Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сонгууль чамдаа баярлалаа

“Өдрийн сонин”-ы зургадугаар сарын 30-ны өдрийн №153 /5418/ дугаараас авч нийтлэв.

Хүссэн, хүсээгүй юм ямар ч дүн гарсан байг, сонгууль чамдаа баярлалаа. Хүн хүний хүсэл тусдаа болохоор нэг нь марсайж зогсоход нөгөө нь ярзайж үлдэх нь зүй.

Харин бие биеэ таних том сургууль болж өнгөрснийх нь төлөө л сонгууль чамдаа баярлалаа. Биднийг хүнтэй л адилхан хүн, ямар ч юманд нугаршгүй цэх нэгэнтэй, яахаас ч буцахгүй улайрсан нөгөөхтэй, сайнтай муутайгаа нийлж саваа дүүргэсэн үндэстэн гэдгийг хэлж өгч байна.

Яг нарийндаа, бид өөрийгөө таних тал дээр маруухан яваа үндэстэн.

Нүүдэлчний ёс суртал, социалист үзэл суртал хоёроосоо хагацан ядаж яваа монголчуудын хувьд өөрийгөө таних бололцоо тун бага гарсан юм (Одоогийн ПИАР гээд байгаа зүйлийг МАХН-ын үзэл суртлын ажил гэдэг байсан).

Жалга, жалгын мухарт малынхаа эрхшээлд, бэлчээрийг нь дагаж амьдардаг нүүдэлчид бие биеийнхээ сайн мууг мэдэх боломж хомс. Хүн юун дээр танигддаг вэ гэхээр, дундын асуудлаа шийдэх чадамж дээр л танигддаг. Муухайгаар хэлбэл “муудалцах” дээрээ л мөн чанар нь гарч ирдэг.

Муудалцаанаас хэрхэн аятай гарч байгаагаас энэ чадвар харагддаг. Манайхны дунд “Муудалцаж танилцсан хүн сайн найз болдог” гэдэг нь ийм учиртай.

Харамсалтай нь, нүүдэлчид муудалцвал байлддаг эсвэл салаад нүүдэг. Харин муудалцаан шийдэгдээгүй хэвээр үлддэг. Ердөө л хоол хүнсээ булаалдсан жаахан проблем дээр манай өнөө хэн (нэрийг цээрлэв) дүүгээ яалаа? Хэрвээ асуудлыг хэлэлцэн шийдэх туршлагатай байсансан бол хөөрхий Бэгтэр хөгширч үхэж болох л байсан ш дээ.

Дараа нь социалист нийгмийн үзэл суртал нь “Коммунизм байгуулах нь хүний хөгжлийн цор ганц зөв зам учраас энэ нийгэмд ямар ч алдаа дутагдал байхгүй” гэж үзээд бүх проблемоо нуудаг байсан. Муу муухай юм яривал нэгдүгээрт, хөрөнгөтний үзэл сурталчдад идэш болох зүйл хийлээ хэмээн буруутгахаас эхлээд “дайсанд тусалсан” зүйл ангиар яллуулахдаа хүрнэ.

Энэ үзэл суртал өөр өөрийнхөө зөв гэж үздэг нүүдэлчдэд багагүй таалагдаж байсан юм.

Хэвлэлийн бүх мэдээлэл, дуу өсгөгчөөр зарлах мэдээг хүртэл хянадаг цензур (албан ёсны нэр нь БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Хэвлэл, утга зохиол хянах газар)-ээр бүхий л мэдээг шүүнэ. Наяад оны эхээр Хүнсний 20 дугаар дэлгүүрийн тэнд цэрэг, ардын хооронд мөргөлдөөн, зодоон болсон тухай мэдээллийг 90-ээд оны ардчиллын дараагаас л сониноос уншсан гээд бодчих.

“Цэрэг, ардын хооронд зодоон болсон гэнэ ээ” гэж тун ч итгэлтэй, намын үүрт очоод матчихгүй болов уу гэж найдсан нэгэндээ л ярихгүй бол болохгүй. Нам засгийн сонин хэвлэлд гараагүй тийм зүйлийг ярьж яваад намын хороо, цагдаа сэргийлэхэд баригдвал “цуу тараасан” хэргээр “Бүгд найрамдах…” уншуулах энүүхэнд. (“БНМАУ-ын нэрийн өмнөөс…” хэмээн уншдаг учраас ялын тогтоолыг ингэж хэлдэг байсан)

Хоёрдугаарт, яалт ч үгүй олны нүдэнд ил болсон зүйлийг бидний буруу биш. Харин өнгөрсөн нийгмийн үлдэгдэл эсвэл дайсан этгээдийн хорт явуулга гэж үзнэ.

