Categories
мэдээ цаг-үе

Б.Нарантуяа: Бильярд тоглох нь зан араншинг төлөвшүүлж, тооцоололтой амьдрах чадварыг бий болгодог

Пүүл болон снүүкер бильярдын улсын зургаан удаагийн аварга, спортын мастер Баярсайханы Нарантуяатай ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт зохион байгуулагдсан пүүл бильярдын УАШТ-ээс алтан медаль хүртсэн билээ.


-Юуны өмнө уншигчдадаа өөрийгөө танилцуулахгүй юу. Анх бильярдыг хэнээр заалгаж, тоглож сурсан бэ?

-Би Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд 1994 онд төрсөн. Намайг төрөөд долоо ч хоноогүй байхад манайх Улаанбаатар хотод шилжин ирж суурьшсан гэдэг. Улмаар манай гэр бүл 100 айлд, нэг давхар улаан тоосгон барилгын материалын дэлгүүрийн ард талын хашаанд манаач хийж амьдардаг байлаа. Аав, ээж, ах, эгч гээд бүгд л дор бүрнээ ажил хийж, амьдралаа авч явдаг байв. Тухайн үед би ч гэсэн аав, ээжийнхээ өгсөн мөнгөөр чихэр, печень, ундаа, ус аваад зарж, олсон хэдэн төгрөгөө гэр бүлийнхээ орлогод нэмэрлэдэг байсан. 100 айл орчмоор ингэж явахдаа бильярд тоглож байгаа хүмүүсийг хараад гоё санагдаж, өөрөө тоглож үзэх юмсан гэж боддог байв. Нэг өдөр аав маань найзуудтайгаа бильярд тоглох үед би хамт явсан юм. Аав маань надад бильярд тоглохыг зааж билээ. Тэр цагаас хойш өнөөх бильярдны газраас салахаа байсан даа.

-Улсын аварга шалгаруулах тэмцээнд хэд дэх жилдээ оролцож байна. Өмнө нь ямар амжилтууд гаргаж байв?

-Өнгөрсөн долоо хоногт болсон пүүл бильярдын Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, алтан медаль хүртсэндээ баяртай байгаа. Энэхүү тэмцээнд зургаа дахь удаагаа түрүүлж байна. Ийм амжилт гаргасан эмэгтэй тамирчин одоогоор надаас өөр байхгүй. Харин эрэгтэй шилдэг тамирчид их шүү. Ер нь сүүлийн жилүүдэд манай улсад бильярдын спортоор хичээллэх хүүхэд, залуучуудын тоо эрс нэмэгдсэн. Тэр ч утгаараа Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа тамирчдын чансаа жилээс жилд дээшилж байгаа нь харагдаж байна.

-Ихэнх хүмүүс чөлөөт цагаараа найз нөхдөөрөө нийлж энэхүү тоглоомыг тоглох дуртай байдаг. Ер нь мэргэжлийн тамирчид бильярдыг ямар дүрмээр хэрхэн тоглодог вэ?

-Мэдээж хэрэг мэргэжлийн тамирчдын тоглож байгаа дүрэм сонирхогчдынхоос бага зэрэг өөр л дөө. Пүүл бильярд нь арван зургаан шааригтай. Шаариг тус бүр дээр нэгээс 15 хүртэлх цифр бичигдсэн байдаг. Мөн алаг, цул гэсэн өнгөтэй. Эдгээр шааригийг ямар ч тоогүй, цагаан өнгийн шаариг буюу “бух”-аар цохиж, ширээний хоёр талд байрлах зургаан нүхэнд оруулж тоглодог. Үүнийг бараг мэдэхгүй хүн гэж байхгүй биз. Ихэнх хүмүүс бильярдыг найман шааригны дүрмээр тоглодог. Жишээ нь хоёр тоглогч шааригийг алаг цул өнгөөр нь ялган цохиж, хамгийн сүүлд хар өнгийн шааригийг оруулсан тоглогч хождог. Мэргэжлийн тамирчид ч гэсэн энэ дүрмээр тоглодог. Гэхдээ хамгийн сүүлийн хар шааригийг оруулах гэж байгаад “бух”-аа унагачихвал шууд хожигддог онцлогтой. Сонирхогчид тоглолтын явцад “шороом” буюу өрсөлдөгчийнхөө шааригаар өөрийнхөө шааригийг цохиж болдог. Харин мэргэжлийн тамирчид тэгж тоглож болохгүй. Санаандгүй байдлаар өрсөлдөгчийнхөө шааригийг цохих юм бол торгуулдаг. Мөн есөн шаариг, арван шааригны дүрэм гэж бий. Есөн шааригны дүрэм нь хоёр тоглогч өнгөөр биш тоогоор тоглодог. Энэ нь нэгээс ес хүртэлх шааригийг ямар нэгэн захиалга өгөхгүй, яг дарааллаар нь цохиж оруулна гэсэн үг. Жишээ нь, би нэгээс найм хүртэлх тооны шааригийг цохиж оруулчихаад ес дэх шааригаа оруулж чадаагүй цохилтоо шилжүүллээ. Харин өрсөлдөгч маань тэр үлдсэн нэг шааригийг оруулчихвал шууд хождог дүрэмтэй. Арван шааригны дүрэм нь ч гэсэн үүнтэй адилхан. Гэхдээ тухайн цохих гэж байгаа шааригаа яаж цохих, аль нүхэнд унагахаа урьдчилан хэлж, захиалах ёстой. Мөн адил хамгийн сүүлд арав дугаартай шааригийг авсан нь хождог.

