Categories
мэдээ нийгэм

“Мандал Даатгал” Майкрософтын програмуудыг албан ёсны эрхтэйгээр ашиглаж эхэллээ

“Майкросфт” корпорацын програм хангамжуудыг албан ёсны лицензтэйгээр ашиглах гэрээнд “Мандал Даатгал” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Жавхлан, “Майкрософт” корпорацыг төлөөлж Б.Баярсайхан нар тус тус гарын үсэг зурлаа.

Программ хангамжийг лицензгүй ашиглах нь зохиогчийн эрхийг зөрчих төдийгүй, мэдээллийн аюулгүй байдлын эрсдэл үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг билээ. Иймд “Мандал Даатгал”-ын хувьд даатгалын салбартаа лицензтэй программ ашиглах сайн туршлагыг анхлан нэвтрүүлсэн нь бусад байгууллагуудад зөв үлгэр дууриалал болно гэдэгт итгэлтэй байна.

“Мандал Даатгал”-ынхан Майкрософтын програмуудыг албан ёсны эрхтэйгээр ашиглаж буй анхны компани боллоо

Уг гэрээг хэрэгжүүлснээр “Мандал Даатгал”-ын нийт ажилчид албан ёсны лицензтэй үйлдлийн систем ашиглахаас гадна үүлэн шийдэл буюу Cloud үйлчилгээнд суурилсан Microsoft Office 365 багц програмыг ашиглаж өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлэх юм. Microsoft office 365 ашигласнаар байгууллагын ажлын бүтээмж, хурдыг эрс нэмэгдүүлээд зогсохгүй оффисын ширээний араас бус, хүссэн газраасаа хүссэн төхөөрөмжөөр ажиллах боломжийг бий болгож байгаа юм. Өндөр хүчин чадалтай серверийн шаардлагагүйгээр мэдээлэл, өгөгдлийг найдвартай хадгалах бөгөөд үргэлж хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд оффис програмыг ашиглана.

Үүлэн технологид суурилсан Microsoft Office 365 багцад оффисын хэрэглээний програмуудаас гадна имэйл, мессенжер, онлайн уулзалт, байгууллагын дотоод олон нийтийн сүлжээ гэх мэт 20 гаруй аппликэйшн багтдаг бөгөөд эдгээр бүх боломжийг веб хандалт болон ухаалаг утсаар нэвтэрч байгууллагын харилцаа холбоо, хамтын ажиллагаа, шийдвэр гаргалтын хурдыг эрс нэмэгдүүлэх юм. Дэвшилтэд шийдэл бүхий үүлэн технологи шилжилтийн хүрээнд цахим мэдээллийн аюулгүй байдал, хамгаалалтыг мөн Майкросфтын шийдлээр бүрэн хамгаалж ажиллана.

Энэхүү гэрээний хүрээнд албан ёсны нийлүүлэгчээр Майкрософт корпорацийн албан ёсны LSP/LAR эрх бүхий лицензжүүлэлт, нэвтрүүлэлтээр тэргүүлэгч “Инфосолюшн” ХХК-ийн хамт олонтой хамтарч ажилласандаа баяртай байна.

Categories
мэдээ спорт

Г.Самдан аваргын нэрэмжит барилдаан боллоо

Улс орон даяараа “Босоо” хэмээн алдаршсан Г.Самдан аваргын нэрэмжит барилдаан Хэнтий аймгийн Дадал сумын спорт зааланд болж, Монгол Улсын арслан Э.Оюунболд түрүүллээ.

Мөн Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын харъяат аймгийн начин Ц.Чинзориг аймгийн заан, Багануур дүүрэг, “Алдар спорт” хорооны бөх аймгийн начин Э.Мөнх-Эрдэнэ аймгийн харцага, Хэнтий аймгийн Батноров сум, “Хасу мегавит” группийн бөх сумын заан Ц.Өнөрбат, Бат Ширээт сумын харъяат, сумын начин Амартүвшин аймгийн начин цол хүртлээ.

