Categories
мэдээ нийгэм

“Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандахыг гадаад иргэн зоджээ

Амараа хүнд зодуулжээ зурган илэрцүүд

Өнгөрсөн сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр “HOME PLAZA” худалдааны төвд байрлах ONE EVENT HALL-д болсон цэнгүүний үеэр “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандахыг орос иргэн танхай сэдлээр зодож тархинд нь хүнд гэмтэл учруулжээ.

Тодруулбал, ОХУ-ын дипломат консулын төлөөлөгч Олег гэгч нь дуучин С.Амармандахыг 11 дүгээр сарын 23-ны өдөр үед Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас зохион байгуулсан “Жаргалтай Улаанбаатар” цэнгүүнд ая дуугаа өргөн гарч явахад нь зодсон байна. Тус арга хэмжээнд БНХАУ, ОХУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд нар, дипломат ажилчид, зочид төлөөлөгчид, Нийслэлийн Засаг дарга, Хотын дарга С.Батболд болон хотын удирдлагууд зэрэг олон хүндэт зочид уригдан иржээ.

Тухайн өдөр дуучин С.Амармандахыг цэнгүүнээс гарч явахад нь дипломат суурин төлөөлөгч араас нь архины шилээр толгой тус газарт хүчтэй цохисны улмаас дуучин шууд ухаан алдан унасан байна. Гэтэл үргэлжлүүлэн танхайран зодож байхад нь хамгаалагч нар салгажээ. Ингээд С.Амармандах ухаангүй гэмтлийн эмнэлэгт хүргэгдэн ирж, нийт гурван хоног ухаангүй байжээ.

Одоогийн байдлаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад тоймтой хариу өгсөнгүй байна.

Categories
мэдээ нийгэм

ДОХ-ын шинжилгээ үнэ төлбөргүй хийж байна

ХӨСҮТ зурган илэрцүүдӨнөөдөр дэлхий даяар ДОХ-той тэмцэх өдөр тохиож байна. Бэлгийн идэвхтэй амьдралтай ангилалд багтах 15-49 насныхан жилд нэг удаа тогтмол ХДХВ-ийн шинжилгээнд хамрагдах шаардлагатай гэдгийг эмч нар сануулж байна. Энэ хүрээнд ХӨСҮТ-д ДОХ-ын шинжилгээ үнэ төлбөргүй хийж байгаа аж. Өнгөрсөн сарын байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 218 тохиолдол Монгол Улсад бүртгэгджээ. Харин шинэчилсэн тооцооллоор 15-49 насныхны дунд ХДХВ-ийн халдвартай 457 хүн байж болно гэж гаргасан байна. Учир нь ХДХВ халдвараар бүртгэгдсэн хоёр хүний ард оношлогдоогүй гурван хүн бий гэх тооцоо байдаг аж.

Одоогоос хэдэн жилийн өмнө Камерунаас ирсэн нэг эмэгтэй халдвар авсан хэмээн мэдээллэж байсан. Энэ эмэгтэй нь халдвар авсан иргэдээс хамгийн удаан амьдарч байгаа нь юм. Гол нь тухайн эмэгтэй халдвар авсныхаа дараахан нь шууд эмчийн хяналтад орж, эмчилгээ эхэлсэн. Одоо бол бие нь хэвийн, өвдөөгүй. Эмнэлэгт хэвтэж л байдаг, гарч л байдаг. Тэгэхээр гол нь хүн бүр тогтмол шинжилгээнд хамрагддах нь эрсдэлээс өөрийгөө сэргийлэх томоохон алхам хэмээн мэргэжлийн эмч нар хэлж байна.

Categories
мэдээ улс-төр

Н.Алтанхуягийг төрсөн дүү Н.Наранцэцэгийг суллав

Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээ мэдэгдээд байсан Ерөнхий сайд асан Н.АлтанхуягийгАТГ-аас дуудсан дагуу өдрийн 16:20 цаг орчимд тус газарт очмогцоо өөрийн байр сууриа сэтгүүлчидтэй хуваалцсан билээ. Харин анхны байцаалтынхаа дараа тэрээр сэтгүүлчдэд ямар нэгэн тайлбар өгөхөөс эрс татгалзав.Өмнөх хугацаанд түүний төрсөн дүү болон хамаатных нь нэг хүнийг дуудаж байсан юм. Дүү Н.Наранцэцэг нь одоо болтол хоригдож байгаа.

Харин өнгөрсөн сарын 16-ны өдөр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн төрсөн дүү Н.Наранцэцэг болон эгчийнх нь бэрийг АТГ-аас баривчлан хорих 461-р ангид 14 хоногийн хугацаагаар саатуулсан. Цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа нь өчигдөр дууссан тул Н.Алтанхуягийг байцаагдах мөчид түүний дүү Н.Наранцэцэгийг хорих ангиас сулласан байна.

Categories
мэдээ нийгэм

НИТХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна

Нийслэлийн 2017 оны төсвийн төслийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд НИТХ-д өргөн барьсантай холбоотойгоор НИТХ, хороод, намын бүлгүүд төсвийн төслийг хэлэлцэж байгаа билээ.

Өнөөдөр НИТХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна. Ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Авьяаслаг монголчууд” шоунд Ардын нам ялав

“Авьяаслаг монголчууд” шоуны шигшээд П.Баярмагнай гэдэг дуучин биш Ардын нам шалгарчихлаа. Шигшээд өрсөлдсөн оролцогчдын үзүүлбэрээс П.Баярмагнайгийн харуулсан “Дайсны цэргүүд ээ сонсоцгоо” киноны дуутай, ахмад дайчидтай үзүүлбэр бол тэр чигээрээ Ардын намын тавилттай жүжиг, захиалгат шог гараа байлаа. Хэдхэн хоногийн өмнө тус намынхан дахин сэргээж тэмдэглэхээр боллоо хэмээн хүмүүст ойлгуулсан Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа зарлан тунхагласны 92 жилийн ойд зориулсан үзүүлбэр тайзнаа дэлгэгдэж, түүгээр ч барамгүй уг үзүүлбэрийг шигшээд түрүүлүүлчихсэнийг тоймлоод харвал энэ шоунд улс төр ороод эхэлжээ гэж хэлж болно. Шалгаруулалт болж байгаа танхим, тайз нь МАН-ын Тусгаар тогтнолын ордных юм чинь арга ч байж уу гэдгийг үзэгч олон түмэн хүртэл ярьцгааж “Энэ удаагийн дугаар арай л хошин болчихлоо” гэцгээж байх юм.

