Categories
мэдээ цаг-үе

Д.Очирбат: Хорт хавдрыг эмчилдэг эм гарч байгаа юм байна

Монгол-Америкийн парламентын шугамаар эрүүл мэндийн салбарын зөвлөлдөх уулзалтад оролцоод ирсэн Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбаттай уулзлаа. Хавдар өвчнийг анагаахад гарсан шинэ нээлт, эм гарч буй талаар ярилцсан юм.


-Юуны өмнө танаас явсан газрын сонинг сонсмоор байна?

-Монгол-Америкийн парламентын бүлгийн дарга УИХ-ын гишүүн Г.Занданшатартай парламентын шугамаар АНУ яваад сая ирлээ. Ажлын хэд хэдэн зорилго, төлөвлөгөөтэй явсан. АНУ-ын Стэнфордын их сургууль дээр таван орны Төрийн нарийн бичгийн даргын түвшний төлөөллүүд хүрэлцэн ирсэн эрүүл мэндийн салбарын зөвлөлдөх уулзалтад оролцлоо. Энэ уулзалтад Монгол Улсын эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй өнөөгийн асуудлуудаар Монголыг төлөөлж би илтгэл тавьсан. Дэлхийн шилдэг эрдэмтэд болох Стэнфордын их сургуулийн 50 эрдэмтэнтэй уулзах завшаан гарсан. Тухайлбал, монголчуудын сайн мэддэг элэгний С вирусийг устгах “Харвони” эмийг гаргасан эрдэмтний нэг Жепри Глейнтэй уулзаж, цаашдын хамтын ажиллагааны тухай ярилцлаа. Манай улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр амжилттай сайн хэрэгжиж байгаа.

Энэ хөтөлбөрийн хүрээнд элэгний өвчлөлийг бууруулах, элэгний С вирусийг устгадаг “Харвони” эмэнд дэмжлэг үзүүлэх зэрэг олон ажил тусгагдсан нь бий. АНУ-ын “Гилеад Сайнсес” компанид үйлдвэрлэгддэг, элэгний С вирусийн дөрвөн төрлийн “Харвони” эм маш үр дүнтэй гэдгийг манай монголчууд сайн мэдэж байгаа байх. Манай улс гурван сая хүн амтай. Судалгаагаар хүн амын 430 мянга нь элэгний ямар нэгэн вирусийн өвчлөлтэй байна. Үүнээс 200 гаруй мянган хүн B вирустэй, 150 мянган хүн С вирустэй. В вирусийн 60 хувьд нь D вирус буюу Дельта вирус хавсарсан байна. Дельта вирустэй бол хорт хавдар руугаа шилжсэнийг илтгэнэ. Өвчлөл ийм өндөр байгаа үед “Харвони” эмийн тусламжтайгаар 150 мянган хүнийг эдгээж чадах болсон нь манай улсын эрүүл мэндийн салбарт гарч буй томоохон ололт амжилт юм. Манай улс Эрүүл мэндийн даатгалаасаа буюу төсвөөс 23.4 тэрбум төгрөг гарган, энэ эмийг авч байгаа иргэддээ эм тус бүрт нь 85 ам.доллар буюу 210 мянган төгрөгийн хөнгөлөлт олгосон. Эмчилгээний үр дүн Монголд маш сайн байгаа талаар эм гаргасан, үйлдвэрлэсэн хүмүүс ихэд баяртай байдаг юм билээ.

-“Харвони” эмийн үйлдвэртэй ямар байдлаар хамтран ажиллахаар болов?

-“Харвони” эмийг үйлдвэрлэдэг “Гилеад Сайнсес” үйлдвэртэй танилцаж, компанийн ерөнхий захирал Грег Алтонтой уулзсан. Тэгэхэд “Бидний үйлдвэрлэсэн эмийг хэрэглэсэн монголчууд эдгэж сайн үр дүнтэй байгаад сэтгэл өндөр байна” гэдгийг зориуд цохон хэлж байсан. Энэ үеэр хамтын ажиллагааны хүрээнд нэгэн зүйлийг шийдвэрлэхээр болсон. Манай эрүүл мэндийн салбарт нийт 38 мянган ажилтан, ажиллагсад ажиллаж байгаагийн 5000 эмч нь С вирустэй байдаг. Хүний алтан амийг аврах гэж байгаад С вирусийн халдвар авсан эмч нар олон бий. Магадгүй халдвар авсан эмч нар эрүүл хүмүүст С вирусийн халдвар тараах зөөгч болж болно. Тийм учраас эмнэлгийн 5000 эмч нарыг эмчлэх боломжийг судалж “Гилеад Сайнсес” компанийнханд хүсэлт тавихад Удирдлагын зөвлөлийн хурлаараа шийдэж “5000 хүний доз буюу 15 мянган ширхэг “Харвони” эмийг үнэ төлбөргүй өгөх боломжтой” талаар хариу өгсөн. “Гилеад Сайнсес” үйлдвэр нь “Харвони” эмээс гадна 3D эмийг гаргачихсан байна. Энэ нь А, В, С вируст хамаардаг. Одоо байгаа “Харвони” эм зөвхөн С вирустэй хүмүүст таарч тохирдог. Цаашдаа манай Монголд эдгээр эмүүдийг үйлдвэрлэж, үнэ өртөг багатайгаар гаргах боломжийн талаар ярилцаж амжсан. Ингээд тус үйлдвэрийн ерөнхий захирал Грег Алтонтоныг Монголдоо урьж, ирэх дөрөвдүгээр сард ирэхээр болсон мэдээг дуулгахад таатай байна. Үр дүнтэй болсон энэхүү уулзалтад “Оном” сангийн үүсгэн байгуулагч Д.Наранбаатар цуг оролцсон. “Оном” сан бол хамгийн анхлан “Гилеад Сайнсес” компанитай уулзаж, “Харвони” эмийг Монголд оруулж ирэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

-Дэлхийн анагаах ухаан гэдэг гайхамшигт нээлтүүдээр дүүрэн байдаг. Шилдэг эрдэмтэдтэй уулзахад хамгийн сүүлийн үеийн шинэ сонин юу дуулдаж байна?

-Стэнфордын их сургуулийнхан элэгний D вирусийг устгах эмийг шинээр гаргасан байна. АНУ-ын эм бүртгэлийн албандаа бүртгүүлэхээр өгчихсөн байгаа. Хагас жилийн дараагаар эмчилгээнд албан ёсоор гарна гэнэ. Элэгний В вирустэй манай хүмүүсийн 100 хүн тутмын 60 нь D вирус дагалдаж байгаа үед энэ бол маш сайн мэдээ. Элэгний D вирусийн эмийг шинээр гаргаад буй “EIGER” үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан. Эрүүл мэндийн салбарт ахиц авчирсан энэ эмийг албан ёсоор бүртгэлд орсных нь дараагаар Монгол Улстай хамтран ажиллахад бэлэн байна гэдгээ хэлсэн. Элэгний С вирусийг устгадаг “Харвони” эмийг хийсэн эрдэмтдийн нэг Жепри Глейн хорт хавдрыг эмчилдэг эм шинээр гаргасан тухайгаа ярьсан. Хорт хавдрыг эмчлэх энэ эм АНУ-ын эмийн бүртгэлд бүртгэгдэж, эмчилгээнд тун удахгүй гарах юм байна лээ. Бид Жепри Глейн эрдэмтэнг Монголдоо урьсан, энэ хавар ирэхээр болсон.

-Хорт хавдрыг эм уугаад л эмчилдэг болж байгаа хэрэг үү?