Түүнчлэн Дадал сумын харъяат, сумын харцага С.Зэлмэ аймгийн начин Д.Энхбатын нэрэмжит аймгийн цолонд ойрхон бөхийн шагнал гардсан юм.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсад анх удаа давхар бүртгэлтэй үнэт цаасны арилжаа эхэллээ

Санхүүгийн зохицуулах хороо өнгөрөгч тавдугаар сарын 23-ны хуралдаанаараа Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” (ERD.TSX) компанийн Монгол Улсад гаргах 4,000,000 ширхэг энгийн хувьцааг бүртгэсэн. Ингэснээр Монгол Улсын хөрөнгийн зах зээлд анх удаа дэлхийн нэр хүнд, нөлөө бүхий томоохон хөрөнгийн биржид бүртгэлтэй компанийн хувьцаа давхар арилжаалагдах боломж бүрдсэн юм. Тэгвэл тус хувьцааны арилжааг эхлүүлж, нээлтийн цан цохих ёслолын ажиллагаа “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн арилжааны танхимд боллоо.

Ёслолын ажиллагаанд Санхүүгийн зохицуулах хорооны дарга, доктор С.Даваасүрэн, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” компанийн ерөнхийлөгч Петер Акерли нар оролцож, Монгол Улсад анх удаа хийгдэж буй давхар бүртгэгдсэн хувьцааны арилжааны үйл ажиллагаанд оролцсон бүх мэргэжилтнүүд, байгууллагуудад баяр хүргэв. Торонтогийн болон Монголын хөрөнгийн бирж дээр давхар бүртгэлтэй үнэт цаас, түүний арилжаа манай улсын хөрөнгийн зах зээлийн идэвх, иргэд, хөрөнгө оруулагчдын сонирхол, оролцоог дээшлүүлээд зогсохгүй санхүүгийн салбаруудын үйл ажиллагаа, уул уурхайн компаниудын засаглалд эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой юм.

Гэрэл зургийг Б.Бямба-Очир www.mpa.mn

Хорооны дарга С.Даваасүрэн, ёслолын ажиллагааны үеэр хэлсэн үгэндээ Монголын хөрөнгийн зах зээлд хөгжлийн түүхэн шинэ бүлэг нээгдэж байгааг онцлоод, дэлхийн стандарт шаардлагыг хангаж Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэгдсэн компани манай үнэт цаасны зах зээлд хувьцаагаа арилжаалах нь эргээд дотоодын хувьцаат компаниуд, улмаар зах зээлд эерэг нөлөө үзүүлнэ гэлээ. Мөн тэрээр, хөрөнгийн зах зээл иргэд, хөрөнгө оруулагчдад үнэт цаасны арилжаанд оролцох, бизнесийн байгууллагуудад үйл ажиллагаагаа өргөжүүлэх, засаглалаа сайжруулах, шаардлагатай хөрөнгө санхүүжилтийг босгох боломж олгодог бол төр, засагт ядуурлыг бууруулах, баялгийг зөв хуваарилах нөхцөл бололцоог бий болгож өгдгөөрөө онцлог болохыг дурдав.

Тэрээр цааш нь хэлэхдээ, өнгөрсөн жил гаруйн хугацаанд Хороо иргэдийн идэвх, сонирхлыг татахуйц шинэ бүтээгдэхүүнийг хөрөнгийн зах зээл дээр танилцуулах чиглэлээр онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа. Цаашид ч үргэлжлүүлэн илүү идэвх чармайлттай ажиллах болно гэсэн юм.

“Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” (ERD.TSX) компани Онтариогийн Үнэт цаасны зохицуулах хорооны шийдвэрийн дагуу 2005 оны 12 дугаар сараас Торонтогийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалж байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад хайгуулын дөрөв, ашиглалтын нэг тусгай зөвшөөрөлтэйгөөр уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг тус компани шинээр гаргаж буй хувьцаагаараа татан төвлөрүүлэх хөрөнгийг энэ онд хийх хайгуулын өрөмдлөгийн ажил, мөн Монгол Улс дахь төслүүдийн эрдэс баялгийн нөөц тогтоох, техникийн судалгаа хийх ажлуудад зарцуулахаар бизнес төлөвлөгөөндөө тусгаад байгаа юм.

