Categories
мэдээ нийгэм

Резидент эмч нарын “Судлаач-2018” эрдэм шинжилгээний хурал боллоо

П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэг төгсөлтийн дараах сургалтанд хамрагдаж байгаа нийт резидент болон төрөлжсөн мэргэжлийн эмч нарынхаа дунд “Судлаач-2018” уламжлалт эрдэм шинжилгээний VI хурлаа 2017 оны 05 сарын 25-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Төгсөлтийн дараах сургалтанд хамрагдаж буй резидент болон төрөлжсөн мэргэжлийн эмч мэргэжилтнүүдийнхээ эрдэм шинжилгээ судалгааны ажлыг дэмжих, эмнэлзүйн судалгааны арга барил эзэмшүүлэх, залгамж халаа болсон залуу эмч нарыгаа судлаач сэтгэлгээтэй болгон хөгжүүлэх, тэдэнд нотолгоонд суурилсан эмнэлзүйн шийдвэр гаргах чадвараа хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор уламжлал болгон зохион байгуулдаг дээрх эрдэм шинжилгээний хуралд тус эмнэлгийн болон УНТЭ, УХТЭ, АШУҮИС, “Ач” АУИС зэрэг бусад сургалт эрхлэгч байгууллага, их дээд сургуулийн резидент эмч нар өөрсдийн эрдэм шинжилгээ судалгааны 35 өгүүлэл, 13 ховор тохиолдол, 6 онолын лекцийн материал ирүүлж оролцлоо.

Энэ удаагийн хурлын түлхүүр илтгэлийг ЭМЯ-ны Нүдний тусламжийн салбар зөвлөлийн дарга, АУ-ны доктор, дэд профессор Т.Булган “Амблиопийн оношилгоо, урьдчилан сэргийлэлт” сэдвээр уншиж сонордуулсан нь маш сонирхолтой байлаа. Ингээд резидент эмч нарын ирүүлсэн бүтээлээс шалгарсан 9 илтгэл аман хэлбэрээр танилцуулагдаж тэргүүн байранд тус эмнэлгийн нүд судлалын резидент эмч Б.Баттуяа, Э.Долгормаа, М.Оюунтунгалаг, Ц.Мөнхтуяа нарын “Болорын цайлттай хүмүүсийн мэс заслын өмнөх болон дараах өмнөд хоргын гүнийг харьцуулсан дүн” илтгэл, дэд байранд АШУҮИС-ийн дотор судлалын резидент эмч Б.Оюунчимэг, М.Бадамханд, Ч.Халиун, А.Номин-Эрдэнэ, Б.Тунгалаг, П.Солонго, Б.Мөнхцэцэг, Т.Түвшинжаргал, Б.Дулмаа, Ж.Пүрэвдолгор, С.Сайнбилэг, С.Ваанчигсүрэн нарын “Чихрийн шижинтэй хэвтэн эмчлүүлэгчдийн микроангиопатийн хүндрэлийн байдалд үнэлгээ өгөх” илтгэл, гутгаар байранд тус эмнэлгийн дотор судлалын резидент эмч Н.Саран, Б.Энхмөнх, Т.Пүрэвжаргал, Ц.Эрдэнэчимэг, Ч.Гэрэлтуяа, Д.Батнаран нарын “Зүрхний цочмог шигдээсээр эмнэлэгт эрт үеийн нас баралтыг шигдээс хамааралт судас болон хүндрэлтэй хамааруулан судалсан нь” илтгэлүүд, “Шилдэг ханын илтгэл”-ээр тус эмнэлгийн дотор, дүрс оношилгооны чиглэлийн резидент эмч нарын “Зүрхний цочмог шигдээсээр өвдсөн эрэгтэйчүүдийн цусан дахь тестостероны түвшинг судалсан дүн” судалгааны баг, “Чихрийн шижинтэй хэвтэн эмчлүүлэгчдийн микроангиопати хүндрэлийн байдалд үнэлгээ өгөх” судалгааны баг, “Кикүчи-Фүжимотогийн өвчин” судалгааны багуудын илтгэлүүд тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагналаа.

