Categories
мэдээ нийгэм

ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВҮҮД АМАРЧ БАЙНА

Зах, худалдааны төвүүд амарч байна“Монгол бахархал”-ын өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг бүх нийтээр амрахаар Ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Тиймээс томоохон зах, худалдааны төвүүд амарч байна.

ЗАХ:

-“Нарантуул” олон улсын худалдааны төв,

-“Баянзүрх” зах

– “Хүчит шонхор” зах

– “Хар хорин” худалдааны төв

– Сандэй плаза зэрэг томоохон зах худалдааны төвүүд нийтээр амарч байна.

ХУДАЛДААНЫ ТӨВ:

Улсын их дэлгүүр,”Улаанбаатар” их дэлгүүр,

-“Москва” их дэлгүүр,

-“Хүннү молл” худалдааны төв,

-“Пийс молл” худалдааны төвүүд цагийн хуваарийн дагуу ажиллаж байна.

Харин “Меркури” худалдааны төв хагас ажиллах бол “Номин”, “Эфес”, “Миний дэлгүүр” зэрэг хүнсний сүлжээ дэлгүүр цагийн хуваарийн дагуу бүх салбар ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэл хотын 377 жилийн ойд мэндчилгээ дэвшүүллээ

Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ!

Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 377 жилийн ойн баярыг тохиолдуулан нийслэл хотын иргэддээ Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

Монгол Улсын нийслэл нь Өндөр гэгээн Занабазарыг 1639 онд өргөмжилсөн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг Эх Монгол уулын өвөр Ширээ Цагаан нуур гэдэг газарт Хутагтын хүрээ, Шар бүсийн хот нэрээр анх байгуулагдаж, Богдхан уулын ар, хатан Туулын хөвөөнөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хөндийд 1778 онд төвхнөн, Их Хүрээ хэмээн нэрлэгдэж байгаад 1924 оноос Улаанбаатар болж нүүдлээс суурьшилд шилжсэн түүхтэй.

Тэр цагаас хойш нийслэл хот маань өргөжин тэлж, өнгөжин жавхаажиж, үүлс дээшээ дээвэр тулсан, уулс тийшээ хаяа тэлсэн, сая гаруй иргэнтэй хот болж хөгжсөн билээ.

Монгол Улсын нийт хүн амын 47 хувийг эзэлдэг Улаанбаатарчууд бид хүрээ соёл, хүүхэд залуусын боловсрол, хүмүүжлээрээ үлгэрлэж, нийслэл хотдоо аз жаргалтай, амар тайван, зөв боловсон аж төрж, нийтлэг ёс зүй, дэг жаягийг эрхэмлэн дээдлэх нь хүн бүрийн ухамсарт сэтгэхүй, хичээл зүтгэлээс хамаарах бөгөөд их хотын иргэн хэмээх нэр алдраараа бахархан ирээдүйдээ итгэлтэй, инээмсэглэл дүүрэн, сэтгэл хангалуун амьдрах учиртай.

Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 64 хувийг үйлдвэрлэдэг нийслэлийн эдийн засгийн бие даасан байдлыг хангах, эрх зүйн тогтолцоог улам боловсронгуй болгох зэрэг нийслэлчүүдийн эрх ашгийг хөндсөн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд УИХ-ын зүгээс байнга анхаарч ажиллах болно.

Эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед иргэдийнхээ амьжиргааны түвшинг хамгаалан дээшлүүлэх, эрүүл, аюулгүй, ээлтэй орчин бүрдүүлэхэд хотын удирдлага, иргэд, олон нийтийн болон бизнесийн байгууллагуудын хамтын хүчин чармайлт, идэвх оролцоо нэн чухал юм.

Төрөлх хот маань өдрөөс өдөрт цэцэглэн хөгжиж, оршин суугчдын ая тухтай, аз жаргалтай амьдрах тааламжтай нөхцөл бүрдсэн орчин үеийн орон сууцны цогцолбор хороолол, суурьшлын бүсүүд сүндэрлэн босож, төр, нийгмийн үйлчилгээ нь иргэддээ ойр байж, монгол үндэстний өв соёл, амьдралын хэв маяг, дүр төрхийг илэрхийлсэн нүүдэлчдийн соёл иргэншлийн төв болно гэдэгт итгэлтэй байна.