“Авьяаслаг монголчууд” шоу бол манайдаа л зохиогддог, зохиогдож байгаа шоунуудаас хамгийн гайгүй нь байсан юм шүү. Хүн бүр үзэж, жинхэнэ шоу гэж үүнийг л хэлдэг байх гэж ам сайтай байтал улстөржсөн үзүүлбэр орж ирж, тэрийг нь шууд л шигшээд шалгаруулчихаж байгаа нь эргээд энэ шоуны нэр хүндийг унагачихаж байгаа юм. Үзэгчид, шүүгчид нь эх орны дуунд уярч, эх орноороо бахархсандаа тэр үзүүлбэрийг дараагийн шат руу оруулчихсан юм биш ээ. Ардын нам ямар их чадал, тэнхээтэй байгаагаа гайхуулж тэр үзүүлбэрийг шигшээ рүү оруулчихсан юм шүү. Үнэндээ тэр дуучны хувьд ердийн нэг дуучны хэмжээнээс доогуур түвшинд л “Дайсны цэргүүд ээ сонсоцгоо”-г дуулсныг бүгд сонссон. Улс төр гэдэг ийм л бохир гэдгийг харцгаалаа. Дэлхийн хэмжээний шоуны шүүлт болоод үзэгчдийн саналыг тусгай байгууллага хянаад байхад л улстөрчдийн гутлын шавхай энэ шоуны эрхэмсэг тайзыг халтартуулчихаж чадаж байна.

Аливаа зүйлд улс төр хутгалдаад ирэхээр л хичнээн сайн сайхан үйл хэрэг, найр, наадам, нөхөрлөл, бурхан шиг мундаг хүн байгаад ямар ч утгагүй болчихдогийн жишээ нь энэ шоу болов. Олон түмний хайр хүндлэлийг хүлээж байсан тэр дөрвөн шүүгчийн нэр хүнд хүртэл энэ захиалгат үзүүлбэрийн харгайгаар дарагдчихаж байгаа юм. Нэг сайхан юм үзээд, хараад дэмжээд, бишрээд, даган дуурайгаад, сэтгэл санаа овоо аятай болж эхлэхээр л тэрийг ашиглаад улс төрөө “чихчихдэг” үзэгдэл манай нийгэмд бүр тогтчихсон.

Н.Энхбаярыг дарга байхад яруу найргийн томоохон баяр болох “Болор цом”-ын тэргүүн шагналд өгдөг болор савыг бас л иймэрхүү байдлаар нэгэндээ атгуулчихсан юмдаг. “Ардын эрх” сонины тухайн жилийн есөн алдартанг тодруулдаг ёслол гэж сүртэй, нэр алдартай шалгаруулалт болдог байлаа. Тэр шалгаруулалтаар гарч ирсэн алдартнуудыг бүгд нэгэн дуугаар дэмжиж “Нүдээ олсон шалгаруулалт, жагсаалт болжээ” гэж магтдаг байв. Гэтэл энэ шалгаруулалтад улстөрчид өнөө л шавар шавхайтай хөл, бохир гараа дүрж “Тэр хүнийг жагсаалтынхаа төдөд оруул, тэр хэнийг доош нь буулга” гэх мэтчилэнгээр завхруулсаар уг шалгаруулалт утгаа алдаж байсан билээ. Ийм жишээ олныг бичиж болно.

“Авьяаслаг монголчууд” шоунд авьяастай монгол хүн, авьяаслаг монголчууд л шат шатанд шалгараад өрсөлдөөд эцэст нь дэлхийн дэвжээнд улс, үндэстнээ төлөөлж чадах нь үлдэх ёстой. Гэвч ийм цар хүрээ өргөнтэй шоуны уур амьсгалыг улс төр өөр тийш нь эргүүлчихээр ямар юмных нь дэлхийн дэвжээ, тайз энэ тэр байх вэ. Намын ухуулгын байрны индрэрхүү маягийн л юм болчихож байна. Тийм болохоор л “Авьяаслаг монголчууд” шоуны шигшээд Ардын нам шалгарчихлаа, ялчихлаа гээд байгаа юм ш дээ.


Categories
мэдээ нийгэм

Маршал Ю.Цэдэнбалыг “Эрдэнэт дээд өргөмжлөл” медалиар нэхэн шагналаа

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга, Хөдөлмөрийн баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг “Эрдэнэт үйлдвэр” ХХК, Орхон аймаг ёслол хүндэтгэлтэй тэмдэглэлээ.

Хүндэтгэлийн арга хэмжээнд Ю.Цэдэнбал агсны төрөл төрөгсөд болон “Ю.Цэдэнбал” академийн төлөөлөл, аймгийн удирдлагууд оролцлоо. Ю.Цэдэнбал агсныг Монгол төрийн алтан жолоог атгаж байх үедээ “Эрдэнэт” үйлдвэрийг байгуулах, “Эрдэнэт” хотын түүхэн бүтээн байгуулалтыг бүтээхэд гарамгай гавъяа байгуулсныг үнэлж “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн “Эрдэнэт дээд өргөмжлөл” медалиар нэхэн шагнаж, дагалдах 2 сая төгрөг, өргөмжлөлийг Ю.Цэдэнбал агсны төрсөн эгчийн охин П.Сүрэнд гардуулан өглөө. Мөн “Ю.Цэдэнбал” академийн шагнал “Алтан-Од” медалиар нэр бүхий хүмүүсийг шагналаа.