Эдгээр хоёр шалтгаанаас болоод монголчууд өөрсний алдаа дутагдалгүй үндэстэн, ганц нэг алдаа гарвал тэр нь дайсны явуулга байж таардаг гэж үзнэ. Үзэх төдийгүй итгэнэ.

Намын үзэл сурталд итгэх, түүнээс гажихгүй амьдрах үүрэгтэй байсан үеийн үзэл суртлын инерци өнөөдөр хүчтэй хэвээр байгаа юм.

Тийм учраас л эх орны, үндэсний аюулгүй байдлын, тусгаар тогтнолын нэр барьсан өөдгүй амьтас заримдаа дийлдэшгүй байдаг. Социализмын үед яг л Эх орон, Монгол-Зөвлөлтийн найрамдлын нэр бариад юу ч хийж болдог, “арай буруу юм хийгээд байгаа юм биш үү” гэж эргэлзвэл шууд л эх орны эсрэг, Монгол Зөвлөлтийн (одоогийнхоор бол ОХУ) эсрэг этгээд болж яллагддаг байв. Энэ инерци өнөөдөр ч хүмүүсийг айлгасан хэвээрээ, “энэ нөхөр уул нь луйварчин л байна даа” гэж эргэлзэвч тэрийгээ хэлчихээр эх орны дайсан болчих байх гэж айсан хэвээр байгаа юм. Айгаад байгаа учраас дотроо өөр юм бодож, эсэргүүцмээр байсан ч гэсэн “Тусгаар тогтнолчны зөв” гээд ам нь өөрөө дуугарчихаад байдаг хэрэг. Хуучин дэглэмийн үед амиа авардаг байсан рефлекс нь автоматаар ажиллаад байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, гавыг нь тайлчихаад байхад л хоёр гараа салгаж чадахгүй, зэрэгцүүлж барьчихаад яваатай адил гэсэн үг.

Харин жил жилийн сонгууль хүн хүний тарыг таниулж, албан тушаалын тулааны ялалтын төлөө хоёр нүдээ ухаад өгөх амьтас, “эрлэг ороод ирэхэд ээж рүүгээ заах хүүхэд” эргэн тойронд маань хичнээн олон байгааг харуулж байна. Бидний эсэргүүцэж сураагүй ариун үгсийг өмнөө бариад явдаг олон олон хүн бусдыгаа тувт араас нь хутгалж ирснийг ч бас үзлээ. Хачин төлөв томоотой нэгэн, Буддагийнхаас ялгаагүй гэмгүй нүдээр тормолзуулж байгаад хээв нэг худал ярьж болдгийг харлаа… г.м.

Сонгууль чамдаа баярлалаа. Биднийг “хүний хайлангуудын набоор” бус хог шаартай ч, сор дээжтэй ч, биеэ үнэлэхээс эхлээд төрөө үнэлэгчтэй, бусадтай л адилхан сайнтай муутайгаа нийлж саваа дүүргэсэн үндэстэн гэдгийг хэлж өгсөөр байгаад талархаж байна.

Сонгуулийн өмнөх өдрүүдэд “олон жил хууртлаа, одоо хууртахгүй” гэсэн үг их сонстож байна.

Уул нь “Хэрвээ чамайг хүн нэг удаа хуурвал тэр этгээдийн буруу. Харин хоёр дахиа хуурвал яах аргагүй чиний буруу” гэж цэцэн үг бий. Үнэхээр л 1990 оноос хойших янз бүрийн шатны арав, хорин сонгуульд тувт хууртаад ирсэн бол бид өөрсдийгөө эргэн харах ёстой шүү.

Эргэлзэх эрхгүй үзэл суртал гэж байхаа больсон. Эргэлзвэл буруутдаг үг хэллэгийг дагаагүйгээс буруутахаа больсон гэдгийг сонгуулийн сургамжууд хэлсээр байнам. Энэ үнэнтэй л нийлээгүй цагт хууртсандаа гайхсаар л байх болно. Буддын сургаал хүртэл, миний сургаалыг сохроор дагахын оронд эргэлзээгээр шалгаж байж сая үнэмшээрэй хэмээн сургадаг билээ.

