Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​”Өдрийн сонин”-д нийтлэлч Б.Цэнддоогийн “Сонгууль чамдаа баярлалаа” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

2016 оны УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль өчигдөр болж өндөрлөлөө. Энэ удаагийн сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулж УИХ-д 65 суудал авсан. Сонгуулийн эргэн тойрны сурвалжлагыг нэг, тав болон зургадугаар нүүрнээс уншиж сонирхоорой.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч гуравдугаар нүүрэнд нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Сонгууль чамдаа баярлалаа” нийтлэл хэвлэгдэн уншигчдынхаа гарт хүрлээ.

Баримт үйл явдлын долдугаар нүүрнээс 27 кг мөнгөн ус хилээр нэвтрүүлэх гэж байгаад баригдсан тухай болон “Playtime” хөгжмийн фестивалийн үеэр хар тамхи авч явсан хэргийн талаар уншаарай. Мөн сонгуулийн үеэр цагдаагийн байгууллага хэрхэн ажилласан болон сонгуультай холбоотой ямар ямар хэрэг зөрчлүүд гарсан тухай нийтэллээ.

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаатай хийсэн ярилцлагыг наймдугаар нүүрнээс уншаарай. Тэрээр Эрдэнэт үйлдвэрийн Оросын талын эзэмшиж буй 49 хувийг Худалдаа хөгжлийн банкийг төлөөлж “Монголын зэс” компани эзэмших нь тодорхой болоод байгаа тухай мэдээлэл өгсөн юм.

Элсэлтийн ерөнхий шалгалтын хариу шалгалт болохоос өмнө задраагүй хэмээн Цагдаагийн ерөнхий газар болон Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлсэн билээ. Энэ тухай аравдугаар нүүрнээс унших боломжтой.

“Өдрийн сонин” энэ удаагийн дугаараас эхлэн нэгэн шинэ булан нээлээ. “Багш” булангийн анхны зочноор Монгол Улсын гавьяат багш Л.Гавалмааг урилаа. Энэ тухай 11 дүгээр нүүрнээс уншина уу.

Хөгжим бүжгийн коллежийн захирал, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Эрдэнэбаттай хийсэн ярилцлагыг 12 дугаар нүүрнээс унших боломжтой. 13 дугаар нүүрэнд домогт аварга Д.Хадбаатарын үеэл эгчтэй ярилцсан сонирхолтой яриаг нийтэллээ.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920, 88085029, 90191890 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​З.Энхболд: Манай нам сонгуулийн дүнг хүндэтгэж байна

2016 оны УИХ болон аймаг, нийслэлийн сонгуулийн урьдчилсан дүнгийн талаар Ардчилсан нам мэдээлэл хийлээ. АН-ын дарга З.Энхболд “Манай нам сонгуулийн дүнг хүндэтгэж байна. Өнгөрсөн дөрвөн жил туйлын хүнд дөрвөн жил байлаа. Гэхдээ бүтээн байгуулалтын ажлаасаа ухрахгүй. МАН-д амжилттай ажиллахыг уриалж байна. Ялалт байгуулсан арваад нэр дэвшигчдээ баяр хүргэе. Намын дүрмийн дагуу сонгуульд амжилтгүй оролцсон хариуцлагаа хүлээнэ” гэлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​М.Энхболд: Манай намын нэр дэвшигчдийг дэмжиж саналаа өгсөн нийт ард түмэндээ баярлалаа

УИХ-ын сонгуулийн урьдчилсан дүнгээр МАН үнэмлэхүй ялалт байгуулж УИХ-д 63 суудал авлаа гэж СЕХ-ноос мэдээлсэн билээ. Дөнгөж сая МАН-ын зүгээс мэдээлэл хийж, МАН-ын дарга М.Энхболд үг хэллээ. Тэрээр “2016 оны УИХ, аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн санал хураалтын үйл ажиллагаа улс орон даяар амжилттай явагдаж дууссан тухай СЕХ сая мэдээллээ хийлээ. Энэ сонгуульд МАН-аас УИХ-д нэр дэвшсэн нэр дэвшигчдээс одоогийн бидэнд ирээд байгаа мэдээллээр 63 нэр дэвшигч ялалт байгуулсан байна. Аймаг, нийслэлийн ИТХ-ын дүн гарч Завхан аймгаас бусад 20 аймагт болон нийслэл хотод МАН-ын нэр дэвшигчид олонхи болсон байна. Энэ сонгуульд ирц өндөртэй ирж оролцсон нийт ард түмэндээ МАН-ын нэр дэвшигчдийг дэмжсэн бидний намын гишүүд идэвхтэн сонгуультангууд, намын нэр дэвшигчдийг дэмжиж саналаа өгсөн нийт ард түмэндээ МАН чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байна” гэлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сонгуулийн урьдчилсан дүнгээр МАН үнэмлэхүй яллаа

