Categories
мэдээ нийгэм

Нарантуул зах дөрөв хоног амарна

Холбоотой ЗурагЭнэ оны хамгийн сүүлчийн өдөр буюу арванхоёрдугаар сарын 31-ний өдөр ажиллах зах, худалдааны төвүүдийн хуваарийг хүргэж байна. Томоохон захуудаас Нарантуул худалдааны төв дөрөв хоног амарна, бусад нь зөвхөн нэгдүгээр сарын 1-нд амрах юм байна. Мөн томоохон сүлжээ дэлгүүд цагийн хуваарийн дагуу амралтгүй ажиллана.

“Хархорин” худалдааны төв өнөөдөр 07.00 – 15.00 цаг хүртэл ажиллана. Нэгдүгээр сарын 1, 2-нд амарна

“Нарантуул” худалдааны төв өнөөдөр 10.00-19.00 хүртэл ажиллана. Нэгдүгээр сарын дөрвөн хүртэл амарна

“Бөмбөгөр” худалдааны төв өнөөдөр 09.00-20.30 хүртэл ажиллана. Нэгдүгээр сарын 1-нд амарна

Барс худалдааны төв өнөөдөр 07.00-17.00 цаг хүртэл ажиллана.

“Сандэй Плаза” худалдааны төв өнөөдөр 10.00-22.00 цаг хүртэл ажиллана. Нэгдүгээр сарын 1, 2-нд амарна

“Миний сүлжээ дэлгүүрүүд”- ийн салбарууд өнөөдөр 08.30-23.00 хүртэл ажиллана. Нэгдүгээр сарын 1-нд 12.00-22.00 хуртэл ажиллана

“Номин Холдинг” ХХК-ийн бүх салбарууд 09.00-22.00 цаг хүртэл ажиллана.

“E Mart” худалдааны төв өнөөдөр 10.00-22.00 ажиллана. Нэгдүгээр сарын 1-нд 12.00-22.00 цаг хүртэл ажиллана

“Боса” сүлжээ дэлгүүрүүд өнөөдөр 07.00-22.00 цаг хүртэл ажиллана. Нэгдүгээр сарын 1-нд 12.00-22.00 хүртэл ажиллана.

“Сансар” сүлжээ дэлгүүрүүд өнөөдөр 13.00-22.00 хүртэл ажиллана.

Меркури худалдааны зах өнөөдөр 10.00-19.00 хүртэл ажиллана. Нэгдүгээр сарын 1-нд амарна.

Categories
мэдээ нийгэм

Шинэ оны анхны нарыг харах ёслолын үеэр замын цагдаа зохицуулалт хийж ажиллана

Шинэ оны нарыг харахаар хүмүүс нэгдүгээр сарын 1-нд Хийморийн овоо, Дөрвөн уулынхаа овоо болон Багахангай дүүргийг зорьдог билээ. Тэгвэл замын цагдаагийн алба энэ үеэр иргэдийг аюулгүй зорчуулах үүднээс батлагдсан төлөвлөгөө, хуваарийн дагуу иргэдэд үйлчлэх юм байна.

Иргэд та бүхэн шинэ оны анхны нарыг угтан ажил үйлсээ даатгаж, ирэх жилийнхээ хийморь сүлдийг урин дуудахаар гэрээсээ гарахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй, хурд хэтрүүлэхгүй, хүүхдийг зориулалтын суудалд авч явахыг зөвлөж байна.

Шинэ жилийн баярын мэнд хүргэе! Замын цагдаагийн хамт олон.

О.ӨНӨР

Categories
мэдээ соёл-урлаг

Өнөөдөр “Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүн болно

Өнөөдөр “Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүн болно зурган илэрцүүд

Сүхбаатарын талбайд өнөөдөр “Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүнтэй. Цэнгүүнд МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Ц.Чулуунбат, “Камертон” хамтлаг, Г.Тэнүүн, А.Хишигдалай, С.Зоригт, П.Баярцэнгэл болон бусад хамтлаг дуучид, орчин үеийн бүжгийн хамтлагууд оролцоно.

