Categories
мэдээ нийгэм

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг 65 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна

Улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбайд хүүхэд багачуудын дуу хуур, инээд хөөр цалгиж байна.

1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тодорхой өдөр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн байдаг. Монгол Улс 1952 оноос эхлэн 6 дугаар сарын 1-ний өдрийг “Хүүхдийн баяр”-ын өдөр болгон тэмдэглэж ирсэн түүхтэй. Энэ жил манай улс Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг 65 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.

Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн “Монгол хүүхдүүд” арга хэмжээг Д.Сүхбаатарын нэрэмжит төв талбайд зохион байгуулж байна. Баярын арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, НИТХ-ын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, Ш.Анхмаа, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр нар оролцлоо.

Нийслэлийн хүүхэд багачууд, үлгэрийн баатруудын сүрт жагсаал төв талбайд жагсан орж ирснээр баярын арга хэмжээ эхэллээ. Мөн хүндэтгэлийн тоглолт, нийслэлийн дүүргүүдийн соёлын ордон, ерөнхий боловсролын сургуулийн дугуйлангийн сурагчдын тоглолт, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газрын танилцуулга тоглолт зэрэг болж байна. Энэ жил Монгол Улсын Засгийн газар “Хүүхдийн эрхийг хамгаалах хууль”-ийн баталж, хүүхдийн амьдрах, сурч хүмүүжих эрх зүйн орчныг бүрдүүлж чадсаныг Шадар сайд У.Хүрэлсүх онцоллоо. Түүнчлэн “Залуучуудын тухай хууль”-ийг мөн баталж, хүүхэд залуусын хөгжлийн төлөө цогц бодлогыг бий бодлогыг бий болгосныг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хэлсэн юм.

НИТХ-ын дарга Ц.Сандуй хэлэхдээ “Өнөөдөр хүүхэд багачууд юу хүсч, юу бодож байгааг хамтдаа сонсож, түүнийг бид хүүхдийн төлөө хийх бодлогодоо тусгах шаардлага байна. “Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөрийн хамгийн том байр суурийг хүүхдүүд эзэлж байгаа. “Аз жаргалтай үрс” хөтөлбөрийг бид дэвгүүлсэн. Хүүхдүүд сурч боловсрох эрхээр хангагдах ёстой. Сургууль завсардах, цэцэрлэг хүрэлцээгүй гээд олон асуудал бий. Ирэх 4 жилд бид Улаанбаатар хотын бүх хороонд сургууль, цэцэрлэгийн асуудлыг бүрэн шийдэхээр төлөвлөж байна.” хэмээгээд хүүхэд багачууддаа баярын мэнд хүргэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн С.Батболд монголын бүх хүүхэд багачууддаа баярын мэнд хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүслээ. “Миний хувьд ч хүүхдийн баяр бол хамгийн сайхан дурсгалтай баяр байсаар ирсэн. Нийслэлийн төр, захиргааны байгууллагын зүгээс хотоо “Аз жаргалтай Улаанбаатар” болгох зорилт тавьж, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Хотын даргын тухайд Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн даргын албыг хашдаг. Тийм ч учраас хүүхдүлүд сурч боловсрох, эцэг эх, сурган хүмүүжүүлэгчтэйгээ нягт хамтран ажилладаг орчныг бүрдүүлэхийн төлөө чармайн ажиллаж байна. Засаг даргын мөрийн хөтөлбөртөө цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ аюулгүй, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх ажлуудыг тусган хэрэгжүүлж эхэлсэн.” хэмээлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн баяраар эцэг, эхчүүдэд анхааруулах зөвлөмж

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын нэгдсэн арга хэмжээ Чингис хааны нэрэмжит талбайд болж байна. Эцэг, эхчүүд хүүхдүүдээ хоолны хордлого зэрэг гэнэтийн осол эндэгдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх үүднээс дараах зөвлөмжийг хүргэж байна.

Хоол хүнсийг худалдаж авахдаа сонголтыг зөв хийх:

Хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтийн горим баримталдаг дэлгүүр, үйлчилгээний газраас хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авах.

Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хэрэглэх хугацаа, хадгалалтын нөхцөл зэргийг харж, мэддэг байх.

Лаазалсан хүнс хонхойж цөмөрсөн, ан цав үүссэн бол худалдаж авахгүй байх.

Өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмэгийг хөргөгч, хөргүүртэй газраас худалдан авах.

Хувь хүний гар дээрээс ил задгай газар, чанаргүй, баталгаагүй, хариуцлага хүлээх чадваргүй, эргэн холбогдох боломжгүй нөхцөлд үйлдвэрлэгдэж, худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байх

Хоолны хордлогот халдвараас сэргийлэх:

Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтанд анхаарах

Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэх зөв дадал эзэмших

Осол гэмтлээс сэргийлэх

Голын усанд унаж живэхээс сэргийлэх

Наршилтаас сэргийлж малгай нимгэн хувцас өмсгөх, ус сайн өгөх

Унадаг дугуй, дугуйт тэшүүр, дугуйт самбар зэрэг аюултай тоглоомоор насны онцлог харгалзан аюулгүй байдлыг ханган тоглуулах

Бага насны хүүхдийг гэртээ болон гудамж талбайд хараа хяналтгүйгээр ганцааранг нь орхихгүй байх,

Categories
мэдээ нийгэм

Үндэсний түүхийн музейд үнэгүй зочлоорой

Өнөөдөр Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байгаа билээ.

Уг өдөр Монголын Үндэсний музей жил бүр сонирхолтой арга хэмжээ болон үйл ажиллагааг музей үзэхээр ирсэн бяцхан үзэгчиддээ зориулан зохион байгуулдаг билээ.

Энэ жилийн Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Монголын Үндэсний музей цагийн хуваарийн дагуу ажиллах бөгөөд “Баатрууд”, “Алтан титэм” музейн боловсролын хөтөлбөрүүдэд үзэгч хүүхдүүддээ үнэ төлбөргүй хамруулахаар бэлджээ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын төслийг удахгүй эхлүүлнэ

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат ХБНГУ-ын Лайпциг хотод зохион байгуулагдаж буй “Олон улсын тээврийн форум”-д оролцож байна. Энэхүү форумын үеэр БНХАУ-ын Тээврийн сайд Ли Шао мин тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, санал солилцлоо. Уулзалтаар хоёр улсын хамтын ажиллагаа, Монгол Улсын зам, тээврийн салбарт хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүд болон Бээжин хотод өнгөрсөн сард зохион байгуулсан “Бүс ба зам” чуулганаар хэлэлцсэн асуудлууд зэрэг хамтран шийдвэрлэх олон чухал асуудлаар санал солилцов.

Сайд Д.Ганбат уулзалтын эхэнд БНХАУ-ын санаачлан зохион байгуулсан “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтыг Хятадын тал амжилттай зохион байгуулсанд баяр хүргэж, бүс нутгийн хамтын ажиллагааны шинэ үеийг эхлүүлж, олон талт хамтын ажиллагаанд онцгой хувь нэмэр оруулсныг цохон тэмдэглэв. Тэрээр “Бүс ба зам” санаачилга болон Оросын Евразийн эдийн засгийн холбоог Монголын талын дэвшүүлсэн “Хөгжлийн зам” хөтөлбөртэй уялдуулах мөн Монгол-Хятад-Оросын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт тусгагдсан гурван улсыг холбох тээврийн сүлжээ, худалдааг хөгжүүлэх төслүүдийг яаралтай эхлүүлж идэвхтэй хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ.
Зам, тээврийн хөгжлийн яам нь энэхүү хөтөлбөрийн жагсаалтад орсон Зүүн коридорын эхний хэсэг болох Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын болон Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн авто замыг хэсэгчлэн шинэчлэх хүрээнд эхний ээлжинд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын төслүүдийн бүтээн байгуулалтын ажлыг удахгүй эхлүүлэх талаараа сайд Д.Ганбат дуулгалаа.
Мөн БНХАУ-ын дарга Си Жинь пин 2014 онд Монгол Улсад айлчлах үеэр хоёр улсын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхээр тохиролцсон нь харилцаа хамтын ажиллагаа шинэ түвшинд гарч, хоёр улсын тээврийн салбар тэр дундаа төмөр замын салбарт чухал баримт бичгүүдийг байгуулах боломж бүрдсэнийг тэрээр онцлов.