Энэ үеэр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Монголын зах зээлд хувьцаагаа давхар арилжиж буй “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” компанийн хамт олонд амжилт хүсэж, бидний хамтын ажиллагаа эдийн засагт эерэг өөрчлөл авчирна гэдэгт итгэлтэй байна гэлээ. Уул уурхайн баялгаасаа хувь хүртэх, хувьцаа эзэмших боломжтой болж буй нь чухал үйл явдал болохыг сайд онцолсон бол “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” компанийн ерөнхийлөгч Петер Акерли, нягт хамтран ажилласан байгууллага, хүмүүст талархал илэрхийлж, компанийхаа 14 жилийн хугацаанд хайгуулын ажилд 50 сая гаруй ам.доллар зарцуулж, одоо үр шимийг нь хүртэх гэж байгааг хэлээд Монголын хөрөнгийн биржийн 5736 дахь арилжааг нээж цан цохилоо.

Categories
мэдээ нийгэм

Хотын авто замын хөрөнгийн чиглэлээр Дэлхийн Банк дэмжлэг үзүүлнэ

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Дэлхийн Банкны Монгол Улсад суугаа Суурин төлөөлөгч Жеймс Андерсон нар уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, дасан зохицох чадавхтайгаар Улаанбаатар хотын зам тээврийн дэд бүтцийн хөрөнгийн менежмент, төлөвлөлтийг хийхэд хамтран ажиллахаар харилцан ойлголцлын санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурав. Харилцан ойлгоцлын санамж бичигт гарын үсэг зурснаар Даян Дэлхийн Гамшгийн Эрсдлийг Бууруулах, Сэргээх Сангийн буцалтгүй тусламжтайгаар Дэлхийн Банкны шинэ техникийн туслалцааг эхлүүллээ.

Хотын гудамж, зам, гүүр, уулзвар зэргээс бүрддэг авто зам, тээврийн дэд бүтцийн хөрөнгийн менежмент тааруу мөн урт хугацааны төлөвлөлт дутагдалтай байснаар хотын авто замын сүлжээний завсар, арчлалтын хязгаарлагдмал төсөвтэй Нийслэл хотоос иргэдэд хүргэх авто зам, тээврийн үйлчилгээний чанарт нөлөөлж байна. Мөн одоо ашиглаж буй авто зам, тээврийн дэд бүтэц гэнэтийн үер, шуурга, өвлийн улиралд авто замын мөстөлт зэрэг цаг ууртай холбоотой аюулт үзэгдэлд өртөмтгий байгаа нь хотын зам тээврийн үйлчилгээний чанарт нөлөөлж, энэ чиглэлээрх хөрөнгө оруулалтыг хэрэгцээг нэмэгдүүлж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд хотын авто замын хөрөнгийн ангилал, үндсэн мэдээллийг агуулсан хөрөнгийн тооллого, бүртгэлийн системийг бий болгоход Дэлхийн Банкнаас Нийслэлд туслалцаа үзүүлнэ. Мөн УБ хотын уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, дасан зохицох чадавхтай авто зам, тээврийн дэд бүтцийн хөрөнгийн төлөвлөгөөний эхний үе шатыг боловсруулахад туслах аж. Уг төлөвлөгөө нь уур амьсгалын өөрчлөлтийн даван туулах, дасан зохицох чадавхийг сайжруулахад нэн тэргүүнд шаардлагатай засвар, арчлалтыг хийхэд чиглэсэн хотын авто зам, тээврийн дэд бүтцийн хөрөнгийн менежментийн урт хугацааны төлөвлөгөө байх юм байна. Эцэст нь улсын болон хотын засаг захиргааны авто зам, тээврийн дэд бүтцийн төлөвлөлт, арчлалтыг хариуцсан албаны хүмүүст хөрөнгийн судалгаа, хөрөнгийн менежментийн төлөвлөгөөг боловсруулах чиглэлээр сургалт явуулах аж хэмээн нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Categories
мэдээ нийгэм

