Categories
мэдээ нийгэм

Баярын өдрөөр эрүүл ахуйн шаардлага хангаагүй 10 нэр төрлийн бүтээгдэхүүнийг газар дээр нь устгажээ

“Эх үрсийн баяр”-ын өдөр 2018 оны зургаадугаар сарын нэгний өдөр болон
“Архигүй өдөр”-ийг тохиолдуулан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын
150 ахлах байцаагч хяналт шалгалт явуулсан байна.

Шалгалтад нийт 477 аж ахуйн нэгж,
иргэн хамрагдаж стандарт эрүүл ахуйн шаардлага хангаагүй 10 нэр төрлийн
2,539,000 төгрөгийн бүтээгдэхүүнийг газар дээр нь устгаж, 1,616,500
төгрөгийн бүтээгдэхүүнийг буцаан татан авалт хийжээ.

Шалгалт Үндэсний соёл амралтын хүрээлэн, Сүхбаатарын талбай, Үндэсний
цэцэрлэгт хүрээлэн болон Нийслэлийн есөн дүүрэгт явагдсан байна.

Categories
мэдээ нийгэм

Тамхиа унтраалгүй шидсний улмаас авто машин шатжээ

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хойд талд байрлах UBH
барилгын хогийн цэгт өнгөрсөн лхагва гаригийн 18:00 цагийн орчимд гал
гарсны улмаас зогсоолд тавьсан байсан “Приус 20 маркын автомашин шатсан. Уг машин “Булнайн ар” компанийн хамгаалалтын албаны ээлжийн ахлах А-гийн машин байжээ. Гал барилгын гадна хэсэгт хүрч, галын утаа агааржуулалтын хоолой руу орсноор хүмүүс угаартах аюултай болсон тул тус цогцолборын хамгаалалтын албаныхан барилга дотор байгаа хүмүүсийг гаргаж, галын дуудлага өгсөн байна. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Аврах, гал унтраах аравдугаар ангийн найман алба хаагч, хоёр автомашинтай ажиллаж, 19:10 минутад галыг шуурхай унтраасан юм. Галын улмаас хүний амь эрсдээгүй, гэмтсэн хүн байхгүй.

Гал чухам юунаас үүдэж гарав гэдэг нь
хамгийн чухал. Сүүлийн өдрүүдийн цаг агаарын хэт халалтаас үүдэлтэй ч
байж болох юм. Тиймээс Нийслэлийн онцгой байдлын газраас галын
шалтгааныг тодруулахад “Шалтгааныг тодруулахаар шинжээчид ажиллаж
байгаа. Мөн цагдаагийн байгууллагад шалгаж байгаа учраас галын шалтгаан
тодорхой болоогүй байна” гэв.

Харин албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар
эл гал тамхичин залуусын хэнэггүйн хар гайгаас үүдэлтэй байх магадлал
өндөр байгаа аж. Учир нь тус оффисын хяналтын камерыг шалгаж үзэхэд
тухайн машины ойр орчимд хоёр залуу тамхилаад зогсож буй нь бичигдсэн
байсан. Тамхиа татаж дуусаад ишийг нь унтраалгүй шидчихээд яваад
өгсөн байжээ. Харин төд удалгүй тамхины иш шидсэн хогийн цэгийн орчмоос
гал гарч, улмаар машин шатсан байна.

Өмнө нь орон сууцныхаа балкон дээрээс
татсан тамхиныхаа ишийг доошоо шидсэний улмаас доод айлууд нь шатаж,
олон хүн эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирсон тохиолдол гарч байсан
билээ. Тиймээс иргэд та бүхэн хэт халуун үргэлжилсэн энэ өдрүүдэд тамхи
татахдаа бусдын эд хөрөнгийг хайрлан хамгаалж, ухамсраа дээшлүүлэх
хэрэгтэй байгааг албаны хүмүүс анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Зуслангийн эхний ээлж энэ сарын 8-наас хүүхдүүдээ авна

Сурагчдын зуны амралт эхэлсэнтэй зэрэгцээд зуслангуудын ажиллах хуваарь гарчээ. Зуслангийн эхний ээлж энэ сарын 8-наас хүүхдүүдээ авч эхлэх юм байна. Энэ зун нийслэлд 14 зуслан ажиллах аж. Зуслангийн хуваарийг нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын газраас гаргажээ.


