Categories
мэдээ спорт

ДАШТ-2018: Өнөөдрийн тоглолтын хуваарийг танилцуулж байна

ДАШТ-ийн өнөөдрийн тоглолтын хуваарийг хүргэж байна. Өнөөдөр “С”, “D” хэсгээс хасагдах шатанд шалгарах багуудын нэр тодорно. Тэр дундаа хөлбөмбөг сонирхогчдын анхаарлыг хамгийн их татаж байгаа Аргентин хасагдах уу тэмцээнээ үргэлжлүүлэх үү гэдэг асуултын хариулт тодорхой болох юм.

ДАШТ-2018: Өнөөдрийн тоглолтын хуваарь

Categories
мэдээ спорт

Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар “Гиннесийн ном”-д албан ёсоор бүртгэгдлээ

Монголын Оюун Ухааны Академийн тамирчид болох Ой тогтоолтын дэлхийн аварга, олон улсын их мастер Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар “Гиннесийн ном”-д албан ёсоор бүртгэгдсэн сертификатаа авчээ.

БНХАУ-ын Шенжень хотод болсон 100 мянган ам.долларын шагналын сантай ой тогтоолтын тэмцээнд Олон улсын хэмжээний их мастер Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар амжилттай оролцон дэлхийн рекордыг шинэчилж, “Гиннесийн ном”-д бичигдэхээр болсон юм.

Их мастер Н.Мөнхшүр 30 минутад 5445 цифр тогтоон алдаагүй санасан бол Н.Энхшүр нэг цагт 1924 хөзөр тогтоон алдаагүй нэрлэж дэлхийн дээд амжилт тогтоосон билээ.

Categories
мэдээ спорт

Мохамед Салах ДАШТ-д амжилтгүй оролцсоныхоо төлөө хөгжөөн дэмжигчдээсээ уучлалт гуйжээ

Египетийн шигшээ багийн лидер Мохамед Салах ДАШТ-д амжилтгүй оролцсоныхоо төлөө хөгжөөн дэмжигчдээсээ уучлалт гуйжээ. Тэрээр “Гурван тоглолтод биднийг дэмжиж байсан хөгжөөн дэмжигчиддээ баярлалаа. Бидэнд хэцүү байгаа шиг та бүхэнд ч хэцүү байгаа гэдгийг ойлгож байна. Египетийн шигшээ 28 жилийн дараа ДАШТ-ий шигшээ тоглолтод оролцлоо. Та бүхэнд бүгдэд нь баярлалаа. Бид 2022 оны ДАШТ-д эргэн ирнэ ээ” хэмээн олон нийтийн сүлжээнд бичсэн байна.

Categories
мэдээ улс-төр

“Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгох хуулийн төсөл өргөн барилаа

УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Н.Амарзаяа, А.Ундраа нар “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хуулийн төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.

Уг хуулийн төслийг дээрх 3 гишүүнээс гадна УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Ганбаатар, Д.Ганболд, Д.Дамба-Очир, Ц.Мөнх-Оргил, Д.Оюунхорол, Д.Цогтбаатар нар хамтран санаачилжээ.

“Дэлхийн олон орон сургуулийн сурагчдад насны онцлогт нь тохирсон хоолоор үйлчлэх, шим тэжээлийн мэдлэг олгох харилцааг хуулиар зохицуулж, тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлж байна. Тухайлбал, АНУ 1946 оноос, Япон 1954 оноос, БНСУ 1953 оноос сургуулийн хоолны тухай хуулийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд холбогдох хөтөлбөрийн хүрээнд бүх сурагчдад хоолоор үйлчилдэг. 2018 оны байдлаар 169 орны 338 сая хүүхэд “Сургуулийн хоол” хөтөлбөрт хамрагдаж байна.

