Categories
энтертаймент-ертөнц

Английн EAST 17 хамтлаг Crocus-т 6 сарын 9-нд тоглолтоо хийнэ

Английн EAST 17 хамтлаг  Crocus-т 6 сарын 9-нд тоглолтоо хийнэ.....

Хүний амьдралын дурсамжийг сэргээдэг олон зүйл бий. Хичнээн цаг хугацаа өнгөрсөн ч үл мартагдах дуу хөгжим бол түүний нэг…

Тэр л дотно аялгуунаас залуу нас, хайр дурлал, эрч хүчийг мэдэрч байсан, одоо ч дурсамжаа сэргээж байдаг Алдарт английн boyband EAST 17 хамтлаг 6 сарын 09 нд Крокус эвэнт Холлын тайзнаа ганцхан удаа тоглолтоо хийхээр болсон билээ.

Тухайн үеийн хамгийн олон сая борлуулалттай цомгуудаасаа хит гэсэн бүх уран бүтээлүүдээ толилуулах бүрэн хэмжээний тоглолтоо хийхэд цөөхөн хоног үлдээд байна.

Энэхүү тоглолтонд 90-ээд оны залуусын хамгийн дуртай Let it go, it`s Allright, Stay another day гэх мэт уран бүтээлүүдээрээ фенүүддээ бэлэг барьж нэгэн үдшийг хамтдаа доргиж, бүжиглэж өнгөрөөхөөс гадна LUMINO хамтлаг урилгаар оролцохоор болсон байна.

Английн EAST 17 хамтлаг  Crocus-т 6 сарын 9-нд тоглолтоо хийнэ.....

Анх 2004 онд LUMINO хамтлаг EAST 17 хамтлагтай хамтран тоглолт хийж дуулиан тарьж байсан. Үүнээс хойш 13 жилийн дараа EAST 17 хамтлагийн урилгаар LUMINO ийн залуучууд Each time хэмээх алдарт сингл уран бүтээлийг хамтран дуулж монголынхоо үзэгчдэд бэлэг барихаар болжээ.

Энэхүү тоглолтыг Крокус эвэнт холл-ийн улирал тутам хийдэг “Back to the 80`90 Disco Crocus” үдэшлэгийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд өмнө нь алдарт Английн London Beat, Германы La Bouche, Австрийн Joy зэрэг хамтлагийг монголынхоо фенүүдэд авчирч байсан туршлагатай билээ.

Энэ зуны хамгийн анхны тэсрэлт хийсэн шоуны тасалбар худалдаанд гарсан ба 60000, 100000 төгрөгөөр Ticket.mn болон 1900-1800 аар захиалах боломжтой юм.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 77110101, 80044411, 80101144

Английн EAST 17 хамтлаг  Crocus-т 6 сарын 9-нд тоглолтоо хийнэ.....

Categories
мэдээ улс-төр

Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, 1993 оны Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Мөн Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн өмнөх Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаархи мэдээлэл сонсох бөгөөд үүнтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт мэдээлэл хийж байна. Учир нь, Сангийн сайд Б.Чойжилсүрэн гадаадад томилолттой байгаа ажээ. Гишүүдийн ирцийн мэдээллийг дараахь хүснэгтээс харна уу.

Нэрс

ХУРАЛДААНД ИРСЭН ЦАГ

дд

НЭРС

ХУРАЛДААНД ИРСЭН ЦАГ

1

Н.Амарзаяа

10:17

39

Д.ОЮУНХОРОЛ

2

Т.Аюурсайхан

10:10

40

М.ОЮУНЧИМЭГ

Томилолт /гадаад/

3

О.Баасанхүү

Томилолт /гадаад/

41

Л.ОЮУН-ЭРДЭНЭ

09:59

4

Ё.Баатарбилэг

09:52

42

Б.ПҮРЭВДОРЖ

10:05

5

Х.Баделхан

09:57

43

Ш.РАДНААСЭД

Чөлөөтэй

6

С.Батболд

44

Я.САНЖМЯТАВ

09:32

7

Ж.Батзандан

45

Д.САРАНГЭРЭЛ

8

Б.Батзориг

10:07

46

Б.САРАНЧИМЭГ

9

О.Батнасан

10:04

47

Я.СОДБААТАР

10

Б.Баттөмөр

10:05

48

О.СОДБИЛЭГ

11

Ж.Бат-Эрдэнэ

09:55

49

Г.СОЛТАН

12

Б.Бат-Эрдэнэ

09:58

50

Д.СУМЪЯАБАЗАР

10:29

13

М.Билэгт

09:53

51

А.СҮХБАТ

Томилолт /гадаад/

14

Л.Болд

10:38

52

Д.ТОГТОХСҮРЭН

09:59

15

Х.Болорчулуун

53

Г.ТЭМҮҮЛЭН

10:01

16

С.Бямбацогт

10:24

54

Д.ТЭРБИШДАГВА

17

Ж.Ганбаатар

Чөлөөтэй

55

Ч.УЛААН

10:25

18

Д.Ганболд

10:09

56

Б.УНДАРМАА

10:18

19

Д.Гантулга

10:08

57

А.УНДРАА

09:57

20

Ц.Гарамжав

58

Н.УЧРАЛ

10:08

21

Ц.Даваасүрэн

Томилолт /гадаад/

59

Д.ХАЯНХЯРВАА

10:18

22

Д.Дамба-Очир

Томилолт /гадаад/

60

Ч.ХҮРЭЛБААТАР

23

Б.Дэлгэрсайхан

10:09

61

Ц.ЦОГЗОЛМАА

10:02

24

Б.Жавхлан

10:17

62

Д.ЦОГТБААТАР

25

C.Жавхлан

63

Н.ЦЭРЭНБАТ

Томилолт /орон нутаг/

26

Г.Занданшатар

64

С.ЧИНЗОРИГ

09:59

27

Д.Лүндээжанцан

10:18

65

Б.ЧОЙЖИЛСҮРЭН

Томилолт /гадаад/

28

Л.Мөнхбаатар

10:04

66

Л.ЭЛДЭВ-ОЧИР

Томилолт /орон нутаг/

29

Ж.Мөнхбат

67

Б.ЭНХ-АМГАЛАН

Томилолт /гадаад/

30

Ц.Мөнх-Оргил

Томилолт /гадаад/

68

Л.ЭНХ-АМГАЛАН

10:01

31

Г.Мөнхцэцэг

10:12

69

Ж.ЭНХБАЯР

32

Д.Мурат

70

М.ЭНХБОЛД

10:36

33

З.Нарантуяа

10:09

71

Н.ЭНХБОЛД

10:07

34

Б.Наранхүү

72

Л.ЭНХБОЛД

Томилолт /гадаад/

35

Н.Номтойбаяр

10:12

73

Ө.ЭНХТҮВШИН

Эмнэлгийн чөлөөтэй

36

Х.Нямбаатар

10:17

74

С.ЭРДЭНЭ

37

Ц.Нямдорж

10:11

75

Д.ЭРДЭНЭБАТ

38

Н.Оюундарь

10:24

76

Ж.ЭРДЭНЭБАТ

Томилолт /гадаад/

Categories
мэдээ улс-төр

Улс хоорондын аялал жуулчлалын бизнесийг хөгжүүлэхэд анхаарна

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн, Засгийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Алексей Самбуевич Цыденов өнөөдөр бараалхлаа.

