Categories
мэдээ нийгэм

Өвлийн нислэгийн цагийн хуваарь

Image result for Өвлийн нислэгийн цагын хуваарь

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ирэх жилүүдэд монголчуудын төлөх ИХ НАЯДЫН ӨР

У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдын тамгаа гардахад намын нөхөд нь “Манай Хүрэлсүх “Чингис” бондын 500 саяын өрөөс гадна 24 их наядын өртэй Засгийн газрыг хүлээж авлаа” хэмээн тодотгосон. Энэ нь нэг талдаа манай улсыг ямар хэмжээний өр ширтэй байгааг зарлаж буй ч нөгөө талдаа “Бид ийм их өртэй улсыг хүлээж авч байна шүү” гэж бүхнийг өөрөөсөө холдуулах гэсэн арга.

Олон нийтийн дунд “Чингис”, “Самурай” гэх айхавтар их тоотой бондыг Н.Алтанхуягийн Засгийн газар тооцоогүй зарж үрсэн гэх сөрөг мэдээллийг илүүтэй тарааснаас биш үнэндээ уг бондын мөнгийг аймгуудын зам, үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зарцуулсан гэдгээ Н.Алтанхуяг огцрох үедээ хэлж байсан. Монголын эдийн засгийн хямралын эхлэл нь дөрвөн их наядын энэ хоёр бондыг буруу зарцуулснаас үүдэлтэй хэмээн шууд дайрагчид олон. Гэтэл Н.Алтанхуягийн Засгийн газраас өмнө Сү.Батболдын Засгийн газрын үед гаргасан бондыг хэн ч сөхдөггүй. Яагаад ч юм “Самурай”, “Чингис” бондын сүрэн дор чимээгүй дараад өнгөрчихье гэсэн хандлага байдаг.

Сү.Батболдын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа гаргасан “Евро” бондын 580 сая ам.долларын эргэн төлөлтийг хийх гэж Ж.Эрдэнэбатын Засгийн газар үнэндээ зүдэрч, өнөө харганын ноос түүж эсгий хийдэг үлгэрийг амьдрал дээр давтсан.

Хөгжлийн банк 580 сая ам.долларын “Евро” бондыг 2012 оны гуравдугаар сард олон улсын зах зээл дээр босгосон. Тухайн үед Сү.Батболдын Засгийн газар Хөгжлийн банкинд баталгаа гаргаж, нийт 600 сая ам.долларын бонд босгох зөвшөөрөл өгсөн байдаг. Уг бондын зарцуулалтыг ажиглахад тэр үедээ “Шинэ яармаг” орон сууцны хороололд 50 сая ам.долларыг оруулсан байдаг бол бүтэн хоёр жилийн дараа 12 төслийг санхүүжүүлсэн тухай бүдэг бадаг баримт бий. Сү.Батболдын Засгийн газраас нэг их наядын өртэй хоцорсон нь тэр.

Ч.Сайханбилэгийн үед гаргасан “Мазаалай” бондын 500 сая ам.доллар, “Димсам” бондын 161 сая ам.доллар, үүн дээр “Чингис”, “Самурай” бондын дөрвөн их наяд гээд монголчуудын нуруун дээр дааж гарч чадамгүй гэмээр их өр шир байж л байна. Бас энэ онд босгосон “Хуралдай”, “Гэрэгэ” бонд ч байна.

Хэрвээ Монгол Улсын эдийн засаг хямралд өртөөгүй байсан бол бонд босгохгүйгээр өөрийгөө аваад явчих хэмжээний чадамж бий.

Гэвч улс орныг тэргүүлж буй хүмүүсийн ур чадваргүй байдал, эдийн засгаа залж, гадаад орчиндоо анхаардаггүй, гадны хөрөнгө оруулагчдыг үргээдэг хандлага нь монголчуудад бонд гаргаж гал унтраах маягаар асуудлаа шийдэх замыг л сонгоход хүргэсэн. Сүүлдээ бондынхоо эргэн төлөлт, хүүг төлж чадахгүй байдалд хүрч дахин бонд босгох замаар өмнөх бондынхоо эргэн төлөлтийг хийж байна.