-Бильярд тоглох явцад ямар ямар захиалга өгч, цохилт гүйцэтгэдэг юм бол?

-Тоглолтынхоо байдлаас болоод юу ч гэж хэлж болно. Ерөнхийдөө “булан”, “дундуур”, “эргэж дундаа” буюу ширээний голын хананд ойролцоо байгаа шааригийг эсрэг талын нүхэнд унагах зорилготой цохилт, “богино булан” буюу ширээний буланд байрлах шааригийг эсрэг талын буланд нь унагах зорилготой цохилт, “дүплээ булан” буюу буланд байрлах шааригаа ширээний хананаас (борт) ойлгон, эсрэг буланд нь унагах зорилготой цохилтыг хэлж байгаа юм. Үүнийг яг таг үгээр илэрхийлнэ гэдэг хэцүү юм. Тоглоод үзвэл хялбархан ойлгогдоно (инээв). Мөн цагаан шаариг буюу “бух”-аа татаж, түлхэж, эргүүлэгтэй цохиж болдог. Ингэхдээ бухныхаа тойргийг цагтай адилтгаж үзнэ. Жишээ нь бухныхаа дээд хэсэг буюу арван хоёр цагийн байрлалд цохилт хийвэл бух түлхэгдэнэ. Харин зургаан цагийн байрлалд цохивол бух татагдана гэсэн үг. Хажуугийн гурав юм уу, есөн цагийн байрлалд цохивол шаариг эргүүлэгтэй өнхөрнө. Энэ цохилтуудыг тоглолтын явцад хэдэн ч удаа гаргаж болно. Гол нь бухны онох шаариг ямар байрлалд байна гэдгээс их хамаарна.

-Бильярд тоглоход зогсолт их чухал байх. Ямар байрлалтай, хэрхэн зогсох ёстой вэ?

-Тэгэлгүй яахав. Энэ спортоор амжилт гаргаж хожихын тулд зөв зогсч, зөв цохилт хийж сурсан байх шаардлагатай. Тоглогчийн зүүн хөл хагас нугаларсан, баруун хөл нь шулуун байх хэрэгтэй. Бөхийж баруун гараа цохиур модныхоо араас 90 хэмийн өнцгөөр нугалж, тэгшхэн барьж цохино. Ингэж зогсч зөв барилтаар цохилт хийж байж шааригаа оруулна шүү дээ.

-Снүүкер болон пүүл бильярдын ялгаа нь юу вэ. Өөрөө аль төрлийг нь илүү сонирхдог вэ?

-Дэлхийд пүүл, снүүкэр гэсэн бильярдын хоёр л төрөл хөгжиж байгаа. Миний хувьд энэ хоёр төрлөөр хоёулангаар нь хичээллэдэг. Пүүл нь снүүкерийг бодвол арай жижиг ширээтэй хэрнээ шаариг орох нүхнийх нь амсар өргөн, тэр ч утгаараа шаариг нь арай том. Харин снүүкер ширээ томтой хэрнээ шаариг нь жижиг, тоогүй, зөвхөн өнгөөр нь цохиж, оноогоор тоглодгоороо ялгаатай. Ер нь улс орон бүрт залуучууд нь пүүл бильярдыг түлхүү тоглож, ахимаг насны, хөрөнгө чинээтэй хүмүүс нь снүүкер тоглож байгаа нь ажиглагддаг. Гэхдээ ч өнөө цагт хүмүүс дуртайгаа л тоглодог болсон л доо. Миний хувьд тэр энэ гэсэн зүйл байхгүй. Гэхдээ арай илүү сонирхолтой нь гэвэл снүүкер. Учир нь аль их оноо авсан нь ялдаг. Бас их мэдрэмж, ур чадвар шаарддаг учраас тоглох дуртай.

-Снүүкер бильярдыг хэрхэн тоглох талаар тодруулаач?

-Дөрвөн өнцөгт зургаан нүхтэй том ширээн дээр 15 ширхэг улаан шаариг, мөн хоёр онооны шар, гурван онооны ногоон, дөрвөн онооны бор, таван онооны хөх, зургаан онооны ягаан, долоон онооны хар өнгийн шааригийг бэлдэж тавьдаг. Нийтдээ 21 шааригаар тоглодог юм. Эхний ээлжинд улаан өнгийн шааригийг оруулж, дараа нь өөр өнгийн шаариг оруулах замаар хамгийн өндөр оноо авсан тоглогч хожно. Ихэвчлэн тодорхой тооны тоглолтын дараа хэн олон хожсон нь ялагч болдог. Энэхүү тоглоом нь Энэтхэгт байрлах Их Британийн армийн офицеруудын дундаас үүссэн гэж үздэг бөгөөд Их Британийн колоничлол болон нөлөөнд байсан бүх улсад тархан хөгжсөн байдаг юм билээ.

-Ер нь бильярдын спортоор хичээллэснээр хувь хүн ямар ур чадварыг эзэмших бол. Энэ спортын давуу тал нь юу вэ?