  • 20:00-20:30 Шинэ жилийн хит дуунуудаар DJ сетийн эхний хэсэг тоглоно
  • 20:30-21:00 Орчин үеийн бүжгийн хамтлагуудын үзүүлбэрүүд
  • 21:00-21:30 Шинэ жилийн хит дуунуудаар DJ сетийн хоёр дахь хэсэг тоглоно
  • 21:30-22:00 Талбайд цугласан иргэдийн дунд тэмцээн зохионо
  • 22:00-23:40 Хамтлаг дуучдын шоу тоглолт. Дуучин П.Баярцэнгэл, Г.Тэнүүн, С.Зоригт, А.Хишигдалай, МУГЖ Ц.Чулуунбат, “Камертон” хамтлаг оролцоно.
  • 23:40-23:45 Өвлийн өвгөн, цасан охидын хамт Сүхбаатарын талбайд тусгайлан бэлтгэсэн автомашинаар тайзны өмнө хүрэлцэн ирнэ.
  • 23:45-23:51 Дуучин МУГЖ Б.Сарантуяа “Шинэ жилийн дуу” дуулна
  • 23:51-23:59 НИТХ-ын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар үг хэлнэ.
  • 00:00-00:10 Ёслолын буудлага

Нийслэлийн залууст зориулсан энэхүү тоглолтыг “Улаанбаатар” чуулгын дарга Р.Мөнхсайхан найруулж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн шуурхай мэдээллийн утас хэвийн ажиллаж байна

Нийслэлийн шуурхай мэдээллийн утас зурган илэрцүүд

Шинэ жилийн баярын өдрүүдэд иргэд хэрэгцээт мэдээллээ Улаанбаатар хотын шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн 310005, 76111005 дугаарын утсуудад хариуцлагатай жижүр ажиллаж байна.

Тухайлбал, Нийслэлийн газрын алба, Нийслэлийн тээврийн газар, Улаанбаатар зам засвар, арчлалтын газар, Нийслэлийн соёл урлагийн газар, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Геодези усны барилга байгууламжийн газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, Хот тохижилтын газар, Нийслэлийн мэдээллийн технологийн газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар,Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газрын дарга нар хуваарийн дагуу хариуцлагатай жижүүрээр ажиллаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Төв талбайн баруун, зүүн авто замын урсгалыг түр хугацаагаар хаана

зам гулгаатай зурган илэрцүүдСүхбаатарын талбайд өнөөдөр “Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүн 18.00 цагаас эхэлнэ. Үүнтэй холбогдуулан Сүхбаатарын талбайн хоёр талын автомашины урсгалыг хааж, цэнгүүнд оролцогчдын аюулгүй байдлыг хангаж ажиллахаар Замын цагдаагийн газраас шийдвэрлэжээ. Замын хөдөлгөөнийг 18.00 цагаас 01.00 цаг хүртэл хаана. Мөн ойр орчмын зогсоолууд иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх учраас иргэд өөрсдийн тээврийн хэрэгслийг Хангарьд ордон, Улаанбаатар зочид буудал, ДБЭТ, УДЭТ, Спортын төв ордон зэрэг зогсоолуудад байршуулах боломжтой юм байна. Харин автомашингүй очих иргэдэд нийтийн тээврийн их багтаамжийн 658 автобус үйлчлэх бөгөөд Замын цагдаагийн алба, Нийслэлийн онцгой байдлын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газрын алба хаагчид иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах аж.

Мөн он солигдох мөчид нийслэлийн дөрвөн цэгт буюу Чингисийн талбай, Маахуур толгой, Баянхошуу, Дамбын гүүрнээс ёслолын буудлага хийх юм байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга М.Энхболд шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэв

УИХ-ын дарга М.Энхболд Шинэ жилийн зурган илэрцүүд

a

Та бүхэндээ угтан ирж буй шинэ тоолол, 2017 оны шинэ жилийн баярын халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье.

Сайхан баярлаарай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА,

МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД

Categories
мэдээ эдийн-засаг

​НӨАТ-ын буцаан олголт ирэх онд хэвийн үргэлжилнэ

НӨАТ зурган илэрцүүдНӨАТ-ын энэ оны сүүлчийн тохирол энэ сарын 25-нд болсон. Тэгвэл ирэх оноос НӨАТ-ын буцаан олголт хэвийн үргэлжлэнэ гэдгийг Сангийн яамнаас мэдээллээ.