Өнгөрсөн сард “Чингис бонд”, “Димсам” бондыг төлөх санхүүжилт босгох зорилгоор “Гэрэгэ” гэх 800 сая ам.долларын шинэ бонд гаргаснаа Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн зарласан. Уг бондын жилийн хүү нь 5.6 хувь, хугацаа нь 5.5 жил байх бөгөөд “Чингис” бондын хүүгээс 1.5 хувийн хүүгээр өндөр байгаа ч эдийн засагт үүсээд буй нөхцөл байдалтай харьцуулахад амжилттай гэдгийг тэрээр хэлээд “2016 оны тавдугаар сард босгосон “Мазаалай” бонд 10.1 хувийн хүүтэй байсан бол 15 сарын дараа Монгол Улсын Засгийн газрын хүү 10.1 хувиас 5.6 болж буулаа” гэж тайлбарлаж байсан. Гэсэн ч энэ чинь өр. Өрийг өрөөр л дарж амиа аргацааж байгаа байдал.

“Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондын өрийг төлж, Хятадын Ардын банктай хийсэн своп хэлцэл, “Чингис” бонд болон “Димсам” бондын эргэн төлөлтийг шийдвэрлэснээр Монгол Улс 2021 он хүртэл гадаад төлбөрийн эргэн төлөлтийн дефолтын эрсдлээс гарах нөхцөл бүрдэж байна” гэдгийг Төв банкнаас мэдээлсэн. Засгийн газрын 2018 оны төсвийн жилд нэмэгдүүлэх өр болон өрийн баталгааны дээд хэмжээг 2.58 их наяд төгрөгөөр батлахаар төсөлд оруулсан бол ирэх онд Засгийн газар нэг их наяд 150.7 тэрбум төгрөгийн өр төлөхөөр тооцсон байгаа.


Categories
мэдээ нийгэм

Краков хотод монголын соёлын төв нээлтээ хийлээ

Монгол Улсаас БНПУ-д суугаа ЭСЯ болон Краков дахь Монгол Улсын Өргөмжит консулын газрын санаачилгаар энэ оны 10 дугаар сарын 26-ны өдөр Краков хотод байнгын ажиллагаатай Монголын Соёлын төв үүдээ нээлээ. Соёлын төвийн нээлтийнарга хэмжээнд Варшав дахь ЭСЯ-ны төлөөлөл, Өргөмжит консул Ц.Уртнасан болон Малопольска муж, Краков хотын удирдлага, хотын Боловсрол, соёлын газрын төлөөлөл, Краковт суугаа гадаад орны Өргөмжит консулууд, Краковт ажиллаж, амьдарч, суралцаж байгаа монгол иргэд өргөнөөр оролцов.

Тус арга хэмжээг Өргөмжит консул Ц.Уртнасан нээж үг хэлсэн ба Краков хотын их, дээд сургуульд суралцаж байгаа манайоюутан залуус хүрэлцэн ирсэн төлөөлөгч, зочдод өөрсдийн бэлдсэн урлагийн тоглолт, монгол үндэсний загварын үзүүлбэр үзүүлж монгол хоолоор зочдоо дайлав. Түүнчлэн Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны гишүүн, гэрэл зурагчин Б.Баяр уг нээлтийн ажиллагаанд оролцож „Үзэсгэлэнт монгол орноор” гэрэл зургийн үзэсгэлэнгээ нийтэд толилуулсан нь олны таашаал, хүндэтгэлийг хүлээлээ.

Монгол Улсын Өргөмжит консулын газрын дэргэдэх Монголын соёлын төв нь тус хотын иргэдэд эх орныхоо түүх, соёлоос өргөнөөр сурталчлан таниулах ажлыг зохион явуулахын зэрэгцээ Польш улсад сурч, амьдардаг монгол оюутан залуусын дунд алсын зайны сургалт явуулах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд таатай боломжийг олгоход анхаарч ажиллах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн шилдгүүд тодорч төрийн одон, медаль хүртлээ

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Нийслэл хот байгуулагдсаны 378 жил, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн 70 жилийн түүхт ойг тохиолдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан шилгүүдээ тодруулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу төрийн одон, медалиар шагналаа.

