Categories
мэдээ нийгэм

Болгарт болсон АСЕМ-ийн соёлын сайд нарын хуралдаанд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа тэргүүтэй төлөөлөгчид оролцов

Болгарын Софи хотноо энэ 3 дугаар сарын 1-2-нд болсон АСЕМ-ийн гишүүн орнуудын Соёлын сайд нарын VIII хуралдаанд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа тэргүүтэй төлөөлөгчид оролцож, нэгдсэн хуралдаанд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа үг хэлж, оролцогч орнуудын төлөөлөгчдийн зарим тэргүүн нартай уулзав. Мөн Болгарын Соёлын сайд Б.Банов, Боловсрол, шинжлэх ухааны сайд К.Вълчев, Үндэсний түүхийн музейн захирал Б.Петрунова нартай уулзаж хоёр талын соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарын харилцаа, “Соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт 2017-2021 онд хамтран ажиллах Засгийн газар хоорондын хөтөлбөр”-ийн хэрэгжилт, музей, соёл урлагийн байгууллага хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Төгсцогтод хэрэг үүсгэж, Б.Амархүүг гэрчээр дууджээ

төгсцогт амархүү зурган илэрцүүд

Монгол улсын гавьяат тамирчин, боксчин Н.Төгсцогт, ОХУ-ын Буриад улсын Ардын жүжигчин, дуучин Б.Амархүү нарыг танхайрч хүн зодсон гэх мэдээлэл зарим хэвлэлээр гарчээ. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад Монгол улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт өнгөрсөн сарын 16-нд “Хүүхдийн 100”-д байрлах нэгэн цэнгээний газарт танхайрч, бусдын биед гэмтэл учруулжээ. Түүний энэ үйлдэлд Сүхбаатар дүүргиийн Цагдаагийн I хэлтэсд хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа гэдгийг хэллээ. Харин ОХУ-ын Буриад улсын Ардын жүжигчин, дуучин Б.Амархүүг танхайрч, бусдын биед гэмтэл учруулсан гэдэг нь ташаа мэдээлэл аж. Тэрээр боксчин Н.Төгсцогтоос өөр маргааны хэрэгт гэрчээр дуудагдаж, мэдүүлэг өгсөн байна.
Categories
мэдээ соёл-урлаг

“Увертюра” хамтлаг “VIP” тоглолтын тасалбараа 1.000.000 төгрөгөөр үнэлжээ

Увертюра" хамтлаг зурган илэрцүүд

Жил бүрийн 03-р сарын 08-нд тохиодог Олон Улсын эмэгтэйчүүдийн баяраар олон гайхалтай уран бүтээлчид тоглолтоороо эмэгтэйчүүдээ бэлэг барьдаг. Баярын энэ сайхан өдрөө эмэгтэйчүүд маань хайртай гэр бүл, хамт олон, найз нөхөдтэйгөө сэтгэл баясгасан тоглолт үзэж, дурсамж дүүрэн өнгөрөөхийг хүсдэг. Тэгвэл олон мянган эмэгтэйчүүд дундаас “400” хүнийг онцлон, Монгол поп опера Увертюра хамтлаг “VIP” тоглолтоо толилуулахаар болжээ.

Түмэн олондоо “Жамаас”, “Тэнгэр ээж минь өршөө”, “Тэнгэрийн хүү”, “Ээж минь”, “Халуун элгэн нутаг”, “Тэмээн сүргийн говь” зэрэг олон арван гайхалтай уран бүтээлүүдээ хит болгон хүргэж, хайр хүндлэлийг нь хүлээсэн тус хамтлагийн “VIP” тоглолтод бүх хит дуунууд нь зуун хувь амьд эгшиглэж, тав тухтай тансаг орчинд хүндэтгэлийн зоог, хундага дарстай халуун дулаан уур амьсгалтайгаар болох нь дамжиггүй. Тус тоглолтод МУГЖ Г.Эрдэнэбат, МУГЖ Г.Ариунбаатар зэрэг олон гайхалтай алдар гавьяатаа уран бүтээлчид урилгаар оролцож, тоглолтын үзэгч эмэгтэйчүүдээ магтан дуулцгаах аж.