Уулзалтын үеэр хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр дэлгэрэнгүй ярилцсан юм. Улмаар хоёр улсын худалдааны эргэлт болон хөрөнгө оруулалтын харилцаа, түүнд нөлөөлөх зарим хүчин зүйлсийн талаар хөндөв.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлэхдээ, “Манай иргэд ОХУ-д визгүй зорчих болсноос хойш хоёр орны хоорондын худалдааны бараа эргэлт нэмэгдсэн. “Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулагдвал шинээр тэлж буй энэхүү харилцаа илүү өндөр төвшинд хүрч хөгжинө” хэмээн онцлон тэмдэглэсэн юм.
Мөн үеэр мах, махан бүтээгдэхүүн экспортлох, үржлийн мал нийлүүлэх чиглэлээр хоёр улс идэвхтэй хамтран ажиллахаар тохирлоо.
Хил залгаа бүс нутгуудын одоогийн шинээр сэргэн хөгжиж буй бүх талын хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхэд орчин үеийн шардлагад нийцсэн, хүчирхэг, найдвартай дэд бүтэц хэрэгтэй. Хоёр улс нь төмөр зам болон олон улсын автозамаар холбогддог. Энэ дэд бүтцийн чанарыг сайжруулах, улс хоорондын аялал жуулчлалын бизнесийг хөгжүүлэх өргөн боломж буйг уулзалтын үеэр талууд онцлон тэмдэглэв.

Categories
мэдээ нийгэм

“Хогоо амттанаар” уриатай сайн дурын ажлыг хүүхдүүд хийв

Эх үрсийн баярт зориулсан “Монгол хүүхдүүд‘’ арга хэмжээ Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд аж ахуй нэгж байгууллагууд сугалаа, хөгжөөнт тоглоом, дурсгалын зураг татуулах, нүүр болон гаран дээрээ зураг зуруулах гэхчлэн хүүхдийн хүсэл сонирхлыг татсан олон үйл явдал болов.

Төв талбайн ойролцоо цагдаагийн албан хаагчид гэмт хэргээс урьдчилан сэргийлэхээр бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байлаа. Мөн гал хамгаалах ерөнхий газар бэлэн байдалд байв.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төв лаборатори их эмч П.Батцэцэг: Манай бүрэлдэхүүн өнөөдөр найман цагаас энд бэлэн байдалд байна. Байцаагч нар маань хийх ёстой бүх хяналт шалгалтаа хийгээд дууслаа. Одоо зарим нэг шинжилгээгээ хийгээд бэлэн байдалд байна.

“Найз нь найзыгаа дэмжье” ТББ-аас ‘’Хогоо амттанаар’’ гэсэн уриатай сайн дурын ажлыг өрнүүлэн хогоо хогийн саванд хийсэн хүүхдүүдэд чихэр өгч байлаа.

Иргэн Д. Отгонгэрэл “Хүүхдүүдээ баярлуулаад төв талбайд ирлээ. Энэ жил төв талбайд зохион байгуулалт сайн байна. ОО болон хогийн сав хүрэлцээтэй байна гэж харлаа” гэв.

Б.УЯНГА

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Валютын сангийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдахын сайн ба муу тал

Цагаа олж хэрэгжиж байгаа хөтөлбөр мөн. Валютын сан нааш гээгүй бол Монгол улс дефольт зарлах байсан байх аа. Дефольт зарлачихвал гадаадын хөрөнгө оруулалт баяртай. Тийм болохоор бидний хүсэн хүлээсэн үйл явц юм. ОУВС-гийн захирлуудын зөвлөл энэ сарын 24-ний өдөр, Монголын цагаар 04:00 цагт хуралдаж гурван жилийн хугацаатай өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг баталлаа. Ингэснээр Засгийн газрын эдийн засгийн шинэчлэлийн хөтөлбөрийг 434.3 сая ам. долларын санхүүжилтээр дэмжих нь. Энэ хөтөлбөрийн хүрээнд Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Япон улс, БНСУ-ын зүгээс чамлахааргүй дэмжлэг үзүүлэхээ амласан. Үүн дээр Хятадын Ардын банк, Монгол банктай байгуулсан своп шугамын хугацааг сунгахыг зөвшөөрснөөр нийтдээ 5.5 тэрбум ам.долларын санхүүжилтийн багц бүрджээ. Эхний ээлжийн 38.6 сая ам.доллар Монголбанкины дансанд өчигдөр үдийн хойно байршлаа гэсэн мэдээлэл цацагдав.

Ингээд ажил эхэллээ дээ. Ер нь бол эхний ээлжинд 100 сая ам.доллар орж ирнэ хэмээн яригдаж байсан юм. Гэвч 38.6 сая боллоо. Нөхдүүд эхлээд жоол жоолхоноор биднийг түншихээр шийдэж. Тэдний зөвлөмжөөр явбал дараагийн мөнгөө өгөөд явна. Үгэнд нь орохгүй, тэдэнтэй ярилцахгүй, өөрсдийнхөөрөө даналзвал эвгүйтнэ гэсэн үг.

Мөнгө эхнээсээ ороод ирэхээр монголчууд бүгдээрээ “Одоо тэгээд юунд эхлээд зарцуулах вэ” гээд асуух бололтой. Шууд Монгол банкны валютын нөөцөд энэ мөнгийг авах нь. Мэдээлэл хийсэн хүмүүс “ОУВС-гаас олгож байгаа ямар ч зээл нь төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд биш төлбөрийг тэнцвэржүүлэхэд зарцуулагддаг. Тийм учраас эхний санхүүжилт болох 38.6 сая ам.доллар Монгол банкинд байршина“ гэж албан ёсоор мэдэгдлээ. Үүний эхний үр дүн нь монгол төгрөг чангарч, долларын ханш бууж эхэлнэ гэсэн үг байх. Эхний нэг сарын дотор ам.долларын ханш 2300 руу орно гэсэн өөдрөг таамаглалыг мэргэжилтнүүд өчигдрөөс бичээд эхэллээ. Үнэн бол ирэх намар гэхэд хэд болсон байх вэ. Иймэрхүү эерэг мессежүүдээр Валютын сангийн өргөтгөсөн хөтөлбөрийн сайн талуудыг бүгдээрээ эхлээд харъя.