Зам, тээврийн хөгжлийн яам хилийн боомтуудын холболтын цэгийн асуудлаар Хятадын талтай үе шаттайгаар олон уулзалт зохион байгуулсны үндсэн дээр хоёр тал тохиролцоонд хүрч чадсан. Иймд 2004 оны Монгол, Хятадын хилийн боомтын хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах ингэснээр Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээрийг шинэчлэн байгуулснаар төмөр замын бүтээн байгуулалтууд, автотээврийн харилцаа улам өргөжих, хууль эрхзүйн хувьд баталгаажих боломжтой гэдгийг хэллээ.
БНХАУ-ын агаарын тээврийн дотоодын нислэгийг Монгол Улсын агаарын орон зайгаар дамжин өнгөрөх асуудал шийдэгдэж, хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд шинэ дэвшил болсон. Цаашид хоёр улсын агаарын орон зайн ашиглалтыг улам сайжруулах хүрээнд дамжин өнгөрөх нислэгийн тоо, хоёр улсын хоорондын агаарын хаалганы тоог нэмэгдүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллах тал дээр сайд нар санал нэгдсэн юм.
Уулзалтын үеэр БНХАУ-ын Тээврийн сайд Ли Шао мин хэлэхдээ Монгол Улсын Засгийн газар болон Зам, тээврийн хөгжлийн яамнаас хоёр улсын зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд идэвх санаачлагатай ажиллаж байгаад талархаж байгаагаа илэрхийлээд энэ нь Монгол, Хятад хоёр улсын найрсаг хамтын ажиллагаанд ихээхэн чухал ач холбогдолтойг онцоллоо.

Categories
мэдээ нийгэм

Морьт эргүүл үүрэг гүйцэтгэж байна

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хангах, халаасны хулгай болон бусад төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, бага насны хүүхэд эцэг эх, асран хамгаалагчаасаа төөрөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн цагдаагийн газар, харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн 930 гаруй алба хаагчид ажиллаж байна.Тэд иргэд олноор цуглардаг Сүхбаатарын талбай, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Цэцэрлэгт хүрээлэн, Цэрэндоржийн гудамж, Туул голын эрэг, зуслангийн чиглэлд автомашин, явган болон морьт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа юм.Мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэстэй хамтран гар дээрээс зөвшөөрөлгүй худалдаа үйлчилгээ үзүүлж буй иргэдийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч “Тэнгэрийн өрх” хөшөөтэй танилцлаа

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Монгол Улсын Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж “Тэнгэрийн өрх” хөшөөтэй танилцлаа.Энэхүү
хөшөөг Ази, Европын АСЕМ-ын дээд төвшний 11 дэх удаагийн уулзалтын дурсгалд
зориулан босгосон юм.
Эл
бүтээлд таван тивийн улс үндэстэн эх дэлхийгээ хайрлан хамгаалах, хүн
төрлөхтний шинжлэх ухааны нээлт, ололт, оюун санааны эв, харилцаа холбоо,
Монголчуудын өнө эртний түүх, соёл урлагийн өвийг дүрслэх урлагийн хэлбэрээр
мөнхжүүлэн үлдээсэн билээ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Элбэгдорж: Ээжүүдийн ажил үйлс, хөдөлмөрөөс Монголын ирээдүй ихээхэн хамаарна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зарлиг гаргаж олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдийг “Алдарт эх” нэг, хоёрдугаар одонгоор шагнав. Тэдний төлөөлөл болох 108 эхэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Төрийн ордонд “Алдарт эх” нэг, хоёрдугаар одон гардуулсан юм.

“Алдарт эх” нэгдүгээр одонгоор Увс аймгийн Наранбулаг сумын иргэн О.Алгаа, Налайх дүүргийн 4 дүгээр хорооны иргэн Д.Бахтгүль, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны иргэн Л.Гантуяа, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэн С.Гэрэл, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэн Ш.Мөнх-Ертөнц, Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэн Э.Мөнхжаргал, Сүхбаатар дүүргийн 8-р хорооны иргэн Г.Мягмарсүрэн, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын иргэн Д.Наваантуяа, Баянхонгор аймгийн Галуут сумын иргэн С.Наранчимэг, Дорноговь аймгийн Сайншанд сумын иргэн Ю.Нэргүй, Дундговь аймгийн Адаацаг сумын иргэн Д.Одонгэрэл, Төв аймгийн Батсүмбэр сумын иргэн Т.Оюунтуяа, Дархан-Уул аймгийн Дархан сумын иргэн Д.Оюунчимэг, Булган аймгийн Дашинчилэн сумын иргэн М.Өсөхжаргал, БЗД-ийн 4-р хорооны иргэн Б.Рэнцэнханд, БГД-ийн 19-р хорооны иргэн Б.Төгсжаргал, Хөвсгөл аймгийн Тариалан сумын иргэн Л.Энхцэцэг, Дорнод аймгийн Баян-Уул сумын иргэн Н.Янжмаа, Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэн Ж.Оюунтулга нарыг,

