Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нөгөөдөр нийслэлийн сурагчдын амралт эхэлнэ

сурагчдын амралт зурган илэрцүүдЭнэ сарын 30-ны өдөр буюу нөгөөдөр Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт эхэлнэ. Харин орон нутгийн сурагчдын амралт энэ сарын 23-наас эхэлж, 14 хоног амрах бөгөөд дөрөвдүгээр улирлын хичээл ирэх сарын таванд нэгдсэн журмаар эхлэх юм. Мөн зуны амралтын хуваарьт ямар нэгэн өөрчлөлт ороогүйгээр бага ангийн сурагчид тавдугаар сарын 25-наас, дунд ангийн сурагчид зургаадугаар сарын нэгнээс, ахлах ангийн сурагчид зургаадугаар сарын наймнаас амрах юм байна.

Categories
мэдээ улс-төр

С.Баярыг эргүүлэн татах шаадлагыг төрийн өндөрлөгүүдэд хүргүүлжээ

С.Баяр зурган илэрцүүдМонгол Улсаас ИБУИНВУ-д суугаа бүрэн эрхэт Элчин сайд С.Баярыг эсэргүүцсэн тэмцэл үргэлжилсээр байна.

Тэгвэл эсэргүүцлийн арга хэмжээг зохион байгуулагчид Элчин сайд С.Баяр болон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий Сайд Ж.Эрдэнэбат, Монгол Улсын Их Хурал, Гадаад Хэргийн Яаманд шаардах бичиг хүргүүлжээ.

Тус шаардлагад С.Баярыг эргүүлэн татах асуудлыг хөндсөн байна. С.Баярыг эсэргүүцэгчид энэ долоо хоногийн баасан гарагт Сүхбаатарын талбайд “Оффшорчдын эсрэг” жагсаалыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд Элчин сайд С.Баярыг нээлттэй ярилцлаганд орохыг хүсч байгаа талаар эх сурвалж мэдээлэв.

Categories
мэдээ соёл-урлаг

Т.Энхбат Мариинский театрт гоцлол дуучнаар ажиллана

Мариинский театрын залуучуудын багийн дуучин Т.Энхбат ирэх сарын 26-нд тоглох “Кармен” дуурийн Эскамильогийн дүрд дуулахаар болжээ. Тэрбээр тус театрын алдартай таван дуучинтай өрсөлдөн байж эл дүрд сонгогдсон байна. Хэрэв Т.Энхбат дүрээ амжилттай амилуулвал тус театрын үндсэн буюу гоцлол дуучнаар ажиллах анхны монгол хүн болох нь. Сонирхуулахад Т.Энхбат тус театрт 15 дахь удаагаа дуурийн гол дүрд дуулах гэж байгаа бөгөөд залуучуудын багаас одоогоор жилийн дотор 15 удаа гол дүрд сонгогдсон хүн байхгүй юм байна.

Categories
мэдээ спорт

Монголын хөл бөмбөгийн шигшээ баг герман дасгалжуулагчтай боллоо

Монголын хөл бөмбөгийн шигшээ баг герман дасгалжуулагчтай боллоо. Герман улсын иргэн, хөлбөмбөгийн шилдэг мэргэжилтэн Ханс Майкл Вайсс МХБХ-той нэг жилийн гэрээ байгууллаа. Монголын хөлбөмбөгийн холбоо, Хөлбөмбөгийн дасгалжуулагчдын хамгийн өндөр зэрэглэл болох “UEFA PRO” ангилалтай Ханс Майкл Вайссыг гадаадын мэргэжилтнүүдээс ур чадвар, Ази тивд ажилласан туршлагыг нь харгалзан сонгожээ.

Майкл Вайсс 2010 онд дэлхийн чансааны 190-д бичигдэж байсан Филиппин улсын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж 2013 он гэхэд чансааны 127-д хүргэсэн амжилт үзүүлжээ. Тэрбээр Хятадын олимпийн шигшээ багийн туслах дасгалжуулагч, Бурунди улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Японы “J league”, Румын улсын Нэгдүгээр лигийн багийн ахлах дасгалжуулагчаар тус тус ажилласан туршлагатай дасгалжуулагч юм.

Майкл Вайс манай бүх насны ангилал дахь шигшээ багуудын өмнө тулгамдсан асуудалд гарц олох зорилгоор дасгалжуулагчдын боловсролд онцгой анхаарч ажиллах бөгөөд шигшээ багийн дасгалжуулагчдын албыг удирдах юм.

Categories
мэдээ нийгэм

АНУ-ын цэргийн хоёр онгоц манай улсад ирнэ

АНУ-ын цэргийн хоёр онгоц манай улсад ирнэ зурган илэрцүүдЭнэ сарын 14-ний өдөр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд АНУ-ын цэргийн зориулалттай, “С-17” маркийн TREK-973 дуудлагатай ачааны нисэх онгоцны нэг хөдөлгүүр бүрэн зогсож, ажиллагаагүй болсны улмаас ослын буулт хийсэн юм. Манай улсын шуурхай баг хуралдаж, осол гэмтэлгүй хэвийн газардсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл АНУ-ын цэргийн онгоцыг манай талаас засах тоног төхөөрөмж байхгүй учраас АНУ-ын талаас цэргийн зориулалттай “С-17” маркийн хоёр онгоц ирэхээр болжээ. Тус хоёр цэргийн онгоц энэ сарын 31-ний өдөр Улаанбаатарт газардах бөгөөд ослын буулт хийсэн онгоцыг засварлах техник тоног төхөөрөмж авчирч байгаа аж. Тус цэргийн зориулалттай онгоцны дөрвөн хөдөлгүүрийн нэг агаарт бүрэн ажиллагаагүй болсон тул манай талд яаралтай мэдэгдэж, ийнхүү газардсан.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн зохиолын номын баяр болно