Өчигдрөөс эхлэн гадны хөрөнгө оруулагчид “За монголд валютын сангийн хөтөлбөр хэрэгжээд эхэллээ” хэмээн нааштай хандлагаар хараад эхэллээ. Хэдийгээр зарим нэг хүн “Монголын төр засаг гадны мэдэлд орлоо, өр зээл нэмэгдлээ” гэж байгаа ч бодит үнэн бол төсөв, санхүүгийн сахилга бат чангарч, Монгол Улс эмхэрч эхэллээ гэсэн үг. Хар үгээр бол ОУВС нь “Төрийн сангийн их сургууль” гэж монголчилж болох юм. Учир нь ОУВС нь аливаа улсын төсөв ямар байх ёстойг, яаж бүрдүүлэх, яаж зарцуулах, орлого, ашиг, баланс ямар зөв зарчмаар явахыг л зааж зөвлөж, дэмжлэг үзүүлж буй хөтөлбөр шүү дээ. Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрийг дөрөв дэхээ авч байна. Урьд гуравт нь амжилттай хэрэгжсэн гэж болно. Хамгийн сүүлд 2009 онд энэ хөтөлбөрт хамрагдахдаа ердөө 1.5 жилийн дотор хүндрэлээс гарсан юм. Зарим улс орон энэ хөтөлбөрт хамрагдаад сайнаа үзээгүй жишээ олонтой сонсогддог. Тэр нь ОУВС-тай тэдгээр улсууд хамтарч ажиллаагүй, нэг үгээр бол тэдний санал зөвлөмжөөр ажиллаагүй байдаг юм шиг билээ. Тэгээд дампуурсныг олон улсын мэдээллийн сувгуудаас харж болно. Бид өмнө нь амжилттай хэрэгжүүлсэн туршлагадаа найдаж байгаа. Энэ талаар албан ёсоор өчигдөр мэдэгдэхдээ “Засгийн газар бол ОУВС-гаас боловсруулсан хөтөлбөрийг дэмжиж байгаа. Хөтөлбөрийн нөхцөл хүнд ч амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Төсвийн алдагдлыг бууруулна. Монгол Улсын нийт өр маш өндөр түвшинд байгаа учраас төсвийн алдагдлыг бууруулж байж, өрийн дарамтаас салах боломж бүрдэнэ. Засгийн газар шат шатандаа хэмнэлтийн тогтолцоог бүрдүүлнэ. Цаашид түүхий эдийн үнэ ханш дахин сэргэснээс Монгол Улсад маш их хэмжээний орлого төвлөрнө. Ингэхдээ өмнөх жилийн алдааг давтаж болохгүй. Хүнд хэцүү үед нийгмийн эмзэг бүлгийн баталгааг, амьжиргааг бууруулахгүй байхад анхаарч байна. Татварын нэмэгдлийн ачааллыг тэдэнд тусгахгүй байх хэрэгтэй. Монгол Улсын эдийн засгийн өрсөлдөх чадавхийг сайжруулж, уул уурхайгаас хараат байхыг салгаж, эдийн засгийг солонгоруулахад анхаарсан. Ингэхдээ аялал жуулчлалыг хөгжүүлэхэд түлхүү анхаарсан. Энэ бүх нөөц бололцоондоо хүрэхийн тулд Засгийн газраас бас тохирсон хөтөлбөрийг тууштай, бүрэн хэрэгжүүлэх нь чухал байна” гэсэн юм.

Хөтөлбөрийн бас нэг сайн тал нь бидэнд хямд эх үүсвэртэй хөрөнгө оруулалт ирж байна гэсэн үг. Учир нь Монгол Улс шиг зээлжих зэрэглэл буурсан оронд олон улсын хөрөнгийн зах зээлээс мөнгө босгоход хүндрэлтэй. Валютын сангийн тавьж буй нөхцлүүд дунд цагаа олсон, хийх ёстой зөв шаардлагууд цөөнгүй байгаа. Тансаг барааны татварыг нэмэх нь зөв. Том мотортой машин, архи тамхины татвар нэмэгдлээ гээд ард түмэнд айхавтар сөрөг нөлөө үзүүлэхгүй. Цадигаа алдсан төсвийн тэлэлтийг танахаас өөр яах юм. Сонгуультай холбоотой хавтгайрсан халамжуудыг ч цэгцлэх цаг нь болсон. Улсын төсөв бол угжтай сүү биш шүү дээ. Тэтгэвэр, цалингийн нэмэгдэл дээр тодорхой хугацаанд бүсээ чангалахаас өөр аргагүй. Валютийн сангийн хяналт дор л төсөв, халамжаа цэгцэлж авахгүй бол хувиа хичээсэн энэ хэдэн улстөрч яг цэгцэлж харагдаач. Ийм хүнд цаг үед, ийм эерэг, хийхээс өөр гарцгүй нөхцлийг тулгаж буй валютын санд зарим нэг хүмүүс талархахгүй юмаа гэхэд муухай харах хэрэггүй.

Аливаа шийдвэр бүхэн хоёр талтай. Мэдээж энэхүү санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөр нийгэмд “өвдөлт” авчрах байх. Өнөөдөр ярьж байгаагаар бол хүн амын дийлэнхийг бүрдүүлдэг дундаж, дунджаас доош давхаргынханд хүнд тусна гэх. Маш их хэмжээний татварын дарамт ирнэ гэх мэт. Манай улс 2008-2009 онд “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахад хамгийн их ажлын байр бий болгосон барилга, жижиглэн худалдааны салбараа хэвтүүлэх шахсан гэдэг юм билээ. Гадны жишээ ч байна. Украин улсад ОУВС-гаас тавьсан шаардлагууд тэднийг сөхрөөх шахсан гэдэг. Улсаас татаас авдаг эрчим хүчний салбарт үнэ чөлөөлөлтийг огцом хийснээс иргэд нь эрх баригчдынхаа өмнөөс босоход бэлэн болжээ. ОУВС-гийн нөхдүүд улирал тутамд 25 хувиар нэмсээр яах ийхийн зуургүй иргэдийн амьдрах итгэлийг алдуулсан гэж шинжээчид үздэг юм билээ. Манайд ч ийм зүйл болохыг үгүйсгэх аргагүй. Ер нь бол дундаж ангийг мөхөөдөг гэж судлаачид бичээд л байгаа. Бодох л асуудал. ОУВС хасч болох бүх зардлыг хасахыг хичээдэг. Төрийн өмчийг хувьчлах гэх мэт тухайн улсын дотоодын асуудалд оролцохоос гадна цалин, тэтгэвэр тэтгэмж, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, боловсрол, байгаль хамгааллын зардлыг хасч, тэр ч байтугай үгүй болгохыг шаарддаг. Тэгээд нийтийн тээвэр, эрчим хүч гэхчлэн стратегийн салбарын үнэ тарифийг нэмэхийг тулгадаг. Дундаж давхаргынхны цалинг хасч, өндөр татвараар дарамтлах гэдэг нь тэдний зарчим. Энэ бүхэн хэт мэдрэмжгүйгээр цааш үргэлжилж, хэрээс хэтэрвэл төр, ард түмний хооронд үл ойлголцох шалтгаан болдог ч гэх юм билээ. Гэвч түрүүн хэлснээр Монгол Улс өмнө нь ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн туршлагатай болохоор эцсийн үр дүн эерэг байх бизээ.

Нэгэнт хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн болохоор ийм цаг үед монголчууд бид ямар байх ёстой, Монголын төр засаг, улс төрчид яаж ажиллах ёстой вэ гэсэн асуудал гарч ирнэ. Улсаа сөнөөчих шахаж буй популист улс төрчдийнхөө үнэн нүүр царайг иргэд маань таньж авах хэрэгтэй. Тэдний поп улс төржилт эх орны эдийн засаг, нийгмийн амьдралд гай тарьж ирсэн. Тэд дэлхийгээр нэг Монгол орноо шившиглэж, хөрөнгө оруулагчдыг нүүр буруулахад хүргэсэн. Монгол Улс одоо л нэр төрөө олон улсад эрхэмлэх цаг. Дахин сонгогдохоо бодсон улс төрийн намуудын хоосон амлалт, авлига, биесээ хэмэлсэн, биедээ хорссон, эв нэгдэлгүй байдал улс орныг туйлдуулж, дампуурлаа зарлах эсэхэд хүргэв. Сая нэг амь тариатай залгалаа. Одоо л хичээцгээе. Бид энэ л нутагтаа ясаа тавьж, үр хүүхэд минь цаашид амьдарна. Тэднийхээ сайхан ирээдүйг бодоцгооё.

“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжсэнээр дор хаяж зургаан тэрбум ам.доллар Монгол руу орж ирэх нь тодорхой болсон. Бид энэ их мөнгөөр хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ. Богино хугацаанд ашгаа өгөх төслүүдээ санхүүжүүлэх ёстой. Нефть нэрэх үйлдвэрээ барья. Зэс хайлуулах үйлдвэрээ байгуулъя. Дарханы төмөрлөгийн үйлдвэрээ ган хайлуулах үйлдвэр болгоё. Занараа цаг алдалгүй боловсруулж дэлхийн зах зээлд гаргая. Хэрэв ингэж чадвал хоёрхон жилийн дараа ам.доллар 1000 төгрөгөөс доош бууж болно. Энэ бол үлгэр биш юм шүү. Бидний хүсч мөрөөдөж буй үсрэнгүй хөгжил юм.