Тодруулбал, Сангийн яамны дэд сайд Х.Булгантуяа, Сангийн сайдын зөвлөх Э.Жаргалсайхан, Улсын төсөвт үйлдвэрийн газрын захирал Р.Отгонтулга нар мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр НӨАТ-ын буцаан олголтыг цаг тухайд олгох тал дээр иргэд үнэн зөв ойлголттой байх нь чухал гэдгийг салбарын сайд онцоллоо. Тэрбээр “Одоогийн байдлаар 250 мянга орчим иргэдийн мэдээлэл буруу байна гэж банкууд анхааруулсан. Өөрөөр хэлбэл овог гэдэгт өөрийн нэрээ бичээд, нэр гэдэгт хүүхдийнхээ нэрийг бичсэн байх жишээтэй. Эсвэл дансны дугаар гэдэгт картны дугаар биччихсэн байдаг. НӨАТ-ын тухай хууль 2017 онд үргэлжилнэ. Нэг гүйлгээг буцаахад 180 төгрөгийн шимтгэл төлдөг. Тэгэхээр 10 мянган иргэний данс руу гүйлгээ хийж, буцаагдвал нэг сая 800 орчим мянган төгрөгний зардал Улсын төсвөөс гарна гэсэн үг. Бид үүнийг НӨАТ-ын буцаан олголтыг 2017 оны эхний улирал буюу гуравдугаар сарын 31-нээс өмнө зохион байгуулахаар ажиллаж байна” гэлээ. Түүнчлэн ирэх оны нэгдүгээр сарын 5-наас өмнө баримтаа бүртгүүлэхийг иргэдэд уриаллаа.

Categories
мэдээ нийгэм

С.Жавхлан эмзэг бүлгийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлжээ

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний түүхт өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүн Самандын Жавхлан дөрвөн сарын цалингаараа тойргийнхоо иргэдэд таван цул авч, тараажээ. Тодруулбал, түүний сүүлийн дөрвөн сарын цалин нь 6 сая 168 мянга 844 төгрөг болсон байна. Тэрээр нийслэлийн Баянзүрх дүүргийн 8, 10, 20, 23, 28-р хорооныхоо өрх толгойлсон, олон хүүхэдтэй эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан болон нэн ядуу нийт 300 гаруй өрхөд хонины хуйхалсан толгой, таван цул, сүү, гурил, нүүрс, түлээ өгчээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн С. Жавхлан хэлэхдээ “Ард түмний тэн хагасаас илүү нь ажилгүй өлсөж цөхөрч байхад, хэдхэн хүн найрлаж цэнгэж байгааг баяр гэхгүй ээ. Гурван сая хүн бүгдээрээ сэтгэл хангалуун, ижил тэгш баярлавал түүнийг харин баяр гэж хэлж болно. Өнөөдрийн дарга, сайд нарын тэмдэглээд буй олон баярыг эсэргүүцэж байна. Өнөөдөр оргилуун дарс, бялууны өртөгөөр ч мах, гурил аваад өгөхөд яг амьдрал дээрээ багадхааргүй байна. Улаанбаатар хотод бор хоног, шар өдрийг идэх хоол, түлэх түлээгүй өнгөрөөж буй ажил орлогогүй, хөдөлмөрийн чадваргүй айл маш олон байна” гэжээ.

Тэрээр шинэ жилийн баяраас татгалзаж буйгаа мэдэгдэж, баярлаж цэнгэх мөнгөөрөө ядарсан түмэндээ туслацгаая хэмээн бусад гишүүдийг уриалсан билээ. Дээрх тараасан таван цул, хонины толгойг С.Жавхлан гишүүний ажлын албаныхан хуйхалж, цэвэрлэн иргэдэд хүлээлгэн өгсөн байна.

С.Жавхлан дөрвөн сарын цалингаараа тойргийнхоо иргэдэд таван цул авч өгчээ

С.Жавхлан дөрвөн сарын цалингаараа тойргийнхоо иргэдэд таван цул авч өгчээ

С.Жавхлан дөрвөн сарын цалингаараа тойргийнхоо иргэдэд таван цул авч өгчээ

С.Жавхлан дөрвөн сарын цалингаараа тойргийнхоо иргэдэд таван цул авч өгчээ

Categories
мэдээ нийгэм

Амттай, тахианы шарсан мөч хэрхэн бэлтгэх вэ

Баярын ширээний бас нэгэн зоог шарсан тахиа зайлшгүй байх байхаа. Тахианы мөч шарах олон арга байдаг ч , энэ удаад хамгийн энгийн гарын доорх орцоор амталж, маш хялбарханаар болгох аргыг санал болгож байна.

