Төв аймагт адуу буудаж алсан ноцтой хэрэг гарчээ. Торуулбал, хулгайч нар бэлчээрт явсан мал буудаж, гэдэс дотрыг нь газар дээр нь орхиод, мах, арьс, ширийг нь аваад явсан хэргийг тус аймгийн цагдаагийнхан илрүүлэн шалгаж байгаа юм байна. Уг хэрэг энэ сарын 23-ны өдөр гарчээ. Хэргийг Улаанбаатар хотын харъяат 4-5 хүн үйлдсэн аж. Тэднийг Сэлэнгэ, Төв аймаг, Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүрэгт мал хулгайлсан байж болзошгүй байгаа ажээ. Одоогийн байдлаар дээрх этгээдүүд 12 удаагийн үйлдлээр 40 гаруй бог мал хулгайлсан нь тогтоогджээ. Тухайн этгээдүүд мал хулгайлахдаа бүртгэл, албан ёсны бичиг баримтгүй ТОЗ-8 маркийн буу галт зэвсэг ашигласан нь тогтоогдсон байна. Хулгайн хэргийг үйлдсэн этгээдүүд буу, машинаа тусгайлан тоноглосон байжээ.
Month: December 2016
Хойд Солонгосын дарангуйлагч Ким Жон Юн 2011 онд аавынхаа орыг залган ерөнхийлөгч болсноосоо хойш 340 хүний аминд хүрсэн гэсэн тоо мэдээ гарчээ. Тухайлбал тэрээр өнгөрсөн таван жилийн хугацаанд Батлан хамгаалахын сайдаа таван удаа хэлмэгдүүлж байсан юм. Харин түүний аав 17 жил ажиллахдаа Батлан хамгаалхын сайдаа ердөө 3 удаа л сольж байжээ. Түүний хоёр нь нас өндөр болсон учир ажлаа өгч байсан аж.
О.ӨНӨР
Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойг тус тус тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар аж үйлдвэр, боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, зам барилга, төр захиргаа, хууль эрх зүй болон бусад салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнд Монгол Улсын ардын болон гавьяат цол, төрийн одон, медаль хүртээсэн билээ. Шинэ оны босгон дээр Гавьяат цол хүртсэн зарим эрхмүүд ийн мэндчилгээ дэвшүүлж байна.
Монгол Улсын гавьяат тамирчин, “РИО-2016” олимпийн хүрэлт медальт, боксчин Д.Отгондалай:-Ийм сайхан Гавьяат тамирчин тамирчин гэдэг цол хүртсэндээ баяртай байна. Монголынхоо нийт ард түмэнд Шинэ оны мэнд хүргэе. 2017 ондоо Монголын ард түмэн минь бүгдээрээ элбэг дэлбэг, эрүүл энх байж, ажил үйлсдээ амжилт үзүүлээрэй гэж ерөөе.
Монгол Улсын гавьяат жүжигчин У.Батбаатар:-Би урлагт 1985 оноос хойш нийтдээ 35 жил зүтгэж байна. Урлагийн ахмад буурлууд, намайг хөтөлж урлагт оруулж байсан багш нараа гавьяат хэмээх энэ том цолыг хүртсэн мөчдөө санан дурслаа. Та бүхэндээ баярлалаа, та нартаа хайртай шүү. Үзэгч олондоо, хань ижил, үр хүүхэд, найз нөхдөдөө баярлалаа. Та нарын минь урмын үг, дэмжлэг намайг өдий зэрэгтэй явуулж байгаа шүү. Шинэ он гараад шинэ уран бүтээлдээ орно доо. Одоогоор энэ оныхоо сүүлийг мушгичихаад байж байна. Хамгийн сүүлд “Шүүдэр дундуур” уран сайхны кинонд тоглосон.