Categories
мэдээ цаг-үе

Хөгөлбөөгийн Лхагвасүрэн: Чингис хаан даян дэлхийд Монголын нэрийг цуурайтуулсан агуу их бүтээн байгуулагч

Доктор Х.Лхагвасүрэн гадаадын монгол судлаачийн хамт

“Чингис хаан” дээд сургуулийн захирал, түүхийн ухааны доктор Хөгөлбөөгийн Лхагвасүрэнтэй уулзаж ярилцлаа.


-Молор-Эрдэнэ хэмээх хүн “Чингис хаан бол юу ч бүтээгээгүй, Чингисийн үед төр ч байгаагүй, монголчуудыг дэлхийгээр нэг цацсан шагай шиг тараасан этгээд” гэлээ. Энэ талаар мэргэжлийн түүхчийн хувьд та ямар байр суурьтай байгаа бол?

-Молор-Эрдэнэ гэдэг хүнийг би хэвлэл мэдээллийн хэрэгслээс л бага сага таньж мэдэх юм. Баруунд өндөр боловсрол эзэмшсэн хүн гэж өөрөө ярьж байхыг нь сонссон. Түүнээс биш эрдэм ном, улс төрийн талаар энэ хүнтэй би хэлхээ холбоо байхгүй. Түүхч, судлаач хүний хувьд энэ нийтлэлийн талаар таны тавьсан асуултын дагуу хэдэн зүйл хэлье. “Чингис хаан бол эх орондоо юу ч бүтээгээгүй” гэсэн гарчигтай ярилцлага байна л даа. Зөвхөн гарчгаасаа эхлээд түүхэн үнэмшил, бодит баримт муутай ярилцлага болжээ. Яагаад гэвэл Чингис хааныг Монголд ч бай, дэлхийд ч бай юу бүтээсэн гэдгийг бидэнтэй, бидэнгүй дэлхий дахин тогтоосон. “Хүн төрөлхтөний хоёрдугаар мянган жилийн түүхт хүн” гэдгээр “Нью-Йорк таймс” болон “Вашингтон пост” сонины өнгөрөгч зууны тодруулгаар тодорчихсон алдартан.

-Философич Молор-Эрдэнэ Чингис хааныг талын хэдэн нүүдэлчдийг л дагуулаад морин дэл дээр сүйргэнэж, суурин иргэншилтэй улс орныг тонон дээрэмдсэн хуульгүй нөхөр байснаас биш эртний их түүхт Хятад, Ром улсууд шиг ганц хот ч байгуулаагүй гээд байгаа юм билээ л дээ?

-Хятад, Ром улсуудыг эртнээс соёл иргэншилтэй гэж дэндүү өргөмжилж. Эдгээр улсын соёл иргэншлийг би үгүйсгэхгүй. Гэхдээ Чингис хааны үед, Чингис хааны залгамжлагчдын үед Монголын их эзэнт гүрний буурин дээр Хятад улс бий болсон. Яагаад ингэж ярьж байна гэхээр өмнө нь Хятадын нутаг дэвсгэр дээр Хан, Сүн, Яо, Тан улс зэрэг жижиг жижиг улсууд байсан. Чингис хааны үеэс Алтан улс, Сүн улсуудыг нэгтгэж явсаар 1268 онд Хубилай хаан Юан гүрнийг байгуулсан. Юан гүрэн оршин тогтнож явсаар 1368 онд Тогоонтөмөр хааны ноёрхол унасны дараа монголчуудын байгуулсан улсын суурин дээр Мин улс бий болсон. Нөгөө олон жижиг улсуудыг нэгтгэсэн улс нь Монгол. Хэн удирдсан бэ гэвэл Чингис хаан. Ганцхан Хятадын тухайд ч биш Оросын хувьд ч Создалийн, Тверийн, Новогородын, Киевийн гэх мэт жижиг вант улсууд байсныг монголчууд нэгтгэж өгсөн. Гадуураа хэрэмтэй хэдэн байшин савтай тосгод л байсан. Энэ жижиг вант улсуудыг Чингис хааны ууган хүү Зүчийн хүү Бат хаан эзэлж аваад Алтан ордны улсыг байгуулсан. Хамгийн сүүлчийн хаан Жанибекийг нас барсны дараа Алтан ордны улсын суурин дээр Русь гэж улс бий болсон. Чингис хаан одоогийн энэ хүчирхэг улсуудыг яах аргагүй бүтээсэн байгаа биз дээ.

-Дэлхийд ч яахав, Чингис хаан том том улсуудыг хүртэл байгуулсан юм биз. Эх орондоо юу ч хийгээгүй гээд байгаа шүү дээ?

-Чингис хаан харилцаа холбооны томоохон эхлэлийг тавьсан. Тухайлбал, дэлхийд анх удаа өөрийнхөө эзэнт гүрнийг хамруулсан морин өртөөг байгуулсан. Морин өртөө гэдэг одоогийн даяарчлал, цахим ертөнцийн эхлэл болох үндэслэл болсон. Гэтэл энэ хүнийг, дэлхий дахиныг хамарсан том бүтээн байгуулалт хийчихсэн байхад юу ч бүтээгээгүй гэж яагаад ч ярьж болохгүй. Чингис хаан бол даяарчлалыг үндэслэгч. Чингис хаан “Дэлхийн бүх хүмүүс нэгэн гэрийн хүмүүс мэт эвтэй найртай амьдрах аваас миний хүсэл биелмой” гэж хэлсэн байдаг. Ерээд оноос даяарчлал гэдэг үг хүчтэй сонстож эхэлсэн. Одоо ч энэ үйл явдал хүчтэй өрнөж байна. Гэтэл энэ бүхний эхлэлийг 1206 онд Чингис хаан тавиад дорно дахины ард түмнийг өрнө дахинтай таниулсан гавьяатай. Өрнө дахины өчнөөн хүмүүс Ази тивд ирж дорно дахиныг мэдсэн. Чингис хаан бол дэлхийг эзэлсэн хүн. Түүний үед дэлхийд Ази, Европ хоёр тив л тодорхой байсан. Васка де Гама хэдэн онд Африк тивийг нээлээ, Христофер Колумб Америк тивийг хэзээ нээлээ. Үндсэндээ Америкийг анх нээсэн улс чинь манай өвөг монголчууд шүү дээ. Мезойлитийн үед буюу арван таван мянган жилийн тэртээд манай монгол нутгаас нүүж Сибирийн Лена мөрний сав, Камчаткийн хойг, Берингийн хоолойгоор дамжиж Аляскийн хойг хүрсэн эртний индианчуудын өвөг чинь монголчууд байсан.

-Чингис хаан соёл иргэншлүүдийг нураан устгагч байснаас бүтээн байгуулагч байгаагүй гэдгийн тухайд?

