Categories
мэдээ нийгэм

Эмийн сангууд нэгдэж “Централ фарм” брэндийг нээжээ

эмийн сан зурган илэрцүүд

Монголд үйл ажиллагаа явуулж буй бие даасан эмийн сангуудыг хөгжүүлэх, эм хангамжийн стандартыг хэрэгжүүлэх, чадавхыг бэхжүүлэх зорилгоор 22 эмийн сан нэгдэж “Централ фарм” брэндийг нээж байгаа талаар Монголын эмийн сангуудыг дэмжигчдийн холбооноос мэдээлэл хийлээ.

Эмийн сангууд нэгдсэнээр бие биенээсээ суралцаж, үйлчилгээгээ сайжруулах, олон улсын жишиг эмийн сангийн стандартыг бий болгох боломжтой юм байна.

Энэ талаар Монголын эмийн сангуудыг дэмжигчдийн холбоо ТББ-ын дэмжигч П.Эрдэнэтулга “Эмийн салбар нь хүн амын эрүүл мэндтэй холбоотой онцгой салбар. Бид жижиг, дунд, бие даасан эмийн сангуудыг хөгжүүлэх, сургах, бизнесийг нь чадавхжуулах, олон улсын стандартыг хэрэглэгчдэд хүргэхийг чиглэж ажилладаг.

“Централ фарм” төслийн хүрээнд эмийн сангууд нэгдэж, түншилж ажиллаж эхэллээ. Энэ нь эм зүйн салбарт гарч буй цоо шинэ үзэгдэл юм.

Цаашид бид эмийн сангууд дээр хийхээр төлөвлөсөн олон дэвшилтэт ажил байна. Бид зөвхөн хаяг, реклам, дотор заслыг өөрчилснөө хөгжүүлсэн гэхгүй. Өөрчлөлтийг илүү хариуцлагатай, мэргэжлийн түвшинд хийнэ. Өнөөдрөөс “Централ фарм”-Тухайн эмийн сангийн нэр бүхий эмийн сангуудаар та бүхэн үйлчлүүлээрэй.

Мөн хамгийн чухал нь бид жор баригчийн ёс зүй, соёлтой холбоотой өндөр стандарт бий болгож байгаа. Мөн эмийн хадгалалт, технологийн горимын хувьд эргэлзэх хэрэг байхгүй. Бид Мэргэжлийн хяналтын байгууллага болон салбарын төрийн байгууллагуудтай хамтран ажилладаг” гэв.

“Централ фарм” брэндэд нэгдэх нь бусад эмийн сангуудад нээлттэй, гэхдээ тодорхой хэмжээний сонгон шалгаруулалт хийнэ гэдгийг тэд онцолж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Цагийн ажлын дундаж хөлс цагийн 2-5 мянган төгрөг байна

оюутнууд гудамжаар зурган илэрцүүдӨнөөдрийн байдлаар манай улсад цагийн ажлын дундаж хөлс цагийн 2000-5000, хагас өдрийн 10000-15000, бүтэн өдрийн 20000-25000 төгрөг хооронд байгаа аж. Хичээлийнхээ хажуугаар цагийн ажил хийж, тодорхой хэмжээний хуримтлалтай болж, туршлага хуримтлуулах сонирхолтой залуус Залуучуудын хөдөлмөрийн төв биржид ханддаг байна.

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж нь оюутан залуусыг цагийн болон байнгын ажлын байранд зуучилдаг. Өнгөрсөн хугацаанд тус төв 40000 гаруй залуусыг цагийн болон байнгын ажлын байранд зуучилжээ. Урин дулаан цаг болж байгаа учраас ажлын байрны тоо ч эрс нэмэгдсэн байна.

Одоогийн байдлаар амталгаа сурталчилгаа, борлуулалт, цагийн шууданч, цагийн зөөгч, барилгын дараах цэвэрлэгээ, судалгаа, цагийн багш зэрэг цагийн ажлын захиалга их байгаа аж. Сүүлийн жилүүдэд албан байгууллагууд найдвартай цагийн ажилтан ажиллуулах сонирхол их болсон тул цагийн ажил хайгч залууст зориулан “Би Ажилтай Монгол Залуу” чиглүүлэх сургалтыг долоо хоног бүрийн пүрэв гарагт явуулж буй юм байна.

