Categories
мэдээ нийгэм

Сонгуулиа өгчихөөд буцах замдаа усанд осолдсон байна

Сонгуулийн өдөр саналаа өгөөд буцаж яваад голын усанд осолдсон хэрэг гарчээ. Ховд аймгийн Алтай сумын Бодонч багийн нутагт тус сумын харъяат иргэн М /26 настай, эрэгтэй/, А /21 настай, эрэгтэй/ нар сонгууль өгөөд буцах замдаа тус багийн Цагдууртай голын усанд осолджээ. Аймгийн Онцгой байдлын газар, Булган сумын Гал унтраах, аврах 38 дугаар ангийн албан хаагчид орон нутгийн иргэд нийт 22 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж тус багаас 10 км-ийн зайд “Билчир”-ийн гарамнаас иргэн М-ийн /26 настай, эрэгтэй/-н цогцсыг олж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Завхан аймгийн Алдархаан сумын Богдын гол багийн нутагт байх “Тээг толгой” усан цахилгаан станцын хясаанаас хүрхрээний усанд тус сумын харъяат иргэн М/26 настай, эрэгтэй/ унасан байна. Одоогоор усанд унасан хүнийг олоогүй бөгөөд эрэл үргэлжилж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

СЕХ сонгуулийн эцсийн дүнг танилцууллаа

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээлэл хийж, 2016 оны УИХ-ын сонгуулийн дүнг эцсийн байдлаар танилцууллаа.

Энэ удаагийн сонгуульд нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын 72,1 хувь нь саналаа өгсөн тул Хуулийн хүрээнд хүчин төгөлдөр болсныг СЕХ мэдээллээ. Өмнөх буюу 2012 оны сонгуулийн ирц 65,2 хувьтай байжээ. Нийт аймгуудыг хамарсан сонгогчдын ирц 75,5 хувь байсан бол нийслэлд 68 хувь байв.

Сонгуулийн тухай хуульд зааснаар Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдогчдын нэрийн жагсаалтыг сонгууль дууссанаас хойш 15 хоногийн дотор гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтган нийтэд мэдээлдэг.

Өнөөдөр СЕХ урьдчилсан дүнг хэлэлцэх бөгөөд сонгогдсон гишүүдийг танилцуулах, сонгогдсон гишүүдэд түр үнэмлэх олгох асуудлыг хуралдаж, шийднэ.


2016 ОНЫ УИХ-ЫН СОНГУУЛИЙН ДҮН: /Урьдчилсан мэдээ/

ТОЙРОГ

АЙМАГ, ДҮҮРЭГ

ЯЛСАН

НАМ

ХУВЬ

САНАЛЫН ТОО

1-р тойрог

Архангай

Г.ТЭМҮҮЛЭН

МАН

57.75%

9817

2-р тойрог

Архангай

Ё.БААТАРБИЛЭГ

МАН

51.37%

7036

3-р тойрог

Архангай

Ж.МӨНХБАТ

МАН

60.7%

9704

4-р тойрог

Баян-Өлгий

Г.СОЛТАН

МАН

50.89%

8441

5-р тойрог

Баян-Өлгий

А.БАДЕЛХАН

МАН

50.97%

8143

6-р тойрог

Баян-Өлгий

Д.МУРАТ

АН

47.79%

7251

7-р тойрог

Баянхонгор

Г.ЗАНДАНШАТАР

МАН

50.42%

7138

8-р тойрог

Баянхонгор

М.БИЛЭГТ

МАН

48.06%

6845

9-р тойрог

Баянхонгор

Л.ЭЛДЭВ-ОЧИР

МАН

49.12%

7900

10-р тойрог

Булган

Ж.БАТ-ЭРДЭНЭ

МАН

50.04%

16329

11-р тойрог

Говь-Алтай

Ш.РАДНААСЭД

МАН

50.79%

14439

12-р тойрог

Дорноговь, Говьсүмбэр

Г.МӨНХЦЭЦЭГ

МАН

55.25%

8900

13-р тойрог

Дорноговь

Б.ДЭЛГЭРСАЙХАН

МАН

68.92%

15606

14-р тойрог

Дорнод

Х.БОЛОРЧУЛУУН

МАН

48.27%

8964

15-р тойрог

Дорнод

Н.НОМТОЙБАЯР

МАН

47.36%

8094

16-р тойрог

Дундговь

Б.НАРАНХҮҮ

АН

29.15%

6559

17-р тойрог

Завхан

Я.САНЖМЯТАВ

АН

66.4%

8599

18-р тойрог

Завхан

З.НАРАНТУЯА

АН

40.06%

7077

19-р тойрог

Өвөрхангай

Я.СОДБААТАР

МАН

52.62%

10139

20-р тойрог

Өвөрхангай

Д.ТОГТОХСҮРЭН

МАН

63.25%

9650

21-р тойрог

Өвөрхангай

С.ЧИНЗОРИГ

МАН

46.25%

9391

22-р тойрог

Өмнөговь

Н.АМАРЗАЯА

МАН

48.89%

7434

23-р тойрог

Өмнөговь

Л.ЭНХБОЛД

МАН

46.97%

6912

24-р тойрог

Сүхбаатар

Ч.УЛААН

МАН

51.36%

16133

25-р тойрог

Сэлэнгэ

Н.ОЮУНДАРЬ

МАН

44.85%

7616

26-р тойрог

Сэлэнгэ

Ж.ЭРДЭНЭБАТ

МАН

45.78%

7962

27-р тойрог

Сэлэнгэ

Д.ЭРДЭНЭБАТ

АН

46.57%

7145

28-р тойрог

Төв

М.ЭНХБОЛД

МАН

58.23%

8289

29-р тойрог

Төв

А.СҮХБАТ

МАН

56.81%

7896

30-р тойрог

Төв

Н.ЭНХБОЛД

МАН

47.43%

8154

31-р тойрог

Увс

Д.ЧОЙЖИЛСҮРЭН

МАН

51.29%

8358

32-р тойрог

Увс

Н.ЦЭРЭНБАТ

МАН

58.28%

8021

33-р тойрог

Увс

Ч.ХҮРЭЛБААТАР

МАН

56.69%

7611

34-р тойрог

Ховд

Б.ПҮРЭВДОРЖ

АН

38.45%

4492

35-р тойрог

Ховд

С.БЯМБАЦОГТ

МАН

48.69%

6602

36-р тойрог

Ховд

О.БАТНАСАН

МАН

48.34%

7914

37-р тойрог

Хөвсгөл

Л.МӨНХБААТАР

МАН

55.53%

10711

38-р тойрог

Хөвсгөл

Ц.ДАВААСҮРЭН

МАН

63.75%

14291

39-р тойрог

Хөвсгөл

Л.ЭНХ-АМГАЛАН

МАН

58.32%

12075

40-р тойрог

Хэнтий

Б.БАТ-ЭРДЭНЭ

МАН

55.39%

6600

41-р тойрог

Хэнтий

Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МАН

52.83%

6232

42-р тойрог

Хэнтий

Д.ГАНТУЛГА

МАН

46.81%

5841

43-р тойрог

Дархан-Уул

Б.БАТТӨМӨР

МАН

42.09%

6553

44-р тойрог

Дархан-Уул

Н.ЖАВХЛАН

МАН

46.7%

6716

45-р тойрог

Дархан-Уул

Д.ХАЯНХЯРВАА

МАН

43.5%

6320

46-р тойрог

Орхон

О.СОДБИЛЭГ

МАН

35.85%

5751

47-р тойрог

Орхон

О.БААСАНХҮҮ

МАХН

30.1%

4222

48-р тойрог

Орхон

Д.ДАМБА-ОЧИР

МАН

31.62%

4725

49-р тойрог

Баянзүрх дүүрэг

Д.ОЮУНХОРОЛ

МАН

31.78%

7616

50-р тойрог

Баянзүрх дүүрэг

Ж.ЭНХБАЯР

МАН

49.91% 11408

51-р тойрог

Баянзүрх дүүрэг

Б.САРАНЧИМЭГ

МАН

39.48%

8660

52-р тойрог

Баянзүрх дүүрэг

Б.БАТЗОРИГ

МАН

34.98%

8985

53-р тойрог

Баянзүрх дүүрэг

Ж.БАТЗАНДАН

АН

39.86%

8491

54-р тойрог

Баянзүрх дүүрэг

С.ЖАВХЛАН

Бие даагч

41.61%

11029

55-р тойрог

Хан-Уул дүүрэг

Д.САРАНГЭРЭЛ

МАН

33.72%

6331

56-р тойрог

Хан-Уул дүүрэг

Ц.НЯМДОРЖ

МАН

47.56%

9648

57-р тойрог

Хан-Уул дүүрэг

Л.БОЛД

АН

29.67%

5296

58-р тойрог

Хан-Уул дүүрэг

Б.ЭНХ-АМГАЛАН

МАН

35.09%

5688

59-р тойрог

Сүхбаатар дүүрэг

Д.ЦОГТБААТАР

МАН

46.11%

8043

60-р тойрог

Сүхбаатар дүүрэг

Ц.МӨНХ-ОРГИЛ

МАН

46.59%

8299

61-р тойрог

Сүхбаатар дүүрэг

СҮ.БАТБОЛД

МАН

43.78%

7340

62-р тойрог

Сүхбаатар дүүрэг

Ц.ЦОГЗОЛМАА

МАН

36.24%

8233

63-р тойрог

Чингэлтэй дүүрэг

Т.АЮУРСАЙХАН

МАН

41.26%

12704

64-р тойрог

Чингэлтэй дүүрэг

М.ОЮУНЧИМЭГ

МАН

37.85%

6590

65-р тойрог

Чингэлтэй дүүрэг

Ө.ЭНХТҮВШИН

МАН

34.78%

6058

66-р тойрог

Чингэлтэй дүүрэг

Д.ГАНБОЛД

МАН

32.78%

6844

67-р тойрог

Баянгол дүүрэг

А.УНДРАА

МАН

36.89%

9268

68-р тойрог

Баянгол дүүрэг

Ж.ГАНБААТАР

МАН

48.01%

10614

69-р тойрог

Баянгол дүүрэг

С.ЭРДЭНЭ

АН

34.86%

7477

70-р тойрог

Баянгол дүүрэг

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН

МАН

33.12%

7672

71-р тойрог

Сонгинохайрхан

Ц.ГАРАМЖАВ

МАН

39.46%

9241

72-р тойрог

Сонгинохайрхан

Н.УЧРАЛ

МАН

46.82%

9486

73-р тойрог

Сонгинохайрхан

Д.СУМЪЯАБАЗАР

МАН

52.09%

9577

74-р тойрог

Сонгинохайрхан

Д.ТЭРБИШДАГВА

МАН

35.81%

8106

75-р тойрог

Сонгинохайрхан

Б.УНДАРМАА

МАН

36.78%

9673

76-р тойрог

Сонгинохайрхан

Х.НЯМБААТАР

МАН

49.96%

12190

Categories
мэдээ нийгэм

Сургууль, цэцэрлэг бүхий орон сууцны цогцолбор хороолол барих зориулалтаар газар эзэмших эрх олгов

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Газар эзэмших эрх олгох тухай” А/542 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар газар эзэмших эрхийн төсөл сонгон шалгаруулалтад оролцож шалгарсан “Тэвхэн” ХХК-д Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ханын материалын үйлдвэрийн зүүн талд 6.0 га газрыг сургууль, цэцэрлэг бүхий орон сууцны цогцолбор хорооллын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгов.