-Чингис хаан бусад хаад шиг өөртөө зориулсан хөшөө дурсгал, том том барилга байгууламж, Египетийн фараонууд шиг цац суварга ч босгосонгүй. Угийн даруухан ийм хүн. Аян дайнд явахдаа цэргүүдтэйгээ хамт амарч хоноод, тэднийхээ хоол унднаас идээд явдаг энгийн хүн байсан. Хот суурин байгуулаагүй гэсэн тухайд Чингис хаан 1220 онд Хорезмыг дайлаар мордох зуураа Хархорины суурийг тавиад, Өгөдэй хаанчилж байсан 1229-1230 оны үес Чингис хааны авга ах Даридай Отчиган сүндэрлүүлсэн. Хархорины тууриас гэрэлт хөшөө олдсон. Хөшөөн дээр Хархориныг хэзээ, хэрхэн барьж байгуулсан тухай бичсэн байгаа. Дорно дахины болон өрнө дахины бичгийн бүхий л сурвалжид Хархорины талаар тодорхой бий. Мөнгөн мод байсан гэж хүн бүхэн мэднэ. Энэ чинь Хархорин хот байсны л баримт биз дээ. Хархоринд 1948 онд археологийн малтлага хийж эхэлсэн. Хархорин ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвийн жагсаалтад орчихлоо.

-Хятадууд хааны ордонтой, засчихсан тайган эрчүүдээр хатдаа мануулдаг байсан болохоор хааны удмынхан цэвэр цусныхан байдаг байсан. Харин Чингисийн үед монголчууд эсгий гэрээс өөр юманд амьдардаггүй байсан учраас ураг удмынхан нь өөр хүний хүүхэд байх ч магадлалтай гэсэн байна лээ?

-Молор-Эрдэнэ доктор өөрөө монгол хүн байх л даа. Өрнөдийн оронд сурч, амьдарч байхдаа “Хаанаас ирсэн” гэхээр “Монголоос” гэж л хариулдаг байсан байх. Өрнөдийнхөн “Чингис хааны Монгол уу” гэж асуух дуртай. Мань эр мэдээж “Чингис хааны орноос ирсэн” гэж хэлж л байсан байх. Чингис хааны байгуулсан улс хэд хэдэн онцлогтой. Их Монгол Улс шиг хамгийн олон жил оршин тогтносон гүрэн улс дэлхий дээр байхгүй. Чингис хааны суурийг тавьсан гүрэн шиг дэлхийн хамгийн олон үндэстэн ястнуудыг хамарсан улс одоо хүртэл байхгүй. Чингис хааны байгуулсан улс шиг газар нутгийнхаа хэмжээгээр уудам, хамруулсан үндэстэн угсаатнуудынхаа тоогоор толгой цохих улс байхгүй. Европын болоод дэлхийн түүхэнд бичигддэг Наполеон Бонапарт, Александр Македонский, Кутузов нарын алдарт жанждын байгуулсан улс бол манай Чингис хааны үндэслэсэн улсын дэргэд юу ч биш. Чингис хааны байгуулсан улс шиг хуультай, цаазтай, хатуу сахилга баттай төр улс дэлхийд өөр оршин тогтноогүй. Чингис хаан төрийн дөрвөн их хатантай байсан. Хатан Бөртэг төрийн их хатан гэж нэрийдэж, Бөртэгийн хүүхдүүд хаан ширээг залгамжилж, Бөртэгийн үгийг бусад хатад нь дагаж явдаг байсан. Чингис хаан бол гэр орон, авгай хүүхдийн асуудлыг түлхүү тавьдаг хүн биш шүү дээ.

-Тэгэхээр “Гэрээ засаад төрөө зас” гэдгийг мэддэггүй хүн байсан гэсэн үг үү?

-Хувийн тохь тухыг тэгтлээ эрхэмлэж яваагүй. “Алд бие минь алжааваас алжаатугай. Аху төр минь бүү алдартугай” гэж төр, түмнийхээ төлөө л зүтгэсэн хүн. Том эрдэмтэн Молор-Эрдэнийн хэлсэнчлэн Чингисийн үр хүүхдүүдийн авгай нарын тэмцлээс болж том эзэнт гүрэн нурсан гэдэг үгүй шүү. Монголын эзэнт гүрэн түүхэн жамаараа л бутарсан. Одоогийн Монгол Улсын газар нутаг чинь Монголын эзэнт гүрний газар нутгийн хорин гуравхан хувь дээр оршиж байгаа. Цаана нь 77 хувь үлдэж байгаа биз. Тийм уудам газар нутгийг бидэнд өвлүүлсэн. Тэгсэн атлаа Чингис хааны бидэнд өвлүүлсэн газар нутаг буюу манай улс газар нутгаараа дэлхийд 18 дугаарт бичигдэж байна. Ийм уудам нутгийг өвлүүлсэн агуу хүн чинь бүтээн байгуулагч биш үү. Юу ч бүтээгээгүй гэж юу яринам бэ. Гадаадад яваа монгол хүн бүр л Чингис хаанаа нэрийн хуудсаа болгож явдаг шүү дээ. Даян дэлхийд Монголын нэрийг цуурайтуулсан агуу их бүтээн байгуулагч бол Чингис хаан мөн байгаа биз.

-“Их засаг” хууль бол албан ёсны хууль биш зүгээр л нэг хорио цээр, Чингис ард түмнийхээ боловсролд огт санаа тавиагүй гэсэн байсан?

-Монголоо бичиг үсэггүй гэж доош хийнэ гэдэг даанч утгагүй. Чингис хааны нэртэй бичээс бэлээхэн байж байна. Хорезмыг дайлаар мордох замдаа Буха Сачиху хэмээх газар наадам хийж, Хасарын хүү Есүнхэ мэргэн 225 алд газар харвасан тухай биччихсэн байгаа. “Мөнх тэнгэрийн хүчин дор, их суу залийн ивээл дор” гэсэн толгой бүхий Чингис хааны албан бичиг захидлууд дэлхий даяар байгаа шүү дээ. Ромын пап манай төрийн тэргүүнийг айлчлан очиход захианы хуулбарыг өгсөн. Францын хаанд явуулж байсан захианы хуулбарууд байдаг. Дараагийн бүх хаадын захидал бичгүүд одоог хүртэл худам монголоороо хадгалагдаад үлдчихсэн. Монголчууд бичиг үсэгтэй байсны баталгаа энэ биш үү. Чингис хаан гэсэн бичигтэй зооснууд байна. Чингис хааны үед холбогдох 200-гаад булшийг Монголын нутгаас оллоо. Манай “Чингис хаан” дээд сургууль профессор Харгана Балжиннямаар удирдуулан “Дэлхийн монголчуудын өв соёл” гэж есөн боть гаргалаа. Дундад Ази, Алтан ордны улс, БНХАУ, Өмнөд Монголд байгаа Чингис хаантай холбогдох дурсгалууд хаа сайгүй байна.

-Чингис суурин иргэдийн тариа будааг талхчин булаасан жирийн нэг алан хядагч байснаас Хятадын Күнз шиг ард түмнийхээ оюун санааны эцэг байгаагүй гээд байгаа шүү дээ?