Монгол Улсын гавьяат жүжигчин, ҮДБЭЧ-ын уртын дуучин С.Цогтсайхан:-1996 онд Соёл, урлагийн их сургуулийг уртын дуучнаар төгссөн. Монгол Улсын гавьяат багш Ц.Дэлгэрийн удирдлага дор тус сургуулийг дүүргэснээс хойш өнөөдөр яг хоёр дахь жилдээ ажиллаж байна. Ингэж ажиллах цаг хугацаандаа үе үеийн алдартан, авьяастан, гавьяат, алдар цолтнуудын хөдөлмөрлөж ирсэн Улсын ардын дуу бүжгийн чуулгад дуучин болох хувь зохиосон. Тууштайгаар тасралтгүй 20 жил ажиллалаа. Уртын дуугаараа жигүүрлэлээ. Үндэсний сайхан өв соёлоороо бахархаж ажиллаж амьдарч явна. Ийм том шагналыг хүртсэндээ баяртай. Манай сайт болоод “Өдрийн сонин”-ы уншигчдад Шинэ оны мэнд хүргэнэ. Намайг мэддэг, миний дууг сонсох дуртай сонсогчдодоо шинэ жилийн халуун мэнд дэвшүүлж байна. Цаашид улам их хичээж ажиллах болно оо.
Д.САРУУЛ
Бүргэдчин охин ”Оны онцлох хүн” болов
Монголын Аялал Жуулчлалын Холбоо, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран аялал жуулчлалын салбарын шилдгүүдийг тодруулах “Golden Compass Mongolian Tourism Awards 2016” ёслолын арга хэмжээ боллоо. Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй арга хэмжээний Аялал жуулчлалын шилдэг эвент/фестиваль (Best Event/Festival) номинацаар «БҮРГЭДИЙН БАЯР» тодорлоо. Мөн Монгол Улсын нэрийг дэлхийд таниулсан бүргэдчин охин Н.Айшолпаныг «ОНЫ ОНЦЛОХ ХҮН»-ээр шалгаруулав.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатарын мөнгөн шөнө” баярын цэнгүүн 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 18:00-01:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд зохион явагдана. Цэнгүүний үеэр иргэдийн тав тухтай, аюулгүй байдлыг хангах үүднээс Сүхбаатарын талбайн баруун, зүүн хоёр талыг бүрэн хаана.
Энэ үеэр Сүхбаатарын талбайн ойр орчим байрлах зогсоолууд иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх тул иргэд өөрсдийн тээврийн хэрэгслийг Хангарьд ордон, Тусгаар тогтнолын ордон, Соёлын төв өргөө, Дуурь бүжгийн эрдмийн театр, Драмын театр, Спортын төв ордон зэрэг зогсоолуудад зөв байршуулж баярын арга хэмжээнд оролцохыг зөвлөж байна.
АНУ-ын Калифорнийн их сургуулийн багш, урлаг судлаач, доктор Ц.Уранчимэг Монгол Улсын Соёлын элч болжээ. Түүнд соёлын элчийн гэрчилгээг Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг гардуулан өгчээ.
Доктор Ц.Уранчимэг нь 1995-2002 онд СУИС, Дүрслэх урлагийн дээд сургуульд багшилж байгаад 2009 онд АНУ-ын Калифорнийн их сургуульд “Нүүдлийн их хүрээ хийдийн Монголын хожуу үеийн Буддын шашны урлаг” сэдвээр докторын зэрэг хамгаалж эдүгээ тус сургуульд багшилж байна. Ц.Уранчимэг нь монгол судлалыг хөгжүүлэх чиглэлээр идэвх зүтгэлтэй ажиллаж ирсэн бөгөөд 2015 онд “Mongolia Initiative” хөтөлбөрийг боловсруулж Калифорнийн их сургуулийн “Монгол судлалын төв”-ийн үйл ажиллагааг сэргээхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Мөн 2002 оноос хойш Монголын орчин үеийн урлаг, соёлыг сурталчлах, үзэсгэлэн гаргах, монгол судлалыг хөгжүүлэх чиглэлээр олон арга хэмжээг хилийн чанадад санаачлан амжилттай зохион байгуулж ирсэн байна.
