Categories
мэдээ нийгэм

Хэдий болтол бут сөөгний араар гүйж орох вэ

Image result for Орон нутгийн замд хогХөдөө,орон нутгийн засмал замын ойр орчим тэр чигтээ хог новш, хүний ялгадас, ариун цэврийн цаасанд дарагдчихсан байх юм. Хол замд давхиж яваад хэсэг зогсож, агаар амьсгалах гэхээр гялгар тортой хог, ундаа, усны сав, архины шил хөглөрч байх. Бут сөөг болгонд ариун цэврийн цаас наалдчихсан салхины аясаар хийсч харагдана. Зам засварын компаниуд эвдэрсэн замыг нөхөж янзлахаас замын хоёр талаар хэвтэх хогийг огт хайхрахгүй, хайхрах ч завгүй урдахаа хийцгээнэ.
Мөн хөдөө орон нутгийн замаар явахад бутны араар ороод бие засч байгаа хүмүүстэй байнга тааралдана.Хэн дуртай нь тааралдсан газраа бие засчихаад л яваад өгдөг. Тэднийг буруутгах бас аргагүй.
Орон нутгийн аль ч замд бие засах зориулалтын газар огт байхгүй. Тиймээс л бут сөөгний араар гүйж орохоос өөр арга алга байна. XXI зууны монголчууд хэдий болтол гэр гуанз, хиншүү, утаа тортог үнэртсэн хэдэн навсгар байшинд хооллож, жилийн дөрвөн улиралд байгаль дэлхийг жорлон болгож, бут, сөөгний ард “суусаар” байх юм бэ.
Байгалиа хамгаалах, хүмүүсийг ч эвгүй байдалд оруулахгүй байх, ялангуяа гаднын жуулчдын нүдийг орой дээр нь гаргахгүйн тулд хөдөө, орон нутгийн зам дагуу хог хаях цэгтэй автомашины зогсоол, дугуй засвар, бие засах газар, дэлгүүр, түргэн хоолны газар гээд хүнд хэрэгтэй бүхнийг байгуулмаар байна. Ингэвэл дотоодын аялал жуулчлал өмнөхөөсөө илүүтэй хөгжихийн зэрэгцээ хөдөөг зоригсод ч сэтгэл амар аялна шүү дээ.
Э.ХҮРЭЛБААТАР
Categories
мэдээ нийгэм

Амьсгаадах, зүрхээр хатгах нь юуны шинж тэмдэг вэ?

Image result for Зүрхээр хатгахЗүрхний хэмээн “овоглогддог” Б.Болдсайхан эмч “Ёо ёог анагаах нь” номондоо энэ асуултад хариулсан байна. Тэрбээр зөвлөхдөө “1990 оноос хойш зүрхний өвчнөөр өвдөх, нас барах нь ихэссэн. Ишеми ч гэдэг. Гол зовиур нь зүрхний цусан хангамж тасалдах. Минутад 70 агшдаг зүрх тэжээлээр дутагдаад ирдэг. Тэрнээсээ болоод өвддөг. Өвдөнө гэдэг нь зүрхэнд цусан хангамж, тэжээл дутагдаж байгаа гэсэн дохио, мэдээлэл. Яг жинхэнэ бодитоор мэдэгдэх нь амьсгааддаг, дотор давчиддаг, ажил хийж чадахаа больдог гэх мэт олон шинж тэмдэг илэрдэг.

Энэ өвчин үүсгэдэг хүчин зүйлс гэвэл хамгийн түрүүнд стресс. Амьтад хэрэв уурлавал ноцолдож тэмцэлдээд, булчинг агшаадаг, хүчтэй болгодог мэдрэлийг хурдан ажиллуулдаг, судсыг агшаадаг тэр бодисуудаа зарцуулж дуусдаг.
Гэтэл хүн тэгдэггүй. Тэрнээсээ болоод энэ судсуудаа нарийсгадаг байх нь. Мөн өөх тос хуримтлагддаг. Түүнийгээ зарцуулахгүй болохоор судасны хананд тунаж эхэлдэг. Бас хөдөлгөөнгүй байдал, хоол тэжээл их нөлөөлнө. Тэгэхээр аль болох стрессгүй байх хэрэгтэй. Аливаад тайван хандаж, хотын замд бусдадаа зам тавьж өгөх хэрэгтэй. Бухимдаад байвал хүн сургахаасаа илүү өөрийнхөө зүрхний судсыг гэмтээнэ шүү. Оройдоо дасгал хөдөлгөөн хийх ёстой. Залхуурвал саунд орж болно. Гэртээ очоод хөлсөө гартал ажил хийвэл биед хуримтлагдсан стресс, өөх тосоо шатааж чадна. Ингэж чадвал энэ өвчнөөр өвдөх магадлал арай багасна. Зохистой хооллож, нэгэнт нарийсал үүссэн бол эмээр яаж урьдчилан сэргийлэх асуудал гарч ирнэ.
45-аас дээш насныхан оройдоо 100 мг аспирин нэгийг ууж байх хэрэгтэй. Даралтаа тогтмол барих хэрэгтэй” гэжээ.
Б.ЭГШИГЛЭН
Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт 11 хэмийн дулаан байна

Image result for Улаанбаатарт 11 хэмийн дулаан байна

10 дугаар сарын 03-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн баруун хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, Алтай өвөр говиор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.

