Categories
гадаад мэдээ

Порошенко Маккейнд автомат бэлэглэжээ

Өчигдөр Украйны Ерөнхийлөгч Петр Порошенко АНУ-ын сенатор Жон Маккейнтэй хамт Донбааст айлчилж бүс нутгийн оршин суугчдад шинэ жилийн баяр хүргэжээ. Энэ үеэр Ерөнхийлөгч Порошенко сенатор Маккейд нэгэн автомат буу бэлэглэсэн байна. Бэлгээ гардуулах үеэр Порошенко “Жон Маккейн бол Украйны ард түмний үнэнч найз. Тэрээр ОХУ эсрэг хориг тавих санаачлагыг гаргаад зогсохгүй, хэрэгжүүлэхэд идэвхитэй лобби хийсэн хүн” хэмээн мэдэгджээ. Мөн “Бид дэлхийн түвшний гайхамшигт зэвсэг үйлдвэрлэж чадахаа үүгээр батал байна” гэж хэлжээ. Гэхдээ зарим эх сурвалж “Хаана хэн үйлдвэрлэсэн ямар зэвсэг болох тухай ямар баримт алга” гэж мэдээлсэн байна. Харин бэлгийн хариуд Америк сенатор Маккейн 2017 онд “Украйны түрэмгийлэгчдэд эзлэгдсэн нутгийг чөлөөлж, булаан эзлэгчид хаанаас ирсэн тэр газар луу буцаана” гэж мэдэгджээ. Судлаачдын үзэж буйгаа энэ нь нэлээд ноцтой мэдэл гэнэ. Учир нь сенатор өөрөө АН-ынх бөгөөд энэ удаа АН-аас Д.Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.

Categories
гадаад мэдээ

Стамбулын шөнийн клубт халдагчийг устгажээ

Өчигдөр Стабул хотын шөнийн клубт Санта клаусын хувцастай алан хядагч халдлага үйлдсэн тухай мэдээлсэн. Энэ үеэр гэмт этгээд 35 хүн.ийг хөнөөж 40 хүн шархадсан байна. Гардиан сонин тус клубын ажилтны мэдээллээр гэмт халдлагыг аюулгүй болгож цагдаа хэргийн газрыг орхиж байгаа тухай мэдээлжээ. Клубын эзэн АНУ-ын тусгай алба хэд хоногийн өмнө халдлага болох тухай мэдээлж байсныг сануулжээ.

Categories
гадаад мэдээ

Японы “Боинг” Оросын Красноярскт ослын буулт хийв

Өчигдөр Японы зорчигч тээврийн алсын зайн нислэг үйлдэж байсан “Боинг-777” онгоц ОХУ-ын Красноярск хотын “Емельяаново” онгоцны буудалд ослын буулт хийжээ. Эх сурвалжийн мэдээгээр онгоцны баруун хөдөлгүүр ажиллагаагүй болсон тул нисэгчид оросуудаас зөвшөөрөл хүссэн байна. Тус онгоц Франкфурт на Майне хотоос Токио руу нисч байсан гэнэ. Тухайн үед онгоцонд 170 зорчигч байсан аж. Онгоц ямар нэгэн гэмтэлгүй газардсан тухай ТАСС агентлаг мэдээлжээ

Categories
мэдээ нийгэм

Шинэ оны өглөөний нар харах ёслол боллоо

Шинэ оны анхны өдрийг хэрхэн угтах, эхний өдрийн өглөөний нарыг хэрхэн харахаас ажил үйлс бүтэж, тэр жилдээ хийморьтой явдаг хэмээн монголчууд бэлэгшээдэг. Тиймдээ ч шинэ оны өглөөний нар харах ёслол, аялал дөрөв дэх жилдээ уламжлал болгон зохиогджээ. М.З.Х. ЗАЖХТ-өөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг болоод байгаа юм. Хотоос 100 гаруй клометрийн цаана болсон нар харах ёслолын үеэр галын наадам болжээ. 2017 оны эхний нар тод шаргал өнгөөр туяаран ийнхүү манджээ.


Н.Ганаа

Categories
гадаад мэдээ

Панда судлаач эрдэмтний хоёр гарыг хугалжээ

Хятадын Сычуань мужийн Тяньтай уулан дахь эрдэм шинжилгээний төвд панда хүн рүү дайрсан хэрэг гарчээ. 16 настай Си Мэй нэртэй панда тус газрын эрдэмтэн Вей Хуа руу дайрч хоёр гарыг нь хугалсан байна. Эрдэмтэн гартаа төдийгүй хөлдөө гэмтэл авч мэс засалд орсон гэнэ. Одоогоор панда юунаас болж ийм авир гаргасан нь тодорхойгүй аж. Тус төвийн ажилтны таамгаар бол панда хулсны араар нуугдсан зулзагаа хамгаалах зорилгоор ийнхүү зэрлэг авир гаргасан байж магадгүй гэнэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ОХУ-ын Ту-154 онгоцны сүйрлийн шалтгаан тодорч байна

