Categories
мэдээ нийгэм

Хятадын эрх бүхий байгууллага төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүнийг шалгаж эхэлжээ

Авлигатай тэмцэх зурган илэрцүүдБНХАУ-ын Авлигатай тэмцэх байгууллага тус улсын авлигын эсрэг компанит ажлын хүрээнд Төрийн зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, шадар сайдад нэр дэвших өндөр магадлалтай гэж үзэж байсан Яанг Жинг шалгаж эхэлсэн байна.

Шинхуа агентлагийн мэдээлснээр, алдаа гаргасан гэх түүнд сахилгын шийтгэл оногдуулж, албан тушаал бууруулж, 1 жилийн хугацаатай тодорхой хязгаарлалт тогтоожээ. Тухайлбал, түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, гэр бүлдээ болон хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг хүн, нийгмийн бүлэглэлд давуу байдал олгосон байж болзошгүй гэсэн байна

Эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх эсэх нь одоогоор тодорхой байгаа юм байна.

Яангийн хувьд Монгол гаралтай, Хан мужаас гарсан өндөр албан тушаалтнуудын нэг юм байна. Тэрээр урьд нь Өвөр Монголын өөртөө засах орны дарга, Төрийн ёс зүйн хорооны даргаар ажиллаж байжээ.

Түүнийг 2013 онд Төрийн зөвлөлд томилогдоход өсч буй ирээдүйтэй хүн гэж үзэж байжээ. Гэвч тэр Ерөнхийлөгч Ши Зиньпиний санаачилсан авлигын эсрэг кампанит ажилд өртөж, өндөр түвшний бусад албан тушаалтнуудын адил шийтгэгдэж болзошгүй болоод байгаа юм байна.

Ши Зиньпиний авлигын эсрэг компанит ажил нь маш эрчтэй явагдаж байгаа боловч зарим шүүмжлэгчид түүнийг эрх мэдлээ бэхжүүлж, өрсөлдөгч нараа зайлуулах гэсэн оролдлого хэмээн шүүмжилжээ.

Categories
мэдээ нийгэм

Бүргэдийн баяр энэ сарын 4, 5-нд болно

“Хаврын бүргэдийн баяр” арга хэмжээг энэ сарын 4-5-ны хооронд “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулах гэж байна. Шувуулахуйн зан үйлийг хамгийн сайн хадгалж үлдсэн орон бол Монгол Улс юм. Тиймээс баялаг түүхтэй энэ арга хэмжээг дэлхий дахинд сурталчилж, Монгол Улсыг зорих жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо, “Чингис Хааны Хүрээ” ХХК болон Монголын Бүргэдчид холбоо хамтран тус баярыг зохион байгуулж байгаа аж.

Бүргэдийн баяр тэмцээн хэлбэрээр явагддаг бөгөөд арга хэмжээний эхэнд тэмцээнд оролцох бүргэдчид үндэсний хувцсаараа гоёж, гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд сургасан морьтой жагсаж орж ирдэг. Үүний дараа Бүргэдийн баярын гол арга хэмжээ болох бүргэдийн ан барих чадварыг шалгах тэмцээнүүд явагддаг. Бүргэдийг уулын оройд байрлуулж, сургасан эзэн нь уулын бэлээс дуудах бөгөөд эзнээ таньж, гарын шуун дээр ирж суух ёстой. Хамгийн хурдан хугацаанд сүрлэг дэвэлттэй ирж, эзнийхээ шуун дээр суусан байдлыг харгалзаж, оноо өгч шалгаруулна. Мөн үүнээс гадна хиймэл амьтныг газраар чирж давхиж, бүргэдийн анг харах болон агнах чадварыг шалгадаг билээ. Одоогийн байдлаар Монголд 400 гаруй бүргэдчин байна.

Бүргэдээр ан хийх уламжлалт зан үйлийг 2010 онд ЮНЕСКО-ийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өв”-д албан ёсоор бүртгэн тунхагласан юм гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг хүний эрхийн зөвлөлийн 37 дугаар чуулганд оролцож байна

Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо хуралдаж буй НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөл (ХЭЗ)-ийн ээлжит 37 дугаар чуулганы 2018 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн Өндөр түвшний хуралдаанд оролцож үг хэлэв.