Газар эзэмших эрхтэй болсон аж ахуйн нэгжтэй газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээг олгон газрын улсын бүртгэлд бүртгэж, газрыг актаар хүлээлгэн өгч, газрын эрхийн төсөл сонгон шалгаруулалтад шалгарсан тухай гэрээ байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болголоо.

Дээрх захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгав гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Монголд аялах жуулчид нэмэгджээ

Улаанбаатар хот энэ жил урьд өмнөхөөс илүү олны хөлд дарагдана. Энэ нь жуулчдаас гадна УИХ-ын сонгуулийн ажиглагчид, АСЕМ-ын зочид, тэдгээрийг дагалдан ирэх хэвлэлийнхэн, албаны хүмүүс гээд урьд өмнөх жилүүдээс олон гадаадын иргэд ирэх болно.

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын мэдээг үндэслэн Нийслэлийн Аялал жуулчлалын газраас гаргасан статистик мэдээллээр 2016 оны 5 дугаар сарын байдлаар манай улсад ирсэн жуулчдын тоо 30 мянга 553 буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6 хувиар нэмэгджээ.

Гол зах зээлийн орнуудаар үзвэл Япон (+30%), АНУ (+22%), ОХУ (+25%), БНКУ (+3.8%), ХБНГУ (+10%), Австрали (+47%), Франц (+34%) хувиар өсөж, харин БНХАУ (-6%), БНСУ (-4%), ИБУИНВУ (-4%) хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байгаа аж.

МОНГОЛ УЛСАД ИРСЭН ГАДААДЫН ИРГЭДИЙН ТОО

2015 оны 5 сар

2016 оны 5 сар

НИЙТ ЗОРЧИГЧ

36727

36906

ЖУУЛЧИН

28666

30553

ЖУУЛЧДЫН ТОО /УЛСААР/

БНХАУ

10724

10026

ОХУ

5625

7044

БНСУ

3318

3174

ЯПОН

1248

1631

КАЗАХСТАН

779

809

АНУ

1278

1571

ГЕРМАН

653

720

ИХ БРИТАНИ

481

459

АВСТРАЛИ

357

528

ФРАНЦ

416

558

Categories
мэдээ улс-төр

АСЕМ: Ази-Европ түмний чуулган болно

Энэ зуны хамгийн чухал арга хэмжээ болох Ази-Европын уулзалт буюу АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын дагалдах хурлуудын нэг Ази, Европын ард түмний чуулган ирэх долоо хоногт буюу долдугаар сарын 4-6-нд Улаанбаатар болно.

Ази, Европын иргэдийн эв санааны нэгдлийг бий болгох, бүс нутгийн иргэдэд тулгамдаж буй асуудлыг хамтарч шийдвэрлэх, ард түмний дуу хоолойг Засгийн газрын түвшинд хүргэх зорилго бүхий уг чуулганд АСЕМ-ын орнуудын 500 гаруй төлөөлөгч оролцохоос 250 нь дотоодын төлөөлөгч байх аж.

АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын дагалдах хурлуудын нэг Ази, Европын ард түмний чуулган ирэх долоо хоногт буюу долдугаар сарын 4-6-нд Улаанбаатар болох гэж байна.

“Шударга, тэгш хүртээмжтэй хөгжлийн арга замыг хэрэгжүүлэн, эв санааны шинэ нэгдлийг байгуулах нь” сэдвийн хүрээнд зохиогдох уг чуулганаар Ази, Европын ард түмний итгэл найдварыг илэрхийлсэн, тэдний хөгжлийн тухай үзэл баримтлалын гол сэдвийг хөндөж хэрэгжүүлэх арга замуудыг тодорхойлно. Үүнд, Байгалийн баялгийн шударга хуваарилалт, газрын эрх, оролцоог ханган олборлолтоос гарах стратеги, Хүнсний аюулгүй байдлыг сэргээн бэхжүүлэх арга зам зэрэг 8 асуудлын эргэн тойронд хэлэлцүүлэг өрнөх юм.

Чуулганы хэлэлцүүлэг, семинар, мэтгэлцээнүүдэд дотоодын иргэний нийгмийн төлөөллүүд, төрийн бус байгууллагууд, эрдэмтэн судлаачид оролцох боломжтой.


АСЕМ-ЫН ХҮРЭЭНД НИЙТ ХЭДЭН ХУРАЛ БОЛОХ ВЭ?

САЛБАР ХУРЛУУД

ХУГАЦАА

1

Ази-Европын хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт

VI сарын 20-21

2

Ази-Европ түмний чуулган-11

VII сарын 04-06

3

АСЕМ-ын Загвар чуулган-2016

VII сарын 06-10

4

Редакторуудын дугуй ширээний VIII уулзалт

VII сарын 07-08

5

АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт

VII сарын 12-14

6

Ази, Европын Бизнесийн XV чуулга уулзалт

VII сарын 13-14

7

АСЕМ-ын Дээд түвшний XI уулзалт

VII сарын 15-16

Categories
мэдээ улс-төр

НИТХ-д урьдчилсан байдлаар тэргүүлсэн нэр дэвшигчид

НИТХ-ын сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүн өчигдөр орой гарсан.

Нийт 45 тойргийн 34-т нь МАН, 11-д нь АН ялалт байгуулсан байна.

Харин бусад нам, эвслээс аль нэг тойрогт ялалт байгуулаагүй гэсэн урьдчилсан дүн гарчээ. Тэгвэл аль тойрогт хэн ялалт байгуулаад байгаа гэдгийг сонирхуулж байна.

Баянгол дүүрэг

1 Л.Нарантуяа АН /6023 санал/

2 Ж.Батсайхан МАН /5411 санал/

3 Ж.Батбаясгалан МАН /6370 санал/

4 Ц.Одонтунгалаг АН /6881санал/

5 Д.Мөнхжаргал МАН /5267 санал/

6 Ш.Анхмаа МАН /5741санал/

Баянзүрх дүүрэг

7 Т.Батцогт АН /5762 санал/

8 М.Тулгат АН /5775 санал/

9 Ч.Гантулга МАН /5645 санал/

10 Н.Баярмөнх МАН /4301 санал/

11 Б.Сүхбаатар МАН /4800 санал/

12 Д.Амарбаясгалан МАН /6895 санал/

13 Т.Цэрэнноров МАН /6532 санал/

14 С.Эрдэнэтуул МАН /8175 санал/

15 Э.Бат-Амгалан МАН /6538 санал/

Сонгинохайрхан

16 Б.Отгонсүх МАН /4317 санал/

17 Ц.Төрхүү МАН /8856 санал/

18 Ц.Самбуу МАН /8137 санал/

19 Б.Цолмон МАН /5222 санал/

20 Б.Бямбадорж МАН /6536 санал/

21 Ц.Баярсайхан МАН /4713 с анал/

22 С.мөнхчулуун МАН /6794 санал/

23 М.Халиунбат МАН /6095 санал/

24 Р.Давга МАН /5863 санал/

Сүхбаатар

25 Д.Баттулга АН /4406 санал/

26 Х.Хатанбаатар МАН /3214 санал/

27 Д. Бадарсан АН /4343 санал/

28 О.Сөнгөншагай МАН /4441 санал/

29 Г.Төмөрбаатар МАН /4531 санал/

30 П.Баярхүү МАН /4380 санал/

Хан-Уул

31 Ц.Байгальмаа МАН /5570 санал/

32 Ё.Цацралтуяа АН /4480 санал/

33 П.Батчимэг АН /4762 санал/

34 Б.Түвшин АН /5026 санал/

35 Ж.Алдаржавхлан МАН /4253 санал/

36 Э.Бат-Үүл АН /3756 санал/

Чингэлтэй

37 Б.Мөнхбат МАН /4226 санал/

38 Н.Батсүмбэрэл МАН /4125 санал/

39 Ш.Үнэнбат МАН /4124 санал/

40 Ц.Баатархүү АН /5434 санал/

41 М.Эрдэнэтуяа /4239 санал/

42 Ж.Эрдэнэбат МАН /4607 санал/

Багануур

43 Ц.Сандаг-Очир МАН /6971санал/

Багахангай

44 Б.Батнасан МАН /1232 санал/

Налайх

45 С.Амарсайхан МАН /7224 санал/

Categories
мэдээ цаг-үе

Гоц байгаагаараа Э.Оюунболд, голдуу түрүүлснээрээ Ц.Содномдорж, харин П.Бүрэнтөгс…