Categories
мэдээ улс-төр

Ц.Нямдорж: ҮЗ-ийн гишүүд ажлаа хйиж чаддагүй юм бол ОНРТ-ийг хуучин хэлбэрээр нь ажиллуулах хэрэгтэй

Ц.Нямдорж зурган илэрцүүд

УИХ-ын пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна. МОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Х.Чилаажав нэр дэвшиж байна. МОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр А.Мөнхбатыг чөлөөлж, Х.Чилаажавыг томилохыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлэв.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:Н.Энхбаярын Ерөнхийлөгч, Элбэгдорж Ерөнхий сайд байх үед 2005 онд Олон нийтийн радио телевизийн хууль, Улс төрийн намын тухай хууль батлагдсан. Хууль батлагдвал улс төрөөс хол байх юм болов уу гэж бодсон чинь бүр эсрэгээрэй. Х.Чилаажав тэр үед Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилогдож л байсан. Энэ зөвлөлийн гишүүд цалин хангамж авдаг. Ил далд улс төрийн хаялга нь арилдаггүй юм бол хуулийг нь хүчингүй болгочихвол ямар вэ. Хуучин эрх баригчдын хэмжээнд мэдэлд байхаар оруулах хэрэгтэй. Эрх баригчдын үүргийг гүйцэтгэдэг болоод байна. Муу нуухаар сайн илчил гэгчээр Засгийн газрын харъяанд нь агентлаг хэлбэрээр ажиллах хэрэгтэй. Энэ жил Эрдэнэтийн луйвар явагдаж байх үед Эрдэнэт үйлдвэр олимпийг ивээн тэтгэлээ гээд байсан. Гэтэл тэр үед 2016 оны долдугаар сараас 2017 оны долдугаар сар хүртэл 500 сая төгрөгийн хаалтын гэрээ авсан байна. Энэ мэт зүйлээ таслан зогсоож чадах уу. Чаддагүй юм бол Олон нийтийн радио телевизийг хуучин хэлбэрээр нь ажиллуулах хэрэгтэй.

ТББХ-ны дарга Нямаагийн Энхболд:Төрийн байгуулалтын байнгын хорооноос хуул хэр хэрэгжиж байгааг шалгалаа. Зөрчил их байна. Хамгийн наад захын жишээ гэхэд энэ байгууллагын даргаар өөр албан тушаал хавсарч ажиллаж байсан хүнийг томилсон байна. Уг нь энэ хуулиараа явбал зүгээр. Харамсалтай нь Үндэсний зөвлөл нь хуулиа дагаж мөрдүүлэхгүй байна. Шаардлагатай бол хуулинд зарим өөрчлөлт оруулж болно.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:ОНРТ-ийг арилжааны телевиз шиг сурталчилгаа хийхгүй гээд эрх баригчид мэдэлдээ авдаг. Төрийн байгуулалтын байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн гишүүн нь “Та Ц.Оюундарьтай уулзсанаас хойш телевизээр гардаг болсон шүү” гээд яриад явж байдаг. Энэ телевизийг ялсан намын телевиз болгочих эсвэл ард түмний телевиз болгоё. Өнөөдөр нэр дэвшиж байгаа хүн ч өмнө нь ажиллаж байгаа үр дүн гаргаагүй юм байна. Ажлын тайланг харахад гомдогсдын үгийг зөрчил гээд тавьчихсан байна.

ТББХ-ны дарга Н.Энхболд:Ажил үүргийн хуваарийн дагуу Төрийн байгуулалтын байнгын хороонд ногдсон. Өнгөрсөн дөрвөн жил хууль зөрчигдсөн. Бид хуулиа дээдлэх ёстой. Цаашдаа ч бусад газруудад шалгалт явуулна. Үр дүн гарна. Энэ шалгалт хүний тухай шалгалт байгаагүй. Дүгнэлт дээр хэн нэгнийг гэмт хэрэг хийсэн гэж бичээгүй. Байнгын хороо хэн нэгний гэмт хэрэг хийснийг тогтоодоггүй.

УИХ-ын чуулганаар МОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр А.Мөнхбат чөлөөлөгдөж улмаар Х.Чилаажавыг томиллоо.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Categories
мэдээ цаг-үе

Д.Хаянхярваа: Бид төсвийнхөө бүтэц, зарлага, орлогыг дахин эргэж харах шаардлага гарч байна

Д.Хаянхярваа зурган илэрцүүдУИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваатай ярилцлаа.

-Засгийн газрын зүгээс өргөн мэдүүлсэн эдийн засгийн онцгой хөтөлбөрийг танай бүлгийн гишүүд дэмжиж байгаа юу. Онцгой хөтөлбөрт өнөөх том төслөөс эхлээд олон зүйлийг тусгасан ч анзааралгүй үлдчихсэн зүйл байхвий…

-Эдийн засгийн хямралаас гарах тухай асуудал сүүлийн үед хүчтэй яригдаж байна. Ялангуяа өнгөрсөн аравдугаар сарын байдлаар манай эдийн засаг -1.6 хувь боллоо. Өөрөөр хэлбэл, эдийн засагчид болон олон улсын байгууллагуудын таамаглаж байснаас илүү хямрал манай эдийн засагт явагдаж байна л даа. Сүүлийн хэдэн жил уул уурхайн салбарын томоохон төслүүдээ хөдөлгөе гэж ярилаа. Өнөөдөр бид төсөв мөнгөний бодлогоо засан, эдийн засгийн нөхцөл байдалдаа зөв үнэлэлт дүгнэлт өгөх хэрэгтэй байна.

Нийгмийн сэтгэл зүй хүнд байна гэж би хувьдаа харж байгаа. Тухайлбал, төсвийн тодотголын үеэр 3-4 төрлийн татвар нэмэх асуудал яригдсан. Харамсалтай нь нийгмийн сэтгэл зүйн хана хэрмийг бид давж чадалгүй эгүүлэн татсан шүү дээ. Тэр утгаараа хүссэн ч, эс хүссэн ч бид хэрэглээгээ танахаас өөр замгүй болж байна. Хэрэглээ танах асуудалд хүн бүр сэтгэлээсээ хандмаар байгаа юм. Эдийн засаг амаргүй болчихлоо. Бидний орлого, гаднаас ирдэг валют багасаж байна. Гадна, дотнын хөрөнгө оруулагчдын тоо эрс буурчихлаа. Ийм нөхцөлд бид хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ гэдэг шиг тэр хэмжээндээ зарлагыг буцааж татах асуудлыг ярих ёстой. Бид төсвийнхөө бүтэц, зарлага, орлого талыг дахин эргэж харах шаардлага гарч байх шиг байна.

-Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн хувьчлал олны анхаарлын төвд байна. “Улаанбаатар” хэвлэхийн балгасыг 24 тэрбумаар зарж чадсан байхад Хөрөнгийн бирж, Төв шууданг 20 тэрбумаар борлуулж болохгүй юу гэсэн асуулт байгаад байна?

-Ямар нэг ажил хийхэд хэл ам дагуулахгүй байна гэж байдаггүй. Мэдээж хийх ажил нь хуулийн хүрээнд, ил тод, олон нийтийн эрх ашгийг хангасан байх ёстой. 10.3 их наяд төгрөгийн алдагдалтай улсын үйлдвэрийн газар байна гэж эдийн засгийн тоонд дурдагдсан байсныг та санаж байгаа биз дээ. Бидэнд өнөөдөр ийм их алдагдалтай улсын өмчит газрууд байх хэрэг байна уу. Энэ бүгдийг дотор нь ялгаж, салгаж, зааглаж харах хэрэгтэй. Зарим нэг улсын үйлдвэрүүдийг хувьчлах нь зөв. Менежмэнтийг нь сайжруулаад төр дэргэдээ байлгах ёстой зүйлсээ байлгах шаардлага ч бий. Харин хувьчлагдаж буй байгууллагуудын хувьчлал нээлттэй, ил тод байх ёстой юм. Түүнээс биш 1990-ээд оны эхэн үеийн хууль дүрэм бүрхэг байсан шиг замаар явуулж хэрхэвч болохгүй. Өнөөдөр иргэдийн хараа хяналт ил тод байдаг болсон тул өмч хувьчлалыг одоо нийгэмд цацагдаад байгаа шиг хэсэг хүн чимээгүй аваад явчихна гэж бодохгүй байгаа. Гэхдээ бид нэг зүйлээс татгалзах ёстой.

-Тэр нь юу гэж…

-Бид менежмэнтийн хувьчлал гэдэг зүйлээс татгалзах ёстой. Үүн дээр л ил, далд хуйвалдаан явагдаж магадгүй. Өнөөдөр хэд хэдэн менежмэнтийн хувьчлалын асуудал юу болов. Бүгд л харлаа шүү дээ. Гал дагуулсан зүйлсээс хол байх хэрэгтэй. Өнгөрсөн алдаанаасаа сургамж авч байж ийм алдаа гаргахгүй явах ёстой. Бид эдийн засгийг эрчимжүүлэх төлөвлөгөө гэдэг зүйлийг ярьж байна. Зарим нэг хүн эдийн засгийг эрчимжүүлэх төлөвлөгөө батлагдсанаар эдийн засаг бүхэлдээ хямралаас гарчих юм шиг, тэр төлөвлөгөөн дээр маш их ач холбогдол өгч, түүнтэй уялдуулан нийгэм, эдийн засгийн талаар ярьж байна. Энэ төлөвлөгөө гэдэг чинь Монгол Улсад ирэх дөрвөн жилд хийх зарим ажилд онцгойлон анхаарал хандуулж байгаа зүйл юм. Түүнээс биш цоо шинээр хийх гэж байгаа ажлууд биш. Ажлын арга барил дээрээ ямар өөрчлөлт гаргах вэ, яаж сайжруулах вэ, хэрхэн богино хугацаанд эдийн засгаа сэргээх арга хэмжээ авах вэ гэдэг дээр л анхаарал хандуулж байгаа юм.

-Цаашид ямар оновчтой арга хэмжээ авах ёстой вэ. Таныг Сангийн сайдаар ажиллаж байсан болохоор эдийн засагт нэмэр болчих зүйл хэлчих болов уу л гэж асуугаад байгаа ухаантай юм. Ерөнхий сайдын мэдээллийг сонсч байхад хөдөө аж ахуйн салбарт л өсөлт гарсан гээд байгаа. Төсвөө хэмнэнэ, том төслүүд гээд л… цааш дуугарахгүй юм?

-Хөдөө аж ахуйн салбарт өсөлт гарсаан. Өнгөрсөн зун бороо хуртай, тэнгэр хангай сайхан байсан. Мал өсч байгаль дэлхий ээлээ өгсөн. Төсвөө хэмнэнэ, том төслүүдээ хөдөлгөнө гээд бидний ярьж байгаа зүйл сонсоход тулга тойрсон юм шиг байж магадгүй. Хамгийн гол нь энэ яриад байгаа зүйлсийг хэрэгжүүлж чадалгүй, хийж чадалгүй нэлээд олон жилийг өнгөрүүлсэн шүү дээ. Тиймээс л энэ яриа чинь чөтгөрийн тойргоосоо гарч чадахгүй байна. Үүнийг шийдэх чадамж энэ төр засагт байна уу гэдгийг л иргэд харж байгаа. Ард түмний хүсэн хүлээж буй тэр зүйлд л хариу өгч ажиллах ёстой. Ингэж чадвал тодорхой үр дүн гарна. Японы Элчин сайдаар олон жил ажиллаад буцаж буй Т.Шимизү гуай “Монгол Улсын эдийн засаг гурван жилийн дараа сэргэнэ гэдэгт итгэлтэй байна” гэж хэлсэн байна лээ. Гадны хүмүүс хүртэл ингэж харж байна гэдэг бол ямар ч байсан итгэл найдвар алдраагүй гэсэн үг. Нэгэнт бидэнд тулгарсан хүндрэл бэрхшээлийг ажил хийж, ухаан зарж давах ёстой. Магадгүй ард түмэнд таалагдахгүй олон шийдвэр гарч мэднэ. Тийм шийдвэрийг зоригтой гаргаж байж үр дүнд хүрнэ. Түүнээс биш хэл ам, элдэв долоон тулга тойрсон ярианаас айгаад шийдвэрүүдээсээ буцаад байх юм бол үнэн хэрэгтээ бид энэ тойрогтоо удна шүү.

