Categories
мэдээ нийгэм

Даланзадгад хотын цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил эхэллээ

Өмнөговь аймгийн Даланзадгад хотод шинээр баригдах цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлын нээлт өнөөдөр БХБЯ-нд боллоо.

Хоногт 3000 шоо дөрвөлжин метр ус цэвэрлэх хүчин чадалтай энэхүү байгууламжийг барих ажлыг үндэсний “Эн Эй Би”, “Эс Энд Эй Трейд” болон “Сан”, “Байгууламж” компани гүйцэтгэх бөгөөд нийт 8.5 тэрбум төгрөг зарцуулах юм. Дээрх компаниуд 2018-2019 онд барилга, угсралтын ажлыг гүйцэтгэх бөгөөд 2020 онд туршилтын ажиллагааг эхлүүлэх аж. Туршилтын ажлыг 2020 оны зургадугаар сард дуусгаж, бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Аймгуудад анх удаа Монгол инженерүүд эх орныхоо орны цаг уурын нөхцөлд тохирохуйц цэвэрлэх байгууламжийн шийдэл гаргаж байгаагаараа онцлог гэдгийг Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан нээлтийн үеэр онцлов. Мөн энэхүү шийдлийг бусад аймгийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэх жишиг болгохоор төлөвлөж буйгаа дурьдлаа.

Тэрбээр, “Бид удахгүй Арвайхээр, Сайншанд, Цэцэрлэг зэрэг төслийн хотуудад хоногт 3000 шоо дөрвөлжин метр ус цэвэршүүлэх хүчин чадалтай, орчин үеийн бохир ус цэвэрлэх байгууламж барина. Ингэснээр аймгийн төвүүдийн хуучин цэвэрлэх байгууламжийн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл багасч, орон нутгийн оршин суугчдын эрүүл ахуй, орчны стандартыг дээшлүүлэх юм. Үүнд нийт 21.17 сая ам.доллар зарцуулахаас Монгол улсын Засгийн газар 8 хувийг гаргах бол үлдсэн 92 хувийг АХБ-ны зээлээр санхүүжүүлнэ” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, нууцын зэрэглэлтэй асуудлыг хэлэлцэж байна

Өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар агаарын бохирдлын тухай асуудлыг өргөн хүрээнд авч хэлэлцсэн билээ. Хуралдаанд Засгийн газрын бүх сайд нар болон Шинжлэх ухааны академийн эрдэмтэд, Нийслэлийн захирагч, 40 гаруй аж ахуй нэгжүүд оролцсон юм. Харин өнөөдөр 14 цагаас эхлэн Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байгаа юм байна. Өнөөдөр болж байгаа уг хуралдаанаар нууцын зэрэглэлтэй асуудлыг хэлэлцэж байгаа бололтой.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тэтгэвэрт гарах насыг нэмэхийг эсэргүүцэж Засгийн газарт шаардлага хүргүүлэв

Өнөөдөр МҮЭХ-ноос тэтгэврийн нас, зарим төрлийн татвар нэмэгдснийг эсэргүүцэж мэдээлэл хийлээ. Тэд тэтгэвэрт гарах насыг үе шаттайгаар нэмэгдүүлэх, Хувь хүний орлогын албан татварыг нэмэх хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлуулах асуудлыг энэ сарын 08-ны дотор шийдвэрлэхийг Засгийн газраас шаардсан юм.

Засгийн газар, ОУВС-тай хамтран Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Өнгөрсөн онд Монгол Улсын эдийн засаг 5 хувийн өсөлт үзүүлсэн. Эдийн засгийн хүндрэлээс гарах боломж нээгдэж байгаа тул ОУВС-тай хийсэн хэлэлцээртээ өөрчлөлт оруулах хэрэгтэй гэдгийг МҮЭХ-ны Дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат хэллээ.