Алтан гадас одонгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Даваагийн Тунгалаг, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн ахмад ажилтан, малын эмч Дугаржавын Должинсүрэнг мөн Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн жолооч Очирбатын Цэдэндамба-г тус тус шагналаа.

Харин Хөдөлмөрийн хүндэт медалиар Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн малын их эмч Батаагийн Батзориг, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн малын их эмч Тогтохын Даваажаргал, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн малын их эмч Доржийн Ганцэцэгийг тус тус шагналаа.

Шагналыг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг гардуулж, төрийн одон, медалиар энгэрээ мялааж байгаа салбарынхаа шилгүүдэд ажлын өндөр амжилт хүсэж, сайн сайхны дээдийг ерөөлөө.

Categories
мэдээ нийгэм

Гал түймрийн хохирлыг бууруулахад хамтран ажиллана

Монгол улсын Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн гэр хорооллын өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ын хэрэгжилтийг хангах, харилцан мэдээлэл солилцох, мэргэжлийн байгууллагын туслалцааг зохих журмын дагуу үзүүлэх зорилгоор нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК хамтран ажиллах санамж бичиг байгуулав.

Нийслэлийн гэр хорооллын айл өрх, иргэд, олон нийтийн хэрэглээний цахилгаан хангамж болон цахилгаан халаалтын төхөөрөмж, цахилгаан дамжуулах утсыг норм дүрэм, стандартын шаардлагын дагуу аюулгүй байдлыг хангуулах, галын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах, хороодод сургалт явуулж хамтран ажиллах юм.

Төрийн хяналт шалгалтын тухай, Галын аюулгүй байдлын тухай, Эрчим хүчний тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны аюулгүй байдлыг хангуулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, мэргэжлийн туслалцаа үзүүлэх, мэдээлэл солилцох, сургалт, семинар зохион байгуулж үр дүнтэй хамтран ажиллахад чиглэгдэж мөн талууд гэр хорооллын айл өрхүүдийн цахилгаан хангамжийн ашиглалтын төлөв байдалд шаардлагатай тохиолдолд хяналт шалгалтын ажлыг хамтран хийж гүйцэтгэнэ.

Ингэснээр нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн тоо хохирол буурах, гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг мэргэжлийн байгууллагууд хамтран зохион байгуулах, хяналт тавих ач холбогдолтой юм

Categories
мэдээ улс-төр

Байнгын хороод хуралдана

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Бусад.

2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 06 дугаар дүгнэлт;
  • Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Бусад.

3.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 06 дугаар дүгнэлт;
  • Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Бусад.

4.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Мэдээлэл сонсох /Гадаад харилцааны сайдын/;
  • Бусад.

5.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Дэд хорооны даргыг сонгох тухай /Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо/;
  • Бусад.
Categories
мэдээ соёл-урлаг

Улаанбаатар хотын өнөөгийн эсрэг, тэсрэг өнгө аясыг харуулсан “Зөрлөг” үзэсгэлэн нээлтээ хийлээ

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 378 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо, “Art Space-976” галлерей хамтран зохион байгуулсан “Зөрлөг” үзэсгэлэн нээлтээ хийлээ. Үзэсгэлэнгийн нээлтэд Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн болон уран бүтээлчид оролцлоо.

Энэхүү “Зөрлөг” үзэсгэлэнд уран бүтээлч Б.Отгонтүвдэн, Б.Бат-Оргил, У.Нарбаясгалан, Р.Чинзориг, Д.Батхолбоо, “Хөх зэв” холбоо нэгдлийн хамт олон Улаанбаатар хотын өнөөдрийн эсрэг, тэсрэг өнгө аясуудын зөрлөгүүдийг харуулсан бөгөөд уламжлал ба орчин үе, эмх цэгц ба хог новш, баян ба ядуу, өнгөрсөн ба ирээдүйг харуулсан уран зураг, видео, фото, өрөг ажлуудаар дэлгэн үзүүлж байгаа юм гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Бүгд найрамдах Словак улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Бүгд найрамдах Словак улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Душан Беллаг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, Словак улсын Элчин сайдын яамны дэд тэргүүн Мирослав Томо, Өргөмжит консул З.Готов нар оролцов. Тэд хоёр улс болон хотуудын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах, хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцсоноос гадна хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, цаашид олон талын харилцааг идэвхжүүлэх асуудлаар ярилцсан юм.

