Categories
мэдээ цаг-үе

Дэлхийн онцлох 10 үйл явдал

-ЕРӨНХИЙЛӨГЧИД ХАЛТАЙ ЖИЛ-

Энэ жил ерөнхийлөгчид
халтай жил гэхэд хилсдэхгүй. Тухайлбал, Бразилийн Ерөнхийлөгч Дилма Руссеф, Өмнөд
Солонгосын төрийн тэргүүн Пак Гын Хэ нарт парламентын гишүүд нь итгэл үзүүлэх эсэх
асуудал хөндөгдөж байлаа. Бразилийн төрийн тэргүүнийг Петробас компанийн хэргийн
хүрээнд шалгаж, авлигын хэрэгт буруутгах болсон. Үүний дараа парламентын гишүүд
өнгөрсөн дөрөвдүгээр сард санал хураалт явуулж, итгэл үзүүлж болохгүй гэсэн шийдвэр
гаргасан. Түүнээс дөрвөн сарын дараа парламентын дээд танхим нь Д.Руссефийг албан
тушаалаас нь огцруулж байв. Үүнтэй адил нөхцөл байдал Өмнөд Солонгост үүсэв. Тодруулбал,
тус улсын төрийн тэргүүн Пак Гын Хэд мөн парламент нь итгэл үзүүлэх эсэх талаар
санал хураалт явуулснаар 300 гишүүний 234 нь огцруулахыг дэмжсэн. Улмаар албан тушаалаас
нь түдгэлзүүлсэн юм. Одоо Үндсэн хуулийн цэц нь түүнийг бүрэн огцруулах эсэх асуудлыг
180 хоногт багтааж шийдэх л үлдсэн. Үүний зэрэгцээ Узбекстаны анхны Ерөнхийлөгч
Ислам Каримов, Кубын хувьсгалын удирдагч Фидель Кастро, Тайландын эв нэгдлийн бэлгэ
тэмдэг болсон эзэн хаан Пумипон Адульядет нар таалал төгсөв.

-ТУРКТ ТӨРИЙН ЭРГЭЛТ БОЛСНЫ ДАРАА “ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ” ХИЙВ-


Туркт өнгөрсөн долдугаар сард төрийн эргэлт хийх оролдлого бүтэлгүйтэв. Үүний улмаас 294 хүн амиа алдаж, 1440 хүн шархадсан юм. Төрийн эргэлт хийх бүтэлгүй оролдлогын дараа эрх баригчид нь нийгмийн бүх давхаргад “их цэвэрлэгээ” явуулжээ. Улмаар 76 мянган хүн ажилгүй болсон, мөн олон мянган хүнийг хорих болсон. Туркийн Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган уг хэрэгт Ф.Гюленийг буруутгасан байдаг. АНУ-д амьдарч буй тэрбээр үүнийг үгүйсгэсээр байна. Хамгийн сүүлд Анкара хотноо ОХУ-ын Элчин сайд А.Карловыг хөнөөв. Энэ нь хоёр талын харилцаанд дахин асуудал үүсгэв. Өмнө нь Сирийн агаарт үүргээ гүйцэтгэж явсан Оросын сөнөөгч онгоцыг устгасан нь хоёр талын харилцаанд сэв суулгаад байсан билээ. Олон сар үргэлжилсэн энэ сөрөг харилцааг сэргээгээд удаагүй байхад дахин ийм хэрэг гарсан нь асуудал үүсгээд байна. Ямартай ч талууд Оросын элчин сайдын аминд хүрсэн хэрэг нь хоёр талын харилцаанд нөлөөлөхгүй гэж мэдэгдсэн билээ.