Улаанбаатарчууд Та бүхэндээ нийслэл хотынхоо 377 жилийн ойн өдрийг тохиолдуулан эрүүл энх, аз жаргал, эв нэгдэл, амжилт бүтээл хүсэхийн ялдамд тусгаар Монгол Улсын минь туг сүлд, хийморь нь өөдөө, гал голомт нь ариун дагшин байж, үеийн үед мандан бадрахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Төрийн нуруу төвшин
Түмэн олон амгалан байх болтугай.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Ариунбаатарт “Чингис хаан” одонг гардуулан өглөө

Их эзэн Чингис хааны
мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрөөр Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн
зэргийн одон “Чингис хаан” одонгийн отгон эзнээр тодорч буй хүн бол Монгол
Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Ганбаатарын Ариунбаатар юм. Түүнд эрхэм
дээд шагнал гардуулах ёслол яг одоо Төрийн ордонд болж байна. Төрийн тэргүүн
дээд шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гардуулан өглөө.


Төрийн тэргүүн дээд шагналыг гардуулан өгөх үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж үг хэллээ.

Тэрбээр Чингис хааны одон бол жилд ганцхан удаа төр тусгайлан тэмдэглэж олгодог шагнал. Энэ удаагийн шагнал бол манай дуурийн дуулаачдын шагнал. Манай сонгодог их найрал хөгжмийнхний шагнал, манай балетийнханы шагнал, тэр бүхэнтэй хамт байдаг хүн бүрийн шагнал юм. Хамгийн гол нь сонгодог урлагийн хөгжил дэвшил ертөнцийн сонорт хүртэл мандуулж гайхашруулж яваа манай бахархалт залуу үеийнхний шагнал юм. Нэг сайн хүний үлгэр дуурайл сая сая хүнийг зоригжуулдаг.

Би энэ шагналаар сая сая монголчууд сонгодог урлагийг дэмжихийг уриалж байгаа юм. мМнголын төр үеийн үедээ сонгодог урлагийг дэмжиж, түшиж тулж явахыг сануулж байгаа юм. Сонгодог урлаг бол хүнийг алдаршуулдаг, өөд нь татдаг урлаг гэдэгт би итгэдэг. Сонгодог урлаг түүний одууд энгийнээс төрдөг гэдэгт би итгэдэг. Тэд урлагийнхаа төлөө бүхнээ зориулж ирдэг хүмүүс. Тэднийг хайрлаж бас дэмжиж байх учиртай. Г.Ариунбаатарын хэлсэн нэг үг миний санаанаас гардаггүй. Тэр нь “Чайковскийн хөгжмийн их наадмын шүүгчид уг наадамд оролцох оролцогчдоо онгоцноос буухаас нь авахуулаад шүүж харж, дүгнэж байдаг юм билээ” гэж. Ийм учраас сонгодог урлагийн шагнал гэдэг бол бүх шалгуураараа бараг төгс хүнийг шалгаруулдаг нь үнэ цэнийг нь харуулж байгаа юм. Зөвхөн тухайн уран бүтээлчийн тухайн төрөлд оролцохыг нь харахаас гадна хүнийг нь хардаг, тэр хүнийг бараг төгс байхыг шаарддаг, тийм сэтгэл зүтгэлтэй, хүмүүжилтэй байхыг харуулдаг гэсэн үг. Сонгодог урлагийн ийм нарийн шалгуурт монгол хүн тэнцэн тэнд оройлно гэдэг бол монголын соёл ямар өндөр түвшинтэй, ямар сонгодог болохыг харуулж байгаа юм. Тиймээс монголын уламжлалт соёл жинхэнэ сонгодог гэсэн санааг эндээс хийж болно. өнөөдрийн шагналын утга нь ч ийм юм.

Монголын уламжлалт өв соёл өнөд мөнх оршиг ээ. Монгол маань Мөнх хөх тэнгэр шигээ өнөд оршиг ээ. Баярлалаа.