Мөн тэрээр “Бид өнгөрсөн оны хавраас эхлэн шаардлагуудыг хүргүүлж эхэлсэн. Нэмэгдсэн татваруудаас түрээсийн татварыг авахаа больсон бусад нь хэвээрээ. Цалин хөлс тэтгэвэр тэтгэмжийн хувьд цалин нэмэхгүй урамшуулал гэдэг байдлаар оны эцэст төрийн үйлчилгээний албан хаагчдад 300 мянган төгрөгийн тэтгэмжийг олгосон. Үлдсэн асуудлууд нь хуулийн хүрээнд үйлчлэл нь хэвээр байгаа. Энэ оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн.

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2017-2018 оны улсын хэлэлцээрт албан татварын өөрчлөлттэй холбоотой асуудлаар түншлэгч байгууллагууд буюу Засгийн газар, МАОЭНХ болон МҮЭХ урьдчилан ярилцаж, зөвшилцөнө гэж заасан. Тиймээс тэтгэвэрт гарах нас болон ХХОАТ-ын нэмэгдэл нь иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байгаад үнэлгээ хийх хэрэгтэй. Энэхүү үнэлгээнд тулгуурлан хуулийг хэрэгжүүлэх эсэхийг УИХ-аар хэлэлцэн батлах нь зөв. Тиймээс өнөөдөр хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлуулах мэдэгдлийг Засгийн газарт хүргүүлж байна. Мэдэгдлийн хариуг өгөхгүй бол бид тэмцлийн дараагийн хэлбэрт шилжих болно” гэлээ.

Тэрээр Хувь хүний орлогын албан татварыг нэмэх хуулийн талаар ингэж ярив.

“Энэхүү хууль нь хүнд салбарт ажиллаж сая 500 мянгаас хоёр сая 500 мянган төгрөг хүртэл цалин авдаг иргэдэд хохиролтой байна. Төмөр зам, тээвэр, уул уурхай гэх мэт хүнд салбарт ажиллаж байгаа ажилчид 100 хувь эсэргүүцэж байгаа. Зарим татварын нэмэгдлүүдийг зөв зүйтэй гэж харж байна. Тухайлбал лиценз наймаалдаг, үл хөдлөх хөрөнгийг бэлэгдлийн гэрээгээр ямар ч татвар төлөхгүйгээр хоорондоо нйамаалцдаг гэх мэт. Зарим төрлийн татваруудыг нэмэх нь зүйтэй. Гэхдээ ерөнхий сууриа авч үзэх юм бол аль татвараа нэмэгдүүлэх вэ. Аль татвараа хөнгөлөх вэ гэдэг асуудлуудыг авч үзэх шаардлагатай байна” гэв.

Хэвлэлийн хурлын үеэр Миат компаний ҮЭ-ийн дарга Р.Батнасан тэтгэврийн насыг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн талаар ийнхүү ярив. Тэрбээр “Нисэх бүрэлдхүүнд ажиллагсдын нас иргэний тэтгэврийн насанд хүрдэггүй. Бид үргэлж хүнд нөхцөлд ажиллаж хортой нөхцөлд байдаг. Мөн 30 гаруй төрлийн хортой нөхцөлд цагийн бүс зөрүү болон дуу чимээ ихтэй нөхцөлд ажилладаг. Нисгэгчид Чийгшлийн дутагдал гэх мэт зүйлээс хамааран богино насалдаг. Нийгмийн даатгалын шимтгэл 30-40 жил төлсөн ч авдаг хүн нь ховор. Хангамж нь сайн биш. 300 мянган төгрөг л авдаг” гэдгийг онцлов.

Монголын барилгачдын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга Б.Батцогт “Барилгын салбарын ажилчид 60-65 нас хүртлээ ажиллах нөхцөл байхгүй. Монгол хүний физилоги 65 хүрнэ гэж байгаа. Тийм биш. Энэ нь төрийн захиргааны албан хаагчдийн дундаж наслалт юм. Уул уурхай, барилга, тээвэр холбоо, төмөр зам, нислэгт ажилладаг хүмүүс хүрэхээс хүрэхгүй нь их” гэв.

Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ улс-төр

МАХН-аас мэдээлэл хийлээ

Related imageМАХН-ын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъяан “УИХ-ын гишүүн О.Баасанхүү тэргүүтэй хэсэг хүмүүс оны өмнө МАХН-ын их хурал гэх нэртэй хурал зохион байгуулж, О.Баасанхүүг намын даргаар сонгосон. Их хурал гэх хууль бус шийдвэрээ Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хүсэлтээ өгсөн. Энэ хурал нь өөрөө хууль бус үйлдэл. УИХ-ын гишүүн О.Баасанхүү Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарт “Хууль тогтоомжийн тухай хуулийн хэлэлцүүлэг” зохион байгуулна, үүнийхээ төлбөр болох 18 сая төгрөг төлөх хүсэлтээ 2018 оны нэгдүгээр сард хүргүүлсэн. Энэ үед нь МАХН-ын зүгээс манай нам ямар нэгэн хурал зохион байгуулахгүй, их хурлаа Төрийн ордонд хийхгүй гэдгээ мэдэгдэж байсан. Гэвч УИХ-ын гишүүн О.Баасанхүү ЗГХЭГ-ыг залилж, намын их хурал нэртэй хууль бус хурлаа зохион байгуулсан. Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 11, 2, 23 дугаар зүйлийн 3,4-р заалтуудыг зөрчсөн учраас АТГ-т шалгуулахаар өгсөн. АТГ үүнийг хэлэлцээд Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн” гэв.

Мөн “Намын дүрмээр их хурал зохион байгуулах асуудлыг намын Гүйцэтгэх товчооны хурлаар товлож, их хуралд оролцох гишүүдийг намын гишүүдээс сонгодог дүрэмтэй. МАХН-ын Бага чуулганаас гарсан шийдвэрээр намын их хурал ирэх хоёрдугаар сарын 9,10-ны өдрүүдэд болно. УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн зохион байгуулсан хууль бус хуралд оролцсон гишүүдийн нэрсийг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан МАХН-ын гишүүдийн бүртгэлтэй тулгахад намын гишүүн биш, гишүүдийн нэр, регистрийн дугаар нь зөрж байгаа. Тиймээс О.Баасанхүүг намын Эрүүгийн хууль зөрчсөн үйлдлүүдээр нь УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах үндэслэл болно” гэдгийг хэлсэн юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанкны Ерөнхийлөгч мэдэгдэл гаргалаа

Image result for Монголбанк

Сүүлийн үед Монголбанкинд ирж буй мэдээллийг дэнслэн үзэж дараах мэдэгдэл гаргахаар шийдэв.

Цалин, тэтгэвэр, эд хөрөнгөө барьцаалан банкнаас зээл авч, түүгээрээ криптовалют худалдан авч буй зарим иргэдийн талаар надад сонсогдож эхэлсэн нь миний сэтгэлийг ихэд зовоож, түгшүүр төрүүлж байгааг нуухгүй хэлье.

Криптовалют гэдэг нь нэгдсэн нэг удирдлагагүй буюу аль нэг Төв банкны зохицуулалтгүй, бие даасан байдалтай, цахим хэлбэрийн тооцооны хэрэгсэл юм.

Монголбанк нь криптовалютыг мөнгөн тэмдэгт хэмээн үзэхгүй болохыг юуны өмнө мэдэгдье. Тэр нь төлбөр тооцооны хууль ёсны бодит хэрэгсэл болж чадахгүй юм. Мөнгөн тэмдэгтийг зөвхөн улс орны Төв банкууд л гаргах, хэвлэх эрхтэй. Монгол Улсын Төв банкны баталгаатай хууль ёсны мөнгөн тэмдэгт, төлбөрийн хэрэгсэл бол төгрөг юм.

Криптовалютын эрсдэлийн талаар дүгнэлт гаргах ажлын хэсэг Монголбанк дээр байгуулан судалгаа хийлгэв. Судалгаанд үндэслэн блокчейн технологид суурилсан криптовалютыг хөрөнгө оруулалт хэлбэрээр худалдан авахаас сэрэмжлүүлж байна. Иргэд хохирон үлдэхээс болгоомжлуулах нь миний үүрэг.