“Судлаач-2018” эрдэм шинжилгээний VI дахь удаагийн хуралд идэвхитэй, оролцсон УНТЭ, УХТЭ, АШУҮИС, Ач АУИС, тус эмнэлгийн нийт резидент эмч, удирдагч багш нар, хурлын үйл ажиллагааны ерөнхий зохион байгуулагчаар санаачлага зүтгэлтэй ажилласан тус эмнэлгийн Нүдний мэс заслын тасгийн хамт олон, Сургалт судалгаа хамтын ажиллагааны алба, Эрдмийн зөвлөл болон оюуны бүтээлийг ивээн тэтгэж хамтран ажилласан байгууллага хувь хүмүүст эмнэлгийн захиргааны нэрийн өмнөөс гүн талархал дэвшүүлье.

Categories
мэдээ нийгэм

“АРГАЛЬХҮҮ” төсөл албан ёсоор эхэллээ

Хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудал дэлхий дахинд эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг хэсэг болж байна. Өнөөдөр дэлхий дахинаа бүх хүүхдийн 20% нь буюу тавны нэг нь сэтгэцийн болон зан үйлийн эмгэгтэй байгаа бөгөөд ихэнх сэтгэцийн эмгэг хүүхэд, өсвөр насанд эхлэн илэрдэг байна гэсэн ДЭМБ-ын тооцоо судалгаа байна. ДЭМБ-ын 2001 оны Эрүүл мэндийн тайланд дурдсанаар 9-17 насны хүүхдийн дунд сэтгэл түгших эмгэг 13%, зан үйлийн эмгэг 10.3%, сэтгэл хөдлөлийн эмгэг 6,2% тус тус зонхилон тохиолддог байна.

Хүүхэд, өсвөр үеийнхэнд сэтгэцийн хүнд болон хөнгөн хэлбэрийн эмгэг нь 5 хүүхэд тутмын 1-т тохиолддог (Brandenburg, Friedman, & Silver, 1990; McDermott & Weiss, 1995) бөгөөд бага сургуулийн насанд хөвгүүдэд, өсвөр насанд охидод сэтгэцийн эмгэг илүү их тохиолдож байна (Zahn-Waxler, 1993). АНУ-д анхаарал дутмагшил хэт хөдөлгөөнтөх эмгэг нь сургуулийн насны хүүхдүүдийн дунд 5-8%-ийг эзэлдэг.

Хүүхдийн зан үйлийн эмгэгийн тархалт нь 5-20%, хөвгүүдэд 6-16%, охидод 2-9% буюу хөвгүүдэд охидыг бодвол илүү, газар нутгийн хувьд хөдөөг бодвол хотод илүү тохилдож байна (Searight, 2001, Scott,2007). Манай оронд өсвөр үеийнхний хэрэгцээг тодорхойлох судалгаагаар тэдний 25.7% нь ганцаардал болон сэтгэл гутралд ордог, 6-11-р ангийн сурагчдын 70.6% нь согтууруулах ундааг ямар нэг хэмжээгээр хэрэглэсэн, тэдгээрийн 86.8% нь хортой үр дагавар өгөхүйц хэмжээнд, 8.5% нь аюултай хэмжээнд хэрэглэж байна. Улаанбаатар хотын хэмжээнд 1999-2002 онд хийгдсэн “Амиа егүүтгэхийг завдсан, амиа егүүтгэсэн тохиолдлын тархвар судалгаагаар 10-17 насны хүүхэд нийт судалганд хамрагдагсадын 10.3% байсан бөгөөд үүнээс амиа хорлох оролдлого 11.4%, амиа егүүтгэсэн нь 8.2%-ийг тус тус эзэлж байсан.

