Categories
мэдээ нийгэм

Дуудлага худалдаагаар олсон мөнгийг эздэд нь гардуулан өгчээ

Монгол Улсын Гавьяат тамирчин Доржготовын Цэрэнхандын нэрэмжит жүдо бөхийн холимог багийн халз барилдаан саяхан болж олимпийн аварга Н.Түвшинбаяр, Риогийн олимпийн мөнгөн медальт, МУГТ Д.Сумъяа нарын жүдогийн өмсгөлийг дуудлага худалдаагаар худалдсан билээ.

МУГТ Н.Түвшинбаярын өмсгөлийг 8 сая төгрөгөөр Бичил Глобус группын гүйцэтгэх захирал С.Отгонбат худалдан авсан бол МУГТ Д.Сумъяагийн өмсгөлийг 3 сая 600 мянган төгрөгөөр Б. Төмөрбаатар худалдан авсан юм.

Дуудлага худалдааны нийт орлогын 70 хувийг нь МУГТ Д. Цэрэнхандын гэр бүлд хандивласан бол 10 хувийг Монголын тэргэнцэртэй иргэдийн Үндэсний холбоонд хандивлаж,үлдсэн 20 хувийг нь кимоногийн эздэд нь өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Элсэгчдэд зориулан “Мэргэжил сонголт” сэдвээр лекц зохион байгуулагдана

“Мэргэжил сонголт” зурган илэрцүүд

Боловсролын үнэлгээний төвөөс элсэгчдэд зориулсан нээлттэй хаалганы өдрийг дөрөвдүгээр сарын 1-ний өдөр зохион байгуулахаар болжээ.

Өдөрлөгийн үеэр элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл хийх, санал гомдол, өргөдөл, хүсэлтийг хүлээн авч асуудлыг шийдвэрлэж өгөх аж. Мөн шалгуулагчдаас элсэлтийн ерөнхий шалгалтын сорил даалгаврыг авч дүнг нь танилцуулах юм байна. Түүнчлэн ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөд “Элсэлтийн ерөнхий шалгалт”, “Мэргэжил сонголт” гэсэн сэдвээр лекц, уулзалт зохион байгуулна.

Categories
мэдээ нийгэм

Монголчууд газар хөдлөлийн эрсдэл дунд амьдарч байна

-НИЙСЛЭЛД 2000 ОНД 200 ОРЧИМ УДАА
ЧИЧИРХИЙЛЭЛ БҮРТГЭГДСЭН БОЛ 2005 ОНД 475, 2009 ОНД 498, 2010 ОНД 760, 2012 ОНД
861, 2013 ОНД 2161, 2014 ОНД 1126, 2015 ОНД 896 УДАА ГАЗАР ЧИЧИРХИЙЛЖЭЭ-

Шадар сайдын санаачилснаар жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоо хоногийн лхагва гаригийг “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгон зарлалаа. Эл өдрийг анхны жилдээ саяхан (2017.03.22) улс даяар тэмдэглэн өнгөрүүлэв. “Харин пүрэв гаригт нь дасгал сургуулилт хийлээ. Газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх өдрийг угтаж, МУИС, Япон улсын Нагоя их сургуулийнхан хамтарч газар хөдлөлт, түүнийг тойрсон асуудлыг хөндсөн хэлэлцүүлгийг өрнүүлсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр дурдсан онцлох баримтуудыг уншигчиддаа хүргэе.

Монголчууд бидэнд газар хөдлөлтийн гамшиг хол юм шиг санагддаг. Дэлхий дахинд тохиолдож буй 30 гаруй төрлийн гамшгаас асар богино хугацаанд тохиолдож, олон хүнийг хамарч, нийгэм, эдийн засаг хүрээлэн буй орчинд их хэмжээний хохирол, үй олон сөрөг үр дагавар дагуулдаг хамгийн аюултай гамшиг бол газар хөдлөлт. 2008 онд БНХАУ-ын Сичуанд тохиосон газар хөдлөлтөд 87 мянган хүн, 2010 оны Гаитигийн газар хөдлөлтөд 200 гаруй мянган хүн, 2011 оны Японы газар хөдлөлтөд 16 мянган хүн, 2016 оны Балбын газар хөдлөлтөд 9000 хүн өртөж, амь насаа алдсан байдаг.

Сүүлийн 50 жилийн судалгаагаар Монгол Улсын нийт хот суурин газрын 75 хувь нь долоо ба түүнээс дээш, 12 сум суурин газар хөдлөлтийн ес бө түүнээс дээш баллын эрсдэлтэй бүсэд оршиж байгааг тогтоожээ. Эдгээр эрсдэлтэй бүсэд нийт хүн амын 85 хувь аж төрж амьдарч байгаа гэсэн түгшүүрт тоо гарчээ.

Өнгөрсөн 2016 онд улсын хэмжээнд нийтдээ 2800 газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Булган, Сэлэнгэ, Төв, Дундговь, Өмнөговь болон Улаанбаатар хот орчимд газар хөдлөлтийн чичирхийллийн идэвхжилт улам нэмэгдсээр байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Тухайлбал, нийслэлд 2000 онд 200 орчим удаа чичирхийлэл бүртгэгдсэн бол 2005 онд 475, 2009 онд 498, 2010 онд 760, 2012 онд 861, 2013 онд 2161, 2014 онд 1126, 2015 онд 896 удаа газар чичирхийлжээ.

Энэ бол дохио санамж төдийгүй сэрэмжлүүлэг, анхааруулга байхыг үгүйсгэхгүй. Чухам тиймээс газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийг Шадар сайдаар ахлуулсан ажиллуулж буй юм. Юун түрүүн хүүхэд багачуудаа хамгаалах, урьдчилан сэргийлэх үүднээс хамгийн түрүүн багш нарт сургалт явуулсан байна. Хот суурин газрын барилга байшингуудын хэдэн хувь нь газар хөдлөлтөд тэсвэртэй вэ гэдгийг судалж буй бөгөөд судалгааны ажил 70 хувьтай яваа ажээ.

Дэлхий нийтийн хэмжээнд газар хөдлөлтийн аюул осолд хамгийн ихээр өртсөн улс орон бол Япон. Асар их хохирол амссаныхаа хэрээр газар хөдлөлтийн аюул ослыг даван туулах туршлага ч арвинтай. Тиймээс энэ жил Японы Нагоя хотын их сургуулийн эрдэмтэн багш, доктор Монголд ирж, судалгаа шинжилгээнийхээ талаар танилцууллаа. Японы эрдэмтэд одоогоос 10 гаруй жилийн өмнө Монголд ирэхдээ газар хөдлөлтийн ул мөрийг газар дээр нь очиж үзсэнээ хэлж байсан юм. Нагоя их сургуулийн профессор Ясухиро Сузуки Монголд тохиосон газар хөдлөлтийг нарийвчлан судалж, нутгийн иргэдтэй уулзан тэмдэглэл хөтөлснөө МУИС-ийн оюутнуудтай уулзах үедээ танилцуулсан юм. Монголд хамгийн ноцтой ул мөр үлдээсэн Увс, Завхан, Хөвсгөл аймгийг дамнасан 300 гаруй км үргэлжлэх газрын хагарал нь дэлхийн хамгийн урт, бас идэвхтэй газрын хагарал гэж газрын зурагт тэмдэглэсэн байдгийг япон эрдэмтэн дуулгалаа. Японы эрдэмтэд энэ мэт газрын хагарал 2000 жилд нэг удаа үүсдэг гэж таамагладаг байна. Мөн 1905 оны Булнайн газрын хагарал дэлхийд томоохонд орно гэж тодотгов. 1957 онд Говь-Алтайд болсон газар хөдлөлтөөс болж 200 гаруй км газар хагарч байжээ. 1967 онд Булган аймгийн Могодод газар хөдөлж, чичирхийлэл нь Улаанбаатарт мэдэгдэж байжээ. Манай нийслэлийн ойр орчимд зургаан газарт газар хөдлөлтөөс үлдсэн ул мөр байдаг ажээ. Хустайн газрын хагарлаас эхлээд зургаан томоохон хагарал үүссэнийг ШУА тогтоожээ. Тиймээс Улаанбаатарт газар хөдлөх магадлал бийг тэрбээр онцлов. Газар хөдлөлт нь цас бороо, салхи шуурганы адил урьдчилан таамаглах ямар ч боломжгүйгээрээ аюултай. Байшин барилгыг бэхжүүлэх, хүчитгэх нь хийх ёстой ажлын нэг боловч өөр бусад олон ажлыг урьдчилан хийх нь чухал гэдгийг ноён Ясухиро Сузуки санууллаа.

Харин МУИС-ын ОУХС-ийн захирал, доктор С.Баттулга “Угтаж хар, тосож бэлд, тэсэж давах чухал” гэж уриаллаа. Монгол Улсад хамгийн сүүлийн буюу Могодын газар хөдлөлт болсноос хойш 50 жил болж байгаа бөгөөд гамшгийг хэрхэн даван туулахдаа эртнээс бэлдэх нь зүйтэй гэдгийг сануулсан юм. Япончууд бол газар хөдлөлтийн аюулыг 10-20 жилийн өмнөөс бэлддэг гэдгийг баримтаар тайлбарлав. Аливаа эрсдлийг даван туулах чадвар монголчуудын амьдралд эртнээ суусан байсныг С.Баттулга багш онцолж байлаа. Гэнэтийн аюул ослыг туулах, шийдвэр гаргах, даван туулах чадварыг нүүдэлчин өвөг дээдэс маань эзэмшсэн байсан болохоор орчин цагийн амьдралдаа тэрхүү уламжлалыг сэргээх нь зүйтэй гэсэн юм.

Дээхэндээ бол гал усын гамшиг, аюул ослын үед өөрийгөө, бусдыг хамгаалах анхны мэдэгдэхүүн олгодог иргэний хамгаалалтын хичээлийг сэргээх, ЕБС-ийн сурагчдад анхны мэдлэг олгохын чухлыг хэлэлцүүлгийн үеэр хөндөж байлаа. Түүнчлэн Монгол хүмүүсийн ихэнх нь газар хөдлөлтийг холын зовлон мэт сэтгэж хайхрамжгүй ханддаг. Харин манай Японд бол түүнийг мартах л юм бол гэнэт гарч ирнэ гэж сэрэмжилдэг” гэж япон эрдэмтэн онцолж байлаа.

Хэлж бус хийсч ирдэг аюул гамшиг бол газар хөдлөлт гэдгийг байнга санаж, сэрэмжлэх цаг иржээ.

ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ГАМШГИЙГ ДАВАН ТУУЛАХ ҮНДЭСНИЙ ЧАДАВХЫГ САЙЖРУУЛАХ НЬ

/Олон нийтэд зориулсан тусгай лекц/


Categories
мэдээ нийгэм

Шар усны үерээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээ авлаа

Увс аймгийн Улаангом сумын нэгдүгээр багийн “Чандмань” гэдэг газар үүссэн их хэмжээний мөс хайлж, айл, өрх, аж ахуйн нэгж, байгууллага, улсын чанартай автозам, гүүр шар усны үерт автах эрсдэл үүсээд байгаа билээ.

Тэгвэл уг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Онцгой байдлын газраас аймгийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги, албан газар аж ахуй нэгж, байгууллагууд, иргэдийг 2017 оны 3 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд дээрх мөсийг зайлуулах, суваг татах, усны гольдролыг өөрчлөх ажилд дайчлан ажиллуулаа.

Дайчилгаанд нийт 53 байгууллагын 816 хүн хамрагдаж, 1.5 метр өргөнтэй, 1,5 метр гүнтэй 2100 метр урт хонгилийг ухаж шар усны үерээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг зохион байгууллаа гэж Увс аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Өнгөрөгч амралтын өдрүүдэд зам тээврийн ослын 388 дуудлага иржээ

102 дугаарт дуудлага зурган илэрцүүдӨнгөрөгч амралтын өдрүүдэд Замын цагдаагийн алба нийт 509 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 388 дуудлага бүртгэгдсэн бол осол, хэргийн улмаас 16 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг Автотээврийн шалган нэвтрүүлэх товчооны урд замд С жолоочтой “T.Prius” маркийн автомашин онхолдож зорчигч Д, Б нарын таван хүн гэмтжээ. Мөн Хан-Уул дүүргийн нутаг “АПУ” ХХК-ийн баруун зогсоолд “T.Prius-30” маркийн автомашины жолооч нь “T.Kluger”, “Chevrolet Equinox”, “L.Cruiser-200 ” маркийн автомашинуудыг мөргөөд ослын газрыг орхин явсан ч тус дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна. Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг аймгийн төвөөс есөн км зайд асфальтан замд “T.Prius-11” маркийн автомашин онхолдож, жолооч 25 настай залуугийн амь нас хохирчээ.

Categories
гадаад мэдээ

Пак Гын Хэг баривчлах шийдвэр гаргажээ

Өмнөд Солонгосын прокурорын газраас өнөөдөр тус улсын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэг баривчлах шийдвэр гаргажээ.

Пак Гын Хэг авлига авсан, албан тушаалаа урвуулан ашигласан, улсын нууц задруулсан гэх мэт 13 хэрэгт буруутгаж байна. Эдгээр хэрэгтэй Пак Гын Хэ холбоотой болох нь нотлогдвол тэрбээр хамгийн багадаа 30 жилийн хорих ял авах аж.