Улс орон, Төрийн байгууллагын хяналт шалгалтаас хол, зохицуулалт байхгүй бүтээгдэхүүн болох криптовалют худалдан авахдаа эрсдэлээ сайтар тооцон үзэж, долоо хэмжиж байж нэг огтлох зарчмаар хянуур, хашир хандахыг уриалж байна. Өөрийнхөө сайн мэддэг, чаддаг зүйлдээ эрсдэл багатай хөрөнгө оруулалт хийхийг зөвлөж байна.

Хэрэв улс орнуудын төрийн холбогдох байгууллагаас криптовалютын хэрэглээг хязгаарлаж эхэлбэл биткойн зэрэг криптовалютын үнэ цэнэ маш хурдтайгаар унах эрсдэлтэйг анхааруулъя.

Учир нь криптовалютаар дамжуулан татвараас зайлсхийх, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаа явагдаж байна хэмээн нотлогдвол түүнийг хориглох магадлал өндөр юм. Энэ талаар Монголбанк урд нь удаа дараа байр сууриа тодорхой илэрхийлж байсан болно.

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАЯРТСАЙХАН

2018 он.

Categories
мэдээ нийгэм

Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийн ажил эхэллээ

ЗурагӨнөөдөр 2018 оны нэгдүгээр сарын 4-20-ны хооронд болох цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийн ажил эхэллээ. Бүртгэлийг дүүрэг, хороодын Засаг даргын Тамгын газарт ажлын өдрүүдэд 8.30-19.00, амралтын өдрүүдэд 10.00-18.00 цагийн хооронд хийж байна. Цэргийн албаны тухай хуульд:

  • Цэргийн бэлтгэл үүрэгтэн нь цэргийн үүрэгтний үнэмлэхтэй байна.
  • Цэргийн бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэнэ.
  • Цэрэгт бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд цэргийн бүртгэлд бүртгүүлнэ.
  • Цэргийн бүртгэлд тус хуулийн 16.1-д заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн, цэргийн жинхэнэ алба хааж байгаа, ял эдэлж байгаа иргэн хамрагдахгүй гэж заасан байдаг. Тиймээс цэргийн бүртгэлд хамрагдах иргэн нутгийн захиргааны анхан шатны нэгж /баг, хороо/-ийн байранд тогтоосон хугацаанд ирж цэргийн бүртгэлд хамрагдах, цэргийн үүрэгтний үнэмлэхийг хаяж, үрэгдүүлэхгүй байх, хаяж үрэгдүүлсэн тохиолдолд нөхөж авах, цэрэг татлагын үеэр гурван сараас дээш хугацаагаар гадаад улсад зорчих бол энэ тухайгаа мэдэгдэх, өөр газар шилжин суурьших тохиолдолд тухайн оршин суугаа газрынхаа цэргийн бүртгэлээс хасуулж, шилжин очсон газраа цэргийн бүртгэлд бүртгүүлэх зэрэг үүргийг хүлээнэ гэдгийг уэргий нбүртгэлийг зохион байгуулж байгаа дүүргийн цэргийн штаб, хороодын ажолын хэсгээс иргэдэд анхаарулж байна.
Categories
мэдээ улс-төр

Төслийн нэгжүүдийн үйл ажиллагааны талаар ерөнхий сайдад асуулга тавилаа

ЗурагУИХ-ын гишүүн С.Бямбацогт өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж асуулга хүргүүллээ.