-КОЛУМБАД 52 ЖИЛ ҮРГЭЛЖИЛСЭН ИРГЭНИЙ ДАЙНД ЦЭГ ТАВЬЖЭЭ-


Колумбын
эрх баригчид болон Фарк хөдөлгөөн буюу Колумбын хувьсгалт зэвсэгт хүчний хооронд
52 жил үргэлжилсэн иргэний дайнд цэг тавив. Сөргөлдөгч талууд Кубын нийслэл Хавана
хотноо дөрвөн жил хэлэлцсэний дүнд энхийн гэрээ байгуулсан юм. Үүнд тус улсын Ерөнхийлөгч
Хуан Мануэль Сантос үнэтэй хувь нэмэр оруулсан гэж үзэн Нобелийн хорооноос түүнд
энх тайвны шагналд тодорхойлсон билээ. Х.Сантос тус байгууллагаас дагалдан ирэх
мөнгийг дайнд хохирол амссан иргэдэд хандивлахаа мэдэгдэж байв. Колумбын иргэний
дайн 1960-аад оны үеэс эхлэлтэй.
Анх газар өмчлөх эрхийн асуудлаас үүдсэн маргаан хожмоо бослогод хүргэж, улмаар
иргэний дайнд шилжсэн. Хагас зуун жил үргэлжилсэн энэхүү дайнд 220 мянган хүн амиа
алдсан гэдэг. Мөн зургаан сая гаруй хүн орон гэрээсээ дайжжээ.

-АНУ-ЫН 45 ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР Д.ТРАМП СОНГОГДОВ-


Америкийн нэгдсэн улсын Ерөнхийлөгчийн сонгууль арваннэгдүгээр сарын 8-нд болж өндөрлөсөн. Тус сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшин өрсөлдсөн тэрбумтан Д.Трамп ялалт байгуулж, тус улсын 45 дахь төрийн тэргүүнээр тодорсон билээ. Сонгуулийн өмнө явагдсан гурван ч удаагийн халз мэтгэлцээнд үнэмлэхүй ялалт байгуулж байсан АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон ялах магадлалтай гэж үзэж байсан юм. Гэвч санал хураалтын дүн олныг гайхашруулаад авсан. Үнэмлэхүй ялагч гэдгээ Д.Трамп өнгөрсөн мягмар гаригт ч батлаад авав. Тэрээр төлөөлөн сонгогчдын санал хураалтаар 304 санал авч ялсан билээ. Гол өрсөлдөгч нь байсан Ардчилсан намын төлөөлөл Х.Клинтон 227 санал авсан аж. Д.Трампын мөрийн хөтөлбөртөө цагаачдын талаар хатуу бодлого явуулж, Мексикийн хил дээр хана босгох, алан хядагчдаас сэргийлэх үүднээс Исламын шашинтнуудыг нутагтаа нэвтрүүлэхгүй, мөн Номхон далайг дамнасан түншлэлийн гэрээнээс улсаа гаргана гэж амласан. Д.Трамп ирэх оны нэгдүгээр сарын 20-нд Ерөнхийлөгчийн тангараг өргөж үүрэгт ажилдаа орно.

Д.ЦЭРЭНДОЛГОР

-ПАРИСЫН ХЭЛЭЛЦЭЭР ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОВ-


Арваннэгдүгээр
сарын 4-нд Парисын хэлэлцээр албан ёсоор хүчин
төгөлдөр болов. Уг хэлэлцээр нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг сааруулж,
хүлэмжийн хийн ялгарал багатай хөгжлийг бий болгох, дэлхийн дулаарлыг аж
үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад хоёр хэмээс хэтрүүлэхгүй байж 1.5 хэмд
хязгаарлах амлалтыг дэвшүүлсэн түүхэн ач холбогдолтой олон улсын хэмжээний
баримт бичиг юм. Энэ хэлэлцээр нь Киотогийн протоколын дараах дэлхийн цаг уурын
хууль ёсны хоёр дахь хэлэлцээр болсон билээ. Шинэ хэлэлцээрт 2020 оноос хойшхи
дэлхийн цаг уурын өөрчлөлтийн үйл ажиллагааны зохицуулалтыг хамруулсан бөгөөд
хэлэлцээрийн хүрээнд дэлхий даяар хүлэмжийн хийн ялгаралтыг богино хугацаанд
бууруулж, XXI зууны сүүлийн хагас гэхэд хүлэмжийн хийн ялгаралтыг тэглэх зорилт
зорилттой.