Сургуулийн хүүхдийн хоолны үйлчилгээг хуульчлан, мэргэжлийн удирдлага дор хэрэгжүүлэх нь хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, хүүхэд хамгааллын бодлого болдгоос гадна өрхийн төсвийн 10%-ийг хэмнэдэг гэж үздэг байна. Мөн хоол шим тэжээлийн төлөө оруулсан 1 төгрөг бүр 16 төгрөгийн үр ашиг авчирдаг буюу 16 дахин нэмэгддэг хөрөнгө оруулалт гэсэн тооцоолол ч байдаг” гэж төслийн танилцуулгад дурджээ.

Манай улсад сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг зохицуулсан эрх зүйн орчин төдийлөн бүрдээгүй байгаа юм. Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 194 дүгээр тогтоолоор “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын 2006 оны 379/341 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан журмын дагуу I-V ангийн сурагчдад зардлын норматив болох 600 төгрөгт багтаан үдийн цайны үйлчилгээг зохион байгуулж байгаа.

Хөтөлбөр хэрэгжсэнээр сурагчдын ирц сайжран, сурлагад ахиц гарч, хүнсний жижиг, дунд үйлдвэрүүдэд ажлын байр нэмэгдэн, эдийн засагт дэмжлэг үзүүлж байгаа хэдий ч “Үдийн цай”-гаар олгож буй хүнсний бүтээгдэхүүн эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг тэр бүр хангаж чадахгүй байна. Дунд сургуулиуд үдийн цайны мөнгөнөөс хэмнэлт гарган өөр зориулалтаар зарцуулдаг, сургуулийн гал тогоог бусдад түрээсээр ашиглуулдаг гэх мэт зүй бус харилцаа үүссэн төдийгүй нэгэн төрлийн бизнес болон цэцэглэж байгаа нь холбогдох судалгаанаас харагдаж байна.

Сурагчид өдрийн 1/3-ийг сургууль дээрээ өнгөрүүлдэг хэдий ч үдийн цайнаас авах илчлэгийн хэмжээ нь хоногийн хоол хүнснээс авбал зохих нийт илчлэгийн 15 хувьтай тэнцүү буюу илч зарцуулалт, шаардлагатай шим тэжээлийг нөхөж чадахгүй байгаа аж. Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 2016-2017 онд зохион байгуулсан судалгаагаар 6–11 насны хүүхдийн 7.3 хувь өсөлт хоцролттой, 2.8 хувь туранхай, нийт хүүхдийн 22.2 хувь илүүдэл жинтэй, 6.4 хувь таргалалттайбайна. Мөн эрүүл бус хүнсний хэрэглээ нэлээд түгээмэл, бараг бүх хүүхэд ямар нэг төрлийн эрүүл бус хүнс хэрэглэдэг, 10 хүүхэд тутмын 8 орчим нь чихэрлэг ундаа болон шарж болгосон хоол хүнс хэрэглэдэг болохыг тогтоожээ.

Эрүүл мэндийн яамнаас 2015 онд хийсэн судалгаагаар нийт сурагчдын 98.4 хувь нь сургууль болон сургуулийн ойр орчмоос хоол, хүнсний бүтээгдэхүүн худалдан авч хэрэглэдэг нь тогтоогджээ.

Сурагчдын түгээмэл хэрэглэдэг 24 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний 10 нь саахар нэмсэн байснаас гадна ихэвчлэн төрөл бүрийн хүнсний нэмэлт агуулсан бүтээгдэхүүнүүд хэрэглэдгээс шинжилсэн чихэр, ундаа жүүсний 20 дээжийн 15-д нь 12 төрлийн (нэг бүтээгдэхүүнд 1-4 төрлийн) хүнсний будагч бодис илэрсэн байна.

Иймд “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” хөтөлбөр болгон өргөжүүлж, хүүхдийн насны онцлогт тохирсон эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангах арга хэмжээг шим тэжээлийн мэдлэг олгох, зөв зохистой хооллох дадал төлөвшүүлэх сургалт, мэдээлэлтэй нягт уялдуулан цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай гэж үзээд “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай”хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.