Тэрбээр асуулгадаа, “ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулсан, хөрөнгө оруулалт хийхэд бэлэн төсөл цөөн хэмээн шүүмжилж буй. Мөн нөгөө талд нь төсөл хэрэгжүүлэх нэгж, ашиглалтын өмнөх захиргаа гэхчилэн нэртэй зорилго, чиг үүрэг нь ойлгомжгүй, олон ажилтны орон тоотой ч үр дүн гардаггүй, төсвийн мөнгийг олон жилээр үр ашиггүй үрсэн төслийн нэгжүүд яам болон орон нутагт цөөнгүй байна. Иймд одоогоор үйл ажиллагаа явуулж байгаа хэдэн төслийн нэгж байгаа ба тэдгээр төсөлд нь хэдэн хүн ажиллаж, тэднийг төсвөөс болон гадаад зээл тусламжийн шугамаар хичнээн төгрөгөөр санхүүжүүлж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү” хэмээн хүссэн байна.

Түүнчлэн уг асуулгаар төслүүдийн нэгжүүдийн үйл ажиллагааг үр дүнтэй, ил тод, хуулийн дагуу явуулахад хэрхэн анхаарч ажиллаж байгааг тодруулжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дундговь аймагт гарсан шүлхий өвчний талаар мэдээлэл сонсч, үүрэг чиглэл өглөө

Дундговь аймгийн Баянжаргалан сумын Энгэр-Ус багийн “Майнт марзан” гэдэг газар нутаглах малчин Ц-ийн 2 үхэр мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчнөөр өвчилсөн нь тогтоогдсон. Үүнтэй холбогдуулан тус сумын Засаг даргын А/75 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэмийг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 21 хоногийн хугацаатай тогтоон ажиллаж байна.

Тэгвэл өнөөдөр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, БОАЖЯ-ны Дэд сайд Ц.Батбаяр нар Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ Дундговь аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Я.Алтанхундага болон холбогдох мэргэжилтнүүдтэй шуурхай хурал зохион байгуулж, шүлхий өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээллийг сонсч, цаашид авах хэмжээний талаар үүрэг, зөвлөмж өглөө.


Тухайлбал, Голомтын бүсэд байгаа иргэдэд ухуулга, сурталчилгааны ажлыг сайн зохион байгуулах, иргэдийн дунд эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, иргэдэд зөв ойлголт өгөх,
-Иргэдийн ундны усны асуудалд анхаарах
-Голомтын болон хяналтын постуудад ажиллаж байгаа алба хаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллах, Мал эмнэлэг, Мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын холбогдох мэргэжилтнийг томилон ажиллуулах,
-Голомтын бүс дэх хяналтын постуудад зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах, эрүүл бүсэд тандалт явуулах,
-Мэргэжлийн байгууллагууд мэдээллээ солилцон харилцан уялдаатай ажиллах
-Бүртгэлгүй, малаа вакцинжуулалтад хамруулаагүй, өвчний халдвар тархаасан малчинд хариуцлага тооцох зэрэг үүрэг, чиглэлийг өгөв.
Өнөөдрийн байдлаар Дундговь аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Баянжаргалан, Говь-Угтаал, Цагаандэлгэр сумдад хорио цээрийн дэглэм тогтоон 32 постонд 86 хүн, 34 техник хэрэгсэлтэйгээр ажиллуулж байна. Мөн өвчилсөн малыг устгах бүлэг байгуулан устгалын 3 цэгт 123 малыг устгаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Цалинтай ээж хөтөлбөрийн тэтгэмжийг гурван банкаар дамжуулж олгоно

Image result for Цалинтай ээж хөтөлбөр

Цалинтай ээж хөтөлбөрт бүртгүүлэн хамрагдаж буй эхчүүдийн мөнгийг “Капитал”, “Хаан банк”, “Төрийн банк”-аар дамжуулан олгохоор болжээ. Хөтөлбөрт хамрагдахаар бичиг баримтаа бүрдүүлж өгсөн тухайн сараас нь тэтгэмжийг тооцож өгөх бөгөөд хоцорсон сарын мөнгийг нөхөж олгохгүй гэж албаны хүн мэдэгдсэн байна. Уг хөтөлбөрт багтсан өрх толгойлсон эцэг, эхэд олгох тэтгэмжийг ирэх гуравдугаар сарын 20-ноос эхлэн улиралд нэг удаа олгоно. Харин бусад төрлийн тэтгэмжийг сар бүрийн 20-ноос олгохоор болж байгаа аж.