Дэд сайд Б.Батцэцэг хэлсэн үгэндээ юуны өмнө НҮБ-ын ХЭЗ нь өнгөрсөн хугацаанд сэдэвчилсэн болон улс орнууд дахь хүний эрхийн нөхцөл байдлын тухай Тусгай мандат эзэмшигчдээр дамжуулан дэлхий дахинаа тулгамдсан хүний эрхийн асуудлыг шийдвэрлэх, хүний эрхид тулгуурласан Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд яриа хэлэлцээг өрнүүлж, цагаач иргэд, үндэсний цөөнх, хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажиллаж ирснийг сайшаан тэмдэглэж, тус Зөвлөлийн үйл ажиллагааг цаашид улам бэхжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэв.

Тэрээр цааш Монгол Улс дотооддоо хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулав. Тухайлбал, Эрүүгийн шинэ хууль 2017 онд хүчин төгөлдөр болсноор манай улс цаазаар авах ялыг бүрэн халсныг тэмдэглэж, нийгмийн эмзэг бүлэг болох хүүхэд, эмэгтэйчүүд, ахмад настны эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчныг сайжруулах зорилтын хүрээнд Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль, Ахмад настны тухай хуулийг шинэчилж, Өрх толгойлсон ганц бие, эцэг, эхэд үзүүлэх нийгмийн халамжийн хууль, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль болон Зөрчлийн тухай хуулийг шинээр баталсныг танилцууллаа.

Б.Батцэцэг Монгол Улсын Засгийн газар УИХ-аас баталсан “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэл”-ийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын мөрөөр хэлний цөөнх болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг хангах, Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулах чиглэлээр ажиллаж буйг дурдаж, Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх 2017-2021 оны Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж буйг хэллээ. Үүнтэй холбогдуулан тэрээр эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр цаашид анхаарч ажиллах шаардлага байгааг тэмдэглэв.

Эцэст нь тэрээр манай улс 2018 оны 7 дугаар сард Гамшгийн эрсдэлийг бууруулах Сэндайн үйл ажиллагааны хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилтын хүрээнд Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II Бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар ажиллаж буйг мэдээлж, гишүүн орнуудыг тус Бага хурлыг дэмжиж оролцоно гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.

Дэд сайд Б.Батцэцэг НҮБ-ын ХЭЗ-ийн Өндөр түвшний хуралдаанд оролцох үерээ Гүрж Улсын Ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад хэргийн сайд Михеил Джанелидзе, Монако Улсын Гадаад хэргийн сайд Жиль Тонелли, Турк Улсын Гадаад хэргийн дэд сайд Ахмет Йылдыз болон Словак Улсын Гадаад хэрэг болон Европын асуудал эрхэлсэн яамны Төрийн нарийн бичгийн дарга Иван Корчек нартай хоёр талын уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Хүний эрхийн зөвлөл нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2006 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолоор анх байгуулагдсан бөгөөд гишүүнчлэлийн хувьд тус Зөвлөл нь НҮБ-ын 47 гишүүн улс орноос бүрддэг болно. Манай улс 2015 оны 10 дугаар сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы үеэр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдсон бөгөөд Зөвлөлийн гишүүнээр 2016-2018 онд ажиллах болно. Ингэснээр хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэгийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулах, Хүний эрхийн зөвлөлийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцон ажиллах боломжтой болсон билээ.

Энэ удаагийн чуулганы Өндөр түвшний хуралдаанд 90 гаруй орны төлөөлөгчид оролцож үг хэлэв.

Categories
мэдээ улс-төр

У.Хүрэлсүх: МАН-ын түүх бол Эрх чөлөө, Тусгаар тогтнол, Их бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн түүх юм

Эх орончдын Нэгдмэл хүч Эх орны Хөгжлийн үндэс

Монгол Ардын Нам байгуулагдсаны 97 жилийн ойн баярын хуралд Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн толилуулсан илтгэл

Манай улсын иргэд ээ,

МАН-ын гишүүд дэмжигчид, эрхэм журмын нөхөд өө!

Эрхэм хүндэт зочид оо!

Та бүгдэд Эх орончдын өдөр, улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсч байгуулагдсаны түүхт 97 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье !

МАН-ын түүх бол Эрх чөлөө, Тусгаар тогтнол, Их бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн түүх юм.

Туурга тусгаар улсаа сэргээн босгож, Тусгаар тогтнолоо дэлхийд тунхаглаж,хоцрогдсон буурай орноос хөгжил дэвшил рүү удирдан залж, эх орныхоо бүрэн бүтэн байдлын төлөө залуу нас, халуун амиа өргөсөн үе үеийн Эх орончдынхоо гавьяа зүтгэлийг бид эгнэгт мартах учиргүй.