-Бильярд нь тооцооллын спорт шүү дээ. Шатартай л адилхан гэсэн үг. Яаж нүүхэв гэж их боддогтой адил толгойгоо сайн ажиллуулах хэрэгтэй. Гурван нүүдлийн цаадахыг харж тоглоно гэдэг шиг л гурван цохилтын цаадахыг харж байгаад л тоглодог. Нэг л алдвал хожих боломж эрс буурна. Бараг найдлагагүй. Тийм болохоор сэтгэл санааны хувьд тайван байж, цохилтоо хийхийг шаарддаг спорт. Бильярд тоглох үедээ өөрийн мэдэлгүй нааш, цаашаа хөдлөхдөө таваас долоон километр зайд алхчихсан байдаг. Яагаад ч юм бильярд тоглохоор миний санаа зовж байсан зүйлс мартагддаг шүү. Тоглож байхдаа сандраад л “одоо яанаа” гээд байх юм бол шааригаа огт цохиж чадахгүй. Сандрах, айж балмагдах үед зүрхэнд хэт их ачаалал өгдөг учраас төвлөрч чадалгүй бие салганаж эхэлнэ. Тийм учраас сэтгэл санаагаа маш сайн бэлдэх хэрэгтэй. Тэр ч утгаараа бильярд тоглох нь хүний зан араншинг төлөвшүүлж, тэвчээртэй, тооцоололтой амьдрах чадвар бий болгодог гэж боддог.

-Хамгийн анх ямар тэмцээнд оролцож байв. Манай улсад энэ төрлөөр ямар уралдаан тэмцээнүүд болдог вэ?

-2009 онд одоогийн “Шайн” клубээс зохион байгуулсан тэмцээнд анх удаа оролцож мөнгөн медаль хүртсэн. Тэндээс л тэмцээн уралдаан гэж юу байдаг талаар ойлголттой болсноор амжилтын гараагаа эхлүүлсэн. Ер нь 14 хоногт нэг удаа тэмцээн зохион байгуулдаг. Заримдаа долоо хоногт ч нэг тэмцээн явагддаг. Тухайн зохион байгуулж байгаа клубээсээ шалтгаалаад л янз бүр. Харин зуны гурван сард тэмцээн уралдаан зогсчихдог.

-Олон улсын тэмцээнүүдэд оролцож байсан уу?

-2013 онд Инчоны Азийн наадамд оролцож “Хүндэт диплом”, 2014 онд “China open” тэмцээнд оролцож шилдэг 32 тоглогчийн нэгээр шалгарсан, “Ногоон ширээний дэлхийн аварга”-д хоёр удаа явж байсан. Ер нь ямар ч тэмцээн рейтингээс шалтгаалахгүйгээр нээлттэй байдаг. Ямар ч хүн явж болно. Хамгийн гол нь хувиасаа зардал гаргах л хэцүү. Энэ асуудал дээр л манай монгол тамирчид гацаад байгаа юм.

-Өөрөө ямар мэргэжлээр сурч байна. Цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юу?

-Би Отгонтэнгэр их сургуулийн санхүүгийн ангийн төгсөх дамжааны оюутан. Анх энэхүү мэргэжлийг сонгохдоо дурлаж, сонирхож ороогүй (инээв). Ер нь санаандгүй л сонгосон гэж хэлж болно. Дунд сургуулиа төгсөж байхдаа Хууль сахиулахын их сургуульд орох хүсэлтэй байсан боловч эмэгтэй хүүхэд элсүүлдэггүй жил таарсан юм. Тэгээд л энэ сургуульд орсон. Одоо Монголд болох улсын хэмжээний тэмцээндээ оролцох, их сургуулиа амжилттай төгсөх гэсэн төлөвлөгөөтэй байна даа. Энэ ажлуудыг амжуулчих юм бол цаашдаа их зүйл хийнэ. Энэ спортоор багаасаа сонирхон хичээллэсэн болохоор эцсийг нь үзнэ л гэж бодож байна.


Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр Гаалийн газрууд ажиллана

Гаалийн газрууд ажиллана зурган илэрцүүдИрэх тавдугаар сарын 1-нээс автомашины болон импортын тамхинд ногдуулах Онцгой албан татвар нэмэгдэнэ. Үүнтэй холбоотойгоор импортлогчид татвар өсөхөөс урьтаж, бараагаа хил, гаалиар саадгүй нэвтрүүлэх шаардлага тавьж байна. Иймээс өнөөдөр Гаалийн ерөнхий газрын холбогдох нэгжүүд ажиллаж байна.

Улаанбаатар хот дахь Гаалийн газар, Замын Үүд болон Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрууд өнөөдөр 08:30-00:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж байна.

Ингэхдээ зөвхөн тамхи, автомашинд ногдуулах Онцгой албан татварын бүрдүүлэлтийг хийж буй юм.
Мөн Гаалийн лавлах 1800-1281 утаснаас иргэд мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой.

Categories
мэдээ улс-төр

Ирэх долоо хоногт ийм асуудлуудыг хэлэлцэнэ

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнгөрсөн баасан гаригт хуралдаж, шинэ долоо хоногт Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг баталлаа. Үүнээс хамгийн их анхаарал татах асуудал нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын санаачилсан Төрийн албаны тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг тус бүр хэлэлцэнэ.

Сонгууль бүрийн дараа төрийн албыг бужигнуулдагаас мэргэшсэн, чадварлаг баг төрийн албанд ажиллахгүй болж, тэр хэрээр чадваргүй болж сульдаж буй. Иймээс төрийн албанд улс төрийн намын харьяаллаар хийгддэг халаа сэлгээг зогсоох, төр мэргэшсэн албатай болох нөхцөлийг бүрдүүлэхэд дээрх хуулийн төслүүдийн агуулга мөн чанар оршиж байна.

Хуулийн төслийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо ирэх лхагва гаригт хэлэлцэхээр төлөвлөжээ.

Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг дараах жагсаалтаас тодруулан харж болно.

БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

05 дугаар сарын 02-ны Мягмар гаригт:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2017.02.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын “Ялтан шилжүүлэх тухай” хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2017.04.27-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ /;
  • Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай” хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2017.04.27-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ /;
  • “Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлт /Засгийн газар 2017.04.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/.