Энэхүү хууль хэрэгжсэнээр сурагчдын насны онцлогт тохирсон эрүүл, аюулгүй хоол хүнсийг стандартын шаардлага хангасан орчинд мэргэжлийн хүмүүсээр бэлтгүүлж, оновчтой зохион байгуулах нөхцөл бүрдэж, сурагчдын эрүүл мэнд, суралцах чадварыг дэмжиж, ирээдүйн эрүүл иргэн бий болох боломж нэмэгдэнэ. Түүнчлэн сургуулийн хоол үйлдвэрлэл нь орон нутгийн болон үндэсний хүнс үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэж төсөл санаачлагчид үзэж байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

​Apple компани AirPods утасгүй чихэвчний шинэ хувилбарыг гаргана

Apple компани AirPods утасгүй чихэвчний шинэ хувилбарыг гаргахаар ажиллаж байна. Энэ тухай “Bloomberg” агентлаг мэдээлэв.

Шинэ хувилбар нь зүрхний цохилтыг хянахад зориулагдсан биометрийн мэдрэгчээр тоноглогдохоос гадна ус нэвтрэхээс хамгаалагдсан байх аж.

Шинэ чихэвч нь өмнөх хувилбараас илүү үнэтэй байх бөгөөд үүнийг 2019 оноос өмнө худалдаанд гаргахаар төлөвлөж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Оюутолгойн зардлын хэтрэлт, зөрчил дутагдлын хэмжээ 2 тэрбум орчим ам.долларын хэмжээнд хүрсэн

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын захирамжаар энэ оны гуравдугаар сарын 23-нд байгуулагдсан “Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва өнөөдөр /2018.06.26/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Ажлын хэсэг 13 гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд таван дэд ажлын хэсэгт хуваагдаж, тус бүрийг нь таван яамны Төрийн нарийн бичгийн дарга нар ахлан ажиллаж байгааг онцлов.
Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва бид энэ сарын 23-ныг хүртэл хугацаанд ажиллаж, нийтдээ 1500 гаруй хуудас, танилцуулга, судалгааны материал цуглууллаа. Эдгээр материалыг судалж нэгдсэн танилцуулга, санал дүгнэлт гаргаж, ойрын үед УИХ-д танилцуулахаар ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Авлигатай тэмцэх газар, Аудитын байгууллага, Засгийн газар гэсэн гурван байгууллагын шалгалт хараахан дуусаагүй учраас эдгээр байгууллагын шалгалтын дүнг хүлээж байна гэлээ.

Хэвлэлийн бага хуралд УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Н.Амарзаяа, Б.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг, А.Ундраа нар байлцаж, сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.
Оюутолгойн ажилчдын нөхцөл байдлын тухай асуултад УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хариулахдаа “Монгол ажилчид 10 жилийн турш гэр кемпэд ажиллалаа. Энэ байдлыг болиулах шаардлага тавьсан. Ер нь Оюутолгойд 14 мянган хүн ажиллаж байгаа гэсэн хэрнээ үндсэн ажилтан, гэрээт ажилтан гэдэг нь тодорхойгүй, гэрээнээсээ шалтгаалаад цалин хөлс нь нэлээд их зөрүүтэй байна. Энэ тухай мэдээлэл нь нууцлалын зэрэгтэй байдаг учраас мэдээлэл олж авч чадаагүй. Ажлын хэсгийн ахлагч энэ талаарх мэдээллийг ажлын хэсэгт өгөх шаардлагатай гэдгийг хэлсэн байгаа” гэлээ.
Мөн Оюутолгойд цахилгаан станц барьж, өмнөд бүсийг эрчим хүчээр хангах ажил өнөөдрийг хүртэл ахицгүй байгааг анхаарсан эсэхийг тодруулахад, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Бид энэ асуудлаар шинэ удирдлагатай ярилцсан. Дэлхийн хамгийн том нүүрсний орд нь өмнийн говийн нутагт нь байна. Цахилгааны хамгийн чухал хэрэглэгч нь Оюутолгой байна. Ийм байхад та нар яагаад цахилгаан станцаа барихгүй байгаа юм бэ гэхэд бид барих сонирхолтой байгаа, хөрөнгөө босгосон. Харин хаана барих вэ гэдгээ Засгийн газар яаралтай шийдэх хэрэгтэй байна. Өндөр үнэтэй эрчим хүч гаднаас аваад баймааргүй байна гэсэн” гэв.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ, өмнө нь гурван сайдын хамтарсан ажлын хэсгийн шалгалтаар алдагдал, зардлын хэтрэлт, зөрчил дутагдлын хэмжээ 2 тэрбум орчим ам.долларын хэмжээнд хүрснийг мэдээлж байсан. Өнөөдөр ч гэсэн дахиад шалгаад үзэхэд зөрчил дутагдал илэрч байна гэлээ гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Categories
мэдээ нийгэм