Монгол төрийн наадам удахгүй болж монгол түмэн баярын магнай тэнийнэ. Энэ жилийн наадмын бөхийн тухай хэлэлцүүлэг “Өдрийн сонин”-ы “Асуух эрхийн танхим”-д өчигдөр өрнөв. Хэлэлцүүлэгт МҮБХ-ны дэд тэргүүн, соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Довдонгийн Данзан, Монгол Улсын арслан Лувсанчимэдийн Сосорбарам, Жамбалын Хайдав, МҮБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, бөх тайлбарлагч Б.Цогтбаатар, улсын начин, гавьяат дасгалжуулагч Г.Пүрэв-Очир, улсын ахлах засуул Р.Сампилдондов, “Бөх” сонины сэтгүүлч, бөх судлаач Ш.Мягмар, бөх тайлбарлагч С.Гантөр, бөх сонирхогч Т.Түмэндэмбэрэл, О.Наранбаатар нар оролцож өөрсдийн таамгийг дэвшүүлэн, өнөө жилийн наадамд түрүүлэх магадлалтай бөхчүүдийг нэрлэлээ. Хэлэлцүүлэг өрнөхөөс өмнө Төв аймгийн Баянбараат сумын уугуул Л.Сосорбарам арслан цагаан чулуун хөөрөг гарган хүн бүртэй тамхилж “Сүрэг мал тарган уу, сүү сааль арвин уу” хэмээн мэндийн үг урсгахад дэд тэргүүн Д.Данзан “Баянбараат мэндчилгээ гэж ийм юм байдаг байх нь. Сүйт хүүхэн царайлаг уу гэж үргэлжлүүлээд явж өгнө биз” хэмээн хөөрхөн цаашлуулах нь цаанаа л нэг монголжуу. Монгол бөхийн төлөө сэтгэл зүтгэлээ зориулсан, зориулж яваа эл эрхмүүд харин сэтгүүлчид бидэнтэй “Дотуур дэгээ ороосон, нохой мордсон асуулт тавихгүй юм байгаа биз дээ” гэсхийн хөөрөлдөцгөөлөө. Хэлэлцүүлэгт “Өдрийн сонин”-ы Нийгэм, эдийн засаг, танин мэдэхүйн мэдээллийн албаны дарга П.Хашчулуун, Урлаг, спорт, чөлөөт цагийн мэдээллийн албаны дарга, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Н.Гантулга, “admin.dnn.mn” сайтын гүйцэтгэх захирал Ц.Баяржаргал нар оролцлоо.

-Энэ жилийн наадамд 1024 бөх барилдана. Одоогоос таван жилийн өмнө 1024 бөх барилдаж, улсын харцага Сүхбаатарын Мөнхбат түрүүлж, улсын аварга цол хүртэж байсан. Содномдорж тэргүүтэй харцага цолтон, Санжаадамба нарын заан цолтнууд түрүүлбэл улсын аварга болох уу. Арслан цолтон түрүүлэхэд даян аварга болох болзол байгаа юу. Данзан тэргүүн та олон жил наадмын бөхийн салбар комисст ажилласан хүний хувьд энэ жилийн наадам ямаршуухан болно гэж таамаглаж байна?

Д.Данзан:-Жил жилийн наадам сайхан болдог. Монголчууд “Наадам сайхан боллоо” гэж ярьдаг. Тэр нь үндсэндээ “Бөхийн барилдаан сайхан боллоо” гэж байгаатай адил. Наадмын хамгийн үзүүштэй сайхан зүйл нь бөхийн барилдаан байдаг. Ардын уран зохиолч С.Дашдооров “Хойтон жилийн наадам хол байна даа, хол байна” гэж бичиж байсан. Би нэгэнтээ “Хүлээлгэж хясавч хүрээд л ирдэг наадам минь” гэж бичиж байсан дэлхийд ганцхан наадам дөхөж байна. Улс төрийн сонгууль хэмээх халуун өдрүүдийн хажуугаар баяр наадмын уур амьсгал оруулж өгч байгаа “Өдрийн сонин”-ы хамт олонд баярлаж байна. Наадамд 1024 бөх барилдуулах Монгол Улсын Засгийн газрын шийдвэр гарчихсан байгаа. Урьд өмнөх уламжлалаа харахад таван жил тутамд өдий тооны бөх барилдах наадам энэ жил тохиож байна. АСЕМ-тай холбогдуулаад аймгуудын наадмыг долдугаар сарын 11-12-ноос хойш зохион байгуулах шийдвэр гарсан. Аймгуудын наадамд зодоглодог сумын заан цолтой тав зургаан зуугаад залуучууд байдаг. Аймгийн арслан цолтой олон бөх байгаа. Энэ жилийн тухайд тэр бөхчүүд улсынхаа наадамд зодоглох байх. Тэгэхээр өмнөх наадмуудаас дутахгүй чанартай наадам болно. Монгол Улсын үндэсний их баяр наадмын тухай хуулийн долоогийн нэгд “Улсын баяр наадамд тав давсан бөхөд начин, зургаа давсан бөхөд харцага, долоо давсан бөхөд улсын заан, найм давсан бөхөд улсын гарьд, ес давсан бөхөд улсын арслан цол олгоно. Улсын арслан цолтон түрүүлбэл улсын аварга цол олгоно” гэж тодорхой заачихсан байгаа. Энэ бүхэн 512 бөх барилдахад зориулсан заалтууд. “Улсын аварга түрүүлбэл улсын далай аварга” гэж байсныг 2014 оны зургадугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчилж далай аварга гэдэг цол үгүй болсон. Улсын даян аварга болох заалттай болж найруулагдсан. Үүний дараа онцолсон заалт байдаг нь долоогийн хоёр. “Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд улсын арслангаас бага цолтон ес давсан бол үзүүр, түрүүний барилдааны өмнө түүнд улсын арслан цол олгож, улмаар арав давж түрүүлбэл улсын аварга цол олгоно” гээд заачихсан байгаа. Энэ заалт бол 2006, 2011 онд хэрэгжээд явсан. Улсын арслан түрүүлбэл яах вэ, улсын аварга түрүүлбэл яах вэ гэсэн асуулт эндээс урган гарч ирнэ. Уг хуулиар зохицуулсан зүйл байхгүй. Улсын арслан цолтон түрүүлбэл улсын аварга, аварга цолтон түрүүлбэл даян аварга цол олгоно гэсэн зүйл байж байгаа. Энэ бол төдийлөн шударга биш юм гэсэн үүднээс Ерөнхийлөгчийн Тамгын газарт энэ сарын 3-ны өдөр тодорхой санал бичиг хүргүүлсэн. Бидний санаа бол УИХ хуралдаад энэ заалтыг өөрчлөөд өгөөсэй гэсэн санал. УИХ мөд хуралдах юм уу, үгүй юу бүү мэд. Хуралдлаа ч энэ асуудлыг хэлэлцэх эсэхийг мэдэхгүй байна. 2006 оны наадмаар улсын арслан цолтноос доош бөх түрүүлбэл аварга цол олгоно гэсэн заалтыг наадмаас хойш нөхөж оруулсан. Энэ жилийн наадмын хувьд практикаар тийм заалт л нөхөн оруулах байх гэсэн байдал ажиглагдаж байна. Бөхийн мэргэжлийн байгууллага биш Монгол Улсын хуулиар цол олгодог болохоор энэ бүхэн бидний эрх мэдлээс давчихсан асуудал. Ямар хувилбар санал болгосон бэ гэдгийг Цогтбаатар дэлгэрүүлж ярих байх.

Б.Цогтбаатар: –Хуулийн заалтыг сая Данзан тэргүүн ярилаа. Энэ бол 512, 1024 хэдэн ч бөх барилдсан хамаарахгүйгээр улсын наадамд найм давсан бөхөд улсын гарьд, ес давсан бөхөд улсын арслан, арав давж түрүүлбэл улсын аварга цол олгоно гэж даваа болгон цолтой болсонтой холбоотойгоор баталсан хууль. Гэхдээ энэ долоогийн хоёрт “Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд улсын арслангаас бага цолтон ес давсан бол үзүүр түрүүний барилдааны өмнө арслан цол олгож, арав давбал аварга цол олгоно” гээд заачихсан байгаа. Үүнийг “Улсын баяр наадамд шинээр ес давж үзүүрлэсэн бөхөд улсын арслан цол, арав давж түрүүлсэн бөхөд улсын аварга цол олгоно” гэж шууд заачих ёстой юм байна. “Үзүүр түрүүний барилдааны өмнө арслан цол олгоно” гэсэн өгүүлбэрийг хасах саналтай байна. “Улсын наадамд түрүүлсэн улсын арслан цолтой хүн ес давж үзүүрлэвэл улсын аварга цол, улсын аварга цолтой бөх үзүүрлэвэл улсын даян аварга цол, улсын даян аварга цолтой бөх үзүүрлэвэл улсын дархан аварга цол, улсын арслан цолтой бөх арав давж түрүүлбэл улсын даян аварга цол, улсын даян аварга цолтой бөх түрүүлбэл улсын дархан аварга цол олгоно” гэж өөрчлөн найруулъя гэсэн саналаа холбогдох газруудад хүргүүлээд байгаа. Сонгуулийн дараа УИХ-ын чуулган хуралдах байх гэж найдаж байна. Хаалтын чуулганы үеэр тулгамдаж буй асуудлыг УИХ-ын гишүүд маань ойлгоод, бөхдөө хайртай нийт ард түмний хүсэлт учраас авч хэлэлцээд хуульд өөрчлөлт оруулж өгөх байх аа. Б.Бат-Эрдэнэ аваргаар дамжуулаад УИХ-д өргөн барьсан. Үндэсний бөхийн салбар хороогоор дамжуулаад Засгийн газарт өргөн мэдүүлсэн. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Цагаанд албан бичиг хүргүүлсэн. Улсын наадамд түрүүлээгүй бөх ес юм уу арав давсан тохиолдолд аварга цол олгох асуудал яригдахгүй. Өмнөх туршлагаас харахад улсын наадамд түрүүлж үзээгүй бөх улсын аварга байж болохгүй гэдэг дээр бөхчүүд болоод бөхийн хүрээнийхэн санал нэгтэй байгаа. Тийм учраас улсын наадамд түрүүлсэн арслан, аварга цолтой бөхчүүд ес давж үзүүрлэхэд дараагийн цолоо авах боломжтой юм гэж үзэж байна. Өмнө нь ес давж үзүүрлэсэн бөх ес давж үзүүрлэвэл Үндэсний их баяр наадмын хуулийнхаа дагуу чимгээ аваад явна гэсэн заалт оруулсан байгаа. Дархан аварга цолтой бөх түрүүлбэл чимгээ аваад явна гэсэн үг шүү дээ. Бөхчүүдийг амжилтаар нь эрэмбэлж буй өнөөгийн нөхцөлд энэ бүхэн маргаан дагуулахгүй гэж үзэж байгаа юм.