2.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Улсын Их Хурлын 2012 оны 74 дүгээр тогтоол, Өргөдлийн байнгын хорооны 2016 оны 03 дугаар тогтоолуудын хэрэгжилтийн талаар холбогдох албан тушаалтнуудын мэдээлэл сонсох;
  • Ажлын хэсэг байгуулах тухай /Өргөдлийн байнгын хорооны 2016 оны 03 дугаар тогтоолын дагуу/.

3.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • “Эрдэнэт үйлдвэрийн хаалт, хотын хөгжлийн сан байгуулах талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн О.Баасанхүү 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн талаар Улсын Их Хурлаас гаргасан 2017 оны 23 дугаар тогтоолын хэрэгжилт, тус үйлдвэрийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, 2017 онд хувьчлагдах объектуудын хувьчлалын бэлтгэл ажлын явц, Эдийн засгийн байнгын хорооны 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийн биелэлтийн талаархи Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын мэдээлэл;
  • Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн гэрээний төсөл /Засгийн газар 2017.04.25-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр-2”-ын Зээлийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2017.04.25-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Банкны салбарыг нөхөн сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2017.04.25-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/.

4.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • “Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлт /Засгийн газар 2017.04.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/.

5.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлт /Засгийн газар 2017.04.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн гэрээний төсөл /Засгийн газар 2017.04.25-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр-2”-ын Зээлийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2017.04.25-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Банкны салбарыг нөхөн сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2017.04.25-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/.

6.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын албаны бүтэц, орон тоог батлах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл;
  • Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, эрүүл мэндийн тухай хууль, тогтоомжийг боловсронгуй болгох, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн тайлан;
  • Боловсролын тухай хууль, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, шийдвэрийн төсөл боловсруулж, Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайлан;
  • “Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлт /Засгийн газар 2017.04.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/.

7.Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны хуралдаан 14.30 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны хийсэн ажлын тайлан;
  • Монгол Улсын хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарын өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам мэдээлэл;
  • Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ажлын явц байдлын талаархи мэдээлэл.

05 дугаар сарын 03-ны Лхагва гаригт:

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 12 гишүүн 2017.02.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • “Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлт /Засгийн газар 2017.04.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/.

2.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн гэрээний төсөл /Засгийн газар 2017.04.25-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/;
  • Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр-2”-ын Зээлийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2017.04.25-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/;
  • Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Банкны салбарыг нөхөн сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2017.04.25-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/;
  • Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын “Ялтан шилжүүлэх тухай” хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2017.04.27-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/;
  • Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай” хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2017.04.27-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/;
  • “Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлт /Засгийн газар 2017.04.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/.

ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

05 дугаар сарын 04, 05-ны Пүрэв, Баасан гаригт:

  • Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2017.02.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа нарын 7 гишүүн 2017.04.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • “Эрдэнэт үйлдвэрийн хаалт, хотын хөгжлийн сан байгуулах талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн О.Баасанхүү 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа нарын 3 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 12 гишүүн 2017.02.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • “Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Зам тээвэр, барилга хот байгуулалтын салбарын бүтээн байгуулалтын ажлын явцын талаар”.
Categories
мэдээ нийгэм

Цэрэг спортын “Дөл” цогцолбор тэмцээний аваргууд өнөөдөр тодорно

Нийслэлийн Засаг дарга, Батлан хамгаалахын сайдтай 2017 онд хамтран ажиллах гэрээнд тусгагдсан “Цэргийн насны болон өсвөр насны иргэдийн дунд эх оронч үзэл, хүмүүжил олгох” гэсэн заалтын дагуу Нийслэлийн Засаг даргын нэрэмжит цэрэг спортын “Дөл” цогцолбор тэмцээнийг хоёр үе шаттайгаар зохион байгуулж байна. Тэмцээний нэгдүгээр шатны шалгаруулалтад нийслэлийн ерөнхий боловсролын 103 сургуулийн 2000 гаруй ахлах ангийн сурагчид оролцжээ. Үүнээс хоёрдугаар шатанд :

  • Баянгол дүүргийн 38-р сургуулийн “Сүлд” баг
  • Баянзүрх дүүргийн 68-р сургуулийн “Дуулга” баг
  • Багануур дүүргийн 66-р сургуулийн “Соёмбо” баг
  • Багахангай дүүргийн Багахангай цогцолбор сургуулийн “Ялалт” баг
  • Сонгинохайрхан дүүргийн 124-р сургуулийн “Цасны барс” баг
  • Сүхбаатар дүүргийн 11-р сургуулийн “Цэгц-11” баг
  • Хан-Уул дүүргийн 60-р сургуулийн “Цэгц” баг
  • Чингэлтэй дүүргийн 24-р сургуулийн “Хар сүлд” баг
  • Налайх дүүргийн Чандмань сургуулийн “Чандмань” багууд шалгарсан байна.

Хоёр жилд нэг удаа болдог цэрэг спортын “Дөл” цогцолбор тэмцээний аваргыг тодруулахаар НЗДТГ-ын Цэргийн штаб болон Батлан хамгаалахын яамны удирдлагууд оролцож байна. Тэмцээн Батлан хамгаалах их сургуулийн спортын талбайд үргэлжилж байна. Цэрэг спортын “Дөл” цогцолбор тэмцээний аваргууд өнөөдөр тодорно гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар төмөр зам дагуу 13 нүхэн гарц, гүүр барина

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Улаанбаатар төмөр замын дарга Д.Жигжиднямаа болон холбогдох албаны хүмүүсийн хамтарсан баг өнөөдөр Улаанбаатар төмөр замын үйл ажиллагаатай танилцлаа. Хамтарсан баг “Улаанбаатар-1”, “Амгалан”, “Толгойт” өртөөний үйл ажиллагаа болон төмөр замын зурвас газруудад тулгамдсан асуудалтай танилцаж газар дээр нь хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцлоо.