Сонгууль чамдаа баярласаар…

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт 31 хэм дулаан байна

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон Төвийн аймгуудын зарим газар, говийн аймгуудын баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 22-27 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 33-38 градус, бусад нутгаар 27-32 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Үдээс хойш түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өмнөөс секундэд 7-12 метр. 30-32 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 23-28 градус, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 33-38 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 34-36 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 19-24 градус, өдөртөө 33-38 градус дулаан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэрт нийтлэлч Баабарын “Ёстой гоё сонгууль боллоо” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар уншигчдын гарт хүрлээ. Тус дугаарын тэргүүн нүүрт шинэ УИХ-ын анхдугаар чуулганы хуралдааны мэдээллийг хүргэжээ. Анхдугаар хуралдааны сонин хачин, содон мэдээллийг та бүхэн II нүүрнээс үргэлжлүүлэн уншаарай. Мөн анхдугаар чуулганы үеэр АН-ын дарга З.Энхболд, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар сонгуулийн үр дүнг зайлшгүй нягтлах шаардлагатай хэмээн мэдэгдэл хийв. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар ярилцлага өгсөн байна. Тэрээр “Энэ долоо хоногтоо багтаад Ерөнхий сайд томилогдох байх” хэмээн ярьжээ. Энэ долоо хоногийн хамгийн анхаарал татсан сэдэв бол шинэ улс төрийн томилгоо. Та бүхэнд энэ тухай мэдээллийг “Өдрийн сонин” дэлгэрэнгүй цаг алдалгүй хүргэж байх болно.

Нийгмийн чиг хандлагыг тодорхойлогч “Өдрийн сонин”-ы алдарт III нүүрт энэ удаа нэрт нийтлэлч Баабарын “Ёстой гоё сонгууль боллоо” нийтлэл оржээ.

Харин VI нүүрт Ази, Европын орнууд авлигыг бууруулахад хамтарч ажиллах тухай нийтлэл орсон байна. Мөн энэ дугаарт бөхийн төрөлд Монголоос төрсөн дэлхийн анхны аварга, Монгол Улсын гавьяат тамирчин, бөхийн нэрт тайлбарлагч, булган сүүлтэй дасгал­жуулагч, улсын начин Шагдарын Чанравын гэргий Лувсанчоймболын Лириймаагийн сонирхолтой ярилцлага оржээ. Тэрээр ханийнхаа талаар “Миний хань бөхийн тэнгэрлэг нэгэн зүтгэлтэн байсан даа” хэмээн дурсчээ.

Зөв амьдрах төв” ТББ-ын тэргүүн Г.Загдаа болон түүний эхнэрийг энэ сарын 4-нд цагдаагийнхан баривчилж, цагдан хорьжээ. Үүсээд буй нөхцөл байдлыг “Зөв амьдрах төв” ТББ-ын тэргүүн Г.Загдаагийн охин З.Солонгоос тодруулсан тодруулга оржээ. Түүнийг одоо болтол эцэг, эхтэй нь уулзуулахгүй байгаа аж.

УИХ-ын дарга, АН-ын дарга асан З.Энхболдын зөвлөх А.Гансүхийг Авлигатай тэмцэх газар, Улсын мөрдөн байцаах газрын хамтарсан ажлын хэсэг оргон зайлсан гэж тогтоосон гэх мэдээлэл гараад байгаа билээ. Ямартай ч А.Гансүх гадаад руу явсан нь үнэн эсэхийг энэ лхагва гаригийн дугаараас уншаарай.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ерөнхий боловсролын сурагч бусдад зодуулж харамсалтайгаар амиа алдсан хэрэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гарсан талаар мэдээлж байсан билээ. Энэ хэрэгт цагдаагийн ажилтанг буруутгаж байгаа. Тэгвэл цагдааг буруутай эсэхийг шалгаж байгаа тухай мэдээлэл нийтлэгджээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дэд дарга нарыг сонголоо

УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлснийг гишүүдийн 97.1 хувиар, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын гишүүн Я.Санжмятавыг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлснийг гишүүдийн 95.8 хувиар тус бүр дэмжин баталлаа. Санал хураалтад нийт 72 гишүүн оролцсон юм.