“ЭХ ОРНЫХОО АЛТЫГ ЭРДЭНЭСИЙН САНДАА” АЯНГ ЭХЛҮҮЛЛЭЭ

“АЛТ-2” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 5 сарын хугацаатай “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аянг эхлүүллээ. Энэхүү аяны зорилго нь аж ахуйн нэгж, байгууллагууд олборлосон алтаа Монголбанк болон арилжааны банкуудад худалдаж, алт тушаалтыг нэмэгдүүлэх, олон нийтийн дунд алт худалдан авах үйл ажиллагааны талаар сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх, холбогдох хууль, журмыг таниулахад оршино. Мөн Монгол Улсын гаалиар зөвшөөрөлгүй алт гаргах үйлдлийг бууруулах, хариуцлагатай уул уурхайг дэмжих, тэдний үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, Монголбанкны худалдан авч буй алтны үнийн талаар болон бусад мэдээллийг олон нийт, байгууллагад хүргэх, таниулах шаардлагатай гэж үзэж байна. Үр дүнд нь Монголбанкны алт худалдан авалт болон Монгол Улсын гадаад валютын нөөц нэмэгдэж, төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоо сайжирна.

“Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аян нь алт олборлогч, үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүд, төв болон орон нутгийн бусад холбогдох байгууллагууд, иргэд рүү чиглэх ба аяныг 2018 оны 06-р сарын 04-ний өдрөөс 10 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Монголбанк, түүний орон нутаг дахь салбар, хэлтэс болон арилжааны банкууд, Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Стандарт хэмжил зүйн газар, төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулна.

Аяны удирдамжтай танилцах бол энд дарна уу.

Categories
мэдээ нийгэм

1000 хүүхдэд амны хөндийн үзлэг, шүдний өвчлөлийг үнэ төлбөргүй оношилж байна

Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа санаачлан “Эрүүл шүд Эрүүл хүүхэд” уриан дор Баянгол дүүргийн 16, 17, 18, 19-р хорооны 3-12 насны 1000 хүүхдэд амны хөндийн үзлэг хийж, шүдний өвчлөлийг үнэ төлбөргүй оношлон, картжуулж, эцэг эхчүүдэд шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгч байна.

Энэхүү ажлын хүрээнд явуулын шүдний лабораториор БГД-ийн 242, 11, 198-р цэцэрлэг, Оюуны ундраа цогцолбор сургууль, 47 дугаар сургуулийн бага ангийн сурагчдыг мөн хамруулж байгаа юм. Өнөөдрийн байдлаар нийт 600 гаруй хүүхэд тус үзлэг, оношлогоонд хамрагдаад байна. Ирэх намраас дахин үргэлжлүүлэхээр төлөвлөжээ. Мөн амны хөндийн үзлэгт хамрагдсан 1000 хүүхдийн шүдний өвчлөлийг судалгааг боловсруулах ажлыг эхлүүлэх аж.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа “Шүдний өвчлөл нь маш олон өвчний эх үүсвэр болдог. Тэгэхээр хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалахад бид хамгийн түрүүнд шүднээс нь эхлэх ёстой юм. Миний бие энэ ажлыг санаачлан өөрийн сонгогдсон тойрог болох БГД-ийн 16, 17, 18, 19-р хорооны цэрэрлэгийн насны болон сургуулийн бага ангийн хүүхдүүдийн амны хөндийн үзлэг хийж, шүдний өвчлөлийг оношлогоонд хамруулж байна. Өнгөрсөн долоо хоногт цэцэрлэгийн насны 300 гаруй хүүхдэд үзлэг хийхэд 100 хүүхэд тутамд гурван хүүхэд л цоо эрүүл шүдтэй байна. Бидний анхааралдаа авах чухал асуудлын нэг болсон гэдгийг энэ судалгаа харуулж байна” хэмээлээ.