Өнгөрсөн дөрвөн жилд Улаанбаатар төмөр зам дагуу дагуу айл өрх, ААН-үүд хашаа хатгах, барилга барих зэргээр хууль, дүрэм, журмыг зөрчих нь нэмэгдсэн. Мөн харуул хамгаалалтгүй цэгүүдэд иргэд хашаа, хайсыг эвдэж төмөр зам дээгүүр зорчдог нь ихэссэний уршгаар төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, иргэдийн амь нас эрүүл мэндэд хор уршиг учирах болсоныг онцоллоо. Тиймээс Зам тээвэр, хөгжлийн яам, Улаанбаатар төмөр замын удирдлагууд энэ байдлыг таслан зогсоож, хууль бус газар олголтыг хүчингүй болгуулах, төмөр замын гарам, гарцыг нэмэгдүүлэх гээд тодорхой асуудлыг шийдүүлэх зорилгоор Нийслэлийн удирдлагуудыг ийнхүү Амгалан өртөөнөөс Толгойт өртөө хүртэлх төмөр замын зурвас газруудын өнөөгийн байдалтай танилцууллаа.

Улаанбаатар төмөр замын дарга Д.Жигжиднямаа “Хоёр өртөөний хоорондох төмөр замын шугмын дагуу тэнхлэгээс хойш 50 м газар төмөр замын зурвас газар байдаг. Энэ байдал алдагдаж маш олон аж ахуйн нэгж, иргэд энэ хэсэгрүү шахаад хашаа барилга барьж байна. Энэ нь төмөр замын аюулгүй байдлаас авахуулаад шинэ зам барих зэрэг хөгжлийн үйл ажиллагаанд саад болж байна” хэмээв.

“Улаанбаатар төмөр зам нь 1949 оны Монгол Улс, Оросын холбооны улс хоорондын хэлэлцээрийн дагуу үйл ажиллагаагаа явуулсаар байна. Зам тээврийн хөгжлийн яамнаас энэхүү хэлэлцээрийг өнөөдрийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд уялдуулж шинэчлэх зүй ёсны шаардлага гарсан гэж удаа дараа өөрчлөх хүсэлтийг Оросын тал тавьж зөвшөөрүүлсэн байна. Үүний дагуу МУ-ын Ерөнхий сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулаад хэлэлцээр дээр ажиллаж байна. Хэлэлцээрийн хүрээнд тулгамдаад байгаа асуудлуудыг шийдэх болно. Өнөөдөр нийслэлийн удирдлагуудтай хамтран зурвас газруудаар явж үзэж байна. Цаашид зурвас газруудыг чөлөөлж гэрчилгээжүүлэх зэрэг ажлуудыг хийнэ” хэмээн Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат ярилаа.

Төмөр зам, авто замтай нэг түвшинд оглолцож байгаагаас түгжрэл үүсэх, осол аваар гарах зэрэг олон сөрөг талтай юм. Тиймээс БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Төмөр зам авто зам огтолцож байгаа цэгүүд дээр гүүр, нүхэн гарц барихаар төлөвлөжээ. Бүтээн байгуулалтын ажил энэ хавраас эхлэх аж.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Өнөөдөр төмөр замын үйл ажиллагаа болоод тулгамдаад байгаа асуудлуудтай танилцаж байна. Төмөр замын гарам, гарцтай холбоотой маш их зөрчил байна. Үүнийг хэрхэн шийдэх талаар холбогдох албаны хүмүүстэй ярилцаж байна. Хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгасны дагуу Улаанбаатар хотын дундуур дайран өнгөрч байгаа төмөр зам дагуу хэд хэд гүүр, 13 нүхэн гарц барихаар төлөвлөөд байна. Төмөр замын аюулгүй байдлыг бид хангах ёстой. Тийм учраас нэлээд олон газрын газар эзэмжих захирамжийг хүчингүй болгох шаардлага гарна. Мөн зөвшөөрөлгүй буусан айл өрхийг нүүлгэн шилжүүлнэ. ЗТХЯ, УБТЗ, НЗДТГ хамтарсан ажлын хэсэг байгуулаад төмөр замын өмнө тулгамдаж байгаа асуудлаар дэс дараатай ажлын төлөвлөгөө гаргаад ажиллана. Улаанбаатар Налайх чиглэлийн суудлын галт тэргийг явуулж өгөх хүсэлт иргэдээс их ирж байна. Налайхын уурхайн ашиглалтаас хамаараад суудлын галт тэрэг явахгүй байгаа. Уурхайн зориулалтаар олгосон газрын хэмжээг тодорхойлоод, аюулгүй байдлыг хангасны дараа суудлын галт тэргийг явуулах боломж бүрдэнэ гэж бодож байна” гэлээ. Төмөр замын хашаа, хайсанд тулган барилга барьж, хашаа хатгасан аж ахуй нэгж, иргэдийг албадан нүүлгэх арга хэмжээ авна. Улаанбаатар төмөр замтай хамтран олон шинэ ажлуудыг эхлүүлэхийн тулд ийнхүү Нийслэл хот, салбарын яамтай хамтран ажлын хэсэг анх удаа байгуулж байгааг хэллээ. Газрын харилцаа, зорчих хөдөлгөөн, гарц гарам нэмэгдүүлэх зэрэг дорвитой ажил хийнэ” гэж нийслэлийн удирдлагууд хэлж байна хэмээн нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Гаалийн байгууллагууд ажиллаж байна

