Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Алдарт эхчүүдэд одон гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зарлиг гаргаж олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдийг “Алдарт эх” нэг, хоёрдугаар одонгоор шагнав. Тэдний төлөөлөл болох 21 эхэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Төрийн ордонд “Алдарт эх” нэг, хоёрдугаар одон гардуулсан юм.

“Алдарт эх” нэгдүгээр одонгоор Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн Дамдинсүрэнгийн Отгонбаяр, Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны иргэн Хусманы Гүлсин, Налайх дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн Лхүндэвдоржийн Оюунбат, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны иргэн Уртнасангийн Сайнцэцэг нарыг,

“Алдарт эх” хоёрдугаар одонгоор Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны иргэн Мөнхбаатарын Ариунаа, Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны иргэн Дашдондогийн Батцэцэг, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны иргэн Пүрэвдоржийн Батчимэг, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Цолмонгийн Баярмаа, Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны иргэн Баттөмөрийн Болормаа, Баянгол дүүргийн 13 дугаар хорооны иргэн Чимэдийн Болор-Эрдэнэ, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны иргэн Наянжингийн Минжин, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны иргэн Нэргүйн Мөнгөнцэцэг, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Нармандахын Мөнхнасан, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны иргэн Лувсандашийн Нинжжамц, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Баярсайханы Оюунжаргал, Налайх дүүргийн хоёрдугаар хорооны иргэн Жанчивын Рэнцэнханд, Баянгол дүүргийн 12 дугаар хорооны иргэн Чимэдрэгзэнгийн Сайнбилэг, Сүхбаатар дүүргийн тавдугаар хорооны иргэн Баатарын Солонго, Налайх дүүргийн хоёрдугаар хорооны иргэн Чинбатын Солонго, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Энэбишийн Хонгорзул, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны иргэн Хүрэлбаатарын Цолмон нарыг тус тус шагнаж, одонг гардуулан өгөв.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН


Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн парад болов

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Энэ өдрийг угтаж Хүүхдийн баярт зориулсан цуврал арга хэмжээг НЗДТГ болон харьяа байгууллагуудаас зохион байгуулж байна. Тухайлбал, дүүрэг бүрийн сургуулиудын сурагчдын төлөөллөөс бүрдсэн 26 хайрцагласан жагсаал боллоо. Сурагчид Төв шуудан, Хөрөнгийн биржийн голын замаар хайрцаглан гарч ирж, урдаас хойш чиглэлтэйгээр автомашины замаар нэгдсэн үйл ажиллагааны парадад зориулсан хашаа, хамгаалалтын дагуу явсаар эзэн Чингисийн хөшөөний урд талаар баруунаас зүүн тийш явж, Соёлын төв өргөөний арын замаар орсон юм.

Уг парадын эхэнд Батлан хамгаалахын их сургууль цэргийн хөгжмийн сургуулийн 36 бөмбөрчин сурагч жагссан бөгөөд бөмбөрийн хэмнэлээр парадыг эхлүүлсэн. Араас нь Монгол Улсын далбаа, нийслэлийн тугийг барьсан роликтой хоёр хүүхэд, нийслэлийн бэлгэ тэмдэг Гарьдхүүгийн хамт гарч ирэв. Тэдний араас роликтой 50 сурагч бийрээр бичсэн бичвэр барьсаар гарч ирсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Бусдын бичиг баримтыг ашиглан хил нэвтрэх гэж байгаад саатуулагджээ

Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг” авто замын шалган нэвтрүүлэх боомтын гарах чиглэлд тавдугаар сарын 22-ны өдөр зорчиж явсан манай улсын иргэн Н нь бусдын паспорт ашиглан хил нэвтрэхийг завджээ. Энэ зөрчлийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь газрын “Алтанбулаг” авто замын боомтын шалгагч Ц.Насанжаргал мэргэшлийн өндөр ур чадвар гарган ажиллаж илрүүлсэн байна.

Мөн тавдугаар сарын 27-ны өдөр тус боомтын гарах чиглэлд зорчиж явсан манай улсын иргэн Э нь бусдын баримт бичгийг ашиглан хил нэвтрэхийг завдсан зөрчлийг шалгагч Д.Алтанчулуун илрүүлж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Дундговь аймгийн ЗДТГ-ын хоёр ажилтанд хариуцлага тооцжээ

Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын мэдүүлэг гаргагч албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраас шалгажээ.

Шалгалтаар хоёр албан тушаалтан өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ хөрөнгө, хадгаламжийг дутуу мэдүүлсэн, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон хориглолтыг зөрчсөн болохыг тогтоосон бөгөөд авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжид заасан хариуцлагыг тооцуулахаар Дундговь аймгийн Засаг дарга С.Од-Эрдэнэ, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Отгонжаргал нарт албан бичиг хүргүүлсний дагуу зөрчил гаргасан этгээдэд зохих хариуцлага тооцуулсай байна.