-Чингис хааны ертөнцийг үзэх үзэл, билиг сургаалийг нарийвчлан судалдаг түүхийн ухааны доктор Шагдар, Баяр, Болд-Эрдэнэ, академич Ч.Жүгдэр нар олон ном бүтээл туурвисан. Түүхийн ном бүтээл уншаагүй зарим нөхөд Чингис хааныг юу ч бүтээгээгүй гэж үзэх нь аргагүй. Гэтэл Чингис хааны философийг дэлхий даяар судалж байна. Аль тэртээх эриний Күнзийн үеийг Чингис хааны үетэй харьцуулаад байх утгагүй. Бид чинь малчин нүүдэлчин ард түмэн. Тэд суурьшмал иргэд. Чингис хааны цаг үе өөр, Күнзийн цаг үе ондоо. Чингис хаан зүгээр ч нэг харанхуй бүдүүлэг амьтан байгаагүй. Ертөнцийг үзэх талаар эрдэм номын мэргэдтэй хүртэл уулзаж учирч, урьж залж явсныг Чан Чунь бумбатай уулзсан нь гэрчилнэ. Монголчууд ямар ч цаг үед Чингис хааныгаа шүтэж дээдэлж ирсэн ард түмэн. Социализмын үед МАХН-ын Төв хорооны тогтоол гарч Хэнтий аймгийн Дадал сумын Гурван нуурын хөвөөнд Чингис хааны гэрэлт хөшөөг босгосон. Үүнээс болж зарим хүн хэлмэгдсэн. Социализмын үед Чингис хааны хөшөөг босгосноос гадна төр засгаас “Монголын нууц товчоон”-ыг арван хоёр удаа хэвлэсэн гээд бод доо. “Нууц товчоон”-оос харахад монголчууд ямар эртний түүхтэй, бичиг үсэгтэй, бичгийн их боловсролтой мэргэдтэй байсан нь тодорхой байдаг. 1240 онд бичигдсэн ном шүү дээ. Тэр үед бичигдсэн ийм агуу түүхэн баримт бүтээл байсаар байхад үгүйсгэнэ гэдэг үнэхээр утгагүй. “Өнгөрсөн үеэ чи гар буугаар буудвал ирээдүй үе чинь чамайг их буугаар буудна” гэсэн үг байдаг даа. Чингис хаан хэн нэгнээр муулуулж баалуулаад байхаар буруутан биш. Энэ хүн бол Монголын биш дэлхийн хаан. Энэ хүний нэр алдар, гавьяа үйлсийг бид л хайрлаж хүндэлж явах учиртай. Хаанд зориулж том хөшөө дурсгал босгохоос илүү түүхэн гавьяа, билэг сургаалийг нь хар дээр цагаанаар бичин хойч үедээ мөнхлөх учиртай.

-Чингис хаан ганц ч их дээд сургууль байгуулаагүй нь үндэсний эмгэнэл гээд байна л даа?

-Их, дээд сургууль байгуулна гэдэг тухайн улсын хөгжлийн гол тулгуур биш. Чингис хаан 1206 онд зарлиг гаргаж монгол бичгийг төрийн бичиг болгосон. Төрийн бичгийг бий болгоно гэдэг чинь бүхэл бүтэн соёлыг эх орондоо түгээж байгаагийн илэрхийлэл. Соёлын нэг хэсэг нь сургууль юм.

-“Чингис хаан” дээд сургууль хэдэн онд байгуулагдав?

-1999 онд байгуулсан. Монгол орон бол Чингис хааны өлгий нутаг. Тийм учраас өлгий нутагт нь эзэн хаанаар нэрлэгдсэн сургууль байх учиртай гэж бодсон хэрэг. Манай сургууль Чингис хаан судлал, түүхэн газарзүй, гүн ухаан, Чингис хааны үеийн Монголын археологи, хоронологи, цэргийн судлал гэсэн бие даасан зургаан хичээлийн хөтөлбөрийг Монголын дээд боловсролын тогтолцоонд бий болголоо. “Чингис хаан судлал” гэсэн эрдэм шинжилгээний хорь гаруй дугаар сэтгүүл, “Чингис хааны нэвтэрхий толь” номыг 2012 онд гаргалаа. Чингис хаан судлалын дөч гаруй ном хэвлүүлсэн байна. Манай сургуулийн “Эзэн Чингисийн ивээл дор эрдэм номд шамдан суралцаж Монгол хэмээх их нэрийг дэлхий дахинд мандуулъя” гэсэн уриа бий. Монгол хүн л юм бол Чингис хаанаа тэнгэр мэт дээдэлж шүтэх ёстой. Монгол хүн Чингис хаанаа муулж болохгүй.


Categories
мэдээ цаг-үе

Т.Төрмандах: Монгол төмс дэлхийн стандартыг хангасан, тээврийн асуудлыг шийдэж чадвал аль ч улсад экспортлох боломжтой

Саяхан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Японд төмс экспортлох тухай мэдэгдлээ. Энэ мэдэгдэл хэрэгжих боломжтой эсэх талаар “Монгол ногоо” төслийн зохицуулагч, агрономич Т.Төмөртогоотой ярилцлаа.


-Мэргэжилтний хувьд Японд монгол төмс гаргах боломжтой гэж үзэж байна уу?

-Энэ мэдээллийг сонссон. Японд монгол төмс гаргах бүрэн боломжтой. Давуу тал нь Япон, Монгол хоёр улс стратегийн гэрээтэй учраас татваргүй гарна.

-Та монгол төмс Японы стандартыг хангана гэж үзэж байна уу?

-Төмсний хэрэглээ олон төрөлтэй байдаг. Эхний ээлжинд хүнсний зориулалт. Энэ нь иргэд, зоогийн газрууд шууд хоолондоо хэрэглэх зориулалттай. Мөн үйлдвэрлэлийн зориулалтаар ашигладаг. Энэ нь цардуул гаргах, шарсан төмс, чипс хийх зориулалттай байдаг. Цардуулыг төмсний гурил ч гэж нэрлэдэг. Пүнтүүз хийнэ. Япон улс хүнсний зориулалтаар монгол төмс авах байх. Манайд тарьсан төмс япончуудын хэрэглэж байгаа төмсний стандартыг хангаж чадна. Зарим талаар давна.

-Бид хятад төмсөнд живэх шахаж байсан цаг бий. Яагаад өнөөдөр хамгийн чанга стандарттай япон хүнсэнд тэнцэх болов?

-Швейцарийн хөгжлийн агентлагийн тусламжаар 2004-2015 онд “Монгол төмс” хөтөлбөр хэрэгжүүлсэн. Төсөл эхлэх үед монголчууд 80 мянган тн төмс хурааж авдаг байсан. Энэ нь нийт хэрэглээний 50 хувь. Үлдсэн хэрэгцээгээ Хятадаас хангаж байсан. Тухайн үед дотоодод тарьж байсан төмсний сорт муудсан. Агуулахын хангамж, үрийн шинэчлэл гэх юмгүй дампуурсан. Үндсэндээ төмсний тариалалт унасан байсан. Төсөл хэрэгжүүлэхийн тулд бид эхлээд Голланд, Герман, Канад, ОХУ, БНХАУ гэх зэрэг улсаас 20 гаруй сортын үрийг судалсан. Эндээс Голланд, Германы гурван сортыг сонгосон. Үүнээс хойш үргэлжлээд долоон сортыг нутагшуулсан. Тав нь герман сорт байгаа. Сайн сортын үр нутагшуулсанаар бид 2016 онд 2012 онд 242 мянган тн төмс хурааж авсан. Төсөл эхэлж байх үетэй харьцуулахад төмсний тариалалт гурав дахин нэмэгдсэн. 2013 онд 40-өөд мянган тн төмс хаягдсан.

-Яагаад?

-Дотоодын хэрэгцээнээс илүү тариалалт хийсэн. Экспортлох боломжгүй, боловсруулах үйлдвэр байхгүй учраас. Сүүлийн гурван жилд жил бүр 160-аад мянган тн төмс хурааж байна. Энэ жил бас төмсний илүүдэл ажиглагдаж байгаа. Төмсний бөөний үнэ 350 орчим төгрөг байна. Чанарын хувьд өндөр хөгжилтэй орнуудын хамгийн сүүлийн үеийн чанартай сортуудыг нутагшуулсан.

