Categories
мэдээ утга-зоxиол

​”МОНГОЛЫН ЗОХИОЛЧДЫН ЭВЛЭЛ-2017″ ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

1.”ДЭЛХИЙН ЯРУУ НАЙРАГЧДЫН 37-Р ИХ ХУРАЛ”-ыг хоёр дахь удаагаа Монгол Улсад амжилттай хамтран зохион байгуулжээ.

2.”МЗЭ-ИЙН 16-Р ИХ ЧУУЛГАН” амжилттай зохион байгуулагдаж МЗЭ-ийн гишүүн 280 орчим гишүүн хамрагдан УЗ-ийн даргаар А.ЭРДЭНЭ-ОЧИР сонгогдов. Мөн шинэ УЗ-ийн хурлаар Гүйцэтгэх захирал М.САРУУЛДАЛАЙ-н ажлын багийг улируулан сонгож, дахин итгэл хүлээлгэв.

3.Энэ цагийн төрд хамгийн хүндтэй, түмэн олонд алдартай АУЗ Төрийн соёрхолт нэрт яруу найрагч БАВУУГИЙН ЛХАГВАСҮРЭН “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР” хэмээх эрхэм цолыг хүртэв.

4.БНСУ-ын Гванжу хотод төвтэй “Азийн соёлын сан”-гаас “Азийн уран зохиолын наадам”-ыг анх удаа зохион байгуулж, “ДЭЛХИЙН УТГА ЗОХИОЛЫН АКАДЕМИ”-ийн хүндэт гишүүн Монголын нэрт соён гэгээрүүлэгч, зохиолч, яруу найрагч Дамдинсүрэнгийн Урианхайг “Азийн тэргүүн яруу найрагч” хэмээх эрхэм хүндтэй шагналын эзнээр өргөмжлөв.

5.Төрийн хошой шагналт ХХ-р зууны гарамгай их зохиолч ЧАДРААБАЛЫН ЛОДОЙДАМБА, Төрийн шагналт нэрт яруу найрагч Ч.ЛХАМСҮРЭН, жүжгийн нэрт зохиолч Ч.ОЙДОВ, сод билигт яруу найрагч Г.СЭР-ОД нарын 100 жилийн ой таширлаж, төр засаг, аймаг орон нутаг, зохиолчдын нэрэмжит сан, гэр бүл, нутаг ус, ах дүүсийн дэмжлэгтэйгээр тус тус амжилттай тэмдэглэн өнгөрүүлэв.

Categories
мэдээ нийгэм

Сонсогчид эргүүл хийж байна

ЦЕГ-аас шинэ жилийн баярыг тохиолдуулан “Шинэ жил-Эргүүл хяналт” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Уг арга хэмжээнд Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн 1, 2, 3 дугаар дамжааны 400 сонсогч оролцож, 12 дугаар сарын 29-31-ний өдөр эргүүл хийж, хэрэг зөрчил гарахаас сэргийлэх чиглэлээр ажиллах аж. Сонсогчид нийслэлийн зургаан дүүргийн 14 цагдаагийн хэлтэс, Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хуваарилагдаж, 280 чиглэлд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна.