-Өмнө түрүүлээгүй арслан цолтон үзүүрлэвэл аварга цол өгөхгүй гэсэн үг үү?

Б.Цогтбаатар:-Түрүүлээгүй, үзүүрлээд улсын арслан цол авчихсан бөх байж болно. Бодит жишээ нь, улсын арслан Азжаргал байна. 1024 бөх барилдахад ес давж үзүүрлэсэн бөх. Магадгүй, Азжаргал арслан ахиад ес давж үзүүрлэвэл аварга цол олгохгүй гэсэн үг. Яагаад гэвэл түрүүлж үзээгүй хүнд улсын аварга цол олгохгүй гээд байна шүү дээ. Угаасаа улсын арслан цолыг чинь түрүүлж авдаг.

-Ерөнхийлөгчийн Тамгын газраас хариу өгөв үү?

Б.Цогтбаатар: -Одоогоор хариу өгөөгүй байгаа. Ерөнхийлөгчид найдахаас илүү УИХ-ын чуулганаар хэлэлцэж байж Үндэсний их баяр наадмын хуульд өөрчлөлт оруулж байж дээрх заалтууд хүчин төгөлдөр болно.

-Сосорбарам арслан та Д.Дамдин, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх нарын ард түмэнд домог болсон аваргуудтай нэгэн үед барилдаж байсан хүчтэн. Тантай хууль ярихаас илүү одоо ид барилдаж буй бөхчүүдээс хэн нь энэ жилийн наадамд өнгөлөх бол гэдгийг асуух нь сонирхолтой байна?

Л.Сосорбарам: -Үндэсний их баяр наадмын тухай хууль, Үндэсний бөхийн дүрэм гэж гарсан. Үүнийгээ л сайн баримталж байхгүй бол үе үе өөрчлөөд байх нь үндэсний хэлбэр, агуулга нь алдагдах аюултай. Жишээлбэл, “Далай даян дархан аварга” гэдгийн “Далай аварга” гэдгийг яагаад хасав гэж би хувьдаа харамсаж явдаг. Далай гэдэг чинь их гоё үг шүү дээ. Сайхан ч цол. Төрийн хуулиар энэ цолыг үгүй болгосон нь их л эвгүй санагддаг. Өнөө жилийн наадам их сайхан болно. Цаг агаар сайхан байна. Ногоо цагаа сайхан гарлаа. Барилдааны хувьд яривал хүн таахад бэрхтэй болчихсон. Тийм бөх үзүүрлэж, түрүүлнэ гэх нь байтугай шөвгийн 16, 32-т үлдэх хүнийг ч таахад хэцүү болсон. Залуу бөхчүүдээс хэн нь ч, хэнийг ч гурав дөрвийн даваанд хаях боломжтой. Зүгээр багцаалахад Э.Оюунболд, П.Бүрэнтөгс хоёр арсланг л үзүүр түрүүнд үлдэх болов уу гэж бодож байна. Тэр жил 1024 бөх барилдахад Бямбажав, Жаргалсайхан нарыг аймгийн арслан цолтой байхад найдвартай улсын цол хүртэнэ гэж таамаг дэвшүүлсэн ч байндаа оноогүй. Таадаггүй юм байна лээ. Тэр өдрийн цаг агаар, тухайн бөхийн сэтгэл санааны байдал гээд олон зүйл нөлөөлдөг болохоор аргагүй юм. “Хүсэлтэй бүхэн баян болдоггүй. Хүчтэй бүхэн түрүүлдэггүй” гэдэг үг үнэн.

-Хайдав арслангийн хувьд хэн хэн үзүүр түрүүнд үлдэнэ гэж бодож байна?

Ж.Хайдав: -Наадмын тухай бөхийн зүтгэлтнүүд болоод ахмад арслан маань тодорхой ярилаа. Улсын цол авчих болов уу, гайгүй барилдах байх гэж найдлага хүлээлгэсэн бөхчүүд зөндөө байна. Аймаг, цэргийн цолтнууд байтугай сумын цолтой бөхчүүд хүртэл цахиур хагалж мэднэ. Хааяа зурагтаар бөх харж байхад Сүхбаатар аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар, Ховдын аймгийн арслан Бат-Өлзий, Тайван, Хангай, Архангайн Ганзориг, Баянхонгорын Заг сумын уугуул цэргийн арслан Дашдоржийн Цэрэнтогтох, Увсын Ганзориг, Гантулга, Жаргалбаяр гээд залуучууд сайн барилдаж байна. Тэдний хэн нь ч улсын ямар ч цолонд хүрч мэднэ. Энэ бол зөвхөн миний харж байгаа өнцгөөс шүү дээ. Цолоо ахиулж магадгүй бөхчүүд гэвэл улсын гарьд Гончигдамба, улсын заан Санжаадамба, Батмөнх, улсын харцага Содномдорж, Бат-Орших нар байна. Түрүүлэх хүний хувьд таахад хэцүү. Гэхдээ Э.Оюунболд, П.Бүрэнтөгс хоёрыг үзүүр түрүүнд хүрчих байх гэсэн итгэл найдвар байгаа. Эднээс гадна гал цогтой барилдсан аймгийн арслан түрүүлчихийг хэн ч байг гэхгүй. Аварга Мөнхбат, Баянмөнхийн үед бол “Тэр нь түрүүлж, үзүүрлэнэ” гэж шууд таамаглаж болдог байлаа. Аварга Бат-Эрдэнийн үед түрүү бөхийг баталгаатай нэрлэдэг байлаа. Тэр улс үнэхээр тасраад явчихсан байлаа. Одоо нэгнээсээ тасрах боломж маш хомс болчихлоо шүү дээ. Түрүү бөхийг нэрлэхэд яагаад хэцүү болчихов гэхээр аймаг аймгаараа гал болж бэлтгэлд гараад, зохион байгуулалтад орж, мэргэжлийн дасгалжуулагчид цалин цуух аваад маш сайн зөвлөж хичээллүүлж байна шүү дээ. Оюунболд арслангийн хувьд залуу, биетэй залуу юм. Өөрийгөө зөв авч яваад, бэлтгэл сургуулилт сайн хийвэл вариант тодорхой байна. Санжаадамбыг хэдэн жил горьдож нэрлэсэн ч итгэл найдвараа алдчихсан. Уг нь Санжаадамбад вариант аль эрт л байсан. Тэр сайхан боломжуудыг хэдэн жил алдсан. Одоо бүр суларчихсан байгаа.

Ш.Мягмар: -Жил жилийн наадмаар “Тэр тэр улсын цолонд хүрнэ” гэж таавар дэвшүүлдэг. Улсын цолтон төрөхөөр “Тэгж ч найраа хийлээ, ингэж ч дэмжлэг авлаа” гээд шуугьцгаадаг. Энэ жилийн наадмаар тийм зүйл яригдахгүй байх. МҮБХ-ноос дээш нь өргөн барьсан хуулийн санал дэмжигдэх байх. Хэн түрүүлэх вэ гэдэг асуултад “Оюунболд арслан гарцаагүй түрүүлнэ” гээд хэлчихвэл буруудахгүй байх. Энэ бол бэлгэдэл төдий биш биелэгдэх ёстой зүйл.

-Улсын арслан Оюунболд түрүүлэх талаар та бүхэн хүлээн зөвшөөрч байна гэж үзэж болохоор байна. Түүнд бөхийн ямар нэг онцгой чанар ажиглагдаж байна уу?

Г.Пүрэв-Очир: -Сүүлийн үеийн бөхчүүдийн бэлтгэл бидний үеийнхээс шал ондоо болсон. Дээр үед уртдаа л сар гаруйн өмнөөс наадмын бэлтгэлд гардаг байсан бол одоо бүх бөх жилийн турш бэлтгэлтэй болсон. Оюунболд бага наснаасаа барилдсан, улсын начин Адьяахүүгийн гарын шавь, бэлтгэл сургуулилтаа сайн хийвэл энэ жилийн наадмын түрүү их л ойрхон доо. Байгалиас заяасан бие махбодоос гадна өөрт нь хуралдсан маш их энергитэй, удамтай бөх. Улсын наадамд нагац аав Александрынх нь Гоё халиун гэдэг соёолон морь түрүүлсэн. Аав нь “Манай удмаас улсын наадамд морь, бөх хоёр түрүү авах учиртай байжээ” гэсэн нь ч учиртай. Бөхийн мэргэжилтнүүд бөхийн тааврыг таахаа байсан. Хамгийн гол шимтэн үзэгчид л наадмын бөхийн тааврыг их дөхүүлнэ дээ.

-Улсын наадамд Увсын Ганбат, Мөнхбат, Бүрэнтөгс нар гурван жил дараалан түрүүлж шуугиулсан. Увсынхан хоороороо “Увс нуур” дуугаа дуулаад сүйд болсон доо?

Ж.Хайдав: -Нэгэн үе Х.Баянмөнх бид хоёрыг зааланд барилдахаас өмнө Увсаар овоглосон нэг ч бөх байгаагүй юм. Сүүлд нэмэгдсээр гуч дөчөөд улсын цолтон төрөв үү дээ. Увсын бөхчүүд сайн байгаа нь зохион байгуулалт сайтай, тусгай дасгалжуулагчтай, байнгын дөрвөн улиралд бэлтгэл хийдгийнх. Тэрнээс тодорхой нэг нууц ерөөс байхгүй. “Увс нуур” гэдэг дуу увсчуудын бахархал болсон сайхан дуу. Түрүүлсэн хүнийхээ төлөө баярлаж бахархаад дуулж байгаа л дуу юм. Увсынхан “Увс нуур” дуугаа дууллаа гээд шүүмжлээд байсан. Баярласан сэтгэлийн илэрхийллээр л дуулсан болохоос нутгархсан өөр үзэл санаа байхгүй.

