Categories
мэдээ нийгэм

Нийслэлд хэв журмын урамшуулалт эргүүл ажиллана

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар “Ухаалаг цагдаа” төсөл хэрэгжүүлж, хэв журмын урамшуулалт эргүүл ажиллуулахаар шийдвэрлэсэн юм. Төсөл хөтөлбөрүүдийн талаар өнөөдөр Улаанбаатар хотын цагдаагийн газраас мэдээлэл хийлээ.

Улаанбаатар хотын цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Баясгалангийн мэдээлснээр хэв журмын урамшуулалт эргүүл маргаашнаас ажиллаж эхэлнэ. Энэ онд нийт 2500 иргэнийг эргүүлд ажиллуулахаар төлөвлөж байгаа юм. Хулгай, дээрмийн гэмт хэргийг бууруулахад засаг захиргаа, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд, оршин суугчдын хамтын хүч, оролцоог сайжруулах зайлшгүй шаардлагатай. Тиймээс гэр хорооллын гудамж, орон сууц бүрт тухайн орчинд амьдардаг, оршин суугчдаа сайн мэдэх иргэнийг сонгон, эргүүл хийлгэхээр болсон. Эргүүлд ажиллах иргэдийг сар бүр 25 мянган төгрөгөөр урамшуулна гэдгийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Баясгалан хэллээ.

Хэв журмын эргүүл ажилласнаар нийслэлийн иргэдийн идэвхи санаачлагад суурилсан хяналт бий болж, аюулгүй, айдасгүй орчин бүрдэж, гэмт хэрэг зөрчлийн тоо буурна гэж үзэж байна.
Харин “Ухаалаг цагдаа” төсөл хоёр үе шаттай хэрэгжинэ.

Нэгдүгээр үе шат – 2016 он

Цагдаагийн 152 хороо, дэд хэсгийн байрыг нэгдсэн сүлжээнд холбох
Гэмт хэргийн орон зайн мэдээллийн систем
Барьцаалдан зээлдүүлэх үйлчилгээниий нэгдсэн хяналтын систем

Хоёрдугаар үе шат – 2017 он

Мэдээлэл дамжуулах цогц программ хангамжийн өргөтгөл
“Ухаалаг цагдаа” мэдээлэл дамжуулах ухаалаг төхөөрөмж

Дүн шинжилгээний систем

Хороодын цагдаагийн хэлтэс нэгдсэн системд холбогдоогүй учраас цагдаа нар шаардлагатай мэдээллээ нийслэлийн цагдаагийн газар очиж авах зэргээр цаг алддаг. Ухаалаг цагдаа төсөл хэрэгжиснээр цагдаагийн алба хаагчид хэрэгцээт мэдээллээ мэдээллийн нэгдсэн сангаас цаг алдалгүй авах, гэмт хэргийн мэдээллээ шуурхай өгөх боломж бүрдэх юм. Энэхүү төсөл нь цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой зохион байгуулах, иргэн, жолооч, тээврийн хэрэгсэл, эрэн сурвалжлалтын талаарх мэдээллийг шуурхай бэлтгэх, дамжуулах, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд шуурхай хүргэх цогц арга хэмжээ юм. Төслийг Улаанбаатар хотын цагдаагийн газар нийслэлийн мэдээллийн технологийн газартай хамтран хэрэгжүүлнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын хуралдаанаар хэд, хэдэн нууц асуудлыг хэлэлцэнэ

Засгийн газрын хуралдаан өнөөдөр 15.00 цагт болохоор товлогджээ. Хуралдаанаар доорх асуудлуудыг хэлэлцэх аж.

Өнөөдрийн хурлаар хэлэлцэх асуудлын дараалал:

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

Тогтоолд өөрчлөлт оруулах тухай*

Ж.МӨНХБАТ

Авто замын барилгын ажлын санхүүжилтийн тухай

Д.ГАНБАТ

Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай

П.СЭРГЭЛЭН

Нууц асуудал*

Ц.МӨНХ-ОРГИЛ

Нууц асуудал*

Ц.МӨНХ-ОРГИЛ

Бусад асуудал*

Ж.ЭРДЭНЭБАТ

Танилцуулах асуудал

7.

Нууц асуудал*

Б.ЧОЙЖИЛСҮРЭН

8.