Б.Соёлмаа: Мансууруулах бодисын донтолт бүрэн эдгэрэхгүй

Өнөөдөр хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх дэлхийн өдөр тохиож байна.Он гарсаар хар тамхины гэмт хэрэгт 18 нас хүртэлх насны найм, 19-25 насны 92, 26-35 насны 77, 36-аас дээш насны 28 хүн холбогдсон байна. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон иргэдийн 40,9 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй, 76,3 хувь нь 18-35 насны залуучууд байдаг аж. Эдгээр хүмүүс ихэнхдээ гэр бүлтэй, тогтсон амьдралтай байдаг төдийгүй найз нөхдөөрөө дамжуулан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис худалдан авдаг байна. Ингэхдээ хувийн бизнес эсвэл эцэг, эхийн мөнгө, хөрөнгөөр мансууруулах бодисыг худалдан авдаг гэсэн судалгаа гарчээ.Үүнтэй холбогдуулан “Хар тамхи, мансуурлын төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа” зөвлөгөөн боллоо. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс энэхүү зөвлөгөөнийг зохиож байна.

Зөвлөгөөнд БСШУСЯ, Нийслэлийн прокурорын газар, Нийслэлийн тагнуулын газар, СЭМҮТ, Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Нийслэлийн цагдаагийн газрын төлөөллүүд оролцоо. Энэ үеэр хар тамхи, мансууруулах бодистой холбоотой судалгаа, түүнээс сэргийлэх, тэмцэх, цаашид авах арга хэмжээний талаар зөвлөлдлөө.

Сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодист донтох эмгэг сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж байгаа ажээ. Дэлхий нийтэд энэ өвчнийг эмчлэх эмчилгээний үр дүн 5-8 хувьтай байдаг байна. Өөрөөр хэлбэл, 100 хүнээс 5-8 хүн бүрэн эмчлэгддэг гэсэн үг.Тиймээсурьдчилан сэргийлэх нь илүү үр дүнтэй гэж эмч мэргэжилтнүүд үзжээ. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Донтох эмгэгийн их эмч Б.Соёлмаа “Сүүлийн гурван жилийн хугацаанд мансууруулах бодисоос болж манайд хандах өвчтөний тоо нэмэгдсээр байна. Энэ төрлийн донтох эмгэгтэй хүмүүс бусад өвчтөн шиг өөрийн хүслээр эмчилгээ хийлгэе гэж эмнэлэгт ханддаггүй. Хуулийн өндөр шалгууртай байдгаас болж өвчнөө нуух, эмнэлэгт хандахгүй байх, илэрсэн тохиолдолд эмчээс бүх асуудлаа нуудаг. Манай төвийн донтох эмгэгийг эмчлэх тасаг нийт 30 ортой, өдрийн эмчилгээ, амбулаторийн үйлчилгээ, сэтгэл зүйн зөвлөгөө, эмийн эмчилгээ хийж байна.Мансууруулах бодис тархинд нөлөөлдөг. Мөн дархлааг сулруулж, ДОХ, сүрьеэ, элэгний өвчлөл, бусад халдваруудыг авах нөхцөл болдог. Донтолт нэг удаа эмчилгээнд хандахад бүрэн эдгэхгүй. Ямар нэгэн стресс, таагүй зүйлээс болж дахин мансууруулах бодис хэрэглэж эхэлдэг” гэлээ.

Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаа хүмүүсийн ихэнх нь 19-25 насныхан байгааг залуучуудын дунд хууль эрх зүй, мансууруулах бодисын хор хөнөөлийн мэдээлэл бага байгаатай холбон тайлбарлаж байлаа. Нийслэлийн эрүүл мэндийн газраас хийсэн судалгаагаар хүүхдүүд мансууруулах бодисын талаар ойлголттой байгаа боловч бие сэтгэхүй, нийгмийн хувьд ямар хор хөнөөлтэйг мэдэхгүй байгааг тогтоожээ.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Амарсайхан “Нийслэлийн хэмжээнд хүүхэд, залуучуудыг энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс ерөнхий боловсролын сургуулийн сургалт, хууль сахиулах болон хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан ажиллаж байна. Улсын хэмжээнд насны ангиллаар нь авч үзвэл 25-35 насны залуус гэмт хэрэгт холбогдох нь өссөөр байна. Тиймээс шат шатны байгууллагууд үйл ажиллагаагаа уялдуулж, анхаарал хандуулах хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд энэ төрлийн гэмт хэргийн мэдээлэл хаагдмал байснаар иргэд хохирох тохиолдол байсан. Тиймээс өсвөр үе гэлтгүй эцэг эхчүүдийг бүх талын мэдээ мэдээллээр хангах нь зүйтэй” хэмээн ярилаа.

Нийгэмд чимээгүй тахал болоод байгаа энэ асуудлын хор хөнөөлийг бусдад ойлгуулах, иргэдийн хууль эрх зүйн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилт, түүнд тавигдах хяналтыг сайжруулах зайлшгүй шаардлага тулгараад байгааг уг зөвлөгөөнөөр онцолж байв.

Э.ЯНЖМАА

Categories
мэдээ нийгэм

30-аас дээш насныхан зүрхний шигдээсээр өвчлөх нь ихэсжээ

БСШУСЯ, ЭМЯ, болон ШУТСан-ын хамтран “Зүрхний цочмог шигдээсийн эрт үеийн оношилгоо, эмчилгээг эмнэлзүйн практикт нэвтрүүлэх” төслийг гурван жилийн өмнөөс эхлэн хэрэгжүүлжбайна. “Цөмийн технологийн төслийн үр дүнг түгээн дэлгэрүүлэх нь” нээлттэй танилцуулгыг өнөөдөр “Шинжлэх ухаан технологийн парк”-т хийлээ.

Төслийн хүрээнд, зүрхний цочмог шигдээсийг эрт илрүүлэн оношилж, судасны дотуурх мэс заслын эмчилгээний технологийг практикт нэвтрүүлэх болон эмнэлзүй-ангиографи үйл ажиллагаанд үнэлгээ өгөх ажлыг хэрэгжүүлэхээр болсон аж. Мөн зүрхний цочмог шигдээст өвчнийг эрт оношлох замаар 48 цагийн дотор судсан дотуурх мэс засал хийдэг аргыг эмнэлзүйн практикт нэвтрүүлэхээр болжээ.

Шинээр нэвтэрч байгаа эмнэлзүйг практикт нутагшуулахаар улсын III төв эмнэлэг голлох үүрэг хүлээн ажиллаж байгаа юм. Эмнэлгийн зүгээс титэм судсыг тэлэх (стенд тавих) мэс заслын үед судасны урсгалыг, хатуурлыг хэмжих аргыг нэвтрүүлсэн байна. Харин одоогоор судасны шохойжсон хатуурлыг арилгах технологийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа ажээ.