Чингис хаан одон хүртсэн Г.Ариунбаатар: Монгол төрийн дээд шагнал “Чингис хаан” одонг гүн хүндэтгэл, нэн баяртайгаар хүлээн авч байгаагаа илэрхийлье. Би өнөөдөр эрдэнэт биеийг минь төрүүлж өгсөн ижий аав, эрдмийн аянд хөтөлж өдий зэрэгт хүргэсэн билэг авьяаст багш нар, бодол огшоож сэтгэл дүүргэсэн түмэн олон, ухаан тэлж хүч хайрласан эх нутагтаа баярлаад баярлаад барахгүй байна. Энэ сайхан нутгаа онож төрсөн би их азтай хүн гэж боддог. Би их хувь заяанд өсөж өндийсөн азтай хүн гэж боддог. Ачит багш, нутаг ус, ард түмний минь ач буян гэж боддог. Монголын сонгодог болон үндэсний урлагийн үе үеийн уран бүтээлчид, судлаачид та бүхэндээ хүндэтгэл үзүүлье. Би Монгол хүн болж төрснөөрөө зүйрлэшгүй ихээр бахархдаг.



Г.Ариунбаатар зурган илэрцүүдУИХ-ын чуулганаар Өвлийн тэргүүн сарын шинийн 1-нийг эзэн Чингис хааны төрсөн өдөр хэмээн “Монгол бахархлын өдөр” болгож, бүх нийтийн амралтын өдөр байхаар хуульчилсан билээ. Чингис хааны мэндэлсэн өдөр энэ жил аравдугаар сарын 31-нд тохиож байгаа. Энэ өдөр Чингис хааны одонг нэг хүнд гардуулдаг уламжлалтай.

Чингим хаан одон зурган илэрцүүдМонгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж зарлиг гаргаж, П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдааны I байр, Гран при шагналт, Монгол Улсын Гавьяат жүжигчин, Цагдаагийн “Сүлд” чуулга, Буриадын Дуурь Бүжгийн Эрдмийн театр, Маринский театрын гоцлол дуучин Г. Ариунбаатарт “Чингис хаан” одон хүртээхээр болсон билээ.

Тэгвэл Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Ганбаатарын Ариунбаатарт шагналыг өнөөдөр морин цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гардуулан өглөө

Г.Ариунбаатар зурган илэрцүүд

Г.Ариунбаатар нь Төв аймагт 1988 онд төрсөн. 2005 онд Зуун мод хотын “Хүмүүн” цогцолбор сургуулийг, 2009 онд СУИС-ийг дуурийн дуулаач мэргэжлээр төгссөн.

Түүний хувьд энэ оны зургаадугаар сарын 20-ноос долоодугаар сарын 2-ныг хүртэл Санкт Петрбург-Москва хотноо зохиогдсон Оросын суут хөгжмийн зохиолч П. И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын XV уралдааны нэгдүгээр байрыг эзлэж Гран при шагналыг хүртсэн нь дэлхийн шилдэг дуучин болохыг батлан харуулсан бахархам амжилт байв. Нөгөө талаар олон улсад онцгой нэр хүндтэй дээрх уралдааны гран при шагналыг Монгол дуучин анх удаа хүртсэн нь Монгол Улсад сонгодог урлаг өндөр түвшинд хөгжсөнийг дэлхий нийтэд толилуулсан томоохон сурталчилгаа болсон билээ.

Дашрамд сониохуулахад Чингис хаан одонг 2015 онд Дэлхийн урлаг, соёлын академийн байнгын гишүүн, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, 2014 онд Академич Х.Намсрай, 2013 онд Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд асан Д.Содном нар хүртэж байжээ.

Чингим хаан одон зурган илэрцүүд

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нийгэм

Гамшгаас сэргийлсэн ажилтнуудыг шалгарууллаа

Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газар, “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллага хамтран зохион байгуулсан төв, орон нутгийн Онцгой байдлын газар, анги, байгууллагын Урьдчилан сэргийлэх тасгийн дарга, сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн сургалт болж өндөрлөлөө.

Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг төв, орон нутагт хэрхэн эрчимжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулахад хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, хэрхэн хамтарч ажиллах талаар мэдлэг олгож, хэвлэл мэдээлэл ба гамшгаас урьдчилан сэргийлэх мэдээлэл, сургалт, сурталчилгаа, гамшгийн үеийн мэдээлэл харилцаа, хэвлэлийн мэдээ бэлтгэх, мэдээний бүтэц, бичих загвар, цахим хуудас хөгжүүлэлт, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтран ажиллах, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн харилцан ажиллагаа, Сошайл медиа гэж юу вэ, сошайл медиаг ажилдаа хэрхэн үр бүтээлтэй ашиглах вэ, хувь хүний хөгжил зэрэг мэргэжилтнүүдийн өдөр тутмын ажил, үүрэгтэй холбоотой чухал сэдвүүдээр хичээл, сургалтыг явуулсан нь сургалтад хамрагдсан албан хаагчдын талархлыг хүлээлээ.