Categories
мэдээ нийгэм

Хакүхо М.Даваажаргал Нэгдүгээр төрөх эмнэлгийн ажилчдын хүүхдүүдэд бэлэг гардуулжээ

Их аварга Хакүхо М.Даваажаргал энэ жил 90-н жилийн ой нь тохиож
буй Нэгдүгээр төрөх эмнэлгийн эмч, сувилагч, ажилтан, албан хаагч
нарын хүүхдүүдэд бэлэг өгч, хүндэтгэл үзүүллээ. Тэрбээр энэ төрөх газар
мэндэлжээ. 33 жилийн дараа ийн хүндэтгэл үзүүлж байгаа аж. Их аварга Хакүхо Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан эх орондоо хүрэлцэн ирсэн нь энэ юм.

Categories
мэдээ нийгэм

Зургаадугаар сард: бороо орж, сэрүүснэ

Цаг уур, орчны шинжилгээний
хүрээлэнгээс зургаадугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргасан
байна. Энэ сард цаг агаар дулаарч, 34 хэм хүрч халах ч зарим аймгийн
нутгаар сэрүүсч шөнөдөө хоёр градус хүртэл хүйтэрнэ гэж мэдээлжээ. Нэг
ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр Алтай, Хангайн уулархаг нутгаар
шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус, Олон нууруудын хөндий, Алтайн
өвөр говиор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар
шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн,
хоёрдугаар арав хоногийн дунд үеэр сэрүүсч Алтай, Хангайн уулархаг
нутгаар шөнөдөө гурван градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 8-13
градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус,
бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.
Бусад хугацаанд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус,
өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говь, Олон нууруудын хөндийгөөр
шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11
градус, өдөртөө 21-26 градус дулаан байх аж.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:
Баян-Өлгийн өмнөд, Увсын зүүн, Говь-Алтайн хойд, Баянхонгорын баруун
хойд хэсэг, Завханы ихэнх нутгаар хур бороо бага орох төлөвтэй байна гэж
тодотгожээ. Эдгээр аймгуудын нутгаар нэгдүгээр арав хоногийн эхэн ба
сүүлч, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр
зарим газраар, хоёрдугаар арав хоногийн эхний хагас, гуравдугаар арав
хоногийн сүүлчээр ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно. Бороо орох
үед салхи зарим газраар 12-14 м/с, зарим үед дуу цахилгааны өмнө 18-20
м/с хүрч ширүүсч болзошгүй.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
Агаарын температурын сарын дундаж нь бүх нутгаар 14-19 градус дулаан
байх бөгөөд Хөвсгөл, Архангайн ихэнх нутаг, Өвөрхангайн өмнөд хэсгээр
уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0,5-1.0 градусаар
дулаан байна. Эдгээр аймгуудад нэгдүгээр арав хоногийн эхээр сэрүүсч
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус
хүйтэн, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус өдөртөө
15-20 градус дулаан байна.

Мөн хоёрдугаар
арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр бага
зэрэг сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус,
өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус өдөртөө 19-24
градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэр Орхон-Сэлэнгийн
хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар
шөнөдөө 11-16 градус, өдөртөө 26-31 градус хүрч хална. Бусад хугацаанд
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22
градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус дулаан
байна.

