Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-д сэтгүүлч Ц.Баасансүрэнгийн “Нэг хувийн татварын хөнгөлөлт дээр компаниудаа алагчлах хэрэг байна уу”нийтлэл хэвлэгдлээ.

“Өдрийн сонин”-ы бямба гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Амралтын өдрийн дугаарт уламжлалт “Нэг ангийнхан”, “хэлэх эрхийн индэр”, “Өд бэх”, “Амрах агшин”, “Өдрийн зочин” зэрэг нүүрнүүд хэвлэгдэн уншигчдынхаа гарт очиж байна. Тухайлбал, “Нэг ангийнхан” буланд Баянхонгор аймгийн 10 жилийг 1971 онд төгссөн 10-ын “Б” ангийнхан уригдан оролцлоо. Мөн энэ удаагийн өдрийн зочноор Сөүлийн хүндэт иргэн болсон ионгол эмэгтэй уригдан оролцсон юм.

Улс төрийн хоёрдугаар нүүрнээс УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс өмнөх чуулганаар ямар ямар асуудлыг хэлэлцсэн талаар уншиж сонирхоорой.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж нийгмийн бүхий л салбарт шуугиан тарьж байдаг алдарт гуравдугаар нүүрэнд сэтгүүлч Ц.Баасансүрэнгийн “Нэг хувийн татварын хөнгөлөлт дээр компаниудаа алагчлах хэрэг байна уу”нийтлэл хэвлэгдлээ.

Сүхбаатарын талбайд болж буй “их хотын хямдрал-377” үзэсгэлэнгийн эргэн тойрондохыг сурвалжилсан сурвалжлагыг долдугаар нүүрнээс унших боломжтой бол наймдугаар нүүрнээс алдарт “Старбакс” брэндийн тухай сонирхолтой нийтлэлийг уншиж сонирхоорой.

Харин 11 дүгээр нүүрнээс нэгэн сонирхолтой кино шүүмжийг уншиж болох нь. Сарын өмнө нээлтээ хийсэн, найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл “Цагаан хадаг” киног манай сэтгүүлч Г.Лхагвадорж ийнхүү шүүмжилсэн байна.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

“Чингис хаан” ОУ-ын нисих буудлынхныг сандаргасан ачааны эзнийг оллоо

Чингис хаан Онгоцны буудал шөнө зурган илэрцүүд“Чингис хаан” олон улсын нисэх буудалд тэсрэх бөмбөг тавьсан үед зарладаг онц байдал зарлажээ. Тодруулбал, өнөөдөр үдээс хойш орон нутгийн зааланд эзэнгүй том хар хайрцаг байсныг шалгахад тэсрэх бодис байж болзошгүй цагаан дохио илэрсэн аж. Камераар шүүж үзэхэд сэжиг бүхий хайрцгийг нэр бүхий байгууллагын цахилгаанчин орхиж явсан байж болзошгүй хэмээн үзэж байжээ. Мөн 22 цаг хүртэл орон нутгийн зааланд хорио тогтоогоод байсан юм.

Харин Онцгой байдлын ерөнхий газарт энэ тухай дуудлага 18.00 цагийн
үед ирсэн бөгөөд тус газраас бүлэг томилон онгоцны буудал руу явуулсан ч
асуудал үүсгэсэн ачааны учрыг олсон тул буцаажээ. Эх сурвалжийн мэдээлснээр ачааны эзэн олдсон бөгөөд түүнд
цахилгаан хэмжих багаж зэрэг зүйлс байсан аж.

Мөн цагдаагийнхан онгоцны буудлын ойр орчмыг хамгаалалтад
авч, тэсэрч дэлбэрэх зүйлс байж болзошгүй тохиолдолд хамгаалах нөхцөл байдлыг
сахин ажиллажээ. Яг одоо асуудлын учир тодорхой болсон тул одоо онгоцны буудлын үйл
ажиллагааг хэвийн үргэлжлүүлж эхлээд байна.