Орц:

6 ширхэг төмс

20 гр ургамлын тос

Давс

Нэг цайны халбага орегано

Нэг цайны халбага базилик

Тахиа амтлагч

Шингэн утаа

Hunt’s BBQ соус

Хар перец

5 хумс сармис

Шарах шүүгээнд 180 градуст 30-40 минут болгоно.

Тараг-5 а/х ( амны халбага)

Майонез-5 а/х

Кетчуп-2 а/х

2 а/х гич

2 а/х зөгийн бал

Доорх бичлэгээс хийх аргыг нь
үзнэ үү.

О.ӨНӨР

Categories
мэдээ цаг-үе

Нарантуулын тэрэгчнээс Зуун айлын портерчин болсон хорин жил

-Д.ДАШЦОГЗОЛ:
СҮҮЛДЭЭ ХАДГАЛАМЖИНДАА МӨНГӨ ХИЙХГҮЙ Л БОЛ ТАЙВШРАХАА БОЛЬЧИХДОГ ЮМ БИЛЭЭ-

Нарантуул дээр тэрэг түрээд гүйж явсан залуу мөнгөө хураагаад амины
хоёр ч байшин, портер машин, сарын сая гаруй төгрөгийн орлоготой товхийтэл амьдарч
байна. Дашцогзол 1997 онд Завханаас Улаанбаатарт шилжиж иржээ. Мэргэжил боловсролгүй
хорь хүрч яваа залууд Нарантуул зах дээр тэрэг түрэх ажил л олдож. Өдөрт олсон хэдээсээ
өл залгах хоолны мөнгө авч үлдээд бусдыг нь хамаатныхаа хүнд хадгалуулж эхэлжээ.
Гэр хол ч унаанд мөнгө зарахгүйн тулд зах руу ирж, буцахдаа алхана. Өдөрт хадгалуулдаг
мөнгө нь дээд талдаа хорин мянга, ер нь бол арван мянган төгрөгөөс буухгүй. Тэр
үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 9800 төгрөг байсан гэхээр овоо мөнгө.

Дашцогзолыг Нарантуулынхан Доржоо гэдэг нэрээр нь анддаггүй юм билээ.
Тэрэг түрж хураасан мөнгөөрөө барилгын материал увуу цувуугаар авч ахынхаа хашаанд
хураасаар байгаад байшинтай болчихож. 6х8-ын харьцаатай тохьтой, дулаахан сууцаа
Доржоо өөрөө барьжээ. Орон гэрээ бэлдээд авсан залуу хураасан мөнгөөрөө эксель худалдаж
авч таксинд явж эхэлж.

Таксинд явж олсон мөнгөө хүү авах давуу талтайг нь бодоод хамаатныхаа
хүнд биш банкинд хадгалуулдаг болжээ. Олсон мөнгөнийхөө 80 хувийг хадгална гэж өөртөө
амласнаа ярив. “Зарим өдөр бензинийхээ мөнгийг хасаад ганц, хоёрхон мянгыг олно.
Юуг нь хадгалах вэ дээ гээд үрчихье гэж бодож байгаагүй. Залуу хүн л юм чинь наргиа
цэнгээн, аялал зугаалгад мөнгө үрмээр санагдана. Гэхдээ эхлээд зорилгодоо хүрээдхэе
гэж зүтгэсэн. Мөнгөө хадгалаад байхаар сүүлдээ хадгаламжиндаа мөнгө хийхгүй л бол
тайвшрахгүй болчихдог юм билээ” гэж Доржоо ярьж байсан. Портероор ачаа бараа зөөх
нь илүү ашигтайг олж харсан залуу будаг нь ханхалсан шинэ портер худалдаж авчээ.
Мэдээж такси барьж хуримтлуулсан мөнгөөрөө. Доржоо одоо ч портероороо ачаа зөөдөг.
Зуун айл дээр зогсч ачаа зөөгөөд долоон хоногт 300-350 мянган төгрөг өлхөн олчихдог
юм байна. Олсон мөнгөнийхөө 60-70 хувийг хадгаламжиндаа хийдэг.