“Алдарт эх” хоёрдугаар одонгоор БГД-ийн 6-р хорооны иргэн Д.Алтанчимэг, ХУД-ийн 15-р хорооны иргэн Л.Алтанчимэг, ХУД-ийн 11-р хорооны иргэн А.Анхчимэг, ХУД-ийн 2-р хорооны иргэн Л.Ариунболор, ЧД-ийн 2-р хорооны иргэн Д.Ариунжаргал, ХУД-ийн 15-р хорооны иргэн Т.Ариунцэцэг, БГД-ийн 12-р хорооны иргэн Ө.Баасансүрэн, ХУД-ийн 15-р хорооны иргэн Л.Байгальмаа, БЗД-ийн 16 хорооны иргэн П.Балжинлхам, БНД-ийн 3-р хорооны иргэн С.Батдулам, ХУД-ийн 15-р хорооны иргэн О.Батзаяа, БЗД-ийн 3 хорооны иргэн Б.Батчимэг, ЧД-ийн 10-р хорооны иргэн М.Баярмаа, БЗД-ийн 26 хорооны иргэн Ж.Баярмаа, СБД-ийн 11-р хорооны иргэн Б.Болормаа, СХД-ийн 14-р хорооны иргэн Д.Болормаа, ХУД-ийн 15-р хорооны иргэн М.Болормаа, ЧД-ийн 6-р хорооны иргэн Т.Болортуяа, БГД-ийн 12-р хорооны иргэн Б.Бурмаа, ХУД-ийн 4-р хорооны иргэн Б.Ганболор, БЗД-ийн 5-р хорооны иргэн Э.Гантуяа, СБД-ийн 10-р хорооны иргэн Д.Гантуяа, БЗД-ийн 13 хорооны иргэн Д.Ганчимэг, ХУД-ийн 11-р хорооны иргэн С.Гэрэлтуяа, ХУД-ийн 15-р хорооны иргэн Т.Даваажаргал, БЗД-ийн 18-р хорооны иргэн П.Долгоржав, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын иргэн Г. Долгорсүрэн, СБД-ийн 9-р хорооны иргэн Ц.Дөлгөөн, ЧД-ийн 7-р хорооны иргэн Б.Дэлгэр, БЗД-ийн 6 хорооны иргэн Г.Дэлгэрмаа, ХУД-ийн 11-р хорооны иргэн А.Дэлгэрцэцэг, Ховд аймгийн Зэрэг сумын иргэн Ц.Жимсээ, БЗД-ийн 3 хорооны иргэн Ч.Ичинхорлоо, СХД-ийн 15-р хорооны иргэн Б.Майцэцэг, ЧД-ийн 6-р хорооны иргэн З.Мандахай, ХУД-ийн 11-р хорооны иргэн О.Маралгоо, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн Б.Мөнгөнчимэг, БЗД-ийн 15 хорооны иргэн Д.Мөнхдэлгэр, СХД-ийн 1-р хорооны иргэн Ч.Мөнхтуул, БЗД-ийн 18-р хорооны иргэн Н.Мөнхчимэг, ХУД-ийн 15-р хорооны иргэн Ч.Наранзул, БГД-ийн 8-р хорооны иргэн Б.Нарантунгалаг, БЗД-ийн 8-р хорооны иргэн Б.Наранцэцэг, ХУД-ийн 3-р хорооны иргэн Д.Номин-Эрдэнэ, СБД-ийн 1-р хорооны иргэн С.Одонтуяа, ХУД-ийн 15-р хорооны иргэн Т.Онон, БГД-ийн 1-р хорооны иргэн Н.Отгонцэцэг, БЗД-ийн 18-р хорооны иргэн Б.Оюун, СБД-ийн 2-р хорооны иргэн Л.Оюунгэрэл, СХД-ийн 31-р хорооны иргэн Ө.Оюунчимэг, БЗД-ийн 26-р хорооны иргэн С.Өнөржаргал, БГД-ийн 11-р хорооны иргэн Д.Сарангэрэл, ХУД-ийн 15-р хорооны иргэн Ё.Саранчимэг, ХУД-ийн 11-р хорооны иргэн Б.Солонго, СХД-ийн 28-р хорооны иргэн Б.Сувд-Эрдэнэ, БЗД-ийн 10-р хорооны иргэн Н.Сугармаа, СХД-ийн 16-р хорооны иргэн Б.Тодгэрэл, ХУД-ийн 3-р хорооны иргэн Э.Тунгалаг, ЧД-ийн 1-р хорооны иргэн Ж.Тунгалаг, ХУД-ийн 11-р хорооны иргэн Б.Туяа, ХУД-ийн 3-р хорооны иргэн А.Түвшинбаяр, ЧД-ийн 17-р хорооны иргэн В.Түмэнсолонго, СХД-ийн 12-р хорооны иргэн Л.Уранбайгаль, ХУД-ийн 1-р хорооны иргэн Т.Урангоо, БГД-ийн 1-р хорооны иргэн Д.Уранзаяа, ХУД-ийн 15-р хорооны иргэн М.Урантулга, БЗД-ийн 4-р хорооны иргэн Э.Ууганжаргал, СБД-ийн 1-р хорооны иргэн Ж.Уугантуяа, СХД-ийн 22-р хорооны иргэн Ч.Уугантуяа, БГД-ийн 22-р хорооны иргэн Н.Уянга, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэн М.Уянга, БЗД-ийн 16 хорооны иргэн Б.Хулан, СБД-ийн 4-р хорооны иргэн Б.Хулан, СБД-ийн 8-р хорооны иргэн Д.Хулан, ХУД-ийн 11-р хорооны иргэн Т.Хулан, БГД-ийн 8-р хорооны иргэн Д.Цолмон, БНД-ийн 1-р хорооны иргэн Б.Цолмончимэг, СБД-ийн 3-р хорооны иргэн Б.Цэвээнсүрэн, БЗД-ийн 26-р хорооны иргэн Т.Цэдэндолгор, СХД-ийн 1-р хорооны иргэн Ц.Цэрэндулам, БГД-ийн 9-р хорооны иргэн С.Энхжаргал, ХУД-ийн 15-р хорооны иргэн Ж.Энхмаа, БЗД-ийн 2-р хорооны иргэн Ш.Энхсайхан, ЧД-ийн 4-р хорооны иргэн Н.Энхсувд, БЗД-ийн 1 хорооны иргэн С.Энхцэцэг, БГД-ийн 4-р хорооны иргэн Ж.Эрдэнэчимэг, БГД-ийн 6-р хорооны иргэн Д.Эрдэнэчимэг, БНД-ийн 3-р хорооны иргэн Р.Эрдэнэчимэг, БЗД-ийн 26 хорооны иргэн П.Эрдэнэчимэг нарыг тус тус шагналаа.