-Бөхчүүд бэлтгэл хийж байхдаа бүсгүй хүнээс бузартчихна гэж их сэжиглэдэг юм шиг байдаг. “Зүлэг ногоон дэвжээ рүү эмэгтэй зурагчин орууллаа” гэж бөөнөөрөө эсэргүүцэж байсан ч удаатай. Бүсгүй хүнээс цээрлэж цэрвэхийн учир юунд байдаг юм бол?

Л.Сосорбарам:– Эмэгтэйчүүдийг хайрлаж хамгаалдаг учраас л бөхчүүд тусдаа бэлтгэлд гардаг байх. Тэрнээс сэжиглэж тээршаасандаа биш. Эмэгтэй хүнтэй бэлтгэл хийхдээ хамт байвал байгалиасаа заяасан хайрлаж хамгаалах сэтгэл төрнө. Эрэгтэй хүн эмэгтэй хүнийг харж, ярихад сэтгэл нь гэгэлздэг гэж ярьдаг. Бямбажав хамба “Харьцахад сэтгэлийн ханамж бий болдоггүй. Бурхны ухаанд харснаар, ярьснаар сэтгэл ханамж бий болдог” гэсэн байдаг. Үүнээс л үндэслэж эмэгтэй хүнтэй хамт байхад сэтгэл алдрахаас сэргийлж бэлтгэл хийхдээ тусдаа байдаг байх.

-Бөхчүүдийн зүлэг ногоон дэвжээнд ярилцаж байгаа яриаг засуулууд сайн мэддэг гэсэн яриа байдаг. Наадмын дараа үнэн худал нь мэдэгдэхгүй олон яриа гардаг. Та хажууд нь байдаг хүний хувьд сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

Р.Сампилдондов: – Би 1996 оноос хойш засуул хийгээд 20 жил болж байна. Засуул гэдэг бол бөхийн амьсгал, хөдөлгөөн бүрийг яг дэргэдээс нь ажигладаг нандин мэргэжил. Хүмүүс засуулыг “малгай барьсан мануухай” гэж үзээд маргаан гарахад бурууг нь чихээд үлдээдэгт сэтгэл гонсгор байдаг. Бид наадмын дэг журмыг баримталж бөхийн барилдааныг авч явдаг. Дээд мэргэжилтэй хүнийг засуул хийлгэнэ гээд байдаг. Дээд мэргэжилтэй хүмүүс ирээд хоёр жил засуул хийчихээд л явчихдаг. Бид хариуцлагатай ажил хийдэг учраас үүнд ихээхэн ач холбогдол өгөх хэрэгтэй. Талбай дээрх бөхчүүдийн яриаг илүү сонсдог гэдэг нь ойлгомжтой. Миний хувьд барилдааны тухай “зөв юм сонсъё гэвэл засуулаас асуу. Зөрүү юм сонсъё гэвэл дараагийн хүнээс асуу” гэж хэлдэг. Барилдааны үед болж байгаа үйл явдал дунд засуул зогсож байгаа ч шийдвэрийг хөлийн цэц гаргадаг. Энэ хоёр наадмын барилдааны хамгийн гол үүргийг гүйцэтгэж, ачааллыг авч гардаг юм. Би засуулын ахлах болоод арав гаруй жил ажиллаж байна. Хоёр засуулыг эхлээд шийдвэрт хүрээрэй гэж захидаг. Маргаантай барилдаан гарлаа гэхэд хоёр засуул эхлээд шийддэг. Хоёр засуул хоёр талд шийдвэр гаргачихвал маргаан эцэслэхгүй. Маргаантай наадам болоод өнгөрсөн тохиолдол олон бий. Өнгөрсөн жилийн наадмаар маргаан гараагүй сайхан болж өнгөрсөн. Энэ жил 1024 бөх зодоглож маргаангүй сайхан барилдах эсэх нь бидний зохион байгуулалтаас шалтгаална. Хурц хараа, хурдан шуурхай ажиллагаатай байх ёстой. Шаардлагыг дүрмийн дагуу тавьж ажиллах үүрэгтэй. Маргаан гарсныг харахад маргалдаад шийдвэрт хүрэхгүй удаж хүмүүсийг чилээдэг. Бөхчүүд бүтэн нэг жилийн бэлтгэл хийчихсэн байгаа шүү дээ. Бөхийн нас, худгийн ус хоёр хэмжээтэй гэж хэлсэн байдаг юм. Гэтэл бүтэн жилийнхээ хөдөлмөрийн үнэлүүлж байгаа тэр өдөр буруу шийдвэр гаргачихвал насаараа тэнд зүтгэж явсан хүмүүсийн зүтгэл хоосон хоцрох гээд байна. Тиймээс засуул хүн их чухал гэсэн бодолтой байдаг. Харин хэн түрүүлэх вэ гэдэг асуултад өөрийнхөө дүгнэлтийг хэлье. Би өнгөрсөн жил улсын арслан Э.Оюунболдыг наймын даваа хүртэл зассан юм. Э.Оюунболд их сайхан барилдсан. Наймын даваа хүртэл малгайгаа шүүрч аваад гүйгээд байсан. Найм давчихаар нь “За дүү минь зогсоорой” гэж хэлээд зогсоож байгаад малгайг нь тавихдаа “Чи одоо хариуцлагатай даваанд ирлээ. Түрүүлчихвэл арслан болно. Үгүй бол гарьд болох сонголт байна. Сайн барилдаарай” гэж хэлээд явуулсан. Энэ засуул хүний л үүрэг дээ. Иртэй байгаа залуу хүүхдийг жаахан тогтоогоод гаргасан хэрэг. Увсын бөхчүүд зохион байгуулалт сайтай. Увсын бөх дотроо одоогийн бөхчүүдийн цол, өнгийг тодорхойлсон олон сайхан бөхчүүд бий. Манай Өвөрхангайн Сайнбаяр, Санчир, Ганхуягийн нас хэд хүрч байгаа билээ. Гэтэл их шөвөгт увсынхан гараад ирэх магадлал өндөр. Өнгөрсөн жил унасан юм чинь төлөвлөсөн хариу мэх байгаа байх гэж бодож байна.

-2006 оны наадмаар Баяржавхлан, Пүрэвсүрэн хоёр муудсанаас болоод цэнгэлдэх нэг л чимээгүй болчихсон. Танд тийм хэцүү асуудал тохиолдож байв уу?

Р.Сампилдондов: -Улсын аварга Г.Эрхэмбаяр түрүүлдэг жил тавын даваан дээр Б.Соронзонболдыг амласан юм. Б.Соронзонболд тавын даваанаас цааш барилдах байсан ч тасалчихлаа гэж байсан. Г.Эрхэмбаяр өөрөө аймаг, цэргийн цолтой бөхчүүдийг албаар цолонд хүрэг гэж дэмжээд орхисон байх. Тэгэхэд шанаадсан гээд юм юм болсон. Би тухайн үед Г.Эрхэмбаярын засуул байлаа. Г.Эрхэмбаяр нэлээд тэвчиж байгаад “Би одоо яах ёстой юм бэ” гэж асуулаа. Тэгэхэд нь “Чи

зүгээр байж бай. Бид хорино” гэж хэлж байсан. Ингээд наадам болдгоороо болж дууссан. Бөхчүүдийн муудах нь талбайн дунд байдаг учраас засуулууд бидэнд мэдэгддэг юм. Гончигдамба, Ч.Санжаадамба хоёрын долоогийн даваан дээр таарсан барилдаан байдаг. Ч.Санжаадамба тэр наадам дээр нэг л тогтож чадахгүй байсан. Хажууд барилдаж байгаа бөх рүүгээ хялалзаж хараад л. Тэгэхээр нь би “Чи наад барилдаандаа тогтож төвлөрч барилд” гэсэн. Тэгсэн Гончигдамбын хажууд нь гараад арагш нь дарсан мэхийг Ч.Санжаадамба эсэргүүцсэн юм. Гэтэл нөгөө талын засуул Завханы хүн байсан. Шийдвэр гаргахад давсан, хайнцсан, дахиж барилдуулна гэж гурван өөр юм хэлж нутаг усны үзэл гаргаж байсан. Тиймээс талбай дээр нутгийн засуул авч гарах шаардлага байхгүй гэж үздэг.

-Талбай дээр гарахын өмнө бөхийн ааш араншинд тааруулж харьцаарай гэх захиас байдаг болов уу?

Д.Данзан: -Манай зохион байгуулах комиссоос үндэсний бөхийн барилдааны талбайг найман хэсэгт хуваагаад цэц хариуцаад авчихдаг. Хэний өмнө очиж барилдах вэ гэдэг нь тухайн бөхийн барилдаанаас л болно шүү дээ. Яг тэгж оноодог зүйл байхгүй.

-Бөхийн жудаг, хариуцлагыг энэ жилийн улсын баяр наадмаар яаж зохицуулж ажиллах гэж байна?

Д.Данзан: -Энэ жилийн хувьд сум, аймаг руугаа явчихдаг бөхчүүд нийслэлд барилдана. Тэгэхээр энэ жилийн барилдаан чанартай, ихээхэн сонирхолтой болох юм. Улсын наадам цэргийн наадмаас үүссэн түүхтэй учраас тодорхой тооны цэргийг барилдуулахаар бэлддэг. Гэхдээ 512 бөхийн барилдаанд гардагаас илүү гарахгүй болов уу гэж бодож байгаа. Бөхийн салбар хороо гурван удаа хуралдаад төлөвлөгөөт засвар хийх ажлаа батлуулан ажиллаж байна. Одоо долдугаар сарын 3-4-ний үед хуралдаад сүүлчийн ажлын байдлыг үзэж, зохион байгуулах багийнхаа нэрсийг гарган ажилд оруулж батална. Энэ жил наадамд холбогч хийдэг хүнийг олон болгохоор зохицуулж байгаа. Мөн талбай дээрх тайлбарлагчийн нэрийг цохож өгөөч гэх хүсэлт их гаргаж байна. Жишээлбэл, манай Б.Цогтбаатар, С.Гантөр нарыг бөхөө сайн таних учраас талбайд тайлбарлуулахыг хүсдэг. Гэтэл энэ хоёрыг маань телевиз, радио булаацалдаад аваад явчихдаг. Ховор мундаг хүмүүс үнэ цэнтэй байх нь зүйн хэрэг. Энэ жил талбай дээр сайн тайлбарлагч тавих бодолтой байна. Бусад зүйл нь хэвийн, зохион байгуулагддаг журмаараа явна. Өмнөх жилүүдэд О.Батмөнх, Х.Батмэнд нар тайлбарладаг байсан юм. Тэд сүүлийн үед бөхөөс хол байгаа учраас зарим залуу бөхөө таних нь бага болчихсон.