-Даваа гаригийн бүлгийн хурлаар эдийн засгийн хүндрэлтэй үеийг даван туулахад Засгийн газрын зарим гишүүд хангалтгүй ажиллаж байгаа учир Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, БСШУС-ын сайд Ж.Батсуурь гэсэн сайд нарыг огцруулах хэрэгтэй гэж ярьсан гэх юм. Бүлгийн гишүүдийн байр суурь ямар байна вэ?

-“Сайд нар хариуцлага алдлаа, сайд нарыг огцруулъя” гэдэг нэг ч үг, үсэг бүлгийн хурлаар яригдаагүй. Мэдээж Засгийн газрын гишүүдийг ажлаа шуурхайлж, шийдвэрээ хурдан гаргах ёстой, улс төрийн шийдэл гаргах юм бол хурдан гаргаад яв гэдэг зарчмын шаардлагын талаар бол ярьсан. Нэр зааж, тухайлан ярьсан зүйл байхгүй. Эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үеийг далимдуулаад ард түмний дунд цуурхал тараадаг зүйл бий болчихлоо. “Засгийн газрын сайд нарыг татах гэнэ”, “Ерөнхий сайдыг огцруулахаар болжээ” гэдэг ч юм уу хоосон яриагаар ард түмний тархийг угааж байгаа, нийгэмд тодорхой хэмжээний бухимдал үүсгэх гэсэн асуудал. Эдийн засаг ийм хүнд байгаа үед төр засгаараа оролдоод, сайд нараа сугалж, Засгийн газраа татаж унагах юм бол өнгөрсөн дөрвөн жилийн түүхийг давтана гэсэн үг.

Өнгөрсөн дөрвөн жил гэж ярихаар Ардчилсан нам руу орлоо гэж магадгүй. Гэхдээ тийм биш. Өнгөрсөн дөрвөн жилийн улс төрийн толь бол өнөөдөр манай нийгэмд байгаа дүр зураг байсан. Тиймээс өгөө, аваатай зүйл нь юу байв, сургамж авах нь юу байв гээд цаашид дүгнэлт хийх ёстой.

Түүнээс биш өнгөрсөн байдлаараа явбал бидний өмнөх зам гэрэлтэхгүй шүү. Сайд нарыг огцруулах гэж байна гэдэг бол цуурхал гэдгийг дахин онцолъё.

-Сүүлийн үед “Эрдэнэт” үйлдвэрийн даргын марафон эрчимтэй явлаа. Танай намынхан даргаар тавьчих хүн олдохгүй байна гээд байгаа юм биш үү. Бүлгийн хурал дээр энэ талаар ярилцсан уу?

-Бүлгийн ярих асуудал биш. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар гэж бий. Тэндээ яригдаад ном журмаараа явагдана. Мэдээж намын дарга, удирдах түвшний хэмжээнд ярина. “Эрдэнэт” үйлдвэр яах аргагүй Монголын том үйлдвэр тул боловсон хүчний асуудал дээр нь санаа оноогоо хэлэлгүй яахав. Үүнд санаа зовоод хэрэггүй. Хэвлэлээр гараад байгаа шиг архангайнхан Ч.Ганзоригийг, увсынхан Г.Алтанг захирал болгоно гэсэн шиг юм огт болоогүй. Тэртэй тэргүй “Эрдэнэт” үйлдвэрийн дарга тун удахгүй томилогдоно.

-Танай намын бүлэг олон шинэ гишүүнтэй. Гэтэл шинэ гишүүд нь хэдэн тийшээ хараад суучихлаа гэж байна. Бүдүүн бүлгийг авч явахад таны хувьд хүнд байна уу?

-Ямар юмных нь бэрхшээл байдаг юм. Нийгэмд яригдаад байгаа шиг манай шинэ гишүүд том толгойтой, 40 тийшээ харчихсан байна гэх гээд байна уу. Хариуцлагатайгаар хэлэхэд МАН хариуцлагатай улс төрийн хүчин. Ёс зүйтэй улс төрийн хүчин. Тиймээс бид бүлэг дотроо болон хаана ч байсан олон ургальч үзлийг уралдуулан ярьж хэлэлцэн, санаа оноо нэгдэж, нийлэх, санал зөрөлдөх, хатуу хөтүү үг чулуудах, маргалдах, мэтгэлцэх зүйл бий. Гэхдээ бид эцсийн шийдлээ олонхиороо гаргадаг. Олонхийн шийдвэрээ дагадаг. Манай бүлгийн гишүүд хэсэг бүлэг болж салж сарниад бүлэг, Засгийн газар, нам доторх үзэл бодлынхоо эсрэг яваад байгаа зүйл огт байхгүй. Ийм байлгах гэж бодож байгаа хүмүүс байгаа бол энэ бодлоо орхисон нь дээр болов уу. Бид Монголын ард түмний итгэсэн итгэлийг дааж ажиллах ноён нуруутай улс төрийн хүчин байж ирсэн. Байх ч болно гэж хэлье.

-Монгол Улсын зээлжих зэрэглэл буурсан. Үүний гол шалтгаан юу байна вэ. Үүн дээр анхаарч байна уу. Сангийн яамныхан зээлжих зэрэглэлээ бууруулахгүй гэж нэлээд ярьж хөөрсөн гэдэг яриа байна л даа?

-Зээлжих зэрэглэлийг бууруулах, өсгөх асуудлыг Сангийн яам, Монгол Улс шийдчихдэг юм биш. Олон улсын хэмжээнд зохих түвшинд үнэлэгдсэн зээлжих зэрэглэл тогтоодог байгууллагууд бий. Монгол Улсын эдийн засаг амаргүй болж байна шүү гэж бид эртнээс ярьж хэлж байсан шүү дээ. Эдийн засаг уначихаад байгаа энэ цаг үе эцсийн цэг биш, үүнээс доош унана, агшилт явагдана, амаргүй байна гэдгийг хэлж байсан. Үүний дагуу процесс явагдаж байна.

-Дахиад уналт үргэлжилнэ гэсэн үг үү?