Categories
мэдээ нийгэм

“Багануур-Хөрөнгө оруулагчдын таатай орчин” бизнес уулзалт болно

Нийслэлийн Багануур дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газраас “Багануур-Хөрөнгө оруулагчдын таатай орчин” бизнес уулзалтыг энэ сарын 22-нд зохион байгуулах гэж байна. Бизнес уулзалтын үеэр УИХ, Засгийн газар, нийслэлийн зүгээс Багануур дүүргийн цаашдын хөгжлийн талаар баримталж буй бодлого, МҮХАҮТ-аас хамтран ажиллах чиглэлээр барималж буй бодлого зэргийг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад танилцуулна. Мөн Багануур дүүргийг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, тус дүүрэгт хийгдэхээр төлөвлөсөн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулах юм байна. Бизнес уулзалтын талаах дэлгэрэнгүй мэдээллийг 99056885, 99036469 утсаар холбогдон авч болно гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Зоонозын өвчин судлалын байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөн болж байна

Зоонозын өвчин судлалын байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөн “Ёс зүй, хариуцлага, тусламж үйлчилгээний чанарыг дээшлүүлэх нь” сэдвийн дор 3 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Зөвлөгөөнөөр нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал-шуурхай удирдлагын тогтолцоо, зоонозын өвчин судлалын байгууллагуудын 2017 онд хэрэгжүүлсэн арга хэмжээ ололт, амжилт, хүн, мал эмнэлэг, онцгой байдлын хамтын ажиллагаа, өвчин өвөрмөц арга хэмжээний чиглэлээр ярилцаж, нэгдсэн зөвлөмж гаргах юм.

Тус зөвлөгөөнд мэргэжлийн чиглэлийн үндсэн илтгэлээс гадна анагаах ухааны ёс зүй, удирдлагын манлайлал, байгууллагын хөгжлийн чиглэлээр сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүлж байна.

Зөвлөгөөний үеэр Эрүүл мэндийн яамнаас Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төвд автомашин өгөх асуудлыг шийдвэрлэлээ.

Categories
мэдээ нийгэм

БНХАУ-ын засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа

Холбоотой ЗурагМонгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2018 оны хичээлийн жилд нийт 258 иргэнийг бакалавр, магистрантур, докторантурын сургалтад суралцуулна.

НЭГ. Тавигдах шаардлага

1. БНХАУ-н харьяат иргэн биш, биеийн байдал эрүүл байх;

2. Боловсролын түвшин ба насанд тавигдах шаардлага:

Бакалаврын түвшинд суралцах бол бүрэн дунд боловсролтой, 25 хүртэлх насны ;

Магистрантурт суралцах бол бакалаврын зэрэгтэй, 35 хүртэлх насны ;

Докторантурт суралцах бол магистрын зэрэгтэй, 40 хүртэлх насны;

Бакалаврын түвшинд суралцах бол голч дүн 3.0 ба түүнээс дээш байх.

Магистрантурт болон Докторантурын түвшинд суралцах бол 2.5 ба түүнээс дээш байх.

ХОЁР. Бүртгэл

Бүртгэл 2018 оны 3 дугаар сарын 10, 11-ний өдрүүдийн 10:00-18:00 цагийн хооронд ШУТИС-ийн төв байр, 324, 421 тоот өрөөнд явагдана.

Иргэний үнэмлэх, гадаад паспорт (эх хувь болон хуулбарын хамт) болон сүүлийн 6 сарын хугацаанд авахуулсан 3*4 хэмжээтэй цээж зураг 2 хувь

Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, бакалавр, магистрын дипломын эх хувь, нотариатаар баталгаажсан хуулбар 1 хувь.

Бүртгэлийн хураамж 10.000 төгрөг.

Баримт бичгийн бүрдэл дутуу, бүртгэлийн цагаас хоцорсон иргэдийг бүртгэхгүй болно.