Categories
мэдээ спорт

Бөхчүүдийн чансааг улсын харцага О.Хангай тэргүүллээ

Image result for улсын харцага О.Хангай тэргүүллээ

Монголын үндэсний бөхийн холбооноос өнгөрсөн цагаан сараас хойш болсон 15 барилдаанд үзүүлсэн амжилтаар хүчит бөхчүүдийн чансааг шинэчлэн гаргажээ.

Гал тахиа жилийн цагаан сарын барилдаанаас эхлэн өнгөрсөн бямба гарагт болсон Эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн нийт 15 барилдааны дүнг хамруулсан байна. Улмаар Ховд аймгийн Буянт сумын харьяат, Монгол Улсын харцага Оригхын Хангай 17621 оноогоор чансааг тэргүүллээ.

Харин хоёрдугаар байрт улсын гарьд Ө.Бат-Орших 15863 оноотойгоор бичигдсэн бол гуравдугаар байрт 12916 оноотой улсын заан Н.Жаргалбаяр эрэмбэлэгджээ. Энэхүү чансааны дөрөвдүгээр байрт улсын арслан Н.Батсуурь 12843 оноотой шалгарсан бол тавдугаар байрт 11969 оноотой улсын харцага Б.Бат-Өлзийнар тус тус бичигдсэн байна.

Харин зургадугаар байртулсын арслан Ц.Содномдорж 11785 оноотой орж байгаа бол долдугаарт улсын арслан Р.Пүрэвдагва 10803 оноогоор, наймдугаарт улсын заан Б.Пүрэвсайхан 10522 оноогоор, есдүгээрт улсын начин Ч.Хөхчирэнгэр 9173 оноогоор, 10 дугаар байрт улсын начин Э.Энхбат 8955 оноогоор тус тус бичигджээ.

д/д Овог Нэр Цол Чансаа Барилдсан тоо
1 Оргих Хангай у.х 17621 9
2 Өлзийтогтох Бат-Орших у.г 15863 6
3 Нэгдэл Жаргалбаяр у.з 12916 9
4 Намсрайжав Батсуурь у.а 12843 13
5 Баярхүү Бат-Өлзий у.х 11969 14
6 Цэдэв Содномдорж у.а 11785 4
7 Рэнцэнбямба Пүрэвдагва у.а 10803 10
8 Баатархүү Пүрэвсайхан у.з 10522 9
9 Чинчулуун Хөхчирэнгэр у.н 9173 13
10 Эрдэнэбилэг Энхбат у.н 8955 12
11 Мягмар Бадарч у.х 8825 15
12 Төрөө Баасанхүү у.х 7650 8
13 Лувсандорж Цэрэнтогтох у.н 6538 10
14 Бат-Өлзий Бат-Эрдэнэ.Б у.н 6528 12
15 Хүрэл-Очир Гантулга.Х у.х 6380 10
16 Найдан Түвшинбаяр.Н у.з 6380 3
17 Балган Хишигбаатар у.н 6315 13
18 Нацагсүрэн Золбоо а.х.а 5965 9
19 Чимэдрэгзэн Санжаадамба у.ав 5910 4
20 Болдбаатар Батжаргал.Бо у.н 5905 15
21 Эрдэнэбат Даш.Э у.н 5695 11
22 Батбаяр Даваа-Очир а.а 5432 15
23 Сүхбаатар Мөнхбат у.ав 5383 4
24 Бэрдмурат Серик у.н 5308 10
25 Пүрэв Бүрэнтөгс у.а 5232 5
26 Гунаажав Эрxэмбаяр у.ав 4930 4
27 Энхтөгс Оюунболд у.а 4815 5
28 Дорж Анар у.н 4760 8
29 Чулуунбат Цогбаяр у.н 4695 8
30 Батнасан Гончигдамба у.г 4665 5
31 Чулуунбаатар Батчулуун у.н 4660 8
32 Бадамсамбуу Ганхуяг.Б у.н 4450 8
33 Баттулга Соронзонболд у.з 4445 9
34 Оюун Гантулга.О а.х.а 4430 10
35 Шоовдор Дарханбат а.х.а 4235 14
36 Батзориг Батмөнх.Б у.з 4150 8
37 Чотон Баянмөнх.Ч у.н 4145 9
38 Галсан-Очир Ганжад у.н 4145 9
39 Шүxэрт Уламбаяр у.х 4100 11
40 Шархүү Пүрэвгарьд а.а 4041 6
41 Булган-Эрдэнэ Түмэндэмбэрэл а.з 3905 12
42 Дармаа Тамир у.н 3865 6
43 Дэлгэрсайхан Амарсайхан у.н 3710 11
44 Жаргалсайхан Дагва-Очир у.н 3675 9
45 Цэнд-Аюуш Цогт-Эрдэнэ а.а 3530 11
46 Дамдинпүрэв Бат-Эрдэнэ.Д у.х 3525 9
47 Амар Батмөнх.А у.н 3522 9
48 Батмөнх Сангисүрэн у.н 3520 7
49 Нурлан Мустафа а.а 3465 10
50 Цэндзэсэм Чимэддорж у.н 3385 10