Батлан хамгаалахын сайдын гадаад томилолтын талаар

Ж.МӨНХБАТ

9.

Гадаад харилцааны сайдын олон улсын чуулга уулзалтад оролцох талаар*

Ц.МӨНХ-ОРГИЛ

Categories
мэдээ нийгэм

Энэ онд түймрийн аюулаас 279 хүний амь насыг аварчээ

Энэ оны эхний найман сард улсын хэмжээнд объектын гал түймэр 2625 удаа гарч, 6,0 тэрбум төгрөгийн хохирол учран, 23 хүн нас барж, 25 хүн түлэгдэж гэмтэн 97 толгой мал хорогджээ. Мөн 1072 гэр, орон сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас аврагч гал сөнөөгчид 279 хүний амь насыг аварчээ. Мөн аж ахуйн нэгж, байгууллагын 14,6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 22,9 хувь, учирсан хохирлын хэмжээ 20,7 хувиар тус, тус буурчээ. Нийслэл хотод нийт 1755 удаагийн гал түймэр гарч 2,9 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 870 удаагийн гал түймэр гарч 2,1 тэрбум төгрөгийн хохирол тyc, тус учирсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Замын цагдаагийн газраас залруулга гаргалаа

Замын цагдаа шалгалт зурган илэрцүүд

Зарим сонин, хэвлэл, мэдээллийн сайтуудаар “есдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хууль”, “есдүгээр сарын 1-нээс жолооч таны анхаарах дүрэм” зэрэг мэдээлэл гарсан нь ташаа болохыг Замын цагдаагийн газраас залруулав. Албаны эх сурвалжийн мэдээлснээр одоо мөрдөгдөж байгаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль нь өмнөх оны есдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн хууль бөгөөд энэ оны есдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх ямар нэгэн шинэ хууль, дүрэм байхгүй болохыг Замын цагдаагийн газраас анхааруулав.

дүрэм зөрчсөн жолооч зурган илэрцүүд

Categories
мэдээ нийгэм

Есдүгээр сарын 2-ноос сэрүүсч, нойтон цас орно

улаанбаатар бороотой цас зурган илэрцүүдИрэх есдүгээр сарын 2-ноос ихэнх нутгаар, бусад хугацаанд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, хугацааны сүүлчээр цочир хүйтрэхийг Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс малчид, тариаланчид, хадланчдад хандан анхааруулж байна. Тодруулбал, маргааш буюу есдүгээр сарын 1-нд зүүн аймгуудын нутаг, баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр бороо, 2-нд ихэнх нутгаар, 3-нд төв, говь, зүүн аймгуудын нутаг, баруун аймгуудын зүүн хэсгээр, 4-нд зарим газраар бороо, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар нойтон цас орох аж. Салхи есдүгээр сарын 1, 2-нд зарим газраар, 3-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Харин ирэх сарын 1-нд нутгийн төв хэсгээр өдөртөө дулаахан байх боловч бусад хугацаанд сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус дулаан байх аж. Харин Улаанбаатар хотод, есдүгээр сарын 3, 4-нд нийт дүүргээр бороо орно. Салхи ихэнхи хугацаанд секундэд 5-10 метр, зарим үед 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Багануур, Тэрэлж орчмоор 0-5 градус дулаан бусад дүүргээр 3-8 градус дулаан, өдөртөө нийт дүүргээр 16-21 градус дулаан байна. Улаанбаатар хотод есдүгээр сарын 3-наас сэрүүсэх ажээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.Эрдэнэжамъян: МАН-ын удирдлагуудтай холбоотой 60 тэрбум төгрөгийн бичлэгийг эвлүүлэг гэж үзэж байгаад гайхаж байна