-БРАЗИЛИЙН
ОЛИМПОД АНУ-ЫН БАГ ТҮРҮҮЛЛЭЭ


Хүн төрөлхтөний их наадам зуны олимп Бразилийн нийслэл Рио Де Жанейро хотноо наймдугаар сарын 5-21-ний хооронд амжилттай болж өнгөрлөө. Олимп хаяанд ирчихсэн байхад олимпийн бэлтгэл ажил хангалтгүй учир өөр хотод зуны наадмын эрхийг шилжүүлэх эсвэл товыг нь хойшлуулах тухай элдэв яриа гарч байсан. Мөн Өмнөд Америкаас гаралтай үхлийн зика вирус тархсан нь Бразилийн олимпийн үеэр дэгдсэн бас нэг шуугиан байсан билээ. Дэлхийн алдартай тамирчид зика вирусийн халдвараас сэргийлж “Рио-2016”-д оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Энэ мэт элдэв саад бартаа тулгарсан ч Олон улсын олимпийн хороо олимпийн нээлтээ Рио Де Жанейрогийн “Маракана” цэнгэлдэх хүрээлэнд хийж чадсан. Энэ удаагийн олимпод 207 орны 11 мянган тамирчин 28 спортын 306 төрөлд хүчээ сорьсон юм. АНУ-ын баг 46 алт, 37 мөнгө, 38 мөнгө нийт 121 медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол Их Британи 27 алт, 23 мөнгө, 17 хүрэл медалиар аман хүзүүдсэн. Удаах байруудад БНХАУ, ОХУ, Герман, Япон, Франц, БНСУ, Итали, Австрали улсын баг орсон билээ. Харин манай улс нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар 67 дугаар байрт орсон.

Д.ГАНСАРУУЛ

-АМЕРИК-КУБЫН ХАРИЛЦАА
САЙЖИРЛАА


1959 онд хувьсгалын удирдагч гэгддэг Фидель Кастро төрийн эргэлт хийж засгийн эрхэнд гарсан юм. Түүнээс хойш АНУ, Кубын харилцаанд маш том өөрчлөлт гарсан билээ. 1960 онд АНУ нь Кубын эсрэг худалдааны хориг тавьж нэг жилийн дараа тус хоёр улс дипломат харилцаагаа тасалсан юм. Харин энэ жил хоёр талын харилцаанд томоохон өөрчлөлт гарсан онцгой жил байлаа. 50 гаруй жил ямар ч харилцаагүй байсны эцэст сүүлийн хоёр жил нааштай өөрчлөлтүүд гарсан юм. Өнгөрсөн жилийн зун Төрийн нарийн бичгийн дарга Ж.Керри Кубад айлчлахдаа Хавана хотод АНУ-ын ЭСЯ-ыг нээх ажиллагаанд оролцсон юм. Харин өнгөрсөн тавдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама тус улсад албан ёсоор айлчилсан нь хоёр улсын харилцааны түүхэнд бас нэгэн шинэ хуудсыг нээсэн билээ. Ийнхүү 1928 оноос хойш АНУ-ын төрийн тэргүүн анх удаагаа Кубад айлчилсан юм. Үүний дараа хоёр улс агаарын болон усан замын харилцаагаа сэргээж, Куба ч АНУ-д ЭСЯ-аа нээсэн билээ. Фидель Кастро засгийн эрхэнд байгаа цагт тус хоёр улсын харилцаа хэзээ ч сайжрахгүй хэмээн ажиглагчид бичдэг байсан. Даяаршиж буй энэ үед бусдаас тусгаарлагдмал байж болохгүй гэдгийг ч Кубын удирдагчид ойлгосон бололтой. Энэ жил Куба улсын түүхэнд тэмдэглэх үйл явдлууд нэлээд болсон юм. Түүний нэг нь хувьсгалын удирдагч, 47 жил засгийн эрхийг барьсан Фидель Кастро өнгөрсөн арваннэгдүгээр сард хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм.