Categories
мэдээ нийгэм

“ Орост үйлдвэрлэв 2017” үзэсгэлэн худалдаа

Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн Газар, ОХУ-ын Холбооны зөвлөлийн дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулагдаж буй “Монгол-Оросын хамтын ажиллагаа-2017” арга хэмжээний хүрээнд “Орост үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа нээлтээ хийж байна. “Орост үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа энэ сарын 2-5-ны өдрүүдэд Мишээл Экспо төвд үргэлжлэх ба энэхүү үзэсгэлэнд ОХУ-ын төв хэсгийн мужууд, Сибирийн болон өвөр байгалийн хязгаар орчмын 20 гаруй хотын

-Аж үйлдвэрийн тоног төхөөрөмж, хөдөө аж ахуйн машин механизм

-Барилга, барилгын материал үйлдвэрлэл худалдаа

-Орчин үеийн шинэлэг технологи, дэвшилтэт санаа

-Хүнсний бүтээгдэхүүн

-Боловсрол, шинжлэх ухаан

-Аялал жуулчлал зэрэг салбарын төлөөлөгчид оролцож буйгаас гадна Монгол улсад ОХУ-аас бараа бүтээгдэхүүн импортлогч албан ёсны дистрибьютер , дилер 20 гаруй нийт хоёр орны 60 гаруй байгууллагууд оролцож байна.

Тус үзэсгэлэнгийн өдрүүдэд хэрэглэгч олон нийтэд зориулсан сурталчилгааны өдөрлөг, бараа бүтээгдэхүүн худалдах сурталчилгааны өдөрлөг тус тус болох юм. Мөн үзэсгэлэнгийн үеэр гадаад, дотоодын компаниудын хооронд бизнесийн гэрээ хэлцэл байгуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох нөхцөл бололцоог бүрдүүлж өгч байгаагаараа онцлог ажээ.

Энэ үзэсгэлэн хоёр орны худалдаа эдийн засгийн харилцааг үр ашигтай хөгжүүлэх чухал хүчин зүйл гэж Монголын төрийн дээд түвшний байгууллагууд үзэж, ихээхэн ач холбогдол өгч байна.

Үзэсгэлэнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.sibramsforum.ru цахим хуудаснаас авч болох төдийгүй оролцох байгууллагууд хаягаар бүртгүүлэх боломжтой юм.

ОХУ-ын “Романа ХХК”-ны Монгол дахь Чин Тамир ХХК-ны ерөнхий менежер П.Мөнх-эрдэнэ

-Танай байгууллага энэ үзэсгэлэнд ямар бараа бүтээгдэхүүн санал болгож байна вэ?

Манай үйлдвэр нь 14 жилийн турш хүүхдийн тоглоом ба спортын хэрэгслийг зохион бүтээж, үйлдвэрлэж байна. Сургууль цэцэрлэгийн гадна болон нийтийн эзэмшлийн ба орон сууцны гадна талбайг найдвартай, аюулгүй тохижуулана. Хүүхдүүд чөлөөт цагаа идэвхтэй өнгөрөөх хамгийн тохиромжтой газар нь хүүхдийн тоглоомын талбай байдаг. Энэ талбайг бүх насны хүүхдүүд тоглож болохуйцаар тохижуулах хэрэгтэй. Хүүхдийн тоглоомын талбай аюулгүй, найдвартай, эдэлгээ даахуйц орчин үеийн төхөөрөмж хэрэгслүүдээр тоноглогдсон байх шаардлагатай. Дизайны шийдлээрээ хүүхдүүдэд болон тэдний эцэг эхчүүдэд таалагдах нь чухал юм.

Хүүхдийн тоглоомын талбай ямар аюулгүй байдлыг хангасан байх ёстой вэ?

-Хүүхдийн тоглоомын талбай нь уян хатан, аюулгүй хучилттай, гулгахгүй, цэвэр, хуурай үзэмжтэй, залгаагүй байвал хүүхэд бэртэж гэмтэхгүй.

Хүүхдийн тоглох орчин ямагт аюулгүй байх ёстой. Олон улсын аюулгүй байдлын шаардлагыг хангасан стандарт бий, танай бүтээгдэхүүнүүд сертификат байгаа юу?