Түүнчлэн Бүгд Найрамдах Словак улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Душан Белла тус улсын Шадар сайдаар ахлуулсан албаныхан ирэх арванхоёрдугаар сард Улаанбаатар хотод албан ёсны айлчлал хийх талаар мэдээллийг хотын даргад өглөө. Бүгд Найрамдах Словак улсын Шадар сайдаар ахлуулсан албаныхан манай улсад айлчлал хийх үеэр хамтарсан эдийн засгийн форум зохион байгуулж, харилцан туршлага солилцох аж гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ

Олон улсын тоймч Б.Дашзэвэг хүчингийн хэрэгт холбогджээ

Image result for Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхОлны танил нэгэн бага
насны хүүхдийг хүчирхийлэхийг завдсан хэрэг гарч, сэжигтэн өнгөрсөн баасан
гаригт хоригдсон гэх мэдээлэл байна. Өдгөө 74 настай олны танил, олон улсын тоймч Б.Дашзэвэг долоон настай бяцхан охиныг хүчирхийлэхийг завдсан бөгөөд Чингэлтэй дүүргийн анхан
шатны шүүхээс цагдан хорих шийдвэр гаргажээ. Уг хэрэг гэрчийн мэдүүлэг болон эд
мөрийн баримтаар нотлогдсон бололтой. Харин уг этгээдийн өмгөөлөгч батлан
даалтад гаргаж авах хүсэлтээ Чингэлтэй дүүргийн шүүхэд гаргаад байгаа юм байна.

Categories
мэдээ цаг-үе

Ч.Батцэцэг: Хятад улс 2035 он гэхэд чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулах зорилт тавилаа

ШУА-ийн Олон Улсын Харилцааны Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Ч.Батцэцэгтэй ярилцлаа.

-Энэ сарын 18-нд эхэлсэн БНХАУ-ын Коммунист намын XIX их хурал өндөрлөж байна. Нийтдээ 89 сая гишүүнтэй дэлхийн хамгийн том улс төрийн нам таван жил тутамд хуралддаг. Энэ удаагийн хурлын анхаарал татсан асуудал нь юу байв?