-СИРИЙН ХЯМРАЛ


2011 оны хавар Сирид зэвсэгт мөргөлдөөн
гарсан нь иргэний дайн болж хувирсан. Энэ байдал одоо үргэлжилж Сири хямралаас
гарч чадахгүй байна. Нэг талаас тус улсын Ерөнхийлөгч Б.Асад болон түүнийг
дэмжигчид, нөгөө талаас сөрөг хүчнийхний хоорондох тулаан үрэгжилсээр. Сирийн
сөрөг хүчнийг барууны орнууд, Ерөнхийлөгч Б.Асадын талыг ОХУ-ын эрх баригчид дэмжиж
байгаа нь нөхцөл байдлыг улам хурцдахад хүргэсэн. Түүгээр ч зогсохгүй Ойрхи
Дорнодын байдлыг улам тогтворгүй болгож байна. НҮБ-аас мэдээлсэнээр энэ
хугацаанд 220 мянган хүн амь үрэгдэж, маш их хохирол учруулсан. Сирийг дэмжих
олон улсын бүлэг байдлыг хэвийн болгохын тулд АНУ, ОХУ хоёр санаачлан талуудыг
хэлэлцээрийн ширээний ард суулгах гэсэн боловч өнөөдрийг хүртэл амжилт
олсонгүй. Сүүлийн үед Алеппо хотод талуудын зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр
байна. Сирийн хямрал олон улсын тулгамдсан асуудлын нэг болоод байгаа. Б.Асад
тэргүүтэй тус улсын эрх баригчид, сөрөг хүчин хоёр хэл амаа ололцохгүй
байгаагаас жирийн сиричүүд хамгийн их хохирол амссаар. Сирийн хувь заяа нь
дэлхийн улс төрийн байдалд ч сөргөөр нөлөөлсөөр байна.

Ю.Дэлгэр

-ИХ БРИТАНИ ЕВРОПИЙН
ХОЛБООНООС ГАРЛАА


1959 онд
хувьсгалын удирдагч гэгддэг Фидель Кастро төрийн эргэлт хийж засгийн эрхэнд
гарсан юм. Түүнээс хойш АНУ, Кубын харилцаанд маш том өөрчлөлт гарсан билээ.
1960 онд АНУ нь Кубын эсрэг худалдааны хориг тавьж нэг жилийн дараа тус хоёр
улс дипломат харилцаагаа тасалсан юм. Харин энэ жил хоёр талын харилцаанд
томоохон өөрчлөлт гарсан онцгой жил байлаа. 50 гаруй жил ямар ч харилцаагүй
байсны эцэст сүүлийн хоёр жил нааштай өөрчлөлтүүд гарсан юм. Өнгөрсөн жилийн
зун Төрийн нарийн бичгийн дарга Ж.Керри Кубад айлчлахдаа Хавана хотод АНУ-ын
ЭСЯ-ыг нээх ажиллагаанд оролцсон юм. Харин
өнгөрсөн тавдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама тус улсад албан ёсоор айлчилсан нь хоёр
улсын харилцааны түүхэнд бас нэгэн шинэ хуудсыг нээсэн билээ. Ийнхүү 1928 оноос
хойш АНУ-ын төрийн тэргүүн анх удаагаа Кубад
айлчилсан юм. Үүний дараа хоёр улс агаарын болон усан замын харилцаагаа.

ҮБ-ЫН ЕРӨНХИЙ
НАРИЙН БИЧГИЙН ДАРГА БАН ГИ МҮНИЙ БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦАА ДУУСЛАА


Ирэх оны нэгдүгээр сарын 1-нд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний бүрэн эрхийн хугацаа дуусаж байгаа юм. Түүний оронд Португалийн Ерөнхий сайд асан Антонио Гуттерешийг томилохоор болсон. Түүний нэрийг НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлөөс дэвшүүлжээ. Тэрээр НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан байгууллагын тэргүүнээр 10 жил ажилласан туршлагатай. Энэ хугацаанд Сири, Афганистан, Иракийн дүрвэгсдийн хямралтай нүүр тулж байсан бөгөөд барууны орнуудыг дүрвэгсдийн асуудалд анхаарлаа хандуулахыг уриалж байжээ. Тэрээр Аюулгүй байдлын зөвлөлийн 15 гишүүнээс хамгийн өндөр санал авсан тул ийн дараагийн 10 жилд НҮБ-ыг удирдахаар болж байна. Түүний хувьд Португалийн дарангуйллын засаглалыг хувьсгалаар буулгасны дараа буюу 1976 оноос улс төрд хүчин зүтгэж иржээ. Улмаар 1992 онд Социалист намынхаа даргаар сонгогдож 1995 онд Ерөнхий сайд болсон аж.

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Зул сарын баяр

Зул сарын баяр зурган илэрцүүдЖил бүрийн арванхоёрдугаар сарын 25-ны өдөр Зул сарын баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Христосын шашинтнуудын хамгийн гол баяр болох энэ өдөр Исус Хритосыг мэндэлсэн гэдэг. 431 онд анх Зул сарын баярыг тэмдэглэхээр болсон хэмээн бичсэн байдаг.