АРХАНГАЙ, БУЛГАН, ӨВӨРХАНГАЙД:
Сарын дунджийн орчим бороо орох төлөвтэй. Эдгээр аймгуудаар нэгдүгээр
арав хоногийн эхэн ба сүүлчээр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн
эхний хагас болон сүүлчээр ихэнх нутгаар бороо, гуравдугаар арав
хоногийн эхэн ба дунд үе, сүүлчээр ихэнх нутгаар түр зуурын, дуу
цахилгаантай бороо орно. Бороо орох үеүдэд салхи зарим газраар 12-14м/с,
зарим үед 16-18 м/с хүрч ширүүсч болзошгүй.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:
Сарын эхээр сэрүүсч Хэнтийн хойд, Дорнодын зүүн хэсгээр шөнөдөө 0-5
градус өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө
17-22 градус дулаан байна. Хоёр ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр
нутгийн хойд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус, бусад
нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.
Нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх
нутгаар шөнөдөө 12-17 градус өдөртөө 29-34 градус хүрч халах төлөвтэй.
Бусад хугацаанд Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө
19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 24-29 градус
дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
Говийн аймгуудын нутгаар нутгаар 18-23 градус дулаан буюу Дундговь,
Дорноговийн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас 0,5-1.0 градусаар дулаан
байх аж. Говийн нутгаар нэгдүгээр арав хоногийн эхний хагаст сэрүүсч,
нутгийн хойд хэсгээр шөнөдөө 4-9 градус өдөртөө 17-22 градус, бусад
нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.
Хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр
бага зэрэг сэрүүсч, шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан
байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32
градус дулаан байх ба ялангуяа гуравдугаар арав хоногийн дунд үеэр
өдөртөө 30-35 градус хүрч халах төлөвтэй.

Энэ сард
Өмнөговийн ихэнх нутаг, Дорноговийн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас
ахиу, бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй. Мөн нэгдүгээр
арав хоногийн дунд үеэр нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно.
Хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр ихэнх нутгаар бороо,
гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар түр зуурын,
дуу цахилгаантай бороо орно. Бороо хур орох үеүдэд салхи түр зуур
ширүүснэ. Ялангуяа хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үе,
сүүлчээр дуу цахилгааны үеэр түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсэх
төлөвтэй гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв.

Categories
мэдээ спорт

Монгол туургатны барилдаанд Б.Гончигдамба, н.Бүрэнсайн, Т.Бэгзсүрэн нар түрүүллээ

“Хамаг Монгол” студи, бөхийн “Жавхлант”
дэвжээ хамтран МҮБХ-ны албан ёсны зөвшөөрөлтэйгээр Монгол туургатны
бөхийн барилдааныг 2018 оны 6-р сарын 02-ны өдөр буюу өчигдөр Төв
цэнгэлдэх хүрээлэнд зохион байгууллаа.

Монгол туургатны
барилдааны Монгол 128 бөхийн барилдаанд Улсын гарьд Б.Гончигдамба
түрүүлж, Улсын харцага Б.Бат-Өлзий үзүүрлэлээ.

Өвөр Монгол 128
бөхийн барилдаанд Өвөр Монголын аварга н.Бүрэнсайн түрүүлж, Улсын заан
М.Өсөхбаяр үзүүрлэлээ. Их шөвөгт Улсын начин Б.Бат-Эрдэнэ, Б.Баянмөнх
нар үлдлээ.

Буриад 128 бөхийн барилдаанд Т.Бэгзсүрэн түрүүлж, Өлзийсайхан үзүүрлэлээ. Их шөвөгт Д.Бат-Эрдэнэ,Ц.Сандагдорж нар үлдлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ирэх долоо хоногт юу хэлэлцэх вэ

УИХ-аар ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.

6 дугаар сарын 04-ний Даваа гарагт:

-Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 11.00 цагаас “В” танхимд;

-Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганаар хэлэлцүүлэх, бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;

-Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх чиглэлээр Монголбанкнаас 2017 онд зохион байгуулсан ажлын талаарх Монголбанкны Ерөнхийлөгчийн мэдээллийг Байнгын хороонд сонсгох бэлтгэл хангах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;

-Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалангийн өрөөнд;

-Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, соёл урлагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцан соёл, урлагийн салбарын хууль, тогтоомжийг боловсронгуй болгох, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллана.