Доржоо “Би долоо хоног болгон банкинд очиж мөнгөө хийдэг. Бэлэн мөнгөтэй
явахаар хэрэггүй зүйлд үрчих гээд байдаг юм. Гэртээ хадгалах бас дэмий. Увуу цувуугаар
авсаар дуусгачихдаг. Дараа нь бодохоор энэ гээд хэлчихээр хэрэгтэй юм аваагүй байдаг.
Мөнгөө хадгалаад сурчихаар хүн хэрэггүй зүйл авахаа больчихдог юм билээ. Найзуудаа
хараад байхад хүссэн зүйлээ авч мөнгөө үрээд байгаа анзаарагддаг. Хүний хүсэл барагдахгүй
шүү дээ. Хүсэл хэрэгцээ хоёроо ялгах нь чухал гэж нэг хүн зурагтаар ярьж байсан.
Үнэхээр үнэн үг. Хүмүүс хадгалахаар их цалин авч байгаа биш, юуг нь хадгалах юм
гэж ярьдаг. Олсон мөнгө болгоныхоо тодорхой хувийг хадгалаад жил өнгөрөхөд л хадгаламж
ямар хэрэгтэйг ойлгоно доо” гэж ярив. Залуу гурван жилийн өмнө Дарь-Эхэд хашаа худалдан
авч мансардтай, 9х9-ийн харьцаатай амины сууц барьжээ. Мөн л хуримтлуулсан мөнгөөрөө.
“Зуун айл удахгүй газарт орно. Хэзээ хөөгдөх бол гэж түгшиж амьдрах хэцүү. Тэгээд
ч миний хашаа биш болохоор өөрийн гэсэн орох оронтой болъё гэж бодсон” гэж байна.
Мөнгөө хураагаад аятайхан амьдарсан ийм энгийн түүхээс гадна дэлхийд гэж яригддаг
тэрбумтнууд дунд ч хуримтлуулсаныхаа ачаар бизнесээ цэцэглүүлсэн түүх цөөнгүй дуулддаг.
Хөрөнгө мөнгө нь Опрагаас 800 сая ам.доллараар илүү Хятадын тэрбумтан Жан Шин гэхэд
л ядуу тарчиг амьдралд өссөн гэдэг. Бээжингийн охин мөнгө олохын тулд ээжтэйгээ
Хонгконгийг зорьж, таван жил мөнгөө цуглуулсан байдаг. Лондонд очиж англи хэлний
курст сурах гэж. Ингээд л амжилтанд хүрэх тийзээ олоод авч.

IKEA-гийн босс Ингвар Кампрадын бизнес ч хуримтлуулсан мөнгөнөөс
эхэлсэн юм билээ. Сурагч байхаасаа харандаа үзүүрлэгч, шүдэнз гэх мэт жижиг сажиг
барааг бөөний үнээр авч борлуулдаг байсан хүү хураасан мөнгөн дээрээ ааваасаа багахан
мөнгө нэмж зээлээд бизнесээ эхэлж байж. 15 настайдаа.

Манай улсад 820 мянга орчим айл байдгаас 760 мянга нь ямар ч хуримтлалгүй
гэсэн статистик бий. Хадгаламжтай монголчуудын 83 хувь нь нэг сая хүрэхгүй төгрөг
хуримтлуулсан гэж эдийн засагчид онцолдог. Ганцхан хувь нь л тавин сая төгрөгөөс
дээш хуримтлалтай. Монголчууд бултаараа мөнгө хуримтлуулж сураагүй гэсэн үг. Их,
бага хуримтлалтай 60 мянган айлын нэг нь Д.Дашцогзолынх. Уг нь гурван өрх тутмын
нэг нь сард 50 мянган төгрөг хадгалуулаад байхад л арван жилийн дараа айл бүр
13 сая төгрөгтэй болох юм билээ. Улсаараа гэж яривал 3.3 их наяд төгрөг эдийн засагт
эргэлдэх нь.

Хадгаламж ихсэх хэрээр банкууд компаниудад өгөх зээлээ нэмнэ, бизнесийн
төслүүд мөнгөөр дутахын зовлонгүй болоод ирэхээр ажлын байр нэмэгдэж, төсөвт цуглах
татвар өснө. Ажилгүй, мөнгөгүйн зовлон ард үлдэж улсаараа аятайхан амьдрах боломж
мөнгөө хадгалуулах гэсэн энгийн зүйлээс эхэлдэг. Иргэд нь мөнгөө хуримтлуулаад заншчихсан
улсуудыг харахаар хөгжлөөрөө цойлсон орнууд байдаг нь цаанаа ийм учиртай.