УИХ болон аймаг,
нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн санал хураалтын дүнг СЕХ-ноос
танилцууллаа. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд 12 нам, гурван эвслийн 498 нэр
дэвшигч оролцсон билээ. СЕХ-ноос танилцуулсан урьдчилсан дүнгээр МАН үнэмлэхүй
ялалт байгуулж байна. Ингээд илүү санал авсан нэр дэвшигчдийг танилцуулж байна.
00:20 цагийн байдлаар МАН 63, АН 11, МАХН 1, бие даагч 1 суудал аваад байна.

ТОЙРОГ

АЙМАГ, ДҮҮРЭГ

НЭР ДЭВШИГЧ

1-р тойрог

Архангай

Г.Тэмүүлэн \МАН\

2-р тойрог

Архангай

Ё.Баатарбилэг \МАН\

3-р тойрог

Архангай

Ж.Мөнхбат \МАН\

4-р тойрог

Баян-Өлгий

Г.СОЛТАН \МАН\

5-р тойрог

Баян-Өлгий

Х.БАДЕЛХАН /МАН/

6-р тойрог

Баян-Өлгий

Д.МУРАТ /АН/

7-р тойрог

Баянхонгор

Г.ЗАНДАНШАТАР /МАН/

8-р тойрог

Баянхонгор

Н.ТҮВШИНБАЯР /АН/

9-р тойрог

Баянхонгор

Л.Элдэв-Очир \МАН\

10-р тойрог

Булган

Ж.БАТ-ЭРДЭНЭ /МАН/

11-р тойрог

Говь-Алтай

Ш.РАДНААСЭД /МАН/

12-р тойрог

Дорноговь, Говьсүмбэр

Г.МӨНХЦЭЦЭГ /МАН/

13-р тойрог

Дорноговь

Б.ДЭЛГЭРСАЙХАН /МАН/

14-р тойрог

Дорнод

Х.БОЛОРЧУЛУУН /МАН/

15-р тойрог

Дорнод

Н.НОМТОЙБАЯР /МАН/

16-р тойрог

Дундговь

Б.НАРАНХҮҮ /АН/

17-р тойрог

Завхан

Я.САНЖМЯТАВ /АН/

18-р тойрог

Завхан

З.НАРАНТУЯА /АН/

19-р тойрог

Өвөрхангай

Я.СОДБААТАР /МАН/

20-р тойрог

Өвөрхангай

Д.ТОГТОХСҮРЭН /МАН

21-р тойрог

Өвөрхангай

С.ЧИНЗОРИГ /МАН/

22-р тойрог

Өмнөговь

Н.АМАРЗАЯА /МАН/

23-р тойрог

Өмнөговь

Л.ЭНХБОЛД /МАН/

24-р тойрог

Сүхбаатар

Ч.УЛААН /МАН/

25-р тойрог

Сэлэнгэ

Н.ОЮУНДАРЬ /МАН/

26-р тойрог

Сэлэнгэ

Ж.ЭРДЭНЭБАТ /МАН/

27-р тойрог

Сэлэнгэ

Д.ЭРДЭНЭБАТ /АН/

28-р тойрог

Төв

М.ЭНХБОЛД /МАН/

29-р тойрог

Төв

А.СҮХБАТ /МАН/

30-р тойрог

Төв

Н.ЭНХБОЛД /МАН/

31-р тойрог

Увс

Б.ЧОЙЖИЛСҮРЭН /МАН/

32-р тойрог

Увс

Н.ЦЭРЭНБАТ /МАН/

33-р тойрог

Увс

Ч.ХҮРЭЛБААТАР /МАН/

34-р тойрог

Ховд

Б.ПҮРЭВДОРЖ /АН/

35-р тойрог

Ховд

С.БЯМБАЦОГТ /МАН/

36-р тойрог

Ховд

О.БАТНАСАН /МАН/

37-р тойрог

Хөвсгөл

Л.МӨНХБААТАР /МАН/

38-р тойрог

Хөвсгөл

Ц.ДАВААСҮРЭН /МАН/

39-р тойрог

Хөвсгөл

Л.ЭНХ-АМГАЛАН /МАН/

40-р тойрог

Хэнтий

Б.БАТ-ЭРДЭНЭ /МАН/