-Элэгний хорт хавдрыг эмээр эмчилдэг болж байгаа юм байна. Дэлхийн анагаах ухаанд өдөр бүр шинэ нээлтүүд гарсаар л байна. Манай Монгол Улс энэ гайхалтай нээлтүүдтэй цаг алдалгүй мөр зэрэгцэж, олон хүний амь насыг аврах, эмчлэх бололцоо олдож буйд маш их баяртай байгаа. Хорт хавдрыг эмчлэх эмийг хийсэн эрдэмтэн Жепри Глейн Монголд удахгүй ирэх болохоор илүү дэлгэрэнгүй мэдээллийг нь тухайн үед өөрөөс нь асуух бололцоо олдох байх. Бид Стэнфордын их сургуулийн лабораторид ажилладаг эрдэмтдийн ажилтай танилцсан юм. Зэрэгцээ дөрвөн том барилгад байрладаг. Эрдэмтэд нь эвхдэг ороо тавьчихсан, унадаг дугуйгаа өлгөчихсөн, туршилтын хулганаа тэжээчихсэн ажлын лабораторидаа өдөр шөнөгүй ажиллаж, амьдардаг юм байна. Гадны эрдэмтэд манайхыг “Иргэдээ эрүүл байлгахад анхаардаг Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллахад бэлэн байна” гэдгийг хэлж байсан. Энэ нь “Харвони” эмийн төсөл манай улсад сайн хэрэгжсэний үр дүн харагдсан. Бид ч олон улсын эрдэмтэдтэй уулзаж явахдаа Монгол Улс “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийнхөө хүрээнд 2020 он гэхэд элэгний С вирусийн өвчлөлийг бүрэн арилгах зорилт тавьсан. Элэгний хорт хавдрын өвчлөлийг бууруулахаар ажиллаж байгаа тухайгаа хэлж байсан.

Б.ДОЛЗОДМАА

Categories
мэдээ цаг-үе

Ш.Гүндалай: Багш хүн нийгмийнхээ соён гэгээрүүлэгч, удирдан манлайлагч байх уламжлалыг хэзээ ч алдаж болохгүй

МУБИС-ийн багш, доктор, профессор Шадавын Гүндалайтай ярилцлаа.


-Та Ш.Гаадамба, Ц.Дамдинсүрэн зэрэг Монголын нэрт соён гэгээрүүлэгчдийн шавь. Тэдний сурган хүмүүжүүлэх ухаан, тэдний сургаалыг тээж хойч үедээ өвлүүлэн үлдээж байгаа. Тухайн үеийн боловсролын салбар, арга барилын талаар ярилцлагаа эхлэх үү?

-Муу хүн гэж байдаггүй. Харин муу багш хүний ирээдүйн гэрэл, итгэл найдварыг бөхөөдөг. 1960-аад он, миний сурагч ахуй үеийн сурган хүмүүжүүлэх ухаан энэ. Би өөрөө Өвөрхангай аймгийн гаралтай. Аймгийнхаа сумдын дунд сургуульд хичээлийн эрхлэгч, МУБИС-ийн профессор багшаар ажилласан. Намайг сурагч байхад сумд аймагтаа, аймгууд улсад, улс өөрөө гадаад орчны боловсрол, мэдлэг мэдээлэл, техник технологийн хөгжилтэй өрсөлддөг байлаа. Энэ өрсөлдөөнөөс жинхэнэ сурган хүмүүжүүлэгч, удирдан манлайлагч багш нар төрөн гардаг байсан. Харин түрүүлж онцгойроогүй бусад багш нар тэр хэрээрээ мэдлэг мэдээллийг цуглуулж удирдах, бусдыг сурган хүмүүжүүлэх ухааныг олж аван өөрийгөө боловсруулдаг байлаа. Миний анхны багш Н.Дэгд гэж гавьяат хүн байсан. Тэр хүн биднийг уншиж, бодоход сургасан. Ер нь нэгдүгээр ангийн боловсрол гэж хүүхдийг уншуулж, тоо бодуулж, яриулж сургах буюу бусадтай харилцуулаад сургачихвал л болдог. Тэр хүн удирдсан ангийнхаа 45 хүүхдийг дундгүй, бүгд онц, сайн төгсгөж байлаа. Энэ бол өдөр бүр өөрийгөө хөгжүүлж суудаг багшийн гавьяа. Багш хүн ийм л байх ёстой. Хужиртад 10 дугаар анги төгсөхөд багшилж асан Монгол Улсын гавьяат багш Санжаа, багш Шарав, Уламбаяр, Бадарч гэх мэтчилэнгээр сумдын ерөнхий боловсролын сургуулийн сурган хүмүүжүүлэгчид бүгд агуу судлаач, шинийг эрэлхийлэгч, заах аргазүйн ноён оргил байсан. Суурь боловсролыг номонд бичсэнээр цээжлүүлэх биш зөв л тавьж өгөх хэрэгтэй.

-Б.Ренчин, Ш.Лувсанвандан, Ш.Гаадамба, Ц.Дамдинсүрэн гуайн гараас муу шавь төрж байгаагүй гэдэг. Тэдний заах арга зүй ямар байв?

-Улсын багшийн дээд сургуулийн Монгол хэл, уран зохиолын ангид хуваарилагдаж ирэхэд манай улсын уран зохиол, хэл шинжлэлийн гол эрдэмтэд тэнд ажиллаж байсан. Жишээлбэл, Равжааг судалсан Д.Цагаан, О.Дашдорж нийтлэл, орчин үеийн уран зохиол, аман зохиолын шилдэг багш байлаа. Мөн Лодойдамба гуайн эгч Чадраабалын Цэндсүрэн багш шиг гадаадын уран зохиолыг заадаг хүн Монголд ховор байв. Болд, Надмид, Жанчивдорж, Ш.Лувсанвандан, Ш.Гаадамба, Ц.Дамдинсүрэн гээд тухайн үеийн УБИС-ын багш нар бүгд өөр өөрийнхөө судлалын чиглэлээр Монголдоо номер нэг хүмүүс. Энэ хүмүүс 1960, 1970, 1980 оны бүхий л сурах бичгийг зохиосныг бүгд мэдэх биз. Заах арга зүйн тухайд их зохиолуудыг заавал унших, түүнийгээ өөрийн хэмжээнд задлан шинжлэх ажлыг их хийлгэдэг байсан. Д.Нацагдоржийн, Ч.Лодойдамба гуайн гээд Монголын утга зохиолын ноён оргил, сэхээтнүүдийн бүх шилдэг туурвилуудыг заавал уншиж, задлан шинжилж, мэтгэлцээн өрнүүлнэ. Багш хүн улсынхаа тэргүүний хүн, гол сэхээтэн, нийгмийг чиглүүлэгч байна гэдэг нь сурагч, оюутнуудаа сэхээрэл, гэгээрэл рүү л хөтөлдөг. Монголдоо гайхуулдаг багш нараар ийм суурь боловсролыг авсан хүн яагаад ч муу байж болдоггүй. Тиймдээ ч оюутнууд өөрсдөө их хичээдэг. Бас Монголын нийгмийг хөтөлж явсан хүмүүс учраас тэр хүний заасан хичээл оюутнуудад хууль мэт хүрнэ.

-Та ер нь заах аргыг ямар байх ёстой гэж үзэж, зааж сургадаг байсан бэ?