Монгол улсад 2005 онд Сэтгэцийн эрүүл мэндийн тогтолцоог ДЭМБ-ийн аргачлалаар үнэлэхэд “Хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хангалтгүй байна. Цаашид хүүхэд, өсвөр насныханд зориулсан сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээ явуулах, мэргэжлийн чадамжийг хөгжүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй байна” гэжээ.

2013 онд хийгдсэн “Зонхилон тохиолдох сэтгэцийн болон зан үйлийн эмгэгийн тархалтын судалгаа”-гаар стрессийн шалтгаант эмгэг 10 дахин, архинд донтох эмгэг 40 дахин ихэссэн гэсэн үзүүлэлт гарсан байна.

Мөн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхэд өсвөр үеийн клиникт хандан үзүүлж зөвлөгөө авсан хүүхдүүдийн статистик үзүүлэлтээс харахад жил ирэх тусам хандаж буй хүүхдүүдийн тоо ихсэж байна. Жишээ нь: Цахим донтолтын улмаас Хүүхэд өсвөр үеийн клиникт 2015 онд 35, 2016 онд 68, 2017 онд 94 хүүхэд хэвтэн эмчлүүлжээ. 2018 оны эхний 5 сарын байдлаар Аутизм эмгэгтэй гэж оношилогдсон 470 хүүхдийн 350 нь СЭМҮТ-д оношилогдсон байна.

Эмч, эрүүл мэндийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагууд ард иргэдийн сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол, мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор олон сургалт, сурталчилгаа, мэдээ, мэдээллийг түгээн ажиллаж байгаа хэдий ч сэтгэцийн эмгэгийн талаарх зөв ойлголт, хандлага нь өөрчлөгдөөгүй хэвээр л байгаа юм.

Иймд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь “АРГАЛЬХҮҮ” хэмээх баатрынхаа дүрээр хүн амын дунд сэтгэцийн эрүүл мэндийн тухай ойлголтыг эерэгээр таниулж, эрүүл мэндийн боловсролыг түгээн дэлгэрүүлсэнээр ялангуяа хүүхэд, өсвөр үеийнхэнд зонхилон тохиолддог сэтгэцийн эмгэг, тулгамдсан асуудалд хандах ард иргэдийн хандлагыг өөрчлөх зорилготойгоор энэхүү төслийг “БУСДЫГ ОЙЛГОЁ-ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЬЕ” уриатайгаар 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс албан ёсоор эхлүүлж байгаа юм.


Төслийн хүрээнд хүүхэд, өсвөр үеийнхэнд зонхилон тохиолддог сэтгэцийн эмгэгүүдээр цуврал комик гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд төслийн эхний танилцуулга болох “АУТИЗМ ГЭЖ ЮУ ВЭ?” комик маань олон нийтийн хүртээл болоход бэлэн болоод байна.
Цаашид:

  • Хэт хөдөлгөөнтөх, анхаарал дутмагших эмгэг
  • Цахим донтолт
  • Булчин татгаваганах эмгэг
  • Айдсын эмгэг
  • Сэтгэл гутрал
  • Оюуны хомсдол зэрэг эмгэгүүдийн талаар Аргальхүү маань тайлбарлан таниулах юм.

“АРГАЛЬХҮҮ” төслийг олон нийтэд хүргэх, сурталчилах, таниулахын тулд “Аргальхүү” өдөрлөгийг төслийн багийнхан 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийхээр бэлтгэл ажил хангагдан дуусаад байна.
“Аргальхүү өдөрлөг” маань олон олон гэнэтийн бэлгээр дүүрэн байх бөгөөд тэдгээрээс цухас дурьдвал:

  • “Аутизм гэж юу вэ?” комик цувралыг эхний 200 хүүхдэд үнэгүй тараагдана.
  • Өдөрлөгт хүрэлцэн ирсэн эхний 300 хүүхэд бүр бэлэгтэй.
  • Voice of Mongolia”-д оролцож олонд танигдсан дуучид оролцон өөрсдийн ая дуугаараа бэлэг барина.
  • Хүүхдэд зориулагдсан олон олон хөгжөөнт тоглоомууд зохион байгуулагдах бөгөөд оролцсон хүүхдүүд бүр шагналтай.
  • Өөрийн хүссэн зургаа нүүрэн дээрээ зуруулах “FACE-ART” үйл ажиллагаа явагдана.
  • Flash mob” үзүүлбэр зохион байгуулагдана.
  • Хүүхдийн сэтгэцийн эрүүл эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө үнэгүй хийгдэх зэрэг олон олон үйл ажиллагаа зохион байгуулагдана.

Аргальхүү баатарт маань тохиолдох олон олон адал явдлуудыг уншигч хүүхдүүд, эцэг эхчүүдэд иргэдэд хүргэхэд та бидний оролцоо чухал учир нийгмийн хариуцлагаа ухамсарласан, ирээдүй хойч үеийнхнийхээ төлөө халуун зүрх нь цохилдог иргэн бүрийг энэхүү төслийг дэмжин хамтран ажиллахыг УРИАЛЖ байна.

Categories
мэдээ нийгэм

“Дэлхийн сүүний өдөр”-өөр хүүхэд, багачуудад 10 мянган ширхэг сүү, тараг бэлэглэнэ

2001 онд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас жил бүрийн 6 дугаар сарын 1-ний өдрийг “Дэлхийн сүүний өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэжээ. Одоогоор дэлхийн 80 орон нэгдээд буй энэ өдрийг манай улс 3 дахь жилдээ тэмдэглэхээр бэлтгэл ажлаа базаагаад байна. Анх 2016 онд Глобал Коммунитс олон улсын байгууллага, Сүүний салбарыг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн санаачилгаар ХХААХҮЯ, Нийслэлийн ХХААГ, Монголын сүүний нэгдсэн холбоо, Монголын скаутын холбоо зэрэг байгууллага хамтран зохион байгуулж эхэлсэн.

Энэ жилийн тухайд Сүхбаатарын талбайд 2018 оны 6 дугаар сарын 1-ний өдөр болох арга хэмжээг нээж, УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа зэрэг албаны хүмүүс үг хэлнэ. Энэ үеэр тив, дэлхийд Монголынхоо нэрийг дуурсгасан 50 хүүхдэд бэлэг гардуулах бөгөөд 10 мянган ширхэг сүү, тараг хүүхдүүдэд бэлэглэнэ. Сүү, таргийг зөвхөн Сүхбаатарын талбайд ирсэн хүүхэд, багачуудад бэлэглэхээс гадна яг энэ арга хэмжээг Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд зохион байгуулж байгаагаараа онцлог.

Дэлхий нийт шинэ, эрүүл сүү, сүүн бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа тогтмол хэрэглэхийг зорьж байна. Сүүнд хүний биед хэрэгцээтэй 10 гаруй төрлийн амин дэмүүд агуулагддаг. Тухайлбал, Кальци, Д, В-гийн төрлийн амин дэм, фосфороор баялаг. Мөн хүнд металлын хорыг гадагшлуулах үйлчилгээтэй. Хүүхдийн өсөлт хөгжилт, яс шүдний бэхжилтэд эерэг нөлөөтэй. Хүн өдөрт нэг аяга сүү уувал хоногт шаардлагатай кальцийн 30 хувь, Д аминдэмийн 30 хувь, В12, B2 витамины 20-24 хувийг авдаг байна. Тиймээс эрүүл амьдрах нэн тустай сүүг тогтмол хэрэглэж заншихыг уриалъя.