Categories
мэдээ нийгэм

Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 25 км зам ашиглалтад орлоо

Image result for Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 25 км зам ашиглалтад орлоо

Аравдугаар сарын 25-ны өдөр Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143км хатуу хучилттай автозамын III-А, IV-А хэсгийн нийт 25км автозам ашиглалтад орлоо. Тус чиглэлийн автозамын 3-А хэсгийн 10км нь Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум, 4А хэсгийн 15км нь Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутагт байршиж аж.

Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай автозамыг нийт зургаан компани өнгөрсөн оноос эхлэн хэсэгчилэн барьж байгаа юм. Тодруулбал, “Бадрах Ойл” ХХК 53км, “Арж капитал” ХХК 25км автозамыг ашиглалтад оруулсан байна. Мөн “Өвөр залаат” ХХК-ийн 23км, “Насны зам” ХХК-ийн 27км автозамын хучилтын ажил дуусах шатандаа оржээ. Харин “Хансуун зам” ХХК-ийн барьж буй 14 км автозам суурийн ажлын шатандаа явж байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

Ц.Элбэгдорж: Монголын ард түмний хамгийн дээд бахархал бол монголчуудын өв соёл юм

Их эзэн Чингис хаан мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохиож буй “Мөнх тэнгэрийн бичиг-2016” уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Монголын Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд болов.

2011 оноос уламжлал болгон зохиож буй тус үзэсгэлэн энэ удаа олон улсын хэмжээн болон өргөжиж, 5 улсын 40 гаруй уран бүтээлч, төлөөлөгч оролцсоноороо онцлог байлаа.

Үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, БСШУС-ын сайд Ж.Батсуурь, монгол хэл бичгийн нэрт эрдэмтдийн төлөөлөл болох Монгол Улсын Төрийн соёрхолт, гавьяат багш Ш.Чоймаа, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Базаррагчаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын зөвлөлийн гишүүн, ШУА-ийн Хэл, зохиолын хүрээлэнгийн захирал, академич Л.Болд, Олон улсын Монгол уран бичлэгийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Р.Отгонбаатар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Монгол уран бичлэгийн нийгэмлэгийн тэргүүлэгч Б.Оргил, ОХУ-ын БН Буриад Улсын Монгол уран бичлэгийн холбооны тэргүүн М.Я.Дамбаева, ОХУ-ын БН Халимаг Улсын Монгол уран бичлэгийн холбооны тэргүүн Е.В. Бембеев нарын зэрэг хүндэт зочид, эрдэмтэн мэргэд, уран бичигтнүүд, оюутан, сурагчид, сэтгүүлчдийн төлөөлөл оролцсон юм.

Үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Энд хүрэлцэн ирсэн та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтгая. Энэ сайхан өдрийн баярын мэндийг хүргэе.

Монголын ард түмний хамгийн дээд бахархал бол монголчуудын өв соёл юм. Энэ өв соёлыг монголчууд, монгол хүмүүс өөрсдөө бүтээдэг. Тэр бүтээсэн хамгийн дээд бахархал бол бидний Их эзэн Чингис хаан юм. Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд Их эзэн Чингис хаан маань мэндэлжээ гэж манай олон эрдэмтэд түүхийн олон сурвалжуудыг үзэн тогтоож, энэ өдрийг Монгол бахарлын өдөр болгон тэмдэглэж байх саналыг төрд уламжилсан. Үүний дагуу зарлиг гарч, хууль гарч, ийм өдөртэй болсон.

Энэ өдрөөр зөвхөн Улаанбаатарт биш, нийт аймгууд, сургуулиуд, соёл, боловсрол, урлагийн газруудад монгол уламжлал, өв соёл, бичиг соёлоороо бахархдаг, түүнийхээ ололтыг олон түмэнд сурталчилдаг, түүний төлөө явдаг хамт олон, иргэдийнхээ бүтээж байгаа зүйлийг олондоо үзүүлдэг сайхан уламжлал тогтож байгаа. Энэ уламжлалыг бид цааш нь үргэлжлүүлж явах ёстой.

Өнгөрсөн хугацааанд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллахдаа хийсэн ажлынхаа жагсаалтыг гаргаж, эргүүлж үзэж байгаад нэг зүйл дээр гайхсан. Монголын түүх, өв соёл, уламжлал, ёс заншилтай холбоотой гаргасан санаачилга, хийсэн ажлууд хамгийн их нь байгаа юм.