-Ш.Чанрав, А.Ганбаатар гээд тайлбарлагч нарыг хүмүүс ихээхэн дурсан ярьдаг. Ш.Чанравыг хийх мэхийг нь урьдчилаад хэлдэг их зөнч тайлбарлагч гэдэг. Сүүлийн үеийн тайлбарлагч нар харин зүгээр л анкет уншаад байна гэсэн шүүмж гараад байгаа даа?

Ц.Цогтбаатар: -Монгол бөхийн тайлбар гэдэг өөрөө өв соёлын нэг салбар болтлоо хөгжчихсөн. Одоо сум, аймаг, нийслэлийн телевиз бүрт бөхийн тайлбарлагч хэрэгтэй болчихсон цаг үе. Тэгэхээр бөх тайлбарлагч хүн зөвхөн барилдаанаа тайлбарлахгүйгээр наадмыг шуурхай явуулахыг шийддэг. Ямар нэгэн барилдааны хувьд ч тэр танхимд тайлбарлаж байгаа хүн барилдааныг бүхэлд нь авч явдаг. Мэдрэмж их чухал. А.Ганбаатар багш монгол бөхийн тайлбарыг соёлын түвшинд аваачсан хүн. Бөх тайлбарлагчийг үзэгчдийг байлдан дагуулж, бөхтэй нь холбож өгдөг гүүр гэж хэлж болно. Тэр үүргийг маш сайн гүйцэтгэсэн хүн гэж үздэг. Тэр утгаараа үндэсний бөхийг есөн жил тайлбарлаад Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн гэх цолыг авсан байдаг. Тэрийг би өөрийнх нь билиг танхай байдал, говийнхны цэцэн мэргэнтэй холбож ярих дуртай. Ц.Бадамсэрээжид гуай бол гучаад жил улсын баяр наадам, бусад томоохон барилдааныг тайлбарлаж байсан. Араасаа Ш.Чанрав гэдэг хүнийг бэлдэж гаргаж ирсэн. Ш.Чанрав багш телевизийн тайлбарт гаршсан, телевиз үүссэн цагаас эхлээд бөх тайлбарлаж ирсэн учраас тодорхой хэмийг тогтоож ирсэн хүн. Ер нь бүгд барилддаг улсын цолтой хүмүүс учраас мэдрэмж сайтай. Ц.Бадамсэрээжид гуай яагаад шүүмжлүүлж байсан бэ гэхээр бөхчүүдэд мэх хэлж, барилдааныг нь зааж өгөөд байсан гэдэг. Жишээ нь, 1976 оны улсын баяр наадмаар П.Дагвасүрэн арслан, Д.Хадбаатар аварга хоёрыг үзүүр, түрүүнд үлдчихсэн байхад дүүгүүрдээд хаях мэхийг зааж өгсөн гэдэг. Тийм учраас бөхчүүдээс гомдол гарч хорьсон юм. Одоогийн бидний тайлбарын хувьд телевиз үзэж байгаа хүн л тэр тайлбарыг үзнэ талбай дээр барилдаж байгаа хүнд ямар ч хамааралгүй болчихож байгаа юм. Тэгэхээр Ш.Чанрав багш энэ барьцнаас ингэх ёстой гэх мэхийг хэлдэг байсан. Тэр нь телевиз үзэж байгаа хүмүүст таашаалтай болж эхэлсэн. Радио, танхимтайгаа нэг тайлбартай байсан бол одоо салчихсан. Тийм учраас цэнгэлдэх хүрээлэнд тайлбарлаж байгаа тайлбар нэг өөр. Радио, телевиз мөн өөр байх ёстой. Радиогоор тайлбарлахдаа ийм өнгийн зодог шуудагтай, ийм монгол гуталтай бөх талбайн тэр хэсэгт барилдаж байна. Ийм барьцтай, ийм мэх хийлээ гээд хүний нүдэнд харагдтал тайлбарлах ёстой. Танхимд тайлбарлаж байгаа тохиолдолд бүгд бөхөө нүдээрээ харж байгаа учраас бөхчүүдийг нь илүү хүмүүст таниулж өгөх үүднээс анкет уншина гэдэг шиг бөхөө тайлбарлах тал дээр ажиллах хэрэгтэй. Телевизээр гарч байгаа дүрсэн дээр юу ярих боломжтой байгаа бүгдийг ярих бололцоотой. .

-Гантөр тайлбарлагчийн хувьд энэ жилийн түрүү бөхийн тухай таамаглал гаргасан байгаа байх?

С.Гантөр: -Би таахгүй байх. Надад 2015, 2016 онуудад намрын нээлтийн барилдаанаас хойш сорилго барилдаан хүртэлх Монгол бөхийн өргөөнд болсон улсын цолтой бөхчүүдийн барилдааны түрүү, үзүүр, их шөвгийн бөхчүүдийн нэр байна. Үүнээс харахад өнгөрсөн жилийн наадмын үзүүр, түрүүгийн хоёр арслан энэ жил яалт ч үгүй таамаглагдаж байгаа. П.Бүрэнтөгс тав түрүүлж, тав үзүүрлэсэн байгаа юм. Э.Оюунболд дөрөв түрүүлж, хоёр үзүүрлэсэн. Ц.Содномдорж энэ жилийн наадамд мөн горьдлого тавьж яригдаж байгаа бөхчүүдийн нэг. П.Содномдорж гурав түрүүлж, нэг үзүүрлэсэн. Ч.Санжаадамба хоёр түрүүлж, нэг үзүүрлэсэн. Энэ жилийн үзүүлэлтийг харахаар П.Бүрэнтөгс дөрөв түрүүлж, зургаа үзүүрлэчихээд байна. Э.Оюунболд дөрөв түрүүлж, нэг үзүүрлэсэн. Ц.Содномдорж тав түрүүлсэн үзүүлэлтүүд байна. Хоёр залуу аваргын хувьд аль аль нь цөөхөн барилдсан. Л.Эрхэмбаяр өнгөрсөн жил гурав түрүүлж, хоёр шөвөгт үлдэж байж. Энэ жил хоёр үзүүрлэж, хоёр шөвгөрсөн байна. Энэ үзүүлэлтүүдийг харж болно. Оноолт яаж таарахаас бас их шалтгаалах гээд байна. Түрүүлэх магадлалтай бөхчүүдийн тоонд хоёр залуу аварга, П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Э.Оюунболд нар яригдаж байна. Хэн нь хэнтэйгээ яаж тунах вэ гэдэг сонин. Магадгүй хоёрын даваан дээр энэ бөхчүүдээс нэг нь уначихвал барилдаан тэр чигтээ өөрчлөгдөнө. Энэ жилийн наадам үнэхээр үзүүштэй сонирхолтой болно. Том цолтой бөхчүүд доогуур даваанд унахыг үгүйсгэх газаргүй. Зааланд барилдаж байгаа барилдааныг харахад аймгийн арслан, харцага гээд шижигнэсэн залуучууд бий. Тэд өмнөх таван жил улсад барилдаагүй. Аймагтаа цолоо ахиулах гээд явчихдаг байсан. Одоогоос хоёр жилийн өмнө улсын наадмын гурвын даваанд ам авахад дөнгөж аймгийнхаа наадамд түрүүлээд улсын наадамд барилдахаар ирсэн хүмүүс байсан. Жишээлбэл, Баянхонгор аймгийн Золбоо, Говьсүмбэрийн Гончигтавхай нарыг ид ирэн дээр байхад хэн ч амлалгүй хоёр аймгийн арслан маань хоорондоо тунаж байсан. Тэгэхээр өнөө жил улсын цолтой бөхчүүд нэгнийгээ амлаж авах магадлал их. Үнэхээр л жинтэй наадам болно доо.

-2001 онд 17 начин төрсөн байдаг. Энэ жил хэдэн начин төрөх вэ?

С.Гантөр:-Хэлэхэд хэцүү л байна. Өнгөрсөн жилийн наадмыг харахад миний хувьд начин төрөхөөргүй наадам харагдаж байсан. Тавын даваанд яригдаж байсан Пүрэвсайхан, Пүрэвдагва нар тунаад л начин төрөхгүй юм байна гэж харж байлаа. Гэтэл түрүүлнэ гэж яригдаж байсан. Г.Эрхэмбаяр аварга дөрвийн даваанд уначихаж байгаа юм. Юм өөр болоод явчихдаг учраас урьдчилаад хэлэхэд хэцүү.

Д.Данзан: -Болзлууд гаргачихсан учраас түүнээс хойш начин олноор төрөхгүй байгаа. Начин болно гээд таамаг дэвшүүлж ярьж байсан хүмүүсээс цөөхөн хэд нь л начин цолны болзол хангадаг. Энэ жилийн барилдаанд 32 бөх шөвгөрнө. Тэндээс хорь гаруй нь хуучин цолтой бөхчүүд байх байлгүй.