-Хятадын Коммунист Нам(ХКН)-ын XIX хурал долоо хоног үргэлжиллээ. Энэ хурлыг дэлхий нийт анхааралтай ажиглаж байгаа. Учир нь өнөө БНХАУ дэлхийн хоёр дахь эдийн засгийн хүчирхэг улс болж, дэлхийн эдийн засгийн хөгжил Хятадаас шалтгаалж, Хятадын хөгжил дэлхийд нөлөөлөх харилцан хамааралтай болсныг илтгэж байна. Энэ хурлаас анхаарал татсан онцлог асуудал гэвэл нэгд, ХКН-аас БНХАУ Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж магадгүй болж байна.БНХАУ-ын дарга Си Жиньпин энэ удаагийн хурлын тайлан илтгэлд, “Ойрын үед БНХАУ-ын өмнө, амжилттай хөгжиж буй орны баталгаа болох үр ашигтай, өндөр хөгжилтэй хуульзүйн тогтолцоотой улс орныг байгуулах зорилт тавигдаж байна”, “Хятадын онцлогтой социализм шинэ эрин үедээ орж байна” гэж зарлаад, “Энэ бол Хятадын хөгжлийн түүхэн шинэ гараа мөн” гэж мэдэгдсэн. Гуч гаруй жилийн өмнө ХКН-ын 12 дугаар их хурлаар “Хятадын онцлогтой социализм” гэдэг томьёоллыг анх дурдаж байсан юм. Тэгвэл энэ удаагийн хурлаар “Хятадын онцлогтой социализмын шинэ эрин үед орох тухай судалгаа шинжилгээ, үнэлгээ хийх тухай, уламжлалыг залгамжлан үргэлжлүүлж, шинийг эрэлхийлэх тухай ярьсан. БНХАУ-ын дарга Си Жиньпин хэлэхдээ, “Бидэнд социализмын замаар тууштай явахын тулд “Хятад онцлогтой социализм”-ын хуульзүйн тогтолцоог боловсронгуй болгох хэрэгтэй байна. Энд гол зангилаа үүрэг гүйцэтгэж буй Үндсэн хуулийн тухай ярьж байгаа юм шүү гэж мэдэгдсэн юм. Мөн “Хятад улс чинээлэг нийгэмд бүх талаар шилжиж, XXI зууны дунд үе гэхэд баян хүчирхэг, ардчилсан соёл иргэншилтэй, эв зохистой, үзэсгэлэнтэй сайхан, орчин үеийн хүчирхэг орон” болгоно гэж тодорхойлсон. Өмнөх хурлаас дэвшүүлсэн тодорхойлолт дээр үзэсгэлэнтэй, хүчирхэг гэсэн үгийг нэмж оруулсан нь ХКН экологийн соёл иргэншлийг чухалчилсан зорилт тавьж байгааг харуулж буй хэмээн хятадын судлаачид бичсэн байна лээ. БНХАУ-ын дарга Си Жиньпин төрийн тэргүүнд гарснаар түүний удирдлагаар юуны өмнө авлигатай хийх тэмцэл амжилттай хэрэгжиж байгаа. Тэгвэл энэ хурлаар авлигатай тэмцэх найман заалттай журам, зургаан хорио гэдэг санаачлагыг дэвшүүлж, намынхаа гол зохицуулах баримт болгожээ.

Шинэ эрин дэх “Хятадын онцлогтой социализм”-ын үзэл баримтлалд өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх ерөнхий чиг үүрэг, зорилт, хуулийн засаглалыг ахиулах зорилт тавихын сацуу дэлхийн тэргүүлэх армийг байгуулах зэрэг чиглэлийг тодорхойлсон.

Ер нь Хятад улс бол өөрийнхөө дэвшүүлсэн үзэл суртлаас хэзээ ч ухардаггүй, тиймээс социалист орон хэвээр үлдэхийн зэрэгцээ коммунист намынх нь үүрэг улам нэмэгдэх бололтой.

-Энэхүү хурлын нээлтэд Си Жиньпиний хэлсэн үгийг судлаачийн хувьд хэрхэн дүгнэж хэлэх вэ?

-Нэгдүгээрт, БНХАУ-ын дарга Си Жиньпин хятад онцлогтой социализмын замаар “шинэ эрин”-д орж буйгаа зарласан. Гэхдээ өөрчлөгдөж буй үйл явдалд, аливаа хэрэгт уян хатан байхын тулд хувьсаж өөрчлөгдөх хэрэгтэй л дээ. Хоёрдугаарт, маш чухал зүйл тэмдэглэсэн байгаа, энэ юу вэ гэхээр Хятад социалист ардчилсан замаар хөгжихийн зэрэгцээ Өрнөдийн ардчиллыг дэлгэрүүлэх ямар ч оролдлогын эсрэг зогсоно гэдгийг тэмдэглэсэн байсан. Гуравдугаарт,Хятад улс намын доторх мэтгэлцээнийг хөгжүүлэхэд бэлэн, гэхдээ интернэт сүлжээгээр, завь ганхуулах ямар ч оролдлогын эсрэг байна гэсэн. Өөрөөр хэлбэл, хэдийгээр интернет сүлжээний хүчирхэг орон болох, хурдыг нэмэгдүүлэх талаар тодорхойлсон ч сошиал орчинд хяналт тавих ажлыг улам эрчимжүүлэх тухай ярьж байгаа юм.