Энэ долоон жил гаруй хугацаанд “Мөнх тэнгэрийн бичиг” гэдэг шиг тогтсон, Монголын түүх, уламжлалтай холбоотой, өв соёлтой холбоотой, санаачлаад, хэвшүүлээд, тогтоод үр дүн гарсан бараг 30-аад ажил байна.

Тэгэхээр энэ бол манай ард иргэдийн зүгээс, эрдэмтэн, мэргэдийн зүгээс, тэр салбарт ажилладаг хүмүүсийн зүгээс хийх шаардлагатай маш олон сайхан санал, санаачилгууд, ажлууд байжээ. Үүнийг дэмжээд ажиллах юм бол манай ард түмэн, олон нийт маш их дэмждэг юм байна.

Би хувьдаа нэг зүйлийг боддог. Үндсэн хуульд ч бичсэн зүйл байхгүй. Ерөнхийлөгчийн хувьд ч байдаггүй. Гэхдээ Ерөнхийлөгчийн хийх хамгийн гол 5 ажлын нэг бол Монголын уламжлал, түүх, өв соёлыг сурталчлах, энэ талаар гарч байгаа сайн санаачилгуудыг ажил хэрэг болгоход Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг чиглүүлэх гэсэн ийм ажил, ийм зорилго миний сэтгэл, зүрхэнд орж ирсэн.

Энэ чиглэлээр санаачилга гаргаад, хамтарч ажиллаад, ажил маань сайн явж байгаад баяртай байгаа.

Монгол хэлний тухай хууль гарсан. Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын зөвлөлтэй болсон. Энэ зөвлөл маань хуралдсан. Монгол бичгийн дүрэм, өнөөдрийн бидний хэрэглэж байгаа бичгийн дүрэм зэргийг янзлах, цэгцлэх шаардлага байгаа. Монгол хэлээ улам төгөлдөр сайхан болгож цааш авч явахтай холбоотой авах шаардлагатай арга хэмжээнүүд байгаа юм.

Зөвхөн монгол бичгээр гэхэд “Мөнх тэнгэрийн бичиг” гэсэн үзэсгэлэнг жилдээ нэг удаа гаргаад явж байна. Хүүхдүүд, багш нарын дунд, сургуулиудын дунд явдаг сайхан бичигтний уралдаан, энэ чиглэлээр гарсан хууль, зарлиг байна. Гадагш дотогш явдаг захидал, хүүхдийн төрсний гэрчилгээ зэргийг бид хос бичгээрээ бичиж байгаа. Энэ бүхэн сайхан зүйл юм.

Монгол хүнийг юу ялгаруулдаг вэ гэхээр монгол өв соёл, монгол уламжлал, зан заншил ялгаруулдаг гэж би боддог.

Үнэхээр дэлхийн олон ард түмний дунд сонгодог хэмжээнд хүрсэн өв соёл бол монголчуудын өв соёл байна.

Энэ бүхнээ хайрладаг, энэ бүхнээ ойлгодог, дэмждэг байж бид бүгдээрээ Монгол хүн гэж хэлүүлэх эрхтэй болж байгаа юм. Энэ бүхэн чиний сэтгэл зүрхэнд орсон байх ёстой. Энэ чиглэлээр жил жилд санаачилга гараад явж байгааг сонсоход сайхан байна.

Дөнгөж сая би сонслоо. Өчигдөр уран бичлэгийн хүмүүс хуралдаад Уран бичлэгийн олон улсын холбоо байгуулсан байна. Энд манай монгол туургатан ахан дүүс маань нэгдэн ирж оролцож байгаад би туйлын баяртай байна. Иймэрхүү байдлаар, “Сайн санааны үзүүрт шар тос” гэж ийм сайхан санаачилгууд улам цаашаа өргөжин дэгжих байх гэж итгэж байгаа.

Энэ жилийн өвлийн тэргүүн сарын шинийн 1 маань энэ аравдугаар сарын 31-нд тохиож байгаа. Монголын ард түмэн энэ өдрийг “Монгол бахархлын өдөр” гэж тусгайлан өдөр гаргаж тэмдэглэдэг болсон. Энэ өдөр монгол хүн юугаараа бахархах ёстой вэ?

Миний бодлоор монгол хүн сайхан эх орноороо бахархах ёстой. Монгол хүн болж төрснөөрөө бахархах ёстой. Монгол Улсынхаа тусгаар тогтнол, эрх чөлөөгөөр бахархах ёстой. Монголчуудын олон зуунд бүтээсэн өв соёл, түүх, гайхамшигтай зан заншлаараа бахархаж явах ёстой. Энэ бүхнийхээ төлөө санаа тавьдаг байх ёстой. Өдөр бүхэн ийм байх ёстой.

Гэхдээ тусгайлан өдөр гаргаж Эзэн Чингис хааныхаа мэлмий гийсэн өдрөөр тэмдэглэдэг болж байгаа. Энэ үйл ажиллагаа цаашид улам баяжин өргөжиж, сайхан явна гэдэгт би эргэлзэхгүй байна.

Уран бичлэгийн олон улсын холбоо байгуулагдсан, бусад санал, санаачилгуудыг их дэмжиж байгаа.

Манай монгол туургатнуудын төлөөллөөс энэ чиглэлийн зүтгэлтнүүд хүрэлцэн ирсэнд их баярлалаа. Буриад, Өвөрмонгол, Халимагаас төлөөлөл ирсэн байна. Тэр газруудад ч гэсэн Уран бичлэгийн холбоо, монгол бичгээ дэмжсэн санал, санаачилгууд гараад явж байгаа. Одоо соёлын чиглэлээр гарсан санал, санаачилгуудаар бие биеэ дэмжиж, улам цааш дэлгэрүүлэн хөгжүүлэх шаардлага бий гэж харж байгаа.

Үүнд сэтгэл зүрхээ гаргаж, газрын хол, усны уртаас хүрэлцэн ирсэн та бүхэнд маш их баярлалаа. Хамгийн гол нь энэ үйлсэд бүх хөдөлмөр, бүх хүчээ зарцуулж байгаа манай багш нар, энд оролцож байгаа бяцхан хүүхдүүд, оюутнууд, залуучууд та бүхэнд сэтгэл гаргаж ирж байгаад туйлын их баяртай байна.

Өнөөдөр бол үнэхээр монголчуудын баярын өдөр. Та бүхэнд баярын мэнд хүргэе. Сайн үйлс улам дэлгэрэх болтугай гэж ерөөе. Баярлалаа” гэлээ.

Үүний дараа “Мөнх тэнгэрийн бичиг-2016” уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн шагнал гардуулах арга хэмжээ боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохиож буй “Мөнх тэнгэрийн бичиг-2016” уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн шагналыг Монгол Улсаас оролцсон уран бүтээлч Э.Анхбаярын “Оюунтүлхүүр” бүтээлд хүртээлээ. Үзэсгэлэнгийн тусгай шагналыг БНХАУ-ын ӨМӨЗО-ноос оролцсон Баатарын “Монголын нууц товчоо” бүтээлд хүртээв. Эдгээр шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гардуулав.

Нээлтийн ёслолын дараа монгол бичгийн эрдэмтэн мэргэд, уран бичигтнүүд, оюутан сурагч, багш нар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой дурсгалын зураг татууллаа.

Уг үзэсгэлэнг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлэх юм.

Categories
мэдээ нийгэм

С.Зориг агсны гэргий Б.Булган гишүүдтэй уулзлаа

С.Зориг агсны гэргий Б.Булган өнөөдөр Төрийн ордонд орж ирлээ. Түүнтэй цуг УИХ-ын гишүүн, ССАЖЯ-ны сайд асан Ц.Оюунгэрэл хамт байв. Б.Булган УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын хуульч гишүүдтэй уулзлаа. Энэ уулзалтаар ямар асуудлаар ярилцсан талаар гишүүд мэдээлэл өгсөнгүй. Б.Булганыг С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт холбогдуулан Төв аймгийн цагдан хорих төвд жил гаруй хугацаанд хорьж байгаад энэ оны есдүгээр сард сулласан юм.

Categories
мэдээ нийгэм

Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг эхэллээ

Монголын хөрөнгийн бирж, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Үнэт цаасны хадгаламжийн төвлөрсөн хадгаламжийн төв, Арилжааны төлбөр тооцоо, Кастодиан банк, Төлбөр тооцооны банк, үнэт цаасны компани зэрэг Үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн оролцогч байгууллагууд хамтран “Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг” арга хэмжээг зохион байгуулж байна.

Тус өдөрлөгийн үеэр үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн байгууллагууд нэг цэгийн цогц үйлчилгээг үзүүлж байна.

Үүнд:

• Арилжаа болон хувьцаат компанийн талаарх мэдээлэл

• Засгийн газрын үнэт цаасны талаарх мэдээлэл, танилцуулга

• Ногдол ашгийн мэдээ

• Хөрөнгө оруулалтын зөвлөгөө

• Үнэт цаасны данс нээх үйлчилгээ

• Төлбөр тооцооны данс нээх үйлчилгээ

• Данс шүүх үйлчилгээ /Эрдэнэс таван толгой цэнхэр тасалбар, хувьцаатай эсэх/

• Үнэт цаастай холбоотой иргэдийн санал хүсэлт

• Үнэт цаасны зах зээлийн талаарх сургалт

Нээлттэй өдөрлөг 2016 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 17:00 цаг хүртэл Монголын хөрөнгийн биржийн байранд үргэлжлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Монголд биатлоны бэлтгэлийн төв байгуулна

BIATLONМонголын биатлоны холбооны урилгаар Олон улсын биатлоны холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОХУ-ын биатлоны холбооны дэд ерөнхийлөгч Виктор Майгуров, ОХУ-ын биатлоны холбооны гүйцэтгэх захирал Сергей Костин нар Төв аймагт баригдах биатлон бэлтгэлийн төвийн орчин нөхцөлтэй танилцахаар хүрэлцэн ирээд байна.

Өнөөдөр тус төлөөлөгчдийг МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн хүлээн авч хүрэлцэн ирсэнд нь талархал илэрхийлж цаашдын хөжлийн талаар ярилцав.

Уулзалтын үеэр Викто Майгуров манай оронд баригдахаар төлөвлөгдөж буй газар нь орчны хувьд нэн тохиромжтойн дээр, Пёнчан-2018, Бээжин-2022 Олимпийн наадам нь Ази тив, Монгол улстай тун ойр болохын хувьд гадны тамирчид урьдчилж бэлтгэл хийх, цаашлаад Монголын биатлоны хөгжилд өндөр ач холбогдолтойг дурдсан юм.

Одоогоор дэлхийн биатлоны холбоонд Украйн, Беларусь зэрэг орнууд Ази тивд бэлтгэл хийх нөхцөл бололцоогоор хангахыг хүсэж байгаа энэ мөчид бидний хувьд бэлтгэлийн төвтэй болох нь давуу тал болж байна.

Categories
мэдээ нийгэм

Консулын асуудлаарх олон улсын чуулга уулзалт болов

БНСУ-ын Гадаад хэргийн яамнаас Консулын асуудлаарх олон улсын гурав дахь чуулга уулзалтыг Сөүл хотноо 10 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд зохион байгуулав. Чуулга уулзалтанд 33 улс, 19 төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож, консулын чиг үүрэг хэрэгжүүлэх талаарх туршлага, консулын салбар дахь хамтын ажиллагааны тогтолцоог бий болгох талаар санал солилцлоо.

Чуулга уулзалтанд Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Я.Ариунболд оролцсон бөгөөд уулзалтын үеэр “Консулын салбар дахь хамтын ажиллагааны тохиролцоо”-г талууд санал нэгтэйгээр баталсан нь “Консулын харилцааны тухай Венийн конвенц”-ийг 1967 онд баталснаас хойш консулын асуудлаар олон улсын түвшинд байгуулсан анхны баримт бичиг болж буйгаараа онцлог байв.

Categories
мэдээ нийгэм

Монголбанкнаас өнгөрсөн есдүгээр сарын статистик тоймыг танилцуулжээ

Монголбанкнаас өнгөрсөн есдүгээр сарын статистик тоймыг өнөөдөр танилцуулжээ. Монгол Улс хэрэглээний үнийн индекс буюу инфляци хасах хувь руугаа хэлбийж, дифляцид шилжээд нэг улирлыг өнгөрөөжээ. Нийслэлд гэхэд өнгөрсөн долоо, наймдугаар сараас эхэлсэн дифляци есдүгээр сард мөн үргэлжилжээ.

Хэрэглээний үнэ өмнөх наймдугаар сараас хаса 0,7 хувиар буурсан байна. Энэхүү үзэгдэл нь улирлын нөлөөллөөс хамааралтай бөгөөд он дуустал үргэлжлэх магадлалтайг Төв банкны хэвлэлийн албаны мэргэжилтэн хэлж байна. Өнгөрсөн сард нийслэлд мах, махан бүтээгдэхүүн, бусад хүнс , гутал, хувцас, орон сууцны хөлс, ус,ц ахилгаан түлш хасах 0,1-0,7 хувиар буурчээ. Есдүгээр сарын байдлаар мөнгөний нийлүүлэлт 11 их наяд 450 тэрбум төгрөгт хүрч, өмнөх сарын эцсээс 185 тэрбум төгрөг буюу 1,8 хувиар өсчээ. Энэхүү өсөлтөд гадаад валютын харилцах 165 тэрбум төгрөг буюу 13,2 хувиар өссөн нь нөлөөлсөн гэж Монголбанк үзэж байна.

Эдийн засгийн байдлыг илтгэх нэг гол үүүлэлт болох чанаргүй зээл нэг их наяд 115,3 тэрбумд хүрч, нийт зээлийн есөн хувийг эзэлж буй ажээ. Өмнөх оны мөн үед долоон хувьтай байсан чанаргүй зээлд уул уурхайн салбарын зээл хамгийн их жин даржээ. Есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар чанаргүй зээлийн 32 хувь уул уурхайн салбарт ногдож буй бол худалдааны салбарт 20 хувь, боловсруулах салбарт 13 хувь, барилгын салбар найман хувь, үл хөдлөх хөрөнгийн салбар таван хувь ногдож байна.

Мөн ипотекийн зээл олгох эх үүсвэргүй болсон гэсэн мэдээлэл олныг түгшээж байгаа ч өнгөрсөн есдүгээр сард 50,9 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг иргэдэд олгосон гэж төв банк мэдээлэв. Нийт ипотекийн 15,2 тэрбум төгрөгийн зээл нь таван хувь, 15,8 тэрбум нь найман хувийн хүүтэй олгогдсон бол үлдсэн 19,8 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкууд өөрийн эх үүсвэрээр олгожээ. Арилжааны банкуудын ипотекийн зээлийн хүү хэдэн хувьтай байгаа талаар МБ тоймтой хариу хэлсэнгүй. Манай улсын гадаад валютын нөөц 1,1 тэрбум ам.доллар байгаа ажээ.

Categories
мэдээ нийгэм

“А” аминдэмийн дархлаажуулалт эхэллээ

emnelegЖил бүрийн 11-р сард зургаан сартайгаас тав хүртэлх насны хүүхдүүдийг өндөрт тунт А аминдэмийн дархлаажуулалтад хамруулдаг. Ингэхдээ өрхийн эрүүл мэндийн төвүүд А аминдэмийг олгоно. Жилд хоёр удаа буюу зургаан сарын зайтай А аминдэмийн уулгадаг бөгөөд 6-аас нэг настай хүүхдэд 100 000 олон улсын нэгж тунтай (цэнхэр өнгөтэй), 12-59 сартай буюу нэг наснаас 4 нас 11 сар 29 хоногтой хүүхдэд 200 000 олон улсын нэгж тунтайг (улаан өнгөтэй) уулгадаг. Өндөр тунтай А аминдэм нь зургаан сарын турш хүүхдийн биед хэрэгцээт А-г хангаж байдаг. Хүүхэд төрсөн цагаасаа эхлэн эхийнхээ хөхний сүүнээс хэрэгцээт амин дэмээ авдаг бол зургаан сараас хойш хөхний сүүнд А аминдэмийн нийлэгжилт багасдаг учраас нэмэлтээр өгнө.