ГУРАВ. Сонгон шалгаруулалт

Бакалавр, магистрантур, докторантурын сургалтад бүртгүүлсэн иргэдийн сонгон шалгаруулалтыг БСШУСЯ болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас томилсон хамтарсан ажлын хэсэг зохион байгуулна.

1. Бичгийн шалгалт

2018 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 10:00-12:00 цагт бакалаврын шалгалт, 18-ны өдрийн 10:00-12:00 цагт Магистрантур, докторантурын шалгалтууд ШУТИС-ийн төв номын сангийн байранд тус тус зохион байгуулагдана.

Бичгийн шалгалтад оролцоход 2В харандаа, баллуур, хар өнгийн үзэг, өөрийн Иргэний үнэмлэхтэй ирнэ.

Бакалаврт бүртгүүлэгчдээс англи хэл, хятад хэл, математик;

Магистрантур, докторантурт бүртгүүлэгчдээс англи хэл, хятад хэлний шалгалтыг тус тус авна.

Бичгийн шалгалтын дүн болон ярилцлагад орох иргэдийн нэрсийг 3 дугаар сарын 22-ны өдрийн 18:00 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны үүдний самбарт болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны цахим хуудас дахь “Гадаадад суралцах” цэсэд байрлуулна.

2. Ярилцлага

Бичгийн шалгалтад тэнцсэн Бакалаврт бүртгүүлэгчдийн ярилцлагыг 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөрт, Магистрантур, докторантур бүртгүүлэгчдийн ярилцлагыг 3 дугаар сарын 31 ба 4 дүгээр сарын 01-ний өдөрт зохион байгуулна.

3. Ярилцлагад ороход шаардлагатай материал:

1) Иргэний үнэмлэх эх хувь болон хуулбар хувь;

2) “БНХАУ-ын Засгийн Газрын тэтгэлгээр суралцахыг хүсэгчдийн анкет”;

(Хятад эсвэл англи хэлээр бөглөнө, онлайнаар бүртгүүлсэн тохиолдолд татаж аваад хэвлүүлэх боломжтой, www.csc.edu.cn/studyinchina эсвэл www.campuschina.org сайтаар бүртгүүлнэ.)

3) Дүнгийн тодорхойлолт. Хятад, англиас бусад хэл дээр байгаа бол баталгаат орчуулгын хамт;

4) Хятад улсад суралцах хөтөлбөр, төлөвлөгөө (Бакалаврт 200, Магистрантурт 500, Докторантурт бол 800-аас цөөнгүй үгтэй байх) Хятад эсвэл англи хэлээр бичнэ;

5) Тодорхойлох захидал. Хятад улсад магистрантур, докторантурт суралцах бол 2 профессор эсвэл дэд профессорын тодорхойлох захидал ирүүлэх шаардлагатай, хятад эсвэл англи хэлээр бичнэ.

6) Хөгжмийн мэргэжлээр суралцах бол суралцагч өөрийн бүтээл; Дүрслэх урлагийн мэргэжлээр суралцах бол суралцагч өөрийн зурсан 2 хар зураг, 2 өнгөт зураг ба 2 өөр төрлийн бүтээлээ ирүүлнэ;

7) Суралцахыг хүсэгч 18 нас хүрээгүй бол Хятад Улсад байх хууль ёсны асран хамгаалагчийн хууль зүйн бичиг баримтыг ирүүлэх шаардлагатай;

8) Хятад Улсад 6 сараас дээш хугацаагаар суралцах бол “Эрүүл мэндийн хуудас”-ын хуулбарыг ирүүлнэ (Улсын Нэгдүгээр төв эмнэлэгээс авах, Англи хэлээр, Эх хувиа өөртөө хадгална). Суралцахыг хүсэгч “эрүүл мэндийн хуудас”-ын дагуу үзлэгт хамрагдана. Дутуу, өөрийн зураг наагаагүй, эсвэл зурган дээр тамга дарагдаагүй, эмчийн болон эмнэлгийн гарын үсэг, тамга тэмдэггүй тохиолдолд “Эрүүл мэндийн хуудас”-ыг хүчингүйд тооцно. Үзлэгийн үр дүнгийн хүчинтэй хугацаа 6 сар;

9) Дараах материал байвал ирүүлнэ үү:

– Хятадын Засгийн Газрын тэтгэлэгт оюутныг хүлээн авах сургуулиас гаргасан урьдчилсан урилга;

– Хэлний ур чадварын гэрчилгээ. HSK, IELTS, эсвэл TOEFL-ын дүнгийн хуудас гэх мэт.

