Categories
мэдээ нийгэм

Сингапур улсад зорчихгүй байхыг анхаарууллаа

Өнгөрөгч долоо хоногт сингадур улсад Зика вирусын тохиолдол илэрсэнтэй холбогдуулан Монгол улсын Эрүүл мэндийн яамнаас иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж байна.

Өнөөдрийн байдлаар Сингапур улсад зика вирусийн 56 тохиолдол илрээд байгаа ба тус улсын Эрүүл мэндийн яамнаас улсын зүүн хэсэгт байрлах оршин суугчдын дунд үзлэг, шинжилгээ явуулж, зика вирусын төстэй шинж тэмдэг илэрсэн өвчтөнүүдийн мэдээллийг цуглуулах, дахин шинжилгээнд хамруулах, орон сууцанд шумуулны устгал явуулах, гудамж талбайд утаа тавих зэрэг арга хэмжээ авч эхэлжээ.

Сингапур улсад манай улсын иргэд 30 хоног визгүй зорчдог бөгөөд жилийн энэ улиралд тус улсыг зорих иргэдийн тоо ихэсдэг. Иймд манай иргэд, ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүд онц шаардлагагүй бол Сингапур Улсад зорчихгүй байх, иргэд зорчихдоо шумууланд хазуулахаас урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн 23 байршилд ногооны үзэсгэлэн худалдаа гарчээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулах тухай А/630 дугаар захирамж гаргалаа.

Захирамжинд Улаанбаатар хотын иргэдийн төмс, хүнсний ногооны хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, хүнсний ногоо, жимс, жимсгэний аж ахуй эрхлэгчдийг дэмжих, иргэдэд эрүүл, баталгаатай хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх зорилгоор 8 дугаар сарын 25-наас 10 дугаар сарын 25-ны өдрүүдэд “Алтан намар үзэсгэлэн худалдаа”-г зохион байгуулахаар заасан байна. Мөн “Алтан намар үзэсгэлэн худалдаа”-г дүүрэг тус бүрт 2-оос доошгүй байршилд зохион байгуулахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгожээ. Захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд нийт 23 байршилд 190 цэгт төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа гарсан байна. Тодруулбал Баянзүрх дүүрэгт “Скай” худалдааны төвийн урд талбайд, Бөхийн өргөөний урд, “Тэнгэр” бөөний худалдааны гадна талбайд зэрэг нийт 4 байршилд 80 цэгт үзэсгэлэн худалдаа гарсан бол Баянгол дүүрэгт 3-р эмнэлэгийн зүүн талд, Бичил хорооллын дунд талбай зэрэг 3 байршилд, Хан-Уул дүүрэгт “Ажилчны алдар” талбайд, “Хоме ппаза”-ийн гадна талбайд, “Буянт-Ухаа-1” хорооллын гадна, Чингэлтэй дүүрэгт Хайлааст, Долоон буудлын уулзвар, 24-р сургуулийн урд талбайд, Сонгинохайрхан дүүрэгт Хархорин захын эсрэг талд 31-р байрны урд хэсэгт, Миний захын хажууд, Баянхошууны эцсийн буудал орчим ногооны үзэсгэлэн худалдаа гарсан байна.

Есдүгээр дүгээр сарын 15-наас эхлэн Сүхбаатарын талбай, Барилгачдын талбай, Жуковын талбайд төмс, хүнсний ногооны өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа гарна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын хуралдаан болно

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр буюу наймдугаар сарын 31-нд 15:00 цагаас эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар нууцын зэрэглэлтэй хоёр асуудал хэлэлцэх аж. Мөн зарим замын ажлын санхүүжилтийг шийдэх юм байна. Тухайлбал, Автозамын барилгын ажлын санхүүжилтийн тухай, Батлан хамгаалахын сайдын гадаад томилолтын талаар, Гадаад харилцааны сайдын олон улсын чуулга уулзалтад оролцох талаар хэлэлцэх ажээ.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл далайд завь осолдож дөрвөн хүн нас баржээ

Хөвсгөл далайд завь осолдож дөрвөн хүн нас баржээ зурган илэрцүүд

Хөвсгөл далайд аялж байсан таван иргэн завьтайгаа осолдож, нэг том хүн гурван хүүхэд нас баржээ. Тодруулбал, тус аймгийн Хатгал тосгоны Жанхайн даваа гэх газар “Байкаль” жуулчны баазын ойролцоо далайд завиар аялж байсан таван иргэн осолдож, 27 настай эрэгтэй, 6-14 насны гурван хүүхэд усанд живж амиа алджээ. Мөн нэг иргэний цогцос олдоогүй байгаа ба цогцсыг эрэн хайх ажиллагааг явуулж байгаа аж. Уг хэргийг Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Маргааш өглөө 10 цагт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хичээл заана