Сургалтын төгсгөлд, Онцгой байдлын ерөнхий газар, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагаас сургалтад хамрагдсан албан хаагчдад Сертификат олгож, Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр, онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас 2016 онд дэвшүүлсэн зорилтыг төв, орон нутагт бүтээлчээр хэрэгжүүлж, гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийн оролцоог хангах, гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг эрчимжүүлэхэд амжилт гарган ажилласан Дархан-Уул, Орхон, Хэнтий, Завхан, Увс аймгийн Онцгой байдлын газарт ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын даргын нэрэмжит “Өргөмжлөл” хүртээв.

Мөн гамшгаас хамгаалах төрийн бодлого, хууль тогтоомжийг сурталчлах, гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоог хангах, гамшгаас урьдчилан сэргийлэх мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлыг орон нутагт эрчимжүүлэхэд өөрийн мэдлэг, ур чадвараа дайчлан ажилласан амжилтыг нь үнэлэн Булган аймгийн Онцгой байдлын газрын Сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, онцгой байдлын ахмад С.Ганбаяр, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, онцгой байдлын ахмад В.Гэрэлчимэг, НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн,онцгой байдлын дэслэгч С.Должинсүрэн нарт ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын даргын нэрэмжит “Өргөмжлөл” гардууллаа.

Categories
мэдээ нийгэм

Г. Ариунбаатарт “Чингис хаан” одонг морин цагт гардуулна

Г.Ариунбаатар зурган илэрцүүдУИХ-ын чуулганаар Өвлийн тэргүүн сарын шинийн 1-нийг эзэн Чингис хааны төрсөн өдөр хэмээн “Монгол бахархлын өдөр” болгож, бүх нийтийн амралтын өдөр байхаар хуульчилсан билээ. Чингис хааны мэндэлсэн өдөр энэ жил аравдугаар сарын 31-нд тохиож байгаа. Энэ өдөр Чингис хааны одонг нэг хүнд гардуулдаг уламжлалтай.

Чингим хаан одон зурган илэрцүүдМонгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж зарлиг гаргаж, П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдааны I байр, Гран при шагналт, Монгол Улсын Гавьяат жүжигчин, Цагдаагийн “Сүлд” чуулга, Буриадын Дуурь Бүжгийн Эрдмийн театр, Маринский театрын гоцлол дуучин Г. Ариунбаатарт “Чингис хаан” одон хүртээхээр болсон билээ.

Тэгвэл Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Ганбаатарын Ариунбаатарт шагналыг өнөөдөр морин цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гардуулан өгөх ажээ.

Г.Ариунбаатар зурган илэрцүүдГ.Ариунбаатар нь Төв аймагт 1988 онд төрсөн. 2005 онд Зуун мод хотын “Хүмүүн” цогцолбор сургуулийг, 2009 онд СУИС-ийг дуурийн дуулаач мэргэжлээр төгссөн.

Түүний хувьд энэ оны зургаадугаар сарын 20-ноос долоодугаар сарын 2-ныг хүртэл Санкт Петрбург-Москва хотноо зохиогдсон Оросын суут хөгжмийн зохиолч П. И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын XV уралдааны нэгдүгээр байрыг эзлэж Гран при шагналыг хүртсэн нь дэлхийн шилдэг дуучин болохыг батлан харуулсан бахархам амжилт байв. Нөгөө талаар олон улсад онцгой нэр хүндтэй дээрх уралдааны гран при шагналыг Монгол дуучин анх удаа хүртсэн нь Монгол Улсад сонгодог урлаг өндөр түвшинд хөгжсөнийг дэлхий нийтэд толилуулсан томоохон сурталчилгаа болсон билээ.

Дашрамд сониохуулахад Чингис хаан одонг 2015 онд Дэлхийн урлаг, соёлын академийн байнгын гишүүн, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, 2014 онд Академич Х.Намсрай, 2013 онд Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд асан Д.Содном нар хүртэж байжээ.