Энэ утгаараа Та бид өнөөдөр Ардын намынхаа 97 жилийн түүхийн ой санамжийг сэргээн, үр хойчдоо үзэл санааны үнэт өв болгон үлдээхээр Эх орончдын өдрөө ёслол төгөлдөр тэмдэглэж байна.

Түүх бол ой санамж билээ.

МАН-ын үүсэн байгуулагдсан тухайн цаг үе бол Монгол хүн эх орондоо ая тааваар аж төрөн амьдрах нөхцөлгүй болсон ээдрээт цаг үе байсан бөгөөд улс үндэстнээ харийн дарлал, дотоодын хамжлагаас чөлөөлөх гэсэн эх оронч үзэл санаатай залуус зүрх сэтгэл, итгэл үнэмшлээрээ нэгдэн нийлж, амаргүй саад бэрхшээлийг давж туулсаар 1920 оны 6-р сарын 25 өдөр Монгол Ардын Намыг анх үүсгэн байгуулсан түүхтэй.

Улмаар 1921 оны гуравдугаар сарын 1-3 өдрүүдэд Монгол Ардын Нам анхдугаар их хурлаа хийж, Намын Төв Хороог байгуулан цаашдын зорилт бодлогоо тодорхойлж, Ардын хувьсгалд бэлтгэх ажилдаа шуурхайлан орсон байна.

Ийнхүү МАН 1921 оны үндэсний ардчилсан хувьсгалыг манлайлан удирдаж, эдийн засаг, аж ахуйн хувьд хоцрогдсон, хүн амын хувьд өсөлт буурсан, соёлын төвшингөөр мөхлийн ирмэгт ирсэн улс орноо сэргээн хөгжүүлэх хариуцлагатай үүргийг өөртөө оноосон билээ.

Монгол оронд Үндэсний Ардчилсан хувьсгалыг МАН анх хийсэн гэж би үздэг хүн. Түүхч, судлаачид маань ч санал нэгдэх байхаа.

Үндэсний ардчилсан хувьсгалын үр дүнд монголын нүүдэлчин, малчин ард түмэн тусгаар улсаа байгуулж, 1924 онд Анхдугаар Үндсэн хуулиа батлан Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, 1961 онд Монгол улсаа НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болгон Тусгаар тогтнолоо Дэлхийд хүлээн зөвшөөрүүлж чадсан юм.

Өнөөдөр Манай улс дэлхийн 190 улстай албан ёсны дипломат харилцаатай, олон улсын хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн улс болсон байна.

Монголын хүн ам 1918 онд 542 мянга байсан бол өдгөө 6 дахин нэмэгдэж 3 сая 200 мянга болж өслөө. Ардын хувьсгалаас өмнө монгол хүний дундаж наслалт 35 байсан бол өнөөдөр 2 дахин нэмэгджээ.

Монгол хүн сансарт нисч, шинэ үйлдвэр завод байгуулж, их бүтээн байгуулалтыг өрнүүлж, эрдэмтэд шинэ нээлт хийж, урлаг, спортын тамирчид дэлхийн дэвжээнд бахдам амжилт гаргаж, хүн төрөлхтөний хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхсан сайн сайхан үйл явдал, ахиж дэвшсэн он цагийн бичээс Манай Намын түүхийн хуудаснаа тодорхой бий.

Монгол Ардын Нам 1990 оны эхээр Монголд өрнөсөн улс төр, эдийн засаг, нийгмийн шинэчлэлийг эхнээс нь дэмжин хүлээн авч, шилжилтийн хүнд үеийг үймээн самуун, нийгмийн тогтворгүй байдал бий болголгүй, ухаалаг хүлээцтэй хандаж улс орноо тайван замаар удирдан, өөрчлөлт шинэчлэлийн замд оруулж чадсан нь Манай Намын бас нэгэн түүхэн гавьяа юм.

Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг 1992 онд боловсруулан баталж, улмаар нийгмийн шинэчлэлийг түргэтгэж, ардчилал зах зээлийн харилцаанд шилжихэд МАН бодит үүрэг гүйцэтгэсэн.

