Categories
мэдээ улс-төр

С.Оюун намын даргын ажлаа өгчээ

Холбоотой ЗурагИргэний зориг, ногоон нам /ИЗНН/-ын Бодлогын хорооны хурал өнгөрсөн амралтын өдрүүдэд болж, намын даргаа өөрчилжээ.

ИЗНН-ын дарга С.Оюун болон намын дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн даргыг хавсран гүйцэтгэж байсан М.Хүрэлсүх нар өнгөрсөн сонгуульд амжилтгүй оролцсон хариуцлагаа хүлээж, намын даргын ажлаа өгсөн байна. Тус хурлаар намын даргаар Ц.Ганхуягийг, намын дэд даргаар Ц.Энхтуяаг томилсон бол Б.Батбаатар ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болжээ.

Мөн хурлаар ИЗНН-ын Их хурлын товыг тогтоох, намын мөрийн хөлбөрт өөрчлөлт оруулах, цаашид ИЗНН ямар бодлого баримтлах зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Тээврийн хэрэгслийн улсын дугаар 1,6-аар төгссөн бол албан татвараа энэ сард төлнө

Нийслэлийн Засаг даргын 2018 оны нэгдүгээр сарын 4-ний өдрийн А/02 тоот захирамжийн дагуу Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаар бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөр хураах ажлыг зохион байгуулж эхэллээ. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч, тогтоосон хугацаанд төлнө.

  • 1,6 тоогоор төгссөн бол НЭГДҮГЭЭР сард
  • 2,7 тоогоор төгссөн бол ХОЁРДУГААР сард
  • 3,8 тоогоор төгссөн бол ГУРАВДУГААР сард
  • 4,9 тоогоор төгссөн бол ДӨРӨВДҮГЭЭР сард
  • 5,0 тоогоор төгссөн бол ТАВДУГААР сард

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг төлж буй татвар төлөгч нь өөрийн харьяаллын дагуу татварын албаны дансанд төлөх эсвэл тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний цахим хуудас /www.smartcar.mn/-аар дамжуулан онлайнаар төлөх боломжтой.Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг банкаар дамжуулан төлсөн бол өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа заавал шалгуулж, тамга даруулан баталгаажуулна. Хэрэв тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний цахим хуудас /www.smartcar.mn/-аар дамжуулан онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ заавал хавсаргах эсвэл өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа заавал шалгуулж, тамга даруулан баталгаажуулах шаардлагатай.

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах цэгүүд:

Д/д

Байршил

Цагийн хуваарь

1

Татварын хэлтэс /БЗД, БГД, СХД, СБД, ЧД, ХУД, НД, БХД, БНД/

Даваа ~ Баасан: 08:30 – 17:30
Бямба, Ням : Амарна

2

АТҮТ /цирк салбар, таван ган салбар/

3

НҮНТ /Дүнжингарав, Мишээл, Драгон төв, 6 буудлын Оргил төв/

4

Техник хяналтын үзлэгийн төв /БЗД, БГД, СХД/

Даваа ~ Баасан: 08:30 – 20:30
Бямба, Ням: 09:00 – 17:30

5

Нисдэг машин худалдааны төв

Даваа ~ Баасан: 08:30 – 17:30
Бямба, Ням : Амарна

Categories
мэдээ нийгэм

Ял шийтгүүлсэн эмэгтэйчүүдийн тоо 80 хувиар өсчээ

Монгол Улсын шүүхийн 2017 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцууллааШүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр (2018.01.29) боллоо. Хэвлэлийн бага хуралд Шүүхийн хэргийн хөдөлгөөний ерөнхий зохицуулагч, Монгол Улсын Гавьяат хуульч Б.Сарантуяа, Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал, хууль зүйн ухааны доктор Ц.Мандах, Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ш.Отгонцэцэг нар оролцож Монгол Улсын шүүхийн 2017 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцуулсан юм. Мэдээллийг тоймлон хүргэе.

Монгол Улсын шүүхийн 2017 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцууллаа

Анхан шатны шүүх 2017 онд эрүүгийн 8839 хэрэг, иргэний 45233 хэрэг, захиргааны 1908 хэрэг, нийт 55980 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, 12675 зөрчил, зөрчлийн хэрэгт шийтгэл оногдуулжээ. Мөн 1204 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж, 2765 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оны мөн үеэс 53.4 хувиар, захиргааны хэрэг 7.2 хувиар тус тус өсч, иргэний хэрэг 2 хувиар буурсан байна.