41-р тойрог

Хэнтий

Л.ОЮУН-ЭРДЭНЭ /МАН/

42-р тойрог

Хэнтий

Д.ГАНТУЛГА /МАН/

43-р тойрог

Дархан-Уул

Б.БАТТӨМӨР /МАН/

44-р тойрог

Дархан-Уул

Б.ЖАВХЛАН /МАН/

45-р тойрог

Дархан-Уул

Д.ХАЯНХЯРВАА /МАН/

46-р тойрог

Орхон

О.СОДБИЛЭГ /МАН/

47-р тойрог

Орхон

О.БААСАНХҮҮ /МАХН/

48-р тойрог

Орхон

Б.МЯГМАРСҮРЭН /АН/

49-р тойрог

Баянзүрх дүүрэг

Д.ОЮУНХОРОЛ /МАН/

50-р тойрог

Баянзүрх дүүрэг

Ж.ЭНХБАЯР /МАН/

51-р тойрог

Баянзүрх дүүрэг

Б.САРАНЧИМЭГ /МАН/

52-р тойрог

Баянзүрх дүүрэг

Б.БАТЗОРИГ /МАН/

53-р тойрог

Баянзүрх дүүрэг

Ж.БАТЗАНДАН /АН/

54-р тойрог

Баянзүрх дүүрэг

С.ЖАВХЛАН /БДНД/

55-р тойрог

Хан-Уул дүүрэг

Д.САРАНГЭРЭЛ /МАН/

56-р тойрог

Хан-Уул дүүрэг

Ц.НЯМДОРЖ /МАН/

57-р тойрог

Хан-Уул дүүрэг

Л.БОЛД /АН/

58-р тойрог

Хан-Уул дүүрэг

Б.ЭНХ-АМГАЛАН /МАН/

59-р тойрог

Сүхбаатар дүүрэг

Д.ЦОГТБААТАР /МАН/

60-р тойрог

Сүхбаатар дүүрэг

Ц.МӨНХ-ОРГИЛ /МАН/

61-р тойрог

Сүхбаатар дүүрэг

С.БАТБОЛД /МАН/

62-р тойрог

Сүхбаатар дүүрэг

Ц.ЦОГЗОЛМАА /МАН/

63-р тойрог

Чингэлтэй дүүрэг

Т.АЮУРСАЙХАН /МАН/

64-р тойрог

Чингэлтэй дүүрэг

М.ОЮУНЧИМЭГ /МАН/

65-р тойрог

Чингэлтэй дүүрэг

Ө.ЭНХТҮВШИН /МАН/

66-р тойрог

Чингэлтэй дүүрэг

Д.ГАНБОЛД /МАН/

67-р тойрог

Баянгол дүүрэг

А.УНДРАА /МАН/

68-р тойрог

Баянгол дүүрэг

Ж.ГАНБААТАР /МАН/

69-р тойрог

Баянгол дүүрэг

С.ЭРДЭНЭ /АН/

70-р тойрог

Баянгол дүүрэг

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН /МАН/

71-р тойрог

Сонгинохайрхан

Ц.ГАРАМЖАВ /МАН/

72-р тойрог

Сонгинохайрхан

Н.УЧРАЛ /МАН/

73-р тойрог

Сонгинохайрхан

Д.СУМЪЯАБАЗАР /МАН/

74-р тойрог

Сонгинохайрхан

Д.ТЭРБИШДАГВА /МАН/

75-р тойрог

Сонгинохайрхан

Б.УНДАРМАА /МАН/

76-р тойрог

Сонгинохайрхан

Х.НЯМБААТАР /МАН/

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Урьдчилсан мэдээгээр эдгээр нэр дэвшигчид илүү саналтай байна

Сонгуулийн ерөнхий хороон дээр ажиллаж байгаа манай сурвалжлах хэсгээс мэдээлэл ирлээ. Нэр дэвшигчдийн авсан саналын дүнг удахгүй Сонгуулийн ерөнхий хорооноос албан ёсоор мэдээлэх гэж байна. Бидний авсан урьдчилсан мэдээллээр дараахь нэр дэвшигчид илүү саналтай явж байна.