-Онолыг нэгдүгээрт тавьдаггүй байсан. Цаасан дээр байгаа онолыг оюутнууд өөрсдөө ч уншаад ойлгочихно. Хүүхдийг ялгаж харьцах, нэгийг нь салгаж бусдын нүдэн дээр эвгүй байдалд оруулах үйлдлийг хэзээ ч гаргах ёсгүй. Жишээ нь Монголын шилдгүүд боловсролын салбарт ажиллаж байх үед боловсрол эзэмшсэн хүмүүс ЕБС-ийн хичээлийн эрхлэгч боллоо гэж бодъё. Тэр хичээлийн эрхлэгч хэдий шинэ хүн ч гэлээ бусад багш нарынхаа хичээлд сууж “Хавсарсан нийлмэл өгүүлбэр, энгийн нийлмэл өгүүлбэрийг үнэхээр ялгаж чадаж байна уу үгүй юу. Үгийн үндэс, язгуур хоёрыг өөрөө ойлгож уу эсвэл сурах бичгийг хуулж яриад байна уу гэдгийг нь шалгаж алдаа, оноог нь засч, зааж өгдөг байсан. Багш сурах бичгийг хэзээ ч хуулж ярьж болохгүй. Тэр чинь долдугаар ангийн хүүхдэд зориулж гаргасан ном. Тэгэхээр багш нарыг бэлдэхдээ “Мэргэшсэн багш хүн сурах бичиг хуулж яриад сууж байж болохгүй” гэсэн гол концепцыг барих ёстой.

-Таны багш нар бүгд Монголын сэхээтнүүд байж. Өнөөдөр сэхээтнүүд улс төрд, бизнест хүчээ өргөж байна. Тэгвэл одооны багшийн ажил хийж байгаа багш хүн ямар байх ёстой юм?

-Багш хүн бол нэгдүгээрт, эх хэлээ маш сайн мэдэх хэрэгтэй. Монгол хэлээ маш сайн сурсан гэж үзвэл гадаад хэл сур. Ялангуяа Орос хэл. Яагаад гэвэл 1900 оноос хойш Оросын эрдэмтэд л манайхыг судалсан. Нөгөө талаас хятад, тэгээд дэлхийн хэрэглээ англи хэлийг судал. Багш болохыг хүсч л байгаа юм бол өөрийгөө ингэж бэлдэх хэрэгтэй. Боловсрол олгох бодлого ч ийм байх ёстой. Одооны залуу багш нар тухайн нийгмийнхээ соён гэгээрүүлэгч, манлайлан удирдагч байх уламжлалыг хэзээ ч алдаж болохгүй. Дараа нь багш хүн уран чадвартай байх ёстой. Нэг ёсондоо багш хүн жүжигчин байна гэсэн үг. Гэхдээ салбаганаж, онигоо ярьсан хүн бол гэсэн үг биш. Дохионы хэл ашиглахад л хүүхэд ойлгож хүлээж авдаг чадварыг заавал эзэмших ёстой.

-Заах аргазүйн уламжлал яагаад алдагдав. Өнөөгийн боловсролын салбарт шүүмжлэл их бий?

-Ардчилалд шилжсэн нь сайн ч бэлтгэлгүй орсон. Хавсарсан нийлмэл өгүүлбэр, энгийн нийлмэл өгүүлбэрээ сольж ярьж байгаа багшийг би саяхан харсан. Нэгээр тогтохгүй бий. Боловсрол олголтод мэргэшүүлэх, сурган хүмүүжүүлэх ур чадвар хоёрыг бүрэн эзэмшүүлэх явдал орхигдсонтой холбоотой. Үүнийг эзэмших чадвартай хүнийг багш болгохоор сонгох ёстой. Аливааг ойлгоод авчихдаг хэрнээ цааш нь түгээж ярихдаа тааруу хүн байдаг. Ийм хүн багш болно гэж бодох ч хэрэггүй. Багш хүн бичих, найруулах чадвартай байх ёстой. Одоо багш нарын хөтөлсөн сурагчийн хувийн хэргийг унших юм бол шог зохиол шиг юм бий. Зулын гэрэл тосноосоо, шавийн эрдэм багшаасаа гэдэг. Үнэхээр багшлах ур чадваргүй, сонирхолгүй бол битгий бусдын хүүхдийн ирээдүйг алаарай гэж уриалах байна. Хүүхдэдээ энгийн аравтын бутархайг бодох аргыг зааж өгч чадахгүй багш байгаад яах юм. Маш олон багш ийм байна. Чадах ажлаа л хий. Дэлхий дээрх цорын ганц гол ажил бол багш.

-Хүндрэлээс яаж гарах вэ?

-Хүмүүст хэлэхэд мууг дагаж могойн хорлолд бүү өрт. Эцэг эх нь муу багшийг эрт таньж хүүхдээ сайн багшид шавь оруул. Төр нь муу багш бүү бэлд, ирээдүйгээ битгий ал. Багш хүн өдөр, шөнөгүй зүтгэж зүтгэчихээд өөрийгөө хувцаслаж, хооллох мөнгөө олж чадахгүй бол яах юм. Үнэхээр сэргэлэн, овсгоотой нь буюу нөгөө бусдыг удирдан манлайлах, нийгмийг соён гэгээрүүлэх чадвартай хүмүүс нь багшийн ажлаа орхиод хангалуун амьдрах салбар руу урвана. Хүн сайхан амьдрал руу л явдаг. Эцэст нь ур чадваргүй, аравтын бутархайн бодолтыг хүүхдэдээ ойлгуулж чаддаггүй хэсэг нь дэлхийн гол ажлыг манаж үлдэнэ. Ийм байдалд л битгий хүргэ. Ер нь улс орны хөгжилтэй машид хамааралтай асуудал юм шүү. Эдийн засаг тэгээд боловсролоо эн тэргүүнд тавь. Гэхдээ төр рүү хамаг бурууг чихчихээд суугаад бай гэсэн үг бас биш. Дээр хэлсэнчлэн энэ их техник технологийн өрсөлдөөн рүү багш нь шавь нараа дагуулаад орох, судлах, мэдэхийг хичээх, шинийг эрэлхийлэх ёстой.

-Ном уншиж, танин мэдэж чөлөөт цагаа өнгөрөөдөг үе улирлаа. Чөлөөт цагийг наадаж, наргиж зугаатай үдэж болж байна. Одоо хүнээ боловсруулж, сургах юм?

-Аливаа зүйл нийгэм цаг үеэ л дагана. Түүнээс биш өнөөдөр Тунгалаг тамирыг заавал цээжил гээд буу тулгаад байж болохгүй. Үүрийн туяа, Тунгалаг тамир гэх мэтээр хуучны хэллэг ихтэй зохиол, хуучны хэллэгтэй тоо бодлогыг ойлгох нь бүү хэл “ямаагаа самна” гэдгийг ч мэдэхгүй хүүхдүүд Улаанбаатарт олон болсон. Тэгэхээр их зохиолуудыг л гэхэд ОХУ, АНУ зэрэгт ашиглаж байгаа хүүхдэд зориулсан хялбаршуулсан, орчин үеийн хэл рүү шилжүүлсэн аргыг ашиглах хэрэгтэй. Дахиад л багш хүн маш их бэлтгэгдсэн байх ёстой. Үүнийг их дээд сургуулиуд, ерөнхий боловсролын сургуулиуд бүгд хамтарч хийх хэрэгтэй. Өндөр хөгжилтэй орнууд яаж урагш алхаж байна, тэр дундаа боловсролын салбар нь хэрхэн хувьсч байна гэдгийг байнга судлах шаардлага байна. Судалгаа бүрэн орхигдсон. Тиймээс л багш хүн бүр дор хаяж гурван орны хэлийг өөрөө сур, тэгээд судал гээд байгаа юм.