Ц.Уранчимэг нь Монгол Улсын Соёлын элчээр ажиллах хугацаандаа эх орноо гадаадад сурталчлан таниулах үйл ажиллагааг идэвхтэй явуулж монгол судлалыг хөгжүүлэхээс гадна дэлхийн бусад улс орнуудтай соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Гадаад харилцааны яамтай хамтран ажиллана.
Монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ой, Богд хааны ордон музей байгуулагдсаны 90 жилийн ойд зориулсан “Сүүлчийн эзэн хаан Богд Жавзандамба” үзэсгэлэнгийн нээлт өчигдөрБогд хааны ордон музейд боллоо.
Уг үзэсгэлэнд Улаанбаатар хотын музей, МБШТөв Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Эрдэм соёлын хүрээлэн хамтран оролцсон юм. “Сүүлчийн эзэн хаан Богд Жавзандамба” үзэсгэлэнд Богд Жавзандамба хутагт хийгээд Эх дагина Дондогдулам нарын өмнө нийтэд дэлгэгдэж байгаагүй ховор гэрэл зургууд, өмсч эдэлж байсан эд зүйлс, гутал, малгай, дээл, хантааз, хамжаар, эрих, хөөрөг зэргийг дэлгэн үзүүлсэн байлаа.
Эдгээрийн дотор Дондогдулам хатны 30 гаруй настай үеийн гэрэл зурагт ноён хүний отго жинстэй хилэн малгай, хөлтэй магнаг ёст дээл, хээтэй хантааз, өмсөж, Манжийн Энх-Амгалан хаанаас анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарт бэлэглэсэн сэнтий дээр баруун гартаа эрих барин сууж байгаагаар татуулжээ.
Энэ зураг нь 1903 оны үед Дондогдулам хатан Эрдэнэцэцэн ноён цол хүртсэн үеийн зураг ажээ.
Мөн Дондогдулам хатны Богдын хатан болохоос өмнөх залуухан үеийн хоёр гэрэл зураг байгаа нь өмнө дэлгэгдэж байгаагүй зураг юм байна.
Богд сандал дээр сууж, хоёр гараа өвдөг дээрээ тавьж, отог жнстэй хилэн малгай бүчилж, нударгатай, дугуй хээтэй торгон тэрлэг, хээтэй торгон додиг, монгол гутал өмсөж, бүснийхээ зүүн талд даалин хавчуулжээ. Тэрээр баруун гарынхаа дунд, ядам хуруу, зүүн гарынхаа ядам хуруунд бөгж зүүж, зүүн гартаа эрих унжуулан барьжээ. Түүний барруун гар талд ширээний нэг хэсэг харагдаж буй ба түүний дээр хоёр цаг байна. Зургийн доод хэсгийн фокус сарниж, Богдын гутал, тэрлэгийн хормой бүдэг гарсан байлаа.
Индонезийн баруун хэсэгт өнөө өглөө 6.2 магнитудын газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлт орон нутгийн цагаар 6:30 минутад Самбава мужид болсон байна. Энэ бүс нь нийслэл Жакарта хотоос 1350 км-н зайд Толотангга суурингаас 33 км-н зайд байрладаг аж. Газар хөдлөлт газрын гүнд 72 км-т болсон байна.
Өмнө нь 12-р сарын 7-нд Индонезийн Аceh дүүрэгт мөн 6.5 магнитудын газар хөдлөлт болж 100 гаруй хүн амь үрэгдэж байжээ. Мөн 2004 онд газар хөдлөлт болж 230 мянган хүн амь үрэгдсэнээс ихэнх гарз хохирол нь энэ мужид гарч байсан байна.
Шинэ жилийн баярын амралтын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас осолд орох, осгох, хөлдөх, гэмт хэрэг, зөрчилд холбогдох амь насаа алдах тохиолдол олноор гарч байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлж байна.