Бүх бүтээгдэхүүнүүдийг ОХУ болон Олон улсын аюулгүй ажиллагааны хэм хэмжээ, загвар, бүтцэд нийцүүлэн өндөр чадвартай, арвин их туршлагатай мэргэжилтнүүд зохион бүтээсэн. Тоглоомын цогцолбор, төхөөрөмж хэрэгсэл тус тус өөрийн паспорт, патент тохирлын гэрчилгээтэй.

Б.ҮРЖИГ


Categories
мэдээ нийгэм

Р.Нямдорж: Улсын цолтой бөхчүүд бүтэн жилийн барилдааны 50 хувьд нь оролцоогүй бол төрийн наадамд зодоглох эрхгүй

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Саяхан үндэсний бөхийн барилдаанд улсын цолтой бөхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх журам гаргажээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Ер нь бол барилдаан, бөх, үзэгч, дүрэм журам, жаяг дэгийн баг гэсэн таван хэсгээс “үндэсний бөх” гэдэг ойлголт бүрдэж байгаа юм. Тийм учраас бид залуу бөхчүүдэд “Барилдаан хэмээх хүч сорьдог, өвөрмөц урлагийг бий болгож өгсөн өвөг дээдэсдээ залбирч явах учиртай” гэж сургадаг. Мөн барилдах сайхан бие хааг заяасан эцэг, эхдээ баярлаж явах учиртай. Гуравдугаарт, Монголын үндэсний бөхийн барилдааныг үзэж буй бөх сонирхогч ард түмэн, үзэгч олондоо баярлаж, тэднийг хүндэтгэж явах хэрэгтэй гэдгийг үргэлж захидаг. Үүн дээр нэмээд хийсэн оноолтоор нь барилдаж, мөрөн дээр нь дарж дэвж дэлж гардаг, өөрийн амжилтыг нь олон түмэнд сурталчилдаг гарын даа, засуул, тайлбарлагч гээд жаяг дэгийн баг хамт олныг бөх хүн хүндэтгэж явах ёстой. Монгол бөхийн ёс, жудаг, философиос өөрийн биедээ шингээж эзэмшихийн тулд монгол бөхийн барилдааны дүрэм, журмыг ягштал мэдэж, дагаж мөрдөх нь чухал. Монгол бөхийг бий болгож буй эдгээр таван хэсгийн нэг нь алдагдах аваас “Монгол бөх” хэмээх өв соёл оршин байж чадахгүй. Тийм учраас бөхчүүд эдгээр зарчмуудыг дагаж явах ёстой. Гэтэл сүүлийн жилүүдэд улсын өндөр цол хүртсэн бөхчүүд наадмаас наадмын хооронд зохион байгуулдаг барилдаануудад цөөхөн барилдах болсон. МҮБХноос наадмаас наадмын хооронд 22-28 барилдаан зохион байгуулж байна. Эдгээр барилдаануудад улсын баяр наадмаар түрүүлсэн бөх дөрөвхөн удаа барилдсан дүн бий. Гэтэл үзэгчид юу хүсч байна вэ гэхээр “Улсын том цол хүртсэн бөхчүүдээ наадмаас бусад барилдаануудад барилдуулаач” гэсэн шаардлагыг тавьдаг. Хоёрдугаарт, бөх хүний цол бол амжилтыг нь үнэлж, өгч буй ард түмний алдар, хүндэтгэл юм. Энэхүү хүндэтгэлийн хариуд бөх хүн үүрэг хүлээх учиртай. Тэр үүрэг нь юу вэ гэвэл Монгол бөхийн барилдаанаар барилдаж, түүнийг олон түмэнд үзүүлж, ард түмнийг баясган цэнгүүлж, монгол бөхийг өөрийн биеэр сурталчлах явдал юм. Энэхүү үүргээ манай улсын цолтой бөхчүүд сүүлийн жилүүдэд төдийлөн сайн биелүүлэхгүй, ганц хоёрхон удаа барилдаад алга болчихдог болсон. Иймээс бөхчүүдийг үүрэгжүүлж байгаа юм. Өмнө нь монгол бөхийн барилдаанд барилдах эсэх нь хувь бөхийн асуудал мэт ойлгож байсан. Одоо бол нийгмийн шаардлагаар тэднийг барилдуулах шаардлага бий болж байна. Монгол бөх үзэгчгүй болчихвол оршин байж чадахгүй.

-Энэ шинэ журмаар яг юуг яаж журамласан юм бэ?

МҮБХны Тэргүүлэгчдийн 2017 оны есдүгээр сарын 27ны өдрийн хурлын “03” тоот тогтоолоор батласан “Үндэсний бөхийн барилдаанд улсын цолтой бөхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх журам”нд бөхчүүдийг насаар нь хувааж, барилдаанд оролцох хувийг зааж өгсөн. Тухайлбал, 35аас дээш настай бөхчүүд Үндэсний бөхийн холбооноос зохион байгуулсан барилдаануудад өөрийн тааллаар ирж барилдана. Учир нь 35-аас дээш настай бөхчүүдийн бэлтгэл, сургуулилтын эрчим хорин хэдтэй залуучуудыг гүйцэхгүй болсон. Харин 30-34 настай бөхчүүд МҮБХ-ноос гаргасан албан ёсны хуваарьт барилдааны 50 хувь буюу 10 барилдаанд заавал оролцон барилдана. Тэгвэл 29 ба түүнээс дооших насны бөхчүүд хуваарьт барилдааны 70 хувь буюу 14 барилдаанд оролцон барилдана.