Л.МӨНХӨӨ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Туг, салхи хоёр

Азиз Несиний нэг өгүүллэг байдаг даа. Нэг хэнэггүй эр хүүхдийнхээ эцэг эхийн хуралд очдоггүй юу. Тэгээд үг хэлнэ. Хамгийн гол нь түүний үг их амжилттай болдог юм. Хүмүүст, ялангуяа багшид тэр үг нь таалагдаж байгаа гэж жигтэйхээн. Гэтэл мань эр үгээ зогсоож болдоггүй. Үгээ зогсоох юм уу, шалихгүй эрч алдахад л өөр хүн босч ирээд “микрофоныг авчих” гээд бүр үйлээ үздэг юм. Олон түмний тэр сайхан таашаалыг амархан алдаж болохгүйяа даа. Тэгээд хэлэх юм олж цөхөөд магтаж байсан зарим юмаа сүүлдээ муулаад, нэг удаа Германд очоод үзсэн чинь сургуулийн бүх хичээл германаар орж байсан, энэ жишээгээр манай Туркт хичээлийг германаар заагууштай байгаа юм гэж хүртэл бурна. Ингээд сүрхий шүтэгдээд гартал анги андуураад хаа хамаагүй хүүхдийн эцэг эхийн хуралд суучихсан байдаг юм. Тэр нь ч яахав.

Алив үйл хэргийг, ялангуяа улс төр нийгмийн үйл ажиллагааг эхлүүлэх заримдаа амархан. Анхны гялалзсан амжилтууд ч түдэх юмгүй ирэх нь бий. Хамгийн гачлантай нь, зорьсон үйл хэрэг нэгэнт үеэ өнгөрөөж, ингэж явах хэрэгцээгүй болохын цагт эзэн зогсож чадахаа больчихдог. Гялалзсан ялалт байгуулж, алдар хүндээ ид дуудуулж явах үедээ гэнэт тугаа буулгах ямар ч хүнд хэцүү, ичмээр нэрэлхмээр санагдана. Дээр нь өөрийг нь шүтэн бишрэгч, дагалдагчид нэгэнт бий болчихсон, хаанаас нь ч харсан найдангуудаа дагуулан морилох гэгээн хутагт Ийсус аятай санагдаад явчихна. Ийм үед хааз л ажиллана уу гэхээс тооромсог барина гэхэд ярвигтай. Ялихгүй жижиг асуудал шийдэх гэж босоод дараагийн хүнд микрофоноо алдахгүйн эрхэнд, өндөрт намирах тугаа буулгахаас ичихийн эрхэнд, дагалдагчдаа алдахгүйн эрхэнд хүсээгүй бодоогүй хясаа халилд мацаад нисэж хальсан нь нэг бус аа.

Өнөө “Форест Гамп” дээр гардаггүй юу. Гамп гүйгээ л байна, гүйгээ л байна, ямар ч зорилгогүй гүйгээ л байна. Тэгж тэгж ядраад болих гэсэн чинь баахан шүтэн бишрэгч, дагалдагчид бий болчихсон “Таныгаа зогсохоор бид чинь яах болж байна. Биднийг битгий орхиоч” гээд гуйж гардаг. Форест Гамп жаахан юмтай тулдаа л санаа зовох юмгүйгээр армиа орхино. Эрүүл хүн бол ийм шийдвэр гаргахад нэн бэрх. Түүнээс өөр хүн байсан бол сүүлдээ шашны сект байгуулаад улам цаашилсаар аавын хаалга татаж л дуусах байсан байх даа.

Тээр зун эхэлсэн ажил нь сүрхий амжилт олсон нэгэн “дагуулагч” ирэв ээ. Уг нь сүрхий боловсролтой эр. Анх тавьсан асуудал нь нэлээд амжилт олчихсон, чамгүй дагалдагчтай болчихсон аж. Болих гэхээр дагалдагчдаа яахаа мэдэхээ байчихсан, бас сэхээтэн хүний хувьд энэнээс цаашаа явбал юм хяналтаас гарчих гээд байгааг мэдрээгүй биш мэдэрчихсэн гэдэг нь харагдана. Түүнд “Чи ард түмэнд хамгийн хэрэгтэй хүн гэдгээ мэдэрсэн тэр цэг дээрээ зогсоорой. Тэр бол чиний хэрэгцээ байхгүй болсны дохио чагнаал” гэж зөвлөсөнсөн. Дуугүй л байгаад байсан. Яагаа бол.

Хамгийн гачлантай юмны нэг бол туг баригч зогсох тухай бодохоо болих төдийгүй “би бол туг мөн” хэмээн үнэмшээд явчихдагт л байгаа юм. Л.Лодойдамбын “Тунгалаг тамир” дээр нэг бөө гардаг даа. Анх дэмий тэнэж яваад алдуултай таардаг, сүүлдээ эзэнд нь “тэнд байна” хэмээн мэргэлж өгөөд нэрд гарна. Сүүл сүүлдээ мань хүн өөрийнхөө явдлыг ч мартаад мөнөөх алдуул морийг үнэхээр л мэргэлээд мэдээд өгсөн санагдаад байдаг болчихдоггүй юү. Та зурагтаа асаагаад хараарай. Яг л тэгж үнэмшсэн улсууд дүүрээн дүүрэн.

ХХ зууны хамгийн бараан үеийн лийдерүүдийн нэгний намтар ийн өгүүлнэ. Хөдөө нутагт Улсын хуралд явах төлөөлөгч сонгох болж. Үндэсний сэхээтнүүдээ аймаглан устгаж байсан цаг тул боловсролгүй харанхуй ардууд л голчилсон хурал болно. Гэтэл нэг малчин хархүү байн байн босч юм асуугаад л, буруу зөв нь хамаагүй юм юм яриад байж гэнэ. Үүнийг анзаарсан төвийн төлөөлөгч түүнийг Улсын хуралд сонгуулсан байна. Улсын хуралд очсон малчин залуу мөн л байн байн юм асуусаар Улсынхаа бүр оройд гарсан ба хожим хувь заяа нь эмгэнэлтэйгээр өнгөрчээ. Азиз Несиний зохиолд гардаг, хүүхдийнхээ хуралд очиж буй “эцэг” мөнөөх ардын төлөөлөгч хоёр бол хүний түүхийн хэв шинжит дүрүүд ээ.

Гитлерийг харгис хэрцгий мангаа гэдгээр нь бид сайн мэднэ. Үнэн хэрэгтээ тэр “тооромсог” нь барихаа байсан л зүтгэлтэн шүү дээ. Эхэн үедээ дайнд ялагдсан коомплэкс, хямрал хоёроос нь Германы ард түмнийг салгасан баатар удирдагч байсан. Амьдрах чадвараараа жирийн герман иргэний атаа хорслыг барж байсан жүүдүүдийг хөөж өгсөн. Эндээс л тооромсог алга болсон. Мань хүн герман ард түмнээ улам л баярлуулмаар байдаг, цаадуул нь ч фюрер маргааш ямар дайснаас биднийг салгаж баярлуулах бол гээд хүлээчихсэн. Өдөр болгон л юм өгөхгүй бол болдоггүй. Сонголт үгүй, ухралт ч үгүй болсон Гитлер ард түмэндээ “герман бус гаралтай бүх хүн төрөлхтөн бол дайсан” болохыг заагаад тэрийг нь дарж үндэстнээ баярлуулах аянд мордсон. Ердөө л ийм юм.