Монгол Ардын Нам нийгмийн ардчилсан үзэл баримтлалтай улс төрийн ууган хүчнийхээ хувьд нийгмийн сайн сайхныг хангахад чиглэсэн бодлого, үйл ажиллагаагаараа сонгогчдын дэмжлэг авч, УИХ-д олонхи болж Засгийн эрх барьсан он жилүүддээ нийгэм, эдийн засгийн өсөлтийг хангах, иргэдийн соёл боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, дэд бүтэцийг сайжруулах, улс орны гадаад харилцааг өргөтгөн бэхжүүлэх зэрэг томоохон өөрчлөлтүүдийг хэрэгжүүлж чадсан.

Өнгөрсөн түүхийн алдаа оноог дэнслэхүй дор Монгол Ардын Намын үе үеийн эх орончид халуун амь, бүлээн цусаа хайрлалгүй зүтгэж, хадгалж, хамгаалж ирсэн тусгаар тогтнолын үнэ цэнийг ирээдүй хойч залуу үедээ ухааруулан ойлгуулах нь Монгол Улсын цаашдын хувь заяа, хөгжил дэвшил, Улс орны аюулгүй байдалтай шууд холбоотой юм.

Одоогоос 97 жилийн тэртээ Төв азийн цээжинд Анхны улс төрийн хүчин, нам байгуулагдсан энэ өдөр бол зөвхөн МАН төдийгүй, Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй бүх улс төрийн хүчин, Эх орон, Тусгаар тогтнол, ард түмнээ гэсэн сэтгэлтэй Эх орончдын баярын өдөр юм.

Та бүгдэд түүхэн тэмдэглэлт энэ өдрийн баярын мэндийг дахин дэвшүүлье !

Эрхэм нөхөд өө !

Монгол улсад улс төрийн хүчин, нам анх үүсэн байгуулагдсан энэ баярын өдөр миний бие МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд өөрийн санаа бодолоо Улс төрчид болон бусад улс төрийн намын нөхдүүдтэйгээ илэн далангүй хуваалцахыг хүсч байна.

Манай улс хуурай газрын хэмжээ байгалийн баялагаараа дэлхийд дээгүүр эхний 20-д багтдаг.

Нэг хүнд ногдох газар нутаг, мал сүргийн тоогоор дэлхийд тэргүүлдэг. Эдийн засгаа өсгөх Уул уурхай, хөдөө аж ахуйн салбарууд тодорхой төвшинд хөгжсөн.

Олон улсын байгууллагаас манай улсыг одоо мэдэгдэж байгаа нөөцөөр хөрсөн дороо 15 төрлийн нийт 1,3 орчим их наяд ам.доллартай тэнцэх байгалийн баялагтай гэж судалгаа гаргасан байна.

Зөвхөн Тавантолгой гэхэд л жилд 30 сая тонноор тооцоход 200 жил ашиглах хэмжээний коксжих нүүрсний баян ордтой. Мөн нөөц ихтэй стратегийн ордууд ч манайд олон бий.

Хуурай газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг ОХУ, дөрөвт ордог БНХАУ гэсэн хоёр том хөрштэй Манай улс хиллэдэг.

Бид урдуураа дэлхийд хоёрт, хойгуураа дэлхийн 10-т багтах хоёр том эдийн засаг, зах зээлтэй харьцдаг.

Усан далайд гарцгүй ч, хүн далайд гарцтай орон.

Манай гаригийн 7 тэрбум хүний 1,6 орчим тэрбум нь буюу дэлхийн 4 хүн тутмын нэг нь манай улсыг тойрон амьдарч байна. Бидэнд хангалттай зах зээл байна.

Дээр нь манай улс нар, салхины арвин их нөөцтэй. Жилийн 365 өдрийн 270-д нь цэлмэг нартай байдаг учир нарны энергийн нөөцөөрөө дэлхийд хоёрдугаарт орж байна.

Эцэг өвгөдөөс минь үлдээсэн энэ том газар нутаг, их баялаг, хөгжих бүх боломж байсаар байтал бид өнөөдөр яагаад ядруу амьдраад байна вэ?

Энэ асуултанд та бид хариулах ёстой.

Би шуудхан хэлье, энэ бол нийт Монголчуудын алдаа гэхээсээ, сүүлийн 20 гаруй жилд улсаа удирдсан улстөрчид бидний хариуцлагагүй байсных юм.

Хатуухан хэлэхэд, улс төрийн намууд, улстөрчид та бидний харалган бодлого, эв нэгдэлгүй байдал, эх орноо гэсэн сэтгэл дутсаных юм.