-Хэрэв бөхчүүд журам зөрчсөн, барилдааныхаа төлөвлөгөөг биелүүлж чадаагүй тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх бол?

-Жилд болох барилдааныг есдүгээр сараас цагаан сарын барилдаан хүртэл, цагаан сараас наадам хүртэл гэж хоёр үечлэл болгон хуваасан. Нэгдүгээр үед буюу намраас цагаан сар хүртлэх 10 барилдаанд тухайн бөх наснаасаа хамаарч тавд нь ч юм уу долоод нь барилдах ёстой. Хэрэв энэ хугацаанд барилдааныхаа төлөвлөгөөг биелүүлээгүй бол тухайн бөхийг нийтийн сүлжээнд мэдээлнэ. Жишээлбэл, аварга цолтой тэр бөх энэ хугацаанд таван удаа зодоглохоос гуравт нь барилдаагүй байна гэж мэдэгдэнэ. Ингэснээр олон нийтийн зүгээс тухайн бөхөд барилдах шаардлага тавина. Тэр шаардлагыг бөхчүүд биелүүлэх үүрэгтэй. Хэрэв тухайн бөх түүнийг биелүүлэхгүй бол тэр жилийн цагаан сарын барилдаанд оролцуулахгүй байхаар журамласан. Цагаан сарын барилдаанаас долдугаар сар хүртлэх хугацааны дунд бас сануулга өгнө. Өөрөөр хэлбэл, улсын цолтой бөхчүүд бүтэн жилийн барилдааны 50 хувьд нь оролцоогүй бол төрийн наадамд зодоглох эрхгүй. Ийм шийтгэл, сануулгыг энэхүү журманд заасан байгаа.

-Улсын баяр наадамд барилдуулахгүй гэхээр их л өндөр хариуцлага ногдуулж байгаа юм байна?

-Барилдаанд оролцоогүйгээс, үзэгчдээ хүндлээгүйгээс болж бүтэн жилийн хөдөлмөр нь үнэлэгдэхгүй болохоор энэ бол хатуу хариуцлагатай. Ийм хариуцлага хүлээхгүйн тулд бөхчүүд журмаа дагах хэрэгтэй. Ар гэрийн гачигдалтай, өвчин зовлон туссан, мөн бэртэж гэмтсэн бол эмчийн акт бусад баримт бичгээр баримтжуулан барилдаанаас чөлөөлөх үндэслэлийг журамд мөн тусгасан.

-Наадам, цагаан сар хэмээх томоохон барилдаануудаас бусад заал, танхимын барилдаануудад цөөхөн ирж барилддаг бөхчүүд бий. Сүүлийн жилүүдэд Ганбаатар гарьдын хувьд Бөхийн өргөөнд болж буй барилдаануудад төдийлөн харагдахаа больсон шүү дээ?

-Ганбаатар энэ жил 35 настай. 35 гээд зүгээр ч нэг заачихаагүй. Барилдааны амжилт хэдэн насны дотор гарч байна вэ гэдгийг судалсны үндсэн дээр энэ насыг дээд хязгаар болгож авсан. Одоо Ганбаатарын үеийн бөхчүүд 35-аас дээш настай учраас тааллаараа л барилдана.

-Хариуцлага ногдуулах тухай тодорхой боллоо. Тэгвэл бүтэн жилийнхээ төлөвлөгөөг биелүүлж, амжилт гаргасан бөхчүүдийг урамшуулах заалт энэ журманд тусгагдсан болов уу?

-Шаардлага /болзол/ биелүүлээгүй бөхчүүдэд шийтгэл ногдуулж байгаатай адилаар амжилт гаргасан бөхчүүдийг шагнаж урамшуулна. Улсын аварга цолтон барилдвал тухайн барилдааныхаа бай дээр нь нэмж 330 мянган төгрөг, улсын арслан цолтой бөх барилдвал 220 мянган төгрөг, улсын гарьд цолтон 110 мянган төгрөг нэмж авна. Нэгийн даваанд унана уу, шөвгөрч, түрүүлнэ үү тэр хамаагүй, барилдсан л бол эдгээр урамшууллыг хүртэхээр заасан. Хоёрдугаарт, бөхчүүдийг бүтэн жилийн барилдааных нь дүнгээр шалгаруулна. Жилийн хугацаанд барилдах ёстой тоогоо гүйцээсэн аварга, арслан, гарьд цолтой бөхчүүдээс хамгийн өндөр амжилт гаргасан нэг бөхийг “Үзэгчээ дээдлэгч бөх” өөр шалгаруулж, улсын наадмын өмнө цом, 10 сая төгрөгөөр урамшуулах юм. Улсын заан, харцага, начин цолтой бөхчүүдээс мөн дээрх болзлоор нэг бөхийг шалгаруулж, цом, 5.0 сая төгрөгөөр шагнана.