Хүнд гэмт хэргийн тоо өсөв

Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргээс дараах төрлийн гэмт хэрэг өссөн байна. Тодруулбал, залилах, хүнийг алах, хулгайлах, дээрэмдэх гэмт хэрэг их хэмжээгээр өссөн дүнтэй байна.

· хүнийг алах гэмт хэрэг 44 хэргээр буюу 28.9 хувиар,

· хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг 23 хэргээр буюу 7.3 хувиар,

· хулгайлах гэмт хэрэг 261 хэргээр буюу 22.6 хувиар,

· дээрэмдэх гэмт хэрэг 32 хэргээр буюу 20.9 хувиар,

· улсын хилээр барааг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэг 33 хэргээр буюу 2.4 дахин,

· авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 97 хэргээр буюу 15.3 хувиар,

· залилах гэмт хэрэг 130 хэргээр буюу 90.9 хувиар,

· мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 11 хэргээр буюу 4.9 хувиар тус тус өссөн байна.

Харин олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг 162 хэргээр буюу 29.9 хувиар, татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг 1 хэргээр буюу 50%-иар тус тус буурсан байна.

Ял шийтгүүлсэн эмэгтэйчүүдийн тоо өсөв

Монгол Улсын хэмжээнд 2017 онд хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 53.4 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 37.4 хувиар тус тус өссөн байна. Шүүхээр ял шийтгүүлсэн хүмүүсийг зарим бүлгээр авч үзвэл ял шийтгүүлсэн эмэгтэйчүүдийн тоо өмнөх оноос 415 хүн буюу 80.1 хувиар өсчээ. Өсвөр насны хүний тоо 65-аар буюу 18 хувиар, урьд ял шийтгүүлсэн хүний тоо 204 буюу 11.5 хувиар, гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн хүн 115 хүнээр буюу 8.3 хувиар, согтуугаар гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн хүний тоо 527 хүнээр буюу 30.4 хувиар тус тус өссөн байна.

Ял шийтгүүлэгчдийн дотор 18-29 насны ял шийтгүүлэгчид 3852 байна. Энэ нь нийт ял шийтгүүлэгчдийн 42.7 хувийг эзэлж байна.

Цагдан хорих зөвшөөрлийн тоо буурав

Улсын хэмжээнд 2017 онд цагдан хорих зөвшөөрөл олгосон хүний тоог өмнөх онтой харьцуулбал 877 хүн буюу 24.1 хувиар буурсан нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авах үндэслэлийг илүү тодорхой болгож хуульчилж өгсөнтэй холбоотой гэж үзэхээр байна. Цагдан хорих зөвшөөрөл олгосон хүний тоо багассантай холбоотойгоор цагдан хорихоос татгалзсан хүний тоо 83 хүнээр буюу 24.8 хувиар өссөн дүнтэй гарсан байна.

Хорих ял эдлэх дэглэмийг бууруулав

Улсын хэмжээнд 2017 онд нийт 332 ялтны хорих ял эдлэх дэглэмийг бууруулж, хаалттайгаас нээлттэй дэглэмд шилжүүлсэн нь өнгөрсөн онтой харьцуулбал 154 хүн буюу 31.7 хувиар, хорих ял эдлэх дэглэмийг хүндрүүлж, нээлттэй дэглэмээс хаалттай дэглэмд шилжүүлсэн хүний тоо 22 хүнээр буюу 56.4 хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлттэй гарчээ. Энэ нь Эрүүгийн хууль /2015 он/-н шинэчилсэн найруулга, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2017 он/ 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлж хууль буцаан хэрэглэсэнтэй холбоотой юм.

Дампуурлын хэргийн тоо өсөв

Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн иргэний хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 940 хэрэг буюу 2 хувиар буурсан байна. Хянан шийдвэрлэсэн хэрэг, маргаанаас Гэр бүлийн тухай хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 108 хэргээр буюу 2.3 хувиар, Хөдөлмөрийн тухай хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 6 хэргээр буюу 0.3 хувиар, Нийгмийн даатгалын багц хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 73 хэргээр буюу 15.3 хувиар, Татварын тухай хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 300 хэргээр буюу 52.3 хувиар тус тус буурсан.

Харин Дампуурлын тухай хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 18 хэргээр буюу 2.8 дахин, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 3 хэргээр буюу 0.8 хувиар тус тус өссөн дүнтэй байна.

Төрийн албаны маргааны тоо өсч, газрын маргаан тоо буурав

Захиргааны хэргийн хувьд төрийн албаны маргаан 58.3 хувиар, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлтэй холбоотой маргаан 34.9 хувиар, ашиг малтмалтай холбоотой маргаан 21.1 хувиар тус тус өссөн байна.