Ард түмэн ч ард түмэн. Бага аа байхдаа нэг зун унагатай гүүгээр хонь хариулдаг байлаа. Өөр номхон юм олдоогүй хэрэг юм болов уу. Унага нь эрхлээд хүзүү мүзүүгээ маажуулаад зуны урт өдөр зугаа болно л доо. Тэгэхдээ өнөө гайхал чинь тааралдсан юмаа дагаж явчих гээд. Морьтой хүн, үхэр мал, заримдаа замаар явсан машин хүртэл дагаад унгалдаад жирийчихнэ. Би хонио хаях уу, унагаа дагах уу болдогсон.

Учрыг нь олж гэгээрүүлэх гэсэн үндэсний сэхээтнүүд ба туг барьсан болгоныг ээлжлэн дагаж хуйлрах олон түмэн заримдаа миний хээр халтар унагыг санагдуулдаг аа. Их сонин, масс болохоор туг дэрвэх юм уу, үргэж дэрхийх шалтгаан болгоныг отоод хэвтэж байдаг юм шиг. Тэгээд л дагаж баахан хуйларна. Ганцхан юм л садаа хийж чадна. Энэ бол өмч, бизнэс. Өмчтэй хүн тонгочиж давхиад байвал тэрийгээ сүйтгэчих гээд болохгүй. Сайн хашаа хороотой хонь мал үргэж, хуйлраад байдаггүй шиг өмчтэй хүмүүс л үргэмтгий биш болдог аж. Хашаа хороо малын сүрэглэг чанарыг дарангуйлдаг. Өмч л хүнийг тайвуу тогтуун, хашаа хороондоо амгалан хивж хэвтэх сүрэг шиг байлгадаг.

Өмч л хүнийг сүргийн сэтгэхүйгээс салгаж биеэ даасан хувь хүмүүс болгож байдаг. Тэр хэрээр өмчтэй чинээлэг нийгэмд хүмүүс үргэж цочих, дагаж хуйлрах магадлал бага тул тайван амгалан байна. Харин хувь хүнд өмч хөрөнгө, бизнес багасахын хэрээр үргэмтгий дагамтгай болж хүний хувийн чанарууд сулран сүрэглэг байдал давамгайлна. Дагуулахад ч, үргээхэд ч амар болно. Энэ цагт мэдээж сайныг дагаад сарны гэрэлд гарвал сайн л биз. Харин дагалдагчдаа харж кайф авах гэсэн, ичээд зогсож чадахаа байсан, “ өөрөө үнэхээр НОМЛОГЧ юм шиг санагдаад байх болсон” зүтгэлтэн-үүдийн золиос болох магадлал дэндүү өндөр. Эдийн засаг хямарч байна, хүмүүс үргэмтгий болох нь дамжиггүй… хашаа хороо хэрэгтэй цаг.

2009 он

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Цэнддоогийн “Дотоод харилцааны яамд”фельетоныг “Өдрийн сонин”-оос уншаарай

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэн гарлаа.

Сонины тэргүүн нүүрт “Ноолуурын үнэ анх удаа 105 мянган төгрөгт хүрсэн” тухай мэдээлжээ.

Япон улсад албан ёсны айлчлал хийж буй УИХ-ын дарга М.Энхболдын айлчлалын үеэр Японы зүгээс 850 сая ам.долларын нэн хөнгөлттэй зээл олгохоор болсон билээ. Энэ талаар Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаагаас тодруулга авчээ. Тэрбээр энэ мөнгөөр төсвийн алдагдлаа санхүүжүүлж, өрийн дарамтаас сэргийлнэ хэмээн ярьжээ.

Завхан аймгийн Идэр сумын төрийн сангийн мэргэжилтэн ажлаасаа халагдсанаас болж өөрийгөө шатааж үхсэн тухай энд мөн мэдээлсэн байна. Талийгаачийн төрсөн дүү нь энэ хэргийн тухай өгүүлжээ.

“Улс төр” нүүрт Ерөнхийлөгчийн ажлын тайланг иргэд хэлэлцэж дүн тавьсан тухай, Цөлжилт малчдаас малын хөлийн татвар авах хэрэгтэйг сануулж байгаа тухай өгүүлжээ.

Гуравдугаар нүүрээс Б.Цэнддоогийн “Дотоод харилцааны яамд” фельетоныг хүлээн авна уу. Яамд хоорондоо гэрээ байгуулж, момерандумд гарын үсэг зурж байгаа мэдээ хэвлэлийн хуудаснаас салахаа байлаа хэмээн тэр өгүүлжээ.

Г.Дэнзэнгийн шүүх хурал өнөөдөр ч үргэлжлэх гэнэ.

Японы Засгийн газраас ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх ажээ.

Эдийн засагч Д.Жаргалсайхан Монголын төр бизнесээсээ томорсон учраас эдийн засаг унах гээд байна гэж ярьжээ.

Түүхч Д.Өлзийбаатар “Монголчууд дэлхийн түүхэн дэх хамгийн том гүрнийг байгуулсан улс” гэсэн байна.

Австри улсад болсон оюуны бэрхшээлтэй иргэдийн дунд зохион байгуулдаг Дэлхийн тусгай олимп-2017 наадамд оролцож, гүйлтийн цанын төрөлд оролцсон Г.Уянга анхны алтан медалийн болзол хангажээ. “Алтан медаль гардуулах мөчид баярласандаа уйлсан” гэж тэр ярьжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ардын экспертүүд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Монгол бахархлыг түгээхэд оруулсан хувь нэмрийг үнэлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагаанд дүн тавих зорилгоор Монголын медиа корпорациас “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аяны хэлэлцүүлгийг цувралаар зохион байгуулж байгаа билээ. Энэ гуравдугаар сарын 6-нд анхны хэлэлцүүлэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн өнгөрсөн найман жилийн хугацаанд гадаад бодлого, аюулгүй байдлын чиглэлээр хийсэн ажлын хүрээнд болсон.

Удаах хэлэлцүүлгийг “Монгол хэмээх нэгэн нэр” сэдвийн дор өнөөдөр “Чингис” зочид буудлын хурлын танхимд хийлээ. Уг хэлэлцүүлгээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2009-2017 оны хооронд монгол хэл, бичиг, түүх, соёл, уламжлалаа дээдлэх, сэргээх, хөгжүүлэх, дэлгэрүүлэх, монгол хүнээ хөгжүүлэх, урлаг, спорт, нийгмийн бодлогыг дэмжих чиглэлээр гаргасан зарлиг, санаачилга, хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар ярилцлаа.

Уг зөвлөлдөх хэлэлцүүлэгт хөндлөнгийн “МЕС” судалгааны төвөөс санамсаргүй түүврийн аргаар сонгосон 450 гаруй “Ардын эксперт” оролцсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, дэд дарга Б.Нэргүй, Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд, Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатар, “МЕС” судалгааны төвийн захирал Л.Золбаатар, Монголын медиа корпорацийн гүйцэтгэх захирал Л.Бадамдаш нар зөвлөлдөх хэлэлцүүлэгт урилгаар оролцов.

Үдээс өмнөх хэлэлцүүлгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд Ерөнхийлөгчийн хоёр удаагийн бүрэн эрхийн найман жилийн хугацаанд Монгол хэл, бичиг соёл, эх түүх, өв уламжлалаа сэргээх, бэхжүүлэх, баталгаажуулах чиглэлээр хийсэн ажлын тайланг “Монгол бахархал” илтгэлээрээ дэлгэрэнгүй танилцуулж, оролцогчдын асуултад хариуллаа. Ардын экспертээр оролцсон иргэд өөрсдийн байр суурь, санал дүгнэлтийг танилцуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд “Монгол бахархал” илтгэлдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн хийж гүйцэтгэсэн, санаачилж уриалсан ажлуудыг тоймлон хүргэлээ.