Г.Тэмүүлэн, Ё.Баатарбилэг, Д.Бямбацогт, Ж.Мөнхбат, Д.Лүндээжанцан, Мөнхбаатар, Д.Мурат, Г.Занданшатар, Х.Болорчулуун, Д.Эрдэнэбат, Ц.Даваасүрэн, Х.Баделхан, Н.Номтойбаяр, Я.Санжмятав, Л.Энх-Амгалан, Х.Тлейхан, Б.Наранхүү, М.Энхболд, М.Хүдэрбаатар, Э.Оюун-Эрдэнэ, З.Нарантуяа, Билэгт, Г.Мөнхцэцэг, Ч.Хүрэлбаатар, А.Сүхбат нар саналын тоогоороо бусад нэр дэвшигчээсээ давуу байна.

Categories
мэдээ улс-төр

Санал хураалтын тооллого явагдаж байна

УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт өнөөдөр 07.00-22.00 цаг хүртэл үргэлжиллээ. Одоогийн байдлаар СЕХ-ны Мэдээлэл технологийн хэлтсээс сонгуулийн санал тоолох үйл ажиллагааг шууд дамжуулан үзэгчдэд хүргэж байна. Шууд дамжуулалтаас дүнгээс харахад бие даагчдаас С.Жавхлан өнгөлж байгаа бол М.Нарантуяа одоогоор саналын тоогоор тойрогтоо гуравдугаарт эрэмбэлэгдэж байна. Мөн Ц.Даваасүрэн, Н.Түвшинбаяр, Ж.Батзандан, Х.Баттулга, Ж.Бат-Эрдэнэ, Ш.Раднаасэд, Б.Дэлгэрсайхан, Ц.Гарамжав, З.Нарантуяа, Л.Болд, Л.Гантөмөр, А. Сүхбат, С.Эрдэнэ нар саналын тоогоороо бусад нэр дэвшигчээсээ илүүрхэж байна.

Санал хураалтын урьдчилсан дүнгээр Ц.Мөнх-Оргил, Сү.Батболд, Ж.Энхбаяр, Х.Болорчулуун, Н.Номтойбаяр, Б.Наранхүү, Я.Санжмятав, Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат, М.Энхболд нар бусад нэр дэвшигчээсээ илүүрхэж явна. Сонирхуулахад, С.Ганбаатар одоогоор саналын тоогоор тойргоосоо хоёрт бичигдэж байна. Тус тойрогт МАН-ын Б.Баттөмөр өнгөлж байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

Санал хураалт дууслаа

УИХ-ын гишүүд болон аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийг сонгох 2016 оны улстөрийн сонгуулийн санал хураалт өнөөдөр улс орон даяар явагдаж өндөрлөлөө. Сонгуулийн санал хураалт өнөөдөр өглөөний 07:00 цагаас эхэлж, үдшийн 22:00 цагт дуусгавар болж буй юм. Өнгөрсөн 2012 оны улстөрийн сонгуулийн ирц 62 хувьд хүрсэн бол өнөөдөр 17:00 цагийн байдлаар ирц 55 хувьд хүрсэн нь сонгогчид сонгуульд идэвхтэй оролцож буйг харуулж байна.