Categories
мэдээ нийгэм

Г.Маралмаа өмгөөлөгчөө солихоор болж шүүх хурал дахин хойшиллоо

Дөрвөн настай охиноо зодож, улмаар үхэлд хүргэсэн гэх хэрэгт буруутгагдсан төрсөн эцэг Т.Цогт, хойд эх Г.Маралмаа нарыг шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох байсан ч дахин хойшиллоо.

Шүүх хурал хойшлох болсон шалтгаан нь шүүгдэгч Г.Маралмаа улсын өмгөөлөгчөөсөө татгалзаж өмгөөлөгч н.Энхмандахыг авах хүсэлт гаргасан учир энэ сарын 27-ны 10.00 хүртэл хойшлуулжээ.

Уг нь өнгөрсөн сарын 20-нд болох байсан ч шүүгдэгч нар өмгөөлөгч нэмж авсан шалтгаанаар өнөөдрийг хүртэл хойшлуулсан байсан ч ийнхүү дахин хойшиллоо. Шүүгдэгч нарыг дөрвөн настай охин О-г зодож, үхэлд хүргэсэн хэрэгт буруутгаж өмнө нь тэдэнд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар оноосон 25 жилийн хорих ял оноож, 2 жилийг нь өршөөж, тус бүр 23 жилийн хорих ял оноосон байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм

Тарваган тахлын дархлаажуулалт орон даяар хийнэ

Манай орны 17 аймгийн 137 суманд тарваган тахал гарах эрсдэлтэй байна. Иймээс улсын хэмжээнд тарваган тахлын эсрэг дархлаажуулалтыг энэ сарын 18-28-ны хооронд зохион байгуулна. Тарваган тахал өвчин нь нянгаар үүсгэгддэг байгалийн голомтот, цочмог халдварт өвчин юм. Дархлаажуулалтад тарваган тахлын голомтот нутгийн хүн ам, малчид, зорчигчид, эрүүл мэндийн байгууллага, онцгой байдал, мэргэжлийн хяналт, хууль сахиулах байгууллагын ажилтнууд хамрах шаардлагатай бөгөөд вакциныг 6 наснаас дээш насныханд тарих заалттай аж.

Categories
мэдээ нийгэм

Наадмын өдрүүдэд худалдаа үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарь гарлаа

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд худалдаа үйлчилгээний газрууд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана.

Хүнсний дэлгүүрүүд

07 дугаар сарын 10–нд 09.00 –24.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 11, 12–нд амарч, 07 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Номин холдинг” ХХК–ны салбар дэлгүүр: 07 дугаар сарын 10–нд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Хан-Уул дүүрэгт байрлах “Юнайтэд” салбар 07 дугаар сарын 11,12,13-нд, III хороололд байрлах “Номин” салбар 07 дугаар сарын 11,12-нд амарна.

Бусад бүх салбарууд баярын өдрүүдэд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Алтан жолоо трейд” ХХК –ны “Сансар” сүлжээний бүх супермаркетууд 07 дугаар сарын 10-15–ны баяр наадмын өдрүүдэд ердийн цагийн хуваарийн дагуу 08.00-24.00 цагт ажиллаж, бөөний төвүүд 09.00-21.00 цаг хүртэл хэвийн ажиллана. Сонгинохайрхан дүүргийн таван шард байрлах “Сансар” супермаркет 07 дугаар сарын 10, 11, 12, 13–ны өдрүүдэд 06.00-24.00 цагт, 07 дугаар сарын 14–ны өдрөөс эхлэн хэвийн ажиллана. Нарантуул худалдааны төвд байрлах “Сансар” бөөний төв 07 дугаар сарын 10–аас 07 дугаар сарын 20 хүртэл амарна, 07 дугаар сарын 20-с эхлэн бүх салбарууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Боса-2” дэлгүүр 07 дугаар сарын 10, 11, 12–нд 07.30–24.00 цаг хүртэл ажиллана. Баярын өдрүүдэд бусад сүлжээ дэлгүүр 09.00-11.00 цагт, “Март” салбар дэлгүүрүүд 08.00-23.00 цагт тус тус амралтын өдөргүйгээр ажиллана.

“Миний дэлгүүр” сүлжээний дэлгүүрүүд 07 дугаар сарын 10–нд 08.00–24.00 цагт ажиллаж, “Зунжин” болон “Миний хайпермаркет” 08.00-24.00 цагт ажиллана. Баяр наадмын өдрүүдэд бүх сүлжээ дэлгүүрүүд амралтгүй 08.00-22.00 цагт ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Скай” их дэлгүүр 07 дугаар сарын 10 болон баярын өдрүүдэд ажиллахгүй.