-Сүүлийн жилүүдэд бөхөө дээдэлдэг ард түмэн бөхчүүдийн жудагт шүүмжлэлтэй хандах болсон. Бөхчүүдийг жудагтай болгохын тулд яах ёстой юм бол?

-Монгол бөхийн онцлог байна. Гоё дэвдэг, шавдаг, унасан бөхийнхөө дээр өвдөглөхгүй, тахимаа зөв өгч, авалцах, гар хөлийг нь хөшихгүй гэдэг ухагдахуунууд бүгд тухайн бөхийн жудаг чанарын асуудал юм. МҮБХ-оо жил бүр тодорхой уриан дор нэгдэн ажилладаг байгууллага. Өнгөрсөн жил “Допинггүй Монгол бөхийн төлөө” уриан дор ажилласан, тодорхой ажлуудыг хийж, хэрэгжүүлсэн. Үүний үр дүнгээр өнөө жилийн наадмаар шөвгөрсөн бөхчүүдээс допинг илрээгүй. Ирэх жил бид “Ойлголт зөв бол үйлдэл зөв” гэдэг уриатайгаар ажиллана. Үзэгчид “Танай энэ бөх чинь амжилтаа ахиулахгүй байна. Начин цолтойгоо л байгаад байна, заавал заан болох ёстой” гэсэн шаардлага тавьдаггүй. Харин “Танай тэр бөх чинь ёс суртахуунгүй, жудаггүй байна. Тахимаа зөв авахгүй, уначихаад маргалдаад байна” гэж шүүмжилдэг. Үүнээс үзэхэд ард түмэн монгол бөхөөс жудагтай байхыг шаарддаг нь харагдаж байна. Тийм учраас бид Монгол бөх жудагтай, ёс суртахуунтай байх тухай ойлголтыг бөхчүүдэд, нийгэмд түлхүү өгнө. Үүнтэй манай ирэх жилийн уриа холбогдож байгаа юм.

-Журам хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?

Энэ сарын 8нд болох “Баянзүрх хайрханы хишиг” барилдаанаас эхэлнэ.

-Өнгөрсөн долоо хоногт МҮБХ-ноос барилдааныг камериар шүүх асуудлыг судлах ажлын хэсэг гарсан. Ажлын хэсгийн дүгнэлт хэрхэн гарсан бол?

-Үндэсний бөхийн барилдааныг камераар шүүхгүй. Уламжлалт арга барилаараа хөлийн цэц, засуулууд л шүүнэ. Харин камерын тухайд гэвэл маргаантай барилдааныг шийдэх үед дүрс бичлэгийг үзэж, ашиглах боломжийг л судлаж байгаа юм. Маргаантай барилдаан бол тийм ч олон гардаггүй юм. Тухайлбал 512 бөх барилдлаа гэхэд 511 барилдаан болдог. Энэ олон барилдаан дундаас маргаантай барилдаан нэг хувь ч хүрэхгүй гардаг. Сүүлийн хоёр жилийн наадмаас харахад 512 барилдаанаас хоёр, гуравхан л маргаантай барилдаан гарсан. Харин үлдсэн 508-509 барилдааныг хөлийн цэцүүд л шүүнэ. Өнөө жилийн Санжаадамба, Ганжад нарын барилдаан, ноднингийн Пүрэвдагва, Бүрэнтөгс нарын барилдаан шиг маргаан гарсан нөхцөлд камерын бичлэг үзэж, шийдвэр гаргах боломж байна уу гэдгийг судлаж байгаа юм. Ажлын хэсэг маргаантай барилдааныг камерын бичлэг ашиглаж, шийдэж болох эсэхийг туршиж үзье гэж шийдсэн. Энд юун түрүүн техникийн хангамжийг шийдэх ёстой. Тухайлбал Бөхийн өргөөнд болж буй барилдаанд камерын бичлэг ашиглахын тулд наанадаж 6-10 камер байрлуулах шаардлагатай. Ингэж байж тэрхүү бичлэгийг хөлийн цэц, засуулууд үзэж шийдвэр гаргах боломжтой болно хэмээн ажлын хэсэг дүгнэсэн байна лээ.

-Монголын үндэсний бөхийн холбооны ээлжит “Их Эе” ирэх онд хуралдах тов гарсан. Энэ талаар тодруулбал?