*Дээр дурдсан материалын эх хувь болон хуулбарын хамт ярилцлагад орно.

ДӨРӨВ. Тэтгэлэгт нэр дэвшүүлэх ба суралцуулах

Ярилцлагад тэнцсэн бакалаврт бүртгүүлэгчдийн нэрсийг 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр, Магистрантур, Докторантурт бүртгүүлэгчдийн нэрсийг 4 дүгээр сарын 5-ны өдрийн 18:00 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны үүдний самбарт болон БСШУСЯ-ны цахим хуудас дахь “гадаадад суралцах” цэсэд тус тус байрлуулна.

Сонгон шалгаруулалтын дүнтэй холбоотой асуудлаар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам ямар нэгэн тайлбар хийхгүй болно.

Бакалавр, Докторантурын шалгаруулалтад тэнцсэн иргэд 2018 оны 4 дүгээр сарын 7-ны өдөрт, Магистрантурын шалгаруулалтад тэнцсэн иргэд 4 дүгээр сарын 8-ны өдөрт нэр дэвшүүлэхэд шаардлагатай баримт бичгийн жагсаалт, материал, мэдээллийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас авна. (Цагийг сонгон шалгаруулалтын дүнтэй хамт ЭСЯ-наас мэдээлнэ).

Тухайн нэр дэвшигчийг хүлээн авч суралцуулах эцсийн шийдвэрийг БНХАУ-ын Боловсролын яам, хүлээн авах сургууль хамтран гаргана. Хятад хэлний бэлтгэлд суралцах шаардлагатай иргэд Хятадын талаас хуваарилсан сургуулийн хэлний бэлтгэлд суралцсаны дараа шалгалт өгнө. Энэхүү шалгалтад тэнцсэн иргэд үргэлжлүүлэн БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр үндсэн сургалтад хамрагдана. Суралцагч замын зардлаа хариуцах бөгөөд БНХАУ-ын Засгийн газраас сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлгийг санхүүжүүлнэ.

Тэтгэлэгтэй холбоотой мэдээллийг ажлын өдрүүдэд ажлын цагаар 51-267131, 11-321974, 99109554 утсаар лавлах боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн удирдлагууд хороодод ажиллаж, иргэдийн санал бодлыг сонсч байна

Нийслэлийн удирдлагууд хороодод ажиллаж, иргэдийн санал бодлыг сонсч байна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар “Түрээсийн төлбөрийн доод жишиг үнийг тогтоох”, Нийслэлийн орон сууцны корпорацийг хаалттай хувьцаат компани болгох тухай , Ногоон санхүүгийн корпорацийн тухай, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнууд хороодод ажилласан тухай хэлэлцлээ. “Төрийн үйл ажиллагааг сайжруулах, хүнд суртлыг багасгах, иргэд олон нийтэд мэдээлэл өгөх, хорооны үйл ажиллагааг шинэ түвшинд гаргах, тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх зорилго тавьсан байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 152 хороонд нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын 22 дарга, нутгийн захиргааны байгууллагын 47 дарга хороодод хүрч ажилласан. Хотын дарга хороодод хүрч ажиллах зорилт тавьж, иргэдийн уулзалтыг тогтмол зохион байгуулж, санал хүсэлтийг сонсож, шийдвэрлэх ажлуудыг эрчимтэй хийж байна. Иргэд болон хороодын удирдлагууд ч энэ арга хэмжээг дэмжиж байгаа” хэмээн НЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцуулав.