Categories
мэдээ нийгэм

ШӨХТГ-аас шатахууны жижиглэн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийжээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ)-аас энэ сарын 29-нд шуурхай ажлын хэсэг гарган шатахууны жижиглэн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.
Тус байгууллагын “Хэрэглэгчийн мэдээллийн 1284 төв”-д иргэдээс “Зарим компанийн шатахуун түгээх станцууд хязгаарлалт хийгээд байна” гэсэн мэдээллийн дагуу ийнхүү ажлын хэсэн гаргажээ. Хяналт шалгалтын явцад “Магнай трэйд”, “Сод Монгол”, “Тэс пэтролиум” компанийн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зарим салбаруудад А-92 авто бензин, дизель түлшний жижиглэнгийн борлуулалтадаа хязгаарлалт хийсэн нь илэрчээ. Тухайлбал, “Тэс петролиум” компанийн Нарны гүүр, Баянбүрдийн тойрогт байрлах зэрэг зургаан ШТС-д А-92 автобензинийг нэг хэрэглэгчдэд 30 000 төгрөгөөс илүү борлуулахгүй байх хязгаарлалт хийжээ. Мөн “Сод Монгол групп” компани дизель түлшийг зөвхөн өөрийн компанийн “Ай Си” картаар борлуулж байсан бөгөөд хамгийн ихдээ 100 мянган төгрөгийн борлуулалт хийх хязгаалалт тогтоосон бол “Магнай трейд” АИ-92 шатахууныг худалдаалахгүй байна. Ашигт малтмал, газрын тосны газрын газраас гаргасан мэдээллээр улсын хэмжээнд шатахууны 38 хоногийн нөөцтэй байгаа юм. Нарийвчлан тооцвол Аи-80 автобензин 68, Аи-92 автобензин 46, дизелийн түлшний 28 хоногийн нөөцтэй байна. Энэ нь шатахууны нөөцийн хувьд хэвийн хэмжээ тул дээрх гурван байгууллагын хязгаарлалт тогтоосон шалтгаан, нөхцлийг тодруулахаар нарийвчлан шалгаж эхэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Асашёрюү Д.Дагвадорж маргааш сүмогийн дэвжээнд гарна

Мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёрюү Д.Дагвадорж маргааш Асашёрюү Д.Дагвадорж энэ сарын 31-ний өдөр ABEMA телевизийн “Асашёорюүг унагаагаад 10 сая иен” шоу нэвтрүүлэгт оролцоно.

Энэхүү шоу нэвтрүүлэгт оролцох болсон талаараа “долоон жилийн дараа жинхэнэ дэвжээн дээр гарлаа. Танил дотно үнэр, урьд нь хийж байсан үйл хөдлөл хаа нэгтэй харсан үзсэн тэс хөндлөнгийн тэр нэгэн мэдрэмж. Нэг л сайхан мэдрэмж, үгээр хэлэхэд нулимс мэлмэрэх тэр нэгэн агшин. НЦэвэгням ахдаа баярлалаа” гэж өөрийн цахим хуудсаар мэдэгджээ.

Д.Дагвадоржийн эсрэг эхний ээлжинд тамирчин биш таван залуу барилдах бол тэдгээрийг ялсны дараа гурван шилдэг өрсөлдөгч хүлээж байгаа. Одоогоор түүнтэй Америкийн холимог тулаанч Боб Сапп болон Японы жүдо бөхийн шилдэг тамирчин байсан Изүми Хироши нар тулалдана. Харин сүүлийн өрсөлдөгч тодроогүй байгаа юм.

Асашёрюү Д.Дагвадорж 1999 онд мэргэжлийн сүмод элсч 2010 оны нэгдүгээр сарын башёд 13 даваатайгаар түрүүлснийхээ дараа зодог тайлсан юм. Тэрээр мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд нийт 25 удаа түрүүлсэн билээ.

“Асашёорюүг унагаагаад 10 сая иен” шоу нэвтрүүлэгийн дүрэмд харитэ алгадах мэх хийхгүй, тачай дээр зайлахгүй, тохойлдож мөргөхгүй гэж заасан байдаг аж. Эдгээр гурван дүрмээс бусад үед мэргэжлийн сүмо бөхийн дүрэмтэй ижил явагдана.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанкнаас мэдэгдэл гаргажээ

Олон нийтийн дунд активын чанарын үнэлгээний үр дүн, банкуудын санхүүгийн чадавхийн талаар албан бус мэдээлэл цацагдаж байгаа тул Монголбанк энэхүү мэдэгдлийг хийж байна.

Монголбанк ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд PricewaterhouseCoopers Česká republika s.r.o. компаниар Монголын арилжааны банкуудын активын чанарын үнэлгээг хийлгэж байна. PwC компани нь банкуудын активын чанарын үнэлгээг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх санхүүгийн тайлан тэнцэлд үндэслэн хийсэн болно. Арилжааны банкуудын актив хөрөнгөд 2017 онд тодорхой ахиц, өөрчлөлтүүд гарсан учир үнэлгээний үр дүнг 2017 оны гуравдугаар улирлын байдлаар шинэчилж байна.