Categories
мэдээ улс-төр

Хятадын ЭСЯ хүүхдэд зориулсан нээлттэй өдөрлөг зохион байгуулав

БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан өнгөрсөн мягмар гаригт нээлттэй өдөрлөг зохион байгуулжээ. Өдөрлөгийг нээж БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хай Мин хэлэхдээ, “Маргааш Олон улсын хүүхдийн баярын өдөр тохионо. Тиймээс энэ сайхан баярын өдөрт зориулан Монголын ЕБС-ийн сурагчид манай ЭСЯ-нд зочилж байгаад баяртай байна. Монгол Улсад суух Элчин сайдаар ажиллаад нэг жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд миний хувьд хамгийн аз жаргалтай өдөр өнөөдөр тохиож байна. Яагаад гэвэл манай хоёр улс сайн түнш, найз, хөрш улс. Тиймээс хоёр улсын найрсаг харилцаа улам өргөжинө гэдэгт итгэлтэй байна. Цаашдаа ЭСЯ-ны зүгээс Монголын хүүхдүүдийн боловсрол, хөгжилд тусламж дэмжлэг үзүүлэх болно” гэжээ.

Өдөрлөгт Д.Сүхбаатарын нэрэмжит II дунд сургууль, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор, Монгол Хятадын Найрамдал сургуулийн сурагчид хүндэт зочноор уригджээ. Тэд урлагийн тоглолтоор ирсэн зочдод бэлэг барьсан байна.

Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын сурагчид морин хуураар “Жалам хар”, “Үүлэн бор”-ын аялгууг эгшиглүүлсэн бол Сүхбаатар дүүргийн II дунд сургуулийн сурагчид “Ардын хослол” ятга хөгжмийн гоцлол, “Хархираан Торгууд” бүжиг, “Бидний хувцас” дуугаар ая дууны мэндчилгээ дэвшүүлжээ. Мөн ХБК-ийн сурагчид “Шан Бэй бодол” хятад ардын бүжгийн хөгжим, Монгол Хятадын Найрамдал сургуулийн сурагчид “Тогосны бүжиг” бүжиглэж, сурагчид зурсан зургаа танилцуулсан байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Оюун, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хай Мин, Соёлын зөвлөх Ли Вэй нар хоёр улсын ард иргэдийн идэх дуртай амтат хоол банш чимхэхийг хүүхдүүдэд зааж өгчээ. Сурагчид БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны үйл ажиллагаатай танилцав. ЭСЯ хэмээх газрыг нүдээр үзэж, тэдний ажил үйлстэй танилцсан хүүхдүүд сэтгэгдэл өндөр байгаагаа хэлжээ.

Д.Сүхбаатарын нэрэмжит II дунд сургуулийн захирал Л.Цэнгэлмаа, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн цогцолборын дарга Б.Лхамсүрэн, Монгол Хятадын Найрамдал сургуулийн хичээлийн эрхлэгч Жан Шао Фэн, БНХАУ-ын ЭСЯ-наас БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин зөвлөх Ян Чин Дун, ЭСЯ-ны цэргийн атташе Бао Үй Хай, Эдийн засаг худалдааны зөвлөх Сүн Рэй Вэн, Улс төрийн зөвлөх Ли Ян Жүн нарын зочид төлөөлөгч, ЕБС-ийн сурагчид, хэвлэл мэдээллийнхэн оролцсон байна.

Categories
мэдээ улс-төр

Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Болор Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын нэг тэрбум ам.долларын экспортын зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди 2015 оны тавдугаар сарын 16-17-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, тулгамдсан зорилтуудыг шийдвэрлэхэд туслахад зориулан нэг тэрбум ам.долларын зээл олгоход бэлэн буйгаа мэдэгдсэн билээ.

Уг хөнгөлөлттэй зээлийн шугамыг нээхээр болсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны тавдугаар сарын 27-ны өдрийн 130 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулан, холбогдох яамдын Сайд, газрын дарга нарын төлөөлөл ажиллаж байгааг хууль санаачлагч Улсын Их Хурлын даргад танилцуулав.

Дээрх ажлын хэсэг болон Сангийн яам зээлийн хүрээнд хэрэгжүүлэх төслийн саналуудыг холбогдох байгууллагуудаас авч нэгтгэсэн бөгөөд Засгийн газрын 2016 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар зээлийн хөрөнгийг төмөр замын төслүүдийг санхүүжүүлэхээр хэлэлцжээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

АНУ-ын иргэн Мария Фернандес Химнесийг “Алтангадас” одонгоор шагналаа

eronhiilogchМонгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар
АНУ-ын иргэн хатагтай Мария Фернандес Хименесийг Алтангадас одонгоор
шагнав. Шагналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гардуулан
өглөө.

Мария Фернандес Хименесийг Алтангадас
одонгоор шагнах тухай Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол Улсын тал хээрийн
бүсийн бэлчээрт байгаль, экологийг дагнасан нүүдэлчдийн мал аж ахуй,
байгалийн нөөцийг хамгаалах мэргэжилтнүүдийн мэдлэг, чадварыг
сайжруулах, боловсон хүчин бэлтгэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж
АНУ-ын Колорадо их сургуулийн Ой, бэлчээрийн судлалын тэнхмийн профессор
Мария Фернандес Хименесийг Алтангадас одонгоор шагнасугай” гэсэн байна.