-БНХАУ-ын өмнөх таван жилд дэвшүүлсэн зорилт биеллээ олсон гэж энэ удаагийн хурлаараа тэмдэглэж байсан. Тэгвэл ирэх таван жил дэвшүүлсэн зорилтуудыг нь сонирхуулахгүй юу?

-БНХАУ-ын дарга Си Жиньпиний тайлан илтгэлд, өмнөх таван жилд хэрэгжүүлсэн ажлаа дүгнэхдээ засаглалын тухай иж бүрэн шинэ үзэл баримтлал, шинэ стратегийг боловсруулсан тухай орсон. Тухайлбал, Хятадын ДНБ 80 их наяд юаньд хүрч, дэлхийн эдийн засгийн өсөлтийн 30 гаруй хувийг биелүүлсэн. Мөн хот суурины шинээр нэмэгдсэн ажлын байр жил тутамд 13 сая гаруйгаар нэмэгдэж, ядуу амьдралтай 60 гаруй сая иргэнийг ядуурлаас ангижруулсан тухай ярьсан. Таван жилийн өмнө ХКН-ын 18 дугаар их хурал “2021 онд ХКН байгуулагдсан 100 жилийн ойгоор чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах, 2049 онд БНХАУ байгуулагдсаны 100 жилийн ойгоор социалист орчин үеийн орон байгуулах” зорилт дэвшүүлж байсан. Тэгвэл, олон улсын болон дотоодын нөхцөл байдалд хийсэн судалгаа шинжилгээг үндэслэн, 2020 оноос энэ зууны дунд үе хүртэл хоёр шаттайгаар төлөвлөжээ. Нэгдүгээр шатанд, 2020-2035 он гэхэд чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулж, социалист орчин үеийн болгох зорилтыг үндсэнд нь биелүүлэх. Хоёр дахь шатыг 2035 оноос энэ зууны дунд үе хүртэл Хятад улсыг хүчирхэг ардчилсан соёл иргэншилтэй, эвсэг зохицонгуй социалист, орчин үеийн үзэсгэлэнт сайхан, хүчирхэг орон болгон бүтээн байгуулах зорилт тавьжээ. Нөгөөтэйгүүр 2035 он гэхэд Хятадын армид хийж буй шинэчлэлийг хийж дуусгах хугацаатай яв цав нийцэж байгаа нь дэлхийн хамгийн хүчирхэг улс гэдгийг харуулах зорилт гэж ойлгож байна.

-Си Жиньпин залгамжлагчаа өөрөө тодруулах магадлалтай гэх мэт мэдээлэл гарч байна. Ажиглагчид түүний дараагийн залгамжлагчид хамгийн их тохирох хүнийг хэн гэж үзэж байна вэ?

-ХКН-ын дотор өмнө нь хоёр бүлэглэл фракц байсан. Энэ нь элитийн гэр бүлээс гаралтай хүүхдүүдийн бүлэг, коммунист залуучуудын эвлэлийн бүлэг гэж байсан бол сүүлдээ Шанхайн бүлэг, дөрөв дэх, тэр байтугай тав дахь бүлэг гэж байгаа тухай гадны хэвлэлд бичсэн байсан. Си Жиньпин гарснаар нам доторх бүлэглэлүүдийг дарж авсан гэх ба өөрийн гэсэн бүлэглэлийг ч бий болгосон байдаг. Тэрээр ийнхүү өөрийн бүлэглэлийг бүрдүүлж нөлөөнийхөө хүрээг тэлснээр түүнийг залгамжлах хүнгүй болсон хэмээн гадны шинжээч ажиглагчид бичиж байна. Тиймээс 2022 онд намын даргын суудлаа өгөхгүй ч байж магад. Мөн Дэн Сяопиний үеэс хойш тогтсон өөрийн залгамжлагчаа үе алгасан тогтоож ирсэн “дүрмийг” өөрчилж Си Жиньпин өөрийнхөө залгамжлагчийг өөрөө тодруулах магадлалтай гэсэн мэдээ сэлт гарсаар байна. Иймэрхүү байдлаас харахад үнэхээр нам дотор нь бодит мэтгэлцээн маргаан байгааг илтгэж байна.