Чингим хаан одон зурган илэрцүүд


Categories
мэдээ нийгэм

Дэлхий дээрх зэрлэг амьтдын тоо толгой 58 хувиар буурчээ

Image result for Дэлхий дээрх зэрлэг амьтдын тоо толгой 58 хувиар буурчээ

1970 оноос хойш дэлхийн зэрлэг амьтдын тоо толгой 58 хувиар цөөрсөн гэж Лондоны амьтан судлалын нийгэмлэг мэдээлжээ. Энэ талаар Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтран хийсэн тайланд дурьдсан байна.

Хэрэв зэрлэг амьтдын тоо толгой буурсан хэвээр байвал 2020 он гэхэд дэлхийн сээр нуруутан амьтдын гуравны хоёр нь бүрмөсөн устаж алга болох аюул нүүрлэжээ.

Судлаачдын дүгнэлтээр бол устаж буй амьтдын олонхи нь нуур, гол мөрөн, ус намгархаг газар амьдардаг бөгөөд хүний буруутай үйл ажиллагаанаас болж ус, мөрөн ширгэж буйгаас эдгээр амьтад амьдрах орчингүй болж байгаа ажээ. Дэлхийн байгаль хамгаалах сангийн судлаач, доктор Майк Барэт “Зэрлэг амьтдын тоо толгой буурах үндсэн шалтгаан нь бизнес, хууль бус агнуур, худалдааны ашиг сонирхол байж ирсэн. Үүнтэй зэрэгцээд уур амьсгалын өөрчлөлт, хотжилт, зэрэг хүний нийгмийн аюул занал зэрлэг амьтдыг устгасаар байна” гэжээ.

Categories
мэдээ спорт

Д.Өнөрзул өсвөрийн шатарчдын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Д.Өнөрзул өсвөрийн шатарчдын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээӨсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцсон шилдэг 18 өсвөрийн шатарчин амжилттай оролцлоо.

Энэхүү тэмцээн нь Гүрж улсын Батуми хотноо 10 дугаар сарын 18-31 ны хооронд зохион байгуулагдаж өчигдөр сүүлийн өрөгөө нүүж, шилдэгүүдээ шалгарууллаа.

Уг тэмцээний Эмэгтэй найман насны ангилалд Дэлхийн шатрын холбооны эмэгтэй дэд мастер Даваахүүгийн Өнөрзул 11 тавилаас есөн оноо авч 2-р байр эзэллээ. Амжилттай оролцсон нийт өсвөрийн шатарчиддаа баяр хүргье.

Categories
мэдээ нийгэм

Дугаарын хязгаарлалт өнөөдөр үйлчлэхгүй

Image result for Дугаарын хязгаарлалт маргааш үйлчлэхгүй

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” маргааш тохиож бүх нийтээр амарна. Тэгвэл өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй хэмээн Замын цагдаагийн газраас мэдээллээ.

Мөн Монгол, Хятадын хилийн автозамын боомтууд амрах болсон талаар Гадаадын иргэн харъяатын газраас мэдээлсэн юм. Харин энэ өдөр олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчино.

Чингис хааны мэндэлсэн өдрийг билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр хэмээн тогтоосон. Үүний дагуу Чингис хааны мэндэлсэн өдрийг жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд “Монгол бахархлын өдөр” хэмээн тэмдэглэж, бүх нийтээр амардаг билээ.

Categories
мэдээ спорт

“Монгол бахархлын өдөр”-ийн шигшмэл бөхийн барилдаанд Ч.Санжаадамба аварга түрүүлнэ

Санжаадамба зурган илэрцүүдИх эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” хэмээн төрт ёсны баяр болгон тэмдэглэх болсон. Уг өдөр төрийн эрхэм дээд шагнал “Чингис хаан” одон гардуулах ёслол болж, дараа нь чансаагаараа тэргүүлсэн 128 хүчтэн ир бяраа сорьдог уламжлалтай. Өнөө жилийн баярт хэн түрүүлэх вэ гэдэг асуулт бөх сонирхогчдын анхаарлын төвд орж ирлээ. Саяхан Монголын үндэсний бөхийн холбооноос цагаан сар, наадам болон бусад томоохон барилдаанд үзүүлсэн амжилтаар нь бөхчүүдийн эрэмбийг шинэчлэн тогтоосон байна. Энэ дагуу “Монгол бахархлын өдөр”-ийн барилдаан болно.