Ц.Цогтбаатар: -Монголын үндэсний бөхийн холбоо шинжлэх ухаанжсан байдлаар ажиллаж байгаа. Бид судалгаан дээр тулгуурлаж ажиллая. Таамаглаж, санаан зоргоор ярихаас илүү бодит байдал ямар байна. Судалгаа хийхэд ямар байна гэдэг талаар ярья гэж байгаа. Жишээлбэл, өчигдөр (уржигдар) “Зууны мэдээ” сонины “Бөхийн мэдээ” буланд Болд гэдэг нөхөр “Даваа болгоныг цолтой болгосон нь буруу. Энэ бол Үндэсний бөхийн холбооноос гаргадаг дүрэмтэй холбоотой. Дүрмийн оноолтыг өөрчилж сугалаагаар олгоё” гээд дур зоргын юм бичиж. Цол олгох заалт Үндэсний их баяр наадмын хуулиар явдаг. Чимэг олгох заалт Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмээр явна. Цол, чимэг олгох асуудал болоод баяр наадмын барилдаантай холбоотой асуудлыг ийм хоёр эрхзүйн актаар шийдвэрлэдэг. Үүнийг хольж хутгаад Үндэсний бөхийн холбоо түүнийг нь олгоод шийдээд байгаа юм шиг яриад байдаг. Допингийн шинжилгээнд хариуцлага тооцдог чинь Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хороо цаашилбал Засгийн газар, Ерөнхийлөгч хүртэл арга хэмжээ авах хуулийн заалттай. Гэтэл үүнийг “Үндэсний бөхийн холбоо хариуцлага тооцсонгүй, алаг үзлээ” гээд яриад байдаг. Тэгэхээр шинжлэх ухаанчаар хандаасай гэж бид хүсч байгаа. Бид наадмаас наадмын хооронд болох барилдааны хуваарь гаргаж ажиллаж байна. Үүнд, улсын цолтой бөхийн 20 барилдаан, аймаг, цэргийн цолтой бөхийн 10 барилдаан, сумын цолтой залуу бөхчүүд ахалсан 10 барилдаан, нийтийн монгол бөхийн шандастны барилдааныг таван удаа, өсвөр үеийн барилдааныг таван удаа хийнэ гэсэн хуваарьтай ажиллаж байгаа. Өнгөрсөн жилийн наадмаас өнөө жилийн наадам хүртэл МҮБХ наадам, уяачдын наадмыг оролцуулаад Монгол бөхийн өргөөнд улсын цолтой бөхчүүдийн хувьд 25 барилдаан зохион байгуулж байна. Сүүлийн барилдаан энэ сарын 26-ны өдөр Наадмын сорилго барилдаанаар өндөрлөх ёстой. Тухайн жилдээ өнгөтэй сайхан барилдаж байгаа бөхчүүд ялангуяа цагаан сарын барилдаанаар сайн барилдсан бөх тэр жилийн наадамд илүү өнгөтэй барилдах магадлалтай. Түүнээс гадна МҮБХ-ноос чансаа гаргаж байгаа. Үүнийг цагаан сараас цагаан сарын барилдааны хоорондох барилдаанаар дүгнэж гаргасан. 2016 оны цагаан сараас эхлээд сүүлд барилдсан Чингэлтэй хайрхны хишиг барилдаан хүртэл найман барилдаан зохион байгуулсан байна. Тэгэхээр энэ барилдаан чансаанд орж байгаа. Улсын харцага Ц.Содномдорж 8460 чансаа оноогоор бөхчүүдийг тэргүүлж байгаа. Г.Эрхэмбаяр аварга 7024 чансаа оноогоор аман хүзүүлсэн байна. Т.Баасанхүү начин чансаагаар гуравт, Ө.Бат-Орших харцага дөрөвт, Б.Гончигдамба гарьд тавд, Э.Оюунболд арслан зургаа, П.Бүрэнтөгс арслан долоо, аймгийн арслан О.Хангай наймдугаар байрт тус тус орсон байна. Миний энэ нэрлэсэн шилдэг найман бөх дотроос энэ жилийн түрүү, үзүүр гарах магадлалтай гэж харагдаж байна. Тайлбарлагч, засуул, гарын даа, хөлийн цэцээр ажилладаг хүмүүс ямар нэгэн таавар яриа, таамаг дэвшүүлэх нь таатай биш. Бөхчүүдээ ялгаварласан эсвэл хэн нэгнийг дэмжсэн гэх асуудалд ордог учраас наадмын өмнөх таавар асуухад хариулах би дургүй.

Т.Түмэндэмбэрэл: -Би өнөө жилийн 21 аймгийн наадамд түрүүлэх боломжтой залуучуудыг нэрлэсэн жижиг ном гаргасан. Улсын наадамд түрүүлэх 32 бөхийг мөн нэрлэсэн байгаа. Бөхийн орчинд байдаг хүмүүст энэ тэр гэж тааварлах хэлэх муухай байдаг ч миний бодлоор энэ жилийн хоёрын даваа их зүйлийг өөрчлөх байх. Зааланд сайн барилддаг байнгын бэлтгэлтэй байгаа сумын заанууд улсад анх удаа барилдаж байгаа. Тэд нэг давчихлаа гэхэд дээшээ улсын том цолтой бөхчүүдтэй таарах магадлал өдөр. Улсын цолтой гарьд, заанууд дээшээ барилдах гээд жаахан бэмбэгнэчихсэн байгаа учраас сумын цолтой бөхчүүдэд боломж бий. Иртэй байгаа сумын заан гэвэл Өвөрхангайн Наранбаатар, Бямбадоньд гээд залуус бий. Ер нь өмнөх жилийн наадмуудыг харахад аль ч барилдаанд шударга барилдаж байсан бөхчүүд дээшээ барилдах тохиолдол харагддаг. Миний бодлоор Ховд аймгийн Хангай, Архангайн Бадарч хоёр энэ жил начин болоод түүнээс дээш цол авах болов уу гэж харж байгаа. Бас нэг ажиглалтаар түрүүлэх бөхийн өнгө өөр гэж ярьдаг. Бүх цэргийн наадмын барилдаанаар Цэрэнтогтох гэдэг залуу надтай хоёр өдрийн өмнө таарахад “Найз нь түрүүлчих юм шиг санагдаад байгаа” гэсэн. Өнгөрсөн жил Э.Оюунболдыг харж байхад өөртөө их итгэлтэй байсан. Тэгэхээр тухайн хүний сэтгэл зүй ямар байхаас их шалтгаалдаг юм билээ. Э.Оюунболд, П.Бүрэнтөгс хоёр сайн барилдаж, Хангай, Бадарч хоёр харцага түүнээс цааш цол руу барилдах байх гэж бодож байна. Энэ жил өмнөх 1024 бөхөөс оноолт өөр болохоос гадна хөдөөнөөс бөхчүүд ирэх учраас юм өөр болно гэх яриа бөхийн хүрээнийхэнд байгаа. Зөрлөө, зөрлөө гэхэд Хангай, Бадарч нар начингуудтай таарах магадлалтай байна. Тэгэхээр дөрвийн даваа хамгийн шийдвэрлэх үе.

Ц.Цогтбаатар: -Бөхийн холбооноос сумын цолтой бөхчүүдийн барилдааныг сар бүр хийж байгаа. Тэр давааны тоогоор мөн эрэмбэлчихсэн. Үүгээр Наранбаатар, Ширчинхүү, Бямбадоньд, Очирбат гээд залуус эрэмбэлэгдчихсэн. Аймгийн цолны төлөө барилдах залуус долдугаар сарын 9, 10-нд ямар ч барилдаангүй учраас улсын наадамдаа барилдана. Хоёрт, аймгийн наадамд барилдах аймгийн арслангууд олноор ирнэ. Тэр дунд улсын наадамд анх удаа барилдаж байгаа арслангууд ч бий. Тэдний сэтгэлзүй бэмбэгнэх юмгүй байгаа. Тиймээс хоёр, дөрвийн давааны оноолт их зүйл өөрчлөх байх. 1024 бөх барилдахад 32 бөх шөвгөрнө. Тэгэхээр улсын өндөр цолтой бөх дээшээ гарч ирэх магадлал өндөр. 512 бөхөд доогуур даваанд чихэлдсээр байгаад доогуур үлдэх үе бий. Тэгэхээр 1024 бөх барилдахад дөрөв, тавын даваанд маш олон улсын цолтой бөхчүүд гарч ирэх магадлалтай. Тэр нь бие биенийгээ яаж амлаж авахаас бүх зүйл шалтгаална. 512 бөх болон 1024 бөхийн барилдаан эрс өөр болно гэж харж байгаа.

О.Наранбаатар: -Бөх таана гэдэг амаргүй эд л дээ. Миний хувьд бараг боломжгүй гэж боддог. Олон жил бөхчүүдийн талаар сонирхож явахад яг бөхтэй ойр хүмүүс тэр энэ гэж нэрлэх нь ховор байдаг. Хоёр түрүүлэх бөх дөрвийн даваан дээр тунах магадлалтай. Мөн дөрвийн даваан дээр таарах магадлал ч байгаа учраас түрүү бөхийн нэрийг зарлах хэцүү.

Ц.Цогтбаатар: -Бид дөрөвдүгээр сарын сүүлээр 12 бөхийн халз барилдааныг хийсэн. Тэр барилдааныг зүгээр нэг бөхчүүд цуглуулаад хийчихээгүй. Ер нь хүмүүсийн нэрлээд байгаа түрүүлэх магадлалтай 12 бөхийг цуглуулсан. Хоорондоо таарахгүй зөрөөд байсан тохиолдол их байдаг. Энэ хоёр бөх л хоорондоо таарчихвал барилдаан гарна даа гээд хүсэн хүлээгээд байсан юм. Тэгж хоорондоо таарахгүй байсан бөхчүүд тойргоор барилдчихаар сонирхолтой болсон. Энэ багийн барилдаан боловч үүнд Э.Оюунболд түрүүлсэн.

-Хуучин аваргууд маань улсын баяр наадамдаа барилдах болов уу?

Д.Данзан: -Ахмад бөхчүүдийг барилдуулна гэж албан ёсоор зохион байгуулсан юм байхгүй. Тааллаараа л болох байх. Б.Бат-Эрдэнэ аварга сонгуулийн бэлтгэл ажилтай, амжихгүй байх. А.Сүхбат аварга УИХ-ын гишүүн болчихоороо зүүний жигүүрээ булаацалдах нь гайгүй болчих байлгүй дээ (инээв). Аваргууд бүгд ирээд барилдах боломжтой. Эрх нь нээлттэй байгаа.

-Энэ жилийн түрүү бөх яг хэн байх бол?