Засгийн газраас ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах асуудлын хүрээнд 2017 оны төсөвт тодотгол хийсэн. Үүний дагуу Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан гаалийн байгууллага ийнхүү ажиллаж байгаа юм байна. Тодруулбал, Онцгой албан татварын тухай хуульд энэ сарын 14-ний өдөр орсон нэмэлт өөрчлөлттэй холбогдуулан Гаалийн ерөнхий газрын холбогдох нэгжүүд, Улаанбаатар хот дахь Гаалийн газар, Замын Үүд болон Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрууд тус тус 2017 оны дөрөвдүгээр сарын 29-ны бямбад 08:30 – 21:00 цаг хүртэл, 30-ны нямд 08:30 – 00:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж байна.

Тус өдрүүдэд дээрх хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд зөвхөн тамхи, автомашинд ногдуулах онцгой албан татварын бүрдүүлэлт хийгдэнэ. Энэ үеэр Гаалийн лавлах 1800-1281 утаснаас иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллана.

Categories
мэдээ улс-төр

Зөвлөлдөх зөвлөл саналаа УИХ-д хүргүүлнэ

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар зохион байгуулж буй анхдугаар зөвлөлдөх санал агуулгад хөндлөнгийн хяналт тавьж буй Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Ц.Сарантуяа, ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч, доктор Г.Чулуунбаатар нар өнөөдөр (2017.04.29) 14.30 цагт сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн Ц.Сарантуяа хэлэхдээ, 1992 онд баталсан, эдүгээ үйлчилж байгаа Үндсэн хуулийг өөрчлөх, эсэх асуудлаар анхдугаар зөвлөлдөх уулзалт болж байна. Энэ зөвлөлдөх уулзалтын зохион байгуулалтад Зөвлөлдөх зөвлөл анхнаас нь оролцож байгаа. Тухайлбал, УИХ-аас тогтоосон зургаан сэдвийн хүрээнд нийт санал асуулгад оролцогчдод хүргэх мэдээлэл бэлтгүүлэх, түүнийг хянах асуудлыг хариуцаж ажилласан.

Өнөөдөр хоёр дахь шатанд нийт санал асуулгад оролцсон 1570 хүний тэн хагас орчим нь буюу 735 хүн оролцож байна. Эдгээр хүмүүс тус бүр 15 хүнтэй 49 хэсэгт хуваагдаж, УИХ-ын тогтоолоор баталсан сэдвийн хүрээнд өөр хоорондоо ярилцан, санал бодлоо солилцож, шинжээчдэд тавих асуултаа гаргаж, тодруулж байна. Энэ үйл ажиллагааг Зөвлөлдөх зөвлөлийн найман гишүүн анхааралтай ажиглаж байгаа. Бид ямар шалгуураар ажиглалт явуулах вэ гэсэн тодорхой шалгуур гаргасан. Тухайлбал, нөлөөнд автагдаж байна уу, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадаж байна уу, зохион байгуулалт, идэвх хэр зэрэг байна гэх зэрэг арван шалгуурын хүрээнд ажиглалт хийж байгаа.

Эхний сэдвийн хүрээнд буюу “Төрийн эрх мэдлийн хоорондын тэнцэл-хяналтыг хангах” гэсэн асуудлаар оролцогчид мэдээлэл авсныхаа дараа хэсэгт хуваагдаж хэлэлцүүлэг өрнүүлээд, үргэлжлэн явагдсан нэгдсэн хуралдаанаар үзэл бодлоо илэрхийлэн асуусан асуултад нь шинжээчид хариулт өгсөн. Зөвлөлдөх зөвлөлийн гишүүд бид энэ бүхнийг ажиглаад шинжээчид байр сууриа илэрхийлэхдээ эерэг болон сөрөг талын мэдээллийг тэнцүү өгөх ёстой юм байна гэдгийг зохион байгуулагч, удирдаж байгаа УИХ-ын гишүүдэд анхааруулсан.

Одоо 2, 4 дүгээр сэдвийг хэлэлцэх гэж байна. Тухайлбал, “Ерөнхийлөгчийн эрх хэмжээг тодорхой болгох”, “Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх” асуудлыг хөндөж ярилцана. Энэ талаар УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж, оролцогчдод мэдээлэл хийсэн гэлээ.

Дараа нь сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авсан юм. “Санал асуулгад оролцож байгаа төлөөллийг хэрхэн сонгосон бэ, нөлөөнд автахгүй байх талаасаа боломж бүрдсэн гэж үзэж байна уу, ил тод нээлттэй байна уу, оролцогчид хоорондоо харилцан ярилцаж, ойлголцож чадаж байна уу, хоёр өдрийн дотор асуудлаа хэлэлцэж амжих уу, нэгдсэн тайлан мэдээ хэзээ гарах вэ” зэрэг асуултад Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн Ц.Сарантуяа, Г.Чулуунбаатар нар хариулт өгөв.