“VIP” тоглолтын хамгийн чухал нь үзэгч бүр сэтгэл хангалуун байх учир, Увертюра хамтлаг гайхалтай дуу хөгжим, тав тухтай орчин, хүндэтгэлийн зоогоор бэлэг барихын зэрэгцээ азтай үзэгчдийг Хайнань аралд аялах эрх, Монгол аялал компанийн 3-10 %-ийн хөнгөлөлтийн эрх, Flex gym фитнесс төвд 50% хөнгөлөлттэй үнээр явах эрх, Pc mall их дэлгүүрийн азтай худалдан авагч болох эрх зэрэг олон зүйлүүдийг бэлтгэсэн байна. Тус тоглолтын тасалбарын хувьд нэг хүний 100.000 төгрөгөөр үнэлэгдсэн бөгөөд нийт 10 хүн 1.000.000 төгрөгөөр багцалсан тасалбарыг авч, нэг ширээнд тухлан сууж хүндэтгэлийн зоог барингаа хундага дарс шимж, тав тухтай орчинд тоглолтоо үзэх ажээ. Ийнхүү өөрсдийн гайхалтай уран бүтээлүүдээ хит болгон эгшиглүүлж, төр, түмний хайр хүндлэлийг хүлээж, Монгол төрийн үндэсний их баяр цэнгэл наадмыг гурвантаа нээж, сүүлийн арав орчим жил уран бүтээлээ тасралтгүй туурвиж, од болон гялалзаж яваа Увертюра хамтлагийн “VIP” тоглолт энэ жилийн эмэгтэйчүүдийн баярын хамгийн “ТАНСАГ” тоглолт болох нь дамжиггүй юм.

Дашрамд дуулгахад энэ жилийн эмэгтэйчүүдийн баярын хамгийн дурсамж дүүрэн тансаг тоглолт бол “Увертюра” хамтлаг “VIP” тоглолт байх болно гэдгийг УДЭТ-ын Ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар, Монгол Улсын гавьяат жүжигчин, Чингис хаан одонт Г.Ариунбаатар, Андра академийн гүйцэтгэх захирал, Мисс, Топ модель Х.Бадамгэрэл нар онцолжээ. Тоглолт 2018 оны 03-р сарын 08-нд 18:00 цагаас “UB event hall”-д 400 хүнд зориулагдана тоглогдох ажээ.

Categories
мэдээ нийгэм

“MNB Sport” суваг нээлтээ хийлээ

МҮОНТ-ийн албан ёсны спортын “MNB Sport” сувгийн нээлт өнөөдөр Спортын төв ордонд боллоо. Түүхэнд тэмдэглэгдэн үлдэх уг үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхий сайд, Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга У.Хүрэлсүх, МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн дарга Б.Энхмандах нар үг хэлж нээсэн юм. Түүнчлэн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Биеийн тамир, спортын газрын дарга, Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамц нар нээлтэд оролцлоо.

Мөн өдөр бүр спортын мэдээ, мэдээллээр үзэгчидтэйгээ цэнхэр дэлгэцээр уулзаж, хэдийнээ зүс, нэр танил болсон Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Л.Цагаандалай, спортын сэтгүүлч Д.Баярсайхан, Д.Батжаргал нар нээлтийн арга хэмжээг ээлжлэн хөтөлсөн нь зочид, үзэгч, оролцогчдын талархлыг хүлээж байв.

Түүнчлэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпийн аварга Э.Бадар-Ууган, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш Ч.Насантогтох, ардын багш Д.Дамдиншарав, гавьяат тамирчин Д.Отгондалай, гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэн нар хүндэтгэлийн суудалд заларсан байв.

Энэ үеэр МҮОНРТ-ийн 150 студи, Спортын төв ордноос теле мостоор шууд дамжуулсан юм.

“MNB Sport” суваг нь үндэсний болоод олон улсын спортын томоохон үйл явдлаас мэдээ мэдээлэл, цэнгээнт болон шоу нэвтрүүлэг бэлтгэн үзэгчдэд хүргэх аж.