-“Их Эе” ирэх оны гуравдугаар сарын 24, 25-ны өдөр хуралдана. Ээлжит “Их Эе” гэдэг бол дөрвөн жил тутам нэг удаа хуралдахаар дүрэмд заасан хурлыг хэлж байгаа юм. МҮБХны анхдугаар “Их Эе” 1990 онд болсон. Түүнээс хойш 1994, 1998 онуудад “Их Эе”үүд хуралдсан. Харин бөхийн өргөөг ашиглалтанд оруулсны дараа 2002 онд хуралдсан IV “Их Эе”эр зарим бөхчүүд үгсэн хуйвалдаж бөхийн өргөөг эзлэх, МҮБХ-г булаан авах хууль бус тэмцэл явуулснаар зарим “Их эе”үүд тасалдсан. Одоо 2018 оны гуравдугаар сарын 24, 25-нд албан ёсны ээлжит VIII “Их Эе” хуралдана. Энэ товыг 2017 оны зургадугаар сарын 22нд хуралдсан МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн хурлаас гаргасан, одоо бэлтгэл ажлууд хийгдээд явж байна.

Categories
мэдээ нийгэм

Нийтлэлч Д.Мөнгөндалайгийн “Аз хур”-ын уртаас урт дараалал цаасан хэвлэл хэзээ ч орхигдохгүйн баталгаа боллоо хэмээх нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Тэргүүн нүүрнээс УИХ-ын намрын чуулганы нээлтийн үйл ажиллагааны тойм болон Ерөнхийлөгчийн хэлсэн үг зэргийг онцолсныг уншаарай. Мөн Б.Жавхлан гишүүний ярилцлага нэгээс, хоёрдугаар нүүрт нийтлэгдсэн байна. Мөн нэгдүгээр нүүрээс цахим мөнгөний таларх ярилцлага 11 дүгээр нүүр рүү дамнан оржээ.

Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, нийгмийн нэгэн залуур чиг болж байдаг Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нийтлэлч Д.Мөнгөндалай ““Аз хур”-ын уртаас урт дараалал цаасан хэвлэл хэзээ ч орхигдохгүйн баталгаа боллоо” хэмээн бичжээ.

Баримт, үйл явдлын долдугаар нүүрнээс уяачидтай хамт автобусанд явсан охин юуны учир уйлж, аавыгаа дуудах болов хэмээх эрэн сурвалжилсан сурвалжлага нийтлэгдлээ. Мөн уг нүүрт өлсгөлөн зарлаж буй иргэдийн талаарх мэдээлэл багтжээ.

Зургадугаар нүүрэнд улс орнууд цахим мөнгийг зохицуулахаар оролдож байгаа талаарх ярилцлага гарсан байгаа. Арвантавдугаар нүүрт “Волейболоор хичээллэснээр эгзэгтэй үед ухаалаг шийдвэр гаргах оюуны асар өндөр чадварыг олж авдаг” гэх ярилцлага нийтлэгдлээ.

Наймдугаар нүүрт вирусын гаралттай ханиад элбэгших болсон талаарх сурвалжлага оржээ.

Харин арванхоёрдугаар нүүрнээс “Фантастик” продакшны Ерөнхий найруулагч “Зүрхний хилэн” киноны мөн найруулагчаар ажилласан жүжигчин Б.Тамирын ярилцлагыг уншаарай.

Танин мэдэхүйн 15 дугаар нүүрт УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн “Халаалт, дулаан, цахилгаанаа жорлонгоосоо “Үйлдвэрлэчихдэг” зургаан давхар орон сууцтай Сиатлд танилцсан” хэмээх ярилцлага орлоо. Тэрбээр жорлонгийн бохироор эрчим хүч тэр бүү хэл цэвэр ус гаргаж авч болох технологийн тухай ярьсан байна.

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эдгээр болон бусад мэдээллүүдийн дэлгэрэнгүйг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлнэ үү. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
гадаад мэдээ

Анхны эмэгтэй тэргүүн

Английн Дээд шүүхийг түүхэнд анх удаа эмэгтэй хүн тэргүүлэхээр боллоо.Учир нь Дээд шүүхийн дэд тэргүүн байсан Ричмондын барон, хадагтай Бренда Хейл энэхүү албан тушаалд сонгогдсон байна. Тэрээр “Лорд Нойбергерийн оронд энэхүү өндөр албанд сонгогдсон нь том нэр хүнд бас том үүрэг хариуцлага юм. Би лорд Нойбергерийн үйл хэргийг цаашид үргэлжлүүлж нэгдсэн вант улсын бүрэн бүтэн байдлын төлөө бүх хүч чадлаа дайчлан ажиллах болно” гэжээ. Английн Дээд шүүхийн тэргүүн лорд Дэвид Нойбергер өндөр насны улмаас албан тушаалаа шилжүүлнэ гэдгээ энэ оны хоёрдугаар сард мэдэгдээд байсан юм. Хадагтай Бренда Хейл эдүгээ 72 настай бөгөөд тангараг өргөсний дараа энэхүү албаа хашиж эхлэх юм.