Тэд “Иргэдийн оролцоог хангахын хувьд өргөн боломж олгосон юм байна гэж харлаа. Энд нийгмийн бүх давхаргын төлөөлөл иржээ. Харагдахуйц хөгжлийн бэрхшээлтэй, дөнгөж хүүхэд төрүүлээд удаагүй бүсгүйчүүд, бичиг үсэг сайн мэдэхгүй иргэд, оюутнууд, малчид байна. Тиймээс оролцоог сайн хангаж чадсан гэж хэлэхээр байна. Бичиг үсэг сайн мэдэхгүй хүмүүст нэг хэсэгт орсон бусад хүмүүс нь хэлж өгч, тусалж байна. Бичиг үсэг сайн мэдэхгүй хэрнээ улсынхаа Үндсэн хуулийг боловсронгуй болгоход чин сэтгэлээсээ оролцож, идэвхтэй байгаа нь ажиглагдлаа. Хүмүүсийг нэг аймгаас, нэг дороос ирснээр биш нь 735 хүнийг дотор нь хүн амын жигд төлөөллийг харгалзсан санамсаргүй түүврийн аргаар дахин хуваарилж, биенээ мэдэхгүй, өндөр настай, хамгийн залуу, дээд боловсролтой, малчин зэрэг хүмүүсийг нэг хэсэгт оруулжээ. УИХ-ын Тамгын газар зохион байгуулалтыг нарийн хийж байна. Бүх ажил хөтөлбөрт заасан цаг, хугацааны дарааллаар явагдаж буй учир хоёр өдрийн дотор төлөвлөсөн бүх ажил бүрэн дуусах бололцоотой нь харагдлаа. Нэгдсэн тайланг санал асуулгын үр дүнд тулгуурлан боловсруулаад, УИХ-аас тогтоосон хугацаа буюу тавдугаар сарын 06 гэхэд зөвлөмж гарган УИХ-д өргөн барина.

Зөвлөмжийг үндэслээд УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай юу, үгүй юу гэдэг шийдвэрээ гаргаад явах учиртай. Бидний үүрэг зөвлөмж гаргаж өгснөөр дуусгавар болно. Энэ бүхний үр дүнг Үндсэн хуульд заавал өөрчлөлт оруулна гэсэн үг биш гэж ойлгох хэрэгтэй. Яагаад гэвэл түүвэр аргаар хийсэн судалгааны үр дүнд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагагүй гэсэн үр дүн гарах боломжтой” хэмээн хариуллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

“Мишээл экспо”-д орон сууц, барилгын материалуудын үнэ ханш ямар байна вэ

Мишээл экспо дээр өнөөдөр орон сууц, барилгын материалын үзэсгэлэн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Хөл хөдөлгөөн дүүрэн байлаа. Энд голчлон шинээр баригдсан хотхонуудыг танилцуулж загваруудыг нь дэлгэн макетаар үзүүлж, байрлал, өрөөний багтаамж, м2-н үнийг нь хүмүүс асууж байв.

Үнийн хувьд хамгийн хямд нь “Классик констракшн” ХХК-ий 66 айлын “Офицер таун” м2-нь 1.550.000-1.650.000 гэж байв. Эднийх нэг өрөө нь 36.7 м2, 39.6 м2 сонголттой байсан бол 2 өрөө нь 44.5 м2, 44.8 м2 гэж байв.Байрлал нь БЗД-ийн 16-р хороо, офицеруудын ордны зүүн талд аж.

Дундаж үнэтэй хотхонууд ойролцоогоор м2 нь 2.050.000 төгрөгөөс 2.190.000 төгрөгний үнэ ханштай байв. Тухайлбал Нарны гүүрээс баруун тийш орших “Peace town” хотхоны м2-н үнэ 2.050.000 төгрөг байна. Эхний ээлжийн барилгууд нь 2015 онд ашиглалтад орсон бол 2017 онд хоёр дахь ээлжийн В блок-н байрууд нь ашиглалтад орж 53.98 -81.64 м2-ийн 2-3 өрөөний сонголтуудтай байгаа юм байна.

Содон хороолол м2 нь 1 сая 700 мянга ба Голомт банкны ипотекийн 8 хувийн зээлд хамрагдаж болно хэмээж байв.

Голомт банкны ипотекийн 8 хувийн зээлд цөөн хэдэн байрнуудыг санал болгож байв. Энэхүү хөнгөлөлттэй зээлд хамрагдахын тулд та дараах шаардлагуудыг хангасан байх шаардлагатай.

Үүнд:

-18 нас хүрсэн байх

-Орон сууц худалдан авах зайлшгүй эрэлт, хэрэгцээтэй байх

-зээлийг эргэн төлөх тогтмол орлоготой байх

-Урьдчилгаа төлбөрийн 30-аас доошгүй хувийг өөрөөс санхүүжүүлэх чадвартай байх

-Үндсэн, хамтран зээлдэгч нь тогтвортой ажлын байртай буюу 1 жилээс дээш тогвор суурьшилтай ажилласан байх

-Хэрэв үндсэн зээлдэгч 3-аас дээш жил тогтвортой ажилласан бол хамтран зээлдэгч 6-11 сар ажилласан байж болно

-Банк, ББСБ-д зээл, батлан даалтын хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх

Урьдчилгаа төлбөр 20-29 хувь төлнө.

Нарантуул захын хойно орших “Аман хуур” хотхон м2 нь 2.600.000-2.900.000 үнэтэй байгаа нь үнэтэйд тооцогдож байна.

Богд хан уулын хойно байрлах өндөр зэрэглэлийн орон сууцны хороолол “Elizabeth” хотхоны 2-3 өрөө байрууд м2 нь 2.200.000-2.400.000 төгрөг гэж байв.

Мөн өнөөдрийн үзэсгэлэнд хувийн байшингийн дээврийн материалууд, гэр хороолол болон зуслангийн айлуудын хашааны гүйдэг төмөр хаалга болон бохирын асуудлыг шийдэх технологийн үзэсгэлэн хүмүүсийн сонирхлыг их татаж байлаа.