Бөхчүүдийн эрэмбийг энэ жилийн наадамд ес даван үзүүрлэж улсын арслан цол шинээр хүртсэн Архангайн Р.Пүрэвдагва тэргүүлж байгаа. Тэрээр наадмын дараа болсон “Хүрээ цам-2016” даншиг наадамд найм даван түрүүлж, даншгийн аварга цол хүртсэн билээ. Г.Эрхэмбаяр аварга эрэмбээрээ хоёрдугаарт бичигдэж байгаа бол улсын харцага Т.Баасанхүү гуравдугаарт бичигдэж байна. Сар шинийн барилдааны түрүү бөх улсын харцага Ц.Содномдорж болон саяхан болсон “Баянзүрх хайрхны хишиг” зэрэг хэд хэдэн дараалсан барилдаанд түрүү үзүүрт шалгараад буй Б.Гончигдамба гарьд нар дөрөв, тавдугаарт бичигджээ.

Их эзэн Чингис хааныхаа мэндэлсэн өдөр, Монголын төрт ёсны баярт төрийн наадмын цол хүртсэн бөхчүүд бүгд хүндэтгэлтэйгээр зодоглох нь мэдээж. Энэ бол тэдний үүрэг юм. Иймийн учир “аварга, арслангууд зодоглох болов уу” гэж горьдож царайчлаад байх шаардлагагүй. Мэдээж төрөө хүндэтгэж, өөрсдийнхөө цолыг хүндэтгэж зодоглоно. Харин хүндэтгэх шалтгаангүйгээр зодоглоогүй, төрт ёсныхоо баярыг үл хүндэтгэсэн бөхчүүдэд хариуцлага хүлээлгэх учиртай. Тэр хариуцлага нь тун амархан. Ердөө л өгсөн цолоо төр буцаагаад авчихна шүү дээ.

Ингээд шигшмэл 128 бөхийн барилдаан хэрхэн өрнөхийг тоймлон хүргэе.

бөхийн барилдаан зурган илэрцүүдЗүүн жигүүрийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул Монгол Улсын хүчит аварга Гунаажавын Эрхэмбаяр зодоглоно. Баруун жигүүрийг Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат залуу аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамба манлайлна. Аваргуудын эрэмбэ наадмын дараа өөрчлөгдсөнийг бөх сонирхогчид сайн мэдэж байгаа. Зүүний дагуур магнайд Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат “Хилчин” спорт хорооны бөх, улсын аварга Сүхбаатарын Мөнхбат зогсоно. Араас нь залгуулаад П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Э.Оюунболд, Р.Пүрэвдагва нарын арслангууд жагсах нь мэдээж.

бөхийн барилдаан зурган илэрцүүдБөхийн барилдаан нэгийн даваанаасаа л ширүүн болно. Эрхэмээ аваргатай нэгийн даваанд цолныхоо эрэмбээр цэргийн начин Б.Зоригтбаатар гэж залуу оноолт таарах болов уу. Аварга наадмаас хойш зодоглоогүй байгаа. Нэлээн нухацтай, буурьтай суурьтай тогтож барилдахгүй бол Зоригбаатар нэг л мэдэхэд зүүний магнай аваргыг хэвтүүлчихсэн байхаас сийхгүй. Тэрээр энэ жилийн намрын улирлын нээлтийн барилдаанд Төв аймгийн Баянхангай сумын харьяат улсын заан Б.Батмөнхөөр гурав, өнөө жилийн наадмаар улсын харцага цолны болзол хангасан уран барилдаант Т.Баасанхүүгээр дөрөв, мөн өнөө жилийн наадмаар долоо давж заан цолны болзол хангасан Ховдын Б.Пүрэвсайханаар тав давж их шөвгийн дөрөвт Увсын Н.Батсуурь арсланд өвдөг шороодсон. Ид барилдаж байгаа Пүрэвсайхан, Баасанхүүг өвдөглүүлж байгаа түүний хувьд аваргыг давна л гэж үзнэ дээ. Аварга өнхрөөд унавал үзэгчдийн хөөрөл дээд цэгтээ хүрч, уг барилдаан эхнээсээ л дуулиан шуугиантай болно. Санжаадамба аваргатай аймгийн начин Билгүүдэй гэж Дорнодын залуу оноолт таарч магадгүй. Биеийн галбир төрх сайтай, хийцтэй сүрхий барилддаг түүнийг улсын цолонд алсдаа хүрнэ гэсэн итгэл олон хүнд бий. Тэгэхээр залуу аваргад бас л амархан боорцог биш дээ. Мөнхбат аваргатай эрэмбэ ёсоор аймгийн начин Ө.Дүүрэнбаяр таарах магадлал байна. Дүүрэнбаярын хувьд удамтай бөх. Аав нь улсын начин Өлзийбаяр, аавынх нь ах улсын начин гавьяат тамирчин Лу.Энхбаяр. Өвөө нь улсын заан алдарт Тавхайн Лувсан. Ийм л удамтай бөх тэрээр өнөө жилийн наадамд начин байтугай харцага, заан цолонд элбэгхэн хүрнэ гэж олон түмний итгэл хүлээлгэж байсан аймгийн арслан Оргихын Хангайг хэвтүүлээд өгсөн. Их спортоор залуучуудын дэлхийн аварга болсон түүний хувьд үндэсний бөхийн аваргатай үзнэ л гэнэ. Огтоос айж бэргэхгүй. Ийм л “лай”-тай хэдэн аймгийн начин аваргуудын аманд очно доо. Хоёрын даваа бол бүр сонирхолтой болно.