Сүүг хүн амын хүнсний өдөр тутмын хэрэгцээнд оруулахын тулд “Та сүүгээ уусан уу?” сүүний салбарын мэдээллийн индэр-уулзалтыг өнөөдөр (2018.05.30) зохион байгууллаа. Уулзалтад сүүний салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн нийт 70 гаруй төлөөлөл оролцож, шинэ мэдлэг, мэдээллээ хуваалцан, Дэлхийн сүүний өдөр, Азийн сүүний холбооны хурлын зохион байгуулалтын талаар ярилцаж, талууд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх чиглэлээр санал бодлоо солилцсон. Тодруулбал,

ХХААХҮЯ-ны Хүнсний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох төрөөс хүнсний салбар тэр дундаа сүүний салбарыг хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулсан бол яамны мэргэжилтэн Н.Сарандагина сүүний салбарын хөгжлийн өнөөгийн байдал, хамтын ажиллагааны тухай мэдээлэл өглөө. Мөн Глобал коммунитс ОУБ-ын Монгол дахь салбарын захирал Т.Туул, Сүүний салбарыг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн гишүүн С.Цэцгээ нар “Та сүүгээ уусан уу” уулзалтын ач холбогдол, Монголын сүүний салбарын гадаад хамтын ажиллагааны талаар танилцуулж, ХХААХҮЯ-ны харьяа Мал эмнэлэг, үржлийн газрын мэргэжилтэн С.Ганзориг малын өвчингүй эрүүл бүсээс эрүүл, аюулгүй сүү, сүүн бүтээгдэхүүн нийлүүлэх тал дээр хийж буй ажлаа дурдлаа.

Categories
мэдээ нийгэм

Орхон голд осолдсон хүүг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилнэ

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгорморьт багийн “Мөндөлтэй хошуу” гэдэг газар бага насны хүүхэд усанд осолджээ. Тодруулбал тус сумын харъяат 11 настай эрэгтэй Б гэх хүүхэд энэ сарын 28-ны өдрийн 16:00 цагт “Орхон” голд осолдсон байна. Дуудлагыг 05.29-ний өдрийн 10:09 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн есөн алба хаагч, Цагдаагийн газрын гурван алба хаагч, ар гэрийн найман хүн, нийт 20 хүн, хоёр автомашинтай “Мөндөлтэй хошуу” гэдэг газраас Улаанбаатар төмөр замын 12 дугаар зөрлөг хүртэл 90 км-т “Орхон” гол дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Нэг удаагийн гүний шумбалт хийж, үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:00 цагт эрэн хайх ажиллагааг түр зогсоосон байна. Улмаар өнөөдөр эрэн хайх ажиллагааг дахин үргэлжлүүлэхээр болжээ.

Categories
мэдээ нийгэм

Их аварга Харумафүжи Д.Бямбадорж ирэх есдүгээр сард зодог тайлна

Японы мэргэжлийн сумо бөхийн 70 дахь Их аварга Харумафүжи Д.Бямбадоржийн зодог тайлах ёслолын тов гарч, ирэх есдүгээр сарын 30-нд зодог тайлах ёслолоо хийхээр болжээ.