ДЭМБ-аас 2000 онд шүд цоорох өвчнийг олон шалтгаант халдварт өвчин хэмээн халдварт өвчний ангилалд оруулсан байна. “Амны хөндийн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн хэмжээнд хийгдсэн судалгаанаас үзэхэд сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт 2011 оны байдлаар 65-96 хувьтай байжээ. өнөөдөр ч энэ тоо буураагүй болох нь 2018 онд 1190 хүүхдийн дунд явуулсан судалгаанаас харагдаж байна. Тус судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн дунд шүд цоорох өвчний тархалт 86.2 хувьтай, шүд цоорох өвчний эрчим 6.2 цла/ш буюу ДЭМБ-ын байгууллагын шалгуур үзүүлэлтээр үнэлэхэд өндөр түвшинд байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Categories
мэдээ нийгэм

УИХ-н гишүүн С.Бямбацогт Колумб, Эквадор Улсуудад ажиллалаа

Монгол Улсын алтны худалдааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, алтны нийлүүлэлтийн сүлжээг албажуулахад олон улсын туршлагаас суралцах зорилготой УИХ-ын гишүүн С.Бямбацогтоор ахлуулсан ажлын баг 2018 оны 5 дугаар сарын 19-өөс 30-ны өдрүүдэд Колумб, Эквадор Улсуудад ажиллалаа.

Колумб, Эквадор хоёр Улсын алтны нийлүүлэлтийн сүлжээ нь хоорондоо харилцан адилгүй системтэй ба Монгол Улсын хувьд авч хэрэгжүүлэхүйц болон бусад оронд туршлагаа дэлгэрүүлэхүйц арга аргачлалууд байсныг онцлох нь зүйтэй.

Манай улсаас уг туршлага судлах багт УИХ-ын гишүүн С.Бямбацогт, А.Сүхбат, Л.Энхболд, УУХҮЯ, АМГТГ, Монголбанк, Үнэт металлын сорьцын хяналтын газрын төлөөлөл, Баянхонгор аймгийн Засаг дарга, Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны төлөөлөл болон Тогтвортой бичил уурхай төслийн ажилтнууд багтсан байна.

Колумб Улс

Туршлага судлах ажлын баг Колумб Улсын Уул уурхай эрчим хүчний яам, Уул уурхайн үндэсний агентлаг, Худалдаа үйлдвэр, аялал жуулчлалын яам, Уул уурхайн үндэсний ассоциаци болон алт экспортлогч компанийн төлөөллүүдтэй уулзалт хийлээ. Мөн төлөөлөгчид Богота хотод байрладаг алтны цэвэршүүлэх үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

Колумб Улс нь жилд ойролцоогоор 60 тонн алт олборлодог бөгөөд алтны худалдааны чөлөөт системтэй буюу хувийн хэвшлээр гүйцэтгүүлдгээрээ онцлогтой юм. Тухайлбал, дотооддоо алт сорьцлох, цэвэршүүлэх, худалдан авах, экспортлох үйл ажиллагааг чөлөөт зах зээлийн тогтолцоогоор шийдвэрлэсэн нь Монгол Улсаас ялгаатай юм. Тус улсын Уул уурхайн үндэсний агентлагаас алт худалдан авах, экспортлох эрхийг иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгодог байна. Тус агентлаг нь алт олборлогч, худалдаалагчдын нэгдсэн цахим бүртгэлийн системийг ажиллуулснаар алтны худалдаанд ил тод байдлыг хангахад тодорхой алхам болсон байна.