Пүрэвсайхан зурган илэрцүүдАварга, арслан, гарьдуудын аманд шижигнэсэн залуу аймгийн арслангууд очно. Завханы Шархүүгийн Пүрэвгарьд гэж биеэр жижгэвтэр хэрнээ тун уран барилддаг шавилхан залуу бий. Мань эр хоёрын даваанд аваргуудын нэгтэй таарна. Хэнтэй ч таарсан хаяна гээд зүтгэчихнэ. Тэр жилийн наадмаар Мөнхбат аваргатай дөрвийн даваанд оноолт таарч арай л өвдөглүүлээгүй. Бараг л цуг газардаж, наадамчдыг шуугиулж байсан. Энэ удаад дахиад таарвал ёстой нэг “там” болно доо. Мөн Баянхонгор аймгийн Заг сумын харьяат цэргийн арслан Дашдоржийн Цэрэнтогтох гэж сайхан залуу бий. Халхын их аваргатай овог нэр ижил энэ залуу хурдан шуурхай, цацаа цалгитай барилддаг. Хэрвээ нэг даваад гараад ирвэл хоёрын даваанд аварга, арслангуудыг сандаргаж таарна. Архангайн Мягмарын Бадарч, Ховдын Оргихын Хангай, Баян-Өлгийн Бэрдмуратын Серик, мөн Тогтохмэндийн Сайханжаргал, Батсүхийн Уугандаваа гээд “зовлонтой” аймгийн арслангууд бий. Тэд цолныхоо эрэмбээр Бүрэнтөгс, Батсуурь, Оюунболд, Пүрэвдагва, Гончигдамба, Пүрэвсайхан, Содномдорж гээд энэ цаг үед бөхийн өнгө болж яваа хүчтэнүүдтэй тулна. Дээрх аймгийн арслангуудаас гадна Шарын Мөнгөнбаатар, Болдын Эрдэнэхүү, Нацагсүрэнгийн Золбоо, Өрнөхбаярын Сүхбат, Болор-Эрдэнийн Номиндалай нарын аймгийн хурц арслангууд байна. Ёстой нэг хурц хутга шиг иртэй нөхдүүд. Ингээд бодохоор хоёрын даваа бол үнэн халгамаар болно. Зарим хүмүүс “Нэг хоёрын даваа яахав, сүүлийн хэдэн бөхийг л харъя” гэж байдаг. Тэгвэл энэ удаагийн барилдааны хамгийн үзүүштэй, дуулиан шуугиантай нь нэг хоёрын даваа байна. Аварга арслангуудын ихэнх нь шороодчихсон гурвын даваанд тоотой хэд нь зогсож байж ч магад. Үзэгчид эхнээсээ л сэтгэлийн хөөрөлтэй байж, бооцоо мөрийгөө тавьж шударга, шуурхай барилдахыг шаардах ёстой. Монгол бөхөд дутагдаж байгаа нэг зүйл бол бөхийн бооцоо юм. Давна хэмээн дэмжиж буй бөхийнхөө өмнөөс өндөр хэмжээний бооцоо тавьж, түүнийг нь бөх тайлбарлагчид ил цагаан хэлж, бөхийн өргөө үнэнхүү цэнгэл дүүрэн байх ёстой. Одоо чинь бооцоо тавьж шуугиулах боломж бүрэн байгаа. Хуучин цагт бол Бат-Эрдэнэ, Мөнх-Эрдэнэ хоёр үлдэнэ, Бат-Эрдэнэ давах нь мэдээж гээд бооцоо тавих шаардлагагүй байв. Энэ удаагийн барилдаанаас үзэгчид бооцоо тавьж шуугиан шаагиан болгож, бооцоо тавьсан бөхөө үнэнч шударга, цог хийморьтой барилдахыг шаардах хэрэгтэй. Бооцоо тавихад боломжтой барилдаанууд харагдаад байгаа юм.