“Нарантуул” худалдааны төв 07 дугаар сарын 10 -нд 10.00 – 19.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 11–19-ний өдрүүдэд амарч 07 дугаар сарын 20–ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Хар хорин” худалдааны төв 07 дугаар сарын 10–нд 09.00 -19.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 11-17-ны өдрийг дуустал амарна. 07 дугаар сарын 16–ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Барс” 1, 2 худалдааны төвүүд 07 дугаар сарын 10–нд 09.00 –20.00 цаг хүртэл ажиллаж, 07 дугаар сарын 11-14-ний өдрийг дуустал амарч, 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Хүчит шонхор” худалдааны төв 07 дугаар сарын 10–нд өглөө 04.00–18.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 11-17-ныг дуустал амарч, 07 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Да хүрээ трейд” техникийн зах 07 дугаар сарын 10–нд 09.00–15.00 цаг хүртэл ажиллаж, 07 дугаар сарын 11-15–ныг дуустал амарч, 07 дугаар сарын 16–аас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд 07 дугаар сарын 10-нд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж, 07 дугаар сарын 11-15–нд амарна. 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

НИЙТИЙН ХООЛ

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ресторан, баар, кафе, цайны газар, түргэн хоолны газрууд 07 дугаар сарын 10–нд ердийн цагийн хуваариар ажиллаж, 07 дугаар сарын 11-12–нд амраад, 07 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Тусгай захиалгат үйлчилгээтэй 1 дүгээр зэрэглэлийн ресторанууд цагийн хуваарийн дагуу ажиллана.

Үйлдвэр, албан байгууллагын дэргэдэх хоолны газрууд тухайн байгууллагынхаа ажиллах цагийн хуваарийг дагаж мөрдөн ажиллана.

АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Үсчин, гоо заслын үйлчилгээний газрууд 07 дугаар сарын 10–нд 2 ээлжтэй салон 09.00 –21.00 цаг, 1 ээлжтэй газар 09.00 -17.00 цаг хүртэл ажиллаж, 07 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд амарна.

Хувцас, гутал, ахуйн электрон цахилгаан хэрэгсэл засварын газрууд болон хими цэвэрлэгээ, угаалгын газрууд 07 дугаар сарын 10–нд 09.00 –17.00 цаг хүртэл ажиллаж, 07 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд амарна.

Ахуйн үйлчилгээний бүх цэг салбарууд 07 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу явагдана.

УЛААНБААТАР ХОТЫН “ШУУРХАЙ УДИРДЛАГА ЗОХИЦУУЛАЛТЫН ТӨВ”

Шуурхай ажиллагааны алба 24 цагаар тогтмол ажиллаж, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамж, нийтийн тээвэр зэрэг Улаабаатар хотын Захирагчийн ажлын албаны харъяа байгууллага, газар, хэлтсүүдээс үзүүлж буй үйлчилгээний талаар гарсан гомдол саналыг хүлээн авч ажиллана.

Шуурхай үйлчилгээний алба – гомдол, саналыг 310005, 70117805, 76111005 дугаарын утсаар тус тус хүлээн авч шуурхай үйлчилнэ.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 82 чиглэлд их багтаамжийн 654 зуслангийн 3 чиглэлд их багтаамжийн 5, нийт 659 автобус ажиллана.

•Дүнжингарав худалдааны төв рүү 07 дугаар сарын 11,12-нд хотын зүүн болон хойд чиглэлээс нийт 24 чиглэлийн 159 их багтаамжийн автобус Олимпийн гудамж, Намъянжугийн гудамжаар, Мишээл экспо төв рүү хотын баруун болон урд чиглэлээс нийт 8 чиглэлийн 55 их багтаамжийн автобус үйлчилгээ үзүүлнэ.

•Мөн үндсэн замналаараа явж 120 мянгатын автобусны зогсоолд 146 автобус зогсон үйлчилнэ.

•Дүнжингарав худалдааны төв- Төв цэнгэлдэх- Мишээл экспо чиглэлд 15 автобус, Дунд голоос Төв цэнгэлдэх рүү богино эргэлтээр 3-5 минут тутамд нийт 3 автобус, наадамчин олонд үнэ төлбөргүйгээр үйлчилнэ.