Харин өнөөдөр дэлхийн 140-өөд орон албан ёсоор тэмдэглэдэг юм. Европын зарим орнуудад Зул сарын баяр болохоос нэг сарын өмнөөс бэлтгэж эхэлдэг бөгөөд энэ хугацааг Адвент хэмээн нэрлэдэг. Гэрээ цэвэрлэж айл болгон гацуур модоо чимэглэдэг нь элбэг дэлбэг байж, мөнхийн амьдралыг билэгддэг аж. Үүдэндээ гацуур модны мөчрийг чимэглэн өлгөсөн байдаг. Баярын өмнөх өдөр нь орон болгонд өөрийн гэсэн нэртэй. Жишээ нь Германд хайлигеабенд гэдэг. Энэ нь манайхаар бол битүүний өдөртэй ижилхэн. Зул сарын баярын өдөр гэр бүлээрээ цугларч баярын ширээгээ засч угтдаг заншилтай. Энэ бол хүүхдүүдийн хамгийн их хүсэн хүлээдэг баяр. Учир нь Санта Клаус буюу өвлийн өвгөн аав ирж бэлгээ тараадаг гэнэ. Зул сарын баяр болохын өмнөхөн хүүхдүүд өвлийн өвгөнд өөрийн хүсэл, ямар бэлэг авмаар байгаагаа бичин илгээдэг уламжлалтай. Санта Клаус хүүхдүүдийг унтсан хойно нь ирж гацуур модны дор бэлгийг нь орхиод явдаг гэнэ. Зарим орнуудад бэлгийг нь оймсонд нууж тавьсан хэмээн ярьдаг.

Улс орнууд зурган илэрцүүдЗул сарын баярыг гэр бүлийн баяр ч гэдэг. Тиймээс энэ өдөр орон болгонд өөрийн ёс заншил, уламжлалтай холбоотой хоол хийнэ. Зул сарын баярыг улс орнуудад хэрхэн тэмдэглэдэг талаар товчхон өгүүлье.

Германд зул сарын баярыг зурган илэрцүүдГерман

Германд энэ баярын өмнөхөн хотуудын төв талбай дээр Зул сарын баярын зах гардаг уламжлалтай. Зах дээр цугларсан хүмүүс янз бүрийн амттан худалдаж авахаас гадна халуун дарс буюу глювайн заавал ууна. Баярын өмнөх өдөр буюу манайхаар битүүний өдөр нь хамгийн чухалд тооцдог. Хайлигеабенд хэмээн нэрлэдэг энэ өдрийн өглөө гацуур модоо чимэглэж орой нь гэр бүлээрээ цугларна. Энэ өдөр заавал сүмд очиж мөргөл үйлддэг уламжлалтай. Сүмээс ирэхэд нь хүүхдүүдийн бэлгийг гацуур модны доор тавьсан байдаг. Харин баярын ширээнд шарсан галуу эвсэл нугас, уламжлалт аргаар бэлдсэн штолен хэмээх үзэмтэй нарийн боов тавьдаг. Зул сарын баярын эхний өдөр эмээ, өвөө, ээж аавындаа айлчилснаар баяр үргэлжилдэг аж.

Испани

Испани зул сарын баярыг зурган илэрцүүдИспаничууд энэ баярыг маш хөгжилтэйгээр тэмдэглэдэг гэнэ. Зул сарын баярын өдөр хотуудын төв талбайд нэлээд хөл хөдөлгөөнтэй байдаг. Үндэснийхээ хувцсаар гоёсон испаничууд сүмийн үүдэнд цугларч гар гараасаа барилцан дуулж бүжиглэдэг аж. Орой нь найз нөхөд, гэр бүл, хамаатан садангуудтайгаа хамт баярын ширээндээ суудаг. Зарим нь дуртай зоогийн газартаа хооллодог гэнэ. Арванхоёрдугаар сарын 23-24-ний өдрүүдэд тус улсад “El Cordo” хэмээх сугалааг зохион байгуулдаг. 1818 оноос энэ сугалааг явуулдаг болсон бөгөөд 1996 онд түүнийг нь 30 сая хүн худалдан авсан гэсэн судалгаа байдаг. Испанийн төв нутгийнхан энэ өдөр шарсан тугал эсвэл тоорой, өмнөд нутгийнхан шарсан цацагт хяруулаар ширээгээ чимдэг. Харин хүүхдүүдийн бэлгийг оймс эсвэл гуталд нь хийдэг уламжлалтай.