-ХКН-ын 19 дүгээр их хурлын үр дүнг та хэрхэн харж байна вэ. Хөрш зэргэлдээ Монгол орны хувьд ямар үр өгөөжтэй байх бол?

-БНХАУ гадаад бодлогодоо бусад улсын эрх ашгийг золиос болгохгүй. “Хятад ямар ч тохиолдолд өөрийн хөгжлийн төлөө бусдын эрх ашгийг хөндөхгүй байхын зэрэгцээ ямар ч тохиолдолд өөрийн хууль эрх, ашиг сонирхлоосоо татгалзахгүй” гээд хэзээ ч түрэмгийлэх бодлого явуулахгүй гэдгийг онцлон тэмдэглэсэн. Си Жиньпиний санаачилсан “Нэг бүс нэг зам” төсөл ирэх таван жилд үргэлжлэх нь тодорхой. Энэ төслийн хүрээнд олон улсын хамтын ажиллагаагаа урагшлуулж, хамтран зөвшилцөж, хамтаараа бүтээн байгуулна гэсэн байна лээ.Тиймээс Хятадын “Нэг бүс нэг зам” төслийг Монголынхоо “Талын зам”-тай уялдуулан хэрэгжүүлэх талаар урьд өмнө тохиролцоод хэрэгжүүлж буй ажлаа үргэлжлүүлэх шаардлагатай. Аль болохоор Монгол Улсдаа ашигтай, эдийн засгийн хөгжилд нэмэртэй бодлого явуулах хэрэгтэй. Хэдийгээр төр засаг, өөрчлөгдөж, тогтворгүй байгаа ч төрийн залгамж чанар, бодлого үргэлжлэх л ёстой.

-Хятад улс эдийн засгаараа дэлхийд тэргүүлнэ гэсэн зорилт тавьдаг. Тус улс алт, зэс, нүүрсний хамгийн том хэрэглэгч. Тэгэхээр энэ удаагийн хурлаараа импортоор авах уул уурхайн бүтээгдэхүүнийхээ бодлогыг хэрхэн тодорхойлсон бол?

-Мэдээжийн хэрэг, юуны өмнө, Хятад улс эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэх зорилт тавьсан байгаа үүнийг зүгээр ямар ч судалгаа үндэслэлгүйгээр тавихгүй.БНХАУ тавьсан зорилт, төлөвлөсөн ажлаа хийж гүйцэтгэхийн төлөө уйгагүй зүтгэдэг. Дэлхийн хамгийн олон хүн амтай, алт, зэс, нүүрсний хамгийн том хэрэглэгч орон. Хэдийгээр нүүрсний хэрэглээгээ багасгах талаар арга хэмжээ авч байгаа ч тэд ойрын хэдэн жилд Монгол Улсаас алт зэс, нүүрсээ импортоор авсаар байх болов уу гэж бодож байна.

-Монгол Хятадын харилцаа сүүлийн үед идэвхтэй бус байна уу даа гэж харагдах болсон. Судлаачийн байр суурийг сонсвол?

-Монгол, Хятад хоёр улс харилцааны хамгийн дээд түвшин болох иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай явж байгаа. Энэ харилцааг байгуулж бэхжүүлэхийн тулд хоёр талын хамтарсан мэдэгдэлд гарын үсгээ зурсан. Түүний дагуу хоёр талын компани, аж ахуйн нэгж, ард иргэд, орон нутгийн хоорондын хамтын ажиллагаа, солилцоо үргэлжилсээр байгаа. Харин манай улсын төр засгийн тогтворгүй байдлаас шалтгаалан зарим нэг үл ойлголцол, асуудал гарч байгааг үгүйсгэхгүй. Хятадын талаас ч ялгаагүй зарим нэг эмзэглэл, шахалт дарамт үзүүлэх явдал гарч л байна. Гэхдээ Монгол, Хятад хоёр талын харилцаа идэвхтэй бус байгаа гэж үзэхгүй байна.