Харин сонгуулийн маргаан 77.2 хувиар, татварын маргаан 39.4 хувиар, төрийн хяналт шалгалттай холбоотой маргаан 30.7 хувиар, нийгмийн даатгалтай холбоотой маргаан 12.5 хувиар, газрын маргаан 11.2 хувиар, иргэний бүртгэлтэй холбоотой маргаан 3.3 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэрлэсэн хэргийн тоо нэмэгдэв

Давж заалдах шатны шүүх 2017 онд эрүүгийн 1971 хэрэг, иргэний 3721 хэрэг, захиргааны 1668 хэрэг, нийт 7360 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оноос 8.2 хувиар, иргэний хэрэг 19.7 хувиар, захиргааны хэрэг 14.2 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Хяналтын шатны шүүх 2017 онд эрүүгийн 432 хэрэг, иргэний 1829 хэрэг, захиргааны 716 хэрэг, нийт 2977 хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оноос 3.6 хувиар буурсан бол иргэний хэрэг 10.5 хувиар, захиргааны хэрэг 30.7 хувиар тус тус өсчээ.

Монгол Улсын шүүхийн 2017 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцууллаа

Монгол Улсын шүүхийн 2017 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцууллаа

Монгол Улсын шүүхийн 2017 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцууллаа
Монгол Улсын шүүхийн 2017 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцууллаа
Монгол Улсын шүүхийн 2017 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцууллаа
Монгол Улсын шүүхийн 2017 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцууллаа
Монгол Улсын шүүхийн 2017 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцууллаа
Монгол Улсын шүүхийн 2017 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцууллаа
Монгол Улсын шүүхийн 2017 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцууллаа
Монгол Улсын шүүхийн 2017 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцууллаа
Монгол Улсын шүүхийн 2017 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцууллаа
Монгол Улсын шүүхийн 2017 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцууллаа
Монгол Улсын шүүхийн 2017 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцууллаа
Монгол Улсын шүүхийн 2017 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцууллаа
Монгол Улсын шүүхийн 2017 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцууллаа
Монгол Улсын шүүхийн 2017 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцууллаа
Монгол Улсын шүүхийн 2017 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцууллаа
Монгол Улсын шүүхийн 2017 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцууллаа
Монгол Улсын шүүхийн 2017 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцууллаа
Монгол Улсын шүүхийн 2017 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцууллаа
Монгол Улсын шүүхийн 2017 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцууллаа
Монгол Улсын шүүхийн 2017 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцууллаа
Монгол Улсын шүүхийн 2017 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцууллаа
Монгол Улсын шүүхийн 2017 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцууллаа

Categories
мэдээ спорт

Милуаки Бакс гурав дараалан хожлоо

-НБЭ-ГИЙН ТАЛБАЙД ДОЛООН ТОГЛОЛТ БОЛЛОО-

Өнөөдөр Quicken Loans arena-д Клэвланд Кавальерс, Дэтройт Пистонс багууд тулав. Он гарснаас хойш тааруу амжилттай байсан Клэвландын морьтон цэргүүд талбайдаа гайхалтай байж 121-104-ийн харьцаатай хожиж хөгжөөн дэмжигчдээ ярих зүйлтэй болголоо. Талбайн эздээс 30 мянган онооны эзэн Лэброн Жэймс 25 оноо, 14 ассист, 8 самбараас бөмбөг авалтаар багаа тэргүүлсэн бол түүнд хүчний довтлогч Кэвин Лов 20 оноо, 11 самбараас бөмбөг авалтаар тусласан юм. Харин эсрэг багаас Энтони Толивэр, Тобиас Харрис нар тус бүр 20 оноо авсан ч Клэвландыг барсангүй. Ийнхүү Клэвланд улирлын 29 дэх хожлоо авч дорнод бүсийн гуравдугаар байраа хадгалж үлдсэн бол Дэтройт хотын баг 22-26 амжилттай плэй-оффын байрлалын гадна бичигдэж байна.

Грек Фрэйк тэргүүтэй Милуаки Бакс, Чикаго Буллзын Юнайтэд цэнтрт зочлон тоглолоо. Тэд 110-96-ийн харьцаатай ээлжит ялалтаа авч багийн лидэр Гианнис Антэтокумпо 27 оноо, 9 самбараас бөмбөг авалт, 8 ассист өгч багаа хожилд хөтлөв. Буганууд өнөөдөр багаараа өндөр хувьтай буюу 53,4 хувьтай цагирганд хийн зургаан тоглогч 60-аас дээш хувьтай довтолж тоглолтыг дуусгав. Харин эсрэг багаас шинэ тоглогч Лаури Марканнэн 17 оноо, 10 самбараас бөмбөг авалт хийлээ. Ийнхүү Милуаки Бакс 26-22 амжилттай болж дорнод бүсийн зургаадугаар байраа хадгалсан бол бухнууд 18-32 амжилттай тус бүсийн 12 дугаар байранд бичигдэж байна.