Шагнал гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт ээжүүддээ эх, үрсийн баярын мэндийг хүргэж хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Өнөөдөр бид Төрийн ордонд 108 ээжид “Алдарт эх”-ийн одон гардуулж өглөө. Нэг мэргэн хүн хэлсэн байдаг. “Дарь эх 21 байдаггүй юм. Даруухнаар айл бүрт нэг нэгээрээ байдаг юм” гэсэн байдаг. Та бүхэн бол үнэхээр Монголын айл бүхэнд байгаа манай эрхэмсэг Дарь эхүүд.

Өнөөдөр Алдарт эхийн нэг, хоёрдугаар одон хүртсэн нийт ээжүүд болон ээжүүдээр дамжуулан нийт хүүхдүүд, аавууд, ойр дотнын бүх хүмүүст чинь хамгийн сайн сайхан, энэ хорвоогийн аз жаргалыг хүсч, та бүхний аз хийморь үргэлж өөдөө бадарч явахын өлзийтэй ерөөлийг дахин өргөн дэвшүүлье.

Манай ээжүүд улс орны ачааг, айл гэрийн ачааг нуруундаа үүрч явдаг хүмүүс. Манай ээжүүд үр хүүхдээ улам сайн өсгөн хүмүүжүүлж, Монгол Улсын идэвхтэй, сайн, бүтээлч иргэн болгож чадна гэдэгт итгэж байна. Манай ээжүүдийн ажил үйлс, хөдөлмөрөөс Монголын ирээдүй ихээхэн хамаарна гэдгийг энд хэлье.