Шагнал гардуулсны дараа Ерөнхийлөгчийн
Тамгын газрын дарга П.Цагаан профессор Мария Фернандес Хименест Монгол
Улсын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж амжилт
хүслээ. Профессор Мария Фернандес Хименес хариу талархал илэрхийлэн,
төрийн дээд одонгоор шагнасанд Монголын төр, засагт баярлаж буйгаа
хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Борц, бяслаг авч явсан монгол эмэгтэйг саатуулжээ

Өнгөрсөн долоо хоногт Шинэ Зеландын Оакландын нисэх буудлын гааль дээр нэгэн монгол эмэгтэйг саатуулжээ. Тодруулбал, тухайн эмэгтэйн тээшнээс тугалган цаасанд боосон борц болон бяслаг гарч ирэхэд Шинэ Зеландын гаалиар нэвтрүүлэхгүй хэмээн саатуулсан аж. Хэл нэвтрэлцэхгүй ч гэсэн тэр тугалган цаасанд ороосон хонины махан борц, бяслагийг охиндоо өгөхөөр авч явсан гэдгээ ойлгуулсан хэмээн Шинэ Зеландын талаас мэдээлжээ.

Тухайн саатуулагдсан эмэгтэй Монголоос эдгээр хүнсний зүйлийг тээвэрлэж авчирсан нь тогтоогдсон. Гэвч эдгээр нь Шинэ Зеландын хилээр оруулах ямар ч зөвшөөрлийн бичиггүй байгаа учраас бид нэвтрүүлж чадахгүй. Монголын мал ихэнхдээ халдварт өвчтэй байдаг. Ийм өвчлөлийг Шинэ Зеланд улсад нэвтрүүлмээргүй байна. Хэрвээ ийм өвчин дэлгэрвэл Шинэ Зеландын эдийн засагт 16 тэрбум ам. долларын хохирол учрах болно” гэж Шинэ Зеландын Оакландын нисэх буудлын менежер Дэйв Симс өгүүлжээ. Энэ асуудлыг тус улсын анхан шатны аж үйлдвэрийн яам хэлэлцсэн юм байна. “Тэд Шинэ Зеландын хил хамгааллын дүрэм журмыг хангалттай мэдэх ёстой. Ийм эрсдэлтэй зүйлс тээвэрлэж яваагаа бидэнд мэдэгдэх ёстой байсан. Энэ үйл явдал нь манай улсын био хамгаалал ямар өндөр түвшинд байдаг вэ гэдгийг монголчуудад, дэлхий дахинд харуулах үйл явдал боллоо” гэж анхан шатны аж үйлдвэрийн яам мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм

Шинээр 13 шүүх байгууллага нэмэгджээ

Өчигдрөөс эхлэн хэрэгжсэн Шүүхийн хуулийн шинэчилсэн найруулгаар 13 аймагт Эрүүгийн хэргийн болон Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх байгуулахаар болсон. Ингэснээр одоогийн үйл ажиллагаа явуулж байгаа давж заалдах шатны 19 шүүх 26, дүүргийн найман шүүх 16 болж нэмэгдэх юм. Шүүгчдийн орон тоог нэмэгдүүлэхгүй бөгөөд орон нутгийн 38 шүүгчийг давж заалдах шатны шүүхэд шилжүүлэхээр болжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 10 орчим хувиар нэмэгдүүллээ

-ӨНӨӨДРӨӨС ЭХЛЭН ТЭТГЭВЭР НЭМЭГДЭНЭ-

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, тэтгэврийн хэмжээг 2016 оны оны зургадугаар сарын 1-ний өдрөөс нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ. Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэврийг 21 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо. Мөн нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэврийн доод хэмжээг 251 мянга, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 216 мянган төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоов.

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэгдүүлж, 2016 онд дундаж тэтгэврийг 300 мянган төгрөгт хүргэхээр тусгасан. Тэтгэврийг ийн нэмэгдүүлснээр дундаж тэтгэвэр 306,2 мянган төгрөгт хүрч, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилт биелэх боломжтой болж байна.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг Засгийн газрын 2014 оны 15, 2015 оны 52 дугаар тогтоолоор 20-22 мянган төгрөгөөр тус тус нэмэгдүүлж байсан юм.

-НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭВЭР, АСАРГААНЫ ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО-

Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 2016 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сард 140 мянга, асаргааны тэтгэврийн хэмжээг сард 64 мянган төгрөг байхаар тогтоолоо. Өөрөөр хэлбэл, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 10 орчим хувиар нэмэгдүүллээ.

Нийгмийн халамжийн тэтгэврийг нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэжээгч нь нас барсан хагас болон бүтэн өнчин хүүхдүүд зэрэг төрөөс анхаарал халамж шаардлагатай 60 орчим мянган иргэн авч байгаа юм. Түүнчлэн байнгын асаргаатай иргэнийг асарч байгаа болон хүнд нөхцөлд байгаа хүүхэд, ганц бие харж хандах хүнгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа 45 мянга гаруй иргэн нийгмийн халамжийн тэтгэвэр авдаг байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй хариощлцах албанаас мэдээллээ.