-Өндөр хөгжилтэй орнуудын хэрэглэдэг төмснөөс зарим талаар давуу гэдэг нь юу гэсэн үг вэ?

-Өндөр хөгжилтэй орнууд хүнс импортлохдоо эхний ээлжинд эрүүл, аюулгүй байдлын шаардлага тавьдаг. Энэ нь тарихдаа ургамал хамгааллын бодис хэрэглэсэн бол пистицидын үлдэгдэл, мөн тарьсан ус, хөрсний бохирдол буюу хүнд металлын үлдэгдэл. Харин манай орны хувьд газар тариалангийн бүсэд аж үйлдвэр байхгүй. Бусад оронтой харьцуулахад химийн эрдэс бордоог маш багаар хэрэглэдэг. Бараг хэрэглэдэггүй. Дэлхийн түвшний химийн бордооны хэрэглээтэй харьцуулахад гурав дахин бага. Манай хөрсөнд ургасан төмс пистицидын үлдэгдэлгүй учраас эрүүл ахуйн баталгаа өндөр. Энэ нь манай давуу тал. Бид төсөл хэрэгжүүлэх явцад солонгос, хятадуудад дээжээ амсуулж байсан. Үнэхээр манай төмсийг илүү амттай гэж хүлээн зөвшөөрдөг.

-Манайд үйлдвэрлэлийн сорт байхгүй гэсэн. “Монголд үйлдвэрлэв” гэсэн чипс, пүнтүүз худалдаанд байдаг нь ямар учиртай юм бэ?

-Пүнтүүз, чипсийг үйлдвэрлэлийн хэмжээнд биш, жижиг цехийн хүрээнд үйлдвэрлэж байгаа юм. Бид үйлдвэрлэлийн зориулалтаар төмсний нэг сортыг нутагшуулаад бага хэмжээгээр тариалж байгаа. Тэндээс түүхий эдийг нь хангаж байгаа юм.

-Төмсний тариалалтт нэмэгдэх боломжтой юу?

-Томоохон боловсруулах үйлдвэр барьж, экспорт хийхгүй бол нэмэгдэх боломжгүй. Харин дээрх нөхцөл бүрдсэн тохиолдолд хэд дахин нэмэгдэх боломж бий.

-Боловсруулах үйлдвэр барих боломж байхгүй юу?

-Төмс илүүдсэн 2012 оны дараа жил бид Төв аймгийн Жаргалант сумын захиалгаар жилдээ 25 орчим мянган тн төмс боловсруулаад гурван мянган тн цардуул гаргаж авах үйлдвэрийн ТЭЗҮ-г манай ТББ хийж өгсөн. Өнөөг хүртэл хөрөнгө оруулагч байхгүйгээс бариагүй.

-Нууц биш бол хэр хэмжээний хөрөнгө шаардлагатай вэ?

-Тухайн үедээ 13 орчим тэрбум төгрөг байсан. Долларын ханшаас шалтгаалж нэлээд нэмэгдсэн.

-Хэдэн жилийн дотор өртгөө нөхөх вэ?

-4-5 жилд өртгөө нөхөөд, цаашид ашигтай ажиллах тооцоо хийсэн.

-Үйлдвэрийн бүтээгдэхүүн борлогдох уу?

-Борлогдоно. Ер нь 20-30 мянган тн төмс боловсруулах цардуулын үйлдвэр барьж байж л асуудал шийдэгдэнэ. Ингэвэл төмсний тариалалт нэмэгдэх боломжтой.

-Хөршүүддээ төмс гаргах боломжтой юу?

-Ямар ч боломж байхгүй. Хятад улс төмсний үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг. Хүнсийг дотоодоосоо хангах бодлого барьдаг. ОХУ нэг кг төмсөнд 6.5 рублийн гаалийн татвар ноогдуулж байна. Энэ нь монгол төмсийг Орост өрсөлдөх ямар ч чадваргүй болгож байгаа юм. Гэхдээ солонгос, япончууд манай төмсийг хэрэглэх сонирхол байна. Төмс маань чанарын шаардлага хангаж байна.

-Одоо яг ямар саад байна?

-Нэг үеэ бодвол бид хөршүүдтэйгээ транзит тээврийн талаар ахиц гаргаж байна. Төмс богино хугацаанд тээвэрлэх шаардлагатай бүтээгдэхүүн. Транзит тээврийн гэрээ шийдэгдвэл, эндээс Тяньжин хүртэл авто тээврээр гурав хоног яваад, цаашаа усан тээврээр долоо хоноод Япон, Солонгост хүрэх боломж бүрдэнэ.

-Хятадаас төмс орж ирж байгаа юу?

-Бараг орж ирэхгүй байгаа гэж хэлж болно. Хавар хомсдлын үеэр Хятадын эрт ургацын багахан хэмжээний төмс орж ирж байгаа. Удахгүй бүрмөсөн зогсоно.

-Хэрэв Япон руу төмс гаргах болбол хувь хүмүүс оролцож болох болов уу?

-Гаргах тохиолдолд томоохон ложистик төв хэрэгтэй. 50 мянган тн-ын агуулах гэх мэт. Эндээ төмсөө хүлээж авна. Стандарт хангасан тохиолдолд хувь хүн, аж ахуйн нэгж гэж ялгахгүй байх.

-“Монгол ногоо” төслийнхөө талаар танилцуулахгүй юу?

-Мөн л Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр төмснөөс бусад нарийн ногооны хангамжийг нэмэгдүүлэх зорилготой төсөл. Өнөөдрийн байдлаар жилд дунджаар 100 орчим мянган тн нарийн ногоо хураан авч байна. Энэ нь дотоодын хэрэгцээний 50 хувь. Үлдсэн хэрэгцээг өмнөд хөршөөс хангаж байгаа. Бид жилдээ 40-50 мянган тн ногоо импортоор авч байна. Үүний 60-70 хувь нь байцаа, сонгино, сармис. 2020 он гэхэд дотоодын нарийн ногооны хэрэгцээний 80 хувийг дотооддоо хангадаг болох нь манай төслийн зорилго. Энэ нь байцаа, сонгино, сармисны тариалалт дээр илүү анхаарна гэсэн үг. Эхний жилүүдэд Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудад хэрэгжинэ.

-Нөөшилсөн ногооны 70 хувь нь гаднаас ирж байна гэсэн судалгаа байна?

-Тийм ээ. Дотоодод боловсруулах үйлдвэрүүд байгуулагдсан. Асар өндөр хүчин чадалтай. Гэтэл кластрын систем байхгүйгээс үйлдвэрүүд тогтмол түүхий эдээр хангагдаж чадахгүй байгаа юм.

-Маш их нарийн ногоо байдаг. Өндөр хүчин чадалтай үйлдвэрүүд багахан хэмжээний үйлдвэрлэл явуулж байгааг юу гэж ойлгох вэ?

-Үйлдвэр, ногоочин хоёр тогтмол урт хугацааны гэрээ хийж, хэрэгжүүлж сурахгүй байна. Ургац их авсан жил үйлдвэр нь ногооныхоо үнийг унагаад, ургац бага аваад ногооны үнэ өсөөд ирэхээр ногоочид үйлдвэрт биш үнэ хүрсэн газар зарчихаад байгаа юм.

-Энэ байдлаас яаж ангижрах вэ?

-Бид төслийн хүрээнд хэн хэндээ тогтмол урт хугацаанд ашигтай байх нөхцөл бүрдүүлэхээр зорьж байна.