Колумбын Улсын Уул уурхай эрчим хүчний яамны дэд сайд Карлос Канте төлөөлөгчдийг найрсгаар хүлээн авч өөрийн орны эрдэс баялгийн нийлүүлэлтийн сүлжээг албажуулах, боловсронгуй болгох талаар хийж байгаа ажлын талаар танилцууллаа. Тэрээр хэлэхдээ “Колумб Улс эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх талаар маш олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Ололт амжилт, алдаа оноо ч байна. Ялангуяа бичил уурхайн салбарыг албажуулах талаар бусад орноос суралцах зүйл ч их бий. Бид алтны нийлүүлэлтийн сүлжээг албажуулах, бүртгэлжүүлж, ил тод болгох талаар төрийн зүгээс нэлээдгүй арга хэмжээ авч байгаагийн нэг нь цахим бүртгэлийн платформыг ажиллуулж байгаа явдал юм. Цахим бүртгэлийн платформыг ажиллуулснаар хууль бус алтыг сүлжээнд орохоос сэргийлэх, гарал үүслийг ил тод болгоход чухал ач холбогдолтой юм” гэлээ. Колумбын Улсын эрдэс баялгийн салбар нь 2021 онд гэхэд алтны гарал үүслийг бүх шатанд ил тод болгохоор ажиллаж байна. Энэ нь Европын Холбооны улсын эрдэс баялгийн гарал үүсэл, ил тод байдлыг хангах хууль 2021 оноос хүчин төгөлдөр болж байгаатай холбоотой юм.

Туршлага судлах аяллын багКолумбын албан ёсны тусгай зөвшөөрөл бүхий анхны хувийн алт цэвэршүүлэгч байгууллагуудын нэг Аллой компаниар зочлов. Энэхүү байгууллага нь алт цэвэршүүлэх, дотоодын зах зээлд нийлүүлэх чиглэлээр 30 жил ажилласан туршлагатай юм. Аллойнь дунд хэмжээний үйлдвэрлэл явуулдаг алт цэвэршүүлэх байгууламж бөгөөд жилд 10-12 тн алт цэвэршүүлэх хүчин чадалтай ба цэвэршүүлсэн алтаа дотоодын алт мөнгөн эдлэлийн зах зээлд зориулан худалдан борлуулдаг байна. Цэвэршүүлсэн алтны бүртгэлийг нарийн чанд хөтөлдөг дотоод хяналтын хатуу системтэй. Алтыг зөвхөн албан ёсны алт нийлүүлэгчдээс худалдан авдаг байна. Аллой компани нь Улсынхаа Худалдаа, аялал жуулчлалын яамтай нягт хамтран ажиллаж алт мөнгөн эдлэлийн кластерийн төсөлд оролцдог. Мөн Олон улсын Шударга олборлолтын сертификат бүхий алтыг цэвэршүүлэхэд бичил уурхайн байгууллагуудтай хамтран ажилладаг байна. Алт сорьцлох үйл ажиллагаа нь олон улсын стандартын дагуу явагддаг нь Монгол Улсад мөрдөж байгаа аргачлалтай адил.

Колумб Улсад алтны экспортыг хувийн хэвшлүүд гүйцэтгэдэг нь Монгол Улсаас ялгаатай онцлог юм. Уул уурхайн үндэсний агентлагийн цахим платформд бүртгэлтэй, Худалдаа, аялал жуулчлалын яамнаасаа зөвшөөрөл авсан 4-5 алтны худалдаа эрхлэгч компаниуд алт экспортлох үйл ажиллагаа эрхэлж байна. Мөн гааль тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхэлдэг хэд хэдэн компани үйл ажиллагаа явуулдаг байна.

Эквадор Улс

Туршлага судлах аяллын баг Эквадор Улсын Төв банк, Уул уурхайн яам, геологийн судалгааны үндэсний хүрээлэн, техникийн их сургууль болон бичил уурхайн төвөөр зочиллоо.