6 дугаар сарын 05-ны Мягмар гарагт:

-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилийг нэмэгдүүлэн 7 жил болгосон нь тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээнд өөрчлөлт оруулах эсэх, даатгуулагчийн эрх ашгийг хэрхэн хөндөж байгаа талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд;

-Улсын бүртгэлийн багц хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд;

-Ахмадын болон түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах, хяналт тавих, санал, дүгнэлт боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Өргөдлийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд.

6 дугаар сарын 06-ны Лхагва гарагт:

-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 09.00 цагаас “Г” танхимд;

-Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 11.00 цагаас “В” танхимд;

-Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 12.00 цагаас “Г” танхимд;

-Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;

-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “В” танхимд;

-“Сүрьеэ өвчний эрт илрүүлгийг зохион байгуулах, цаашид авах арга хэмжээний тухай” сэдэвт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хэлэлцүүлэг 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд.

БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

6 дугаар сарын 05-ны Мягмар гарагт:

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Авто замын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Автотээврийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2017.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/;

-“Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

-Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх чиглэлээр Монголбанкнаас 2017 онд зохион байгуулсан ажлын талаарх Монголбанкны Ерөнхийлөгчийн мэдээлэл;

-Бусад.

2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

-Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал 2018.01.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

-Бусад.

3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

-“Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.05.24-ний өдөр өргөн мэдүүлсэн,анхны хэлэлцүүлэг/.

4.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

-Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын 16 гишүүн 2016.12.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

6 дугаар сарын 06-ны Лхагва гарагт:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

-Иргэний улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 07 дугаар дүгнэлт.

2.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

-Ажлын хэсэг байгуулах тухай;

-Бусад.

3.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

-Ахмадын болон түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах, хяналт тавих, санал, дүгнэлт боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг сонсох;

-1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, нэг удаагийн тэтгэмжийг нөхөн олгуулах асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийн тухай.

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

6 дугаар сарын 07, 08-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

-Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 07 дугаар дүгнэлт;

-Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал 2018.01.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

-Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар нарын 3 гишүүн 2018.02.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-“Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засийн газар 2018.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-“Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.05.24-ний өдөр өргөн мэдүүлсэн,анхны хэлэлцүүлэг/;

– “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

-Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан нарын 3 гишүүн 2018.05.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

-Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ 2018.04.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

-Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүн 2018.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

-Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүн 2018.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

-Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүн 2018.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

-Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын 16 гишүүн 2016.12.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-“Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

-Ерөнхий сайдын мэдээлэл: “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулах ажлын явцын талаар”.

Categories
мэдээ спорт

Сонин спортын төрөл

Зурагчин Катаржан Мазур бүх төрлийн
спортоор хичээллэдэг эмэгтэйчүүдийн талаар судалгаа хийжээ. Тэгж яваад
нэгэн клубыг олсон байна. Анна Конда болон Красный Дьявал гэгч хоёр
бүсгүйн нээсэн бөхийн клуб юм. Берлиний Марцан дүүрэгт байрлах энэ
клубд бүсгүйчүүд олноороо ирж хичээллэдэг байна. Тэд энд ирэхээрээ
өөрийгөө хэн болохыг мартдаг ажээ. Харилцан адилгүй жинтэй бүх
насны эмэгтэйчүүд цээж нүцгэн, хагас нүцгэн, зарим ч нь бүр нүцгэн
барилддаг. Тулааны урлаг гэж хэлж болно. Барилдах гэж буй
хоёр эхлээд жаахан ярилцдаг байна. Магадгүй хэрхэн, яаж барилдахаа
ярилцаж, тохиролцдог байх.

Энд бүсгүйчүүд маань бие бялдраа хөгжүүлэх
гэж зарим нь стрессээ тайлж, сэтгэл санаа, бие сэтгэлийн “таашаал” авах
гэж ирдэг. Өөр нэгэн хэсэг нь хоббигоо дагаж ирдэг. Тэдний дунд
фитнесс болон бөхөөр хичээллэдэг олны талил хүмүүс ч бий.