Улсын гуравдугаар төв эмнэлгийн ангиографийн оношилгоо, эмчилгээний тасгийн зөвлөх эмч, профессор З.Лхагвасүрэн, “Манай улс хамгийн анх 2000 онд гадны мэргэжилтнүүдтэй хамтран зүрхний титэм судсанд систем тавих мэс ажил хийж байлаа. Хожим 2006 онд бие даан хийж, 2012 онд яаралтай түргэн тусламжийн төвтэй хамтран эмчилгээ хийсэн. Сүүлийн жилүүдэд 30-аас дээш насныхан зүрхний шигдээсээр өвчлөх нь ихэссэн учир манай эмнэлэг 2016 оноос “Зүрхний шигдээсийн эрт илрүүлэг” цөм төслийг ЭМЯ-ын захиалгаар хэрэгжүүлэн ажиллаж байгаа” гэв.

Төслийг хэрэгжүүлэхээс өмнө зүрхний титэм судсанд систем тавих мэс ажлыг 2013-2015 онуудад 1852 хүнд хийсэн бол төслийг хэрэгжүүлж эхэлснээс хойш 2017 он хүртэл нийт 2195 хүнд хийсэн байна.

Энэ үеэр нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Ерөнхий захирал Д.Нарантуяа, “2016 оноос бараг хоёр дахин их хүнд тус хагалгааг хийх болсон. Энэ нь төслийн хүрээнд Улсын III төв эмнэлэгт зүрхний түргэн тусламж, зөвлөмжийн тасаг байгуулж байх үед тархины харвалт, зүрхний шигдээсийн тусгай багийг 24 цагаар үйлчлүүлдэг болсонтой шууд холбоотой” хэмээв.

Монголын анагаах Ухааны Академийн дэд захирал Н.Баасанжав хэлэхдээ, “Эмнэлгийн салбарын шинэчлэлийн ард ямагт эрдэнэт хүний алтан амийг аврах чин сэтгэл нуугдаж байдаг. Зүрх, судасны салбарт том шинэчлэл хийж, нарийн судсан дах бөглөрөхийг эрт илрүүлэн эх орондоо авч, эмчилж чаддаг болж, бид хүний алтан цагийг хэмнэж, эрдэнэт амийг аварч чадах болсноор дэлхийн хэмжээнд эмчилгээ үйлчилгээ үзүүлж байна гэсэн үг юм” гэлээ.

Зүрхний титэм судасны нарийсал болон шигдээсээс архи, тамхины хэрэглээнээс татгалзаж болон хөдөлгөөний идэвхтэй байснаар сэргийлэх боломжтой. Мөн давсны хэрэглээг багасгаснаар судасны хатуурлаас салж болно. Харин зүрхний өвчлөлтэй болсныг цээж хөндүүрлэн амьсгаадаж, хүзүү, далаар хатган өвдөх, тухайн өвдөлт нь өвчин намдаах эм ууж байж намдах зэргээр илэрч гарч ирдэг байна. Эдгээр зовууриуд илэрч байвал дур мэдэн эм бэлдмэл хэрэглэхгүйгээр эмнэлгийн байгууллагад хандахыг энэ үеэр зөвлөж байлаа.

М.Сувд

Categories
мэдээ нийгэм

О.Хонгорзул: Нэвтрүүлэг бэлтгэхэд хөгжмийн зохиолчдын үүрэг асар их

Японы “CTV” телевизийн сэтгүүлч, мэдээний найруулагч О.Хонгорзул сэтгүүлчидтэй уулзаж чөлөөт ярилцлага хийсэн юм.Тэрээр өөрийн туршлага болон Японы сэтгүүл зүйн салбарын талаар хуваалцлаа.

-Танай телевиз хэдэн ажилтантай вэ? Сэтгүүлчдийн ажлын онцлогийн талаар?

-“CTV” телевизэд нийт 200 гаруй хүн ажилладаг. Тэдний 70 гаруй нь сэтгүүлч. Сурвалжилж буй хэргийн талаар мэдээллээ цуглуулахын тулд хэрэг хариуцаж буй цагдаа, өмгөөлөгчийн гэрт нь очих тохиолдол их байдаг.

-Цалин, урамшууллын талаар? Сэтгүүлч худалдагдах тохиолдол гардаг уу?