Эрхэмбаяр аварга зурган илэрцүүдНаад зах нь Эрхэмбаяр аварга тавын даваанд цолныхоо эрэмбийн дагуу Мөнхбат аваргыг амлаж болно. Наадмаар амласанд нь хорсож амлана гэж байгаа юм биш шүү. Зүгээр л цолны эрэмбэ гэдгээ харуулж амлаж болох юм. Тэгэхэд хоёр аваргад үзэгч олон бооцоо тавина. Мөн Бүрэнтөгс арслан, Пүрэвдагва арслан хоёр их шөвгийн дөрөвт тунах магадлалтай. Хэрвээ тунаж гэмээнэ бөөн шуугиан болох нь дамжиггүй. Шуугиан гэж хэрүүл талцлыг хэлж байгаа юм биш шүү. Бүрэнтөгсөд даагаа нэхэх боломж олдлоо гэсэн үг. Хоёр арслангийн хэн нэгэнд нь бооцоо тавьж, тэр хоёрын тэмцэлдээн жинхэнэ цэнгэл эдлүүлэх байлгүй. Бүрэнтөгс наадмын дараахан болсон Эрдэнэтийн ойд түрүүлсэн. Мөн Маршал Ю.Цэдэнбалын 100 жилийн ойн барилдаанд Мөнхбат аваргыг давж түрүүлээд байгаа. Пүрэвдагвын хувьд “Хүрээ цам” даншгаас хойш зодоглоогүй. Арслан цолны цайллага энээ тэрээ гээд завгүй яваа юм гэсэн. Монгол бахархлын өдөрт тэр хоёр таарвал мөн сайхан даа. Хоорондоо туначихаасай гэж хорхой хүргэж байгаа хоёр нөхөр бас байна аа.

Өнөө жилийн наадмын долоогийн даваанд тунасан Пүрэвсайхан, Содномдорж хоёр. Заан цолны төлөө тэмцэлдээд Пүрэвсайханых нь аз шовойсон. Уул нь Содном нь хаяж яваад уначихсан. Одоо шазуур зууж байгаад даагаа нэхэх байх. Тэр хоёр тавын даваанд тунах боломжтой. Дээшээ цойлоод гараад ирэх маш эвгүй бөх бол Увсын Баасанхүү харцага. Өнгөрөгч цагаан сарын барилдаанд хоёр Дамбыг сарвайтал нь тонгороод шуугиулсан шигээ гараад ирэхийг үгүйсгэх аргагүй. Залуу аварга Санжаадамбыг Баасанхүүд газардчихгүй бол энэ удаагийн барилдаанд өнгөлөх болов уу гэж харж байна. 2012 онд Чингис хааныхаа мэндэлсэн өдрийг албан ёсоор төрт ёсны баяр болгон тэмдэглэж, 256 бөх барилдахад Ч.Санжаадамба заан цолтой түрүүлж, харцага Ц.Содномдорж үзүүрлэж байсан. Энэ удаад мөн ялгаагүй ийм дүр зураг харагдаж болох л юм. Гэхдээ цаана чинь Бүрэнтөгс, Пүрэвдагва, Пүрэвсайхан гээд таавар будлиулдаг нөхөд байгаа. Ямар чиг л байсан шигшмэл бөхчүүдийн барилдаан үзүүштэй сайхан болох нь дамжиггүй биз ээ.

Ш.ГОМБОСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

Аргын тооллын 10 сарын 31, Сумъяа гараг. Билгийн тооллын 1, Хонгорцог одтой, улаан нохой өдөр. Өдрийн наран 7 цаг 40 минутад мандан, 17 цаг 39 минутад жаргана.

Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.