Активын чанарын үнэлгээний ажил нь ирэх гурван жилд Монгол Улсын банкны системд авч хэрэгжүүлэх арга хэмжээний эхний үе шат юм. Активын чанарын үнэлгээний дараагаар банкууд 2020 он хүртэлх өөрийн бизнес төлөвлөгөөг Монголбанкинд ирүүлж өөрийн хөрөнгийн зорилтот түвшинг хангаж чадах эсэхийг тайлагнана. Монголбанк банкуудын бизнес төлөвлөгөө бодитой эсэхийг үнэлж дүгнэх бөгөөд өөрийн хөрөнгийн хүрэлцээг хангахааргүй байгаа банкуудад 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал шаардлагатай арга хэмжээг авах хугацааг олгоно.

Бүх үйл явц Монголбанкны бүрэн хяналтад байгаа тул элдэв бодит бус мэдээлэлд автагдалгүйгээр амар тайван Шинэ жилээ угтан золгохыг хүсье.

Монголбанкны ОНБМТ

Categories
мэдээ нийгэм

Салют худалдан авч хэрэглэх, буудуулахгүй байхыг анхааруулж байна

Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд зохих зөвшөөрөлгүй газраас болон иргэдийн гар дээрээс пиротехникийн хэрэгсэл буюу салютыг худалдан авч ашиглах, хэрэглэх, буудуулахгүй байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна. Барилга, байгууламж дотор пиротехникийн хэрэгслийг ашиглан салют, гэрэлт үзүүлбэр зохион байгуулахыг тус тус хориглосон байдаг. Тиймээс зохих зөвшөөрөлгүй газраас энэ төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авч, ашиглахгүй байхыг онцгойлон анхаарч, өөрсдийн болон бусдын эрүүл мэндэд хохирох учруулахгүй байх, түлэгдэж гэмтэх, бэртэх зэрэг эрсдэл үүсгэхгүй байхыг нийт иргэдэд албаныхан анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Нэг нас хүрээгүй хүүхдэд зөгийн бал өгч болохгүй

зөгийн бал зурган илэрцүүдЗөгийн бал гэдэг байгалийн гаралтай, эрүүл хүнс мэт санагдах боловч нярай хүүхдэд, нэг нас хүрээгүй байхад нь өгөхийг хориглодог байна. Учир нь зөгийн баланд ботулизм хэмээх өвчин үүсгэгч нян байх магадлал өндөр байдаг бөгөөд энэ нян нь хүүхдийн аминд хүрэх хүртэл аюултай аж. Харин нэг наснаас дээш хүүхэд болон насанд хүрэгчдийн ходоодонд тухайн нянг өсөхөөс нь сэргийлж байдаг микро организм /Clostridium Botulinum/ бий учраас өвчин үүсгэдэггүй байна. Тиймээс та нярай хүүхдэдээ зөгийн бал өгөхөөс татгалзах хэрэгтэй. Нярай хүүхэд ботулизмын нянд хордсоноос болж өтгөн хатах, бие сулбайх, хооллох чадваргүй болох зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Түүнчлэн амьсгалын тогтолцоо саатсанаас сул дуугаар уйлах зэргийг сайтар хянаж байх хэрэгтэй аж.

Зөвхөн зөгийн бал гэлтгүй дараах хүнсний бүтээгдэхүүнийг нэг нас хүрээгүй хүүхдэд өгөхийг хориглодог:

  • Өндөгний цагаан: Харшил үүсгэх эрсдэлтэй.
  • Үнээний сүү: Харшил, өтгөн хаталт, төмрийн дутагдал үүсгэх эрсдэлтэй.
  • Какао, шоколад, гүзээлзгэнэ: Харшил хөдөлгөх эрсдэлтэй.
  • Хагас бэлэн бүтээгдэхүүн: Хэт давсалсан, удаан хугацаагаар муутгахгүй зорилгоор нитрат агуулдаг учраас зүрх судас, бөөрний өвчин үүсгэх эрсдэлтэй.
  • Самар, хатаасан жимс мэтийн хатуу хүнс: Амьсгалын зам, хоолойд тээглэх аюултай.
Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн цэнгүүн болно

“Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газраас жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатарын мөнгөн шөнө” нийслэлийн иргэдэд зориулсан шинэ жилийн баярын үйл ажиллагааг энэ сарын 31-ний 21:00-01:00 цагийн хооронд Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Тус үйл ажиллагааны урлагийн тоглолтын найруулагчаар УДЭТ-ын жүжигчин, найруулагч СТА А.Чингүн, зөвлөх найруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар ажиллаж байгаа ажээ.

Баярын цэнгүүнд үе үеийн хамтлаг, дуучид оролцож уран бүтээлээ толилуулж он гарах мөчид Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга нийслэлчүүддээ мэндчилгээ дэвшүүлэх юм байна. Цэнгүүний үеэр талбайд халуун ундаа зууш, шинэ жилийн баярын худалдаа үйлчилгээ гарч, Нийтийн тээврийн хэрэгслээр төв талбайгаас чиглэл бүрт 01 дүгээр сарын 01 ний 02 цаг хүртэл үйлчлэх бөгөөд арга хэмжээний үеэр Нийслэлийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Нийслэлийн эрүүл мэндийн газар, зэрэг байгууллагууд ажиллаж иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж ажиллахаар төлөвлөжээ.

Иргэдиийн гар дээрээс пиротехникийн хэрэгсэл худалдан авч ашиглахгүй байхыг анхааруулав

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч хошууч С.Эрдэнэбаяр “Шинэ жилийн баярын арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Онцгой байдлын байгууллагын нийслэлийн хүрээний анги, салбарын нийт бие бүрэлдэхүүн 2017 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдрийн 09:00 цагаас 2018 оны нэгдүгээр сарын 2-ны өдрийн 09:00 цаг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллана. Шинэ жилийн баярын цэнгүүнийг тэмдэглэх арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн шөнө Сүхбаатарын талбай, Соёл амралтын хүрээлэн, Сүхбаатар дүүргийн Дамбын гүүр, Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу, Баянзүрх дүүргийн Маахуур толгой зэрэг 5 газарт албан ёсны зөвшөөрөлтэй компаниас пиротехникийн хэрэгслийг ашиглах, буудуулах ажиллагааны үеэр нийслэлийн Онцгой байдлын газраас галын аюулгүй байдлыг хангуулж, хамгаалалтанд үүрэг гүйцэтгэн ажиллах техник, хүн хэрэгслийг томилгоожуулан, бэлэн байдлыг хангуулаад байна. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 27 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2009 оны 662 дугаар захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт пиротехникийн хэрэгслийг худалдах, ашиглахыг хориглосон мөн барилга, байгууламж дотор пиротехникийн хэрэгслийг ашиглан салют, гэрэлт үзүүлбэр зохион байгуулахыг тус тус хориглосон байдаг.
Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд зохих зөвшөөрөлгүй газраас болон иргэдиийн гар дээрээс пиротехникийн хэрэгсэл буюу бидний хэлдэгээр салютыг худалдан авч ашиглах, хэрэглэх, буудуулахгүй байх тал дээр онцгойлон анхаарч, өөрсдийн болон бусдын эрүүл мэндэд хохирох учруулахгүй байх, түлэгдэж гэмтэх, бэртэх зэрэг эрсдэл үүсгэхгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас нийт иргэдэд анхааруулж байна” гэлээ.
Цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

Цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ой, шинэ жилийн баяраар өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэнэ. Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав тэдгээр өдрүүдэд бие бүрэлдэхүүн албаны бэлэн байдал, сахилга хариуцлагыг чанд сахиж, иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг ханган гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд онцгойлон анхаарч ажиллахыг үүрэг болгосон байна. Тодруулбал, цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэглэлд шилжиж ажиллах аж.