-Эдийн засгийн уналтыг үргэлжлүүлье гэж хүсч байгаа хүн мэдээж байхгүй. Уналтыг зогсоох, гадны хөрөнгө оруулалтаа татах, ажлын байрыг нэмэгдүүлэх, банк санхүүгийн бодлогоо эрүүлжүүлэхээс эхлээд олон арга хэмжээг Засгийн газраас авах ёстой. Шууд хэлэхэд дэндүү доод түвшиндээ хүртэл эдийн засаг самрагдсан байсан тул үүнийг зогсоож, эдийн засгийн уналтыг хязгаарлахад цаг хугацаа шаардлагатай болоод байгаа.

-УИХ-ын дарга БНХАУ-д ажлын айлчлал хийх үеэрээ урт хугацаатай, хоёроос доош хувийн хүүтэй дөрвөн тэрбум ам.долларын асуудал ярьсан гэж байсан. Энэ юу болж байгаа бол. Үүнтэй зэрэгцээд “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ёстой гэж байна л даа?

-Зөвхөн Хятадаас зээл авах гээд байгаа юм биш. Нэлээд хэдэн газраас хөнгөлөлттэй, урт хугацаатай хөрөнгийн эх үүсвэрийг хайж байна. “Стэнд бай” хөтөлбөр ч яригдаж байгаа. Эдийн засаг хүндэрсэн үед бид аль болох хөнгөлөлттэй нөхцөлтэй, хүү багатай хөгжлийн зээл хайж олох ёстой. Ганц манай орон ч биш ийм нөхцөлтэй нүүр тулсан бүх улс орон ийм замыг сонгодог. Бид ийм замаар л яваа. Хятад, ОХУ, Япон, олон улсын банк санхүүгийн байгууллагууд руу ч хандаж байна. Сангийн яамны түвшинд өөр эх үүсвэр хайж байгааг нуугаад яахав. Бид боломжтой бүх нөхцөлийг хайна.

-Өөр нэг чухал сэдэв нь олон жил яригдаж буй төмөр замын асуудал. Хятадын тал уг нь Гашуун сухайт хүртэл төмөр замаа тавьсан юм билээ. Манай тал бахь байдгаараа. Төмөр замаа барья гэхэд зургаан км гүүрний асуудал байгаа. Аль тал нь хөрөнгөө гаргах вэ гээд асуудал болоод байгаа юм уу?

-Таван толгой, Оюу толгой, Гацуурт гэх мэт том төслүүдийн талаар бид тоймгүй их ярьцгаасан. Таван толгойн төсөл өнгөрсөн дөрвөн жилийн Их хурлаар орж ирэхэд гацаах нь ашигтай, ашиггүй гэж ярьсаар байгаад дууссан. Төмөр замын талаар хэдэн жил ярив. Олон жил ярьснаараа ажил сайн байдаг бол, төслийн үр ашиг нэмэгддэг бол бид тамтаггүй их ашигтай төслүүдийг бэлэн болголоо. Харамсалтай нь биднийг ярьж цаг хугацаа алдах тусам энэ төслийн үнэ цэнэ унаж, олон үр ашиг багассан. Түүнчлэн олон талын ашиг сонирхол бий болж асуудлаа эрүүлээр шийдэх боломжгүй болгосон. Тэр олон ашиг сонирхлыг нэгтгэж байгаад шийдвэр гаргана гэх юм бол хэдэн зуун жил ч шаардагдана. Бид ийм л арчаагүй замаар явж байна. Одоо больё. Үнэхээр төр засаг гэж байдаг бол шийдвэрээ зоригтой гарга гэдгийг бүлгийн зүгээс Засгийн газартаа хатуу шаардаж байгаа. Тодорхой улс төрийн шийдвэр гарах ёстой бол бүлэг дэмжлэг туслалцаагаа үзүүлнэ. Зоригтой алхам хийж төмөр зам, ордуудаа хөдөлгөх хэрэгтэй. Оростойгоо байна уу, Хятадтайгаа байна уу хэлцэл хийж байгаа бол цааш нь үргэлжлүүлээд явах ёстой. Эхний ээлжинд Хятадаас ирсэн саналуудыг судлаад ашигтай байвал явуулах л хэрэгтэй. -Манай улс чинь Азийн цээжинд стратегийн бүс, эндээсээ мөнгө олно гээд байсан чинь Хятад, Орос хоёр Монголыг тойруулаад төмөр зам барихаар гэрээнд гарын үсэг зурсан байна лээ…

-Хятадын Ерөнхий сайд Ли Көцянь Орост очиж хойд хөршийн Ерөнхий сайд Д.Медведевтэй уулзахдаа гарын үсэг зурсан байсныг хэвлэлээс харсан. Монголын төр нэг зүйлийг анхааралтай харах цаг болж. Бид хоёр л хөрштэй. Дэлхийн хоёр том супер гүрний дунд оршдог орон. Энэ хоёр хөрштэйгөө харьцах харьцаандаа анхааралтай хандах ёстой. Үнэндээ бид сүүлийн жилүүдэд хоёр хөрштэйгөө харьцах харьцаандаа бодлогын алдаа гаргасан юм биш биз дээ гэж бодоход хүрээд байна. Аливаад ул суурьтай ухаантай хандах нь чухал.

Ер нь бол төрийн институциуд өөр өөрсдийн хийх ёстой ажлаа хийдэг, төрт ёсны уламжлалаа эргэж санахад хүргэж байна. Төрт ёсны уламжлал, төрийн залгамж чанар, төрийн ажил явуулдаг зарчим гээд олон зүйл манайд алдагдсан. Нуугаад хэрэггүй.

-Монгол Улс эмзэг эдийн засагтай гэдгийг ам.долларын ханш гэнэт 200 төгрөгөөр өссөнөөс харж болохоор байлаа. Валютын ханшийн огцом өсөлт нь эдийн засагт мэдээж тийм ч таатай байхгүй. Монголбанкны ерөнхийлөгчийн чуулганы хуралдаан дээр хэлсэн хариуцлагагүй үгнээс болж байна гэх юм. Нөгөө талдаа арилжааны банкууд зориудын хомсдол бий болгож шок үүсгэлээ гэж байна. Одоо Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгчийг огцруулах ёстой гээд байна л даа…

-Аль аль нь нөлөөлсөн. Эдийн засаг эмзэг байна. Монгол валютын нөөцгүй боллоо, улс дампуурах юм байна, бүх төгрөгөө валют болгоё, валютаа гадагшлуулъя гэдэг ч юм уу энэ мэтчилэн таагүй цуурхлыг гаргахгүй байх нь чухал. Эдийн засаг өнөөдрийнх шиг үргэлж ийм байхгүй. Өснө, уруудна. Тэр болгонд бид эх оронч л байх хэрэгтэй. Валютын нөөцгүй боллоо гээд бүх төгрөгөө аваад гадаад явахгүй эх орондоо л амьдарна. Тиймээс эдийн засгийн нөхцөл байдлаа зөв ойлгож, ард түмэндээ зөв мэдээлэл өгч, улсынхаа эдийн засгийг эрүүлжүүлэх талаар бүх түвшинд хамтран ажиллах хэрэгтэй.