Эквадор Улсын алтны худалдааны орчин нь Төв банк алтыг худалдан авч улсынхаа валютын нөөцийг бүрдүүлэх үүрэг хүлээдгээрээ Монгол Улстай төстэй юм. Харин 2002 оноос хойш хувийн хэвшлүүдэд орон нутагт алт худалдан авах зөвшөөрлийг Төв банкнаас олгосноороо онцлогтой. Энэ нь алтны салбарыг албажуулж, ил тод байдлыг хангахад чухал үүрэгтэй юм гэж тус улсын албаны төлөөлөл онцоллоо. Алтны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд 2018 оноос эхлэн бичил уурхайчдаас алтыг шууд худалдан авахаар ажиллаж байна. Мөн орон нутагт алт худалдан авах цэгүүдийг ажиллуулах төлөвлөгөөтэй. Уул уурхайн яам, агентлаг, татварын болон цагдаагийн байгууллагуудтай хамтран, мэдээлэл солилцож хаанаас олборлосон алтыг хаана, хэн арилжаалж байгаад хяналт тавьж ажилладаг. Харин алтны сорьцлолт, цэвэршүүлэх явцад усан болон хуурай жингийн аргыг ашигладаг байна.

Эквадор Улсын Уул уурхайн яам нь тус улсын уул уурхайн бодлогыг боловсруулж зохицуулах, хянаж үнэлэх үүрэгтэй ажилладаг Үндэсний хэмжээний болоод дунд уул уурхай, бичил уурхайн асуудал хариуцсан үндэсний хоёр ажлын алба, бүсийн таван дэд алба яамны харьяанд нь ажилладаг. Уул уурхайн яамны харьяа Геологи, хайгуулын үндэсний хүрээлэн нь тус улсын геологи, уул уурхай, металлургийн холбогдолтой мэдээллийг бүрдүүлэх, системчлэх болон зохицуулах үүрэгтэй. Геологийн судалгааны үндэсний хүрээлэн нь бичил уурхайн үйл ажиллагааг албажуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Бичил уурхай эрхлэгчид тус хүрээлэнгээс зохион байгуулдаг хөдөлмөр аюулгүй ажиллагаа, техникийн болон байгаль орчны сургалтуудад заавал хамрагдах ёстой бөгөөд одоогийн байдлаар нийт 5000 орчим иргэнийг сургаад байна.

Эквадор улсын техникийн их сургуулийн харьяа Уул уурхайн инноваци ба хөгжлийн төв нь уул уурхайн гол бүсийн нэг Лоха хотод байрладаг юм. Энэ төвийн зорилго нь орон нутгийн иргэдийг сургалтад хамруулж тэдний чадвар, чадамжийг дээшлүүлэх, мэдлэг түгээх замаар уул уурхайн салбарт ажил хөдөлмөр эрхлэх, ажлын байр бий болгох боломжийг дээшлүүлэхэд оршдог. Тус сургуулиас мөнгөн усыг алт баяжуулах аргачлалаас халж өөр арга замыг иргэдэд зааж сургахад анхаарч ажиллаж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ирэх долоо хоногт ЭЕШ эхэлнэ

Энэ онд нийт 43,846 шалгуулагч ЭЕШ-д бүртгүүлснээс 87 хувь нь буюу 37,950 нь энэ жилийн төгсөгч, 5,896 нь өмнөх оны төгсөгч байгаа юм.

Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2018 онд бүрэн дунд боловсрол эзэмшин төгсөх иргэн, 2018 оноос өмнө бүрэн дунд боловсрол эзэмшсэн болон түүнээс дээш боловсролтой иргэн өгнө. Их, дээд сургуульд суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь МУ-ын ЗГ-ын 37 дугаар тогтоолын дагуу Монгол хэлбичгийн шалгалтад хамрагдсан байна.

ЭЕШ-ын босго оноог 480 болгон нэмэгдүүлсэн

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны сайдын дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн А/195 тушаалаар 2018-2019 оны хичээлийн жилд бакалаврын хөтөлбөрт их, дээд сургуульд оюутан элсүүлэх ерөнхий шалгалтын үндэсний хэмжээний босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй 480 болгон нэмэгдүүлжээ. Харин коллеж орон нутгийн их, дээд сургуульд 400 оноогоор тус тус тогтоосон.

Шалгуулагч шалгалтад ирэхдээ дараах дөрвөн бичиг баримттай ирнэ.