Smoothie King Centerd-д гал гарсан тоглолт боллоо. Талбайн эзэн Нью орлэнс Пэликанс болон Лос Анжелос Клиппэрс багууд тус аринад тулав. Өнгөрөгч сар гайхалтай амжилттай байсан Пэликанс гол тоглогч Дэмаркуз Казинсаа бэртэлд алдсан юм. Плэй оффд өндөр хүлээлттэй байсан тэд өнөөдр 103-112-ийн харьцаатай хожигдлоо. Зочин багаас Блэйк Гриффин 27 оноо, 12 самбараас бөмбөг авалт хийсэн бол Лью Виллиамс 22 оноогоор багтаа тус болов. Харин Пэликансаас Энтони Дэвис 25 оноо, 17 самбараас бөмбөг авалт хийлээ.

Бусад тоглолтуудын үр дүн:

Хьюстон Рокетс 113-102 Финикс Санс(Жэймс Хардэн 27 оноо, 10 самбараас бөмбөг авалт, 8 ассист)

Торонто Рэпторс 123-111 Лос Анжелос Лэйкэрс(Фрэд Ванфлийт 25 оноо, 4 ассист, 70 хувийн довтолгоо)

Оклахома сити Тандэр 122-112 Филидэлфиа 76(Рассэл Вэстбрүүк 37 оноо, 14 ассист, 9 самбараас бөмбөг авалт)

Сан атониа Спүрс 113-98 Сакрамэнто Кингс(Пау Газол 14 оноо, 11 самбараас бөмбөг авалт, 63 хувийн довтолгоо)


Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ цаг-үе

Та “эртний” болон “индиан” нэрээ мэдсэн бол фэйсбүүкнийхээ нууц үгийг даруй солих хэрэгтэй

Фэйсбүүк, твиттер хэрэглэгчдийн нууц үгийг нь мэдэх зорилгоор цахим ертөнцөд хуурамч сайт, линк үүсгэж, иргэдийг залилах гэмт хэрэг сүүлийн үед их гарах болжээ. Энэ төрлийн гэмт хэргийн гаралт фэйсбүүк сүлжээнд их байгаа гэнэ. Тухайлбал, “Энэхүү видеог дараахь линк дээр дарж үзнэ үү”, “Таны орк нэр юу вэ?”, “Хамгийн сүүлд таны профайлыг хэн харсан бэ?”, “Таны тухай сонирхолтой бичлэгийг хүргэж байна”, “Мөнгөтэй болох уу”, “Та ямар хүнтэй учрах вэ” зэрэг хуурамч сайт, линк рүү нэвтэрснээр фэйсбүүк, цахим шуудангийнхаа нууц үгийг алдах эрсдэлтэй ажээ. Кибер гэмт хэрэгтнүүд цаг үеийн сенсаци болсон эсвэл хүний сонирхлыг татсан нэрээр хуурамч хаяг үүсгэн иргэдийн хувийн мэдээллийг цуглуулдаг хэмээн албаныхан ярьж байна. Сүүлийн хэдэн өдөр “Индиан” нэрээ үзэх программаар олон хүн нэрээ үзэж, өөрийн нүүр хуудастаа нийтэлсэн байв. Үүнтэй холбогдуулан Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Индиан нэрээ мэдсэн бол нууц үгээ солиорой” хэмээн өөрийн твиттер хуудаснаа бичжээ. Өөрөөр хэлбэл, иймэрхүү төрлийн аппликэйшн ашигласан бол фэйсбүүкийнхээ нууц үгийг нэн даруй солих ёстой гэв.

Энэ төрлийн гэмт хэргийн талаар Цагдаагийн Ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Ц.Очирбатаас тодрууллаа.


-Сонжоо, зурхай болон хялбар аргаар мөнгөтэй болохыг санал болгосон сайт руу фэйсбүүк хаягаараа нэвтрэхэд нууц үгийг нь авдаг гэх юм. Энэ талаар тайлбарлахгүй юу?