Гол зорилго нь хүн ардынхаа бие бялдрын боловсролыг дээшлүүлэх, спортын гоо зүйн сургалт, тэмцээн уралдааныг зохион байгуулахаас гадна тив дэлхий, олимпийн наадам, тоглолт болон эх орондоо зохиогдож байгаа спортын уралдаан тэмцээнийг шууд болон бичлэгээр техникийн болоод уран сайхны өндөр түвшинд үзэгчдэдээ хүргэхэд оршиж байна.

Түүнчлэн үндэснийхээ спортын соёл, өв уламжлалыг залуу хойч үедээ өвлүүлэх, түүний мөн чанарыг ойлгуулах явдал ч тус сувгийн нийтлэлийн бодлогод багтах аж.

Дээрх суваг нь 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ, “Токио-2020” зуны олимпийн наадам зэрэг дэлхийн хэмжээний томоохон уралдаан тэмцээнийг үзэгч түмэндээ шууд дамжуулахаар бэлтгэж буй.

Цаг хугацааны хувьд өдөр бүрийн 06:00-00:00 цаг хүртэл үзэгчдэд спортын мэдээлэл хүргэх юм байна. Хэвлэл мэдээллийн салбарт 2-33 хүртэлх жил ажилласан туршлагатай зураглаач, сэтгүүлч, найруулагч, инженер техникийн 30 орчим ажилтан спорт сонирхдог хэн бүхэнд мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэхээр ажиллаж байна.

“MNB Sport” сувгийн нээлтийн үйл ажиллагаанд “Аварга”, “ҮБТДС”, “Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургуулийн оюутнуудаас гадна “Дэрэн” клубын өсвөрийн хөлбөмбөгчдийн жонглёртой үзүүлбэр, туялзуур сэлэмчдийн, гимнастикийн харайлтын, таеквондогийн, аэробик гимнастикийн гайхалтай үзүүлбэрээр хурсан олны сэтгэлийг хөдөлгөсөн юм.

Дашрамд хэлэхэд, “MNB Спорт” спортын төрөлжсөн сувгийг Дидш, Юнивишн, Скаймедиа, Сансар, MNBC зэрэг кабелийн телевизийн 67 дугаар сувгаар шууд хүлээн авч үзэх боломжтой юм.

Categories
гадаад мэдээ

Японы иргэн анх удаа Оскарын шагнал хүртлээ

Японы нүүр хувиргалтын мэргэжилтэн Казухиро Цужи хоёр хамтрагчийнхаа хамт өнөөдөр Оскарын шагнал хүртсэн нь тус улсын түүхэнд анхны тохиолдол гэнэ.

Тэрээр Британий мэргэжил нэгтнүүд болох Дэвид Малиновски, Люси Сиббик нарын хамт “шилдэг нүүр будалт, үс засалт” төрлийн шагналыг хүртсэн юм. Тэд “Darkest Hour” киноны гол дүрд тоглосон Гэри Олдмэныг хоёрдугаар дайны үеийн Британий ерөнхий сайд Уинстон Черчиллийн дүрд хувиргажээ.

Олдмэн өнөөдөр мөн шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг авсан юм.

Цужигийн бүтээсэн хөрөг барималууд, түүний дотор АНУ-ын ерөнхийлөгч асан Абрам Линкольны дүрийг харсны дараа Олдмэн түүнд хамтран ажиллах санал тавьж байжээ.

Нүүр царайны хувьд Черчиллтэй харьцуулахад эрс өөр Олдмэныг хувиргах нь маш хэцүү ажил байсан гэнэ. 48 настай Цужи Киотод төрсөн ба одоо Лос Анжелест оршин суудаг юм. Тэр 2007, 2008 онуудад “Click”, “Norbit” кинонуудад гүйцэтгэсэн нүүр хувиргалтын ажлуудаараа Оскарт нэр дэвшиж байсан ажээ.

Categories
мэдээ нийгэм

3, 8 тоогоор төгссөн машины дугаартай жолооч нар татвараа төлөөрэй

Таны автомашины улсын дугаар 3 болон 8 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой. Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй. Учир нь тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний цахим хуудас /www.smartcart.mn/-аар дамжуулан онлайнаар төлөх боломжтой билээ. Та авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ хавсаргаарай. Эсвэл өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа заавал шалгуулж, тамга даруулан баталгаажуулж болно.

Харин боломжтой тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг банкаар дамжуулан төлсөн бол өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа заавал шалгуулж, тамга даруулан баталгаажуулах боломжтой юм.