Тэрбээр 2018 он гарахын өмнөхөн нутаг нэгт сумочид гар хүрсэн асуудалд холбогдож, сумод хүч үзэх эрхээ хасуулахад хүрсэн билээ. Харумафүжи Д.Бямбадорж Япон дахь ажил хэргээ дуусгаад эх орондоо бүр мөсөн ирэхээр болсон юм. Тэрбээр боловсролын салбарт түлхүү анхаарч Монголдоо “Шинэ Монгол” сургууль байгуулаад байгаа аж.
Дашрамд сонирхуулахад, Харумафүжи Д.Бямбадорж 28 насандаа Японы мэргэжлийн сумо бөхийн Макүүчи буюу дээд зиндааны 2012 оны долоо, есдүгээр сард дараалан түрүүлснээр 70 дахь Их аварга цол хүртсэн юм. Тэрбээр гадаадын тав дахь, Монголын гурав дахь Их аварга /Ёкозүна/ цолтноор тодорсон билээ. Мөн 2016 оны шилдэг сумоч болж, Японы спортын өдөр тутмын хэвлэл болох “Хойчи Шимбү” сониныхон түүнийг 2016 онд болсон бүх башёд тогтмол өндөр амжилт үзүүлсэн хэмээн үнэлж энэхүү шагналыг хүртээлээ хэмээн онцолж байсан юм. Түүний багш Исэгахама Ояката бол мэргэжлийн сумогийн 63 дахь Их аварга Асахифүжи билээ. Харумафүжи Д.Бямбадорж удам залгасан ясны бөх бөгөөд түүний аав Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул. Үндэсний бөхийн Монгол Улсын заан Р.Давааням агсан, том ах Д.Баасандорж нь аймгийн начин, бага ах Д.Лхагвадорж улсын начин, авга ах нь МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж, үеэл нь улсын гарьд Н.Ганбаатар юм.
Categories
мэдээ соёл-урлаг

“Бидний авъяас дундрашгүй” урлагийн наадам боллоо

Улсын гуравдугаар төв эмнэлгийн хамт олны амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ажлын ачааллыг тайлах, нөхөрсөг нэгдмэл уур амьсгалыг бүрдүүлэх, урлагийн шинэ авьаястнуудыг нээн илрүүлэх зорилгоор “БИДНИЙ АВЪЯАС ДУНДРАШГҮЙ” урлагийн наадмыг 2018 оны 05 сарын 26-ны өдөр зохион байгууллаа.

Тус уралдаанд нийт 39 тасаг, төв, албадын хамтарсан 10 (Хамтын хүч, Тэмүүлэл, Таван эрдэнэ, Хүннү, Нэгэн зүгт, Энэрлийн элч, Монгол донж, Эв эе, Солонго, Цоглог шастинчууд) багууд найрал дуу, гоцлол дуу, ардын бүжиг, язгуур урлаг, чөлөөт номер гэсэн 5 үзүүлбэрээр өрсөлдлөө.

Шүүгчээр МУАЖ, СУИС-ийн хүндэт профессор Ч.Мөнхшүр, МУГЖ, ХБК-ийн консерваторын бүжгийн багш Ц.Алтангэрэл, МУГБ, СУИС-ийн төгөлдөр хуурын багш Ц.Энхцэцэг нар уригдан ирж, уран бүтээлч хандлага, сэтгэлгээ, хувцаслалт, ая, хөгжим техник хэрэгсэл, багийн оролцоо, нэр, энгэрийн тэмдэг, хөгжөөн дэмжигчдийн оролцоо, зохион байгуулат, цаг барих зэрэг шалгуур үзүүлэлтээр шүүн шилдгүүдийг шалгарууллаа.

Тэргүүн байр: “Таван эрдэнэ” баг (ЧДАА, МТА, СЗЭТ, ЭЗЭСНЛ, ЭТТНТ)
Дэд байр: “Нэгэн зүгт” баг (ЕМЗТ, Дотрын XI, Сувилахуйн алба, ГЭТ)
Гутгаар байр: “Хамтын хүч” баг (ЭХҮА, АОЭТ, МУЭТ, ЭХСХА)
Тусгай байр: “Монгол донж” баг (Эмнэлгийн соёл үйлчилгээний алба)
Тусгай байр: “Солонго” баг (МЭЭТ, БДШЭСТ, ЗП)
Шилдэг гоцлол дуучин: “Солонго” багийн Э.Пүрэвсүрэн
Шилдэг бүжиг: “Нэгэн зүгт” багийн Хөдөө нутгийн залуус бүжиг
Шилдэг язгуур урлаг: “Тэмүүлэл” багийн И.Батчулуун\
Тусгай шагнал буюу “Хөвсгөл далайд амрах эрхийн бичиг”-ээр “Хүннү” баг (ДБМА, СБА, ММЗТ, УСТ), “Эв эе” баг (ЗХНА, ЗМЗТ, ДОТ, НЗМТ)
Тусгай шагнал буюу “Эмнэлгийн Дотрын XI тасгийн VIP өрөөнд үнэ төлбөргүй эмчлүүлэх эрхийн бичиг”-ээр “Таван-Эрдэнэ” багийн бүжигчин н.Лхагвасүрэн, “Энэрэлийн элч” багийн дуучин С.Наранбаатар нарт тус тус олголоо.
Энэхүү урлагийн наадмыг амжилттай зохион байгуулсан БТМЭОД, МТА, ЭХҮА, ИТА, ЭСҮАлбанд талархал дэвшүүлье.