-Ийм сайтууд ихэвчлэн хандалт авах зорилготой байдаг. Олон улсын нэршлээр “Fishing” буюу хуурамч сайтууд юм. Эдгээр сайтууд руу фэйсбүүк, твиттэр шиг хаяг код хийж ордог ч тухайн сайт руу нэвтэрч болдоггүй. Ийм төрлийн сайтаар нэвтэрснээр тухайн хүний и-мэйл рүү орж хувийн мэдээллийг авч сүүлд нь үүгээрэй түрий барьж сүрдүүлдэг. Мөн и-мэйл дэх банкны мэдээллийг нь ашиглан данснаас нь мөнгө хулгайлах гэмт хэрэг түгээмэл үйлдэгдэж байна. Тиймээс энэ төрлийн цахим хаяг руу нэвтрэхгүй байх, ямар нэгэн аппликэйшн рүү орсон л бол цахим хаягныхаа нууц үгийг хурдан сольж байх хэрэгтэй.

-Цахим ертөнцөд хамгийн түгээмэл үйлдэгддэг гэмт хэргүүд юу бол?

-“Онлайн ертөнцөд өөрийн болон гэр бүлийнхнийхээ хувийн мэдээллүүдийг нийтлэх нь аюул дагуулж байна. Энэ нь хувь хүний эсрэг ашиглагдаж ч болохыг анхаарах нь чухал. “Зээл гаргаж өгнө”, “Виз гаргаж өгнө”, “Мөнгө шилжүүлнэ” гэх заруудыг хуурамч фэйсбүүк хаягнаас зарын группүүдээр тарааж байна. Дээрх утга бүхий зарууд нь худал буюу иргэдийг залилах тул ямар нэг байдлаар мөнгө шилжүүлж хохирохгүй байхыг анхааруулъя. Цахим орчинд хамгийн түгээмэл үйлдэгддэг хэрэг бол залилан мэхлэх болон компьютер, мэдээллийн хэрэгслийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг юм. Иргэд болон аж ахуй нэгжүүд мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах ойлголт, тоног төхөөрөмж хангалттай биш, хувийн мэдээллээ нийгмийн сүлжээнд их хадгалдгаас мэдээлэл нь алдагдан энэ төрлийн гэмт хэрэгт өртөх шалтгаан болдог. Төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд бүгд мэдээлэл технологийн мэргэжилтэнтэй болсон. Ямар нэг асуудал үүсээд тухайн алба хаагчаа ажлаас нь халсан тохиолдолд өс санасан ажилтан тухайн байгууллагын цахим сүлжээгээр нэвтэрч хорлох, хохирол учруулах тохиолдол их гарч байна. Мөн гадаад худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд “Нигерийн залилан” гэх залилан мэхлэх гэмт хэрэгт хамгийн их өртдөг. Монголын гадаад худалдан авалт хийдэг байгууллага түнш байгууллагатайгаа и-мэйлээр харьцдаг. Худалдан авалт хийж, банкны дансаа солилцох мөчид хакерчид и-мэйлд нь нэвтрэн орж түншээс нь цахим шуудан ирж буй мэтээр өөр данс өгдөг. Гэтэл Монголоос худалдан авалт хийж буй байгууллага үүнийг шалгалгүй мөнгөө шилжүүлчихдэг. Ийм төрлийн гэмт хэргээс болж сүүлийн гурван жилийн дотор хоёр тэрбум гаруй төгрөгийн хохирол үүсээд байна. Энэ төрлийн гэмт хэрэг улс дамнасан байдаг учир эд хөрөнгөө буцаан авахад цаг хугацаа их шаардагддаг. Ихэнх тохиолдолд ийм хэрэг илэрдэггүй.

ФЭЙСБҮҮКИЙНХЭЭ НУУЦЛАЛЫГ САЙЖРУУЛАХЫН ТУЛД ЯАХ ЁСТОЙ ВЭ?