Маргааш өглөө 10 цагт МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хичээл заана зурган илэрцүүд

Маргааш хичээлийн шинэ жилийн эхний өдөр тохиох гэж байна. Энэ өдөр замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хэд хэдэн зохицуулалт хийсэн байна. Тухайлбал, маргааш их дээд сургуулиуд 11:30 цагаас, Ерөнхий боловсролын сургуулиуд 8:00 цагаас нээлтээ хийнэ. Ерөнхий боловсролын сургуулиуд:

  • 08:00-08:40 цагт Хичээлийн шинэ жилийн нээлт хийнэ.
  • 09:00-09:40 цагт “Монголын нууц товчоо” хичээлийг 1-12 дугаар ангийн бүх бүлгүүдэд зохион байгуулна.
  • 10:00-11:00 цагт МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголын нэр ертөнцийн чихнээ” сэдвээр теле хичээл заана. Теле хичээлийг улс орон даяар Монголын Үндэсний Олон нийтийн Телевизээр шууд нэвтрүүлнэ.
  • Мөн “Монголын нууц товчоо” хичээлийн агуулга, арга зүйг “Монгол бахархал” сэдвийн дор сургууль бүр урьдчилан бэлтгэж хичээлийг зохион байгуулах

Мөн автомашины дугаарын хязгаарлалт үргэлжилнэ. Тодруулбал, маргааш 4, 9-өөр төгссөн улсын дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцохгүй юм. Дугаарын хязгаарлалт өглөөний 08:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл дугаарын хязгаарлалтын зуны цагийн бүсчлэлд үй

Categories
мэдээ спорт

“Чингис Хаан кап-2016” тэмцээн болно

Ирэх есдүгээр сарын 7-оос 11-ний хооронд Улаанбаатар хотноо сагсан бөмбөгийн олон улсын “Чингис Хаан кап-2016” тэмцээн болно. Өнгөрсөн жил анх удаагаа явагдсан тус тэмцээнд манай улсын үндэсний шигшээ баг түрүүлж, Ардчилсан Солонгосын шигшээ баг удаалж байсан билээ.

Энэ жил тус тэмцээн улам хүрээгээ тэлж, Өмнөд Солонгосын мэргэжлийн лигийн “KBL” баг бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж оролцох болсноос гадна Ардчилсан Солонгос улсын үндэсний шигшээ баг, ОХУ-ын Буриад улсын шигшээ, манай улсын Үндэсний нэг болон хоёрдугаар шигшээ, Оюутны Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Залуучуудын шигшээ баг болон залуучуудын II шигшээ, Хөх хотын их сургуулийн шигшээ баг гэсэн 8 баг оролцохоор болжээ. Тэмцээн Спортын Төв Ордонд 14.00 цагаас ажээ.

Categories
гадаад мэдээ

Ким Чен Ун дахин төрийн өндөр алба хашдаг хоёр хүнийг цаазаллаа

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны тушаалаар төрийн өндөр алба хашдаг байсан хоёр хүнийг цаазаар авсан тухай Тасс агентлаг уламжиллаа. Тодруулбал, тус улсын Хөдөө аж ахуйн сайд асан Хван Мин, Боловсролын яамны өндөр албан тушаалтан асан Ри Ён Жин нарыг буудах ялаар шийтгэжээ.

Хван Минийг ялласан шалтгаан нь түүний гаргасан улс төрийн санаа удирдагчийнх нь санаанд нийцээгүйгээс болсонболРи Ён Жин нь Ким Чен Уныг үг хэлж байх үеэр унтаж байсан тул баривчлагдсан байх магадлалтайтухай эх сурвалжүүд мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм

Дотуур байранд орохыг хүссэн оюутнуудаас ДОХ, тэмбүүгийн шинжилгээ авч байна

Дотуур байранд орохыг хүссэн оюутнуудаас ДОХ, тэмбүүгийн шинжилгээ авч байна зурган илэрцүүд

Шинэ хичээлийн жил маргааш эхэлнэ. Тэгвэл их дээд сургуульд элсэхээр орон нутгаас ирсэн оюутнууд дотуур байранд амьдрахаар урт дараалал үүсгэжээ.

Дотуур байранд орохыг хүссэн оюутнуудаас жилийн төлбөрөөс гадна ДОХ, тэмбүү болон сүрьеэгийн шинжилгээ авч байгаа юм байна. Ингэхдээ төлбөрт нь 5000-15000 мянган төгрөг суутгаж байгаа аж.

Энэ үнэ сургууль бүр харилцан адилгүй бөгөөд эрүүл мэндийн шинжилгээ заавал өгч байж оюутнууд дотуур байранд амьдрах эрхтэй болох юм байна.