Итали

Итали улсад  зул сарын баярыг зурган илэрцүүдИталичууд зул сарыг хамгийн амттай баяр хэмээн нэрлэдэг аж. Гэр бүлээрээ цугларахдаа зөвхөн амттай хоол идэх төдийгүй хамгийн баяртай мөчүүдээ эргэн дурсдаг уламжлалтай. Италийн бараг бүх нутагт баярын ширээнд банштай шөл байдаг. Түүнээс гадна гахайн махаар хийсэн хиам, чихэрлэг талх иддэг аж. Италичууд Зул сарын баярын өдөр хуучин хувцсаа цонхоороо гаргаж хаядаг гэнэ. Ингэснээр өнгөрсөн онд болсон муу муухай бүхнийг зайлуулж байгаагийн илэрхийлэл аж. Харин Италийн хойд нутагт зул сарын зах гардаг аж.

АНУ

Америк зул сарын баярыг зурган илэрцүүдАмерикт олон үндэстэн амьдардаг. Тиймээс их содон тэмдэглэн өнгөрүүлдэг гэж болно. Зарим нь шарсан цацагт хяруул, зарим нь шөл, байцаатай хоол зэргээр ширээгээ чимнэ. Баярын өглөө хүүхдүүдийг сэрэхэд бэлгийг нь гацуур модны дор тавьсан байдаг ньуламжлал болсон гэж болно. Ингэхдээ шөнө унтаж байхад Санта Клаус ирж бэлэг орхиод явсан хэмээн тайлбарладаг. Зул сарын баярын өглөөний цайн дээр заавал рулет идэж кофе ууна.

Их Британи

Лондон зул сарын баярыг зурган илэрцүүдИх Британид ч мөн адил Зул сарын баярыг гэр бүлийн баяр гэнэ. Тиймээс бүгд цугларч шарсан цацагт хяруул, цэлцэгнүүр идэж бие биедээ бэлэг өгдөг уламжлалтай. Баярын ширээнд уламжлалт аргаар бэлдсэн нарийн боов заавал тавьсан байх ёстой. Түүн дотроо зоос хийнэ. Зоос таарсан хүн нь тэр жилдээ азтай байна хэмээн ерөөдөг аж.

Categories
мэдээ нийгэм

Зарим замыг нэг чигийн хөдөлгөөтэй болголоо

зарим замыг зурган илэрцүүдШинэ жилийн баярын өдрүүдийг тохиолдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн ХУД-ийн нутаг дэвсгэр Богд Жавзандамба хутагтын гудамж буюу “Оргил худалдааны төв”-өөс “Эвсэг” дэлгүүр хүртэлх зам зүүнээс баруун тийш 1 чиглэлийн хөдөлгөөнтэй боллоо.

Categories
мэдээ спорт

Манай улсын өсвөрийн сагсчид ОУ-ын тэмцээнд тэргүүллээ

Сагсан бөмбөгийн 10, 11 хүртэлх насны ангиллын олон улсын тэмцээн боллоо. Тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлж оролцсон тамирчид хоёуланд нь аваргалж, шуугиан тарив.

11 хүртэлх насны ангиллын сагсчид маань Усть-Илимск хотын багийг 118:16-гаар хожсон. Ийнхүү тус тэмцээний түүхэнд хамгийн олон онооны зөрүүтэй хожил байгуулав. Улмаар Читаг 89:14, Красноярскийг 31:31-аар хожиж аваргалав.

Мөн 10 хүртэлх насны ангилалд өрсөлдсөн Монголын баг бүх өрсөлдөгчөө хожин түрүүллээ.Энэ насны ангиллын шилдгээр Э.Энгүүн, Б.Энхбаяр, 11 хүртэлх насныхад Т.Төрбаяр, О.Төрболд нар нэрлэгдэв.

Ийнхүү Монголын өсвөрийн хоёр баг олон улсын тэмцээнд аваргалж, төрийн дууллаа эгшиглүүллээ.