Урьдчилсан тооцоогоор 0-3 насны хүүхэдтэй 135 мянган эхэд нийт 81 тэрбум төгрөгийн тэтгэмж олгохоор улсын төсөвт суулгаж өгсөн. Харин өрх толгойлсон 16 500 эцэг, эхэд нийт 15.8 тэрбум, ихэр хүүхдийн мөнгийг жилд 1000 ихэр мэндэлдэг гэж тооцон 1.7 тэрбум, 2018 онд 98 мянган жирэмсэн эх байна гэж урьдчилан тооцсоны дүнд 43.7 тэрбум төгрөгийг тус тус улсын төсөвт суулгаж өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Тэмээтэй аялагч бүсгүй Баянхонгор аймагт очжээ

Image may contain: 2 people, people standing and outdoorМонголоос Их Британийн Лондон хүртэл арван хоёр мянган километр газрыг Монгол тэмээгээр туулах аяллыг Н.Байгалмаа бүсгүй 2017 оны арван нэгэн сард эхлүүлсэн билээ. Н.Байгалмаа 630 километрийг туулж, Баянхонгор аймагт очоод байгаа ажээ.

Түүнийг Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь болон БОАЖГ, аймгийн Засаг даргын дэргэдэх ГХАЖА, нутгийн иргэдийн төлөөлөл тосон авч хүндэтгэл үзүүлсэн байна. Аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь хэлэхдээ ”Гурван бүсийн нутгаар маань таны аялал дайран өнгөрч байгаад бид талархалтай хүлээн авч байна. Бид 2018 оныг аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарласан. Энэ утгаараа дэлхийг тэмээн хөсөгтэй туулах таны аялал шинэ оны эхэнд манай нутгаар үргэлжилж байгаад баяртай байна. Баянхонгорт саатах хугацаандаа шаардлагатай зүйл байвал бид тусалж дэмжинэ. Таны цаашдын аялалд амжилт хүсье. Зорьсон хэргээ бүтээгээд эргээд сайхан нутагт маань зочлоорой” гэлээ.

Н.Байгалмаа арван нэгдүгээр сарын эхээр Улаанбаатар хотоос санаа сэтгэл нэгдсэн зургаан хүний хамтаар аяллаа эхлүүлсэн ч хоёр сарын хугацаанд хамт гарсан аялагчид замаа орхижээ.

Маршрутын хувьд хуучны торгоны замын маршрутаар явах юм байна. Хятадын хилээр гараад цаашаа Англи хүртлээ Казахстан, Узбекистан, Туркменистан, Иран, Турк зэрэг арван таван орныг дайран өнгөрөх төлөвлөгөөтэй ажээ. Торгоны зам гэдэг нь Азиас Европ хүртэлх зам бөгөөд Нийтийн тооллын өмнөх 115 оноос ХIII зуун хүртэл хамгийн чухал арилжааг хийдэг зам байсан. Италийн аялагч Марко Поло ч энэхүү замаар худалдаа наймаа хийдэг байсан түүхтэй.

Аялагч бүсгүй сүүлийн 11 жил явган аяллаар аялж буй Их Британийн иргэн Карлийн хамтаар зам нэгдэн аяллаа үргэлжлүүлж байгаа ажээ.

Аялал гурван жил үргэлжилнэ гэж тооцжээ. Идэр есийн жавар тачигнаж буй энэ өдрүүдэд эрс тэрс уур амьсгалтай эх орноо хөндлөн гулд туулж, урд хилээр цааш гарах зорилготой байгаа түүнд Цагдаагийн Ерөнхий газраас дэмжлэг үзүүлж аялж буй аймгаас нэг алба хаагчийг цалинтай дагалдуулахаар болжээ.

Image may contain: one or more people and outdoorImage may contain: 4 people, people smiling, people standing and outdoorImage may contain: sky, cloud and outdoor