Түүний илтгэлд дурдсанаар Төрийн тэргүүний Монгол хэл, бичгээ дээдлэн, хөгжүүлэх чиглэлээр хийсэн ажлуудаас нь нэрлэвэл монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарлиг гаргасан, “Мөнх тэнгэрийн бичиг”, “Бичиг соёл” монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэнгүүдийг ивээлдээ авч зохион байгуулсан. Хэлний бодлогын зөвлөлийг байгуулан ажиллуулсан зэргийг дурдаж болно. Монголын уламжлалт сэтгэлгээ, арга билгийн ухааны үндэс” хичээлийг ерөнхий боловсролын сургуулиудад ордог болгосон байна. Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тогтоон Монгол бахархлын өдөр хэмээн зарласан юм. Бурхан Халдун хайрханаа ЮНЕСКО-д бүртгүүлсэн, “Дэлхийд түгсэн нууц товчоо” бүтээлийг хэвлүүлсэн, язгуур урлагийн хамтлагуудын тоглолтыг өөрийн ивээл дор уламжлал болгон зохион байгуулж байгаа, морьтон монголчууд морио унахыг уриалсан, “Монгол Алтайн магтаал”, “Монгол цуур” цомгуудыг ивээн тэтгэж дэмжиж хэвлүүлсэн гээд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн монгол өв уламжлалаа сэргээх, хадгалах чиглэлээр хийсэн ажлууд олон. Мөн Ерөнхийлөгчийн санаачилга, дэмжлэгтэйгээр Монголын эртний түүхийн таван боть ном, “Хүлэгү хаанаас Абу Са’ид хүртэл: Ил-хаадын тухай өгүүллүүд” нэг сэдэвт бүтээл; “Ил-хаадын судлал: Шинэ хандлага” судалгааны эмхэтгэл; “Ил хаадын судлал: Шинэ хандлага” баримтат кино, “Монголын эх түүх” долоон боть ном, Рашид Аддины “Шашдирын чуулган” зэрэг ном бүтээлүүд хэвлэгдэн гарсны зэрэгцээ Монголын түүхийн цахим тайлбар толь олны хүртээл болгосон билээ.

Дэлхийн монгол судлалын төвүүдийг сэргээх, үйл ажиллагааг нь дэмжихэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж онцгойлон анхаарч ирсэн. Төрийн тэргүүн өнгөрсөн найман жилийн хугацаанд Монгол судлалыг дэмжих санг байгуулсан төдийгүй Олон улсын монголч эрдэмтдийн хоёр удаагийн их хурлыг өөрийн ивээл дор зохион байгуулсан юм. Мөн гадаадад буй монгол судлалын төвүүдийг дэмжих, шаардлагатай ном, хэрэгслээр хангах, залуу монгол судлаачдыг дэмжих чиглэлээр чамгүй олон ажил амжуулжээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хоёр бүрэн эрхийн хугацаандаа онцгойлон анхаарсан нэг чиглэл бол монгол хүнээ дэмжих, монгол хүний үнэ цэнийг нэмэгдүүлэх талаархи зарлиг, шийдвэрүүд юм. “Архигүй Монголын төлөө хамтдаа” уриалга гаргасан, Хүүхэд харах үйлчилгээний хуулийг санаачлан батлуулсан, Нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх, багийн спортыг дэмжих, хөгжүүлэх, өвлийн спортыг дэмжих зэрэг зарлигууд гаргаснаараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ чиглэлээр хамгийн бодитой санаачилга гаргаж ажилласан төрийн тэргүүнээр нэрлэгдэх болсон юм. Энэ бүх уриалга, санаачилсан хуулийн төслийн цаана монгол хүнээ дэмжих агуулга бий. Мөн боловсролтой монгол хүнийг дэмжих бодлогыг тэрээр хамгийн тодоор тунхаглаж, ажил хэрэг болгосон. Төрийн тэргүүн жил бүрийн есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жилийн нээлтэд зориулж, МҮОНТ-ээр сурагчдад орон даяар теле хичээл заадаг уламжлалтай.

Эдгээр хичээлүүдийн сэдэв, агуулга нь бүгд Монгол бахархал, Монголын түүх, өв соёлын тухай байв.

Түүнчлэн дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийг санаачлан боловсруулж, батлуулснаар тэтгэлэгтэй, хариуцлагатай оюутанд нийгмийн баталгаа үүссэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарч олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Times Higher Education World University Rankings” болон “Academic Ranking of World Universities” жагсаалтын эхний 100-д багтсан их сургуульд элссэн оюутнууд Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр суралцаж буй. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд 250 гаруй залуус Ерөнхийлөгчийн энэхүү тэтгэлэгт хамрагдан дэлхийн шилдэг их дээд сургуулиудад суралцаж байгаа билээ. Мөн Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг, шагналуудын дийлэнх нь шилдэг эмч, багш, эрдэмтэн судлаачдад зориулагддаг. Тухайлбал, Ерөнхийлөгчийн нэрэмжит “Шилдэг залуу эмч” шагналыг 2011 оноос хойш 17 залуу эмч хүртсэн бол, шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад олгодог Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг 2011 оноос хойш 18 шилдэг судлаач хүртжээ. Мөн 2009 оноос хойш 197 оюутан Ерөнхийлөгчийн нэрэмжит “Шилдэг оюутан” тэтгэлэг хүртээгээд байна. Олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс шагнал хүртсэн тамирчдаа урамшуулах, багийн спорт, өвлийн спортыг дэмжих зэрэг шийдвэрүүд нь монгол хүнээ дэмжих зорилготой ажлуудынх нь нэгээхэн хэсэг юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатар Төрийн тэргүүний урлаг, спортыг дэмжих чиглэлээр хийсэн ажлуудын талаар “Ялалтын цуурай” сэдвээр илтгэл сонсгож иргэдийн асуултад хариуллаа.

Үдээс хойших хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцон иргэдийн тавьсан асуултад дэлгэрэнгүй хариулт өгсөн юм.

Зөвлөлдөх санал асуулгын явцад Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны талаарх иргэдийн эерэг, сөрөг санал бодол, үгийг тэнцвэртэй сонссоны зэрэгцээ жижиг бүлгүүдэд хуваагдан хэлэлцэж, нууц санал хураалтаар үнэлэлт, дүгнэлт гаргахаар болов.

Өмнө нь болсон гадаад харилцаа, аюулгүй байдлын чиглэлээрх зөвлөлдөх санал асуулгаар ардын экспертүүд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн найман жилийн ажилд 1-10 хүртэлх оноогоор үнэлгээ өгсөн юм. Санал хураалтад оролцсон нийт иргэдийн үнэлгээг нэгтгэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 10-аас 8.9 оноо авсан билээ.

Энэхүү үнэлэлт, дүгнэлт өгөх явцыг хараат бус “МЕС” судалгааны төв хянасан бөгөөд тус төв дүнг нэгтгэн гаргасан юм.

Энэ удаа ч зөвлөлдөх хэлэлцүүлэг, санал асуулгад оролцсон төрөл бүрийн мэргэжлийн, янз бүрийн насны 450 гаруй хүн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж найман жилд монгол хэл, соёл, түүх, уламжлал, монгол хүнээ хөгжүүлэх чиглэлээр хийсэн ажилд хараат бус, бодитой үнэлэлт, дүгнэлт өгөх боломжоор бүрэн хангагдаад байгаа юм.