Дэлхий ертөнц хувьсан өөрчлөгдөж байна. Улс төрийн салбарт ч өөрчлөлт өрнөж байна. Улс төрийн намууд тодорхой анги, бүлгийн эрх ашгийг төлөөлөн хамгаалдаг байсан цаг өөрчлөгдлөө.

Намууд нийтийн эрх ашиг, нийгмийн үнэт зүйлийг эрхэмлэн дээдэлж, олон нийтийн сайн сайхны төлөө хөгжлийн бодлогоо уралдуулан хамтран ажилладаг болсон байна.

Улс төрийн намуудын энэхүү өөрчлөлтийг улс төр судлаачид намын хөгжил, хувьслын “Шинэ үе” гэж нэрлэж байна.

Улс төрийн намууд хамтран ажиллах гэдгийг үгсэн хуйвалдаж тодорхой бүлэглэлийн эрх ашгийг хамгаалж, эх орноо тонон дээрэмдэхийг огт хэлээгүй.

Харин улс төрийн Намууд улс орныхоо хөгжлийн төлөө хамтдаа зүтгэхийг хэлж байгаа юм.

Монголчууд бидэнд бахархах түүх, хүрсэн амжилт, бүтээсэн гавьяа олон байгаа ч сургамж болон үлдсэн алдаа ч цөөнгүй бий.

Бид хагаралдан бутарч, эв нэгдэлгүй байхдаа уруудан доройтож ирсэн түүхтэй. Монгол орныг 1368 оноос эхлэн 300 гаруй жил туйлдуулсан хагарал бутралын жилүүдийг бид эргэн санах ёстой. Монгол ноёдын өөр хоорондын атаархал жөтөөрхлийг Манжууд улам дэвэргэж, цол хэргэм, эд мөнгөөр татаж Улсыг маань дарангуйлсан гашуун түүхийг бид мартах учиргүй.

Өнөөдөр улс төрийн намууд Эх орныхоо ирээдүйн төлөө Эв нэгдлийг эрхэмлэн, Нэгдмэл цул байж улс орныхоо аюулгүй байдал, хөгжил дэвшлийн төлөө хамтран ажиллах ёстой гэдгийг буурал түүх бидэнд сурган сануулж байна.

Энэ дэлхий дээр Монгол улс гэж ганц л бий. Ардын намын Монгол, Ардчилсан намын Монгол гэж байхгүй. Улс орны эрх ашгаас давсан намын эрх ашиг гэж бүр ч байхгүй.

Бидэнд нэгдмэл нэг л эрх ашиг бий. Энэ бол Монгол улсын Тусгаар тогтнол, Монголын ард түмний язгуур эрх ашиг юм.

Монголд сүүлийн 28 жил ардчиллыг бататгах, хөгжлийг түргэтгэх үйлсэд голлох намуудын гүйцэтгэх үүрэг улам бүр өсөн нэмэгдэж ирлээ.

Харамсалтай нь энэхүү үүргээ ухамсарлан биелүүлж, удирдан манлайлах тал дээр ахиц дэвшил гаргаж чадахгүй, алдаа дутагдлаа засаж сайжруулахгүй, хөгжлийн бодлогоор бус хэрүүлийн бодлогоор уралдаж байгаа нь олон нийтийн дургүйцлийг төрүүлж, улс төрийн намд итгэх итгэл жил ирэх тусам буурч байгаа нь судалгааны байгууллагуудын дүнгээс тодорхой харагдаж байна.

Өнгөрсөн 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд 100 мянга гаруй иргэн аль ч намыг дэмжилгүй, цагаан хуудсаар санал өгсөн нь улс төрийн намууд, улс төрчдөд өгсөн дохио санамж, хатуу сануулга юм.

Монгол улс гэсэн ганц эрх ашигт төвлөрөн нэгдэж, хамтран ажиллах нь улс төрийн намууд, улс төрчдийн эн тэргүүний зорилго гэж би үзэж байна.

Нам дотроо ч, намууд хоорондоо ч эв эетэй байж, шударга ёсыг дээдлэн улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө нэг санаатай НЭГДМЭЛ бодлоготой байж, ард олноо улс төрөөр талцуулан хуваахгүй, нийгмийн тогтвортой байдлыг ханган хамтран ажиллахыг олон нийт хүсэж бас биднээс шаардаж байна.