Categories
гадаад мэдээ

Ажилтан нь амиа хорлосны төлөө хүлцэл өчиж огцрохоо мэдэгджээ

Япон Денцү компанийн ажилтан өнгөрсөн онд ажлын хэт ачааллаас амиа хорлосон хэрэг гарчээ. Тус байгууллагын гүйцэтгэх захирал Тадаши Иший уг хэрэгт холбогдуулан талийгаачийн ар гэр болон олон нийтээс уучлалт хүсчээ. Мөн тэрээр ирэх нэгдүгээр сард болох ТУЗ-ын албан тушаалаасаа огцрох болсноо мэдэгдэв. Тэрбээр ажилтнаа хэт ачааллаас аварч чадаагүйд ийн хүлцэл өчсөн байна. Денцү компани нь 47 мянган ажилтантай, дэлхийн 140 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг байна. Тус байгууллагын ажилтан болох Такахаши амиа егүүтгэх үедээ 105 цаг илүү ажилласан байжээ. Бурхан болоочийн хэргийг шүүх хурал бүтэн нэг жил үргэлжилсэн бөгөөд саяхан эцсийн шийдвэр гарч, бүсгүй ажлын хэт ачааллаа дийлж чадаагүйгээс амиа хорлосон гэсэн дүгнэлт гаргасан байна.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ улс-төр

АН-ын гишүүний шинэчилсэн бүртгэлийг ирэх сарын 6-ныг хүртэл сунгав

Image may contain: 15 people, people standing and shoesАрдчилсан намын шинэчилсэн бүртгэлийг хоёр хоногоор сунгаж ирэх сарын 6-ны 24 цагаас тасалбар болгох тушаалыг АН-ын дарга З.Энхболд гаргалаа. Орон нутгийн намын гишүүд шинэчилсэн бүртгэлд хамрагдах идэвхи сул байгаатай холбогдуулан дунд шатны намаас бүртгэлийн хугацааг сунгаж өгөх хүсэлт гаргасныг үндэслэн дээрх шийдвэрийг гаргаж байгаа юм.

Харин сумдын гишүүдийн шинэчилсэн бүртгэлийг дунд шатны намын хороо 8-нд хүрээн авч 10-ны өдөр АН-ын ХЭГ-т хүлээлгэж өгөхийг мөн тушаалд тусгажээ.


Categories
гадаад мэдээ

​Д.Трамп Оросын эсрэг тавьсан хоригийн талаар тайлбар хийв

АНУ-ын эрх баригчид хакерын халдлагатай холбогдуулан ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авснаа мэдэгдсэн. Энэ талаарх тайлангаа ч ил болгосон билээ. Шинээр сонгогдсон АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп дээрх хоригийн талаар тайлбар хийв. Тэрбээр “Б.Обамагийн одоогийн засаг захиргаанаас Оросын эсрэг хориг тавих болсон нь юуны өмнө өөрийнх нь эсрэг чиглэсэн арга хэмжээ гэжээ. Мөн тэрбээр тагнуулын албаны төлөөлөгчидтэй уулзаж, Оросын тал АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө кибер халдлага явуулсан гэсэн нийтлэлийн талаар тайлбар авахыг хүсчээ. Д.Трамп “Энэ нь бидэнд томоохон зүйл хийх цаг ирлээ. Би эх орон, ард түмнийхээ эрх ашгийн төлөө ирэх долоо хоногт тагнуулын байгууллагын удирдлагатай уулзахад бэлэн байна. Одоо өрнөөд буй нөхцөл байдлын талаар мэдээлэл авах болно” гэв.
Урьд нь Д.Трамп Холбооны мөрдөх товчооноос ОХУ-ын зүгээс АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролдсон. Тэд Ардчилсан намын Үндэсний хорооны серверийг эвдэн ийн халдсан гэх мэдээлэлд үл итгэх байдлаар хандаж байжээ. Тэрээр “Энэ нь инээдэмжтэй хэрэг” гээд дээрх мэдэгдэлийг үгүйсгэж байв.
Д.Трамп Ерөнхийлөгчийн тангаргаа ирэх нэгдүгээр сарын 20-нд өргөх юм.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэгдүгээр сарын 1-нээс зарим газраар цас орж явган шуурга шуурна

Шуурга зурган илэрцүүдБаруун аймгуудын нутгаар: Өнөөдөр, маргааш зарим газраар, 31, 2-нд нутгийн зүүн хэсгээр цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи өнөөдөр Алтайн уулсаар, 1-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. Увс нуур, Идэр, Тэсийн голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 22-27 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 хэм өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.