Валютын ханшийн жаахан өсөлт гарангуут янз бүрийн мэдээлэл гаргаж 200 төгрөгөөр өсөх хэмжээнд шок бий болгож байгаа нь манай эдийн засагт яав ч сайн зүйл биш. Богино хугацаанд ч гэсэн багагүй хүн хохирч байгаа шүү дээ. Гэтэл нөгөө хэсэг нь ашиг олдог.

Эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлчид, олон нийт маань туйлын хариуцлагатай байж худал ташаа мэдээллийг баримтгүйгээр цацан иргэдийг төөрөгдүүлэхгүй байхыг хүсмээр байна.

Categories
мэдээ цаг-үе

Дэлхийд 300 давчихсан нүүрсээ 50 ам.доллараар зарна гэж хөөрцөглөх хэрэг байна уу?

“Эрдэнэс Таван толгой” урд хөрш рүү экспортлох нүүрсний үнээ 50 ам.доллар болгож өсгөсөн нь сүүлийн үед дуулдсан цорын ганц таатай мэдээ байлаа. Өмнөх улирлын үнээс нь 1.8 дахин хувиар нэмж чадлаа гэж “Эрдэнэс Таван толгой” компанийнхан мэдээлнэ лээ. Чамлахаар чанга атга, болж л байна.

Гүйцэтгэх засаглалын тэргүүн “Чалко”-той үнээ дахиад ярь, өсгөж чадахгүй бол өөр зам бий шүү” гэж чанга дуугараагүй бол “Эрдэнэс Таван толгой”-н дарга нар өнөөдрийг хүртэл өмнөх шигээ “Гэрээндээ тэгээд тусгачихсан юм чинь бид юу ч хийж чадахгүй” хэмээн мөрөө хавчсан шигээ суух байсан биз. Тус компанийн удирдлагууд өмнө нь хэд хэдэн удаа “Нүүрсний үнийг нэмэх боломжгүй, тэгээд ч коксжих нүүрсний энэ удаагийн үнийн өсөлт түр зуурынх” гэсэн агуулгатай тайлбар хийснийг хэвлэлийн хуудаснаас харж болно.

Гэвч “Чалко”-той үнэ яривал дэлхийн зах зээлийн жишгээ дагаад өсгөөд явах бүрэн боломжтойг саяын жишээ харууллаа. Ер нь яаж ч бодсон ямар ч бизнесмэн нүдэн дээр нь хэдэн зуун хувийн үнийн өсөлт үзүүлж буй бүтээгдэхүүнийг ичмээр бага үнээр аваад гүрийгээд сууна гэж байхгүй л дээ. Манай талаас “Дэлхийн зах зээл дээр өндөр үнээр зарагдаж байгаа нүүрсээ бид ийм бага үнээр зарахгүй. Үнээ өсгөмөөр байна” гэчихэд л “Чалко” хэлэлцээний ширээний ард суух байж. Манай талтай хэлэлцэж тохиролцоод өмнө нь авч байсан үнээ 1.8 дахин хувиар өсгөчихсөн нь үүний хамгийн том нотолгоо.

Ямартай ч тонныг нь хориодхон доллараар зарж байсан өндөр чанарын коксжих нүүрсээ ирэх сард 50 ам.доллар, он гаргаад 60 ам.доллараар зарах нь тодорхой болчихлоо. Гэхдээ коксжих нүүрсний дэлхийн зах зээл дээр галзуурч буй үнийг бодохоор 50 ам.доллар гэдэг тэгтлээ баярлаж хөөрцөглөхөөр ханш биш. Австралийн далайн эргийн боомтууд дээр FOB нөхцөлтэй, сайн чанарын коксжих нүүрс өнгөрсөн долоо хоногт 305-310 орчим ам.доллараар зарагдсан. Өнгөрсөн өдрүүдийн үнийн өсөлт энэ долоо хоногт ч хадгалагдаж байна.

Мэдээж Хятадын зах зээл дэх үнэ дотоод олборлолт гэдэг утгаараа Австралийнхаас арай доогуур л даа. Гэхдээ Австралийн үнийн түвшинг дагаж явдаг онцлогтой. Энэ долоо хоногийн хувьд Хятадын Шанси, Хэбэй, Шандонг зэрэг аж үйлдвэрийн гол бүсүүдэд коксжих нүүрс чанар, үзүүлэлтүүдээсээ хамааран 180-279 ам.долларын ханштай байна. Өнгөрсөн долоо хоногийнхоос дунджаар 150-200 юаниар өссөн үзүүлэлт. Эндээс харахад Австрали, Хятадын зах зээл дэх коксжих нүүрсний үнэ ханшийн аль аль нь өнгөрсөн сарынхаас ойролцоогоор 25 орчим хувийн өсөлттэй байгаа юм. Харин түрүү жилийн өдийтэй харьцуулахад коксжих нүүрс дэлхийн зах зээл дээр 250-300 хувийн өсөлт үзүүлсэн гэсэн аварга тоо байна.

Коксжих нүүрсний үнэ ирэх жилүүдэд тэгтлээ доошлохгүйг мэргэжлийн байгууллагуудын таамгаас харж болно. “China coal resource”-ийн шинжээчид

Ямартайчтонныгньхориодхондоллараарзаржбайсанөндөрчанарынкоксжихнүүрсээирэхсард 50 ам.доллар, онгаргаад 60 ам.доллараарзарахньтодорхойболчихлоо. Гэхдээкоксжихнүүрснийдэлхийнзахзээлдээргалзуурчбуйүнийгбодохоор 50 ам.долларгэдэгтэгтлээбаярлажхөөрцөглөхөөрханшбиш.