Үлгэрийн их хаан Ханс Кристиан Андерсоний мэндэлсний 212 жилийн ой ирэх сарын 02-нд тохиох гэж байна. Үүнтэй холбогдуулан Хүүхдийн номын сан ойг угтсан “Номын баяр” хийх гэж байна. Энэ баярын үеэр Тайваний хүүхэд багачуудаас ирүүлсэн дэлхийн болон хятадын хүүхдийн сонгодог бүтээлийн дээж 300 номыг гардуулан өгөх ёслолын ажиллагаа болох юм байна. Мөн хүүхдийн зохиолчдын шинэ уран бүтээлийн мэндчилгээ, Хүүхэлдэйн жүжигчдийн тоглолт, хүүхэд багачуудын жүжигчилсэн тоглолт, урлагийн мэндчилгээг хүрэлцэн ирсэн уншигчдад толилуулах юм.

Нээлтийн үйл ажиллагаанд БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Н.Болд, Урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, МЗЭ-ийн “Хүүхдийн зохиолын Үндэсний төв”-ийн тэргүүн О.Сундуй, Хүүхдийн уран бүтээлчдийн “Эвт үзэг” төвийн гүйцэтгэх захирал Н.Мандал, Монгол Улсын Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо, Улаанбаатар Хотын төв номын сангийн захирал А.Эрдэнэбат болон уншигч багачуудын төлөөлөл, үе үеийн хүүхдийн зохиолчид оролцох аж.

Номын баяр энэ сарын 30-нд Хүүхдийн Төв номын санд болно. Номын баярт уншигч хүүхэд багачууд, тэдний эцэг эх оролцох боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм

Г.Дэнзэн нарт холбогдох хэргийн шүүх хурал эхэллээ

Г.Дэнзэн зурган илэрцүүдЗасгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан Г.Дэнзэн нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 10:00 цагаас эхэллээ. Тэдэнд холбогдох шүүх хурал энэ сарын 20-нд болохоор товлогдсон байсан ч шүүх хуралдаанд шинжээч байлцуулах шаардлагатай хэмээн үзэж, өнөөдрийг хүртэл хойшлуулаад байсан юм.

Г.Дэнзэн нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутгаж буй билээ. Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа эхнэрийнхээ нэр дээрх “Говь повер” компанийг тендерт ялуулж, 17 тэрбум төгрөг өгсөн гэх асуудлаар шалгаж байгаа юм. Тэдэнд холбогдох эрүүгийн хэрэгт нийслэлийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дэх хэсэг, мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Cудалгааны дүнтэй танилцлаа

Өчигдөр Азийн сангаас БСШУСЯ Авлигатай тэмцэх газартай хамтран явуулсан “Боловсролын салбар дахь ил тод байдал, ёс зүй, авлигын асуудал” судалгааны дүнг БСШУСЯ-ны ажилтан, албан хаагчдад танилцууллаа.

Судалгаагаар боловсролын үйлчилгээнд ёс зүйн зөрчил, жижиг хэмжээний авлига газар авсан, цар хүрээ, тохиолдол их, багш, сурагч, оюутны гараар бэлэн мөнгө ихээр дамжиж, ёс суртахуун, хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлж байна. Хандив тусламж, төлбөр хураамжийн зохион байгуулалт, ил тод байдал, хяналт, тайлагнал хангалтгүй гэсэн дүн гарчээ. БСШУСЯ-ны судалгааны мөрөөр тодорхой ажил зохион байгуулж ажиллахаар төлөвлөж байгаагаа БСШУСЯ-ны Боловсролын бодлогын газрын дарга Д.Эрдэнэчимэг танилцуулгын төгсгөлд дурдлаа.

Categories
мэдээ нийгэм

Ховд голын эрэг дээр их хэмжээний машины тос асгажээ

Баян-Өлгий аймгийн Өлгий хотын Ховд голын эрэг дээр их хэмжээний машины тос асгасан хэрэг энэ сарын 27-ны өдөр гарчээ. Уг тосыг ямар этгээд хэзээ асгасан нь одоогоор тодорхой бус байгаа ч албаныхан заавал тухайн хүнийг олж хариуцлага тооцно гэдгээ мэдэгдлээ.

Уг тос нь голын мөсийг хайлуулж, голд нэвтрэх аюул тун ойрхон болоод байгаа юм. Ганц мграмм тос нэг тонн усыг бохирдуулдаг ажээ.

Уг зөрчлийг арилгахаар сав газрын захиргаа, байгаль орчны байгууллага, өлгий сумын хот тохижуулах албаны хүмүүс ирж ажиллаж байна. Ард иргэддээ байгаль эхээ хайрлаж бохирдуулахын эсрэг зогсож өөрөө үйлдээгүй ч гэсэн үйлдсэн хүнийг мэдэгдэж хамтран ажиллахыг холбогдох албаныхан хүслээ.

Categories
мэдээ нийгэм

Туул гол дагуу цэвэрлэгээ хийнэ

Удирдлагын академийн Төрийн захиргааны менежментээр мэргэшүүлэх гараг /пүрэв/-ийн ангийн 2017 оны нэгдүгээр сараас элсэн суралцаж байгаа сонсогчдоос санаачлан академийн нийт сонсогчдыг хамруулан Туул голын Маршалын гүүрнээс зүүн тийш River beach амралтын газар хүртэлх голын урд, хойд эргийн дагуух хог хаягдлыг цэвэрлэх ажлыг 2017 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн 09:30-16:00 цагийн хооронд зохион байгуулах гэж байна.

Нээлт: Маршалын гүүрний баруун талд 09:00 цагаас эхэлнэ.