Categories
мэдээ улс-төр

УИХ хаалттай хуралдаж байна

Яг одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хаалттай горимоор хуралдаж, Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд (Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ 2018.04.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх)-ийг хэлэлцэж байна.

С.Эрдэнэ гишүүн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр “Сүүлийн үед арилжааны банкууд энэ хууль яригдаж эхэлснээр зээлийн хүү буурах хандлагатай байна. Нөгөө талд Монголбанк нийгэмд зориуд айдас үүсгээд байна. Маш хүчтэй лобби явж байна” хэмээн шүүмжилсэн билээ.

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар нийт 13 хуулийн төсөл хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд:

-Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал 2018.01.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн,анхны хэлэлцүүлэг/;

-Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн,анхны хэлэлцүүлэг/

-“Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засийн газар 2018.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-“Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

-Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.05.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/;

-Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.05.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/;

-Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар нарын 3 гишүүн 2018.02.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүн 2018.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

-Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүн 2018.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

-Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүн 2018.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

-Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан нарын гурван гишүүн 2018.05.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

-Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд багтсан байна.

Categories
энтертаймент-ертөнц

Өнөөдөр үлгэрийн 500 баатрын парад болно

Өнөөдөр Хүүхдийн баярт зориулсан үлгэрийн 500 баатрын парад Төмөр замын дээд сургуулиас “UB palace” хүртэл явах юм байна.

Парад 11 цагт эхлэх бөгөөд жононгууд гоёлын тохом, нүдний хаалт, иж бүрэн тоноглолтой морийг хөтлөн алхах юм байна. Түүнчлэн, гүнж, жононгуудыг цэргийн өмсгөлтэй бөмбөрчид дагалдан алхах аж. Мөн хөгжимтэй парад, бөмбөртэй парад, алиалагчид, үлгэрийн баатрууд. Синдэрэлла, Белл, Покахантос, Лусын дагина, Аврора, Цасангоо ба долоон одой, Элса Анна, Алладин Жасмин, Мулан, Танглед Рапунзэлтэй карнавал парад болох нь ээ.

Хүүхдийн хөтлөгч удирдаач гэх мэт нийт 500 үлгэрийн баатруудын жагсаал “UB Palace”-ын талбайд байрлах талбайтай шидэт үлгэрийн ордныг зорин алхана.

Categories
мэдээ нийгэм

555 ээжид “Алдарт эх”-ийн одон гардуулна

Эх үрсийн баярыг тохиолдуулан НИТХ-аас санаачлан нийслэлийн 555 ээжид “Алдарт эх”-ийн одон гардуулахаар төлөвлөж байна. Энэ жилийн хувьд НИТХ-аас өмнөх жилүүдэд олгодог байсан “Алдарт эх”-ийн одон олгох ээжүүдийн тоог нэмэгдүүлж, 555 ээжид олгох болсноороо онцлог юм.