Э.Эрдэнэжамъян зурган илэрцүүд

Өнгөрөгч УИХ-ын сонгуулийн үеэр МАН-ын удирдлагуудтай холбоотой 60 тэрбум төгрөгийн асуудлаарх бичлэгийг олон нийтэд цацсан хэрэг гарсан билээ. Энэхүү бичлэгтэй холбоотойгоор Улсын Ерөнхий прокурорын туслах, Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Бясман нар хоёр долоо хоногийн өмнө сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Энэ үеэрээ МАН-ын удирдлагуудтай холбогдох 60 тэрбум төгрөгийн тухай бичлэгийн шалгалтын явцын талаар мэдээлж байсан. Тухайлбал, АН-ын хүсэлтийн дагуу АТГ МАН-ын дарга М.Энхболд, нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, зөвлөх А.Ганбаатар нарын хооронд ярьсан төрийн албыг худалдаж ашиг болгон үнэлэх, зөвхөн нийслэлд 60 тэрбум төгрөг босгох тухай утасны яриа, бичлэгийг шалгахаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хандсаны дагуу шүүхийн шинжээчид бичлэгийг хянан, дээр дурдагдсан албан тушаалтнуудын яриа биш, эвлүүлэг болохыг тогтоосон гэсэн мэдээлсэн юм. Иймээс шалгалтын явцад уг яриатай холбоотойгоор аль нэг төрийн болон нийслэлийн байгууллагад хэн нэгнийг албан тушаалд томилох зорилгоор бусдаас хууль бусаар хөрөнгө мөнгө цуглуулсан, төвлөрүүлсэн тийм асуудал тогтоогдоогүй учир МАН-ын удирдлагуудтай холбогдох 60 тэрбум төгрөгийн тухай бичлэгт эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан шийдвэр гаргаснаа дуулгасан. Тэгвэл энэ талаар МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъян ингэж ярьж байна.

Тэрээр “МАН-ын удирдлагуудтай холбогдох 60 тэрбум төгрөгийн бичлэгийг би олон нийтэд хүргэсэн. Энэ бичлэгийг шүүхийн шинжээчид ямар учраас эвлүүлэг гэж үзсэн юм. Би гайхаж байна. Энэ нь өөрөө цаад талдаа гэмт хэргийн шинж агуулж байгаа хэмээн харж байна. Үнэхээр прокурор, эвлүүлэг гэж байгаа бол нийтэд тайлбарлах хэрэгтэй шүү дээ. Олон түмэнд биш юм аа гэхэд бичлэгийг анх цацсан надад тайлбар өгөх ёстой. Тэр бичлэг ямар байдлаар эвлүүлэг гэдэг нь тогтоогдсон юм гэдэг тодорхойгүй байгаа. Тайлбараа хийгээд надад итгэл үнэмшил төрөх юм бол би цацсанаараа уучлал хүсэж болно. Тэгж чадахгүй байж яагаад үргэлжлүүлж шалгасангүй вэ. Энэ бичлэг төрийн байгууллагуудын бүх хуулийг зөрчиж байгаа. Өнөөдрийн албан тушаал дээр очиж байгаа хүмүүс хэрхэн мөнгөө татах уу гэхчлэн асуудал зөндөө байна. Энэ бол ганцхан Нийслэл дээр төлөвлөсөн мөнгө. Монголын ард түмнийг дэндүү доромжилсон хэрэг. Прокурорын байгууллагын үнэн нүүр царайг харууллаа” хэмээн хэлсэн байгаа юм.

Э.МӨНХ

Categories
энтертаймент-ертөнц

Ц.Цогтбаяр, Б.Баяраа нарын зурагтай футболка онлайн худалдаагаар зарагдаж байна

Монголын дасгалжуулагчдын “Рио-2016” олимпийн наадмын үеэр шүүлтийг эсэргүүцсэн хувцсаа тайлсан зурагтай футболка АНУ-ын онлайн худалдааны сайтад худалдаалагдаж байгаа юм байна. МУГТ Г.Мандахнарангийн хүрэл медалийн төлөө Узбекстаны бөх Наврузовтой хийсэн барилдаан будлиантай болж одоо болтол энэ талаарх маргаан үргэлжилж байгаа билээ. Тэгвэл хоёр дасгалжуулагчийн хувцсаа тайлан нүцгэлсэн зурагтай “Аварга шиг барилд, Монгол шиг тэмц” нэртэй цамц АНУ-ын интернэт худалдаанд гарчээ. Монголын дасгалжуулагчдын эсэргүүцэл үзүүлж буй зурагтай энэхүү футболкийг http://wrestleology.myshopify.com/ сайтаас худалдан авч болох юм байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Гандантэгчинлэн хийдэд “Арван хангал” сахиус хурна

Гандантэгчинлэн хийдэд “Арван хангал” сахиус хурна зурган илэрцүүд

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн Гандан дуганд 08.00-19.00 цаг хүртэл “Арван хангал” сахиус хурж, Чойжоо дүгжүү гаргах юм байна. Учир нь өнөөдөр намрын тэргүүн сарын билгийн тооллын 29, аргын тооллын наймдугаар сарын 31-ний өдөр, лхагва гараг.

“Дүгжүү” хэмээх том балинг гаргаснаар насны барцад саад, өвчин зовлон, үгүйрэл хоосрол, үйлс хазайх зэрэг гэм арилах нигууртай хэмээдэг ажээ. Сүсэгтэн олон “Арван хангал” сахиусандаа өөрийн болон өрөөл бусдын амь нас, эрүүл мэнд, ажил үйлс, ахуй амьдралаа даатгаж, Монголын сайхан оронд ган зуд, гал усны аюулгүй, төр түвшин, түмэн олон амгалан байх болтугай.

“Арван хангал” сахиуст Жигжид, Очирваань, Гомбо, Гонгор, Лхам, Жамсран, Дамдинчойжоо, Намсрай, Шалши, Цамба зэрэг номнууд багтдаг ажээ.


Categories
мэдээ нийгэм

Сурагчийн автобусны стандартыг хангах шаардлага хүргүүлнэ

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах ажлын хэсгийн ээлжит хурал өнөөдөр боллоо. Хурлын үеэр нийслэл хотын ерөнхий боловсролын сургуулиудын сурагчийн автобусанд хийсэн шалгалтын талаар танилцуулав. 2016 оны наймдугаар сарын 25, 26-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дүнжингарав худалдааны төвийн зогсоолын талбайд шалгалтыг явуулсан шалгалтад нийслэлийн долоон дүүргийн 43 сургууль, хоёр цэцэрлэгийн нийт 103 автобус хамрагджээ. Сургуулиуд сурагчийн автобусны стандартыг төдийлөн баримтлахгүй байгаа нь шалгалтын дүнгээс харагдаж байгааг энэ үеэр онцоллоо. Нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү ерөнхий боловсролын сургуулиудад сурагчийн автобусны стандартыг мөрдөх хугацаатай шаардлага хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Улаанбаатар хотод ерөнхий боловсролын 214 сургуулиас төрийн 123, төрийн бус 91 сургууль, 564 цэцэрлэгээс төрийн 204, төрийн бус 360 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс 55 сургууль, дөрвөн цэцэрлэг нийтдээ 132 хүүхдийн автобус ашигладаг аж.

Categories
мэдээ нийгэм

Байгалийн ховор үзэгдэл болно

Байгалийн ховор үзэгдэл болно зурган илэрцүүдМаргааш буюу есдүгээр сарын 1-нд байгалийн ховор үзэгдэл болно. Тодруулбал нарны цагираг хиртэлт болно гэдгийг Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ. Нарны цагираг хиртэлт нь жилд хоёр удаа зайлшгүй тохиолддог, ховор үзэгдэл юм. Зарим жилүүдэд таван удаа болох тохиолдол ч байдаг гэнэ. Энэхүү ховор үзэгдэл нь Монголд хамгийн сүүлд 2008 оны наймдугаар сарын 1-нд тохиосон юм. Энэ удаагийн хиртэлт Өмнөд Африкийн Габон, Конго, Танзан, Мадагаскар зэрэг улсуудад илүүтэй ажиглагдах ажээ.

Нар хиртэлт гэдэг нь сар нь дэлхийг зуйван тойрог замаар тойрно. Иймд сар дэлхийд ойртсон үед нь тохиолдох нарны хиртэлт бүтэн, холдсон үед нь цагирган хиртэлтүүд болдог аж. Зарим тохиолдолд нэг удаагийн хиртэлтийн явцад энэ хоёр хиртэлт цувран тохиох ч үе байдаг байна. Дэлхий ба сарны явдал нь тодорхой үет хөдөлгөөн учир нарны хиртэлт нь мөн ийм давтагдах чанартай байдаг. Ихэнхдээ нэг жилд бүтэн ба цагирган хиртэлтүүд, зарим тохиолдолд хэд хэдэн хиртэлтүүд тохиох боловч тухайн газар нутагт давтагдах нь ховор ажээ.