-Сэтгүүлчдийн цалин дунджаас дээгүүр байдаг учир худалдагдах тохиолдол тун бага. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд холбоо харилцаа сайтай компанийн талаарх сөрөг мэдээллийг аль болох нийтэд цацдаггүй. Харин бодит баримтыг заавал мэдээллэнэ. Урамшууллын системийн хувьд их дэлгүүрт худалдаа хийх эрх, бараа бүтээгдэхүүн худалдан авах карт зэргийг олгодог.

-Өдөрт хэдэн цагаар ажилладаг вэ?

-Бид цаг наргүй ажилладаг. Ажлын хэт их ачааллын улмаас сурвалжлагч амиа хорлосон тохиолдол бий. Уг явдлаас хойш тав дахь өдөр 17:30-с тарахыг сануулсан дуу явдаг.

-Сэтгүүлч алдаа гаргах тохиолдол хэр их гардаг вэ?

-30, 40 жил ажилласан туршлагатай сэтгүүлч ч алдаа гаргаж болно. Манай телевиз хувь хүн алдаа гаргахыг хүлээн зөвшөөрдөг. Харин тэрхүү алдааг байгууллагын системээр шийддэг. Тэтгэвэртээ гарсан маш олон сэтгүүлчид бий. Тэднийг цагийн ажилтнаар авдаг. Тэд бидний мэдээг үзэж гаргасан алдааг хянадаг. Харин Монголд тэтгэвэртээ гарсан монгол хэлний багш нарыг дүрмийн алдаа шалгагчаар ажиллуулж болох байх.

-Японд хүүхдэд зориулсан олон нэвтрүүлэг байдаг. Тэднийг бид монголын телевизүүдээр нэвтрүүлэх боломжтой юу?

-Манай телевизээс гаргаж буй кино, нэвтрүүлэг, контентуудыг монголд нэвтрүүлэх боломжтой. Гэвч бидэнд тулгардаг асуудал нь тухайн контентынард нь явж буй дуу. Нэг нэвтрүүлэгт маш олон дууны хэсгүүдийг оруулдаг.Телевизүүд өөрсдийн дууны найруулагчтай болох хэрэгтэй. Нэвтрүүлэг бэлтгэхэд хөгжмийн зохиолчдын үүрэг асар их. Нэвтрүүлгийн ард явж буй аяыг хөгжмийн зохиолчид албан ёсоор зохиох хэрэгтэй.

-Танай телевизийн хамгийн өндөр хандалттай нэвтрүүлэг юу вэ?

– 23:00 цагийн мэдээний хөтөлбөр. Залуучууд мэдээ үзэхээ багасаж байгаа энэ үед тухайн өдрийн бүх мэдээг хураангуйлан оройн цагаар хүргэдэг. Мэдээг хөтлөгчөөс гадна олны танил хүмүүс хамт хөтөлдөг. Олны танил хүмүүс, залуу үеийнхэн мэдээг хөтөлж явуулж байгаа нь үзэгчдийн сонирхлыг татдаг.

Э.АНХМАА

Categories
мэдээ улс-төр

Хурдан морины бүсийн уралдааны 2018 оны хуваарийг тогтооно

Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш буюу энэ сарын 27-нд 08.00 цагт эхэлж, 17 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Хурдан морины бүсийн уралдааны 2018 оны хуваарийг тогтоох тухай, М.Оюунчимэг гишүүний боловсруулсан Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчлэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт багтжээ. Мөн өдрийн хуралдаанаар Захиргааны хэм хэмжээний актын талаар авах зарим арга хэмжээний тухай, Төрийн өмчит хуулийн этгээд байгуулах тухай болон Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд 2017 оны жилийн эцсийн байдлаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнг хэлэлцэх аж.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайдын Дорноговь аймагт ажилласан мөрөөр авах арга хэмжээний талаар, ЗГХЭГ-ын дарга болон Гадаад харилцааны сайд гадаад томилолт, айлчлалын дүнг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.