Манай улсад сардаа нэг удаа фэйсбүүкт нэвтэрдэг нэг сая 600 мянган хэрэглэгч байдаг гэсэн судалгааг фэйсбүүкийн Ази-Номхон далай хариуцсан мэргэжилтнүүд гаргажээ. Мөн өдөрт тогтмол ордог 900 гаруй хүн байдаг бөгөөд нэг хүн өдөрт дунджаар 77 минутыг фэйсбүүк, твиттерт өнгөрөөдөг аж. Бусад улс орны дундаж 55 минут байдаг гэтэл цөөн хүн амтай манай улсын хувьд дэлхийн дунджаас өндөр байгаа нь дээрх судалгаанаас харагдаж байна. Иймээс кибер гэмт хэрэгт өртөх, хохирогч болох эрсдэл их байгааг албаныхан сэрэмжлүүлж буй юм. “Фэйсбүүк” компанийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн менежер Мелисса Лу-Ван фэйсбүүкийнхээ нууцлалыг нэмэгдүүлэхийн тулд яах ёстой талаар олон нийтэд мэдээлсэн байна. Нэгдүгээрт, нууц үгээ сонгохдоо анхаарах ёстой гэнэ. Хүмүүс эргэн санахад амар байдлаа бодож өөрийнхөө төрсөн өдөр, утасны дугаар, дараалсан тоо зэрэг өргөн ашиглагддаг нууц үг сонгодог нь алдаа болдог аж. Мөн хүмүүс хэд хэдэн хаягтаа нэг нууц үг ашиглах нь хувийн мэдээллээ алдах эрсдэлийг нэмдэг олон үсэг, тооноос бүрдсэн нууц үг ашиглахыг зөвлөжээ. Хоёрдугаарт, “Login Approvals” буюу фэйсбүүкт өөр төхөөрөмжөөс нэвтрэхийн тулд гар утаснаас зөвшөөрөл өгөх тохиргоог ашиглах нь хамгийн үр дүнтэй арга гэнэ. Энэ тохиргоог хийснээр та өмнө нь ашиглаж байгаагүй төхөөрөмжөөс нэвтрэх оролдлого гарсан тохиолдолд фэйсбүүкээс таны гар утсанд нууцлалын код асуусан мессэж ирдэг байна. Фэйсбүүкийнхээ https://www.facebook.com/settings?tab=security линкээр нэвтэрч “Code Generator” цэсийг сонгож, шинэ нууц үг өгнө. Энэ тохиргоог хийсэн тохиолдолд дээрх кодгүйгээр хэн ч таны хуудаст нэвтрэх боломжгүй болно. Мөн зарим шинэ аппликэйшн, программ татах үед фэйсбүүк хуудсаараа дамжиж нэвтрэх зөвшөөрөл асуусан байдаг. Энэ тохиолдолд хэн нэгэн таны хувийн мэдээллийг олж авах эрсдэл үүсдэг учир болгоомжлоход илүүдэхгүй. Фэйсбүүк хаяг руугаа нэвтрэх боломжгүй болсон тохиолдолд итгэмжлэх код ашиглах нь аюулгүй гэнэ. Өөрөөр хэлбэл, таны и-мэйл болон утас руу тусгай код илгээх замаар хаяг руугаа дахин нэвтрэх боломжтой болдог. Иймээс фэйсбүүк болон бусад нийгмийн сүлжээнд бүртгүүлэхдээ гар утас болон и-мэйл хаягаа бүрэн, зөв бөглөж байхыг зөвлөсөн байна.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын бүртгэлийн мэдээлэл нь дутуу, алдаатай хэрэглэгчид урамшууллаа авна

НӨАТ-ын бүртгэл зурган илэрцүүд

Татварын ерөнхий газраас Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу албан татвар төлөгчийн тухайн татварын жилд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын хорин хувийг буцаан олгуулахаар иргэдийн мэдээллийг хянан баталгаажуулж, Сангийн Яаманд хүргүүлжээ.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу Сангийн Яам ажлын дөчин таван өдөрт багтаан буцаан олгох шийдвэрийг гаргах бөгөөд Монгол банкаар дамжуулан татвар төлөгчийн харилцагч банк руу буцаан олголтыг шилжүүлдэг.Хэрэв бүртгэлийн мэдээлэл дутуу, алдаатай бол гүйлгээ буцаагдах бөгөөд энэ тохиолдолд татварын албанаас бүртгэлийн мэдээллийн засварлаж, буцаан олголтоо авах боломжоор хангаж өгөх юм байна.

Categories
мэдээ улс-төр

У.Хүрэлсүх: Тэтгэврийн насыг 60 наснаас эхлэн өөрийн хүссэн үедээ тэтгэвэрт гарах боломжтой боллоо