Монголын медиа корпораци нь “Зөвшилцсөнөөс зөвлөлдсөн нь дээр” гэсэн уриан дор эрүүл, бодитой, олон нийтийн оролцоо, дэмжлэгт тулгуурласан арга зүйг улс төр, нийгмийн үйл ажиллагаанд хэм хэмжээ болгон нэвтрүүлэхээр зорьж байгаагийн нэг илрэл нь “Ардын үг” хэлэлцүүлэг болж байна.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Солонгос улсын ILWOO сангийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Image result for Монгол СолонгосМонгол Улс, Бүгд Найрамдах Солонгос улс хооронды ннайрамдалт харилцаа, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулах, Монгол улсад шинэ залуу боловсон хүчин бэлтгэх зорилгоор БНСУ-ын ILWOO сангийн тэтгэлгээр БНСУ-ын их, дээд сургуульд 2017-2018 оны хичээлийн жилд байгалийн ухаан, инженерийн чиглэлээр 4 оюутан бакалаврт, 4 магистрантыг суралцуулна.

БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан эсвэл Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу өөр орны сонгон шалгаруулалтанд тэнцэж, материал нь хүргэгдсэн иргэдийг энэхүү сонгон шалгаруулалтанд оруулахгүй болно.

Шалгуулагчдад тавигдах шаардлага, бүртгэл:

Сонгоншалгаруулалтад дараах шаардлагыг хангасан Монгол Улсын иргэд оролцоно.

Бакалаврын сургалтад:

– Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй сурч байгаа;
– 2017 оны 6 дугаар сарын 1-ний байдлаар 25-аас доош насны;
– Англи хэлний сайн мэдлэгтэй, бие бялдар, оюун ухааны хувьд эрүүл;
– Гэрлээгүй;

Магистрантурт:

– Суралцах чиглэлээр бакалаврын зэрэгтэй;
– 2017 оны 7 дугаар сарын 31-ний байдлаар төгсөж байгаа (голч дүн 3 ба түүнээс дээш);
– 2017 оны 6 дугаар сарын 1-ний байдлаар 27-оос доош насны;
– Англи хэлний сайн мэдлэгтэй, бие бялдар, оюун ухааны хувьд эрүүл;
– Гэрлээгүй;
Бүртгэлийг 2017 оны 4 дүгээр 19, 20-ны өдрийн 10-17 цагт Монгол Улсын их сургуулийн хичээлийн 1 дүгээр байрны оюутны алба , 219 тоот танхимд зохион байгуулна.

Бүртгүүлэхэд шаардлагатай бүрдүүлэх материал:

Бакалавроюутан:

Магистрант:

1. Анкет / Application form*

2. Товч танилцуулга / Self introduction essay*

3. Тангаргийн бичиг / Pledge*

4. Бүрдүүлэх материалын жагсаалт / Checklist*

5. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар, албан ёсны орчуулгын хамт

6. Их, дээд сургууль, коллежийн I, II дугаар ангийн дүнгийн тодорхойлолтын эх хувь, албан ёсны орчуулгын хамт

6. Төгсөх ангийн оюутан нь их, дээд сургууль, коллежид суралцсан хугацааны дүнгийн тодорхойлолтын эх хувь, албан ёсны орчуулгын хамт

7. Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, албан ёсны орчуулгын хамт

8. Хэрвээ англи эсвэл солонгос хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт өгсөн бол баримтын эх хувь /2015оны 5 дугаар сарын 15-наас хойш олгогдсон/

9. Сүүлийн нэг жилийн дотор авахуулсан 4*5 хэмжээтэй өнгөт цээж зураг 2 ширхэг

10. Хураамж 15000 төгрөг

10. Хураамж 15000 төгрөг

11.Бакалаврын диплом, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар; албан ёсны орчуулга

Материалаа дутуу буюу буруу бүрдүүлсэн, бүртгэлийн хугацаанаас хоцорсон бол бүртгэхгүй.


Сонгон шалгаруулалт

Сонгон шалгаруулалтыг бичгийн шалгалт /англи хэл, математикийн тест/ болон ярилцлага гэсэн 2 үе шаттайгаар зохион байгуулна. Жич: Англи хэлний TOEFL iBT 83 оноо эсвэл TOEIC 800 онооноос дээш, Солонгос хэлний TOPIK 3 буюу түүнээс дээш түвшингийн мэдлэгтэй хүн англи хэлний шалгалтнаас чөлөөлөгдөх боломжтой. (Хэлний мэдлэгийн түвшинг батлах сертификат нь сүүлийн 2 жилд авсан байх)
Бичгийн шалгалтыг Монгол Улсын их сургуулийн хичээлийн ………….дугаар .байрны ….., …… тоот танхимд 2017 оны 4дүгээр сарын 21-ний өдрийн 11.00 цагаас тестийн хэлбэрээр авна. Шалгуулагч шалгалт эхлэхээс 30 минутын өмнө, иргэний үнэмлэхтэй ирэх шаардлагатай.Шалгалтын дүнг 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 18.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны цахим хуудасны нүүр хуудсан дахь “гадаадад суралцах” цэсэнд байршуулна.


Хэлний бэлтгэл сургалт:

Ярилцлагад тэнцсэн оюутнууд 2017 оны 8 дугаар сарын 1-нээс Улаанбаатар хотод солонгос хэлний бэлтгэл сургалтад хамрагдана. Сургалтад хамрагдагчдаас 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр солонгос хэлний түвшин тогтоох шалгалт авч, амжилттай дүн үзүүлсэн оюутнуудыг 2018 оны 3 дугаарсарын 1-нээс эхлэн БНСУ-ын их, дээд сургуульд суралцуулна.

Тэтгэлгийн хэмжээ, хугацаа:

Оюутнуудын сургалтын болон эрүүл мэндийн даатгалын төлбөрийг хариуцаж, сар бүр амьжиргааны тэтгэлэг олгох ба тэтгэлгийн хугацаа бакалавр оюутнуудад 4 жил, магистр оюутнуудад 2 жил байна.

Суралцагчийн үүрэг:

Суралцагчид нь Монгол Улс, БНСУ хоорондын найрамдалт харилцаа, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж, ILWOO сан болон Монгол улсын Боловсрол,соёл, шинжлэх ухаан, спортын яамны журам, холбогдох хууль дүрмийг биелүүлнэ. Хэлний бэлтгэл сургалт болон үндсэн ангидаа хангалтгүй үнэлгээтэй суралцсан, эсвэл хууль, дүрэм зөрчсөн суралцагчийн суралцах эрхийг нь хасах, суралцсан хугацааны төлбөрийг нь нөхөн төлүүлэх хүртэл арга хэмжээ авна.
Энэхүү тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон бүрдүүлэх материалд*-оор тэмдэглэсэн маягт, загварыг эндээс татаж авна уу. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах утсаар холбогдоно уу. ILWOO сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар 70002003; Төгсөгчдийн холбоо 91998122
Categories
мэдээ улс-төр

Д.Оюунхорол “Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрестой уулзлаа

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “Оюу толгой” компанийн удирдлагуудыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. “Оюу толгой” компанийн ерөнхий захирал Армандо Торрес уулзалтын эхэнд БОАЖ-ын сайд Д.Оюунхоролыг хүлээн авч уулзан, компанийн үйл ажиллагааны талаар санал солилцож байгаад талархал илэрхийллээ. Тэрээр цааш нь “Бидний эн тэргүүний зорилго байгаль орчин, эрүүл аюулгүй ажиллагаанд анхаарал хандуулж ажилладаг. “Оюу толгой” компани “Рио Тинто” грүппийн төвшинд аюулгүй ажиллагааг хангаж, усны зүй зохистой хэрэглээг маш чанд сахидаг. Байгаль орчны яамтай мэдээллээ ямагт солилцож, хамтарч ажиллаж байгаадаа талархаж байна. Хамтарч ажилласны үр дүнд ирэх жилүүдэд байгаль орчны үзүүлэлтүүдээ ахиулна гэдэгт итгэлтэй байна” гэв.