Мөн хурлаар ирэх 2019 онд Улаанбаатар хотын 380 жилийн ой болох гэж байгаатай холбогдуулан ойг тэмдэглэн өнгөрүүлэх хорооны бүрэлдэхүүнийг баталсан байна. “Түрээсийн төлбөрийн доод жишиг үнийг тогтоох” тухай асуудлыг хэлэлцэж дэмжээд, НИТХ-д өргөн барихаар боллоо гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга М.Энхболд Төв аймагт ажиллаж байна

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнгөрсөн лхагва, пүрэв гарагт Төв аймгийн Батсүмбэр, Мөнгөнморьт сумдад ажиллаж, УИХ-ын үйл ажиллагаа, намрын чуулганы үр дүн, батлан гаргасан хуулиуд, улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал зэрэг асуудлаар иргэдэд мэдээлэл хийж, тэдний сонирхсон асуултад хариу өглөө.

Батсүмбэр сум 7100 гаруй хүн амтай, 67.7 мянган малтай, газар тариалан, эрчимжсэн аж ахуй хөгжүүлдэг, манай улсын томоохон сумдын нэг юм. Тус сум 22.0 мянган толгой үхэртэйгээс дийлэнх нь сүүний чиглэлийн сайн үүлдрийнх бөгөөд фермерийн аж ахуй сайн хөгжиж буй, нийслэлийн сүүний хэрэгцээнд дорвитой хувь нэмэр оруулдаг болохыг сумын Засаг дарга Д.Ганболд танилцууллаа. Эдний фермерүүд зуны улиралд 50-60, өвөлдөө 20-30 тонн сүү бэлтгэдэг, “Сүү” ХК, “Монфрэш” ХХК зэрэг томоохон 4 компанитай хамтран ажилладаг, энэ жилийн хувьд сүүний үнэ харьцангуй сайн буюу одоогийн байдлаар 1400-1500 төгрөгөөр худалдаж байгаа аж.
Цаашид эрчимжсэн аж ахуйн үр ашгийг дээшлүүлэх, жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэхэд гол анхаарлаа хандуулж байгаа талаар сумын Засаг дарга Д.Ганболд ярилаа.
УИХ-ын дарга М.Энхболд сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр нийт ард түмэн, аж ахуйн нэгжүүдэд хандан уриалга гаргасанд талархаж байгаагаа иргэд уулзалтын үеэр хэлж байлаа. Үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлж, сүү үйлдвэрлэгчдийг дэмжихийн тулд хууль эрх зүйн болон бодлогын зарим шийдвэр гаргах нь чухал гэж үзэж байгаагаа УИХ-ын дарга илэрхийлэв. Тухайлбал, 2007 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа ургуулсан улаан буудайн тонн тутамд 60.000 төгрөгийн урамшуулал олгох шийдвэрийг анх гаргасан нь Монгол Улс дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах, улмаар экспортлох хүртэл хэмжээнд хүрснийг онцлоод, стратегийн бүтээгдэхүүн сүү үйлдвэрлэдэг малчдын сааж, үйлдвэрт тушаасан сүүнд урамшуулал олгох боломжтой гэж үзэж байгаагаа хэлж байлаа.
УИХ-ын дарга М.Энхболд тус сумын Үдлэг багийн фермер Д.Лхагважавынд зочилсон юм. Эднийх 100 гаруй үхэртэй, “Алатау” үүлдрийн 26 үнээ сааж байна. Тэрбээр тэжээлийн зардал өндөр байгаа нь фермийн үр ашигт муугаар нөлөөлж байна. Бид тэжээлээ өөрсдөө тарьдаг. Өнгөрсөн жил манай нутагт зуншлага тааруу байсан тул Дорнод, Сэлэнгээс тэжээлээ худалдаж авч байна. Сүүний борлуулалтад урамшуулал олгох, тэжээлийн ургамлын тариалалтыг дэмжих чиглэлээр УИХ, Засгийн газар анхаарч өгвөл бидэнд ихээхэн тус дэм болно гэж байлаа.
Мөнгөнморьт сум 96.0 мянган толгой малтайгаас дийлэнх нь бод ажээ. Бурхан халдун уулын өвөрт байршилтай тул аялал жуулчлал хөгжих өргөн боломжтой, байгалийн дагалт баялаг болох самар, жимснээс нэлээд орлого олдог онцлогтой сум юм байна. 2017 онд л гэхэд орон нутгийн орлогод 539.6 сая төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөгөө 853.3 саяд хүргэжээ.
Батсүмбэр, Мөнгөнморьт сумын аль алинд цас их унасан ч өвөлжилт хүндрээгүй байна. Улс, аймаг, сумын нөөцөөс малчдаа шаардлагатай өвс, тэжээлээр хангаж байгаа юм байна. УИХ-ын дарга М.Энхболд тус сумдаас УИХ-д сонгогдсон гишүүний хувьд тойргийнхондоо мөн тусламж үзүүлжээ.
Уулзалтын үеэр иргэд байгаль орчноо хамгаалах, төрийн албанд сахилга хариуцлагыг дээшлүүлэх, сум орон нутагт улстөржилтийг багасгах, зогсоох, банкны зээлийн хүүг бууруулах, уул уурхайн хайгуул, ашиглалтын лицензийг багасгах зэрэг асуудлуудыг голчлон тавьж байлаа.
УИХ-ын дарга М.Энхболд Батсүмбэр сумын төвд баригдах сурагчдын дотуур байр, Үдлэг багт барих жишиг багийн төв, Мөнгөнморьт суманд баригдах Соёл, спортын төвийн барилгын шав тавих ёслолд ороцлож, дээрх бүтээн байгуулалтын ажилд УИХ-ын гишүүний хувьд байнга анхаарал тавьж, чанар гүйцэтгэлийг нь хянаж байх болно гэдгээ илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Categories
мэдээ нийгэм