“Шинэ жилийн баярын цэнгүүн”-ий дараа 18 чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ

Нийслэлийн шинэ жилийн баярын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хүрээнд 2017 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр “Шинэ жилийн баярын цэнгүүн”-ийг Сүхбаатарын талбайд зохион байгуулах ба олон нийтийг хамарсан ёслолын арга хэмжээний дараа иргэдийг нийтийн тээврийн үйлчилгээгээр хангахаар дараах төлөвлөлтийг нийслэлийн Тээврийн газраас хийгээд байна. Үүнд: “Шинэ жилийн баярын цэнгүүн” нэгдсэн үйл ажиллагаа өндөрлөхөд их багтаамжийн автобусны 18 чиглэлд 18 автобус Сүхбаатарын талбайн баруун, зүүн болон урд зогсоол буюу зурагт тэмдэглэсэн “А”, “B”, “С” зогсоолоос суурьшлын цэгүүд рүү үнэ төлбөргүй үйлчлэхээр төлөвлөөд байна. Мөн 2017 оны арванхоёрдугаар сарын 29, 30, 31, 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр нийтийн тээврийн үйлчилгээ энгийн амралтын өдрийн хуваарийн дагуу байх болно гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэв

Дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэв зурган илэрцүүд

Баярын өдрүүдэд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хийдэг дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

Энэ өдрүүдэд нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, ачааллыг бууруулах, иргэдийн түргэн шуурхай зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Замын цагдаагийн алба бүрэн бүрэлдэхүүнээрээ хөдөлгөөн зохицуулалт, эргүүл хяналт шалгалт хийж үүрэг гүйцэтгэх аж.

Мөн шинэ оны эхний өдрийн өглөө нар харахаар Хийморийн овоо, Сонгинохайрхан овоо, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрхан зэрэг газрууд руу ихээр очдог. Энэ үеэр тус албанаас батлагдсан төлөвлөгөө, хуваарийн дагуу хамгаалалт, зохицуулалт хийж иргэдийг түргэн шуурхай, аюулгүй зорчуулахаар ажиллах юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Амралтын өдрүүдэд эмнэлгүүд ажиллаж томуу,томуу төст өвчний үед тусламж үйлчилгээ үзүүлнэ

эмнэлэг, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт ажилаллаа.

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн хүүхдийн тасаг 25 ортой одоо хэвтэж байгаа 20 хүүхэдтэй 2 эмч 6 сувилагч ажиллаж байгаа бөгөөд хүүхдийн амьсгалын аппарат, монитор хэрэгтэй. Цаашид байдал хүндэрвэл уламжлалт эмчилгээний тасагт 20-25 ор нэмэх боломжтой аж. Харин Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг 100 ортой. Нэмэлтээр 100 ор дэлгэсэн. Өглөөний 9-11 цагийн хооронд 60 гаруй хүүхэд үзүүлсэнээс 11 хүүхэд хэвтсэн хэвтсэн байна.

Баянзүрх дүүрэг 220 ортойгоос 210 хүүхэд хэвтсэн. Насанд хүрэгчдийн тасгын орыг хүүхдийн тасаг руу шилжүүлсэн. Коридорт, шалан дээр хүүхэд хэвтүүлээгүй, Эмчилгээ үйлчилгээ хэвийн явагдаж байна . Энэ үер эрүүл мэндийн яамнаас чингэлтэй дүүргийн хүүхдийн 3 тасагт хүүхдийн тасагт 3 сувилагч нэмэлтээр мөн дуслын шахуурыг 9 ширхэгийг шийдэж өгөхөөр болсон. Баярын өдрүүдийн эм тарианы нөөц хангалттай, одоогоор дутагдсан эм тариа байхгүй гэдгийг ээлжийн ахлах эмч хэллээ.

Өнөөдрийн байдлаар Чингэлтэй, Баянзүрх дүүргийн хүүхдийн амбулторт ирж үзүүлж буй хүүхдийн тоо өмнөх өдрүүдээс харьцангуй бага байгаа талаар жижүүрийн эмч нар нь хэлж байна.