Клубын үүсгэн байгуулагчдын нэг Анна
Кондагийн ихэнх шүтэн бишрэгчид нь эрчүүд. Тиймээс түүнийг үзэгчдийн
өмнө барилдахыг байнга урьдаг байна.

Categories
мэдээ нийгэм

Үнэт цаасны давхар бүртгэл зөвшөөрөгдлөө

Санхүүгийн
зохицуулах хорооны 2018 оны тавдугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар
Монголын хөрөнгийн биржид үнэт цаасаа давхар бүртгүүлэхээр хүсэлт
гаргасан Канад улсын Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, Монгол
улсад үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн”
(ERD.TSX) -ийн 1.2 сая канад долларын үнийн дүн бүхий 4,000,000 ширхэг
хүртэлх үнэт цаасыг бүртгэхийг зөвшөөрлөө.

Ийнхүү,
Монголын хөрөнгийн зах зээлд цоо шинэ бүтээгдэхүүн нэвтэрч байгаа нь
Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг, гадаадын хөрөнгийн биржид
бүртгэлтэй 30 гаруй уул уурхайн компаниуд Монгол улсад үнэт цаасаа
гарган арилжих, эдгээр компанийн хувьцааг ард иргэд, олон нийт эзэмшиж,
байгалийн баялгийн үр шимийг хүртэх боломжийг нэмэгдүүлж байгаагийн
зэрэгцээ Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг нэгэн шатаар
ахиулж, дэлхий нийтийн жишиг хандлагын дагуу хөгжүүлэхэд түүхэн чухал ач
холбогдолтой үйл явдал болж байна.

Categories
мэдээ цаг-үе

Хадгаламжийн томьёо

Мөнгөө хадгалах тухай яриа өрнөхөөр хүмүүс ихэвчлэн “Мөнгө байхгүй юм чинь юуг нь хадгалах вэ дээ” гэдэг. Харин МУИС-ийн багш, эдийн засагч, доктор Л.Оюун мөнгө байгаа гэдгийг баталж, түүнийгээ хэрхэн хадгалах тухай зөвлөдөг. Эхлээд тэр “Хадгаламжийн томьёо” гээд баахан тоо харуулах вий. Түүнийг нь мэргэжлийн бус хүн харахад эрээн цоохор юм үзэгдэнэ. Харин Л.Оюун багш мөнөөх томьёогоо ийнхүү “орчуулна”. “Манайхан орлого орж ирэхэд зарцуулаад, үлдсэнийг нь хадгална гэж ойлгодог. Энэ буруу. Орлого орж ирэхээр тодорхой хэсгийг нь хадгаламжиндаа хийгээд, үлдсэнийг нь би жаргалтайгаар үрдэг юм. Цалин гэх мэт тогтмол орлогын 15 хувийг хадгаламжиндаа хийж, харин нэмэгдэл орлогын 50-60 хувийг цааш нь хийдэг” хэмээн туршлага хуваалцсан.

Хадгаламжийн алтан дүрэм: Аль болох эрт, аль болох ихийг, аль болох өндөр хүүтэй хадгаламжинд хадгалах гэнэ шүү. Орлого орж ирсэн өдрөө хадгална. “Маргааш банк орно” гэвэл мөнгө хаашаа ч юм алга болчихдог. Хязгаарлагдмал мөнгөн орлогоор яаж хязгааргүй хэрэглээг санхүүжүүлэх вэ? Харин үүний оронд орлого орж ирмэгц тодорхой хэсгийг нь хадгалаад үлдсэнийг нь хэрэглэх зарчмыг хэвшүүлье. Энэ бол хадгаламжийн зөв томьёо. Орлого олонгуутаа юу авах вэ гэж бодох хэрэггүй. Олсон орлого бүрийнхээ 5-20 хувийг нь хадгалж сурах учиртай. Олсоноо зарцуулаад, үлдсэнийг нь хадгаламжиндаа хийнэ гэвэл үлгэрийн далай болно гэсэн шүү.