Учир иймд эвдэрч хагаралдах, эсэргүүцэн тэмцэлдэхээ урьтал болгох бус, эвлэлдэн нэгдэж, эдийн засагаа сэргээж, эх орондоо шударга ёсыг бэхжүүлэхийн төлөө, иргэн бүрийнхээ ажил амьдралыг дэвжин дээшлүүлэхийн төлөө хамтдаа зүтгэхийг Монгол Ардын Намын даргын хувьд би Улсынхаа улс төрийн нам, хүчнүүдэд уриалж байна.

Намууд нь зөв бодлоготой, улс төрчид нь зөв сэтгэлтэй, сахилга хариуцлагатай, ёс зүйтэй, иргэд олон түмэн нь ирээдүйдээ итгэлтэй өөдрөг байж Монгол сайхан эх орныхоо төлөө хамтдаа зүтгэе.

Эрхэм журмын нөхөд өө!

Аливаа улс төрийн нам ард түмэнтэйгээ ойрхон байх тусам хүчирхэгжиж, олон нийтээс алсрах тусам бөхдөг жамтай. Ардын нам цаг үетэйгээ хөл нийлүүлсэн шинжлэх ухаанч, ил тод, хаалттай биш нээлттэй нам байх ёстой.

Тиймээс бид эхлүүлсэн шинэчлэлээ үргэлжлүүлж, хөгжлийн бодлогод суурилсан, олон нийтэд тулгуурласан орчин цагийн дэвшилтэт нам болон хөгжиж түүхт 100 жилийн ойгоо угтах ёстой.

Монгол Ардын Нам 2018 оныг намын анхан шатны байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх жил болгон зарласан бөгөөд намын анхан шатны байгууллагуудыг бүх талаар дэмжин ажиллах болно.

Мөн Улс орондоо их бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлсэн жил байх болно.

Монгол Ардын Намаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа нь Оюун санаа, Эдийн засаг, Төрийн Тусгаар тогтнолоо бататган бэхжүүлэхэд чиглэгдэж байна.

Бид түүх, соёлоо судлаж мэдсэн, оюун санааны уламжлалт өвөө эрхэмлэн дээдэлсэн Монгол хүнийг төлөвшүүлэх нь Манай улсын Тусгаар тогтнолын дархлаа юм.

Төрт ёс, өв соёлоо эрхэмлэн дээдлэж, түүх, уламжлалаа хамгаалж, хадгалж, сэргээх талаар Монгол төр, Монгол хүн бүр зүрх сэтгэлдээ тээж бодон, үйл хэрэг болгох нь Монголчууд бидний бусдаас ялгарах онцлог юм.

“Зориг эс хүрвээс Ухаан эс хүрнэ” гэж сайхан үг байдаг. Одоо л зориг зүрх гаргаж эрс шийдэмгий хөдлөхгүй бол бидэнд цаг алга. Хамгийн гол нь Монгол хүн эх орондоо гэдэс цатгалан, сэтгэл хангалуун, амар амгалан амьдрах учиртай.

Үүний тулд бид УИХ-ын сонгуульд оролцсон Намын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, сахилга хариуцлага, дэг журмыг төрийн албаны бүх шатанд тогтоож, эдийн засгийн уналтыг зогсоож, сэргэлтийг хангах “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг Монгол Улсын Засгийн газар баталж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Юуны түрүүн бид ард түмнээ эрүүл хүнс, орон сууцаар хангаж, эрчим хүч, нефьт шатахуунаа дотооддоо үйлдвэрлэн дэд бүтэц, харилцаа холбоогоо сайжруулж, дэвшилтэд техник технологийг үндэсний үйлдвэрлэлдээ нэвтрүүлэх замаар эдийн засгийн тусгаар тогтнолоо бататган хамгаалах ёстой.

Ингэж чадах аваас Монгол Улс жинхэнэ утгаараа Тусгаар тогтносон бие даасан хөгжилтэй улс болж чадах юм.

МАН-ын 1925 оны Мөрийн хөтөлбөрт:

“…Бүгд Найрамдах Монгол ард улсаас жинхэнэ ардын эрх мэдлийг хүндэтгэн үзэх тул хэрэв эрхтэн дархтан буюу тэдний аль нэг бүлэг хүмүүсээс ард түмэн ба Бүгд найрамдах улсын ашиг тусад харштайгаар явахад хүрвэл тэдгээрийн эрхүүдийг хязгаарлах буюу бүрмөсөн хасна…” гэж заасан байдаг.