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар 100 хоногийн тайлан мэдээллээ хийж байна. Тэрээр ирэх жилүүдэд Монгол Улс эрчим хүч, шатахууны хэрэглээ, газар тариалан, мал аж ахуйн асуудлаа бүрэн шийдэхийн төлөө есөн багц ажлыг хийж эхлүүлэх бөгөөд энэ чиглэлд тодорхой зорилт тавин ажиллах болно гэдгээ онцолсон юм. Мөн тэрээр “Монгол Улс жинхэнэ бие даасан улс болж хөгжих учиртай. Бид хүнсний эрүүл, аюулгүй байдалд онцгой анхаарна. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд 2019 оны дөрөвдүгээр сараас Нийслэлд түүхий нүүрс оруулахгүй. Иргэдээ орон сууцжуулах чиглэлд анхаарч, гадны зээл тусламжийг энэ чиглэлд зарцуулна. ОУВС-гийн хэлэлцээрийн хүрээнд тэтгэврийн насыг 60 наснаас өөрийн хүссэн үедээ тэтгэвэрт гарах боломжтой боллоо. Энэ оноос жил бүр зургаан сараар тэтгэврийн нас нэмэгдэх байсныг гурван сар болголоо. ХХОАТ-ын дөрвөн шатлалын нэмэгдлийг нэг шатлалтай болгохоор шийдлээ. Хүүхдийн мөнгийг 80 хувьд хүргэх асуудлаар хэлэлцэж байна. Цалинг 2018 оны гуравдугаар улирал, 2019 оны эхнээс үе шаттайгаар нэмэгдүүлэхээр тохиролцоод байна” гэж тодотголоо.

Categories
мэдээ нийгэм

Агаар болон орчны бохирдлын асуудлаар эрдэмтэд чуулж байна

“Агаар болон Орчны бохирдлыг бууруулахад Төр-Шинжлэх Ухаан-Хувийн хэвшлийн байгууллагуудын үүрэг оролцоо, хамтын ажиллагаа” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр болж байна.

Энэхүү хурлыг ШУА болон түүний харьяа хүрээлэнгүүд, АЖЯ, БСШУСЯ, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газартай хамтран Агаарын бохирдлын чиглэлээр судалгаа шинжилгээ явуулж буй дотоод, гадаадын байгууллагуудыг төлөөлсөн 40 гаруй эрдэмтэн судлаачид оролцож байна. Бага хурлын үеэр Улаанбаатар хотын Агаар болон Орчны (хөрс, ус) бохирдлын тоон мэдээлэл, бохирдлыг бууруулахад авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, судалгааны үр дүнг нэгтгэх, олон улсын туршлагыг судалсны үндсэн дээр Төр-Шинжлэх Ухаан-Хувийн хэвшлийн байгууллагуудын гүйцэтгэх үүрэг, хамтын ажиллагааны бодитой шийдлүүдийг тодорхойлох аж.

Түүнчлэн энэ үеэр БНСУ-ын Хүрээлэн буй орчны корпорацийн Агаарын чанарын менежментийн хэлтсийн мэргэжилтнүүд мөн ХБНГУ-ын холбогдох судлаач нар оролцож өөрсдийн судалгааны үр дүн, орчны бохирдлыг бууруулах шийдлийг танилцуулах юм.

Эрдэмтэн судлаачид Улаанбаатар хотын агаарын чанарын асуудал ба мониторинг, агаар дахь тоосонцрын бохирдол, агаарын бохирдлын нийгмийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө, усны нөөц болон бохирдол, хөрсний бохирдол, хүн амын шилжилт хөдөлгөөн, хот төлөвлөлт, эрчим хүчний нөөц, барилгын стандарт, дулаан алдагдал, гэр хороолол дахь ариун цэврийн байгууламж, агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй төрийн бодлого арга хэмжээ, түүнд шинжлэх ухаан болон хувийн хэвшлийн оролцоог тодорхойлсон хэлэлцүүлгийг өрнүүлж байна.

Энэхүү хурлаас Агаар болон орчны бохирдлыг бууруулахад “Төр – Шинжлэх ухаан – Хувийн хэвшлийн” хамтын ажиллагаа, зохион байгуулалтыг тодорхойлох улмаар төрөөс авч хэрэгжүүлэх богино, дунд, урт хугацааны бодлого, үйл ажиллагаанд зөвлөмж санал боловсруулан холбогдох байгууллагууд болох Нийслэлийн засаг даргын тамгын газар, Агаар болон орчны бохирдлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороонд хүргүүлэх юм.

Categories
гадаад мэдээ

БНСУ өнгөрсөн онд авлигын арван зургаан хэргийн мэдээлэгчийг урамшуулжээ

БНСУ-ын Авлигын эсрэг, иргэний эрхийн хороо 2017 онд нийт 2 тэрбум 869 сая воныг авлига болон нийтийн ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн мэдээлэгчдэд урамшуулал болгон өгсөн байна.

Тус хороо нь 16 авлигын хэргийн мэдээлэгчдэд нөхөн төлбөр болгон 362.62 сая вон, 5 авлигын хэргийн мэдээлэгчдэд шагнал хэлбэрээр 32.84 сая вон болон 35 нийтийн ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн мэдээлэгчдэд нөхөн төлбөрийн зориулалтаар 244.27 сая воныг тус тус өгчээ. Эдгээр мэдээллүүдийн ачаар төрийн байгууллагууд нийт 4.3 тэрбум воныг алдахаас сэргийлж чадсан байна.