Тэрбээр өнгөрсөн долоо хоногт өөрийн хүсэлтээр прокуроруудад байцаалт өгсөн билээ. Ерөнхийлөгч асан өөрийнх нь нэр холбогдоод буй дээрх хэргүүдтэй ямар ч холбоогүй гэдгээ илэрхийлсэн юм. Мөн найзынхаа нэр хүндийг ашиглаж, томоохон компаниудаас авлига авсан Чой Сун Шилийн талаар Пак Гын Хэ “Энэ эмэгтэй ямар ч буруугүй. Тэр зүгээр л надад хувийн зөвлөгөө өгдөг байсан” гэж мэдэгдсээр байна.

Categories
мэдээ нийгэм

Ой хээрийн түймрийн 96 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас болж гардаг

“Ой хээрийн түумрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах менежментийг сайжруулах зарим асуудал-2017” сэдэвт ой хээрийг түймрээс хамгаалах үйл ажиллагааг зохиуцуулах үндэсний зөвлөлийн хурал болж байна.

БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр хурлыг нээн хэлэхдээ “Есөн жилийн өмнө “Ой, хээрийг түймрээс хамгаалах үйл ажиллагааг зохицуулах үндэсний зөвлөл” анх байгуулагдаж байсан. Өнөөдрийн хурлаар гишүүн байгууллагуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээний өнөөгийн байдалтай танилцаж, харилцан мэдээлэл, туршлага солилцохыг зорьж байна. Бид орон нутгийн төр захиргаа, нутгийн өөрөө удирдах иргэдийн байгууллагуудын ой, хээрийн түймрээс сэргийлэх ажлын уялдаа холбоог сайжруулах үүднээс түймрийн эрсдэл бүхий аймгуудад орон нутгийн зөвлөлийг байгуулан ажиллаж байна” гэлээ.

Улсын хэмжээнд 2016 онд 14 аймгийн 61 суманд 138 удаагийн ой, хээрийн түймэр гарч, түймрийн улмаас 31,3 мянган ой, 3,2 сая га бэлчээр, нийт 3,2 сая га ой, хээрийн талбай өртөж, иргэд аж ахуйн нэгжийн өмч хөрөнгөд 1,3 тэрбум төгрөг, байгаль, экологид 10,7 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Энэхүү ой, хээрийн түймрийн улмаас дөрвөн хүн нас барж, дөрвөн хүн түлэгдэж, 41 айлын гэр, байшин, 64 өвөлжөө, хашаа, 6143 толгой мал, 6 автомашин 27766 боодол өвс шатжээ. Эдгээр тоонуудаас харахад манай оронд зөвхөн нэг жилд гарсан ой, хээрийн түймэрт олон мянган га ой мод, бэлчээрийн чухал ач холбогдол бүхий газар нутгууд өртөн байгаль, экологид асар их хохирол учирч, иргэдийн аж амьдралд түймрийн үзүүлж буй сөрөг нөлөөлөл улам ихэссээр байгаа юм.

Ой хээрийн түймэр гарах шалтгааны 96 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас болдогийг мэргэжилтнүүд тогтоожээ. Мөн ойн түймэр, доройтол, хомсдол нь ойд шатах материал их, түймрийн хяналт сул, түймрээс урьдчилан сэргийлэх ажил хангалтгүй, ойн түймэрт хайхрамжгүй ханддаг зэрэг шалтгаануудаас болж жилээс жилд нэмэгддэг байна. Иймээс иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх замаар урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг нэмэгдүүлэх, орон нутгийн түвшинд ойн түймрээс урьдчилан сэргийлэх талаарх сургалтыг зохион байгуулах, мэдээллийн солилцоог боловсронгуй болгох замаар ойн түймэртэй тэмцэх ажлыг сайжруулах, ойн түймэр хяналтгүй тархах эрсдлийг бууруулах, ойн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг хөрш зэргэлдээ улс орнуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар өргүүлэх зэрэг арга хэмжээг цаашдаа авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг Монгол орны UN-REDD үндэсний хөтөлбөрийн зохицуулагч Б.Хишигжаргал илтгэлдээ онцоллоо.