•Хүй 7 худаг руу 07 дугаар сарын 11,12-нд Төв цэнгэлдэхийн хойд талаас буюу Мохатма Гандийн гудамжны зогсоолоос, 07 дугаар сарын 13-нд Хотын төвөөс буюу ”МУБИС” зогсоолоос их багтаамжийн 20 автобус, мөн 07 дугаар сарын 11,12,13-ны өдрүүдэд “3,4-р хороолол”, “7 буудал”, “5 шар”, “ХМК”, “Офицерүүдийн ордон” 5 цэгээс тус бүр 4 нийт 20 микро автобус үйлчилнэ.

•07 дугаар сарын 10,11,12,13,14-ны өдрүүдэд Дүнжингарав худалдааны төв, Дунд голын зогсоолоос ”RAILBUS” Хүй 7 худаг чиглэлд үйлчлэх тул Давааны өртөөний төмөр замын буудлаас Морь барианы газар хүртэл их багтаамжийн 5 автобус наадамчдад үнэ төлбөргүй үйлчилнэ.

•Наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын таксийн 6 зогсоолоос таксийн үйлчилгээ иргэдэд үйлчилнэ.

Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд нийт 702 их багтаамжийн тээврийн хэрэгсэл ажиллана.

ЦАХИЛГААН ХАНГАМЖ

Цахилгаан шугам сүлжээний газрын диспетчер, шуурхай ажиллагааны бригад 24 цагаар ажиллаж, цахилгааны гэмтэл саатлын талаар гарсан гомдол саналыг Төвийн хэсгийн шуурхай үйлчилгээний алба – 343048, 343004, Баруун түгээх төвийн шуурхай үйлчилгээний алба – 345909 / БГД, СХД, ХУД /, Зүүн түгээх төвийн шуурхай үйлчилгээний алба – 353570 / СБД, ЧД, БЗД / дугаарын утсаар тус тус хүлээн авч барагдуулна. Мөн дуудлагын төвийн 70047004 дугаараар дуудлагыг хүлээн авна.

УС ХАНГАМЖ

Өдөр Ажиллах цаг

2015.07.10 10.00-14.00 16.00-20.00

2015.07.11 Амарна

2015.07.12 10.00-14.00 16.00-20.00

2015.07.13 Амарна

2015.07.14 10.00-14.00 16.00-20.00

2015.07.15 Амарна

Баяр наадмын өдрүүдэд шугамаар болон зөөврөөр ус хангах алба дараах хуваариар ажиллана. Үүнд:

07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Жич: Баярын өдрүүдэд УСУГ болон Зөөврийн ус хангамжийн алба, ШУХАлбан дээр хариуцлагатай жижүүрүүд ажиллана. Ачаалал ихтэй цэгүүдэд салаалагч гаргаж ус түгээж үйлчилнэ. Үйлчилгээний талаарх санал гомдол, дуудлагыг 70157066, 70157016, Зөөврийн ус хангамжийн албаны 70157025 утсуудаар авч байна.

ОРОН СУУЦ , НИЙТИЙН АЖ АХУЙ

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, түүний харъяа салбар компаний ээлжийн инженерүүд, засварчин, цахилгаанчид 24 цагаар ажиллан, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамжийн талаар гарсан санал, гомдлыг 325595 дугаарын утсаар хүлээн авч барагдуулна.

Аваарийн ангитай 325595 дугаарын утсаар харилцана. ОСНААУГазар дээр ариутгах татуургын машин 24 цагаар дуудлага авч ажиллана.

“Орон сууц ашиглалтын” орон нутгийн өмчит газруудын утасны жагсаалт:

№ Байршил Харьяа салбар компаниуд Ээлжийн инженер,оператор

1 Төвийн түгээх төв Төвийн түгээх төв 244780

2 Баруун түгээх төв Баруун түгээх төв 70282484

3 Зүүн түгээх төв Зүүн түгээх төв 70006560

4 Улаанхуаран Хэрэглэгчдэд үйлчлэх төв -1 70156722

5 Дэнж найрамдал Хэрэглэгчдэд үйлчлэх төв -2 454050

6 Дэнж сансар Хэрэглэгчдэд үйлчлэх төв -3 450697

7 Их алтан тэвш Хэрэглэгчдэд үйлчлэх төв -4 452186

8 Зүүн сэлбэ Хэрэглэгчдэд үйлчлэх төв -5 329047

9 Батдулаан Хэрэглэгчдэд үйлчлэх төв -6 70115026

10 Чинхүрээ Хэрэглэгчдэд үйлчлэх төв -7 70115764

11 Энхтулга -Өргөө Хэрэглэгчдэд үйлчлэх төв -8 321641

12 Ганзам Хэрэглэгчдэд үйлчлэх төв -9 367152

13 Түшээ дунд гол Хэрэглэгчдэд үйлчлэх төв -10 341826

14 Баруун их нарлаг Хэрэглэгчдэд үйлчлэх төв -11 70120203

15 Гандан дэнж Хэрэглэгчдэд үйлчлэх төв -12 70149711

16 Хүрээ дэнж Хэрэглэгчдэд үйлчлэх төв -13 77065560

17 Ашид мөнх Хэрэглэгчдэд үйлчлэх төв -14 70187491

18 Өнөр энх Хэрэглэгчдэд үйлчлэх төв -15 70282966

19 Таван шар Хэрэглэгчдэд үйлчлэх төв -16 70180015

Жич: Шуурхай ажиллагааны утас -70005454

ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ “ УЛААНБААТАР БУЯН” КОМПАНИ

“Улаанбаатар Буян” компани баярын өдрүүдэд ердийн цагийн хуваарийн дагуу 09.00 -15.00 цагийнхооронд амралтгүй ажиллана.

Categories
мэдээ нийгэм

Э.Эрдэнэжамьяны ээлжит паян ба дахин уйлах дөхсөн нь

“Монгол HD” телевизээр даваа гарагт цацсан “Нүүдэл шийдэл” нэвтрүүлгийн хэлэлцүүлэгт уригдсан, МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъян хэн бэ гэдгээ нийтэд дахин харуулж, ямар хүсэл агуулж байгаагаа ч “нуулгүй” өчив. Зүүдээ ярих гээд хулгайгаа ярина гэгчээр “Ийм ашигтай юмыг чинь авахгүй яадаг юм бэ, Монгол Улсыг тэжээж байгаа хоёр том үйлдвэр. Би ч гэсэн авмаар л байна шүү дээ” гээд ам алдчихав. Түүний чин хүсэл нь ердөө л энэ.