Манай нам анх байгуулагдахдаа л сахилга, хариуцлагыг ийнхүү нэн тэргүүнд тавьж байсан байна.

Өнөөдөр ч сахилга дэг, журмыг чанд сахиж, Шударга ёс, алагчлалгүй тогтолцоог бий болгож, авлига, хүнд сурталыг таягдан хаяхыг бид зарчмаа болгон ажиллах болно.

Энэ нь Монгол улсын хөгжилд бодит үр дүн авчрах бөгөөд цаг хугацаа, эдийн засгийн хэмнэлтийг бий болгоно.

Бид намаас итгэл хүлээлгэж нэр дэвшүүлсэн, томилсон албан тушаалтнуудаас өндөр хариуцлага, ёс зүй, ажлын үр дүн шаардана.

Манай нам амжилт гаргавал дэмжиж, алдаа гаргавал хариуцлага тооцдог шударга зарчим баримтална.

Нэг хүний бага гэлтгүй алдаа намын нэр хүндийг унагана гэдгийг намаас нэр дэвшсэн, томилогдсон албан тушаалтан хэн боловч байнга санаж явах ёстой.

Эрхэм нөхөд өө!

Монгол Ардын Нам сахилга, хариуцлага, дэг журамтай, авлигагүй, хөгжлийн төлөө, бодлогын нам, Манлайлагч улс төрийн хүчин байх болно гэдгийг цохон тэмдэглэж байна.

Монгол Ардын Нам амласнаа хэрэгжүүлдэг, амжилтыг дэмжиж, алдааг засдаг, хариуцлага тооцож чаддаг нам байх болно.

Манай нам популист амлалт, улс төр-эдийн засгийн явцуу сонирхол бүхий бүлэглэлээс хараат бус ангид нам байна.

Монголын баялаг, Хөгжил дэвшлээс Монгол хүн бүр хувь хүртдэг байх нь манай намын эрхэм зорилго байх ёстой.

Монгол Ардын Нам бүтээн босгосон Улс орноо цаашид улам цогцлоон хөгжүүлж, Ололт амжилт, Тусгаар тогтнолоо хамгаалан бататгаж, хүн ардаа эрүүл энх, амар амгалан, аз жаргалтай байлгахын төлөө идэвх зүтгэл гарган хичээн зүтгэх болно.

Энд хуран цугларсан та бүгддээ, намынхаа бүх гишүүд, дэмжигчид, Элэг нэгт Монгол ахан дүүсдээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Эх орончдын Нэгдмэл хүч Эх орны хөгжлийн үндэс байх болно.

Монгол улс мандан бадрах болтугай!

Ардын нам, Ардын засаг мандтугай!

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотын эдгээр музей үнэ төлбөргүй үйлчилнэ

No automatic alt text available.

Categories
мэдээ спорт

Өнөөдөр нохой жилийн анхны барилдаан болно

Зураг

Монгол Улсад улс төрийн ууган хүчин, Монгол Ардын нам үүсэн байгуулагдсаны 97 жилийн ойд зориулсан “Эх орончдын өдөр”-ийн барилдаан өнөөдөр Бөхийн өргөөнд болно.

Нохой жилийн анхны барилдаан 14 цагаас эхлэх бөгөөд улс аймгийн алдар цолтой 256 бөх бяр хүчийг сорин, уран мэхийг уралдуулан барилдана. Тухайлбал, улсын цолтой 34 бөх зодоглох уг барилдаанд зургаан арслан , нэг гарьд, таван харцага магнайлан барилдахаар болжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Хуучин орон сууцны үнийн индекс 7.74 хувиар буурчээ

хуучин орон сууц\ зурган илэрцүүд

Монголбанк болон “Тэнхлэг зууч” компани хамтран I сарын байдлаар орон сууцны үнийн индексийг танилцуулжээ. Энэ оны I сард ерөнхий индекс 1.015 болж суурь үе буюу 2013 оны I сарынхаас 1.5 хувиар өсчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 3.53 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Шинэ орон сууцны үнийн индекс өмнөх сараас 0.02 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 3.28 хувиар өссөн тухай Монголбанкнаас мэдээлэв. Харин хуучин орон сууцны үнийн индекс суурь үеэс 7.74 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Индексийг тооцоолохдоо Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4751 орон сууцны мэдээллийг хамруулсан байна.