2016 оны Улсын хэмжээнд гарсан ой, хээрийн гал түймрийг унтраахад гарсан зардал учирсан хохирлын хэмжээг 2015 онтой харьцуулахад түймрийн тоо 2,5 дахин, байгаль экологи, иргэд аж ахуйн нэгжийн өмч хөрөнгөд учирсан хохирол, гал түймэр унтраасан зардал 5,8 дахин буурсан боловч нас барсан хүний тоо өссөн үзүүлэлттэй байгаа судалгааг албаныхан гаргажээ хэмээн БОАЖЯ-ны ХМА-наас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Элчин сайд З.Батбаяр итгэмжлэх жуух бичгээ барив

Монгол Улсаас Бүгд Найрамдах Серби Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Батбаяр Бүгд Найрамдах Серби Улсын Ерөнхийлөгч Томислав Николичид Итгэмжлэх жуух бичгээ барив.

Бүгд Найрамдах Серби Улсын Ерөнхийлөгч Томислав Николич Элчин сайд З.Батбаярыг Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Элчин сайд З.Батбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Ерөнхийлөгч Томислав Николичид уламжлаад, Монгол Улс, Бүгд Найрамдах Серби Улс хоорондын уламжлалт найрсаг харилцаа, тал бүрийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх, ялангуяа иргэд хоорондын хамтын ажиллагаанд анхаарал хандуулан ажиллахаа илэрхийлэв.

Хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа байнга өргөжин тэлж, үр ашигтай хэлбэрүүдээр баяжин хөгжсөөр байгаад сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхийлөгч Томислав Николич илэрхийлээд Элчин сайд З.Батбаярт ажлын амжилт хүслээ.

Итгэмжлэх жуух бичиг барих ёслолд БНСУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын гадаад харилцааны газрын дарга, Дипломат ёслолын газрын дарга Драган Петрович Чиеп, Бүгд Найрамдах Серби Улс дахь Монгол Улсын Өргөмжит консул доктор, профессор Марко Бумбаширевич зэрэг албаны хүмүүс байлцав.

Categories
мэдээ цаг-үе

Топ менежерүүд сонины сурталчилгааг л сонгодог

Сонин бол
олон нийтийн мэдээллийн хэрэгслийн суурийг тавьсан хамгийн эртний хэрэгсэл.
Өнөө хэр нь дэлхий даяараа өргөн хүрээг хамарсан мэдээллийн гол хэрэгсэл
байсаар байгаа. Хэвлэлийн реклам бол эртний уламжлал бүхий “худалдааны
хөдөлгөгч хүч” гэдгийг нэр хүндтэй бизнес эрхлэгчид нэгэн дуугаар
зөвшөөрдөг. Зарыг түгээх хамгийн ашигтай , тохиромжтой хэлбэр бол сонин болон
хэвлэмэл материалууд байдаг гэж судлаачид үздэг. Реклам, зар сурталчилгааг өдөр
тутмын сонин дээр л тавьж ажил үйлчилгээгээ олон хүргэж, түүнээсээ ашиг олдог
нь тухайн улсад хамгийн олон захиалагчтай сонины зар сурталчилгаа байнга өсч
байдгаас харагдаж байгаа юм. Энэ нь ч аргагүй. Уншигчид сонины нүүрийг эргүүлж,
алгасч харлаа ч гэсэн заавал эргэж уншигддаг. Хүссэн ч, эс хүссэн ч гарчиглахгүй
өнгөрдөггүй. Өдөр тутмын сониноос өнөөдөр гарчиглалаа, маргааш харлаа, нөгөөдөр
дахиад уншлаа. Ингэхээр уншигчийн нүдэнд яах аргагүй тогтож үлддэг. Дараа нь
нөгөө бараагаа харахад танилтайгаа уулзаж байгаа мэт дотно, мэддэг болчихсон
байдаг. Өдөр тутмын сонинд зар сурталчилгаа үр дүнд хүрдэгийн ид шид нь энэ.
Телевиз, радиод өгсөн аливаа сурталчилгаа нь нүд ирмэхийн зуур өнгөрч долгион
дунд замхраад алга болчихдог учраас зар сурталчилгааг сонин дээр тавих нь илүү
үр дүнтэй гэж өндөр хөгжилтэй орны бизнес эрхлэгч, менежерүүд үздэг байна.


Манай сонины зар сурталчилгааны хэмжээ, үнэ тарифыг доорх хүснэгтээс харна уу.

Хэрэв та үгэн зар өгөхөөр бол 1900-1987 (1 мин 400 төгрөг) дугаарт холбогдохоос гадна Мобикомын 155005 (1 мессеж 350 төгрөг) тусгай дугаарт мессеж илгээх боломжтой.