Иргэн та Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах цэгүүдэд биечлэн очихоор бол:

Д/д

Байршил

Цагийн хуваарь

1

Татварын хэлтэс /БЗД, БГД, СХД, СБД, ЧД, ХУД, НД, БХД, БНД/

Даваа ~ Баасан: 08:30 – 17:30
Бямба, Ням : Амарна

2

АТҮТ /цирк салбар, таван ган салбар/

3

НҮНТ /Дүнжингарав, Мишээл, Драгон төв, 6 буудлын Оргил төв/

4

Техник хяналтын үзлэгийн төв /БЗД, БГД, СХД/

Даваа ~ Баасан: 08:30 – 20:30
Бямба, Ням: 09:00 – 17:30

5

Нисдэг машин худалдааны төв

Даваа ~ Баасан: 08:30 – 17:30
Бямба, Ням : Амарна

Таны эзэмшиж буй автомашины улсын дугаар

  • 1,6 тоогоор төгссөн бол НЭГДҮГЭЭР сард
  • 2,7 тоогоор төгссөн бол ХОЁРДУГААР сард
  • 3,8 тоогоор төгссөн бол ГУРАВДУГААР сард
  • 4,9 тоогоор төгссөн бол ДӨРӨВДҮГЭЭР сард
  • 5,0 тоогоор төгссөн бол ТАВДУГААР сард

тээврийн хэрэгслийн албан татвараа төлнө гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Шүлхий өвчний 30 голомтод хорио цээрийн дэглэм тогтоожээ

Малын гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдлын талаар Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшинд өнөөдөр танилцуулга хийлээ.

Хуралд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, ХАА-н хяналтын газрын дарга Ч.Энх-Амгалан нар оролцсон юм.

Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр шүлхий өвчний талаар мэдээлэл хийсэн.

Өнөөдрийн байдлаар Дорноговь аймгийн зургаан сум, Дундговь аймгийн гурван сум, Булган аймгийн зургаан сум, Төв аймгийн гурван сум зэрэг 11 аймгийн 27 суманд шүлхийн өвчний 30 голомттой байна. Эдгээр голомтуудад хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа юм.

Мөн Улсын Онцгой комиссын даргын тушаалаар батлагдсан ажлын хэсэг шүлхийн голомттой байгаа аймгуудад ажиллаж, үүрэг чиглэлээр ханган ажиллаж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэл эхэллээ

БНСУ-д хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийн солонгос зурган илэрцүүдБНСУ-д хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын 14 дэх удаагийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. Энэ сарын 7-н хүртэл нийслэлийн есөн дүүрэгт иргэдийг өглөөний 09:30-17:30 цаг хүртэл бүртгэх юм. Албан бус мэдээллээр энэ удаа 7000 гаруй хүн бүртгэнэ гэх тооцоо байна. Хэдийгээр өнөөдрөөс эхлэн бүртгэж байгаа ч Өмнөд Солонгост очиж амьдралаа дээшлүүлэх хүсэлтэй олон мянган залуус өнгөрсөн баасан гаригаас эхлэн дугаарлаж эхэлжээ.

Иргэд байнгын оршин суугаа хаягийн дагуу харъяалагдах аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсүүдэд өөрийн биеэр очиж бүртгүүлэх боломжтой юм.

Тус шалгалтад 18 наснаас дээш, 39-өөс наснаас доош иргэн /СХТТШ-ын бүртгэлийн эхний өдрийн байдлаар/, ял шийтгэл эдэлж байгаагүй иргэн, БНСУ-аас албадан гаргах шийдвэрээр нутаг буцаагүй иргэн, хилийн хориг тавиулсан этгээд биш байх, мэргэжлийн бус хөдөлмөр эрхлэх Е-9 болон усан онгоцонд хөдөлмөр эрхлэх Е-10 визийн зөвшөөрлөөр БНСУ-д 5 жилээс дээш хугацаагаар оршин сууж байгаагүй иргэн орох юм.

Бүрдүүлэх бичиг баримт:

Иргэний үнэмлэх, гадаад паспорт хуулбарын хамт

3,5*4,5 хэмжээтэй цээж зураг 2% (сүүлийн 6 сарын дотор авахуулсан байх, фотошопоор засаагүй)

СХТТШ-ын бүртгэлийн хураамж 24 ам доллар.

Шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 07-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Холбогдох албаны хүмүүс бүртгүүлэгчид иргэний үнэмлэхгүй бол хуучин гадаад пасспорттойгоо байх шаардлагатай гэдгийг хэлж байв. Өнгөрсөн онд давхардсан тоогоор хоёр сая гаруй иргэн гадаад руу гарсан байдаг бол мөн тооны иргэн нутагтаа ирсэн гэх статистик бий. Тэдний ихэнх нь 30-54 насныхан байдаг гэнэ. Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын бүртгэлээр жилд 2800-3000 орчим иргэн Солонгос руу хөдөлмөрийн гэрээгээр явдаг бол Япон улсад гэхэд жилд 200 орчим иргэд дадлагажигч ажилчнаар очдог гэнэ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Хулангийн үдэш” хаврын урийг дагуулан ирнэ

Холбоотой ЗурагХавар ирэхүйд хүн бүрийн сэтгэлд хачин гэгэлзсэн, хөнгөн мэдрэмж төрөх нь буй. Тэр гэгэлзсэн мэдрэмжтэй, дууны ая шүлгийн мөртүүд цуг ирэх нь хачирхалтай. Хаврын эхний энэ өдрүүдэд, хайр дурлал, гуниглал баяслыг хөгжөөхөөр яруу найрагч Ц.Хулан шүлгэн цэнгүүнээ та бүхэнд өргөх гэж байна. Түүний дөрөв дэх удаагийн “Хулангийн үдэш” цэнгүүн нь Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан тохиож байна. Энд тэндгүй улстөржсөн, үл итгэлцсэн, бүсээ чангалсан амаргүй энэ нийгэмд хурц тод, цангинасан хоолойгоороо үнэнийг өгүүлэн шүлэглэх найрагч бүсгүй маань эерүү сайхан өнгийг авчирах нь ээ. Түүний “Хулангийн үдэш” яруу найрагийн цэнгүүнийг үзэгчид хүлээдэг болоод удсан. Хоёр жил тутамд болдог энэ арга хэмжээгээ нэг алгассан байсан учраас улам их хүлээлт үүсчээ. 2010 онд зохион байгуулж байсан түүний уран бүтээлийн анхны цэнгүүнд Төрийн шагналт, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж гуай оролцож байсан билээ. Тэрээр энэ цэнгүүнд тэр хүн, энэ алдартан оролцоно гэж зарладаггүй. Зүгээр л “Хулангийн үдэш” болно гэсэн зарыг түгээдэг. Харин тэнд хэн, хэн ирсэн бол гэдэг үзэгчдийн хувьд жинхэнэ хүлээлт байдаг. “Болор цом”-ын тайзнаа нэг дор үзэгдэхээ байсан өвгөн найрагчид Хулангийнхаа үдэшт ирж, шинэ цагийн өнгө болох залуусыг Ц.Хулан онцлон урьдаг. Бас өнөө жилийн хувьд гавьяат жүжигчин Төмөрийн Ариунаа “Хулангийн үдэш”-т ирэхээ цахим хуудсаараа дамжуулан зарласан нь тэдний хамтран бүтээсэн сайхан дуунуудаас нь эгшиглэх нь гэсэн хүлээлт бий болгож байна. Тачигнасан өвлийг давсан монголчуудад хаврын урийг салхилуулан мэдрүүлэхээр “Хулангийн үдэш” болох нь. Энэ боломжийг бүү алдаарай.

Categories
мэдээ улс-төр

ИЗНН-ыг Ц.Ганхуяг удирдахаар болов

ЗурагИЗНН-ын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх өнөөдөр авч хэлэлцэв.

Тус намын Үндэсний хорооны энэ оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн ээлжит хурлаар намын дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцсэн байх тул тус намын дүрмийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэв.
ИЗНН нь гурван даргатай байсныг дүрмээрээ өөрчилж, нэг даргатай байхаар тогтсон ба С.Оюуныг өөрийнх нь хүсэлтээр намын даргаас чөлөөлж намын даргаар Ц.Ганхуяг үлдсэн байна.