Санамсар болгоомжгүйгээс болон архи хэтрүүлэн хэрэглэсэн үедээ эрүүл мэнд эд хөрөнгөөрөө хохирсон, цаашлаад амь насаа алдсан гэх харамсалтай хэргүүд баярын өдрүүдээр их гарах тохиолдол бий. Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар, согтууруулах ундаа хэрэглэсэн үе хүний биеийн бүхий л судас нарийсч, судасны хана нь нимгэрсэн байдагюм байна. Харин судас нарийссан үедээ тархиндаа бага зэргийн гэмтэл юм уу, цохилт авахад амархан харвах тохиолдол гардаг. Мөн архидан согтуурсан үедээ хүн цохиулан унахдаа аливаа биетийг хүчтэй мөргөдөг учраас хүнд гэмтэл авдаг байна. Үүнээс үүдэн тархинд цус харвалт үүсэх буюу ухаан алдах нь амархан байдаг аж. Тиймээс баяр ёслолыг хэт задгай тэмдэглэж өнгөрүүлэх, согтуурсан үедээ гэнэтийн болгоомжгүй үйлдлээсээ болж насан туршдаа гэмт хэрэгтэн болж үлдэх эрсдэл ойрхон байгааг холбогдох газруудаас анхааруулж байна.
Мөн Нийслэлийн Эрүүл мэндийн газраас шинэ жилийн баярыг тохиолдуулан иргэдэд дараахи зөвлөмжийг хүргүүлж байна.
Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх:
Бага насны хүүхэд, өндөр настан, жирэмсэн эхэд анхаарал илүү хандуулах
Дулаан хувцаслаж даарч хөрөх, ханиад томуу тусахаас сэргийлэх
Олон нийтийн газраар аль болох явахгүй байх
Ханиад томуу туссан тохиолдолд, амны хаалт хэрэглэж бусдад халдаахгүй байх
Гараа тогтмол сайн угаах
Хоолны хордлогоос сэргийлэх:
Хоол, хүнс, салат, зуушийг зөв хадгалах, тохируулан хэрэглэх. Ялангуяа амархан муудах өндөг, майонез агуулсан бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалж, 24 цагийн дотор хэрэглэж дуусгах
Хоол унд бэлтгэх болон идэхийн өмнө гараа сайтар угаах
Осол гэмтлээс сэргийлэх:
Бага насны хүүхэд, өндөр настан, асаргаа сувилгаа шаардсан хүмүүст анхаарал илүү хандуулж тэднийг ганцааранг нь орхихгүй байж хараа хяналт тавих
Согтууруулах ундааг тохируулан хэрэглэх,
Согтууруулах ундаа хэрэглэсэн бол жолооны ард суухыг хатуу цээрлэх, дуудлагын жолооч дуудаж үйлчлүүлэх
Салют буудуулах үед аюулгүй ажиллагааг хангах, гал түймрийн аюулаас сэргийлэх
Хол замд явах бол унааны аюулгүй байдлыг хангах
Гудамж талбайд биеэ авч явах чадваргүй хүн байвал яаралтай 103, 102 дугаарын утсанд мэдэгдэх.
Монгол Бөхийн өргөөнд Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ой, Ерөнхийлөгчийн цомын нэрэмжит шилдэг 128 бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнөө болсон. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дахин бөхийн дэвжээнээ дэвж хүндэтгэл үзүүллээ.
Тус барилдааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бөхий дэвжээнээ дэвж бөхчүүдэд хүндэтгэл үзүүллээ. Тэрээр өмнө нь Үндэсний их баяр наадмын зүлэг ногоон дэвжээнээ Есөн хөлт цагаан тугаа тойрон дэвж наадамчин олонд гэнэтийн бэлэг барьсан билээ.
Энэ тухайгаа тэрээр “Морин талбайд очоод морио уначихдаг, сурын талбайд очихоороо сураа харвачихдаг. Харин бөхийн талбайд очоод бөхчүүдтэй барилдалтай биш” хэмээн тайлбарлаж байсан юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дахин бөхийн дэвжээнээ дэвж хүндэтгэл үзүүллээ.