  1. Бүртгэлийн хуудас /Энэ онд ЕБС төгсөж буй шалгуулагч нь бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сургуулийн захирлаараа гарын үсэг зуруулж, тамга даруулж баталгаажуулна. 2018 оноос өмнөх оны шалгуулагчийн бүртгэлийн хуудас нь QR кодоор баталгаажсан тул шууд хэвлэн авна./
  2. Суудлын хуваарь
  3. Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг
  4. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ болон түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг бүрдүүлэн ирнэ.

Даалгаврын гүйцэтгэх хугацаа 100 минут:

  • Монгол хэлбичгийн шалгалт
  • Математик
  • Физик
  • Хими

Даалгаврын гүйцэтгэх хугацаа 80 минут:

  • Монгол хэл
  • Орос хэл
  • Англи хэл
  • Газарзүй
  • Биологи
  • Монгол Улсын түүх
  • Нийгмийн тухай мэдлэг

ЭЕШ зохион байгуулах байрууд:

ЭЕШ зохион байгуулах байрууд undefined

ЭЕШ зохион байгуулах байрууд undefined

ЭЕШ зохион байгуулах байрууд undefined

ЭЕШ зохион байгуулах байрууд undefined

ЭЕШ зохион байгуулах байрууд undefined

ЭЕШ зохион байгуулах байрууд undefined

ЭЕШ зохион байгуулах байрууд undefined

Categories
мэдээ нийгэм

“Говийн чоно-2018” гамшгийн хор уршгийг арилгах танхимийн сургалт болж байна

Ховд аймагт зохион байгуулагдаж байгаа “Говийн чоно-2018” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургууль танхимын сургалтаар үргэлжилж байна.

Танхимын сургалтаар “Говийн чоно-2018” олон улсын сургалт, дадлага сургуулийн зорилго, хөтөлбөр, шинэчлэн батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хуулийн танилцуулгыг ОБЕГ болон АНУ-ын Номхон далайн командлалаас хийлээ.

Мөн хүмүүнлэгийн тусламж ба жендерийн асуудал, төрийн бус байгууллага, олон улсын Засгийн газар хоорондын байгууллагын гамшгийн хариу хэмжээний талаар илтгэлүүдийг хэлэлцүүлэн, бүлгээр ажиллаж байна.

“Говийн чоно-2018” олон улсын сургалт, дадлага сургуулийг гамшиг, аюул, осол тохиолдсон үед баруун бүсийн аймгуудын харилцан ажиллагаа, ажлын уялдаа холбоог сайжруулах, гамшгийн үед орон нутгийн болон бүсийн түвшинд бие даан ажиллах чадварыг эзэмшүүлэх, хариу арга хэмжээний шийдвэр гаргах, хүч хэрэгслийг дайчлах, хариу арга хэмжээний болон хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авах, зохицуулах, бэлэн байдлын төлөвлөлтийг боловсронгуй болгох зорилгоор зохион байгуулж байна.

Мөн гадаад улс орон, олон улсын байгууллагуудтай туршлага солилцож, шинэ дэвшил, шинэ санаа, шинэ туршлагыг Монгол Улсын гамшгаас хамгаалах менежментийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх, оролцогчид харилцан танилцаж, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.



Categories
мэдээ нийгэм

ЦЕГ-аас ХСИХ-д сургалтанд хэрэглэгдэх тусгай хэрэгслүүдийг хүлээлгэн өглөө

Хууль сахиулахын их сургуулиас жил бүр цагдаагийн алба хаагчдын залгамж халааг бэлтгэн, боловсон хүчнээр хангах, хамтран ажиллах олон талт үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн.

Цагдаагийн байгууллагад ажиллах боловсон хүчнийг бэлтгэх сургалтад практикт ашиглаж байгаа тусгай хэрэгсэл, тоног төхөөрөмж хэрэглэж сургах, дадлагажуулах зорилгоор зарим эд зүйлсийг бэлэглэсэн юм.

Энэхүү үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын Санхүү аж ахуйн албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд, Хууль сахиулахын их сургуулийн захирал, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр болон албаны бусад хүмүүс алба хаагчид сонсогчдын төлөөлөл оролцлоо