Categories
мэдээ спорт

Пёнчаны паралимпэд оролцох тамирчдыг гаргаж өгөх ёслол болов

БНСУ-ын Пёнчан хотод өвлийн XII паралимпийн наадам энэ сарын 9-нөөс 18-ны өдрүүдэд болно. Тус наадмын спортын зургаан төрөлд 80 багц медалийн төлөө 670 тамирчин өрсөлдөхөөр болжээ. Манай улсаас гүйлтийн цанын нэг, 10, 20 км гэсэн гурван зайд эх орноо төлөөлөн Батмөнхийн Ганболд уралдах билээ. Б.Ганболд нь “Сочи-2014” паралимпийн наадмын 20 км-ын зайд 14, 10 км-т 31, нэг км-т 25 дугаар байрт хурдалж байв. Тэрээр Германы Финстрау хотод болсон ДАШТ-д есдүгээр байрт орсноор “Пёнчан-2018”-д оролцох эрхээ авсан.

“Пёнчан-2018” паралимпийн наадамд оролцох Монголын баг тамирчдын нээлт, хаалтын ёслолд өмсөх хүндэтгэлийн хувцасыг “Говь” компани ивээн тэтгэж, урлан бүтээжээ. Манай Б.Ганболд энэ сарын 12-нд 20 км-т, 14-нд 10 км-т, 17-нд нэг км-ын зайд уралдах хуваарьтай байна. Монголын багийн бүрэлдэхүүнд багийн ахлагчаар Монголын пара цанын холбооны ерөнхийлөгч Д.Рэнчинханд, дасгалжуулагчаар Ж.Дашдондог, цанын тос тосолгооны техникийн дасгалжуулагчаар Н.Сандагдорж, эмчээр Ш.Болормаа нар явах аж.

Categories
мэдээ эдийн-засаг

“Оюутолгой” ХХК 861.5 сая төгрөгийн нөхөн татвар, торгуулийг улсын төсөвт төлнө

Оюутолгой зурган илэрцүүд

Гаалийн байгууллагаас “Оюутолгой” ХХК-д хийсэн бүрдүүлэлтийн дараах шалгалтын үр дүн болон тус компанид тавьсан Гаалийн улсын байцаагчийн актыг “Оюутолгой” ХХК үл зөвшөөрч, Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нийслэл дэх захиргааны хэргийн болон давж заалдах шатны шүүхээс Гаалийн байгууллагын шалгалтын үр дүнг хууль зүйн бүрэн үндэслэлтэй гэж дүгнэсэн байна. Тус захиргааны хэрэг 2018 оны I сард Монгол Улсын Дээд Шүүхээр хянагдаж, тус шүүхээс давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр эцэслэн шийдвэрлэжээ. “Оюутолгой” ХХК 2013-2015 онд БНХАУ-аас худалдан авсан цахилгаан эрчим хүчний гаалийн үнэд нэмэгдэж тооцогдох нийт 13.2 тэрбум төгрөгийн зардалд нийт 861.5 сая төгрөгийн нөхөн татвар, торгуулийг улсын төсөвт төлөхөөр боллоо. Цаашид мөн энэ төрлийн зардалд тус компани жил бүр 1-1.5 орчим тэрбум төгрөгийг Гаалийн байгууллагад нэмж төлөхөөр болж байна.

Categories
мэдээ нийгэм

Тэтгэврийн зээлийн хүүг жилийн 12 хувь болгож бууруулна

Зураг

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнөөдөр арилжааны банкуудын төлөөллийг хүлээж авч уулзан ахмадуудад олгодог тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулах арга хэмжээний талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр нийт тэтгэвэр авагчдын 8.2 хувьд үйлчилдэг Голомт, Худалдаа хөгжил, Капитал, Капитрон, Улаанбаатар, Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банк өнөөдрөөс эхлэн тэтгэврийн зээлийн хүүг жилийн 12 хувь болгож бууруулах болов.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан тэтгэврийн зээлийн хүүг үе шаттай бууруулах зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд энэ оны 1 дүгээр сарын 16-нд нийт тэтгэвэр авагчдын 91.8 хувьд тэтгэвэр олгодог ХААН болон Төрийн банктай хамтран ажиллах гэрээ байгуулж, 12 сарын хугацаатай, тэтгэврийн 70 хувьтай тэнцэх хэмжээний зээлийн хүүг 12 хувь болгон бууруулсан байна. Энэ хугацаанд 10 мянга 336 тэтгэвэр авагч 12.3 тэрбум төгрөгийн зээлийг хөнгөлөлттэй нөхцлөөр авчээ.