Хуурамч мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийснийг илрүүлэн шалгаж байна

Чингэлтэй дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хүнсний дэлгүүрт хуурамч мөнгөөр худалдан авалт хийснийг цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.

Тус дэлгүүрээс Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд оршин суух 49 настай, эрэгтэй Э, Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай 45 настай, эрэгтэй Ц нар нь хуурамч 10 мянган төгрөгийн дэвсгэртээр гүйлгээ хийж хүнсний бүтээгдэхүүн худалдаж авсныг тогтоожээ. Уг үйлдлийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа юм.
Хуурамч мөнгөн тэмдэгт, үнэт цаасыг бэлтгэсэн, ашигласан тохиолдолд Монгол Улсын Эрүүгийн хуульд зааснаар хариуцлага хүлээнэ.

Эрүүгийн хуулийн 18.7 дугаар зүйл.Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах

1.Үнэт цаас, цахим карт, төлбөрийн бусад хэрэгсэл, онцгой албан татварын тэмдэгт, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан, зөөвөрлөсөн, тараасан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үндэсний, гадаад улсын мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан, хадгалсан, зөөвөрлөсөн, тараасан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

4.Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж нэг зуун хорин мянган нэгжээс дөрвөн зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

Иймээс иргэд болон хувиараа жижиг дунд бизнес эрхлэгч нарыг энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж мөнгөн тэмдэгтийг авахдаа шалгаж үзэж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. Мөн хуурамч мөнгөн тэмдэгт байж болзошгүй тохиолдол илэрвэл шууд цагдаагийн байгууллагад хандан шалгуулах хэрэгтэй.

Categories
мэдээ нийгэм

Хог боловсруулж, эрчим хүч гаргах үйлдвэр байгуулах талаар хотын дарга уулзалт хийлээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хог боловсруулах тоног төхөөрөмж үйлдвэрлэхийн зэрэгцээ хог шатааж, эрчим хүч гаргадаг үйлдвэр барих чиглэлээр БНХАУ-даа тэргүүлдэг Тяньин компанийн ерөнхий захирал Сао Дэбяотай уулзлаа. Хотын дарга хэлэхдээ “Улаанбаатар хотын хог хаягдлыг боловсруулах асуудлаар ярилцаж байгаадаа баяртай байна. Учир нь нийслэл хотод хог бүрэн боловсруулах технологи бүхий үйлдвэрийг нэн яаралтай барьж, ашиглалтад оруулах шаардлага бий. Олон жил энэ тухай ярьдаг ч бодит үр дүнд хүрээгүй. Тийм учраас бид энэ ажлыг зоригтой хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү уулзалтаар хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр байгуулах төсөлд хамтран ажиллах боломжийн талаар ярилцана” гэлээ.