Сонгуулийн ирцийн асуудлаар тун удахгүй СЕХ албан ёсоор мэдээлэл хийнэ. Улсын хэмжээнд нийт 1.912.901 сонгогч санал өгөхөөр бүртгэгдсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хэмжээнд сонгуулийн ирц 61,30 хувьтай байна

УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгууль Монгол орон даяар өнөө өглөөний 07:00 цагт эхэлсэн. Сонгогчдын ирцийн эхний мэдээллээр Сонгуулийн ирц Нийслэлийн хэмжээнд 18.3 хувь байгаа бол Монгол орон даяар 23.3 хувь байсан. Тэгвэл яг одоогийн байдлаар Сонгуулийн ирц Нийслэлийн хэмжээнд 517.149 сонгогч буюу 61.30 хувьтай байгаа талаарх мэдээллийг Нийслэлийн сонгуулийн хорооноос дөнгөж сая мэдээллээ.

Сонгогчдын ирц Баянгол дүүрэгт 64.97, Баянзүрх дүүрэгт 61.71, Багануур дүүрэгт 52.47, Багахангай дүүрэгт 75.59, Налайх дүүрэгт 59.43, Сүхбаатар дүүрэгт 65.93, Чингэлтэй дүүрэгт 54.75, Хан-Уул дүүрэгт 63.26, Сонгинохайрхан дүүрэгт 60.42 хувь байна гэв.

Нийслэлд 517.149 сонгогч буюу санал өгөх иргэдийн 61.30 хувь нь саналаа өгөөд байна. Санал хураалт 2 цагийн дараа дуусах бөгөөд Сонгуулийн тухай хуульд заасны дагуу 22:00 цагаас хойш Дүүргийн сонгуулийн хороодын шийдвэрээр нийт санал авах байруудын 50 хүртэл хувьд хяналтын тооллого явуулах аж.

Хяналтын тооллогын дүнг 01:00 цагт мэдээлэх юм байна.

Categories
мэдээ улс-төр

МАХН-аас СЕХ хариуцлага хүлээх ёстой гэв

МАХН-ын Сонгуулийн төв штабаас хэвлэлийн хурал хийлээ. “Шүүхийн шийдвэрийг үндэслээд СЕХ-ноос нэр дэвших эрхийг нь хасах шийдвэр гаргасан. Хамба ламтай өмнө авсан зургаа тавьсанд буруутган, МАН-ын даргын ухуулагч Захиргааны шүүхэд хандсан байдаг. Захиргааны шүүхээс торгосон байдаг. Нэг үйлдэл дээр хоёр арга хэмжээ авч болохгүй. Шударга өрсөлдье гэж МАН-ын даргад хэлмээр байна. Ардчилсан нам ч, МАН ч ялгаагүй шударга бус байна. Маш шударга бус сонгууль болж байна” гэж МАХН-ын дарга Н.Энхбаяр хэллээ.

СЕХ ийм гоомой шийдвэр гаргасандаа хариуцлагаа хүлээх ёстой гэв. Чингэлтэй дүүрэгт өрсөлдөж байгаа н.Эрдэнэчулуун хэлэхдээ “Г.Баярсайхан гэсэн төрийн сайдтай өрсөлдөж байгаа юм байна. Гэтэл би Монгол Улсын нэг иргэнтэй өрсөлдөж байна гэж бодож байсан. Г.Баярсайханд сонгогчид дахиад хууртах нь ээ. Бас мөнгө тараасан бичлэг нь тарж байна. Өнөөдөр мөнгө тарааж байгаа хүмүүс маргааш тараасан мөнгөө олж авах гээд Монголын баялгийг тараана шүү” гэлээ.

Categories
гадаад мэдээ

Зика вирусын эсрэг вакцин гаргаж авчээ

АНУ болон Бразилийн эрдэмтэд Зика вирусын эсрэг хоёр вакцин гарган авчээ.

Энэ талаар AP агентлаг уламжилсан бөгөөд вакциныг Харвардын их сургууль, Сан Паулугийн их сургуулийн судлаачид гарган авсан болохыг онцоллоо.

Туршилтаар вакцин хийлгэсэн хулганууд халдвар аваагүй бол вакцин хийгдээгүй хулгануудын цусанд вирус үржиж байжээ. Японы эрдэмтэн Томохико Такасаки уг вакцины тухай “Энэ бол хүн төрөлхтнийг халдварт өвчнөөс хамгаалах вакцин гаргаж авах эхний алхам. Бусад эрдэмтдийг ч мөн энэ үйл явцад нэгдэж, мэдээллээ хуваалцахыг уриалж байна” гэжээ.