Монголынхоо нийт ээжүүдэд, нийт эмэгтэйчүүдэд бүгдэд нь баярын мэнд хүргэе. Нийт хүүхдүүдэд бүгдэд нь баярын мэнд хүргэе. Өнөөдөр энэ хүндэт танимд ирж одонгоо гардаж авсан нийт ээжүүдэд дахин баярын мэнд хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” гэв.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Алдарт эхийн одон хүртсэн ээжүүдтэй дурсгалын зураг татууллаа.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мөн Сүхбаатарын талбай, АСЕМ-ийн хөшөөтэй цэцэрлэгт очиж баяраа тэмдэглэж буй ээжүүд, хүүхдүүд, иргэдэд баярын мэнд хүргэлээ.













Categories
мэдээ нийгэм

ФОТО: Зургаан сарын нэгэн

Гэрэл зургийг С.ГЭРЭЛТ-ОД

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ФОТО: Хүүхдүүд өнөөдөр хөөр баяраар дүүрэн байна

Гэрэл зургийг С.ГЭРЭЛТ-ОД

Categories
мэдээ цаг-үе

Д.Буяндэлгэр: 50 километрийн зайд 23 настай эмэгтэй түрүүлж, би жаран есөн настайдаа аман хүзүүдэж билээ

Өнгөрсөн долоо хоногт болсон “Улаанбаатар Марафон-2017” олон улсын гүйлтийн тэмцээнд 42 километрийн зайн төрөлд амжилттай оролцсон марафон гүйлтийн спортын мастер, ахмад тамирчин Даваадоржийн Буяндэлгэртэй ярилцлаа.


-“Улаанбаатар марафон-2017” олон улсын гүйлтийн тэмцээнд амжилттай оролцсонд баяр хүргэе. Энэхүү тэмцээнд оролцсон тамирчдын хамгийн ахмад нь та байлаа шүү дээ?

-Тэгэлгүй яахав. Би 1945 онд Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн хүн. Энэхүү олон улсын тэмцээнд анх зохион байгуулагдаж эхэлсэн 2011 оноос хойш тасралтгүй оролцож байна. “Улаанбаатар марафон” олон улсын тэмцээний 21, 42, 50, 75, 100, 250 километрийн холын зайн гүйлтийн төрөлд бүгдэд оролцож, тодорхой амжилтуудыг гаргаж байлаа. Харин өнөө жилийн тэмцээнд 73 насандаа 42 километрийн зайг таван цаг, хоёр минутын хугацаанд амжилттай гүйж, бариандаа орлоо. Аливаа спорт бусдыг ялж түрүүлэхдээ гол нь биш, өөрийгөө ялж сурах нь чухал байдаг. Марафон гүйлтийн тэмцээн ч гэсэн өөрийгөө ялах, тэсвэр тэвчээртэй болгоход сургадаг их спорт л доо.

-Барианд орохын тулд тасралтгүй гүйсээр л байх уу, эсвэл тусдаа арга жор байна уу?

-Холын марафонд гүйж байгаа бол замдаа амарч, хоол цай уух шаардлагатай болдог. Тасралтгүй гүйгээд байж бас болохгүй. Бүр ядраад байвал тайван алхах, замд тосоод хүлээж байгаа дасгалжуулагч, бариач нараараа хөлөө бариулах тохиолдол байна. Мэргэжлийн автомашины уралдаанд оролцогчид хэдэн тойрог явчихаад машиныхаа дугуйг сольдог биз дээ. Үүнтэй адилхан гүйлтийн тамирчид дор хаяж таван километр газар гүйчихээд амралт авдаг. Гэхдээ назгайраад удаад байдаггүй л дээ. Уралдаан л болсон хойно хурдан гүйж, цаг хугацаагаа тооцоолох хэрэгтэй болдог. Цаг хэмнэж л байвал тамирчинд ашигтай гэдэг нь ойлгомжтой.

-Анх хэзээнээс хөнгөн атлетикаар хичээллэх болсон бэ?