Авлигын болон нийтийн ашиг сонирхлын эсрэг хэргийн мэдээлэгчдэд өгөх нөхөн төлбөрийн хэмжээ нь хоорондоо ялгаатай бөгөөд авлигын хэргийн тухайд 3 тэрбум вон хүртэл, нийтийн ашиг сонирхлын эсрэг хэргийн хувьд 2 тэрбум вон хүртэл байдаг байна. Мэдээлэгчдийн өгсөн мэдээлэл нь төрийн байгууллагуудын үйл ажиллагаан дахь иргэдийн эрх ашгийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэхээр бол 200 сая вон хүртэлх мөнгөн урамшуулал олгох эрхтэй байдаг аж.

Гэмт хэргийн мэдээлэгч нь олон нийтийн эрх ашгийн төлөө зориг гарган, өөрийгөө асар эрсдэлтэй нөхцөл байдалд оруулдаг тул БНСУ-ын Авлигын эсрэг, иргэний эрхийн хороо тэдгээр хүмүүст хангалттай нөхөн төлбөр олгож, эрх ашгийг нь хамгаалахын төлөө ажиллана гэжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч “Шивээ овоо” нүүрсний уурхайн үйл ажиллагаатай танилцав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нэгдүгээр сарын 28-ны өдөр Говьсүмбэр аймгийн иргэдтэй уулзахаасаа өмнө “Шивээ овоо”-гийн нүүрсний уурхайгаар орж, үйл ажиллагаатай нь танилцав.

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт байрлах эл уурхай нь Монгол Улсын дотоодын нүүрсний хэрэглээний 28.3 хувийг дангаар нийлүүлж, Монгол Улсын эрчим хүчний 70 хувийг үйлдвэрлэдэг “ДЦС-4” ТӨХК-ийн нүүрсний хэрэглээний 50 гаруй хувийг хангадаг байна. Тус уурхайн ажилчид жил бүр нүүрс олборлолтын хэмжээгээ давуулан биелүүлж, 2017 онд гэхэд хоёр сая гаруй тонн нүүрс олборлож, борлуулжээ. Гэсэн ч хөрс хуулалтын төлөвлөгөөт ажил 2010 оноос эхлэн тасалдаж эхэлсэн бөгөөд цаашдаа машин техник, тоног төхөөрөмжөө шинэчлэхгүй бол 2019 оны дундуур “Шивээ овоо”-гийн уурхай хэвийн ажиллах боломжгүй болсон талаар уурхайн удирдлагууд ярилаа.

Энэ талаар “Шивээ-Овоо” ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Энхтүвшин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулахдаа “Ордын таамаг нөөцийг 2.7 тэрбум тонн гэж үздэг. Бид уулын ажлын төлөвлөгөөгөө 2016, 2017 онд давуулан биелүүлсэн амжилттай ажиллаж байна. 2018 онд мөн хоёр сая гаруй тонн нүүрс олборлож, борлуулах төлөвлөгөөтэй байгаа. Хэдийгээр манай хамт олон нүүрсний олборлолт, борлуулалтаа давуулан биелүүлж байгаа ч уулын үндсэн ажлын нэг болох хөрс хуулалтын ажил 2010 оноос эхлэн хоцрогдож байгаа. Бид 2017 онд хоцролтыг бууруулахаар зохион байгуулалттай ажилласан ч манай уурхайд ашиглагдаж байгаа техник, тоног төхөөрөмжийн насжилт, сэлбэг хэрэгсэл зэрэг шалтгаануудын улмаас хөрс хуулалтын төлөвлөгөө нэг сая орчим метр кубээр тасарсан хэвээр байна. Уурхайн уулын тээврийн, тухайлбал уурхайн балансад бүртгэлтэй 38 нэгж үндсэн машин, механизмын 40 хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан. Ашиглалтын норм, хугацаа дуусан машин, техник төхөөрөмжөөр шаардлагатай ажил үүргийг гүйцэтгэх боломжгүй байна. Хэрвээ, шаардлагатай техникийн шинэчлэл хийхгүй бол 2018 онд төлөвлөгөө тасрах аюул тулгарч байгаа. Энэ хэвээр үргэлжилбэл 2019 оны сүүлийн хагас буюу 2020 оны эхэн гэхэд уурхай олборлолтын үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүндрэлтэй болно” гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уурхайн үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудал цаашдын төлөвлөгөөг сонссоны дараа хүрэн нүүрс олборлож байгаа үйл явцтай танилцлаа.