Мөн Рекламны менежерүүдтэй дараахь утсаар холбогдоорой

99199989, 99115924, 91185115, 99017006, 99005205, 99181648, 99112954, 99190807, 99005868

“ӨДРИЙН СОНИН”-Ы ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ АЛБА


Categories
мэдээ нийгэм

Засгийн газрыг шүүхэд өгөхөө мэдэгдэв

Энэ жилийн аймаг, хотын хаврын хурдан морины уралдаанд 50 гаруй хүүхэд мориноосоо унаж, 10 хүүхэд хөнгөн, 6 хүүхэд хүнд гэмтсэн байна. Тэдний нэг нь гэмтлээ даахгүй нас барсан тохиолдол гарсан талаар хэвлэлийн хурал хийлээ.

Хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 80 гаруй байгууллага нэгдэж, хүүхдийн эрхийн төлөө тэмцэхээр болжээ. Тэдний төлөөлөл болох Хүүхдийн эрхийн үндэсний төв, Иргэний нийгмийн үндэсний сүлжээ, Өсвөр үеийн хөгжлийн төв, МОНФЕМНЕТ үндэсний сүлжээний зэрэг байгууллагаас мэдээлэл хийлээ. Тус байгууллагууд Засгийн газрыг дахин шүүхэд өгөхөөр болсноо хэвлэлийн хурлын үеэр дуулгав.

Хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулах нь унаач хүүхдэд эрсдэлтэй. Тиймээс “Дүнжингарав” хурдан морины уралдааныг хойшлуулах хүсэлтийг хүүхдийн эрхийн байгууллагууд гаргаж, шүүхээс түтгэлзүүлсэн шийдвэрийг гаргасан юм. Гэвч Засгийн газар шүүхийн шийдвэрийг үл тоож, “Дүнжингарав” хурдан морины уралдааныг зохион байгуулсан. Тиймээс хүүхдийн эрхийн байгууллагууд нэхэмжлэлийн шаардлагаа өргөжүүлж, дахин шүүхэд хандахаар болжээ. Ингэхдээ:

  • Шүүхийн шийдвэрийг Засгийн газар биелүүлсэнгүй. Шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд ямар арга хэмжээ авдаг вэ
  • 2016 онд Хөдөлмөрийн сайдын баталсан насанд хүрээгүй хүнээр эрхлүүлэхийг хориглосон ажлын байрны жагсаалтад хурдан морины тухай оруулахдаа жил бүрийн 11 сарын 1-нээс таван сарын 1-ний хооронд өвлийн болон хаврын уралдаанд хүүхдээр морь унуулахгүй гэж заасан. Гэтэл Дүнжингарав уралдаан болохын өмнө Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярын гарын үсэгтэй тушаалд жагсаалтыг шинэчлэн найруулсугай гээд 11 сарын 1-нээс таван сарын 1 гэсэн хугацааг авчихсан. Ингэж нэг сайд жагсаалтыг өөрчилж, гарын үсгээрээ он сарыг нь аваад хаячихаж болдог уу. Ямар ажлын хэсэг гарч, ямар үндэслэлээд энэ жагсаалтыг шинэчлэн найруулсан вэ гэсэн хоёр асуудлыг нэхэмжлэлийн шаардлагадаа нэмж оруулжээ.

Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн эсрэг сүлжээний зохицуулагч Ц.Баттуяа “Шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх практикийг Засгийн газар, эрх баригчид өөрсдөө олон нийтэд ил тодоор үлгэрлэн харуулж байгаа нь хүүхдийн эрхийг зөрчих ноцтой асуудал үүсэхэд хүргэнэ” гэсэн тайлбарыг өгөв.

Хүүхдээр хурдан морь унуулах нь эрүүл мэнд, амь насанд нь ноцтой эрсдэл үүсээд зогсохгүй сурч боловсрох эрхийг нь зөрчиж буйг “Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвслийн зохицуулагч Д.Тунгалаг хэлж байна. Тэрбээр “Өвөл, хаврын морин уралдаан нь хичээлтэй давхацдаг. Тиймээс хүүхэд хичээлээ олон цагаар тасалдаг, тэрнээсээ болоод хичээлээсээ хөндийрдөг, хоцордог, сургууль завсарддаг. Заавал эзэмших боловсролоо эзэмшээгүй хүүхэд дахин суралцахгүй, боловсрол эзэмшихгүй байх нь элбэг. Энэ нь хүний эрхийн ноцтой зөрчил” гэж үзэж буйгаа илэрхийлэв.