-Хүүхэд байхын л хурдан шаламгай хөдөлгөөнтэй, биеийн тамирын хичээлдээ үргэлж онц авдаг охин байв. Тавдугаар ангиасаа эхэлж гүйлтийн спортоор хичээллэж, сургуулийнхаа аварга болж байсан. Түрүүн хэлсэнчлэн гүйлтээс гадна цанын спортоор хичээллэдэг байлаа. Аравдугаар ангийн сурагч байхдаа Сэлэнгэ аймагт зохиогдсон цанын 5, 10 километрийн зайн уралдаанд түрүүлж, аварга болж байв. Өдгөө Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын сургуулийн хүндэт самбарт миний хөрөг, гаргасан амжилтуудыг бичсэн байхыг хараад их баярладаг юм.

-Таны насны хүн дөч, тавин километр зайд залуучуудтай хамт гүйнэ гэдэг бахархмаар шүү. Гүйлтийн спортоор хичээллэхэд нас хамаарах уу?

-Миний насны хүн гүйж болохгүй гэсэн хууль байхгүй нь мэдээж. Багаасаа энэ спортоор хичээллэж, гүйж ирсэн болохоор одоо ч орхиж чадахгүй юм. Сурсан юмыг сураар боож болдоггүй гэдэг шиг хөл гар маань хөдөлж л байвал би гүйхэд болно. Ер нь хүн хөгширч биш, хөшиж үхдэг гэдэг үнэн шүү. Хөгшин бид хоёр өдгөө есөн сайхан үртэй, хорь гаруй ач, зээтэй, өнөр гэр бүл. Би үр хүүхдүүддээ ингэж л сургадаг. Хүн аливаа юманд хөдөлгөөнтэй, авхаалжтай, сэргэлэн байх л хэрэгтэй. Энэ спортын онцлог нь холын зайг, өөрийн нөөц бололцоо, хүч чадлаа хэрхэн тэнцвэртэй зохицуулах арга ухаанаар даван туулдаг. Өдий насны хүн залуучуудтай уралдах их хэцүү л дээ. Гүйлтийн тэмцээнд олон хүн бүртгүүлж ордог. Гэхдээ замынхаа дундаас оролцсон хүмүүсийн гуравны нэг нь шантарч, тэмцээнийг орхидог бичигдээгүй хууль байна. Зарим нь хөл холгох, шөрмөс татах, тэвчээргүй болох гэх мэт шалтгаанаар тэмцээнийг орхидог хүмүүс их бий. Би өдий насалтлаа энэхүү спортоор хичээллэж, олон тэмцээн уралдаанд орсон болохоор, мөн гүйлтийн спортод дур, сонирхолтой учир өдий хүртэл спортоосоо салж чадахгүй л байна. Би нэг ч тэмцээнээс шантарч, замын голоос хаяж үзээгүй. Үүгээрээ би өөрийгөө ялж чадсан хэмээн бодож, бахархдаг.

-Холын зайн марафонд хэдэн хоногоор ч гүйдэг гэсэн. Та хамгийн хол зайд, хэдэн хоногоор гүйж байсан бэ?

-Марафоныг зарим хүмүүс 5, 10 километрийн зайд гүйх гэж бодоод байдаг. Уг нь ч агуулгын хувьд мөн л дөө. Гэхдээ олон улсад марафоныг хагас, бүтэн, хэт холын гэж ангилдаг. Хагас марафон нь 21 километр, бүтэн нь 42, хэт холын марафон нь хоногоор 100-гаас дээш километрийн зайд гүйхийг хэлж байгаа юм. 2013 онд манай улсад зохион байгуулагдсан олон улсын 50 гаруй тамирчин оролцсон хэт холын марафонд зургаан хоног япончуудтай гүйсэн тэмцээн байлаа. Энэхүү уралдаан Өвөрхангай аймгийн Элсэн тасархайгаас гараагаа эхэлж, 250 километрийн зайд зургаан хоног гүйсэн юм. Энэ л миний хамгийн хол гүйсэн, бас их адал явдалтай марафон болсон доо. Гүйлтийн зам бартаа ихтэй л дээ. Өдөрт 60 километр замыг уул хад, өгсүүр, уруу, ус, горхийг туулан явж билээ. Энэ их хэцүү. Жирийн хүн замын дундаас шантарч үлдэх л уралдаан болсон. Нөгөө талаасаа энэхүү уралдаан миний өөрийгөө ялах бас нэгэн шалгуур болж өгсөн.