Жишээ нь, байшингийн дээврийн материалууд 1м2 нь 12-13 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд 50 жилийн баталгаа өгч байв. Эдгээр метан хийцийн барзгар гадаргуутай нэг ширхэг нь 4 кг жинтэй зузаан хавтангуудыг дээр дээр нь даруулан зориулалтын хадаасаар бэхлэн угсардаг юм байна.

Зөөврийн суултуурууд 400-850 мянган төгрөгний үнэтэй бөгөөд ардаа бохирын хоолойтой. Өтгөн, шингэн нь тусдаа гарах зориулалттай, өтгөн дээр нь үртэс, үнс зэрэг зүйлсийг нэмэн хатууруулснаар бордоо болох боломжтой хэмээн тайлбарлаж байв.

Мөн гадна тохижилтын резин хавтангууд төрөл бүрээрээ байв. Сургууль, цэцэрлэг, жуулчны бааз зэрэг бүхий л газруудад хэрэглэхэд тохиромжтой эдгээр хавтангууд 1м2 нь 28-48 мянган төгрөгийн үнэтэй байв.

Урт нь 600 мм, өндөр нь 250 мм, өргөн нь 75-500 мм-тэй “МАК” евро блок дунджаар 145 мянган төгрөг. Хөөсөнцөрүүд 1м2 нь 120-210 мянган төгрөгний үнэтэй байлаа.

“Номуун-Ундраа” ХХК-ий хашааны гүйдэг том, жижиг төмөр хаалганууд 500-1.500.000 төгрөгийн үнэтэй байсан бол хашаа хайснууд энгийн болон гоёлын гэсэн загвараасаа шалтгаалаад 1м2 нь 25-65 мянга, цонхны хамгаалалт 1м2 нь 30-65 мянга, гражийн хаалга дулаалгатай, дулаалгагүйгээсээ хамаараад 450-1.200.000 төг, торон хашаа, цонх 1м2 нь 18-25.000 гэж байв.

Зам талбайд ихэвчлэн ашигладаг зузаан чулуун хавтангууд м2 нь 11-31 мянган төгрөг, паркетан шал м2 нь

Камень зуух 3 сая 800-3 сая 900 мянга, зөөврийн дугуйтай нүүдлийн майхан гэр 17 сая, гадны дүнзэн модоор хийсэн бэсүд сандал ширээтэйгээ 5 сая гэж байв.

Солонгос улсаас оруулж ирсэн шалны халаалт м2 нь 45 мянга, паркетний дор дэвсэж өгнө. 220 вольтийн цахилгаанаар ажиллаж 10 м2 өрөөнд сардаа 30-40 мянган төгрөгний цахилгааны мөнгө гарна.

Categories
мэдээ спорт

“Mongolia open-2017” болж байна

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны албан ёсны хуваарьт багтсан чөлөөт бөхийн “Mongolia open-2017” тэмцээн өнөөдөр “Буянт-Ухаа” спортын ордонд эхэллээ.

Тус тэмцээнд БНХАУ, БНСУ, ОХУ, Канад, Казахстан, Венесуэл, Монгол зэрэг долоон орны бөхчүүд барилдаж байна. Манай улсаас гавьяат тамирчин Г.Мандахнаран, Э.Бэхбаяр, Б.Номин, Б.Гомбодорж, П.Өнөрбат, Н.Золбоо нарын олон шилдэг тамирчин өрсөлдөж байгаа бол эмэгтэйчүүдээс Э.Сумъяа, Э.Гантуяа, С.Батцэцэг, П.Орхон, О.Насанбурмаа, Ш.Түмэнцэцэг нарын шилдгүүд хүч үзэж байгаа юм. Тэмцээн маргааш өндөрлөнө.

Categories
мэдээ нийгэм

Түргэн тусламжийн 8 автомашиныг хүлээлгэн өглөө

Энэ амралтын өдрүүдэд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг
Дундговь, Өмнөговь аймгуудад ажиллаж эрүүл мэндийн байгууллагуудын үйл
ажиллагаатай танилцах бөгөөд өнөөдөр тус аймгуудад нэн шаардлагатай байсан
түргэн тусламжийн 8 автомашиныг хүлээлгэн өглөө.

Тэрээр хэлэхдээ, 2017 оны төсөвт нийт сумдын 60 орчим
хувьд парк шинэчлэл хийхээр тусгасан байгаа. Түүнийхээ эхний ээлжийн машинуудыг
өнөөдөр Наран ургах зүгт байдаг Өмнөговь аймгаас эхэлж байгаадаа баяртай байна.
Хөдөө орон нутгийн эрүүл мэндийн салбарт нэн тулгамдаж байгаа асуудал бол яах
аргагүй түргэн тусламжийн автомашин байдаг. Эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ
үед Засгийн газар эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг дэмжиж нийтдээ 159
автомашины санхүүжилтийг суулгаж өгсөн. Энэ бүхнийг шийдвэрлэж өгсөн Ерөнхий
сайд Ж.Эрдэнэбат болон хамтран ажилласан бусад бүх хүмүүстээ баярласнаа
илэрхийлж байна. Энэ 5 дугаар сарын 15-ны өдөр гэхэд дээрх сумд эмнэлгийн
түргэн тусламжийн шинэ автомашинтай болно гэв.

Өнөөдөр Өмнгөговь аймгийн 4 сум /алслагдсан Хайрхан
багт/, Дундговь аймгийн 4 суманд орон нутгийн бартаа ихтэй замыг туулах чадвар
сайтай фургон автомашинуудыг Эрүүл мэндийн сайдын багцаас өгч байгаа юм.