Дахин давтан хэлэхэд төмөр замгүй бол монгол нүүрс моодонд орохгүй. Хэчнээн нэг цонхны үнэтэй байлаа ч, арав хорин ам.доллараар зугуухан нэмээд ч шороон замаар тоос бужигнуулан давхидаг өнгөрсөн зууны болхи тээвэртэйгээ аж төрвөл Таван толгойн нүүрс Австралийнх шиг 300 хүрч өндрөө авахгүй нь хэтээсээ тодорхой асуудал.

“Хятадын Засгийн газар нүүрсний нийлүүлэлтийг буцаагаад нэмэгдүүлэх бодлого барьж эхэлсэн учраас ойрын хугацаанд нүүрсний үнийн өсөлт тогтворжино” гэж байна. Нүүрсний үнэ дээр таамаг гаргасан бусад байгууллагын дүгнэлтүүдийг тоймлоод хэлэхэд одоогийн үнийн өсөлт он гарсаар зогсоно, бага зэргийн бууралт ажиглагдана, гэхдээ өнгөрсөн жилүүдийнх шиг шалдаа унахгүй юм байна.

Таван толгойн нүүрсний үнэ 1.8 дахин нэмэгдсэн нь сайн хэрэг, Баруун Цанхийн олборлолт эхэлж, төсөвт орох мөнгө нэмэгдэнэ гэдэг таатай мэдээ. Гэхдээ өндөр чанарын коксжих нүүрсний нөөцөөрөө цэнхэр гаригтаа томоохонд тооцогддог Таван толгойн нүүрсийг дэлхийн зах зээлийн үнэд хүргэхэд бол чамлалттай, гал унтраах төдий арга. Шуудхан хэлэхэд ийм аргаар монгол нүүрс дэлхийн зах зээлийн үнэд хэзээ ч хүрэхгүй. Учир нь дэлхийн зах зээлийн түвшинд зөвхөн угааж, баяжуулсан нүүрс л яригддаг. Хоёрдугаарт, улиг болтлоо яригдсаар ирсэн тээврийн асуудал. Дахин давтан хэлэхэд төмөр замгүй бол монгол нүүрс моодонд орохгүй. Хэчнээн нэг цонхны үнэтэй байлаа ч, арав хорин ам.доллараар зугуухан нэмээд ч шороон замаар тоос бужигнуулан давхидаг өнгөрсөн зууны болхи тээвэртэйгээ аж төрвөл Таван толгойн нүүрс Австралийнх шиг 300 хүрч өндрөө авахгүй нь хэтээсээ тодорхой асуудал. Тээврийн зардалд хамгаа бардаг өнөөгийн загвараар хол явахгүй гэдгийг гадаад, дотоодын эдийн засаг, хөрөнгө оруулалтын чигийн чуулган бүр дээр ярьдаг ч манай төр төмөр замтай болъё гэж тэгтлээ хүчилдэггүй. Өнөөгийнхөөрөө байвал дарга нарт мөнгө төгрөг ийш тийш зувчуулах боломж илүү учраас гэсэн тайлбар давтамжтай дуулддаг. “Эрдэнэс Таван толгой”-н үе үеийн удирдлагууд засаг солигдож суудлаасаа буунгуут АТГ-ын хараанд ордгийн цаад учир нь ерөөсөө энэ л дээ.

М.Энхсайхан өмнөх засгийн үед Таван толгойг зах зээлийнх нь жамаар хөдөлгөх гээд хүчрээгүй. Мань эр Таван толгой шиг мега төслийн хувьд тээвэр, олборлолт, борлуулалт гээд бүх зүйл нь цогц менежмэнтээр явах ёстой гэж өчнөөн тайлбарлаад бараагүй. Сүүлдээ арга нь барагдаад Швед рүү элчингээр явчих шиг боллоо. Төр, засгийн эрх баригчид мега төслийн талаар М.Энхсайханаас ч муу ойлголттой, Таван толгойг “Сумитото”, “Шинхуа” мэтийн аваргуудтай хамтраад хөдөлгөх нь эдийн засагт нэмэртэйг ойлгохгүй гэнэн тэнэгтээ коксжих нүүрсний ордоо таг гацаачихсан юм биш л дээ. Гэхдээ эдийн засаг тартагтаа тултал уруудчихсан өнөөдрийн хувьд авахаар төлөвлөж буй өр зээлээс өөр найдах ганц юм гэвэл Таван толгойг зах зээлийнх нь жамаар хөдөлгөх. Өндөр чанарын коксжих нүүрсийг нь австраличууд шиг аятайхан үнээр зарах боломж ингэж л нээгдэнэ. Олон улсын үнэлгээний агентлагууд улсыг нь банкуудтай нь өндөр эрсдэлтэй гэж дүгнээд, эдэнд мөнгөө битгий өгөөрэй гэсэн сануулгыг хөрөнгө оруулагчдад өгчихсөн хэцүүхэн үед өөрсдөдөө наалдах хэдэн төгрөгийн төлөө Таван толгойгоо таг гацааж “гэнэн царайлахгүй” байлгүй дээ.

Categories
мэдээ улс-төр

Чуулган хуралдаж байна

Чуулган хуралдаж байна зурган илэрцүүдУИХ-ын нэгдсэн чуулган 51,3 хувьтай эхэллээ. Чуулганаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ.

Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр Л.Энхтайваныг Төсвийн байнгын хорооноос нэр дэвшүүлсэн. Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр Б.Батхишигийг Эдийн засгийн байнгын хорооноос нэр дэвшүүлсэн. Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр Б.Баярдалайг Монголбанкнаас нэр дэвшүүлсэн. Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээс Х.Бум-Эрдэнэ, Д.Ганбаяр, Д.Ганбат нарыг чөлөөлөхийг Эдийн засгийн байнгын хорооны гишүүд дэмжээд УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэхээр шилжүүлсэн байдаг.

Тэгвэл яг одоо Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүдийг томилох чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна.