Categories
мэдээ нийгэм

Ирэх долоо хоногт ихэнхи нутгаар дулаарна

Өнөөдөр ихэнхи нутгаар хүйтэн байх боловч, маргааш буюу 10 дугаар сарын 31-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

Энэ сарын 31-нд буюу маргааш баруун зүгийн нутгийн өмнөд хэсгээр, ирэх сарын 3-нд буюу ирэх долоо хоногийн пүрэв гарагт нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 2-нд баруун зүгийн нутгаар, 3-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр ихэнх нутгаар хүйтэн хэвээр байх боловч дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Ерөө голын саваар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

-УЛААНБААТАРТ ӨНӨӨДӨР 11 ГРАДУС ХҮЙТЭН БАЙНА-

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул голын саваар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи баруун хойноос секундэд 9-14 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 12-17 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө бүх нутгаар 5-10 хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТОД ӨНӨӨДӨР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 18-20 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна гэж Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ин Хэ-г огцруулах иргэдийн жагсаал болж байна

БНСУ-ын
Ерөнхийлөгч Пак Ин Хэ-г огцруулах иргэдийн хөдөлгөөн солонгосынхоо төв талбайд
одоо ч үргэлжилсээр байна. Өчигдөр орой 18 цагаас эхэлсэн энэхүү
жагсаалд оролцсон хүний тоо 100.000 хол давсан тоо гараад байна. Цагдаагийнхны
урьдчилсан тооцоогоор 2000 гаруй эмэгтэй оюутнууд жагсах магадлалтай хэмээн
үзэж байсан боловч энэхүү жагсаалд 10 жилийн хүүхдүүдээс эхлээд 30-40 насны
ажилтнууд, өндөр настнууд хүртэл хүүхдүүдтэй хамтдаа жагсаж байгаа харагдаж
байлаа. Ерөнхийлөгчөө огцруулах жагсаал нь БНСУ-н
Сөүл, Пусан, Жэжү, Улсан гэх томоохон хотуудад давхар болж байгаа. Солонгос улс
гэж ерөнхийлөгчөө хүртэл унагааж чадах хүчтэй ард түмэнтэй улс шүү. Чухам
юунаас болж Ерөнхийлөгчөө огцруулах болов?

Categories
гадаад мэдээ

Хууртагдсаныхаа төлөө KFC-ээс 20 сая доллар нэхэмжилжээ

Image result for KFCАмерикийн Нью-Йорк хотын нэгэн иргэн 64 настай Анна Вурцуркгер гэгч түргэн хоолны KFC сүлжээний газраас 20 доллараар хувинтай тахианы гуя автал тэр нь зар сурталчилгаанд байдаг шигээ дүүрэн байгаагүйн төлөө 20 сая долларын нөхөн төлбөр шаардсан байна.

“Реклам зар сурталичлгаан дээр болохоор хувин дүүрэн тахианы мах харагдаж байсан. Гэтэл худалдаад авсан чинь арай гэж талаас жаахан дээгүүр байлаа. Энэ бол хүмүүсийг хуурсан худал реклам. Түүгээр нь манай гэр бүлийнхан цадтал хооллож чадаагүй” гэж эмэгтэй ярьжээ.

Эмэгтэй бас тэр дороо компанийн төлөөлөгчийн газар луу утасдаж гомдоллоход тэд нь энэ дотор тахианы мах байгаа гэдгийг харуулахын тулд реклам дээрээ дүүрэн дүрсэлдэг юм гэж тайлбарласан гэнэ. Эмэгтэй харин тэд үнэхээр л тахианы мах байгааг харуулах гэсэн юм бол тавган дээр тавиад зургийг нь авч болно шүү дээ гэсэн байна.

Өөрөө ганцаараа хэдэн хүүхэд өсгөж байгаа бэлэвсэн эмэгтэй Вурцбуркгер өмгөөлөгч хөлслөн авч KFC компани хүмүүсийг хууран мэхэлсэн хэмээн шүүхэд өгч 20 сая доллар нэхэмжилж байна. Тэрээр өрх толгойлсны хувьд улсын тэтгэлгээр амьдардаг, KFC-ийн хоол бол тэдний хувьд тун ховор олддог тансаг хоол гэдгээ бас дурджээ.

Categories
гадаад мэдээ

АНУ, Японд урьдчилан цохилт өгнө гэж БНАСАУ заналхийлэв

3499f43cd96d6176big.jpgӨөрийн нь улсын эсрэг өдөөн хатгасаар байх юм бол АНУ болон тэдний холбоотнууд, тухайлбал Японд урьдчилан анхааруулах цохилт өгөх болно гэж БНАСАУ анхааруулжээ. Энэ тухай тус улсын Нам, төрийн хэвлэл “Нодон синмун” сонинд нийтэлснийг мэдээллийн ЦТАК агентлаг дамжуулсан байна.
“Манай дайснууд биднийг өдөөн хатгасаар байвал улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалахын тулд БНАСАУ-ын давшилтын цөмйин зэвсэг тэдэнд анхааруулах цохилт өгөхөд бэлэн байна” гэж мэдээллийн агентлагийн мэдээнд дурджээ.

e3648a0b0cbfbb8fbig.jpgЭнэ мэдээлэлтэй холбогдуулан Японы Гадаад хэргийн сайд Фэмио Кисида “Япон улс “Умард Солонгосын ард түмний заналт дайсан” хэвээр үлджээ” гэсэн байна.

Өнгөрч байгаа долоо хоногт Кисида хэвлэлийн хурал зарлаж парламентаар Умард Солонгосын эсрэг хориг тавих тухай асуудлыг хэлэлцэж байгааг мэдэгдсэн юм. “Энэ асуудлыг шийдвэрлэх талаар хоригийг чангатгах, өргөтгөх зэрэг хэд хэдэн хувилбарыг авч үзэж байна” гэж сайд хэлжээ.
Сүүлийн үед Умард Солонгост японы эсрэг суртал ухуулгын ажил улам өргөжөөд байгаа юм. Пеньян Токиог милитарзмыг сэргээж байна, Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг шүүмжиллээ, Солонгосыг колончилж байх үеийнхээ гэмт хэргийн нөхөн төлбөрийг төлөхгүй байна, Токто арлыг хууль бусаар эзэмшиж байна хэмээн шүүмжилсээр байгаа юм. “Нодон синмун” сонин “Японы милитарчлах үйл явц бүр аюулын түвшинд хүрлээ” гэж тэмдэглэсэн байна.

Categories
мэдээ цаг-үе

Турк-Монголын найрамдалт харилцааг бэхжүүлсэн Элчин сайд

БНТУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат
Карагөз Монголд гурван жил ажиллаад нутаг буцах гэж буй ажээ. Элчин сайдын нэг өдрийг
сурвалжлахаар тохирч яаман дээр нь даваа гаригийн өглөө 10 цагт очив. Долоо хоногийн
ажлын эхний өдөр манайд үйл ажиллагаа явуулдаг турк байгууллагын удирдлагууд Элчин
сайдтайгаа уулздаг юм байна. Энэ удаагийн хуралд “ТИКА”, “Turkish air­lines” зэрэг
байгууллагын удирдлагууд иржээ. Тэд өнгөрсөн долоо хоногт ямар үйл ажиллагаа явуулсан,
цаашид юун дээр анхаарах шаардлагатай байгаа талаар бие биедээ зөвлөн хуралддаг
юм байна. Хагас цаг гаруй хугацаанд хуралдсаны дараа Унгарын Элчин сайдын яамнаас
зохион байгуулж буй “Унгарын долоо хоног” арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд
оролцсон. Дараа нь “МОНЦАМЭ”, “Turk­ish airlines” зэрэг газраар зочилсон юм. Мурат
Карагөз нутаг буцах гэж буй учраас сүүлийн үед хамтран ажилладаг байгууллагын удирдлагуудтай
үдэлтийн уулзалт хийж байгаа нь энэ ажээ. Тэрээр 16 цаг хүртэл албан уулзалтууд
хийснийхээ дараа Элчингийн гудамж дахь өргөөндөө ирэв. Түүний амьдардаг гэрийг турк
ёсоор өргөө гэж нэрлэдэг юм байна. 3500 м2 талбай бүхий хоёр давхар уг өргөөний
нэгдүгээр давхарт хүлээн авалтын танхим, зочид хүлээх хэсэг бий. Хоёрдугаар давхарт
нь зочны өрөө, гал тогооны хэсэг байдаг ажээ. Элчин сайд гаднаас ирсэн зочдыг ихэнхдээ
зочны өрөөндөө хүлээж авдаг. Энд тэрээр үйлчлэгч, тогооч нарынхаа хамт амьдардаг.
Гэр нь тэр чигтээ турк ахуй соёл, зан заншлыг шингээсэн хэв маягтай юм. Хананд нь
янз бүрийн уран зураг өлгөжээ. Элчин сайд уран зураг цуглуулах дуртай учраас өөрийнхөө
цуглуулгаар гэрээ чимсэн гэнэ. Болгар зураачийн зурсан бүрэнхийд идээшилж буй морины
зураг түүний хамгийн хайртай зургуудын нэг. Уг зургийг худалдаж авсныхаа дараа морио
дээдэлдэг Монгол Улсад Элчин сайдаар томилогдсондоо ихэд бэлгэшээдэг ажээ. Харин
шалаар нь Туркийн гар хийцийн хивс дэвсчээ. Туркчүүд гар урлал, тэр дундаа нарийн
хээ хуар бүхий хивсээрээ алдартай. Иймд ирсэн зочдод үндэснийхээ үйлдвэрлэлийг таниулах
зорилгоор олон төрлийн хивс дэвсдэг юм байна. Бас уран чамин хийц, хэлбэртэй гоёмсог
мөнгөн эдлэлүүд өржээ. Эдгээрийг тэрээр өөрөө авчирсан гэнэ. Мөнгөн эдлэл цуглуулах
нь Элчин сайдын бас нэгэн сонирхол юм билээ. Ханын чимэглэл, чихрийн таваг, цайны
бүрдэл зэрэг мөнгөн эдлэл дунд тав, зургаан ч мөнгөн аяга байв. Тэднийгбайх хугацаанд
ажил хэргийн холбоотой түншүүд нь бэлэглэжээ. Мөн тэрээр чөлөөт цагаараа хөлбөмбөг
тоглох дуртай. Дунд сургуулийн хүүхэд байхаасаа л бөмбөг өшиглөх дуртай байсан нь
өнөө хэр хэвээрээ. Тоглох бүртээ 10 дугаарын өмсгөл өмсдөг бөгөөд 10-ын тоог аз
авчирдаг хэмээн шүтдэг юм байна. Хөлбөмбөгийн тухайд Ата Туркийн нэрэмжит 109 жилийн
түүхтэй “Фенер бахче” багийн конгрессын гишүүний албан тушаалтай. Харин Монголд
ирээд “Голомт” банкнаас зохион байгуулдаг Элчин сайдын яамдын дундах тэмцээнд орж
хоёр ч удаа хүрэл медаль авчээ.

Гэрийнхээ интерьер дизайныг Элчин сайд өөрөө гаргасан гэнэ. Зочны
өрөөндөө ил зуух тавиад эхний хоёр сар ном уншин суух дуртай байжээ. Удалгүй ингэж
суух ч завгүйгээр хоёр улсын харилцааг улам бүр бэхжүүлэхийн төлөө ажиллах болсон
байна. Уг нь өвлийн ид хүйтэн өдөр ил зуухандаа гал түлээд суухыг хүсдэг ч ингэж
суух чөлөө зав тэр бүр гардаггүй гэсэн. Хувийн амьдралыг нь сонирхвол ганц бие,
нэг хүүтэй гэнэ. Хүү Бату хаан нь Канадад сурдаг ажээ. Хүний нэр тухайн хүний хувь
заяанд нөлөөлдөг гэдэгт итгэдэг учраас хүчирхэг Бат хааны нэрийг өгч байсан гэнэ.

Элчин сайд Мурат Карагөз Монголд анх томилогдсон тухайгаа ярьж өгөв.
2013 оны зургадугаар сарын 22-ны шөнө гар утас нь дуугарчээ. Гадаад хэргийн сайд
нь залгаад “Танд баяр хүргэе. Таныг Монгол Улсад Элчин сайдаар томиллоо” гэж хэлжээ.
Дипломатчаар ажиллаж байсан хүний хувьд Элчин сайдаар томилогдоно гэдэг нэр төрийн
хэрэг. Гэсэн хэдий ч өмнө нь Азийн аль нэг улсад ажиллаж байгаагүй болохоор баярласан
мөртлөө гайхаж хүлээж авчээ. Тэр шөнөдөө нойр нь хүрэлгүй байсаар өглөө нь ажил
дээрээ очжээ. Уулзсан хүн бүр Элчин сайдаар томилогдсонд баяр хүргэж байсан ч Монголд
ажиллах болсныг дуулаад “өө” гэсэн байртай хүлээж авсан гэнэ. Учир нь тэрээр Европын
улсуудад ажиллаж байсан болохоор Ази руу томилогдоно гэж төсөөлөөгүй байж. Үдээс
хойш нь Монголд ажиллаж байсан дипломатуудтай уулзжээ. Тэд бүгдээрээ “Та нэг л зүйлд
итгэ. Монгол Улс танд маш их таалагдах болно. Тэндхийн иргэдийг нь хайрлах болно.
Амжилттай ажиллах бүх зүйлд монголчууд тусална” гэж хэлж байжээ. Ингээд 2013 оны
арваннэгдүгээр сарын 15-нд Монголд ирсэн байна.

Түүнийг Гадаад хэргийн яамны холбогдох
хүмүүс тосож аваад үдээс хойш уулзахыг хүсчээ. Дипломат ёсонд Элчин сайдаар дөнгөжтомилогдон
ирэнгүүт нь уулзах хүсэлт тавих тохиолдол гарч байгаагүй учраас ихэд гайхан хүлээж
авч л дээ. Юутай ч хэлсэн ёсоор нь яваад очтол “Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж таныг итгэмжлэх
жуух бичгээ маргааш бариарай гэсэн” хэмээн дамжуулжээ. Уг нь Элчин сайдууд аль ч
улсад очсон бай итгэмжлэх жуух бичгээ барихын тулд олон сар хүлээдэг гэнэ. Гэтэл
Монголын Ерөнхийлөгч түүнийг ирсэн өдрийнхөө маргааш нь жуух бичгээ бариарай гэсэн
нь дипломат ёсон дахь хамгийн том хүндлэл үзүүлсэн хэлбэр байжээ. Ингээд Монголд
ирснээсээ хойш 26 цагийн дараа л машиныхаа урд талд улсынхаа тугийг зоогоод итгэл
дүүрэн ажлаа эхэлжээ. Ерөнхийлөгчийн үзүүлсэн энэхүү хүндэтгэлийг тэрээр амьдралынхаа
ямар ч үед мартахгүй хэмээн ярив.

Элчин сайд Мурат Карагөз 1967 онд Истанбул хотноо төрсөн, айлын ганц
хүү ажээ. Истанбулын их сургуулийн Эдийн засгийн факультетийг Олон улсын харилцааны
чиглэлээр төгссөн байна. Мөн Нью-Йорк хотын их сургуульд Улс төр судлалаар магистрын
зэрэг хамгаалжээ. Ажлынхаа гарааг улсынхаа ГХЯ-ны Зүүн Европ болон Азийн асуудал
эрхэлсэн газарт түр албан хаагчаар эхлүүлж байсан гэнэ. Дараа нь цэргийн алба хаагаад
ГХЯ-ныхаа Зүүн Европын орнуудын хамтарсан эдийн засгийн харилцааны газар атташе,
Болгар дахь ЭСЯ-нд гуравдугаар нарийн бичгийн дарга, НАТО дахь БНТУ-ын Байнгын төлөөлөгчийн
газар хоёрдугаар нарийн бичгийн дарга, БНТУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газар нэгдүгээр
нарийн бичгийн дарга, Нью-Йорк хот дахь НҮБ-ын БНТУ-ын Байнгын төлөөлөгчийн газарт
зөвлөх, АНУ дахь ЭСЯ-нд Элчин сайдын зөвлөх, ГХЯ-ныхаа Балканы орнууд болон Төв
Европын асуудал эрхэлсэн газарт дэд даргаар ажиллаж байжээ. Харин түүний дараагийн
томилгоо БНТУ-аас Йордан улсад суух Элчин сайд гэсэн. Тэрээр гурван жил Монголд
ажиллах хугацаандаа ихэнх аймгаар аялж үзжээ. Очсон газруудаас нь хамгийн их сэтгэгдэл
үлдээсэн газар нь Хэнтийн Дадал. Тэнд Бурхан халдун ууланд гарч хийморио сэргээхийн
зэрэгцээ Онон голын усаар нүүрээ угаан Чингис хаанаар бахархаж явсан гэнэ. Харин
амралтынхаа ганц, хоёрхон өдөрт Тэрэлж рүү ухас хийгээд ирдэг болжээ. Түүний Монголд
байх хугацаан дахь нэг бахархал нь монгол эмэгтэйчүүд гэсэн. Тэрээр манай улсын
тухай маш хүчирхэг эмэгтэйчүүдтэй гэж гадна, дотнын найз нөхдөдөө байнга ярьдаг
гэнэ. Учир нь аль ч салбарт эмэгтэйчүүд ажиллаж чадаж байгаа бөгөөд үүнийхээ зэрэгцээ
ар гэрийнхээ амьдралыг өв тэгш авч явдгийг нь хүндлэх болжээ. Улс төр, эдийн засаг,
хэвлэл мэдээлэл, спорт гээд бүхий л салбарт эмэгтэйчүүд манлайлан ажиллаж өндөр
амжилт гаргаж буйгаас нь бусад орны эмэгтэйчүүд суралцах хэрэгтэй гэж байлаа.

Элчин сайд Мурат Карагөзийн тухайд өдөрт таваас зургаан цаг унтдаг
ажээ. Өглөө босож цайгаа уучихаад 9:30 цагийн үед ажлаа эхлүүлдэг гэнэ. Монголын
үдээс хойших цагт Туркт өглөө болж байдаг учраас тэр үеэр их ажилтай болдог юм байна.
Албан уулзалтуудаа голдуу үдээс хойших цагт товлодог бөгөөд орой бүр хагас цаг ганцаараа
байж тухайн өдрийнхөө ажилд үнэлэлт дүгнэлт өгдөг ажээ. Тэрээр амьдралдаа таван
зарчим баримталдаг бөгөөд монголчуудыг ч гэсэн уг зарчмыг баримтлаасай гэжхүсэж
явдаг гэсэн. Тэрээр ямарваа нэгэн ажлыг тултал нь буюу өмсөж буй цамцыг хөлс чинь
нэвтэртэл ажиллах хэрэгтэй гэв. Мөн өмнөө боломжит зорилго тавиарай, аливаа зүйлд
шийдэмгий байгаарай, гаргасан шийдвэрийнхээ ард баттай зогсож сураарай, шударга
байж ямар ч тохиолдолд ард түмэн болон хамт ажиллаж буй хүмүүстээ үнэнийг хэлж байгаарай,
туршлага хуримтлуулж, туршлагатай хүнтэй хамт ажиллахаас бүү айгаарай хэмээн зөвлөсөн
юм.

Тэрээр Монголд ирсэн хойноо хоёр улсын дипломат бодлогын хүрээг давсан
маш олон үр дүнтэй ажил хийжээ. 2014 онд хоёр улсын хооронд иргэд харилцан 30 хоногийн
дотор визгүй зорчих эрхтэй болсон нь иргэдийн талархлыг ихэд хүлээжээ. Мөн түүхэнд
анх удаа Туркийн Гадаад хэргийн сайдын албан ёсны айлчлалыг зохион байгуулсан байна.
Түүнчлэн хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой, гурван жил
дараалан Улаанбаатар дахь Туркийн соёлын өдрүүдийг зохион байгуулж, Туркийн Засгийн
газраас тэтгэлэгт хамрагдаж буй оюутнуудын тоог нэмэгдүүлж 75 болгосон, 21 аймгийн
15-д нь айлчилж Турк улсаа сурталчлан таниулсан, жил бүрийн аравдугаар сарын 1-нд
Батсүмбэр дэх асрамжийн газарт зочилж ахмадын баярыг тэмдэглэсэн, Туркт төгсөгчдийн
“Ата” холбоог байгуулсан, “Монгол дахь Туркийн ул мөр” нэртэй эрдэм шинжилгээний
ном гаргасан зэрэг олон ажил хийжээ. Улаанбаатар дахь Туркийн өдрүүд соёлын арга
хэмжээг маш өргөн хүрээнд зохион байгуулсан бөгөөд энэ үеэр бусад улсын Элчин сайдын
хийж байгаагүй үйл ажиллагаа явуулжээ. Туркийн загвар зохион бүтээгчийн шоу, төгөлдөр
хуурч, дуурийн дуучны тоглолт, сонгодог киноуран бүтээл, хоолны өдөрлөг зэрэг өргөн
цар хүрээнд арга хэмжээ зохион байгуулсан байна. Мөн Анкарагийн гудамж дахь Ататуркийн
нэрэмжит нийслэлийн тавдугаар дунд сургуулийг 700 мянган ам.доллараар зассан байна.
Энэ мэтчилэн Элчин сайдын хувьд Монголд хийсэн ажил олон. Хэдийгээр тун удахгүй
бүрэн эрхийн хугацаа нь дуусах ч гэлээ цаашид Монгол Улстай холбоотой бүхий л асуудалд
анхаарал хандуулан сайн сайхныг хүсэж ажиллана гэж байлаа.

С.АЛТАНЦЭЦЭГ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
гадаад мэдээ

Мосул хотыг чөлөөлөх ажиллагаанд шиитүүд нэгдлээ

БАГДАД. /Xinhua/. Мосул хотыг “Лалын улс” бүлэглэлээс чөлөөлөх ажиллагаанд шиит дайчдыг нэгтгэлээ гэж Иракийн Засгийн газар мэдэгдэв.

3000 орчим шиит дайчид өчигдөр Мосул хотоос баруун зүгт 50 км зайд орших Тал Афар хотын ойролцоо цэргийн ажиллагаа эхлүүлжээ. Тэд “Лалын улс” бүлэглэлийн цэрэг, техникийн хангамжийн замыг хаах зорилготой ажээ.

Мосул хот болон ойр орчмын оршин суугчдын дийлэнх нь суннитууд байдаг бөгөөд тэд шиитүүдээс ихэд болгоомжилдог байна. Гэвч Иракийн Засгийн газар Мосул хотыг чөлөөлөх ажиллагаанд шиитүүдийг нэгтгэж, хүчээ зузаатгахаар төлөвлөжээ.

Ирак болон Курдын хүчин Мосул хотыг чөлөөлөх цэргийн ажиллагааг энэ сарын 17-нд эхлүүлсэн билээ. Одоогийн байдлаар тэд Мосул хотын төв рүү хэдэн км-ээр ойртоод байна.

Харин “Лалын улс” бүлэглэлийн босогчид Ирак дахь хамгийн том түшиц газраа хамгаалахын тулд амиа золиослох халдлага, зам дагуу тэсрэх бөмбөг суурилуулах зэрэг олон арга зам ашиглаж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Ганц модны сүнс/Өгүүллэг/

Тэргэл охин угийн ууланд зугаалах дуртай учир амралтынхаа өдөр ч гэсэн тэрээр найз залуутайгаа хамт цэцээ гүний оргилд гарахаар шийджээ. Ер нь бол хүмүүс их явдаг бас зам нь тэмдгэлгээтэй байдаг гэж тэр сонсжээ. Тэгээд төв аймгийн төв дээр буугаад тэндээсээ алххаар шийджээ. Болохгүй бол тэр хоёр ууланд хонох ч бэлтгэлтэй гарч иржээ. Зуны сайхан налгар цаг болохоор гадаа хоноход сайхан байх болно гэж тэд боджээ. Тэд үүргэвч пүүгээгээ үүрээд уулруу алхаад байлаа. Аймгийн төвөөсөө хойшоогоо 6 км орчимд байдаг Манзуширын хийдээр дайрч тэр хоёр зургаа авахуулж, уулын энгэрт хадан дотор байрлуулсан хадан дээрх бурхадын зургийг харан гайхан биширч явлаа. Үнэхээр үзэсгэлэнтэй газар юмаа гэж Тэргэл охин дуу алдан явж байлаа. Харин найз залуу Цэцээ нь анх удаагаа өөрийн нэртэй адил уулын оргилд гарах гэж байгаадаа сэтгэл нь догдолж хурдхан шиг оройд нь гаръя гэж түүний гараас хөтлөн гүйж байлаа. Тэд уул даван явсан боловч замаа алдчихлаа. Гэхдээ зүгээрээ хоёулаа хамгийн өндөр оргилыг бараадаад явахад л болно ш дээ гэж Цэцээ бууж өгөх дургүй зангаараа цааш явахыг санал болголоо.Тэргэлд ч түүнтэй хамт байгаа болохоор юунаас ч айхгүй байлаа. Модон дундуур алхсаар тэд ядран авчирсан ус, ундаа, идэх юмнуудаа гаргаж ирэн ойн цоорхойд тухлан суугаад идэж гарлаа. Тэд хөгжилтэй юм ярин шувуудын жиргэхийг сонсон ойд ийм гоё байдаг байхнээ гэж эргэн тойрноо хайрын нүдээр сониучирхан харж байв. Тэгээд тэд амарч байгаад цааш явлаа. Тэд нар жаргаж эхэлэхэд нэгэнт очиж чадахгүйгээ мэдэн ядарчихлаа хоёулаа эндээ хоночихоё, юуны тулд майхантай ирсэн билээ дээ, харин хаана хонохуу, аятайхан шиг газар хайж олъё гэж Тэргэлийг хэлэн Цэцээрүү харахад, тэр ч гэсэн дээшээ хараад санаа алдан өөр арга байхгүй бололтой маргааш бас л амралтын өдөр юм чинь гэж бодоод зөвшөөрлөө. Тэд майхнаа барих газар хайн нэлээд явж байтал тэртээ уулын энгэрт нэгэн ганц мод сүглийн харагдаж байлаа. Яг л тэднийг нааш ир, нааш ир гэх шиг мөчирөө салбалзуулан салхины аясаар бөхөлзөн нахилзаж байв.

-Яг тэр мод байна, тийшээ явья гэж Тэргэл тэртээх уулын энгэрийн ганц модыг заахад Цэцээ дурамжхан байсан ч түүнийг дагахаас өөр аргагүй даган сажиллаа. Яагаад гэвэл найз охин нь их дураараа өөрийнхөөр нь байхгүй бол улам ч зөрүүдлэн зүтгэдэгийг мэддэг байлаа. Тэд модны дор хүрч ирэн үүргэвчнүүдээ тавихад модноос нэгэн улаан даавуу уяатай байлаа.

-Хүүеэ энэ юун улаан даавуу вэ, их сонин газар байх чинь хоёулаа энд хонохоо больёо гэж Цэцээг буцаан үүргэвчээ авах гэхэд угийн зөрүүд найз охин нь түүний гараас барьж авч уруулуу унжуулан эрхлээд

-Би энд л хономоор байна, энэ даавуу ямар хамаатай юм бэ, аваад л хаячихъя гэж очин нөгөө даавууг угз татан авахад угийн өмхөрсөн даавуу амархан урагдхад тэрээр холоо гэгч нь авч шидээд эргэж ирэн

-За болчихлоо, одоо юу нь таалагдахгүй байна, чи хар л даа энэ модны гоо үзэсгэлэнг гэж дээш хоёр гараа өргөн инээмсгэлэн харахад нь

-Энэ мод яагаад ганцаархнаа энэ энгэрт үлдсэн юм бол, бас тэгээд яг л залуу мод шиг навч мөчирөөрөө гайхуулан байна шүү гэж Цэцээ хэлээд өнөө шөнө хэр хань болохыг харж л байя даа гэж дооглонгуй хэлээд үүргэвчээ буцаан тавьхад мод сонсох мэт навчисаа сэржигнүүлэн найгаж байв.

-Өнөө шөнө бороо орохгүй байгаа гэж түүнийг хэлэн майхнаа задалж эхлэхэд

-Ямар ч бороо орохгүй ээ, би гурван хоногийн цаг агаар харсан, ойрд бороо орохгүй гэж байна лээ гэж хэлэн тэрээр модны ёроолд байсан ганц цагаан цэцгийг тасдан авч ирээд

-Алив энийг үсэнд минь зүүгээд өгөөч хайрт минь гэж аальгүйтэхэд найз залуу нь үсэнд нь зүүж өгөөд

-Би чамд хайртай гэж хэлэхэд бүсгүй ч бас би чамд хайртай гэж хэлэхэд тэрээр түүнийг үнслээ. Тэднийг эрхлэн нялуурч байхад модны саглагар мөчир дотороос нэг нүд тэднийг хараад ч байгаа юм шиг эвгүй санагдахад Цэцээ босон дахин майхнаа барьж эхэллээ.

-Чи яагаавээ, юу болоов гэж найз охиноо гайхан дэргэд нь очиход

Энэ мод нэг л бишээ, биднийг хараад ч байгаа юм шиг бурхан минь галзуурахнээ, чи яагаад заавал энд хоноё гээд байгаа юм бэ, ер нь бол монголчууд ийм ганц нэг сондгой мод чулуун дээр суудаггүй ойртдоггүй байсныг чи ер нь мэддэггүй юмуу гэж уурлан гадсаа шидэн босоход

-Үгүй ээ яалаа гэждээ, хонгор минь энэ их сайн мод, чи харж байна уу, алив ингээд тэврээд үзээч, тэгвэл чи тэрний зүрх сэтгэлийг нь мэдрэх болно гэж гүйж очин бүдүүн модыг тэврэн аваад чихээ наан удаан зогслоо. Ганц удаа л чиний зөв байна уу буруу байна уу гэдгийг яахав батлаад өгье л дөө гэж Цэцээ бодон түүний энэ зөрүүд занг ганц удаа тэвчихээр шийдэн буцан суугаад юмаа хийж эхэллээ. Удалгүй шөнө болж тэр хоёр жижигхэн майхандаа орон унтахаар тэврэлдэн хэвтлээ. Тэгээд баахан юм ярьж байгаад охин гэнэтхэн л найз залууруугаа харан

-Хүүеэ хоёулаа гарч од харах уу, одоо ямар гоё харагдаж байгаа бол гэхэд

-Үгүй ээ үгүй би гармааргүй байнаа, ер нь хурдхан шиг л өглөө болоосой, би унтлаа гээд буруу харан хэвтэхэд

-Үгүй ээ хоёулаа гаръя л даа, би энэ майханд чинь бүгчимдэж үхэх нь байна гэж тэрээр тийчлэн босож ирээд майхны цахилгааныг доошлуулан ганцаар гаран зогслоо.

-Хөөх гадаа ямар гоё байнаа, чи гараад ирээч, тэр дээр долоон бурхан од ёстой сайхан харагдаж байна даа гэж ганцаараа ярьж байснаа гэнэт чимээгүй болчихов. Цэцээгийн санаа нь зовон, үгүй энэ чинь хаачихдаг байнаа, ганцаараа энэ эзгүй ууланд айхаа мэддэггүй юм байхдаа гэж бодон

-Хүүе Тэргэлээ ороочээ, юу хийгээд байгаа юм бэ гэж орилсон боловч чимээ алга, тэгээд хэсэг чимээ чагнаж байгаад дахиад л нэрээр нь дуудлаа. Ер хариу өгдөггүй, айх шиг ч болж гарах гэж байтал майхных нь араар хөлийн чимээ гарч тэгснээ майхан дээр нь нэг хүн гараараа дараад байгааг тэр харав.

-Тэргэлээ чи юу, битгий хүн айлгаад байл даа, алив ороод ирээч гэж дагжин чичирч хөдөлж чадахгүй байж байтал

-Хүүеэ, чи гараад ирэхгүй юмаа, ёстой муухай гэсээр Тэргэл майханд юу ч болоогүй юм шиг шурган орж ирэхэд

-Чи сая майхны араар явсан уу гэж айсан нүдээр түүнрүү харахад

-Юу яриад байгаа юм бэ, би тэр хэсэг хадны тэнд очиж сууж байгаад л ирлээ, чи одоо айгаад байгаа юм биш биздээ, эр юм байж гэж тас тас хөхрөхөд нь

-Цэцээ түүний амыг даран, … чи битгий инээгээд бай л даа, сая нэг хүн манай майхны араар яваад тэгээд гараараа дараад байсан, би харсан гэж аяархан хэлэхэд

-Чи одоо арай сүнс энэ тэр байна гэх гээд байгаа юм биш биздээ, хүн айлгаад байхын, за за унтаяа гэж хэлээд тэрээр мешокондоо шурган орлоо.

-Унтах ч арга алга гэж Цэцээ дотороо бодсон ч муу юм бодохгүй байхыг хичээн, зүрхээ даран найз охиноо тэврэн хэвтлээ. Тэгээд нэг мэдэхэд тэд унтаж орхисон байв. Гэтэл гэнэт л гадаа бөө бөөлөх мэт түн тан хийсэн чимээ гарав. Цэнгэл гайхан өндийгөөд

-Энэ харанхуй шөнөөр юун бөө энд ирдэг билээ гэж бодонгоо сайн чагнавал яах аргагүй л хэнгэрэг нүдээд байх шиг чимээ гарч байв. Тэрээр Тэргэлийг сэрээрэй, сэрээрэй гэж сэгсчин – энэ гадаа нэг бөө ирчихсэн бололтой, чамд сонсогдож байна уу гэхэд

-Найз охин нь босож ирэн нүдээ нухлаад

-Тэгээд гараад харчихаач дээ, алив би гарахуу гэхэд нь

-Хэрэггүй ээ, дандаа чи гарна гэж юу байхав, би чинь эр хүн юм байгаа биздээ, би хараадхая гэж Цэцээ хэлээд майхны цахилгааныг аяархан дээшлүүлэн гадагш харлаа.

Юу ч харагдахгүй байв. Сонин л юм даа, яах аргагүй сонсогдсон л юм даа гэж тэрээр буцан суув.

-Надад юу ч сонсогдохгүй л байна шдээ, чи одоо хүртэл сонсож байна гэжүү гэж Тэргэлийг асуухад

-Харин ээ, одоо юу ч сонсогдохгүй байна гэж хэлэхэд

-Тэгж л таарнаа, за хоёулаа унтая гэж хэлээд тэд буцан унтахаар хэвтлээ.

Цэцээ дахиад л сэрчихлээ. Тэгээд хар дарж зүүдэлсэндээ хөлс нь гарч хажуу тийшээгээ харвал найз охин нь байхгүй байлаа. Хаачихдаг байнаа гэж тэрээр майхнаас ухасхийн гарвал найз охин нь толгойгоороо бүсээ оосорлоод модны мөчирөөс өөрийгөө дүүжлэхээр зогсож байв.

-Хүүеэ Тэргэлээ чи яаж байнаа, алив сэрээчээ гэж гүйж очин тэвэрч авхад тэрээр сая л сэрэн ухаан орж өөрийгөө яагаад энд явж байгаа юм бэ гэж гайхан харахад нь

-Хоёулаа ерөөсөө яг одоо эндээс явьяа, алив явья гэж Цэцээ гараас нь зуурхад гэнэт охин шөнийн харанхуйг цочоон тас тас хөхрөөд суучихав.

-Бурхан минь, чи яаваа, эндээс явья гэж түүний гараас барьж авхад тэрээр аймшгийн улаан нүдтэй болчихсон түүнрүү яг л барьж идэх гэж байгаа юм шиг харав. Цэцээ гарыг нь тавиад тэндээс зугтан гүйлээ. Гэвч хаашаа ч явсан найз охиных нь биед орсон тэр шулам урд нь гарч ирж зогсчихоод явуулахгүй байв.

-Нэг харахад найз охин нь юм шиг, нөгөө харахад арай өөр эмэгтэй юм шиг харагдаад тэрээр модноос хаашаа ч холдож чадахгүй доор нь унахад модны хоёр мөчир бөхийн түүний хоолойг багалзуурдан авлаа. Тэгэхэд эмэгтэй хүний хахирган ёрын инээдээр тэр мод яг л өшөөгөө авч байгаа юм шиг инээж байгаа нь харанхуйг цочоож байлаа. Цэцээ модны мөчиртэй ноцолдон хоолойноосоо салгах гэж тэмцэлдэн байхад өнөө хувилсан сүнс хажууд нь ирж суугаад гэдэснээсээ нэгэн улаан нялзрай юм ухан гаргаж ирээд энгэртээ тэврэн бүүвэйлж гарав. Цэцээ арай гэж мултраад тэндээс холдон гүйлээ. Гэтэл ашгүй нэг морьтой хүн хар хурдаараа урдаас нь давхин ирж яваа харагдав.

-Туслаарай гэж тэрээр орилсоор тэр хүн дээр гүйж ирэн морьноос нь зүүгдэн нөгөө мод руу заахад

-Тэгнээ тэр, та хоёр яах гэж энд ганц модон дээр хоносон юм бэ, энд хонож болдоггүй юм шүү дээ гэж тэр хүн хэлээд модон дээр давхиж очин морьноосоо буугаад цааш харан суух охин дээр очин мөрнөөс нь татхад аймшигтай дүр зураг өмнө нь харагдав. Хөөрхий охины гэдсийг нь хүүлээд хаячихсан байлаа. Тэрээр цусандаа хутгалдан мод налан уналаа.

-Еэ чааваас дахиад л нэг хүний амийг авч одлоо. яасан нүгэлт мод вэ гэж тэр хүн хэлэн халаглаж байхад Цэцээ ойртон ирээд найз охиноо гэдсээ хүүлэн үхсэн байхыг хараад ухаан алдан уналаа. Тэгээд нэг сэргэхэд тэрээр нэг айлд хэвтэж байлаа.

-Юу боловоо, энэ зүүд байсан биздээ гэж тэрээр өөрөө өөртөө хэлэн босож ирэхэд шөнийн харсан нөгөө хүн юу ч болоогүй юм шиг цайгаа оочлон сууж байв. Учир явдалыг тодруулхад тэр хүн бөө хүн байсан бөгөөд тэр шөнө онгод нь унтуулахгүй тэр ганц модруу яв гээд байжээ. Тэгээд аргагүйн эрхэнд давхисаар ирэхэд ийм явдал болчихсон байлаа даа дүү минь гэж хэлэхэд нь Цэцээ уйлан

-Та яагаад арай эрт ирж болоогүй юм бэ, тэгвэл найз охин маань ч амьд байж болох байсан шүү дээ гэж хэлэхэд

-Тэр мод нэг домогтой юм. Эрт цагт их хэлмэгдэлтийн үед найз залууг нь барьж авч явахад найз бүсгүй нь хөл хүнд байсан юм гэдэг. Тэгээд энэ ууланд явж байгаад нөхөрөө цаазлуулсныг сонсоод өөрийгөө энэ ганц модноос дүүжлэн амиа хорлосон юм гэдэг. Тэгээд л тэр цагаас хойш энэ мод хүний амийг авах болсон юм. Тэр модонд тэр бүсгүйн сүнс хорогдсон гэж ярьдаг юм даа гэхэд

-Тэгээд яагаад энэ модыг ингээд байлгаад байдаг юм бэ, тайрч яагаад устгаагүй юм бэ гэж Цэцээг гомдоллон хэлэхэд

-Би уг нь энэ сүнсийг зайлуулъя гэж төлөвлөөд байсан юм. Гэтэл та хоёр хүрээд ирчихлээ дээ, энэ мод золиос болгох хүнээ дууддаг жамтай юм. Бид өнөөдөр энэ модны сүнсийг зайлуулах тахилга хийнэ, чи оролцвол оролцоорой гэж бөө хэлээд гараад явлаа.

Тэрхүү догширсон сүнсийг зайлуулах гэж нэлээд юм болж бөөг ид бөөлж байхад Цэцээгийн нүдэнд хайртай охин Тэргэл нь модон дээр суучихсан найгаж байгаа харагдлаа.

Тэргэлээ гэж түүнийг дуудан гүйж очиход хүмүүс түүнийг холдуулаад ойртуулсангүй. Бөө ч бөөлж дуусахын алдад түүнийг ширтэн нулимсаа арчин суух Тэргэл байсаар байлаа. Тэрээр түүнрүү харан – намайг зөрүүдэлж байсныг минь уучлаарай гэх шиг түүнрүү ирж чадахгүй ямар нэг юманд хоригдох мэт түүнрүү тэмүүлсээр байгааг нь харсан Цэцээ ч нулимсаа барьж дийлэхгүй түүнээсээ сална гэхэд төсөөлөгдөхгүй байхад

-Одоо салах ёс хий, битгий түүнийг бариад бай, тэр одоо нэгэнт энэ дэлхийн хүн биш болсон гэж бөөг гэнэт ууртай хэлэхэд Цэцээ сая л ухаан орон хайрт минь баяртай гэж хэлээд түүнрүү гараа далалхад тэрээр аажим аажмаар модонд уусан алга боллоо. Тэр цагаас хойш тэр модон дээр Цэцээ жил болгон ирдэг болсон бөгөөд түүнийгээ сангалзан замаасаа заавал нэг цагаан цэцэг таслан модонд зүүж өгдөг байлаа. Түүний сэтгэлд хорогдсон юмуу бүү мэд нутгийн хүмүүс тэрхүү энгэрийн ганц модон дээр заримдаа нэг бүсгүй хэн нэгнийг хүлээх мэт гуниглан суугаа нь холоос дурандахад харагддаг гэж ярилцах болжээ.

О.ӨНӨРЦЭЦЭГ 2014 ОН

Categories
мэдээ цаг-үе

Замын уулзварын гэрлэн дохио, төмөр замын хаалт, дуут дохионы зөрчлөөс болж осол гарах дөхжээ

-Жолооч нар буруутай нь тогтоогдвол арга хэмжээ авахуулж, галт тэрэг гэнэт зогсоосны хохирлыг төлнө-

Замын цагдаагийн газрын баруун урд уулзварын төмөр замын гарам дээр ачааны галт тэрэг ирж байхад хоёр автомашин зам дээр нь тэгнээд зогсчихсон бичлэг энэ сарын 17-ны өдөр цахим мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Машины жолооч яг төмөр замын гарам дээр хаашаа ч гарах боломжгүй машинтайгаа хөндлөн зогсож байх үед нь ачааны галт тэрэг ирж таарсан. Азаар галт тэрэгний машинист залуус хурдаа сааруулан зогсож, осол гарах, хүний амь нас үрэгдэх аюулаас урьдчилан сэргийлж чадсан юм. Хэрэв машинист залуус гарам дээр автомашин хөндлөн зогсож байгааг холоос харж, галт тэргээ яаралтай зогсоож чадаагүй бол гурван иргэн харамсалтайгаар амь насаа алдах байсан. Галт тэрэг гарам дээр зогсож байгаа машинаас метр хүрэхгүйн зайнд бүрэн зогсож чадсан юм.

Н.Уянга: “Галт тэрэг ирж байна, буугаарай” гээд хашгирсан боловч машинд байсан хүмүүс тоохгүй суугаад л байсан

Тухайн өдөр жижүүрээр ажиллаж байсан УБТЗ-ын 406 дугаар гармын жижүүр Н.Уянгаас тухайн үед юу болсон талаар цөөн асуултад хариулт авлаа.

-Таныг ажил үүргээ гүйцэтгэж байх үед төмөр замын гармын хаалтан дотор олон машин зогсож байсан юм байна. Гэтэл галт тэрэг ирж таарсан. Жолооч нарт галт тэрэг ирж байгаа дохио, анхааруулга өгсөн биз дээ?

-Гарам автомат саадаар тоноглогдсон учир галт тэрэг 1000 метр хүртэлх зайд ойртон ирэхэд хаалт автоматаар буудаг. Хаалт буухаасаа өмнө 8-12 секундын турш дуут дохиогоор жолооч нарт анхааруулга өгдөг. Энэ үед жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ баримтлан шар зурааснаас хэтрэхгүй зогсох ёстой. Тухайн өдөр автомашины түгжрэл маш их байсан. Замын цагдаа зохицуулалт хийгээд уулзвар дээр зогсож байсан. Уулзварын ногоон гэрэл асаад машинууд урагшаа бүгд хөдлөөд гарам дээр яах ийхийн зуургүй л гарч ирсэн. “Галт тэрэг ирж байна” гээд гараараа дохио өгөөд байхад жолооч нар анзаараагүй. Энэ үед гармын хаалт галт тэрэг ирж байгааг сануулаад автоматаар буусан. Уулзвар дээр зогсож байсан замын цагдаа руу “Машинуудаа татаж аваарай. Галт тэрэг ирж байна” гэж хичнээн удаа хашгирсан. Олон машины дуу чимээнд сонсохгүй байх шиг байсан. Хэд хэдэн удаа хашгирсан боловч сонсоогүй. Цагдаад очиж хэлээд эргэж ирэх хугацаанд галт тэрэг хүрээд ирнэ. Тэгээд осол гарах юм байна гэдгийг тооцоолж байсан. Тийм болохоор байрлах цэг рүүгээ гүйж ороод галт тэрэгний машинист руу станцаар “Гарам дээр олон машин түгжрээд зогсож байна. Зогсоорой” гэж мэдэгдсэн.

-Галт тэрэг ирж байхад жолооч нар машинаасаа буухгүй байсан гэх мэдээлэл байгаа. Энэ үнэн юм уу?

-Галт тэрэгний дуут дохио чанга хангинаад, “Галт тэрэгний хөдөлгөөнөөс болгоомжлоорой” гэсэн анхааруулага дуугараад, улаан гэрэл асаад байхад гарам дээр зогсож байсан жолооч, зорчигч нар машинаасаа ерөөсөө буухгүй байсан. Галт тэрэг ирж байгаа зүг рүү бүгд хараад машиндаа суугаад байсан. Би “Галт тэрэг ирж байна, буугаарай” гээд хашгирсан боловч тоохгүй байсан. Сандарсан байж магадгүй.

“Жолооч наргалттэрэгирж байгаадохио өгсөөрбайхад төмөрзамынгарамдээргарсануу, үгүй юүгэдгийгшалгаж тогтооно”

Дээрх хэргийг Төмөр замын цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасаг үргэлжлүүлэн шалгаж байна. Галт тэрэгний хөдөлгөөнд саад учруулан төмөр замын гарам дээр зогссон жолоочийг шалгаж эхэлжээ. Энэ талаар Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбатаас цөөн асуултад хариулт авсан юм.

-Энэ сарын 17-ны өдөр галт тэрэг ирж байхад төмөр замын гарам дээр түгжрээд зогсож байсан хоёр жолоочид хариуцлага тооцохоор болсон гэх мэдээлэл байна. Энэ талаар тодруулахгүй юу?

-Жолооч нар төмөр замын гарам дээр дохио дуугарсаар байхад санаатай гарсан уу, үгүй юү гэдгийг шалгаж тогтооно. Уулзвар, гарц дээр нь түгжрэл саад үүсээд байхад зөрчөөд орсон байна уу. Эсвэл хаалт, хашлага хаачихсан хойно нь сүлжээд орсон байна уу гэдэг нөхцөл байдлыг эцэслэн тогтоохоор албаныхан ажиллаж байгаа. Үүний дараа асуудал шийдэгдэх байх. Төмөр замын гарам болгон камертай болчихсон байгаа. Камерын бичлэгээс бүх зүйл тодорхой харагдах байх. Жолооч төмөр замын гармын ойролцоо ирсэн тохиолдолд хамгийн түрүүнд галт тэрэг ирж байгаа эсэхийг магадлаад мэдчихсэн байх ёстой. Хэрэв галт тэрэг ирж байвал заавал зам тавьж өгөх үүрэгтэй. Галт тэрэг тэр замаар явах давуу эрхтэй. Яагаад вэ гэхээр галт тэрэгний техникийн өгөгдөхүүн нь автомашинаас овор хүнд, даац, хурдын хувьд шал өөр. Зогсолт хийхийн тулд 600-1000 метр явж зогсдог. Ийм өөр хөдөлгөөний нөхцөл байдалтай байдаг учраас төмөр замын гарам дээр ойртож байгаа жолооч галт тэрэг ирж байгаа эсэхийг сайтар нягталсныхаа дараа замын хөдөлгөөнд оролцох үүрэгтэй. Жолооч нар төмөр замын гармаар нэвтрэх маш тодорхой үүрэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах ёстой. Яагаад вэ гэхээр амь нас нь хохирох эрсдэл маш өндөр. Хоёрдугаарт, галт тэргэнд мөргүүлсэн тээврийн хэрэгсэл дахиж ашиглах боломжгүй болно. Төмөр замын газраас галт тэрэгний гармуудад хаалтуудыг маш сайн хийж өгсөн. Хэдэн жилийн өмнөх мод тавьдаг, тэрийг нь жолооч нар тойроод явдаг байсан үе өнгөрсөн. Галт тэрэгний гармын аюулгүй байдал зарим газар сайн хангагдсан. Мөн аюулгүй байдал хангагдаагүй гарам ч байгаа. Цагдаагийн байгууллага төмөр замын хаалттай, хаалтгүй гарам дээр галт тэрэг ирж байхад дайруулчих гээд өмнүүр нь ордог, гарам сүлжиж байгаа тээврийн хэрэгслийн жолооч нарт арга хэмжээ авах ёстой. Түүнээс гарман дээр ажиллаж байгаа ажилтнууд шиг галт тэрэг ирж байхад зохион байгуулалт хийх эрх үүрэг бидэнд байхгүй.

-Жолооч нарын хэлж буйгаар замын түгжрэл маш их байсан. Галт тэрэг ирэх дохио өгөхөөс өмнө гарам дээр урагшаа, хойшоо явах ямар ч боломжгүй болчихсон үед төмөр замын гармын хаалт автоматаар буусан гэх яриа байсан?

-Автомашины замтай огтлолцож байгаа галт тэрэгний гарам цөөхөн. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12.5 дахь заалтаар түгжрэл саатал үүсвэл орохыг хориглоно гээд зохицуулчихсан байдаг. Тэрэн шиг галт тэрэгний гармын цаад талд түгжрэл үүсчихсэн байвал орохгүй байх боломжтой. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйл заалт дээр “Төмөр замын гарам нэвтрэх” гээд маш тодорхой заагаад өгчихсөн байгаа. Жолооч төмөр замын гарам дээр очихдоо аюулгүй байдал хангагдсан эсэхийг магадлана. Тэнд “Тэмдэг тэмдэглэгээ, хаалтын байдал, жижүүрийн заалтыг удирдлага болгоно” гээд маш нарийн заагаад өгчихсөн байгаа. Мөн “Гэрэл нь анивчиж ассан, хаалт нь хаалттай, дуут дохио өгч байвал, жижүүр орохыг хориглосон дохио өгч байвал гарам руу орж болохгүй” гэсэн заалт байгаа. Энэ бол жолооч нарын ухамсарт үйл ажиллагаагаар зохицуулагдах асуудал. Хамгийн гол нь жолоочийн өөрийнх нь аюулгүй байдал яригдаж байгаа зүйл. Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар дүрмээ мэдэхгүй байна. Дүрмээ мэдэхгүй болохоор хуулиа биелүүлж чадахгүй байна. Амь нас, эрүүл мэндээ өөрсдөө хамгаалах эрхтэй. Амь нас, эд хөрөнгөөрөө хохирохоо мэдэхгүй амжиж л байвал гээд юу руу ч хамаагүй дайраад байдгийн нэг жишээ энэ.

-Замын түгжрэлээс үүдэлтэйгээр гэдэг ч юм уу, эсвэл санамсаргүй байдлаар иргэд машинтайгаа гарам дээр гарч галт тэргэнд дайруулахгүй гэх баталгаа байхгүй. Цаашид энэ талын аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ?

-Нийслэл хот урд тал руугаа өргөжин тэлж байна. Төмөр зам хотын яг дундуур нь явдаг болж байгаа. Төмөр замын гармаар өдөрт хэдэн мянган автомашин зорчиж байна. Гэтэл ачааны болон суудлын галт тэрэг 30-40 минут тутамд явж байгаа. Үүнээс болоод автомашины түгжрэл үүсдэг. Тэгэхээр автомашины зам, төмөр зам хоёрыг хооронд нь огтлолцуулахгүй байх арга хэмжээг нэн түрүүнд авах шаардлагатай байна. Хоёр түвшний зам хийгээд төмөр замын дээгүүр доогуур нь гаргадаг ч юм уу. Шийдэх ёстой асуудал болоод байна. Үүнийг шийдэж чадвал осол аваар ч гарахгүй. Замын түгжрэл ч үүсэхгүй.

Он гарсаар гарцан дээр зогсож байгаад галт тэргэнд мөргүүлсэн осол хоёр гарсан гэдгийг албаны эх сурвалж онцолж байв. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг судалж байгаа ТББ-ууд Зам тээвэр хөгжлийн яаманд “Галт тэрэг ирж байгааг анхааруулсан төмөр замын хаалт, дуут дохио, замын уулзварын гэрлэн дохио эсрэг ажилладаг. Үүнээс болж осол аваар гарч байна. Галт тэрэг ирж байхад төмөр замын гарам дээрх гэрлэн дохионы ногоон гэрэл асдаг. Жолооч нар ногоон гэрлээр гарам руу ордог. Харин энэ үед галт тэрэг төмөр замаар ирдэг. Үүнээс болоод олон хүн машинтайгаа галт тэргэнд дайруулж амь насаа алдаж байна” гэх утга бүхий албан бичиг өгсөн гэнэ. Мөн галт тэргийг гэнэт зогсоосны улмаас хохирол гарч магадгүй гэнэ. Хэрэв галт тэргэнд эвдрэл гэмтэл гарч, хохирол учирсан бол гарам дээр зогсож байсан дөрвөн жолооч хохирлыг барагдуулах ёстой аж. Төмөр замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид гарам дээр зогсож байсан жолооч нараас мэдүүлэг авч, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа юм байна.

Т.Золбоо: Нэгсекунд л алдсанбол сүйд болох байлаа

Энэ сарын 17-ны өдөр 3105 дугаарын ачааны галт тэргээр Багануур-Улаанбаатар чиглэлд аялж явахдаа яаралтай тоормослож, болзошгүй эрсдэлээс сэргийлсэн Улаанбаатар төмөр замын зүтгүүрийн депогийн есдүгээр цувааны машинист Т.Золбоотой ярилцлаа.

-Тухайн үед юу болсон юм бэ. Яг хаана явж байхдаа тоормослох шаардлагатай гэдэг дохио хүлээн авав?

-Тухайн үед 406-гийн гарам буюу Замын цагдаагийн урд талын призэртэй авто гарам хүрэх гэж явахад зам их түгжрэлтэй, сигналдаад байхад машинууд хөдөлгөөнгүй зогссон хэвээр харагдаж байсан. Тиймээс тоормослох шаардлага гарах юм байна гэж мэдээд, сигналаа өгөхийн хажуугаар, тоормослоход бэлдэж байсан. Ингээд 700 гаруй метрийн өмнөөс гармын жижүүр “Зогс” гэдэг дохио өгсөн. Тухайн үед яаралтай тоормослох бүх л арга хэмжээг авч ажилласан. Ингээд гарам дээр байгаа машинуудыг арай л шүргээгүй ч их ойрхон тулж ирж зогссон. Бид дээд тал нь 70 километр цагийн хурдтай явах эрхтэй байдаг, тухайн үед би хурдаа саагаад 67 километр цагийн хурдтай явж байгаад л тоормослож зогссон.

-Ингээд зогсоход гарам дээр байсан машины жолооч нар машиндаа сууж байсан уу. Та кабиндаа туслах машинистынхаа хамт явсан юм билээ. Та хоёр муу юм болох вий гэж их айв уу?

-Зүрх хурдан, хурдан цохилоод, дотор харанхуйлаад л хэцүү байлаа. Ингээд хүний амь авчихаж байгаа юм байх даа гэж бодогдсон. Тэр үед биднийг үнэхээр их аз дайрсан даа. Түүнээс биш аймшигтай дүр зураг болох нөхцөл үүссэн. Хамгийн сонин нь машины жолооч нар юу ч болоогүй юм шиг машин дотроо сууж байхыг хараад би их гайхсан. Тэд яагаад машинаасаа буугаагүй юм бол, нэг, хоёр секунд л алдсан бол сүйд болох байсан юм. Хүмүүс эд хөрөнгө, машиндаа хоргодоод бууж чаддаггүй юм болов уу. Тоормослоод ч амжиж зогсохгүй байх магадлал өндөр шүү дээ.

-Тоормослосноос хойш хичнээн хугацааны дараа галт тэрэг бүрэн зогсох боломжтой байдаг юм бэ?

-Жингээсээ шалтгаалаад, галт тэрэгний тоормос барилт нь өөр өөр байдаг. Хөнгөн жинтэй галт тэрэгнүүд нэг километр гаруй зайнаас тоормослож байж зогсох магадлалтай. Ямар ачаатай аль хэр хурдтай, ямар замд явж байна гэдгээс ч шалтгаална. Өөрөөр хэлбэл, уруу замд зогсох хугацаа нь уртасна гэсэн үг. Тухайн үед миний жолоодож явсан галт тэрэг бол 4533 тонн ачаатай, 208 голтой, 52 вагонтой байсан. Бүрэн жинтэй гэсэн үг. Багануураас Улаанбаатар чиглэлд буюу ТЭЦ-4-ийн нүүрс зөөж байсан юм.

-Тоормослоод зогсоход хичнээн машин байв. Цагдаа нар байсан уу?

-Яг гарам дээр нэг “Хариер”, нэг “Приус” маркийн автомашин харагдаж байсан. Гурван ч замын цагдаа ажиллаж байсан юм. Ингээд удалгүй машинууд замын хөдөлгөөнөөр зохицуулагдаад гармаас гараад явцгаасан. Тоормослосны хийсний дараа тухайн ачааны жин, галт тэрэгний голоос хамаараад хэсэг хугацааны дараа хөдлөх хэрэгтэй байдаг. Тиймээс би хэсэг тайвширч аваад, хугацаагаа болохоор хөдөлсөн.

-Өмнө нь ийм зүйл болж байсан уу?

-Урьд нь иймэрхүү тохиолдол хэд, хэд гарч байсан гэж ахмад жолооч нар ярьдаг. Би машинист болсон цагаасаа хойш ийм зүйлтэй тулгарч байгаагүй. Энэ бол маш хэцүү зүйл, хүсэх юм биш.

-Та хэзээнээс зүтгүүрийн депод машинистаар ажиллаж байна вэ?

-Би сургуулиа төгсөөд 2004 онд Зүтгүүрийн депод ажилд орж, туслах машинист зэрэг туслах албанд ажиллаж байгаад, 2012 онд машинистаар томилогдсон. Одоог хүртэл дөрвөн жил машинист хийж байна. Надтай хамт явсан туслах машинист Батсуурь маань өмнө нь Шандын депод машинист хийж байсан юм билээ. Өнгөрсөн жилээс Улаанбаатар төмөр замын зүтгүүрийн депод ажиллаж байгаа юм.

-Та нарын ажлын цагийн хуваарь ямар байдаг юм бэ?

-Дээд тал нь 12 цаг яваад, хамгийн багадаа 24 цаг амрах ёстой байдаг. Мөн Чойр, Зүүн хараа зэрэгт амрах байртай, тэндээ очоод 24 цаг амарчихаад, дараагийн вагондоо гарна гэх зэргээр ажилладаг.

-Та аль нутгийн хүн бэ. Хаана суралцаж машинист болсон бэ?

-Би Улаанбаатар хотын унаган хүүхэд. 1990-2001 онд нийслэлийн 33 дугаар дунд сургуулийг төгсөөд, 2001-2004 онд Төмөр замын коллежийг техникч мэргэжлээр төгссөн. Би коллежоо төгссөн цагаас эхлэн одоог хүртэл Улаанбаатар төмөр замд ажиллаж байна.

-Гэр бүлийнхнээ танилцуулаач. Төмөр замд ажиллах ямар байдаг вэ. Ажиллах нөхцөл хангамж хэр байна?

-Эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Төмөр замын ажиллах орчин, нөхцөл хангамж боломжийн сайхан байдаг.

-Вагон ирж байгаа нөхцөлд төмөр замын гармаар гарах нь маш аюултай гэдгийг хүмүүс хэр мэддэг бол. Замын голоор хүн гүйх, машин давхиж өнгөрөх зэрэг зүйл хэр ажиглагдаж байна?

-Ийм зүйлийг одоо хүмүүс ойлгож байгаа байлгүй дээ л гэж бодож байна. Замд явж байхад явган хүн гүйгээд л гардаг. Одоо болих хэрэгтэй. Маш аюултай шүү дээ.

-Тухайн үед яагаад машинууд гарам дээр гарчихсан байсан юм бол, уг нь гармын хаалт автоматаар хаагддаг биз дээ?

-Тэрийг би сайн мэдэхгүй байна. Замын түгжрэл, гэрлэн дохионоос л болсон байх. Ер нь бол гарам руу машин орох ёсгүй. Хаалт автоматаар өөрөө хаагддаг.

-Машинист хийхэд хамгийн хэцүү нь юу байна?

-Бидний гол үүрэг бол галт тэргийг аюулгүй зорчуулах шүү дээ. Тиймдээ ч бид замд хүн мал, амьтан дайрчихвий гэхээс хамгийн их болгоомжилно. Мөн дарга нар ч үргэлж аюулгүй байдлын заавар, зөвлөгөө өгч байдаг юм. Хэцүү зүйл бас тохиолдоно оо. Жишээлбэл, “Улаанбаатар II” өртөө буюу Хархорингийн ард талын хэсгээр явж байхад согтуу хүн ихтэй, замаас гарахгүй хэвтчихдэг ч тал бий. Замын хаалт руу хүн орох хориотой байдаг ч манайхан орчихсон л зогсож байдаг. Мөн автомашины жолооч нар ухамсартай байгаасай гэж хэлмээр байна. Сая болсон шиг зүйл тулгарахад ядаж машинаасаа гараад зугтах хэрэгтэй шүү дээ.

Э.ХҮРЭЛБААТАР

Н.ГАНЧИМЭГ

Categories
гадаад мэдээ

БНСУ-ын ерөнхийлөгч ахлах зөвлөх, нарийн бичгийн дарга нараа халахаар болжээ

БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хе төрд алба хашдаггүй, бизнес эрхлэгчид төрийн нууц мэдээлэл задруулж, авилга хээл хахуулийн хэрэгт холбоотой байж магадгүй дуулианы дунд өөрийн ахлах зөвлөх, нарийн бичгийн дарга нараа халах үүрэг чиглэл өгсөн байна. Одоогоор зөвлөх, нарийн бичгийн дарга нийт 10 хүнийг албан тушаалаас нь халах асуудал яригдаж байна. Ерөнхийлөгч Пак Гын Хедотны найз, бизнес эрхлэгч Чой Сун Сил гэгч эмэгтэйд өөрийн хэлэх үгээ бэлтгэхдээ зөвөлгөө авах үүднээс хэлэх үгийнхээ эх хувийг өгч байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Мөн тэрээр дипломат ажиллагаа болон хөх ордон дахь албан тушаалтны томилгоотой холбоотой дотоод асуудлын талаарх баримт материалуудыг ч Чой Сун Сил гэгч эмэгтэйд өгсөн гэдгээ хүлээж, ард түмнээсээ уучлалт гуйгаад байгаа юм.

Гэвч Чой Сун Сил гэгч нь төрд ямар ч албан ёсны ажил эрхэлдэггүй, зөвхөн бизнес эрхэлдэг хүн байгаа нь асуудлыг улам хүндрүүлж байна. Үүнтэй холбоотойгоор түүнийг засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруул гэсэн шаардлагыг ч ард түмэн нь тавьж байна. Одоо Өмнөд Солонгосын иргэдийн дунд Чой гэгч нь улс төрийн олон асуудалд маш гүнзгий оролцож байжээ гэсэн ойлголт бий болж байна. Ерөнхийлөгч Төрийн нууц задруулсан, авилга хээл хахуулийн хэрэгт холбоотой байж болзошгүй бизнес эрхлэгч эмэгтэйн удирддаг сангуудад хууль бус санхүүжилт оруулсан байж магадгүй энэ хэргийг Сөүлийн прокурорууд шалгаж байгаа юм байна. Энэ дуулианы улмаас ерөнхийлөгч Пак Гын Хегийн ард түмнийхээ дунд нэр хүнд нь 2013 онд төрийн эрхийг авснаас хойш хамгийн доод түвшинд буюу 17,5 хувьд хүртлээ унасан байна.

Өмнөд Солонгосын хэвлэлүүдээр Чой Сун Сил гэгч эмэгтэй ерөнхийлөгч Пактай ойр дотно нөхөрлөлийн харилцаагаа засгийн газрын өндөр албан тушаалтнууд болон бизнес эрхлэгчдээс авилга хээл хахууль авахад ашигласан байж болзошгүй тухай мэдээлсэн байна. Одоо хөх ордоны тэргүүн өөрийн бүх нарийн бичгийн дарга нарыг сольж, ерөнхийлөгчөөр ажиллах үүрэг зорилтоо өөрчлөн, сайжруулах бодолтой байж магадгүй гэж ажиглагчид таамаглаж байна.

Гэхдээ ард түмний дийлэнх хувь нь ерөнхийлөгчөө ийм том хэрэг мандуулсныхаа төлөө хариуцлага үүрч, албан үүргээсээ огцрох нь зүйтэй гэж үзэж байгаа ийм үед түүний энэ шийдвэр үр дүнтэй байна гэдэгт ажиглагчид эргэлзэж байна. Өнөөдөр л гэхэд засгийн газраа эсэргүүцсэн өргөн хэмжээний жагсаалыг Сөүл хотод зохион байгуулж байгаа юм байна. Энэ улс төрийн дуулиант хэрэг ирэх оны сонгуулийн өмнө ерөнхийлөгч Пак Гын Хегийн байр суурийг ганхуулж магадгүй нөхцөл байдал үүсэж байна.

Categories
мэдээ нийгэм

Х.Хэрлэн: Хөөт-Бичигтийн төмөр замын Техник-эдийн засгийн үндэслэл боловсруулагдаж байна

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Хэрлэнтэй ярилцлаа.

-Та “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдоод
хэдхэн хонож байна?

-Миний бие Техникийн ухааны магистр зэрэгтэй, эрх зүйч мэргэжилтэй.
Барилгын зургийн институт, АМХЭГ, Үйлдвэр, худалдааны яам, Төрийн өмчийн хороо зэрэг
төрийн байгууллагуудад 10 гаруй жил ажиллаж байсан ажлын туршлагатай. Энэ сарын
07-ны өдрөөс тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байна.

-Засгийн газар байгуулагдаад 100 хоног өнгөрлөө. Энэ хугацаанд танай
компани ямар ажлуудыг хийж хэрэгжүүлэв. Хэрэгжүүлсэн томоохон ажлуудаасаа дурдвал?

-Манай компани төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх, төмөр
замын суурь бүтэц барих, ашиглах үндсэн чиг үүрэгтэй 100 хувь төрийн өмчтэй аж ахуйн
нэгж. Засгийн газрын шийдвэрийн дагуу энэ оны тавдугаар сард Сэлэнгэ аймгийн Хүдэр
суманд байрлах Төмөртэй ордоос Ерөө сум хүртэл 33.4 км төмөр зам хүлээн авч өнөөдрийн
байдлаар 600 гаруй мянган тонн төмрийн хүдрийг тээвэрлээд байна. Энэ он дуустал
нэг сая илүү тонн ачаа тээх зорилго тавин ажиллаж байна. Бид энэхүү тээвэрлэлтээ
өөрийн эзэмшлийн вагон, зүтгүүрээр тээвэрлэж байгаа нь хөдлөх бүрэлдэхүүний ашиглалтыг
сайжруулах, орчин үеийн техник, технологийг эзэмшиж сурах, мөн Монгол Улсын ачаа
тээх чадварыг нэмэгдүүлэх үйлсэд чухал хувь нэмэр оруулж байгаа үйл явц юм.

Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт туссан
Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын ажлыг эхлүүлэхийн тулд “Төрөөс төмөр замын
тээврийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичигт тухайн чиглэлийн төмөр замыг
нэмэлтээр тусгуулахаар холбогдох судалгаа, танилцуулга бэлтгэж Зам, тээврийн хөгжлийн
яамны холбогдох газарт хүргүүлсэн.

Мөн Засгийн газрын хөтөлбөрт багтсан Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн
төмөр замаас Оюу толгойн салбар төмөр замын эдийн засгийн тооцоо судалгаа, Шивээхүрэн
боомтын асуудлаар танилцуулга, холбогдох судалгааг бэлтгэн салбарын яаманд тус тус
хүргүүлээд байна. Хөөт-Бичигтийн төмөр замын ТЭЗҮ боловсруулах ажлыг БНХАУ-ын Төмөр
замын гуравдугаар товчоотой хамтран эхлүүлсэн, ирэх арваннэгдүгээр сарын 15 гэхэд
эцсийн байдлаар хүлээн авахаар талууд шаргуу ажиллаж байгаа, залгуулаад төсөл хэрэгжүүлэх
ажлыг ЗТХЯ-ны чиглэл, удирдамжийн дагуу хэрэгжүүлнэ. Түүнчлэн Монгол Улсад хэрэгжих
эдийн засгийн ач холбогдолтой, ачаа тээвэр, ложистикийн үйл ажиллагааг дэмжсэн төслүүдийн
талаар судалгаа хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа. Жишээ дурдвал, “Ачааны вагон
үйлдвэрлэх, угсрах” төсөл байна.

Манай улсад өнөөгийн байдлаар 6200 орчим ачааны вагон ашиглагдаж
байна. Үүнээс 44 хувь нь буюу ойролцоогоор 2700 орчим ачааны вагоны ашиглалтын хугацаа
дууссан. Өөрөөр хэлбэл, 25-аас дээш жил ашиглагдаж байгаа судалгаа байна. Ийм вагоныг
тээвэрлэлтэд ашиглах нь хөдөлгөөний аюулгүй байдалд маш их эрсдэлийг дагуулдаг,
ачааны вагонуудыг ойрын хугацаанд зайлшгүй парк шинэчлэлтээр солих шаардлагатай.

Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаас гадна дээр дурдсан
Оюу толгойн салаа төмөр зам, Шивээхүрэн-Сэхэгийн боомтын төмөр зам, Хөөт-Бичигтийн
болон Эрдэнэт-Овоотын төмөр замууд ээлж дараагаар баригдаж ашиглалтад орсны дараа
ачааны вагоны паркийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор урган гарна.
Үүнээс гадна “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичигт
тусгагдсан бусад чиглэлийн төмөр замын төслүүд ч мөн эхэлнэ. Тиймээс эдгээр төмөр
замын төслүүд хэрэгжиж дуусаад төмөр зам ашиглалтад орохтой зэрэгцээд парк шинэчлэлтэд
ойролцоогоор 10 мянга орчим хагас вагоны эрэлт хэрэгцээ, шаардлага гарах юм. Эдгээр
вагоныг импортоор авна гэвэл та бидний мөнгө гадагшаа зүгээр л урсах болно. Тиймээс
энэхүү төслийн хүрээнд өргөн, нарийн царигийн хагас вагон үйлдвэрлэх, их засвар
хийх, зориулалт бүхий “Ачааны вагоны үйлдвэр”-ийн урьдчилсан ТЭЗҮ боловсруулах ажлын
хэсэг байгуулагдан ажиллаж байна. Одоогоор ажлын хэсгийнхэн БНХАУ, Орос, Украин,
ХБНГУ, Казахстан, Узбекстан зэрэг орны ижил төстэй үйлдвэрүүдээс туршлага судалж,
тооцоо судалгаа хийж боловсруулаад байна. Урьдчилсан ТЭЗҮ-ийг салбарын хэмжээнд
хэлэлцүүлэг хийж, ЗТХЯ-ны Шинжлэх ухаан, техникийн зөвлөлийн хуралд оруулж, хуралдаанаас
эдийн засгийн үр ашигтай төсөл хэмээн дэмжсэн дүгнэлт гарсан.

-Тээвэр, ложистикийн төв байгуулах ажил ямар шатандаа явж байгаа
вэ?

-“Монголын төмөр зам” ТӨХК-ийн зүгээс энэ төслийн ажлыг эхлүүлэх
ажлын төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна. Төслийн хүрээнд саяхан манай мэргэжилтнүүд
БНХАУ-ын Тяньжин хотод ажиллаад ирсэн. Тяньжин хотын Бинхай шинэ бүсэд зохион байгуулагдсан
“Зүүн хойд азийн Энхтайван, хөгжлийн Бинхай–2016” чуулганд оролцож “Монгол-ОХУ-БНХАУ
гурван улсын хамтын ажиллагаа эдийн засгийн коридор” сэдвээр илтгэл тавьсан. Уг
хурлын үеэр бид “Тяньжин ложистикийн төв” төсөл болон “Таван толгой-Гашуун сухайт”
төмөр замын төсөл, “Хөөт-Бичигт чиглэлийн” төмөр замын төслийн талаар Хятадын талын
томоохон компаниудын удирдлагуудад танилцуулж, эдгээр төслүүд дээр хамтран ажиллах
хөрөнгө оруулагч шаардлагатай байгаа талаар танилцуулсан, хөрөнгө оруулалт шийдэгдсэнээр
төслийг хэрэгжүүлэх хамтарсан компани байгуулаад барилгын ажил явагдаж дуусаад,
боомтын үйл ажиллагаа эхлэх юм. Үйл ажиллагаа эхлэхэд шаардлагатай үйлдвэрлэлийн
судалгаануудыг хийж байна. Жишээ нь, махны экспортыг нэмэгдүүлэх, мах, махан бүтээгдэхүүн
үйлдвэрлэн Хятад болон гуравдагч орны зах зээлд нийлүүлэх, малын боловсруулсан арьс,
ширийг эцсийн бүтээгдэхүүн болгох үйлдвэрлэл, чацарганыг боловсруулж бүтээгдэхүүн
үйлдвэрлэх, импортоор орж ирдэг өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнүүдийг жижиглэнгээр
савлах, боловсруулах зэрэг эдийн засгийн ач холбогдолтой төслүүд дээр ажиллаж байна.
Дунзяны чөлөөт худалдааны боомт бүс дэх үйлдвэрлэлийг явуулахад чөлөөт бүсийн хөнгөлөлтүүдийг
эдлэхээс гадна Монголоос түүхий эдийг оруулахад гаалийн татвар, боловсруулалтад
НӨАТ төлөхгүйгээс гадна үйлдвэрлэлийг далайн боомтод хөгжүүлснээр экспортоо нэмэгдүүлэх,
тээвэр, ложистикийн зардлыг бууруулах давуу талтай.

-“Шинэ төмөр зам” төслийн хүрээнд төмөр замын бүтээн байгуулалтыг
“Монголын төмөр зам” компани хэрэгжүүлж байгаа?

-УИХ-аас 2010 онд батлагдсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар
баримтлах бодого”-д тусгагдсан Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын доод
бүтцийн ажил 85 хувьтай байна. Бид “Шинэ төмөр зам” төслийг хэрэгжүүлэх гадаадын
хөрөнгө оруулагчдыг судалж, яриа хэлэлцээр хийж байна. Тухайлбал, “Таван толгой-Сайншанд-Хөөт-Чойбалсан
чиглэлийн төслийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Япон улсад хийх
албан ёсны айлчлалын үеэр хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж, танилцуулга бэлтгэсэн,
тиймээс зүүн чиглэлийн төмөр замын төслийн асуудалд дэвшил гарах байх гэсэн хүлээлт
байгаа. Айлчлалын бүрэлдэхүүнд мөн Зам, тээврийн хөгжлийн сайд багтсан.

-Төмөр зам барьснаар улс оронд ямар үр өгөөжтэй байх асуудлыг нийгэм
олон янзаар хүлээн авч байна. Монголынхоо баялгийг төмөр замаар гаргаад дууслаа
гэх мэтээр сөргөөр харах нь илүү байж магадгүй юм?

-Монгол Улс нь стратегийн чухал ач холбогдолтой орд газруудаа яаж
эдийн засгийн эргэлтэд оруулж, хэрхэн үнэд хүргэх вэ гэдгээ маш сайн төлөвлөж, өнөөгийн
нөхцөл байдлаа оновчтой харж байж хэрэгжүүлэх шаардлагатай гэж санагддаг. Төмөр
зам, цахилгаан станц, аж үйлдвэрийн цогцолборыг барьж байгуулах ёстойг хэн хүнгүй
ярьдаг, харин ямар шат дараалал, менежмэнтээр бүтээн байгуулах вэ гэдгээ зөв тодорхойлох
хэрэгтэй. Миний бодлоор санхүүгийн боломждоо тааруулж, төмөр замаа барьчихаад ашигт
малтмалаа тээвэрлэж орлогоо бүрдүүлснээр дараагийн томоохон төслүүдээ явуулах ёстой
гэж боддог. Тэгээгүй учраас эдгээр төслүүд бүгд зэрэг эхлээд хөрөнгийн дутагдлаас
болж зэрэг зогсолт хийгдээд байгаа нь нийгэмд нэгэнт ил болсон байдал юм.

-“Монголын төмөр зам” ТӨХК нь өнөөдрийн байдлаар хичнээн вагон, техник
хэрэгсэлтэй юм бэ?

-Манай компани нийт 245 ачааны вагон, ОХУ, БНХАУ болон АНУ-д үйлдвэрлэсэн
өндөр хүчин чадал бүхий есөн зүтгүүр, хоёр чингэлэг өргөгч машинтайгаар үйл ажиллагаа
явуулдаг. Мөн Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах “Ачаа шилжүүлэн ачих байгууламж”-ийг
80 га газрын хамтаар эзэмшдэг. Төмөр замын суурь бүтцийн хувьд Замын-Үүд дэх шилжүүлэн
ачих байгууламжид хамаарах 8.4 км төмөр зам болон дээр дурдсан Сэлэнгэ аймгийн Хүдэр,
Ерөө сумдын хооронд байрлах 33.4 км төмөр зам бий.

-“УБТЗ” ХНН-тэй хэрхэн хамтран ажиллаж байна вэ. Хоёр талын байгууллагын
хооронд хийж хэрэгжүүлсэн, цаашид хамтран хэрэгжүүлэх ажлуудын талаар сонирхуулбал?

-Манай компани өөрийн эзэмшлийн хөдлөх бүрэлдэхүүн, машин механизм,
тоног төхөөрөмжийг “УБТЗ” ХНН-тэй хамтран тээвэрт явуулахаас гадна үндэсний аж ахуйн
нэгж, уул уурхайн компаниудад өөрийн хөдлөх бүрэлдэхүүнээр тээврийн үйлчилгээ үзүүлдэг.
Үүгээрээ Монгол Улсын төмөр замын тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, ачааллыг хөнгөвчлөх,
үйлчилгээний чанарыг сайжруулах, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг өсгөх зэрэг бүхий
л талаар хамтран ажилласаар ирсэн. Өнөөдрийн байдлаар бид төмөр замын дамжин өнгөрүүлэх
чадварыг сайжруулах зорилгоор Замын-Үүд дэх Япон улсын буцалтгүй тусламжаар барьж
байгуулсан шилжүүлэн ачих байгууламж, түүнд дагалдах тоног төхөөрөмжийн ашиглалтыг
сайжруулах үүднээс “УБТЗ” ХНН-тэй хамтран ажиллаж байна. Түүнчлэн Азийн хөгжлийн
банкны санхүүжилтээр баригдаж буй Замын-Үүдийн Ложистикийн төвийн үйл ажиллагаа
эхлэх үед хоёр тал хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэн ажиллах юм.

-Тэгвэл хүний нөөцийн асуудал дээр ямар бодлого баримталж, хэрхэн
хэрэгжүүлж байна вэ?

-Чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх гол хүчин зүйл бол чадварлаг боловсон
хүчин юм. Компанийн хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаатай уялдуулж, хүний нөөцөө бүрдүүлэх,
цаашид хийх ажлын хүрээнээс хамааран мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх гэх зэрэг
ажлуудыг хийж байна. Дээр дурдсан төмрийн хүдрийн тээврийн үйл ажиллагааг явуулахад
инженер, техникийн нийлсэн 60 орчим ажилтанг сонгон шалгаруулж орон нутагт ажиллуулж
байна. Мөн ирээдүйд биеллээ олох төсөл хөтөлбөрүүдийг угтаж, БНХАУ-ын Зам, тээврийн
дээд сургуульд компанийнхаа нэр дээр 13 оюутанг таван төрлийн мэргэжлээр, Монгол
Улсын Тээврийн дээд сургуульд гурван оюутанг компанийн тэтгэлэгт хөтөлбөрт хамруулан
суралцуулж байна. Түүнчлэн богино хугацаанд мэргэшүүлэх үүднээс Мэргэжил, сургалт
үйлдвэрлэлийн төвүүдтэй хамтран ажилладаг. Тухайлбал, төмөр замын МСҮТ-д компанийн
нэр дээр найман оюутан суралцаж байгаа бол Налайх, Сайншандын МСҮТ-д төмөр замын
мэргэжлээр нийт 500 орчим боловсон хүчин бэлтгэгдээд байна.

Манай байгууллагын ажилтнуудын дийлэнх нь залуучууд. Тус бүр өөрийн
зорилготой, төмөр замын бүтээн байгуулалтад гар бие оролцож буй чадварлаг, төрөл
бүрийн мэргэжилтэй боловсон хүчний бүрэлдэхүүнтэй. Тухайлбал, ОХУ, БНХАУ, Энэтхэг,
Турк, Япон, Солонгос улсуудад мэргэжил эзэмшсэн боловсон хүчнүүд байна. Ямар ч төсөл
дээр ажиллах мэдлэг боловсрол мэдлэг чадвар тэдэнд бий. Тиймээс Монгол Улсын хөгжил
дэвшил, дэд бүтцэд хөрөнгө оруулж буйгаараа бид бүхэн бахархдаг. Цаашид бид эхлүүлсэн,
гүйцэтгэж байгаа ажлуудынхаа хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллахаас гадна төмөр замд
шаардлагатай 150 орчим төрлийн дүрэм, журам боловсруулах, олон улсын сайн туршлагад
тулгуурласан стандартуудыг нутагшуулах, төмөр замын тээврийн эрх зүйн холбогдолтой
хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах, засан сайжруулах зэрэг ажилд салбарын яамтайгаа
хамтран ажиллахаар төлөвлөөд байна.

Д.САРУУЛ