгааг харахад таатай байна. Манай байгууллагын хувьд таны мөнгө хаашаа орж, юунд зарцуулагдажбайгааг шилэн дансаар харуулж болно.

Ер нь жилд хэдэн төгрөгийн төсөл хэрэгжиж байна?

– Энэ бүхэн төслийн хэмжээнээсээ хамаарч байгаа юм. Өнгөрсөн 20 жилд дөрвөн салбарт 100 гаруй сая доллар зарцуулсан байна.

Хүүхдийг ярихад эцэг эхийг зайлшгүй ярих хэрэгтэй болдог. Тэгэхээр эцэг эхчүүдэд зориулсан сургалт байдаг уу?

-Хүүхдийн сайн сайхныг гэр бүлээс нь салгаж ойлгох боломжгүй. Тухайн орон нутагт хүүхдүүд хөгжөөд ирэхээр хүмүүс хамтдаа үр ашгийг нь хүртэж байна гэсэн судалгаа байдаг. Хүүхдэд хөрөнгө оруулалт хийж байна гэдэг бид нар ирээдүйд хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг. Насанд хүрсэн хүмүүст хүрч ажиллаж байж хүүхдэд нөлөөлнө. Хамтарсан багийг бүтээх маш олон ажлууд хийгдэж байна. Хамтарсан баг гэдэг нь хорооны ажилтан багшцагдаагийн төлөөлөл энэ хүмүүсийг 108 дугаар дээр дуудлага ирэхэд энэ хүмүүс яаж хариу үзүүлэх вэ гэдэг ч юм уу чадавхжуулж байна. Багш нарыг мөн чадавхжуулж байна. Хүүхдүүдтэйгээ яаж харьцах вэ, мөн эцэг эхчүүд хүүхдээ хэрхэн эерэг аргаар хүмүүжүүлэх вэ гэх мэт энэ тал дээр бид нар насанд хүрэгчидтэй хамтарч ажиллаж байгаа.

Төгсөлтийн аргачлал хөтөлбөрт хүмүүс хамрагдаад амьдрал нь дээшилсэн жишээ олон бий. Энэхүү төсөл хэр удаан хугацаанд үргэлжэх вэ?

-Төгсөлтийн аргачлал төсөл хоёроос гурван жилийн хугацаатай урт хугацааны төсөл. Төслийн дараагаар гурваас зургаан сарын хугацаанд бид өрхүүддээ хяналт хийдэг.

Энэхүү төсөлд одоогоор хэдэн өрх хамрагдаад байна?

-Анх төсөлд маань 250 өрх хамрагдаж төгссөн. Цаашдаа 3000 гаруй өрхөд хэрэгжинэ. Энэ төсөл хүчирхэг төсөл. Ядуурлаас хүнийг гаргана гэдэг хүч сорьсон хэцүү бэрх зүйл. Энэ төслийн хувьд өрхийн орлого төрөлжүүлэхээс гадна бүхий л зүйлсүүдийг багтааж байна. Сэтгэл зүй гэдэг хамгийн чухал байдаг. Олон талаас нь харж цогц болгосон төсөл байгаа юм. Хүний амьдралд ямар нэгэн байдлаар нийгмийн шок гэж зүйл байдаг. Нийгмийн шок гэдэг нь таны гэр шатах, гэнэт ажилгүй болох, хэн нэгэн хүндээр өвдөх ийм асуудлуудыг даван туулах чадварыг бид олгож байгаа юм. Орон нутагт амьдарч байгаа хүүхдүүд өсөж дэвжээсэй гэдгийг харж байгаа.

Хүүхдийн хүчирхийллийг эсрэг ажил хийж байгаа хэр явагдаж байна?

Хүүхдийн хүчирхийллийг таслан зогсоох таван жилийн хугацаатай компанит ажил эхлүүлэн явж байна. Хүүхэд хамгааллын механизмыг сайжруулахыг зорьж байгаа. Энэ бүх ажлууд дээр хамтдаа хийе гэж хэлмээр байна. Хүүхдийн хүчирхийлэл таслан зогсоох таван жилийн компанит ажлынхаа хүрээнд бид нар суурь судалгаа хийсэн. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн тавиас доошгүй хувь нь хүчирхийлэлд өртсөн байна. Сэтгэл зүй бие мах бодь гэх мэт. Засгийн газартай хүүхэд хамгаалах хуулийг төгөлдөржүүлэх тал дээр ажиллаж байна. Хамгийн гол асуудал нь хүмүүсийг мэдлэгтэй болгох энэ талаар мэдлэгийг дээшлүүлэх юм. Хүүхдээ та яагаад алгадаж болохгүй вэ. Нийтийн мэдлэгийг дээшлүүлэх асуудал дээр чиглэж байна. Манайх хүүхэд бүрт гэсэн бэв сайтийг нээн ажиллуулж байгаа. Хамгийн гол нь хэвлэл мэдээллийнхэнтэй хамтарч ажиллах нь бидний хувьд чухал байгаа юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Янжив: ”Их тэнгэр” цогцолборт галерейн 37 зургийг эрэн сурвалжилснаас 21 нь огт олдоогүй

Соёл судлалын ухааны доктор А.Янживтай ярилцлаа.


-Уран зургийн галерейд одоогоор ямар асуудал тулгамдаж байна вэ. Та яагаад манай сонинд хандах болов?

-Уран зургийн галерей нь 1991 оноос хойш Нийслэлийн өмчийн Соёлын төв өргөөний B корпуст, 2500 метр квадрат талбайг түрээслэн үйл ажиллагаагаа явуулж байгаа. Сард арван сая 518 мянган төгрөгийг түрээсэнд өгдөг. Гэвч манайд хоёр том тулгамдсан асуудал бий. Нэгдүгээрт, барилгын дээврээс дусаал гоождог. Борооны улиралд, хавар цас хайлахад ус нь дуслаар орж ирдэг. 2008 оноос хойш дээврээ янзлуулаагүй. Мөн Уран зургийн галерейн гурван давхарт байрлах цонхыг хоёр давхар зузаан циллоноор хаалт хийж гагнаж, байршуулсан. Үүгээр арван жилийн хугацаанд маш их хэмжээний тоосжилт орж ирсэн байдаг. Зуны халуун өдрүүдэд тэр хэсэг нь мөөгөнцөртсөн нь мэдэгддэг. Тухайлбал, галерейн зураасан зургийн сан хөмрөг гурван давхарт байрладаг. Тэрхүү сан хөмрөг рүү шууд дусаал дусдаг. Энэ бол хүнд нөхцөл байдал юм. Уг асуудлыг үе үеийн захирлууд ярьж, хөөцөлдөж байсан. Гэвч одоогоор нэг мөр шийдсэн шийдвэр алга. Нэг ёсондоо хамгаалалтын горим алдагдаж байна гэсэн үг.

-Өөр ямар асуудал тулгамдсан байна вэ?

-Хоёрдугаарт, цахилгааны асуудал байна. Одоогоор гурван давхарт хоёр зуугаад метр квадрат талбайн цахилгааны залгуур ажилладаггүй. Анх барилга баригдсанаас хойш цахилгааны хуучирсан хогийг сайтар цэвэрлэж, янзалсан нь тун ховор юм билээ. Гэхдээ өмнөх захирлуудын үед цахилгааны монтажийг сольсон ажлууд хийгдсэн юм. Гэвч монтажны эх үүсвэрүүдийг мэргэжлийн түвшинд биш юм уу, эсвэл хийгдсэн утасны чанар нь шаардлага хангахгүй байгаа юм. Иймээс гурван давхарт цахилгаан массалдаг. Олон гэрэлтүүлэг хийвэл анивчиж, массална. Тиймээс гэрлээ ээлжилж асааж, ажлаа явуулдаг. Уран зургийн галерейд 2009 оны тавдугаар сарын 18-нд цахилгаанаас үүдэлтэй галын аюул учирч байсан. Тухайн үед 100 зураг бүр мөсөн шатаж байсан. Энэхүү эмгэнэлт байдал дахин давтагдаж болзошгүй. Учир нь түймэр гарахгүй гэх баталгаа алга.

-Уран зургийн галерейд жил бүр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Үндэсний аудитын газраас шалгалт ирдэг гэсэн. Энэ үеэр ямар зөрчлүүд илэрдэг юм бол?

-Хадгалалт, хамгаалалтын талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт ирнэ. Харин байцаагчид “За ийм арга хэмжээ авах шаардлагатай” гэж хэлчихээд явдаг. Түүний дагуу хөөцөлдөхөд төдийлөн дорвитой арга хэмжээ авдаггүй. Мөн Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд, дэд сайд нар ач холбогдол өгч, авч хэлэлцэхгүй байна. Би УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт хаяглаж, гишүүн Г.Мөнхцэцэгт өөрийн биеэр өргөдөл, гомдол хүсэлт явуулсан. Гэвч арга хэмжээ аваагүй.

-“Их тэнгэр” цогцолборт уран зургийн галерейн түүхэн зурагнууд хууль бусаар хадгалагддаг гэсэн үү. Энэ талаар тодруулахгүй юу?

-“Их тэнгэр” цогцолбор, “Хатан туул” зочид буудлын ханыг нь чимэглэхээр түр байршуулна гэсэн гэрээтэйгээр 1986 онд Дүрслэх урлагийн музейгээс 40 бүтээл тэнд байршуулсан байдаг. Тухайн үед хүлээлцэх акт үйлдэж, түр байршуулсан. 2008, 2012 онд “Их тэнгэр” цогцолборт очиж, манай уран зургуудын хадгалалт ямар байна вэ хэмээн тоолсон байдаг юм билээ. Ингэхэд “Их тэнгэр”цогцолбороос 34 зураг тоолуулсан юм байна лээ. 1986 онд явсан 40 бүтээлээс нэг л бүтээл тоологдсон. Өөрөөр хэлбэл, 33 бүтээл 1986 онд аваачсан бүтээл биш байсан. Уг асуудлыг сая ажиллаж байх хугацаандаа гаргаж ирсэн. 2008, 2012 онд очиж тоолуулсан 34 бүтээл алдартай хүмүүсийн туурвисан зургууд. Тэд яалт ч үгүй Уран зургийн галерейд байх ёстой зургууд юм. Өмнөх 40 бүтээл хаана байна вэ гэдгийг судалсан. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард архивын материалуудыг шүүж үзсэн. Би Уран зургийн галерейн захирлын үүрэг гүйцэтгэгчээр 2017-2018 оны долдугаар сар хүртэл ажилласан. Ингэхдээ мэргэжилтнүүдтэй хамтарч ажлын хэсэг байгуулж, дотооддоо шалгалт хийж үзлээ. Гэтэл хоёр бүтээл нь манай галерейн сан хөмрөгт буцаж ирсэн. 38 бүтээл нь “Их тэнгэр” цогцолборт бий гэсэн судалгаа гарсан. Төрийн тусгай хамгаалалттай газарт хүсэлт гаргаж, сая ажлаа өгөхөөс өмнө өнгөрсөн зургадугаар сард ажилласан байдаг. Тодруулбал, Уран зургийн галерей, Тагнуулын ерөнхий газрын Тамгын газар, “Их тэнгэр” цогцолборын төрийн тусгай хамгаалалттай газрын холбогдох мэргэжилтнүүдтэй хамтарсан ажлын хэсэг гарсан. 37 зургийг эрэн сурвалжилсан. Үүнээс 21 зургийг нь огт олоогүй. Уг асуудлыг тодруулах хэрэгтэй байна. Хэн ямар журам, ямар тоот бичгээр хаашаа явуулсан бэ гэдэг асуудал нь шинэ захирлын хийх ёстой ажил юм.

-Та ажлаасаа яагаад гарсан юм бэ?

-Миний тушаал өнгөрсөн сарын 9-нд гарсан. Тодруулбал, өнгөрсөн сарын 16-нд ажил хүлээлцэх тухай тушаал гарсан байсан. Энэ үеэр Б.Сарантуяа гэдэг эмэгтэйд ажлаа хүлээлгэж өгсөн. Тэр хүний талаар тодорхой сайн мэдэхгүй. Музейн салбарт захирлуудыг ойр ойрхон солих асуудал түгээмэл болсон. Мэргэжлийн бус хүн ирж ажиллаад салбарыг дөнгөж ойлгож, яг ажил хийх гэж байхад л халж, солих асуудал их болжээ. Үндэсний аудитын газраас жил бүр шалгалт явуулдаг. Аудитын зөрчлөөр “Их тэнгэр” цогцолборын зөрчил удаа дараа дурдагдсан байдаг. Тодруулах шаардлагатай. Мөн өмнөх захирлуудын үед гарсан өрийн хэмжээ тодорхой гарч ирсэн байдаг юм билээ. Өрүүдийг тэглэх асуудал одоогоор яригдаж байгаа. Санхүү, нягтлан бодогч, хууль эрх зүйчийн мэдлэг дутмаг учраас алдаа гарсан байдаг юм болов уу. Ажиллаж байх үедээ тус асуудлуудын талаар хуулийн байгууллагад хандаж, зөвлөгөө авч байсан. Тэгэхэд хэрэг бүрдүүлэлт тодорхой биш, дутуу гэсэн утгаар хүлээж авахгүй байсан. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд хандаж, хуулийн хэлтэст зөвлөгөө өгч, чиглэл өгнө үү гэсэн хүсэлтийг явуулж байсан. Тухайн үед үүн дээр ажиллах боломжгүй гэсэн хариу өгч байсан. Би ажлаас чөлөөлөгдсөн шалтгаанаа тодруулъя. Тухайлбал, би намын харьяаллын бус, хэн нэгэн албан тушаалтны лифтэнд сууж орж ирээгүй. Би тус салбарын судлаач, мэргэжилтний хувьд ажилд орохыг хүсч, удаа дараа явсан. Заримдаа тохироо нь бүрддэггүй байсан. Төрийн албаны зөвлөлөөс зарлагдсан төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалтыг өгч, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны урлагийн газрын даргын албан тушаалд тэнцэж, орон тоонд орсон юм. Улмаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд намайг албанд томилсон. Нөгөө талаас мэргэжлийн хүн учраас асуудлыг шийдвэрлэнэ гэж үзсэн. Төр засгаас анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Сайн үр дүн гарах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хичээх ёстой. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард ажлаа авснаас хойш дээврийн талаар зургаан газарт арваад бичиг, хүсэлт явуулж байсан. Гэхдээ хараахан засуулж чадаагүй. Одоо дусаал дуссан хэвээр байгаа.

Монголын Уран зургийн галерей байнгын үйл ажиллагаа явуулдаг. Ашгийн төлөө бус үзэгчдэд уран зургаар дамжуулж гоо сайхны боловсрол олгодог. Уран зургийн галерей нь туурвисан он цагийн үед бүтээгдсэн бүтээлүүдийг цуглуулж авч, сан хөмрөгтөө хадгалж сурталчилдаг байгууллага.

-Манай Уран зургийн галерей ямар зарчмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг юм бэ?

-Олон улсын Музейн зөвлөлийн ёс зүйн дүрмээр галерей, үндэсний цэцэрлэгт хүрээлэн, парк, амьтны хүрээлэн зэрэг нь бүгд музейн статуст ордог. Музей нь үзэгчдэд таашаал өгөх, гоо сайхны аливаа нэг чиглэсэн урлагийг илүү их гүнзгийрүүлэн судалж, орчин үетэй хамт амьсгалах тэр боломжийг бүрдүүлдэг орчин юм. Тэрхүү бүрдүүлдэг орчныг бий болгогчид нь музейн ажилтнууд. Ажилтнуудыг зөв чиглүүлэгч нь мэргэжлийн удирдлагууд юм. Удирдлага нь зөв арга технологиор ажиллах нь чухал байна. Уран зургийн галерей өөрөө тусдаа байртай байх ёстой шүү дээ. Бид өнөөдөр улс орныхоо нөхцөл байдлыг ойлгож байгаа. Харин хамгаалалт, хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөлөө хадгалах хэрэгтэй байна шүү. Уран зургийн галерейг дамжсан зарим хүн сэтгэл гаргахгүй ханддаг юм болов уу гэж бодогдсон. Иймээс уг салбарт төр засгийн дорвитой бодлого үгүйлэгдэж байна. Өөрөөр хэлбэл, ирээдүй болсон залуустаа өвөг дээдсээс уламжилж ирсэн бахархмаар бүтээлүүдээ хайрлаж, хамгаалж, үе үед авч үлдэх нь чухал байна.


Categories
мэдээ цаг-үе

Ц.Цогзолмаа: Энэ жил улсын хэмжээнд таван сургууль, есөн цэцэрлэг ашиглалтад орно

-ИРЭХОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 1-Н ГЭХЭД ГУРВАН ЭЭЛЖЭЭР ХИЧЭЭЛЛЭХГҮЙ-

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал эцэг, эх, цаашлаад салбарын яамны толгойны өвчин болдог нь нууц биш. Улсын төсөв хөрөнгөөр нийслэлийн аль нэг байршилд сургууль, цэцэрлэгийн барилга эхэлдэг ч явц дундаа ямар нэг шалтгаанаар гацаанд орж удааширдаг. Энэ нь тухайн байршлын оршин суугчдын бухимдлыг төрүүлж, хүүхдийн хичээл сургууль завсарддаг зэрэг олон асуудлыг үүсгэдэг. Үүний адил “Нарны хороолол”-ын шинэ сургууль, цэцэрлэгийн барилгын ажил бүтэн хоёр жил гаруй хугацаанд үргэлжилж байгаа аж. Үүнд тус хорооллын 4000 гаруй оршин суугчид бухимдаж, санал хүсэлт, шаардлагаа холбогдох шат шатны байгууллагуудад хүргүүлсэн байна. Гэвч тус хорооллын шинэ сургууль, цэцэрлэг өдийг хүртэл ашиглалтад ороогүйгээс болж оршин суугчид нь жагсаал зохион байгуулж, тэмцлээ илэрхийлнэ гэж төлөвлөсөн байна. Харин өчигдөр “Нарын хороолол”-д баригдаж буй шинэ сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай салбарын сайд өөрийн биеэр очиж танилцан, оршин суугчтай уулзалт хийлж, энэ хичээлийн жил эхлэхээс өмнө ашиглалтад оруулна гэдгээ хэллээ.

Энэ үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаатай ярилцлаа.


-“Нарны хороолол”-ын шинэ сургуулийн барилгын ажил хоёр жил гаруй хугацаанд үргэлжилж, оршин суугчдын дунд хүлээлт үүсгэсэн гэнэ. Тус сургууль, цэцэрлэг хэзээнээс ашиглалтад орж, сурагчдаа оруулах вэ?

-Манай яам, Барилгын хөгжлийн төв, барилгын ажлыг гүйцэтгэсэн компанийн удирдлагууд “Нарны хороолол”-ын эцэг, эхчүүдийн төлөөлөлтэй уулзлаа. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар тус сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын статуст оруулан, хүлээж авах ажлыг миний бие танилцуулна. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлээд эцэг, эхчүүд бидэнд санал тавьж байсан. Уг сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын мэдэлд авч, ашиглалтад яаралтай оруулж өгнө үү гэж. Тэгэхээр ирэх сарын 1-ээс өмнө шинэ сургууль, цэцэрлэгт “Нарны хороолол”-ын хүүхдүүдийг бүртгэхээс гадна, ойр орчмын хүүхдийг бүртгэнэ. Ингээд энэхүү сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа албан ёсоор эхэлнэ. Манай улсад цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ хангалттай биш байгаа. Гэхдээ манай Засгийн газар энэ онд түүхэнд байгаагүй хөрөнгө оруулалтыг боловсролын салбарт оруулсан.

-Тус сургууль, цэцэрлэг хэдэн хүүхдийн багтаамжтай вэ?

-Нийт 960 хүүхдийн сургууль, 280 хүүхдийн цэцэрлэгийн цогцолбор шинээр бий болж байна. Үүнийг ирэх сарын 1-ээс өмнө улс хүлээж авбал манай боловсролын салбарт хамгийн орчин үеийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор бий болно. Цаашлаад олон улсын стандартад нийцсэн, хүүхдийн аюулгүй орчныг бүрдүүлсэн ийм сургууль, цэцэрлэгийн цогцолборын жишиг тогтоно гэж харж байгаа. “Нарны хороолол” ч гэлтгүй янз бүрийн хотхон, хороололд иргэд шинэ байр авахдаа сургууль, цэцэрлэгтэй эсэхийг шаарддаг. Тиймээс хороолол, хороо бүрийг сургууль, цэцэрлэгтэй болгохыг бид зорин ажилладаг.

-Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар тус сургууль, цэцэрлэгийн удирдлагуудыг томилох асуудлыг хэлэлцэх үү?

-Тус цогцолборын барилгын ажил үндсэндээ дууссан. Тийм болохоор өнөөдрийн Засгийн хуралдаанаар сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох тухай яригдана. Ингээд уг асуудал ирэх долоо хоногт шийдэгдчихнэ, энэ сарын 15-аас хүүхдүүдээ бүртгэж эхэлнэ. Улмаар ирэх сарын 1-нд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлэх юм.

-Олон улсын стандартад нийцсэн сургууль, цэцэрлэгийн цогцолбор гэж байна. Үүнийг барихад хичнээн хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэн юм бол?

-Энэхүү сургуулийн хөрөнгө оруулалтыг улсын төсвөөр баригддаг сургуулиудтай харьцуулбал өндөр байгаа. Учир нь тус сургууль, цэцэрлэгийн цогцолбор олон улсын стандартад нийцүүлсэн. Ер нь бид цаашдаа чанаргүй, байнгын засвар үйлчилгээ шаардагддаг сургууль барьж байхаар нэг мөр чанартай материал, туршлагатай компаниар олон улсын стандартад нийцсэн сургуулиудыг барих нь чухал. Дор хаяж тавь, жаран жилийн баталгаатай сургуулиудыг хүлээж авбал жил бүр улсын төсвөөс засварын мөнгө гарахгүй. Тиймээс тус сургуулийн цогцолбор нь манай боловсролын салбарт шинэ жишиг тогтоож өгч байна.

-Цаашид нийслэл, хөдөө, орон нутагт дутагдалтай байгаа сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэхийн тулд төр, хувийн хэвшил хэрхэн хамтарч ажиллах ёстой юм бол?

-Үнэнийг хэлэхэд өнөөдөр бид төсвийн мөнгөөр бүх асуудлаа нэг дор шийдчих боломж алга. Тиймээс баригдаж буй хороолол бүр сургууль, цэцэрлэг, эмнэлэгтэй байна гэсэн жишиг тогтоож өгөх хэрэгтэй байгаа юм. Улмаар тухайн баригдсан сургууль, цэцэрлэг, эмнэлэг улсын мэдэлд авч, хувийн хэвшлийн хөрөнгийг графикийн дагуу буцаан олгодог олон улсын жишгийг дагах ёстой. Үүнийг бид цаашид аваад явах бололцоотой гэж үзэж байна. Удахгүй ирэх оны төсвийг ярина. Үүнтэй холбоотойгоор аж ахуйн нэгжийн барьсан сургууль, цэцэрлэгийн барилгыг улс хүлээн аваач ээ гэсэн 5-6 хүсэлт манай яамд ирсэн. Энэ дагуу бид журмыг нь танилцуулж, ажлын хэсэг газар дээр нь очиж ажиллаад авах эсэхийг шийдэх болно.

-Удахгүй шинэ хичээлийн жил эхлэх гэж байна. Үүнээс өмнө улсын төсвөөр хаана, ямар сургууль цэцэрлэг баригдаж, ашиглалтад орох вэ. Засвар үйлчилгээг дуусгаж амжих уу?

-Нийслэлийн есөн дүүрэгт Боловсролын яамнаас ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Ажлын хэсгийн гол зорилго бол хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө сургууль, цэцэрлэгийн засварын ажил дуусах уу, явц ямар байна вэ гэдгийг шалгана. Мөн шинээр эхэлсэн тендерийн явц ямар байна вэ гэдгийг хянана, шаардлага тавина. Одоогийн байдлаар засвар үйлчилгээний ажил нийслэлийн олон сургуулиудад ид хийгдэж байна. Энэ хичээлийн жил эхлэхээс өмнө шинээр есөн цэцэрлэг ашиглалтад орно. Харин орон нутагт шинээр гурван сургууль үйл ажиллагаагаа эхлүүлнэ. Харин энэ он дуусахаас өмнө нийслэлийн хэмжээнд хоёр сургуулийн барилгын ажил дуусаж, ашиглалтад орно.

-Зарим сургууль, цэцэрлэгийн барилгыг буулгасан мэдээлэл байна. Тухайлбал, 75 дугаар сургуулийг нураасан гэсэн. Шилжин сургах асуудлыг хэрхэн зохицуулах вэ?

-Шилжин сургах асуудлыг энэ хичээлийн жилээс өмнө харьяа хамран сургах тойргийн хэмжээнд шийднэ. Энэ жил буулгасан сургууль, цэцэрлэг 2020 оны есдүгээр сарын 1-нд дахин шинээр ашиглалтад орох ёстой. Тэр хүртэл гурван жилийн дотор хүүхдийг шилжин сургах асуудлыг шийдвэрлэсэн байгаа.

-Энэ хичээлийн жилээс эхлээд салбар яамнаас ямар бодлогын шинэчлэл, өөрчлөлтүүдийг хийхээр төлөвлөж байна?

-Шинээр сургууль, цэцэрлэг барих, засварлах асуудал төлөвлөгөөний дагуу шийдэгдээд явна. Харин боловсролын системийн хувьд сургалтын чанарт илүү анхаарч байгаа. Сургалт чанартай сайн байж ирээдүйд боловсролтой, мэдлэгтэй монгол залуучуудын тухай ярина. Тиймээс сургуулиас өмнөх боловсролын түвшинд бид юу хийх үү, бага, дунд ахлах ангийнханд ямар дэвшил гаргах уу, улмаар дээд боловсролд ямар ахиц гаргаж ажиллах ёстой вэ гэдэг үүднээс ажиллана. Энэ хүрээнд ирэх долоо хоногт бүх сургуулиудын захирал, эрхлэгчдийг хамруулсан сургалт зохион байгуулах болно. Миний хувьд өнгөрсөн жил боловсролын салбарт хийж хэрэгжүүлнэ гэсэн ажлаа хийж байгаа. Тухайлбал, Эрүүл мэндийн яамтай хамтарч 4-12 дугаар ангийн сурагчдад ордог байсан эрүүл мэндийн хичээлийг энэ жилээс сургалтын хөтөлбөрт тусгаж өгсөн. Эрүүл мэндийн хичээл олон жил таслагдчихсан байсан. Хамгийн чухал хичээлүүдийн нэг. Одоогийн байдлаар эрүүл мэндийн хичээлийн сурах бичиг, хөтөлбөр бэлэн болсон байгаа. Уг хичээл ороогүйгээс болж хүүхдүүд маань өвчтэй болж, өсвөр насны хүүхдүүдийн дунд бэлгийн замын янз бүрийн халдварт өвчин бий болж байна. Хүүхэд залуучуудын нийгэмд тулгамдсан асуудлыг сууриар нь шийдэхийн тулд эрүүл мэндийн хичээл үнэхээр чухал. Мөн монгол хэл, уран зохиолын хичээлийн цаг багассан байсныг өнөөдөр нэмэгдүүлэх асуудлыг шийдлээ. Үндсэндээ ирэх есдүгээр сарын 1-нд сургалтын өөр орчин, олон улсын стандартад нийцсэн сургалт, багш нарын мэдлэг ур чадвар илүү дээшилсэн байдлаар хүүхдүүдээ угтана. Тиймээс тодорхой шинэ үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаа.

-Эцэг эх, сурагч, багш нарт хамгийн хүндрэлтэй байдаг асуудал бол гурван ээлжээр хичээллэх явдал шүү дээ. Энэ жил уг асуудлыг хэрхэн шийдсэн бэ. Гурван ээлжээр хичээллэх үү?

-Жил бүр шинэ сургууль, цэцэрлэг баригддаг ч төдийлөн хүрэлцээ, хэрэгцээг хангах түвшинд хүрч амжаагүй л байгаа. Өнөөдрийг хүртэл улсын хэмжээнд 27 сургуулийн 10 мянга орчим хүүхдүүд гурван ээлжээр хичээллэж байгаа. Гурван ээлжээр хичээллэдэг асуудал хэзээ шийдэгдэх вэ гэж эцэг, эхчүүд байнга асуудаг. Уг асуудал ирэх оны есдүгээр сарын 1-нд бүрэн шийдэгдэнэ. Өөрөөр хэлбэл ирэх оны хичээлийн жилд нэг ч сургууль гурван ээлжээр хичээллэхгүй.

-Сурагчдын сурах бичгийн чанар, хүртээмжид салбар яамнаас хэрхэн анхаарч ажиллаж байгаа вэ?

-Сурах бичгийн тухайд чамгүй их ажил хийгдэж байгаа. Гэхдээ ажил хийхэд тийм амар тайван сайхан зүйл байхгүй. Ер нь сурах бичгийг тендерээр явуулдгийг болих ёстой гэсэн байр суурьтай байгаа. Маш өндөр үнээр ном хэвлэдэг компаниуд хэвлэлээр зодолдож байгааг иргэд мэддэг. Тиймээс цаашид эдийн засаг сайжирч, боломжийн түвшинд хүрээд ирвэл Боловсролын яам дэргэдээ хэвлэлийн үйлдвэртэй болох ёстой юм. Улмаар сурагчдын сурах бичгийг төсвийн мөнгөөр хэвлээд хүүхдүүддээ тарааж өгдөг болох нь зөв. Өмнө социализмын үед энэхүү үйл ажиллагаа явагддаг байсан шүү дээ. Үүнийг бид сэргээх шаардлагатай байгаа юм.


Categories
мэдээ цаг-үе

Ч.Хашчулуун: Монголоос коксжсон нүүрс, төмрийн хүдэр авдаг Хятадын гангийн салбар АНУ-ын хоригт ороод байна

Эдийн засагч Ч.Хашчулуунтай ярилцлаа.


-Дэлхийн худалдааны дайн хэр хугацаанд үргэлжлэх бол гэсэн асуулт олон улсын анхаарлын төвд байна. Таны хувьд ямар таамагтай яваа вэ?

-Таны асуултад хариулахаас өмнө түүх сөхөх хэрэгтэй байх. Дэлхийн худалдааны дайн гэдэг их сонирхолтой тодорхойлолт. Их дээр үеийн түүхтэй. 1600, 1700 онуудад Англи, Франц гэх мэт Европын улсууд хоорондоо хөгжиж байхдаа бие биенийхээ барааг авахгүй, өрсөлдөгчийнхөө барааг үнэтэй болгож аль болох гадагшаа мөнгөө төлөхгүй байх, дотооддоо аж үйлдвэрээ хөгжүүлэх бодлогын урсгал байсан юм. Мерканталист гэж нэрлэдэг л дээ. Энэ үзэл бодол 200 гаруй жил үргэлжилсэн гэж үздэг. Тэр үед чөлөөт худалдааг хөгжүүлэх шаардлагагүй, улс орнуудад аль болох хаалттай байх ёстой, бүх юмаа дотооддоо үйлдвэрлэх учиртай гэж үздэг байсан. Ингэснээрээ дотоодын үйлдвэрлэгчдээ хамгаалдаг байж.

-Эртний Европын улсуудын худалдааны дайн ямар шалтгаанаар зогссон юм бол?

– Англи улс 1840-өөд оны үед өндөр хөгжиж, аж үйлдвэржсэн орон болсноос үүдэлтэй. Үйлдвэрлэгч болсон улсад бараагаа гадагш экспортлох сонирхол төрж таарна. Гэтэл бусад бүх улс зах зээлээ хаачихсан нь Англид том асуудал болсон л доо. Колони орнуудынхаа зах зээлийг хүчээр нээсэн. Хятадтай хэд хэдэн удаа байлдсан байдаг юм. Английн бараанд долоон тусгай боомт гаргаж өг гэж тулгасан. Чөлөөт худалдаа гэдэг үзэл энэ үеэс хөгжиж эхэлсэн түүхтэй. Английн жишээг бусад өндөр хөгжилтэй улс дэмжсэн. Сонсоход гоё ч цаад утга нь өөрийнхөө үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг бусад улсад зарна гэсэн санаа шүү дээ. Ингээд Франц, Америк зэрэг бусад улс энэ аргыг хэрэглэж эхэлсэн. Бие биенийхээ бараан дээр татварын тарифаа аажмаар буулгая, хэн хэнийхээ барааг авъя гэсэн ойлголцолд хүрцгээсэн. Колони орнуудын хувьд өндөр хөгжилтэй улсын барааг ямар ч хязгааргүйгээр авдаг зах зээл байсан л даа. Үүнээс болж колони улсууд дампуурч, өлсгөлөнд нэрвэгдсэн түүх өчнөөн бий. Нэг тод жишээ нь Энэтхэг. Энэтхэг өөрийн гэсэн гар оёмолын том салбартай байсан. Даавуугаа өөрсдөө хийж явсан түүхтэй ард түмэн. Английн хувьд даавуугаа аж үйлдвэрийн аргаар хийдэг учраас Энэтхэгийнхээс хамаагүй хямд байж. Англиас Энэтхэг рүү даавуу экспортолж эхлэнгүүт бараг сая хүн өлсч үхсэн гэдэг. Оёмолын салбар нь дампуурч, олон хүн ажилгүй болж, бослого хүртэл гарч байсан. Английн барааг авахгүй гэсэн тэмцэл өрнөсөн хэрэг. Англичууд тэр бослогыг хүчээр дарж өөрийн улсынхаа барааны ноёрхлыг Энэтхэгийн зах зээлд тогтоож байсан. Англи, Америкийн зөрчилдөөн ч тэндээс эхлэлтэй гэж үздэг. Америк ч Английн колони байсан үе. Яг үнэндээ Америкт Английн иргэд амьдарч байсан л даа. Английн хатан хаан америкчуудад цайгаа зарахдаа маш үнэтэй худалдаалсан. Тэр үед америкчууд уурлаж хатан хааны цайг тээвэрлэж очсон усан онгоцыг шатаасан түүхтэй. Үүнээс үүдэж бослого гараад Америк тусгаар тогтнолоо зарласан юм.

улс оронд чинь эзэн байна уу, юу болоод байна вэ. Монгол Улсад хэн дуртай нь хүрч ирээд хүссэн хүнээ чирээд аваад явдаг болчихсон юм уу, ямар үйл ажиллагаа болоод өнгөрсөн бэ гэсэн асуулгыг хүргүүлсэн. Тухайн өдрийн үдээс хойш манай намын Улс төрийн зөвлөлийн гишүүд цуглаж болж буй үйл явдалтай холбоотойгоор Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хандсан мэдэгдэл гаргасан. Мөн холбогдох яам, хууль хяналтын байгууллагын удирдлагуудад шаардлага хүргүүлсэн байгаа.

-АНУ-ыг тусгаар тогтноход сүрхий нөлөөлжээ. Дараа нь яасан?

-1929 онд АНУ хүчтэй хямарсан. Сенатын хоёр гишүүн “Гадаадаас бараа авахаа болино. Импортын бараан дээр маш өндөр татвар ногдуулъя” гэсэн санал гаргасан байдаг. Тухайн үед Америкийн эдийн засагчид болон бусад улсууд маш буруу санаа гэцгээж байсан. Америк гаднаас бараа авахгүй гэвэл бусад улс ч Америкаас бараа авахаа болино гэсэн хандлага хүчтэй анзаарагдсан ч Сенат тэр хуулийг баталсан. Ингээд гучаад оны эхээр Америк бараг импортын 30 мянган бараанд өндөр татвар ногдуулчихсан. Европын улсууд зүгээр суугаагүй. Хариу үйлдэл хийж Америкийн бараанд татвар ногдуулсан. Ийм шалтгаанаар дэлхийн худалдааны хэмжээ 20-30 хувиар унасан гэдэг юм. Дэлхийн эдийн засгийн хямрал болсон нь ийм түүхтэй. Дэлхийн эдийн засгийн 1933 оны их хямрал гэж ярьдаг. Тэр хямралаар Германд хувьсгал болж Гитлер Засгийн эрхэнд гарч байсан. Америкийн тэр бодлого өөрийнхөө эдийн засгийг ч хорлосон. Дэлхийн эдийн засгийн хямралыг ч бий болгосон.

-АНУ одоо ч гэсэн яг ийм зорилгоор, дотоодын үйлдвэрлэгчдээ хамгаалах гэж худалдааны дайны гол оройлогч болчихоод байна уу?

-Тухайн үед өрнөж байсан үйл явдалтай бага зэрэг төстэй. Гэхдээ өмнөх шигээ ширүүн гэхээс илүү сонирхолтой гэмээр үйл явц өрнөж байна. Америк дэлхийн эдийн засагт номер нэгт жагсдаг. Эдийн засгийнх нь зарим салбар дэлхийн худалдаа аль болох нээлттэй байгаасай гэж хүсдэг. Жишээ нь, Америкийн банк санхүүгийн салбар. Дэлхийн хэмжээнд ажиллах сонирхолтой байдаг. Яагаад гэвэл дэлхийн санхүүгийн төв Нью-Йоркод бий. Тэнд бүх дэлхийн мөнгө эргэлддэг. Тэгэхээр Америкийн банкууд “Ямар ч улс байсан яах вэ, бүгдтэй нь бизнес хийе. Мөнгөө өгч л байг, мөнгийг нь эргэлдүүлээд аль аль талдаа ашигтай байя” гэцгээх нь тодорхой. Энэ сонирхлын тухайд Б.Клинтон зэрэг өмнөх зарим ерөнхийлөгчтэй нь холбоотой гэж ярьдаг. Хилари Клинтон төрийн нарийн бичгийн дарга байхад ч дэлхийн эдийн засгийг аль болох нээлттэй болгоё, глобалчилъя гэсэн хөдөлгөөн өрнөж байсан юм. Тэр утгаараа ч АНУ зах зээлээ нээж, Дэлхийн худалдааны байгууллагыг дэмжиж, Ази Номхон далайн орнуудын худалдааны бүсийг бий болгоод явж байсан. Гэхдээ энэ хандлага бодлого Америкийн зарим дотоод салбаруудад маш хортойгоор нөлөөлсөн. Тодруулж хэлбэл аж үйлдвэрийн салбарт нь. Жишээлбэл, төмөрлөгийн салбар байна. Төмөрлөг, гангийн салбарт цалин багатай өрсөлдөх чадвартай зах зээлүүд бий. Гангийн салбар гэж ярихад номер нэг үйлдвэрлэгч нь Хятад улс. Тэгээд Солонгос, Хятад. Нэмж дурдвал Герман, Европын улсууд бий. Америкийг зах зээлээ нээнгүүт энэ улсуудад маш том давуу тал үүссэн. Эдгээр улсын зүгээс бүтээгдэхүүнээ Америкийн зах зээл дээр чөлөөтэй гаргаж эхэлсэн. Үүнээс болж Америкийн дотоодын аж үйлдвэрийн салбартай хүчтэй цохилтод орсон л доо. Ийм шалтгаанаар хүчтэй зөрчил гарч эхэлсэн. Яг үнэндээ Америкт ажлын байр чухал. Тодруулж хэлбэл дотоодын аж үйлдвэрийн салбарууд нь илүү чухал гэсэн үг. Америкийн ган, төмөрлөг, электроникийнхон өрсөлдөөн ялагдаж буй нь илт харагдаж байсан. Зарим нөхцөлд Америк руу орж ирсэн ган, төмөрлөгийнхөн зориудаар хямд үнээр нийлүүлдэг гэх мэтээр шударга бусаар өрсөлдөж байсан гэсэн яриа бий.

-Хятадын хувьд ажиллах хүчин нь хямд болохоор үнэ буулгах аргаар өрсөлдсөн байх…?

-Ажиллах хүчин хямдаас гадна улсаасаа татаас авчихдаг. Америкийн компаниуд татаас авдаггүй. Тиймээс хямд үнээр нийлүүлэх асуудал биш. Үр дүнд нь Америкийн компаниуд дампуурч байгаа. Шударга бус гэж эсэргүүцсэн нийгмийн хөдөлгөөн их байсан. Мөн Трамп ерөнхийлөгчийн гэр бүлийн бизнесийн онцлогийг бодох хэрэгтэй. АНУ-ын ерөнхийлөгч үл хөдлөх хөрөнгийн бизнестэй. Үл хөдлөхийн бизнес бараагаа экспортолдог салбар биш. Дотооддоо худалддаг онцлогтой. Дотоодын иргэд нь цалинтай орлоготой бол Трампын хувьд бизнес зөв явж байна гэж харагдана. Түүнээс биш хамаг мөнгө нь гадагшаа урсч, америк иргэд ажилгүй болоод байвал буруу бизнес гэсэн ойлголт төрнө. Трампын хувьд Америкийн дундаж орлоготой ажилтнууд нээлттэй худалдаанаас болж их хэмжээгээр хохирсон гэж үзсэн.

-Тэгвэл Америкийг зах зээлээ дэлгэснээс болж хамгийн их хожсон орнууд гэвэл ямар улсууд байна?

-Европын улсууд. Америк руу их хэмжээний бараа экспортолдог. Европын машинууд байна. Америкчууд Европын “Бенз” гэх мэт машиныг худалдаж авах дуртай. Харин европчууд америк машин авдаггүй. Дараа нь Хятад орно. Америкаас авч байгаа бараа нь бага. Экспортолж байгаа нь маш их. Америкаас авч болох бараанд машин багтана л даа. Гэхдээ зах зээлээ зориуд хаалттай байлгадаг. Шударга бус хандлага. Трампын зүгээс харвал иймэрхүү том зөрчлүүд гарч ирээд Америкийн эдийн засгийг боож байна гэсэн сэтгэгдэл төрсөн болов уу.

-Америкийн зүгээс технологи хулгайлаад байна гэсэн гомдлыг Хятадын талд тавиад байгаа анзаарагддаг. Худалдааны дайнд нөлөөлсөн шалтгаануудын нэг мөн үү?

-Нөлөөлсөн. Америкийн компаниуд Трампт олноороо гомдол гаргасан байдаг. Хятадын Засгийн газар “Made in China-2025” гэдэг шинэ хөтөлбөр зарласан. Тэр хөтөлбөрийн дагуу Хятадын Засгийн газраас маш их хэмжээний мөнгө гаргаж дотоодын электроник, ялангуяа нарны зай гэх мэтийг түлхүү хөгжүүлнэ гэсэн. Нарны зайгаар гэхэд зорилгодоо хүрчихсэн. Араас нь электроник, компьютер орж байгаа. Хятадын зорилго бол 2030 он гэхэд дэлхийн хамгийн шилдэг хиймэл оюун ухааныг бий болгох юм. Үүнийг Америкийн том компаниудын зүгээс харахад бизнесийн том өрсөлдөгч болж байна. Дээрээс нь шударга бус өрсөлдөгч. Яагаад гэвэл Америкийн компаниуд зах зээл дээр ажиллаж байхад Хятадууд Засгийн газраасаа маш их хөрөнгө авч байна. Тэгэхээр Хятадууд ерөөсөө дийлдэхгүй. Үүнээс болж Трамп эхний ээлжинд хоёр хөрш болох Канад, Мексик, Европын орнууд, Хятадтай харилцаагаа сайжруулах ёстой гэсэн шийдвэр гаргасан. Энэ шийдвэр нь 2018 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Нэгдүгээрт, эдгээр орнуудтай харилцаж байгаа харилцаанд юу нь болохгүй байгааг илэрхийлсэн. Америкийн зүгээс одоогийн тогтолцоогоо өөрчлөхгүй байгаа, зах зээлийг нь сорж байгаа бүх зүйлийг хэлсэн. Тэгээд Европын холбоо эхлээд үүнийг хүлээн зөвшөөрөөгүй. Харин өнгөрсөн долдугаар сард Европын холбоо, АНУ хоёр харилцан тохиролцож чадсан. Ингэхдээ Америкийн саналыг хүлээн зөвшөөрсөн. Америкийн барааг худалдан авахыг дэмжинэ. Дээрээс нь Америкаас их хэмжээний байгалийн хий авна гэж тохирсон. Европ бол нэг ёсондоо зөөлөрчихлөө гэсэн үг.

-Хятадын хувьд…?

-Хятад одоохондоо бууж өгч байгаа шинж ажиглагдаагүй. Яг адилхан хариу үйлдлүүд хийгээд байгаа. Зарлагдсан байгаа хориг гэвэл Хятадын тавин тэрбум долларын экспорт дээр Америкийн Засгийн газар тарифаа нэмсэн. Энэ бол эхний ээлжний асуудал. Үүний хариуд Хятад Америкийн хэд хэдэн хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авахаа зогсоосон. Ялангуяа цууны найрлагад ордог шар буурцагийг хорьсон. Шар буурцагийг хамгийн их хэрэглэдэг улс бол Хятад. Хамгийн их үйлдвэрлэдэг улсын нэг нь Америк юм. Америкийн эскпортын 50 хувь, Хятадын зах зээлийн 50 хувийг шар буурцаг эзэлдэг. Ингээд авахгүй гэж зарлахаар Америкийн шар буурцагийн тариачдад маш хүнд цохилт болж байна. Эдгээр тариачидын ихэнх нь Трампыг дэмждэг Бүгд найрамдах намын хүмүүс байдаг. Трампын зүгээс харахад худалдааны алдагдалаа багасгахгүй бол Хятадаас авдаг бүх барааны үнийг дахиад нэмэгнэ гэдгээ зарласан. Дараагийн ээлжинд 200 тэрбум экспортыг зарлачихсан байгаа. Бүхэлдээ 505 орчим тэмбум долларын экспортод хориг тавих болно гэж Америкийн зүгээс мэдэгдсэн.

-Хятадын зүгээс үүний эсрэг ямар арга хэмжээ авч байгаа вэ. Буулт хийх болов уу?

-Хятадын зүгээс эсрэг арга хэмжээ авч байгаа ч буулт хийх бодолтой байхыг үгүйсгэхгүй. Буулт хийхээсээ илүү өөр зүйл дээр Америкийн бизнест саад учруулж байгаа. Жишээлбэл, гар утасны антений сигнал хүлээн авдаг бичил долгион дамжуулагчийг “Куалкомм” гэдэг Америкийн компани үйлдвэрлэдэг. “Куалкомм” салбарынхаа өөр нэг том компанийг худалдаж авах гэж л дээ. Гол зах зээлүүд шударга өрсөлдөөнийг дэмжих үүднээс салбартаа тэргүүлдэг компаниуд нийлэхийг дэмжих эсэхээ илэрхийлдэг. Америк, Европ бол үүнийг дэмжсэн бол Хятадын зах зээл үүнийг зөвшөөрөхгүй гэсэн хариу өгсөн. Энэ бол 43 тэрбум долларын бизнес байгаа. 43 тэрбум доллараар Америкийн компани Европын компанийг худалдаж авна гэхэд Хятадын тал зөвшөөрөхгүй гэхээр байдал хүндэрч байгаа юм. Байдал хэцүү болж эхлэнгүүт Америкийн тал буулт хийсэн. Урьд нь Хятадын “ZTE” компанийг Америкийн технологийн компаний санааг хулгайлсан гээд дахин технологи авахыг нь хорьчихсон байсан. Харин сая буулт хийгээд “ZTE”-д тавьсан хоригоо зөөлрүүлье гэж ярьж байгаа. Хэрэв Хятадын Засгийн газар “ZTE” компанид тавьсан хоригоо зөөлрүүлчихвэл Америкийн компани Европын компанийг худалдан авахыг дэмжинэ гэсэн. Иймэрхүү нааштай зүйлүүд байгаа. Гэхдээ энэ бол хөрөнгө оруулалт талын зүйл. -Худалдаа талдаа ямар нэг буултыг аль аль талаас гараагүй байна.

-Америкийн талаас Хятадад тавьсан хориг манайд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Хятадын талаас буулт хийх нь хүндрэлтэй. Яагаад гэвэл Хятад бол дэлхийн гангийн үйлдвэрлэлийн 50 хувийг эзэлдэг номер нэг үйлдвэрлэгч. Гангийн үйлдвэрлэл Хятадын эдийн засгийн ноён нуруу. Бүх юм үүн дээр суурилдаг. Ган бол төмөр зам, авто зам, барилга гээд бүх зүйлд ашиглагддаг. Тэр нь манай экспортод нөлөөлдөг. Монголоос төмрийн хүдэр, коксжих нүүрс авдаг. Хятадын эдийн засаг дотор дөрвөн сая хүнийг ажлын байраар хангадаг хамгийн том салбаруудын нэг. Хамгийн том экспортын салбар. Энэ дээр нь Америк хориг тавиад байна. Америкийн зүгээс Хятадын ган бол хэт хямдхан, засгийн татаастай учраас зах зээлд шударга бусаар өрсөлддөг гэж үздэг.

-Худалдааны дайн яг хэзээнээс өрнөж эхлэв?

-2015 оноос хойш өрнөж байна. Обама ерөнхийлөгч байх үед үүнийг тоохгүй байсан. Дэлхийн худалдааны байгууллагын хүрээнд шийдэж болно гээд орхичихсон. Трамп бол үүнийг орхиё гэж бодоогүй. Үүнийг их чухалчилж авч үзсэн. Хятадын гангийн импорт Америкийн үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байна гэж хүртэл хэлсэн удаатай. Дэлхийд ганг экспортолдог хэдхэн орон байдаг. Япон, Солонгос, Европын орнууд. Япон Америк руу ган экспортолдог. Японоос өөрсдийнхөө экспортолж байгаа ган нь Америкийн дотоод эдийн засгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа нэг ч зүйл байхгүй гэж зарласан.

Америк улс Солонгосоос авдаг ган дээр хориг ноогдуулахгүй гэж тохирсон. Оронд нь Солонгосоос авдаг автомашины тоогоо барина гэж тохирсон. Өөрөөр хэлбэл Америкийн дотооддоо өөрсдийнхөө үйлдвэрлэсэн автомашинаа худалдахыг дэмжиж байна гэсэн үг. Жижиг оврын ачааны машины худалдаанд Солонгосын тал буулт хийсэн. Германы хувьд Америкийн машинд ноогдуулдаг татвараа нэмэхгүй гэж тохирсон. Европын зүгээс Америкт илт буулт хийж байгаа. Байгалийн хийг Америкаас авна гэдэг их чухал шийдвэр.

-Европын орнууд байгалийн хийг Америкаас авах шийдвэр гаргасан. Гэтэл манай хойд хөрш Оросын байгалийн хийн экспортоороо дотоодын зах зээлийнхээ ихэнх хувийг бүрдүүлдэг. Энэ шийдвэрийг Оросын тал хэрхэн хүлээн авч байна вэ?

-Хойд хөршийн хувьд байгалийн хийн бүтээгдэхүүн нийт экспортын гуравны хоёрыг эзлэдэг. Төсвийн орлогын гуравны хоёрыг бүрдүүлдэг. Тэрний гол худалдан авагч Европ тэр дундаа Герман юм. Тэгэхээр Герман болон Европын орнууд Америкаас байгалийн хий экспортолно гэхээр Оросны дургүйцлыг маш их хүргэж байгаа гэсэн үг.

-Энэ дайны гол хоёр оролцогч нь Трамп, Си нар юм байна. Хэн нь илүү хохирох амсах вэ. Мэдээж аль аль талд нь асуудал гарна. Одоо анзаарахад Хятадын тал илүү хохирох юм шиг харагдаж байна?

-Худалдааны дайнд хожих тал байхгүй гэж ярьдаг. Хэн илүү хохирох вэ гэвэл магадгүй Америк илүү хохирох байх. Яагаад гэвэл Америкт гадаадаас авч байгаа ганг салбар маш их байгаа. Жишээ нь, машин угсардаг салбарууд байна. Хямд ганг аваад, хямд машин хийнэ гэсэн үг. Тэр нь илүү борлогдоно. Гэтэл эд анги нь үнэтэй болох юм бол Америкийн машин өөрөө үнэтэй болно. Ингэснээр борлуулалтад муугаар нөлөөлнө. Үүнтэй холбогдуулан Америкийн автомашин үйлдвэрлэгч компаниудын хувьцаа бараг 10 хувиар унасан. Тэр нь Америк машины борлуулт муудах нь ээ гэсэн хүлээлтийг бий болгож байна. Яагаад гэвэл импортын эд анги болон ган нь үнэтэй болсонтой шууд холбоотой. Дээр нь Америкийн үйлдвэрлэж байгаа гар утаснуудын эд ангиудын угсралт Хятадад хийгддэг. Эдгээр эд ангиудын угсралтад тариф ноогдуулах юм бол бас л үнэ нь нэмэгдэнэ. Манайхны дуртай IPhone гар утасны үнэ нэмэгдэнэ гэсэн үг. Ингээд тооцоод үзэхээр Америкийн гангийн салбарт 140 мянган хүн ажилладаг. Гаднаас хямд ган авч ирдэг бусад салбарууд нийлээд зургаан сая хүн ажилладаг. Тэгэхээр 140 мянган хүн үү, зургаан сая хүн үү гэдгийг шийдэх цаг ирнэ гэсэн үг.

-Худалдааны дайн хэдий хугацаан үргэлжлэх бол. Үүнийг тооцоолж болох уу?

-Хэлэхэд хэцүү л дээ. Ямар ч байсан Европ, Америк хоёр тохирчихлоо гэж бодьё. Дараагийн ээлжинд Мексик, Канад хоёр Америктай хэлэлцээр хийж байгаа юм байна лээ. Уул нь Трампын санаа нь Мексикт барааг хямдхан угсраад Америкийн ажлын байруудыг байхгүй болж байна гэх гомдлыг шийдчих юм бол өөр асуудал байхгүй. Ерөнхийдөө бусад өндөр хөгжилтэй орнууд Америкт дургүйцлээ илэрхийлж байна. G7-гийн уулзалт дээр илэрхийлсэн. Гэхдээ Трампыг ойлгож болно. Яагаад гэвэл дотоодын зах зээлээ хамгаалах арга хэмжээ авч байна. Бусад орнууд бүгдээрээ ийм арга хэмжээ авч байхад адилхан хөдлөх хэрэгтэй. Нөгөө талаас Трампын нэг буруу юм гэхээр Америк гадаадаас маш их хэмжээний бараа худалдан авдаг ч гэлээ гадагшаагаа маш олон үйлчилгээг экспортлодог. Жишээ нь, аялал жуулчлал, санхүүгийн үйлчилгээ байна. Тэр нь бараг дүйцдэг гэж байгаа юм.

-Импортоо бараг нөхдөг гэсэн үг үү?

-Тийм. Тэгэхээр Америкийн эдийн засагчдын хувьд зөвхөн худалдааны дайнд үйлчилгээний салбараа орхиж болохгүй. Худалдааны алдагдалыг харах нь өрөөсгөл зүйл. Ингэж хандаж болохгүй гэсэн саналуудыг гаргаж эхэлсэн. Хятадын эдийн засаг улам хүчирхэг болоод байгаа. Энэ дунд хамгийн орчин үеийн электроникийн технологи, хиймэл оюун ухаан зэрэг салбарууд түлхүү хөгжиж байна. Эдгээр нь төр засгаасаа маш их дэмжлэг авч байгаа. Нөгөө талаас Америкийн компаниуд энэ зөрчлийг яах вэ гэсэн асуудлыг шийдэж чадахгүй байна. Хятадын зүгээс эд нарыгаа гаргаж байж дотоодын эдийн засгаа өөд нь татна гэж үзээд байгаа шүү дээ.

-Одоо Хятадын Засгийн газар эдийн засагаа хөгжүүлэхэд ямар бодлого баримталж байгаа вэ?

-Өнгөрсөн 30 жил Хятад улс хямдхан бараа хийж дэлхийд гаргаад дотоодын ажилгүйдлээ багасгана гэсэн бодлого барьж ирсэн. Экспортоо нэмэгдүүлж хөгжих бодлого барьсан. Тэр нь тулцан. Яагаад тулцан бэ гэхээр бусад орон дургүйцэж байна. Хятадын дотоодын цалин хөлс өсч байна. Хэмжээ хязгааргүй бараа экспортолох нь буурч эхэлсэн. Иймэрхүү зүйлст тулчихсан. Тэгэхээр 2009 оноос хойш дотоодын зах зээлээ хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж эхэлж байгаа. Үүний гол хэсэг нь хямдхан бараа хийхээсээ илүү оюун ухааны багтаамжтай, өндөр технологийн бараа хийх нь зөв байх. Дотоодын зах зээлийг дэмжих гээд төрөл бүрийн бодлого боловсруулсан. Тэр нь Америкийн тавьж байгаа шаардлагыг биелүүлэхэд хэцүү байдалд хүргэсэн. Одоо Америкийн шаардлагыг биелүүлье гээд Засгийн газар дотоодын компаниудыг дэмжих дэмжилэгээ зогсоолоо гэхэд хөгжил нь дагаад зогсоно. Тийм учраас биелүүлэхэд хэцүү. Нөгөө талаас Хятадын цалин өндөр болоод, дээрээс нь Америкаас эдийн засгийн томоохон салбаруудад хориг тавьж эхэлсэн. Энэ нь зүүн өмнөд азийн бусад орнуудад том завшаан болж байна.

-Эдгээр нь ямар орнуудад юм бол?

-Малайз, Филиппин, Тайланд орнуудын эдийн засаг сэргэсэн. Яагаад гэвэл компаниуд нь Хятадын хоригоос айгаад үйлдвэрүүдээ шилжүүлсэн. Тайланд өдийг хүртэл машинаараа их алдартай. Түүнээс биш технологийн талаас дэлхийд нэр нь гарч ирдэггүй. Тэгэхэд сая индекс нь сэргэчихсэн байсан. Филиппин бол электроник технологийн салбарт IPO хийх гэж байна. Урьд нь Хятад ноёрхож байсан. Тиймээс одоо боломж гарч ирж байна гэсэн үг. Тайвань их баяртай байна гэсэн. Яагаад гэвэл гар утас угсардаг гол технологийг эзэмшдэг. Заавал Хятад гэлтгүй хаа сайгүй үйлдвэрүүдээ байгуулж чадна. Мөн Вьетнамын дундаж цалин 80 доллар орчим байдаг. Сүүлийн үед энэ нь өссөн. Ингэснээрээ Хятадтай өрсөлдөх болсон. Дээрээс нь Хятадын Засгийн газар өмнөх жилүүдэд гадаадын хөрөнгө оруулагчидтайгаа муудалцсан тал бий. Ялангуяа Япончуудтай их муудалцсан. Таван жилийн өмнө Тоёотагийн үйлдвэрүүдийн үйлвэрчний эвлэл нь маш их ажил хаяж байсан. Хятад бол дотооддоо Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр ажил хаялт болно гэсэн ойлголт байхгүй. Гэтэл Тоёотагийн үйлдвэрүүд ажил хаяж, жагсаал хииж эсэргүүцсэн тохиолдол гарсан. Тиймээс Японы компаниуд энэ байдлыг дүгнээд нэгдүгээрт хэд хэдэн үйлдвэрүүдээ гадагшаа шилжүүлсэн. Үлдсэн хэсгийн нь буцааж Японруугаа татсан. Тэгэхээр Япон ч гэсэн энэ дайнаас ашиг олох боломжтой. Нэгэн үед Япон Хятадын аж үйлдвэрийн салбарыг дэмжсэн бол одоо эргээд өөрсдийгөө дэмжих талтай байна. Дэлхийн худалдааны үечлэл байдаг. 300 жилийн өмнөх худалдааны дайн одоо давтагдаж байгаа.

Ц.Баасансүрэн

Categories
мэдээ спорт

​Улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлэв

Баянгол номадик фестивалд зориулсан үндэсний бөхийн барилдаан наймдугаар сарын 8-нд Хүй долоо худагт болов. Барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, улсын заан Н.Жаргалбаяр нарын тэргүүтэй 128 бөх зодоглосон юм.

Энэ удаа Увс аймгийн Давст сумын харьяат “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 350-р анги, “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК, Бөхийн “Увс нуур” гал-ын бөх Монгол улсын үлэмж бадрах арслан Пүрэвийн Бүрэнтөгс долоо даван түрүүлж Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат “Сүлд” спорт хороо, 413-р анги, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ, “Блю драгон” ХХК, Бөхийн “Увс нуур” гал-ын бөх Монгол Улсын саруул сайжрах заан Нэгдэлийн Жаргалбаяр үзүүрлэлээ.

Бөхийн барилдааны их шөвөгт Архангай аймгийн Булган сумын харьяат улсын арслан Рэнцэнбямбын Пүрэвдагва, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий нар шалгарлаа. Барилдааны түрүү бөх гурван сая, үзүүр бөх хоёр сая, их шөвөгт шалгарсан бөхчүүд тус бүр сая төгрөгийн бай гардсан юм.

5-ын даваа
1. У.а П.БҮРЭНТӨГС- у.з Т.Санчир
2. У.а Э.Оюунболд- у.а Р.ПҮРЭВДАГВА
3. У.з Н.ЖАРГАЛБАЯР- у.н Ч.Баянмөнх
4. У.х Б.БАТ-ӨЛЗИЙ- у.н Л.Лхаа-Очир тунав

6-гийн даваа

1. У.а П.БҮРЭНТӨГС- у.а Р.Пүрэвдагва
2. У.з Н.ЖАРГАЛБАЯР- у.х Б.Бат-Өлзий тунав

7-гийн даваа

1. У.а П.БҮРЭНТӨГС- у.з Н.Жаргалбаяр