Төвийн аймгуудын нутгаар: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас, 31-нд нутгийн баруун хагаст, 1-2-нд зарим газраар цас орж явган шуурга шуурна. Салхи 27, 30-31,2-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм өдөртөө 25-30 хэм, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм өдөртөө 20-25 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм өдөртөө 9-14 хэм хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтний эрч бага зэрэг суларна.

Зүүн аймгуудын нутгаар: 1-нд зарим газраар, 31-нд нутгийн хойд хэсгээр, 2-нд нутгийн баруун хэсгээр цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 1-нд зарим газраар 14-16/с хүрч ширүүснэ. 1-нд хүйтний эрч бага зэрэг чангарч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм өдөртөө 14-19 хэм хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтний эрч бага зэрэг суларна

Говийн аймгуудын нутгаар: Маргааш нутгийн баруун хэсгээр, 1-нд нутгийн хойд хэсгээр цас орж явган шуурга шуурна. Салхи 31-1-нд зарим газраар 14-16м/с хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 22-27 хэм өдөртөө 11-16 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм өдөртөө 7-12 хэм хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтний эрч сулхан байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудал ирэх оны нэгдүгээр улиралд ашиглалтанд орно гэлээ

Хөшигтийн хөндийн нисэх онгоцны зурган илэрцүүд

Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт баригдаж байгаа Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудлыг хүлээн авах Улсын коммис өчигдөр хуралдлаа. Тус нисэх онгоцны буудлыг ирэх оны эхний улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа юм байна.

Япон Улсын Засгийн газраас “Олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төсөл”-ийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газарт 28 тэрбум 807 сая иен (ойролцоогоор 300 сая ам.доллар)-тэй тэнцэх хөнгөлөлттэй зээлийг олгохоор шийдвэрлээд байгаа билээ. Зээлийг Япон Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч байгууллага болох Японы олон улсын хамтын ажиллагааны банк олгож байсан ба 2008 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны зээл, тусламжийн функц Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай нэгдсэнээр, нэгдсэн нэг ЖАЙКА нэрийн дор уг төсөл хэрэгжиж байгаа юм.

Categories
гадаад мэдээ

​Барак Обама Оросын 35 дипломат ажилтныг 72 цагийн дотор тус улсаас гарахыг шаарджээ

Өчигдөр буюу пүрэв гаригт Америкийн ерөнхийлөгч Барак Обама дэлхийн чихийг дэлдийлгэсэн нэгэн мэдэгдэл гаргажээ. Учир нь ОХУ-ыг Америкийн сонгуулийн үйл ажиллагаанд нөлөөлсөн гэж үзсэн байна. Үүний улмаас Америкт ажиллаж байгаа Оросын 35 дипломат ажилтныг 72 цагийн дотор гэр бүлийн хамт тус улсаас гарч явахыг шаардсан байна.
Энэ нь ОХУ-ын түрэмгий үйл ажиллагааны эсрэг авч хэрэгжүүлж байгаа эхний алхам хэмээн тэрээр мэдэгджээ.

Дональд Трамп-г ОХУ-ын кибер халдлагын багийн тусламжаар ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан хэмээн тэрээр үзэж буй аж. Харин үүнийг нь Дональд Трамп эрс үгүйсгэсээр өдий хүрсэн юм.
Тэрээр энэхүү мэдэгдлийн дараа сэтгүүлчдэд ярихдаа “манай оронд үүнээс илүү чухал хийх ажлууд байгаа” гээд “гэхдээ тагнуулын байгууллагын удирдагч нартай ирэх долоо хоногт уулзаж, сүүлийн үеийн баримт мэдээллүүдтэй танилцана” гэсэн байна. Оросын тал Обамагийн авч байгаа арга хэмжээнд харамсаж байгаагаа илэрхийлээд Москва мөн хариу арга хэмжээ авахаа мэдэгджээ.
Гэхдээ шинэ ерөнхийлөгч 20-иод хоногийн дараа тангарагаа өргөх гэж буй тул энэхүү шийдвэр тийм ч олон хоногийн настай байж чадахгүй хэмээн ажиглагчид үзэж байгаа юм байна.