-Өмнө нь гаргаж байсан амжилтуудаасаа дурдахгүй юу?

-Ер нь би холын зайд гүйдэг хүн. 2013 онд манай улсад зохион байгуулагдсан холын зайн марафоны олон улсын тэмцээнд япончуудтай хамт оролцож, 250 километрийн зайд гүйж, мөнгөн медаль хүртэж байлаа. Мөн гүйлтийн спортоос гадна байт харваа, цана, уулын алхалт, граунд гольф, хийн дасгал, бөөрөнцөг, зээрэнцэг шидэлтийн төрлөөр тус тус хичээллэн, тэмцээн уралдаанд оролцож байсан. Мөн 2013, 2014 онд Багахангайд зохион байгуулагдсан марафон гүйлтийн тэмцээний 50 километрийн зайд 100 гаруй тамирчинтай уралдаж, хоёрдугаар байрт орсон. Тухайн үед 50 километрийн зайн гүйлтэд 23 настай эмэгтэй түрүүлж, би жаран есөн настайдаа араас нь орж, аман хүзүүдэж, мөнгөн медаль хүртэж билээ. Харин амьдралын эрхээр спортоор төдийлөн гүнзгий явж чадаагүй л дээ. Гэхдээ олон сайхан гарын шавь нартай болсон. 1967 онд хуучнаар Багшийн дээдийг багш дасгалжуулагч, эрүүл ахуйч мэргэжлээр төгссөн. Өдгөө 34 жил хүүхдүүдтэй ажиллаж, багш-дасгалжуулагчийн ажлаа хийж л явна.

-Шавь нарынхаа тухайд яриач?

-Өдий наслахдаа олон сайхан шавь нар бэлдэж, гадаад, дотоодын тэмцээн уралдаан явуулж байлаа. Миний хамгийн отгон шавь болох А.Отгонбаяр маань гүйлтийн дөрвөн төрөлд уралдаж, улсынхаа рекордыг шинэчилж байсан. Тухайлбал, 60 метрийн зайг 7.0 секундийн хугацаанд туулж, улсынхаа рекордыг шинэчилсэн. Түүний энэхүү амжилтыг өдгөө эвдсэн, шинэчлэн тогтоосон тамирчин хараахан гарч ирээгүй л байна. Хүндийн өргөлтийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Н.Байгалмаа, Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хашиж байсан улстөрч Чимидийн Сайханбилэг миний хайртай шавь нарын минь нэг ээ. Энэ хүүхдийг би 45 дугаар сургуульд анх нэгдүгээр ангид орж ирэхэд нь хүлээн авч, аравдугаар ангийг нь төгстөл биеийн тамирын хичээл зааж, багшилдаг байсан юм. Эдгээр шавь нараараа би их бахархдаг даа.

-Та уулын аялал их сонирхдог, үүгээрээ спортын мастер болсон гэнэ. Энэ тухайгаа ярихгүй юу?

-Уулын аялал үнэхээр сайхан. Ер нь Монголынхоо маш олон хайрханд гарсан л даа. Тухайлбал, Бурхан Халдун, Асралт хайрхан, Өвөрхангай аймгийн Богд, Сэлэнгийн Булган хайрхан, Гүнжийн сүм гэх мэт ууланд явган аялал хийж, оргилд нь хүрч байлаа.

-Бурхан Халдун хайрхан дээр эмэгтэй хүн гардаггүй гэдэг. Та яаж гарсан юм бэ?

-Энэ хайрхан бол эрт дээр үеэс монголчуудын тахин шүтэж ирсэн хүндтэй хайрхан. Эмэгтэй хүн гардаггүй нь үнэн л дээ. Тэр газар Бурхан гээд их сайхан гол байдгийг хүмүүс мэдэх байх. Энэ голын захад эмэгтэйчүүд нь үлдэж, цааш 11 километр газар эрэгтэйчүүд нь алхаж, Бурхан Халдун хайрхан дээр гардаг юм. Харин эмэгтэйчүүд нь Бурхан Халдун хайрханы баруун талын уулан дээр гардаг л даа. Өнгөрсөн оны өвөл, идэр есийн хүйтнээр Багануур хотоос аяллын багийнхан алхсаар Бурхан Халдун хайрхан дээр гарчихаад буцаж ирж билээ.