ОХУ-ын Тж-154 онгоцны сүйрлийн шалтгааныг ажлын хэсэг эхнээсээ тогтоож эхэлжээ. Онгоцны хар хайрцаг бусад биетүүдэд хийсэн мэргэжилтнүүдийн дүгнэлтээр онгоцны хурдыг сааруулах зориулалттай хаалт байдаг юм байна. Тэр нь далавчин дээрээ байрладаг. Манайхны авто замын босдог саадтай төстэй зүйл аж. Энэ төхөөрөмж нь онгоц газардах үед хурдыг огцом сааруулна. Анхны мэдээллээр бол нисгэгчидын хариуцлагагүй ажиллагаанаас болсон тухай яригдаж байсан. Гэтэл сүүлийн олдсон хар хайрцагны мэдээллээр энэ техникийн шалтгаан болж таарч байна. Тус сааруулагчийн онгоц хурдаа авах үед бага зэрэг, харин авч газраас хөөрөх үед бүрэн хаасан байх журамтай. Энэ журам зөрчигдсөнөөс онгоц сүйрсэн гэсэн таамаг анх дэвшүүлж байжээ. Гэтэл сүүлийн үеийн мэдээгээр энэ сааруулагч огт ажиллахгүй байснаас онгоц сүйрсэн гэсэн таамаг дэвшүүлж байна. Энэ таамгийг дэвшүүлэх шалтгаан нь сүүлийн мөчид нэгэн нисгэгч “Новшийн сааруулагч” гэж харааж байсан бичлэг хар хайрцагнаас олдсонтой холбоотой аж.

Өмнө нь туршин нисгэгч М.Толбоев “ВЗГЛЯД” сонинд ярилцлага өгөхдөө “Сааруулагч ажиллаагүй тохиолдолд онгоц өөрийн тэнхлэгийн дагуу огцом эргэж унана. Энэ тохиолдолд хэн ч ямар я арга хэмжээ авч амжихгүй” гэсэн ярилцлага өгчээ. ОХУ-ын нисэх хүч сонирхогчдын холбооны дэд ерөнхийлөгч гавьяат туршин нисгэгч В.Заболотский ч үүнтэй санал нэгдэж байна. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар сааруулагчийн залуур хоёрдугаар нисгэгчийн гар дор байдаг. Харин ноцтой байдал үүссэн үед нисгэг гар хаан байсан нь тодрхойгүй байгаа аж. Сааруулагч удирдлаггүй болсон, эсвэл хэн нэг нь буруу үйлдэл хийснийг хараахан тогтоогоогүй гэнэ.

Иргэний нисэхийн орлогч сайд асан гавьяат нисгэгч өөрөө Ту-154 онгоцны нисгэгч байсан О.Смирнов “Сааруулагчийг нисэх буух үед л ашигладаг онгоц хөөрөх үедээ осолдсон нь сааруулагчийн үйл ажиллагаатай холбоотой байх өндөр магадлалтай” гэжээ

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төгрөг боллоо

Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт үндэсний хорооны шийдвэрийн дагуу өнөөдрөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240.000 болж, хэрэгжиж эхэллээ. Өөрөөр хэлбэл, энэ өдрөөс эхэлж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дээрх шатлалаас буулгахгүй болох дүрэм мөрдөгдөж эхэлж буй юм.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2013 онд 192000 төгрөг болгон нэмэгдүүлж байсан бөгөөд төгрөгийн уналттай холбоотойгоор өсгөх шаардлагатайг Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос тууштай шаардсаар ирсэн юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Он солигдох мөчид гурван хүү, нэг охин мэндэлжээ

Өнгөрөгч шөнө он солигдох мөчид Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд дөрвөн хүүхэд мэндэлжээ. Тэдний гурав нь эх орныхоо дархан хилийг манах хөвгүүд байсан бол нэг нь охин хүүхэд байсан гэж Эх хүүхдийн эрүүл мэндийн төвөөс мэдээлж байна.

Categories
гадаад мэдээ

Хятад, Япон, өмнөд Солонгос чөлөөт худалдааны гэрээг хэлэлцэнэ

Ирэх хоёрдугаар сард Япон, Хятад, Өмнөд Солонгосын талууд Токиогийн уулзалтаар чөлөөт худалдааны гэрээг зөвшилцөх талаар хэлэлцэнэ. Уулзалт хоёрдугаар сарын 10-нд дээд хэмжээнд болох ба бүс нутгийн хэмжээнд санал зөрөлдөөнтэй байгаа пуужингаас хамгаалах системийн талаар ярилцахгүй. Уулзалтад тухайн улсуудын Ерөнхий сайд нар оролцож 2016 онд тус орнуудын худалдааны сайд нарын тохирсон чөлөөт худалдааны талаарх тохиролцоог үргэлжлүүлнэ. Зөвхөн энэ гурван орны гадаад худалдааны хэмжээ дэлхийн нийт гадаад худалдааны 20 хувийг эзэлдэг юм байна.

Categories
мэдээ нийгэм

Ирэх долоо хоногт цаг агаар тогтуун байна

Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цаг агаар тогтуун байна.

Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 2-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 28-33 градус, өдөртөө 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 28-33 градус, өдөртөө 19-24 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 23-28 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Үүлшинэ. Зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТОД ӨНӨӨДӨР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 28-30 градус, бусад хэсгээр 21-23 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна гэж Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.