Одон гардуулах хүндэтгэлийн ёслол зургадугаар сарын нэгний 12:00 цагаас СТӨ-нд болно. Тус арга хэмжээнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн захирагч бөгөөд Улаанбаатар хотын Засаг дарга Су.Батболд, НИТХ-ын тэргүүлэгчид болон төлөөлөгчид оролцоно. “Алдарт эх”-ийн одон гардан авсан ээжүүдэд зориулж “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчдийн урлагийн бүтээлээс толилуулахаар болжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Монголын үндэсний балет” II уралдааны шилдгүүд тодров

БСШУСЯ-ны ивээл дор Монголын Үндэсний балет II уралдаан тавдугаар сарын 28-29-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Тус уралдаанд өсвөрийн балетчид 8-18 насны ангилалд, 4 төрлөөр өрсөлдсөн юм.

Уралдаанд Дархан-Уул аймаг болон орон нутгаас багийн төрөлд хүүхдүүд ирж өрсөлдсөн ба нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа Монголын Үндэсний балетын сургууль, Монголын үндэсний консерватори, “Силфида балет”, “Классик балет”, “Тулиф” зэрэг балетын сургуулийн сурагчид болон ДБЭТ-ын бүжигчид нийт 150 гаруй хүүхэд, залуус оролцлоо.

Энэхүү тэмцээний 12-14, 15-18 насны төрөлд финал болон шагналт байруудад шалгарсан хүүхдүүд нь тавдугаар сарын 30-наас зургадугаар сарын 01-ний хооронд зохиогдох Балетын олон улсын анхдугаар тэмцээнд оролцох эрх авсан байна.

Монголын Үндэсний балет II уралдааны Ерөнхий шүүгчээр ХБНГУ-ын “Steats Ballet Berlin” компанийн гоцлол бүжигчин Надя Саидакова ажилласан бол шүүгчдээр БНХАУ-ын Шанхай хотын Шанхай олон улсын тэмцээний хүндэт гишүүн, Япон улсын “Асамимаки” компанийн гоцлол бүжигчин Шао Зи Жун, Сингапур улсын Залуу бүжигчдийн төвийн захирал Ван Яан, БНСУ-ын “Youth Ballet Stars” компанийн захирал Жү Ми Сон, Монголын балетын хөгжил сангийн тэргүүн, Монгол Улсын гавьяат жүжигчин Д. Алтанхуяг, ДБЭТ-ийн туслах найруулагч, Монгол Улсын гавьяат жүжигчин Х. Гэрэлчимэг, СУИС-ийн БУС-ийн Найруулах урлагийн тэнхимийн эрхлэгч Д.Алтантуяа нар шүүжээ.

Монголын Үндэсний балет анхдугаар уралдаан 2016 онд зохион байгуулагдсан бөгөөд III уралдаан нь ирэх жил буюу 2019 оны гуравдугаар сарын 10-11-нд зохион байгуулагдахаар товлогдсон байна. Монголын Үндэсний балет тэмцээний алт, мөнгө, хүрэл медальтнууд:

1. 6-8 насны багийн төрөл

1. Монголын Үндэсний Балет Сургууль 4

2. Классик Балет сургууль, Силфида сургууль

3. Монголын Үндэсний Балет Сургууль, ГЛАДНЕСС сургууль Үзэгчидийннэрэмжит буюу тусгай байр: ИхЭзэнХааныТеатр

2. 9-11 насны ангилал

1. Б.Эмүжин

2. Тан Шуан Юү Сидней, Б.Дөлгөөн

3. Л.Энхжин, Д.Бөртэ-Үжин, Т.Мэргэнчулуу

Тусгай байр: Д.Бөртжин

4. 12-14 насны ангилалд

1. А.Баяржавхлан

2. Б.Хулан, Г.Дөлгөөнням

3. Н.Оюунгэрэл, О.Буянжаргал

Тусгай байр: Б.Хүслэн

5. 15-18 насны ангилалд

1. Б.Марал, О.Даваадорж

3. С.Нямжаргал, Ц.Мөнгөншагай.