Г.АМАР

Categories
гадаад мэдээ

Facebook мөрдөгчдөд туслана

Өнөөдөр “Facebook” компани ОХУ-аас АНУ-ын 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн эсэхийг мөрдөн шалгаж буй ажилд туслах зорилгоор 3 000 рекламны хуулбарыг АНУ-ын конгрессийн албанд шилжүүлэн өгөх юм байна. “Бидэнд хор хохирол учруулсан гадны нөлөөллийг арилгах ажилд бид ч гэсэн хувь нэмрээ оруулахыг хүсэж байна” хэмээн тус компаний нийгмийн асуудал хариуцсан дэд захирал Жоэл Каплан мэдэгджээ. Үүнээс өмнө Facebook компанийг үндэслэгч Марк Цукерберг “Facebook нэр дэвшигчид болон сонгогчдыг холбож сонгуулийн дүнд маш их нөлөө үзүүлсэн. Facebook хүмүүсийн харилцааны хэрэгсэл болж байгаа боловч тэднийг нэгтгэж чадахгүй байгаад өөрийн зүгээс уучлалт гуйж байна” гэсэн билээ.

Г.АМАР

Categories
мэдээ нийгэм

Ж.Батсайхан “Далд фронтын баатрууд”ын 70 жилийн ойн баярын жагсаал

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Батсайхан

Манай орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын 70 жилийн ойд зориулсан хэрэглэгчид болон үйл ажиллагаандаа хандсан олон арга хэмжээ зохион байгуулж байна. Мөн олон нийтийн арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь энэ баярын жагсаал юм. Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ямар том байгууллага байдаг, юу эрхэлдэг вэ, ямар үүрэг хотын өмнө хүлээж байдаг вэ гэдгийг л олон нийтэд таниулах зорилготой жагсаалыг хийж байна.

Ард иргэд ямар үйлчилгээ үзүүлдэг талаараа танилцуулана уу?

– Нэгд Улаанбаатар хотын оршин суугч хэрэглэгчдийг дулааны эрчим хүч, хэрэгцээний халуун, хүйтэн усаар хангаж, бохир усыг татан зайлуулах үйлчилгээг 24 цагийн турш тасралтгүй найдвартай үзүүлэх

Хоёрт ОСНААУГ-ын салбар Түгээх төв, Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдийн өдөр тутмын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих, инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн хэвийн найдвартай ажиллагааг хангуулан ажиллах

Гуравд орон сууцны хороолол доторхи инженерийн шугам сүлжээ, техник тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх, их болон урсгал засварын нэгдсэн төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэйгээр ажиллаж байна.

-Хэдэн ажилчин баярын жагсаалд оролцож байна вэ?

-19 салбарын мянга гаруй ажилчид оролцож байна. Үндсэндээ манайх 1600 гаруй ажилчидтай, үүнээс 600-аад ажилчин ээлжийн ажилтай учир оролцож чадахгүй байна. Ээлжийн биш үндсэн үүргээ гүйцэтгээгүй ажилчид нь энэ жагсаалт оролцож байна гэж ойлгож болно.

-Танай байгууллага 70 жилийн ойгоороо хэрэглэгчид зориулж ямар үйл ажиллагаа зохион байгуулж байна вэ?

– Энэ Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар нэгэн туг нэгдэж чадсан. Өмнө тус тусдаа бие даасан нэгжүүд байсан бол ганц хуулийн этгээд дээр 1500 хүн нэгдэж нийслэлийн иргэдийнхээ халаал , хэрэглээний халуун хүйтэн усаар хангах үйл ажиллагааг нэгдсэн удирдлага дор хийж байгаагаараа онцлог юм. 2017 оны эхнээс хэрэглэгчийн жил болгон зарласан үнэ төлбөргүй үйлчилгээ явуулах зэрэг олон үйл ажиллагаа зохион байгуулж байна. 24 цагийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж нийслэлийг тасралтгүй үйлчилгээ үзүүлдэг манай ажилчид бол далд фронтын баатрууд гэж хүндэтгэдэг юм.

Хэрэглэгчид үйлчлэх төв гурвын ахлах инженер Ж.Баясгалан

-Та энэ байгууллагад хэдэн жил ажиллаж байна вэ?

-Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын 70 жилийн ойн баярын мэндийг хамт олондоо хүргэе. Энэ байгууллагад хорин дөрвөн жил ажиллаж байна. Нийслэлийн ард иргэдийн амгалан тайван байдлыг хангаж найдвартай шугам сүлжээг ээр хангаж , тогтмол үйлчилгээ үзүүлдэг ажлаараа өдөр бүр бахархаж байдаг. Манай хамт олон маань “Бидний үйлчилгээ таны ая тухын баталгаа” уриа дор ажилладаг.

Ажлын ачаалалтай үе хир байдаг вэ?

-Халаалтын улирал эхлээд гэмтэл доголдол их гардаг. Тэр үед нь байнгын ажиллаж өдөр, шөнөгүй явдаг. Ажлын найман цаг тэр бүр ажиллаж чаддаггүй шугам сүлжээнд гэмтэл гарсан бол тэрийгээ янзалж байж буудаг. Ямар ч үед дайны бэлэн байдалд байх ёстой цэргүүд чинь бид шүү дээ.