“Оюу толгой” компанийн одоо ажиллаж буй ажилчдын 96 хувь нь монголчууд байгаа аж. Орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэхэд анхаарч ажиллаж буйгаа ноён Армандо Торрес энэ үеэр онцолсон. Өнгөрсөн онд хийсэн нийт худалдан авалтын 80 хувь нь монголд зарцуулагджээ. Үүнээс орон нутагт 70 сая ам.долларын худалдан авалтыг хийсэн байна.

Тус компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Стивен Жонс “Оюу толгой” төслийн усны эрэл хайгуул 2013 онд эхэлсэн. Энэ хүрээнд маш олон газрыг өрөмдсөн. Өнгөрсөн хугацаанд есөн шүүрэлттэй цооногыг битүүмжилж орон нутагт хүлээлгэн өгсөн. Цаашдаа ийм цооногуудыг битүүмжилж орон нутагт хүлээлгэж өгнө. Даланзадгад, Хан богд суманд дэд бүтцийг хөгжүүлэх, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн цогцолбор барихаар төлөвлөж буйгаа энэ үеэр дуулгасан юм. БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “Оюу толгой“ монголд маш чухал, томоохон төслөөс гадна их хэл амыг дагуулдаг. “Оюу толгой” төслийн үйл ажиллагаа хэр хариуцлагатай, орон нутгийн иргэдийн амьжиргаанд хэрхэн нөлөөлхөөс дараагийн томоохон төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжих загвар төсөл гэж би хувьдаа хардаг. Та бүхний ярианаас сонсоход орон нутагт их зүйлийг хийдэг юм байна. Харин нийт ард түмэнд мэдээллээ хангалттай өгч чадахгүй байна. “Оюу толгой” төсөл Монголд хэрэгжиж байгаа нь зөв. Говь нутагт хөгжил, цэцэглэлт бий болж, хүн ард нь амьдрах сайхан орчин бүрдээсэй гэж хүсдэг. Албаны зарим баримтаас харахад тодорхойгүй бус үйл ажиллагаа явуулж байгаа талаар мэдээлсэн байсан. Жишээ нь, түгээмэл тархацтай ашигт малтмалыг зөвшөөрөлгүй ашигласан, ус ашиглах хэмжээгээ хэтрүүлсэн, хог хаягдлын ялгалтаа хийлгүйгээр орчныг бохирдуулсан гэх мэт мэдээлэл бидэнд ирсэн. Говь нутаг эмзэг хөрстэйгээс гадна усны асуудал маш хүнд. Энэ мэт асуудал байгааг орон нутгаас бидэнд ирүүлсэн. “Оюу толгой” төсөл Монголд хариуцлагатай уул уурхайн загвар болсон төсөл байх болно гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.

“Оюу толгой” төслийн 2017 оны менежментийн төлөвлөгөө орон нутгаас ирүүлсэн мэдээ тайланд үндэслэн батлагдаагүй байгаа ажээ. БОАЖЯ-ны ХБОБНУГ-ын дарга Г.Нямдаваа “Бид орон нутгийн байгаль орчны газраас ирүүлсэн мэдээлэл дээр үндэслэн ажлын хэсэг орон нутагт ажиллах шаардлагатай гэж үзэж байна. Жилдээ 187,7 сая төгрөгийн барьцаа хөрөнгө байршуулдаг. Үүнийг бусад төсөл хөтөлбөрүүдтэй харьцуулахад харьцангуй бага тоо юм. Говь нутагт усны асуудал маш хурцаар тавигддаг. Монголын говьд гүнийн усыг нөхөн сэргээх боломжгүй. Тиймээс бодит байдалтай танилцах шаардлагатай” гэв. Ноён Стивен Жонс “Мэдээллийн буруу зөрүү ойлголтыг өгсөн юм шиг байна. Бид усаа хэтрүүлэн хэрэглээгүй гэдгээ 100 хувь баталж байна. Газар дээр нь очиж үйл ажиллагаатай танилцахыг дэмжиж байна. Манай үйл ажиллагаа та бүхний өмнө нээлттэй байх болно. Та бүхэнд ирсэн мэдээллийг бид бас сайтар нягтлая. Зөв, буруу ойлголт байлгүй яахав. Хамгийн гол нь ойлголцоод хамтран ажиллах нь хамгийн чухал юм” гэв хэмээн БОАЖЯ-ны ХМА-аас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

С.Бямбацогт АНЭУ-ын Шадар сайдтай уулзжээ

ХЗДХ-ИЙН САЙД С.БЯМБАЦОГТ АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСЫН ШАДАР САЙДТАЙ УУЛЗЛААХууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотноо болж буй “Аюулгүй байдлын төлөөх эв нэгдэл” сэдэвт Интерполын олон улсын форумд оролцож байна. Энэхүү форумд дэлхийн 50 гаруй орны Дотоод хэргийн сайдууд оролцож байгаа юм.

Форумын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Арабын Нэгдсэн Эмират улсын Шадар сайд бөгөөд Дотоод хэргийн сайд Саиф Бин Зайед Аль Нахайяантай энэ сарын 28-ны өдөр уулзлаа. Энэхүү уулзалтаар хоёр орны дотоод хэргийн яам болон харьяа байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар санал солилцов. Үүний дотор цагдаагийн байгууллагын талаар харилцан туршлага солилцох, цагдаагийн алба хаагчдыг сургах чиглэлээр хамтран ажиллахаар болсон байна. Мөн ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Интерполын дарга, НҮБ-ын Дотоод хэргийн асуудал хариуцсан даргатай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

Categories
мэдээ нийгэм

Солонгос дахь монголчууд оффшорчдын эсрэг жагсана

Элчин сайд С.Баярыг эсэргүүцэж Лондон хот дахь Монгол Улсын Элчин Сайдын Яамны өмнө эсэргүүцлийн жагсаалыг хэсэг эмэгтэйчүүд зохион байгуулж байсан бол энэ удаад Өмнөд Солонгост амьдарч байгаа монголчууд оффшорчдыг эсэргүүцэн тайван жагсаал хийхээ мэдэгджээ. Тодруулбал монголын хамгийн олон иргэн ажиллаж амьдардаг Өмнөд Солонгос дахь монголчууд энэ сарын 31-нд Монголын ЭСЯ-нд оффшорчдыг нуусан мөнгөө улсдаа хөрөнгө оруул сэвдээр эсэргүүцлээ илэрхийлэхээр болсон байна. Зохион байгуулагчид өчигдөр Өмнөд солонгосын цагдаагийн газар бүртгүүлж, албан ёсоор жагсах зөвшөөрөл авчээ. Тэд жагсаал хийхдээ Элчин сайдын яамны байрнаас 100 метрээс дотогш нэвтрэхгүй юм байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Г.Дэнзэнгийн шүүх хурал болж байна

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэн нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх шүүхэд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Түүнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн юм. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Цагаан хаданд Гаалийн хяналтын үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах тендер зарлахдаа Г.Дэнзэнгийн эхнэр Ч.Уянгын нэр дээр бүртгэлтэй “Говь повер” ХХК-ийг иргэн Д.Баярмаагийн нэрээр оролцуулан ялуулсан. Эдгээр хүмүүсийн хувьд “Эрдэнэс таван толгой” ХК-иас 5,3 тэрбум төгрөгийг “Говь повер” ХХК-ийн данс руу шилжлүүлэн авсан гэх хэрэгт буруутган шүүж байгаа юм.