БНХАУ-ын Тяньин компанийн ерөнхий захирал Сао Дэбяо хэлэхдээ “Улаанбаатар хотын удирдлага манай компанийн төлөөллийг хүлээн авч уулзаж байгаад талархаж байна. Тус компани нь хог боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж үйлдвэрлэхийн зэрэгцээ, энэ чиглэлийн үйлдвэрийг барьж, ашиглалтад оруулдаг. Хатуу хог хаягдлыг боловсруулах тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг юм. БНХАУ-ын хөрөнгийн биржид бүртгэлтэй, 89 төсөл улсдаа хэрэгжүүлдэг. Хог тээвэрлэхээс өгсүүлээд боловсруулах хүртэл бүхий л дамжлагыг өөрсдөө хийдэг” хэмээн танилцууллаа.

Улаанбаатар хотод жилд 1.4 сая тонн хог хаягдал үүсдэг. Үүний 70 орчим хувь нь төвлөрсөн хогийн цэгт хүргэгдэж, хөрсөөр дарж булагдаж байна. Харин 20 хувь нь хоёрдогч түүхий эд худалдан авах цэгүүдээр дамжин хог боловсруулах хувийн хэвшлийн үйлдвэр, архины үйлдвэрт хүргэгдэж, зарим хэсгийг БНХАУ руу экспортолж байна.

Хог шатааж, эрчим хүч гаргах технологийг Европын болон Азийн олон улс орнуудад нэвтэрсэн байдаг байна. Уг уулзалтад Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, ЗАА-ны тохижилт, хог хаягдлын хэлтсийн дарга Г.Ууганбаяр нар оролцлоо гэж НЗДТГын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Бүргэдийн баяр “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно

“Хаврын бүргэдийн баяр” арга хэмжээг энэ сарын 4, 5-нд “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулах гэж байна. Энэ талаар Нийслэлийн Аялал жуулчлалын газрын орлогч дарга Ц.Энхтүвшин, Улаанбаатар аялал жуулчлалын холбооны тэргүүн Ё.Бадрал, Бүргэдчин Р.Нургайв, Б.Далайхан, Н.Айшолпан, Д.Айгерим нар өнөөдөр мэдээлэл өглөө.

Шувуулахуйн зан үйлийг хамгийн сайн хадгалж үлдсэн орон бол Монгол Улс юм. Тиймээс баялаг түүхтэй энэ арга хэмжээг дэлхий дахинд сурталчилж, Монгол Улсыг зорих жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо, “Чингис Хааны Хүрээ” ХХК болон Монголын Бүргэдчид холбоо хамтран тус баярыг зохион байгуулж байгаа аж.

Бүргэдийн баяр тэмцээн хэлбэрээр явагддаг бөгөөд арга хэмжээний эхэнд тэмцээнд оролцох бүргэдчид үндэсний хувцсаараа гоёж, гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд сургасан морьтой жагсаж орж ирдэг. Үүний дараа Бүргэдийн баярын гол арга хэмжээ болох бүргэдийн ан барих чадварыг шалгах тэмцээнүүд явагддаг. Бүргэдийг уулын оройд байрлуулж, сургасан эзэн нь уулын бэлээс дуудах бөгөөд эзнээ таньж, гарын шуун дээр ирж суух ёстой. Хамгийн хурдан хугацаанд сүрлэг дэвэлттэй ирж, эзнийхээ шуун дээр суусан байдлыг харгалзаж, оноо өгч шалгаруулна. Мөн үүнээс гадна хиймэл амьтныг газраар чирж давхиж, бүргэдийн анг харах болон агнах чадварыг шалгадаг билээ. Одоогийн байдлаар Монголд 400 гаруй бүргэдчин байна.

Бүргэдээр ан хийх уламжлалт зан үйлийг 2010 онд ЮНЕСКО-ийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өв”-д албан ёсоор бүртгэн тунхагласан юм гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.