Х.БАТТӨГС

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Ерөнхий сайд үнэхээр хариуцлага тооцоод байна уу, үзүүлэн тоглолт хийж, жүжиг тавиад байна уу” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Хүүхдийн баярын инээд хөөр цалгисан өдрийн сурвалжлагыг өнөөдрийн дугаараас амтархан унших боломжтой. Мөн ахмад сэтгүүлч Х.Баттөгсийн хүүхэд насны дурсамжийг хадгалсан “Тагтаа зарж, зайрмаг идэж үзсэн хүүхдийн баяр” дурсамж нийтлэлийг өнөөдрийн дугаараас уншаарай.

Улс төрийн 2-р нүүрт УИХ-ын гишүүн Н.Учрал: Багшийн цалинг ажлын гүйцэтгэлтэй нь уялдуулж нэмдэг системтэй болно ярилцлага өнөөдрийн дугаарт нийтлэгдлээ. Тэрээр “Манай улс түүхэндээ анх удаа Багшийн хөгжлийн тухай хуультай болох гэж байна. Би боловсролын салбарт чамгүй олон жил ажилласан. Мөн Монголын залуу багш нарын холбоог тэргүүлж байна. Тиймээс багш нарын өмнө тулгамдаж буй асуудлыг мэднэ. Ерөнхийдөө нийгмийн захиалга бий учраас уг хуулийн төслийг санаачилсан. Уг хуулийн төсөлд багшийн хөгжилтэй холбоотой хэд хэдэн зохицуулалтыг тусгасан байгаа. Тухайлбал, цалин урамшуулал, нийгмийн болон хуулийн баталгаа, багшийн ёс зүйн стандартыг сайжруулах, багш нарыг давтан сургах, давхар ажил хөдөлмөр эрхлэх, цалинтай чөлөө олгох болон бусад боломжоор амьжиргаагаа дээшлүүлэх зэрэг чухал асуудлыг тусгалаа…” хэмээн ярьсан байна.

Зүүн хойд Азийн судлаач, МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийн дэд профессор Ж.Баттөртэй хийсэн Хойд Солонгосын пуужингийн туршилтын талаар болон дайн гарах магадлалын талаарх сонирхолтой ярилцлагыг өнөөдрийн дугаараас уншаарай. Тэрээр “Дэлхий нийт залуурт пуужингаас яагаад айж эмээж байна вэ гэвэл нэг өдөр цөмийн хошуу хийж пуужин харваж болно. Эсвэл хими, биологийн зэвсэг хийж харваж болно. Сая туршилт хийхдээ пуужингаа хоосон харвасан хэрэг. Энэ нь тоглоом биш юм. Тиймээс улс орнууд зогсоох гээд хичээсээр байна…” хэмээн ярилцлагадаа дурджээ.

МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзан: Р.Нямдоржоос өөр тэргүүн Монголын үндэсний бөхийн холбоонд байхгүй ярилцлага нийтлэгдлээ. Сүүлийн үед МҮБХ-ны “Их Эе” хурлыг хоёр талаас зарлан хуралдуулж үл ойлголцох байдал бөх сонирхогчдын дунд үүсгээд байгаа билээ. Энэ талаар тэрээр тодорхой хариулт өгсөн байна.

“ТОР-100” аж ахуй нэгжийн нэгээр шалгарсан “Ханбогд кашемир” ХХК-ийн захирал Ч.Ганцэцэгтэй хийсэн ярилцлага “Шинэ цагийн монгол” буланд нийтлэгдлээ.

Дэлгэрэнгүй мэдээ, мэдээллийг цахимаар уншихыг хүсвэл дараах линкэд бүртгүүлнэ үү. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы баасаг гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Зорилтот бүлгийн 700 хүүхдийг баярлууллаа

Монголын хүүхдийн ордон, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран зорилтот бүлгийн 700 хүүхдэд зориулсан “Ид шидийн аялал” урлагийн тоглолтыг зохион байгууллаа. Хот тохижилтын газрын ажилчдын хүүхдүүд болон тусгай сургуулийн сурагчид, халамж асрамжийн төвийн хүүхэд багачууд өнөөдрийг инээд хөөр дүүрэн, Хүүхдийн ордны авьяаслаг найзуудынхаа тоглолтыг үзэн, дуу хуур, бүжиг наадам дунд өнгөрөөлөө.

“Ид шидийн аялал” урлагийн тоглолтыг үзсэн хүүхэд бүрт Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас баярын бэлэг өгсөн юм. Хотын дарга С.Батболд бяцхан иргэддээ бэлэг гардуулах үеэрээ нэгэн сонирхолтой зүйлийг дуулгасан нь Японы мэргэжлийн сумо бөхийн 71 дэх аварга Ёкозуна М.Ананд хүүхэд бүхэнд тоглоом явуулжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

“Их хотын жаргалтай үрс” хүндэтгэлийн тоглолт боллоо

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан “Их хотын жаргалтай үрс” хүндэтгэлийн тоглолт Соёлын төв өргөөнд болов. Уг арга хэмжээнд нийслэлийн 6 дүүргийн 138 хорооны шилдэг 1100 хүүхэд уригдан оролцож байгаа юм. Хүүхдийн баярын хүндэтгэлийн тоглолтод НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун, НИТХ-ын төлөөлөгч Х.Хатанбаатар болон бусад төлөөлөгч оролцлоо. Уг арга хэмжээг нээж НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун “Өнөөдөр олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Монгол Улсад эх, үрсийн баяр хэмээн тэмдэглэдэг уламжлалтай. Энэ танхимд 1000 гаруй хүүхэд ээж, аавын хамт хүрэлцэн иржээ. Та бүхнийхээ баярыг хуваалцахаар ирсэндээ МАН-ын бүлгийн ах эгч нар нь маш их баяртай байна. НИТХ-ын МАН-ын бүлгээс “Аз жаргалтай хот” хэмээх мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Мөрийн хөтөлбөрт маань “Аз жаргалтай үрс”, “Аз жаргалтай гэр бүл” гэсэн дэд хөтөлбөр бий. Бидний энэхүү мөрийн хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд буюу Улаанбаатар хотын хэмжээнд 2020 он гэхэд бүх хороо, дүүрэг сургууль, цэцэрлэгтэй болохоор тусгагдсан. Энэ ажил маань ч эхнээсээ хэрэгжиж эхэлсэн гэдийг хэлье. НИТХ дахь МАН-ын бүлгийн 34 төлөөлөгч энэхүү арга хэмжээнд тойрог бүрийнхээ шилдэг хүүхдүүдийг урьж авчраад Хүүхдийн ордоны авьяаслаг багачуудынхаа тоглолтыг үзүүлж, гарын бэлэг гардуулахаар бэлтгэсэн байгаа. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нь хотын хөгжил, хүүхэд багачууд, ард иргэдийнхээ төлөө юу хийж бүтээх вэ гэдгийг та бүхнээс санал авч ажилладаг газар байдаг юм. Ингээд хүүхдүүддээ сурлагын өндөр амжилт хүсээд эцэг, эхдээ ээлтэй, эх орондоо тустай, хайртай иргэн болоорой гэж ереее” гэлээ.

Монголчууд зургаадугаар сарын 1 буюу Хүүхдийн баярын энэ өдрийг үндэстний хэмжээнд архигүй өдөр болгон тэмдэглэдэг бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх тээврийн бүх хэрэгсэл гэрлээ асаан хөдөлгөөнд оролцож хүндэтгэл үзүүлдэг. Цаашилвал хамгийн гэгээлэг ертөнцийн бэлгэ тэмдэг болсон энэ өдөр хогоо хаяхгүй байж, өөрийн амьдарч буй ертөнцийг хайрлах ёстой юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.