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын төрийн өмчит “Ростех” корпорациас Монгол Улсын “Монголын зэс” корпораци худалдан авснаас хойш Монголын өмчид томоохон үйлдвэр нь ороод ирлээ хэмээн баярлахын оронд “Би ч гэсэн хүртмээр байна шүү дээ” хэмээн түүний адил цухалдаж, шунал нь хөдөлж, атаархалдаа багтарч ядсан шахааны төлөөлөл олон хүн цахим хуудсаар сэтгэгдлээ илэрхийлж, олон нийтийг үймүүлж буй. Харин Э.Эрдэнэжамъян угаас хударгагүй, увайгүй нэгэн тул ийнхүү телевизийн нэвтрүүлгээр түүнийгээ баталж, далдын хүслээ ил зарлав.
Түүний увайгүй гэдгийг өмнө нь хийж байсан олон үйлдэл нь батална. Монголчууд ч энэ имижээр нь Э.Эрдэнэжамъян гэдэг хуульчийг төсөөлдөг. Хуульч хэмээн тодотгохын учир нь хуульч хүнээс гарамгүй үйлдлийг тэр хийж чаддаг болохоор ийм мэргэжилтэй гэдэгт нь заримдаа гайхмаар. Жишээ дурдъя.
2012 оны аравдугаар сарын 17-ны өдөр, Хууль зүйн дэд сайд байхдаа Э.Эрдэнэжамъян Интерполын Ерөнхий нарийн бичгийн даргын газарт “Монгол Улсын Интерполын үндэсний товчооноос илгээсэн мэдээллийн дагуу олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж буй гэх Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа болон Б.Хуяг нарыг олон улсын хэмжээнд эрэн сурвалжлах ажиллагааг зогсоож өгөөч” гэсэн утгатай имэйлийг Хууль зүйн яамны нэрийн өмнөөс дур мэдэн бичиж байсан. Энэ хууль бус үйлдлийг нь Эрүүгийн хуулийн 245 дугаар зүйл анги буюу шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг хэмээн шүүхийн байгууллага үзэж, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүний улс төрийн албан тушаал эрхлэх эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 8,424,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэснийг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх болон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрийг хэвээр үлдээсэн түүхтэй.
Тухайн үед яаманд ажиллаж байхдаа Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах саналыг УИХ-д өргөн барьсан, нэг намын гишүүн О.Баасанхүүгээ буруутгаж, салбарын сайдаа магтаж байсан нь ч Э.Эрдэнэжамъян гэж хэн бэ гэдгийг таниулах бас нэгэн баримт. Дэд сайдын суудалдаа үлдэхийн тулд нэг намын харъяалалтай, нэг тогооноос хоол иддэг О.Баасанхүүгээ муулж, Х.Тэмүүжинг дэмжиж байсныг нь тэр үедээ л цахим ертөнцөөр бай болгон ярьж байв.
Э.Эрдэнэжамъян бол эрх мэдлийн төлөө юу ч хийж чадах нөхөр гэдгээ алхам тутамдуу харуулдгийн нэг жишээ нь түүний нулимстай яриа. МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайдад томилно гэх горьдлого тасрах үед буюу энэ оны гуравдугаар сарын 15-нд тэрбээр сэтгүүлчдэд мэдээлэл хийдээ “МАХН-ыг битгий ингэж алагчилж хандаад бай л даа би гуйж байна. Бид нар яачихсан хүн юм бэ? Юуг буруу хийсэн юм бэ? Уйлмаар санагдаж байна. Яагаад мөрдөн байцаагч, хуульч, шүүгчид нь хоёр өөр ханддаг юм. Яагаад УИХ хоёр өөр шийдвэр гаргадаг юм бэ? Яагаад ЗГХЭГ нь Д.Тэрбишдагва гэдэг хүнд нэг өөр ханддаг Н.Энхбаярт бас нэг өөр ханддаг юм бэ? Яагаад бид Монгол Улсаас хасагдчихсан хүмүүс болчихсон юм бэ?” хэмээн хоолой зангируулан, нүдэндээ нулимстай хэлсэн байдаг.
“Эрдэнэт” үйлдвэрээс “авах” гэсэн хүсэл, ардаа буй эзнийхээ далдхан санааг тэр энэ удаа олон нийтийн өмнө барьж тэсэлгүй “Би ч гэсэн авмаар л байна шүү дээ” гээд хэлээд тавьчихав. Угтаа бол манай дарга ч бас авмаар байна шүү дээ гэж хэлэх мэт түүний ийн улайран буйг яаж буруутгах билээ. Даравч далдайна, булавч бултайна гэдэг биз дээ. Угаас хүний тархинд байгаа жинхэнэ бодол үйлдэл, үг хэл нь санаандгүй хандлагаар илэрдгийг шинжлэх ухаан баталсан хойно яалтай билээ.

Categories
мэдээ улс-төр

З.Энхболдыг ажлаас нь чөлөөлж Д.Эрдэнэбатыг түр орлогчоор томиллоо

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр хуралдаж хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Хуралдаанаар Ардчилсан намын дарга З.Энхболд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, түүний оронд УИХ-ын гишүүн Д.Эрдэнбатыг түр орлон гүйцэтгэгчээр томилохоор шийдвэрлэсэн бол УИХ-ын дэд даргад УИХ-ын гишүүн Я.Санжмятавыг томилохоор болсон байна.

Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн С.Эрдэнийг, УИХ дахь АН-ын бүлгийн дэд даргаар Б.Пүрэвдорж, Ж.Батзандан нарыг санал болгожээ. Мөн Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлыг энэ сарын 18-нд хуралдуулахаар товложээ.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын сугалааны дараагийн тохирол 17-нд болно

НӨАТ-ын сугалааны азтан шалгаруулах дараагийн тохирол энэ сарын 17-нд болно. Энэ нь 13 дахь удаагийн тохирол юм. Зургаадугаар сарын 1-нээс 30-ны хооронд цуглуулсан баримтуудыг л тохиролд хамруулах юм байна. Тэгэхээр та энэ сарын 17-ны 00.00 цагаас өмнө худалдан авалт хийсэн бүх баримтаа ebarimt.mn-д бүртгүүлэх шаардлагатай.

Одоогоор долдугаар сарын сугалааны хонжворын сан 675 сая төгрөг байна. Иргэд хэдийчинээ их худалдан авалт хийж, баримтаа бүртгүүлнэ, төдийчинээ хонжворын сан өсдөг юм.