Тухайлбал, ДОХ, тэмбүүгийн шинжилгээг 7000 төгрөгөөр, сүрьеэ, рентгэн шинжилгээ 8000 төгрөг бол хамуугийн үзлэг үнэ төлбөргүй аж.

Categories
мэдээ нийгэм

Авто тээврийн хэрэгслийн стандартын шаардлага хангахад юу шаардлагатай вэ

Авто тээврийн хэрэгслийн зурган илэрцүүдЗамын цагдаагийн газар нь Авто тээврийн үндэсний төвтэй хамтран авто тээврийн хэрэгслийг стандартын шаардлага хангаж буй эсэхийг шалгах хамтарсан хяналт шалгалтыг 08 дугаар сарын 29-нөөс 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал улсын хэмжээнд зохион байгуулан явуулахаар болсон билээ.

Уг арга хэмжээний хүрээнд Авто тээврийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм, Авто тээврийн хэрэгсэлд тавих техникийн ерөнхий шаардлага MNS 4598:2011 стандартын хэрэгжилтийг хангуулах зорилгоор улсын хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдийг техникийн улсын үзлэгт хамрагдсан байдал, техникийн бүрэн бүтэн байдал, өнгө үзэмж, гэрэлтүүлэх хэрэгсэл, дагалдах хэрэгсэл, иж бүрдэл хангагдсан эсэхийг шалгаж зөрчлийг арилгуулж хариуцлага тооцож ажиллана.

Арга хэмжээг улсын хэмжээнд Замын цагдаагийн газар, Авто тээврийн үндэсний төвийн алба хаагчид хамтран зохион байгуулж байна. Шалгалтаар дараах стандарт, шаардлагыг шалгаж, зөрчлийг арилгуулна.

Үүнд:

1. Авто тээврйин тухай хуулийн 17-р зүйлд заасны дагуу автотээврийн техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байдал,

2. Замын хөдөлгөөний дүрэмд заасан ашиглахыг хориглосон гэмтэлтэй эсэхэд хяналт тавих

3. Ачаа тээвэрлэх журмын хэрэгжилт, үүнд автомашины бүтээлэг, зуурмаг тээвэрлэгч автомашины тосгуурыг шалгах

4. Авто тээврийн хэрэгслийн бүх жин ба уртын зөвшөөрөгдөх дээд хэмжээг заасан хэмжээнээс хэтэрсэн эсэхэд хяналт тавих,

5. Тээврийн хэрэгслүүдийн гадна хэсэг их хэмжээгээр эвдэрсэн буюу өнгө үзэмж илт муудсан, салхины шил хагарсан, улсын дугаар бүдгэрч арилсан зэрэг зөрчлийг илрүүлж, зөрчлийг арилгуулах

6. Бензин хөдөлгүүртэй автомашин-Утааны найрлага дахь хорт бодисын, Дизель хөдөлгүүртэй автомашин-Утааны тортогжилтын зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн тээврийн хэрэгсэл

7. Авто тээврийн хэрэгсэлд тавих техникийн ерөнхий шаардлагад заасны дагуу гэрэл ойлгогч наалт наасан байдлыг шалгана.

Categories
мэдээ нийгэм

Авто захуудыг нүүлгэхээр болжээ

Авто захуудыг нүүлгэхээр болжээ зурган илэрцүүдНийслэлийн шинэ дарга авто захуудыг үргэлжлүүлэн нүүлгэхээр шийджээ. Хотын өмнөх удирдлагуудын шийдвэрээр бол өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1 гэхэд Авто цогцолбор ченжүүдээр дүүрч, иргэдийн цуваа хотын баруун зах руу чиглэх учиртай байсан. Гэвч ченжүүд нүүхгүй хэмээн эсэргүүцсээр өдийг хүрсэн.

Тэгвэл хотын мэр С.Батболдын багийнхан нэгдсэн авто цогцолборыг байгуулах Э.Бат-Үүл даргын ажлыг дэмжиж, замбараагүй төвлөрсөн Да хүрээ, Өгөөмөр захуудыг нүүлгэх ажлыг эхлүүлэхээр болсон байна. Одоогоор Авто худалдааны цогцолборт худалдаачид төвлөрөөгүй, машин худалдах нөхцөл үүсээгүй. Гэхдээ Авто тээврийн үндэсний төвийн зарим салбар бүртгэл, дугаар олголт, оношилгоо зэрэг үйлчилгээ үзүүлж буй.

Зуны гурван сар ямар ч шийдэлд хүрээгүй Авто худалдааны цогцолбор удахгүй хөдөлгөөнд орно. Хүлээгдэж байсан шинэ засгийн шийдвэр ч энэ байгууллагын үйл ажиллагааг жигдрүүлж, автомашины худалдаачин, засварчин нарыг нэг дор нэгтгэхээр боллоо.