Ц.Цогтбаатар: -Таамаг дэвшүүлэх таатай бус гээд байгаа ч хоёр арсландаа найдаж байна. Ам авах эрэмбэ гэдэг тунаанаас хол дээшээ явна гэсэн үг. Доод тунаа аюултай учраас хэцүү. Гэхдээ Ц.Содномдорж чансаа өнгөлчихсөн. Энэ жил олон түрүүлчихсэн байгаа. Сүүлийн жилүүдэд харцага цолтнууд түрүүлсэн буухиа яваад байна. Тиймээс Ө.Бат-Орших харцага, Ц.Содномдорж харцага хоёр бас түрүүлэхийг үгүйсгэхгүй. Наадмын барилдаан ихэвчлэн шуудагны барьцнаас шийдэгддэг. Тиймээс шуудагнаас сайн барилддаг. Тэрэнд сайн бэлтгэл хийсэн. Өрсөлдөгчөө зөв тооцоолсон тэр л хүн түрүүлнэ дээ.

С.Гантөр: -П.Бүрэнтөгс арсланг түрүүлнэ гэж ярьж байгаа. П.Бүрэнтөгс арслан боломжтой бөх. Том цолтой бөхчүүд ам авахдаа нэр сонсоод байдаг юм. Гарын даатай ярилцаад л зөвлөгөө авна. П.Бүрэнтөгс бол хэзээ ч нэр сонсохгүй. Ирээд л шууд тэр гэж нэрлэчихээд явдаг. П.Бүрэнтөгс “Хэн ямар барилдаантай байна. Хэн өмнөх даваандаа цуцав. Одоо надтай барилдахад амар нь хэн бэ” гэдгийг маш сайн ажигладаг онцлогтой бөх. Хүн цохож нэрлэмээргүй байна. Магадгүй сонгуульд бага явж байгаа, ядаргаа багатай бөх л түрүүлэх байх.

Р.Сампилдондов: -Би улсын наадамд түрүүлж, үзүүрлэж үзсэн бөхчүүд их тайван барилдана гэж үзэж байгаа. Хоёр арсланг горьдож байна. Гол нь П.Бүрэнтөгсийг л түрүүлчих болов уу гэж харж байгаа.

Тэмдэглэсэн Л.Батцэнгэл

С.Ариунжаргал

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАдОРЖ

Categories
мэдээ цаг-үе

Ц.Цэнгэл: Энэ жил манай улс 600 мянга гаруй жуулчин хүлээж авна

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлтэй ярилцлаа.

-Аялал жуулчлалын улирал эхэлж байна. Энэ жилийн тухайд хэчнээн жуулчин манайд ирэх бол. АСЕМ-ын Дээд түвшний уулзалт болох учраас жуулчдыг хүлээж авахгүй гэх яриа гарах юм?

-Өнөө жилийн хувьд аялал жуулчлалын онцлог жил болж байгаа. Учир нь энэ жил бид хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр нэлээн анхаарал хандуулан ажилласан. Хоёр хөрштэйгөө уулзалт хийж хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, бэрхшээлийг хамтдаа шийдвэрлэж байна. Мөн энэ жил АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалт болно. Энэ хүрээнд олон улсын зүгээс терроризмтой тэмцэхийн тулд өндөр хамгаалалт шаардаж байгаа. Засгийн газрын зүгээс дээд хэмжээний зочдоо өндөр түвшинд хүлээж авахын тулд хичээн ажиллаж байна. Харин энэ уулзалт жуулчдын тоонд нөлөөлөхгүй. Бидний төлөвлөж буйгаар 600 мянга орчим жуулчин хүлээж авна. Өмнөх жилүүдэд бид 480-520 мянга гаруй жуулчин хүлээж авдаг байсан. АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтын үеэр хил, гаалийн хяналт шалгалт л ихсэх байх. Түүнээс биш жуулчин хүлээж авахаа боль гэсэн албан ёсны мэдэгдэл ирээгүй учраас аялал жуулчлалын компаниуд хэвийн ажиллаж байгаа.

-Хил орчмын аялал жуулчлал гэж юуг хэлээд байна вэ?

-Өдөртөө орж ирээд гардаг аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой. Дорнод, Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулагийн хилээр жуулчид хүлээж авахаар зорьж байгаа. Иймэрхүү хэрэгцээ манай хоёр хөршид ирсэн жуулчдад их байдаг юм байна. Тухайлбал, Хятад улсад жуулчилж яваа хүн хурдхан шиг Монголыг үзчихье гээд хил орчмын бүс нутгаар дайраад гарах сонирхолтой байдаг. Хэрэв энэ төрлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх юм бол тухайн хил орчимд ажиллаж амьдарч буй нутгийнханд эерэг нөлөөтэй. Нөгөөтэйгүүр өмнө нь төлөвлөж байснаар жуулчид ирдгээрээ ирнэ. Манайд гадныхан ан агнуурын чиглэлээр жуулчлах сонирхолтой байдаг. Тэдний аялал хэвийн үргэлжилнэ. Мөн гаднаас жуулчин авчирдаг компаниудын үйл ажиллагаа ердийн байдлаар үргэлжилж байгаа. Харин ганц хүндрэл гарч ирж байгаа нь Хөвсгөл, Өмнөговиор аялах жуулчдад зориулсан тогтмол нислэг байхгүй байна. Үүнээс болж зарим нэг компанитай байгуулсан гэрээ цуцлагдаж байгаа юм билээ. Энэ нэлээн ярвигтай асуудал болчихоод байгаа юм. Тогтмол нислэг үйлдэх боломжийн талаар авиа компаниудтай ярилцахаар цөөн хэдэн нислэг үйлдэж болно. Мөн захиалгат нислэг хийж болно гэдэг. Гэвч захиалгат нислэг аялагчдад өндөр үнэтэй тусч байгаа. Юунаас болж тогтмол нислэгээ зогсоочихов гэхээр ихэнх аймгийн төв нийслэлтэй засмал замаар холбогдчихсон байна. Зам сайхан болчихоор иргэд онгоцоор зорчих нь эрс багассан.

-Яамны зүгээс жуулчдыг татахын тулд авиа компаниудтай хамтраад тогтмол нислэгтэй болгох талаас нь зохицуулж болдоггүй юм уу?

-Аялал жуулчлалын газрынхан энэ тал дээр маш идэвхтэй ажиллаж байгаа. Авиа компаниудын хувьд шатахуун үнэтэй болохоор бэрхшээл их гардаг. Байнгын нислэг үйлдье гэхээр цөөн зорчигчтой байдаг тул нислэгээ зогсоочихоод байна. Онгоцны дүүргэлт дор хаяж 30 хувиас доошгүй байж гэмээнэ зардлаа нөхдөг гэсэн.

-Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх тухайд ямар бодлого баримтлан ажиллаж байна вэ?

-Сүүлийн хэдэн жил дотоодын аялал жуулчлал харьцангуй сайн хөгжиж байгаа. Иргэд албан байгууллага, найз нөхөд, гэр бүлээрээ эх орныхоо өнцөг булан бүрээр аялах сонирхолтой болсон байна. Иргэд дотоодын аялал жуулчлалаар Хөвсгөл рүү явах хандлага их байдаг. Гэтэл тэнд нь хоёр мянган жуулчин хүлээж авах боломж бий. Тэрнээс илүү жуулчин ирэхээр ачааллаа дийлдэггүй. Өнгөрсөн жил л гэхэд 20 мянган жуулчин цугласан гэх тооцоо бий. Нэг дор ийм хэмжээний гадна, дотнын жуулчид цуглахаар бие засах газар, хоноглох байр, хог хаях цэг хүрэлцээгүй болдог. Улмаар иргэд байгаль орчноо бохирдуулж байна. Тиймээс яамны зүгээс Хөвсгөл рүү чиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд бодлогын хэмжээнд ажиллаж байгаа. Тэндхийн аялал жуулчлалын байгууллагуудыг чадавхижуулах, нуурын эрэг орчмоос хол байрлуулах зэрэг тал дээр томоохон төслүүд хэрэгжүүлэх гэж байна. Тухайлбал, Азийн хөгжлийн банкны төслийг Хөвсгөл рүү татаж оруулсан. Мөн нутгийн иргэдийг яаж мөнгөтэй болгох вэ гэдэг тал дээр анхаарал хандуулан ажиллаж байна.

-Тухайн бүс нутагт аялал жуулчлал хөгжвөл нутгийн иргэдийн амьжиргаанд эерэгээр нөлөөлнө дөө?

-Мэдээж хэрэг эерэг нөлөө үзүүлнэ. Мөн аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж буй компаниуд нутгийн иргэдтэйгээ хэрхэн хамтарч, уялдаатай ярилцах вэ гэдэг тал дээр анхаарч хэд, хэдэн ажил санаачлан хэрэгжүүлж байна. Жуулчны баазууд нутгийн айлаас өдөрт нэг хонь, сардаа нэг үхрийн мах худалдаж авч болно. Сүү, цагаан идээ тогтмол худалдан авч иргэдээ дэмжих хэрэгтэй. Саяхан би дэлхийн өвийн сангийн хэд, хэдэн хуралд оролцлоо. Хөвсгөл нуурыг дэлхийн өвд бүртгүүлье гэхээр жуулчны баазууд эрэгтэй хэтэрхий ойр байна. Түүнийгээ ядаж 100-200 метрийн зайтай холдуул гэж шаарддаг. Холдуулчихвал дэлхийн өвд бүртгэж авъя гээд байгаа. Бид нуурын эрэг дээр үйл ажиллагаа явуулж буй жуулчны баазуудтай уулзаад ийм шаардлага тавихаар нөхөн төлбөр нэхээд байдаг. Уг нь хувийн хэвшлийнхэн зөвхөн өөрсдийн амин хувийн ашгаа бодоод байлгүй төртэйгөө хамтарч ажиллах хэрэгтэй байгаа юм.

-Жуулчид манай улсад ан хийх сонирхолтой байдаг гэсэн. Яамны зүгээс хэчнээн төрлийн ан агнах зөвшөөрөл олгодог юм бэ?

-Манай улсын хувьд хамгийн гол ан нь угалз. Ийм төрлийн ан агнахаар дэлхийн хэмжээний томоохон анчид хүрч ирдэг. Янгир агнах сонирхолтой хүсэлт бас их ирнэ. Мөн бор гөрөөс, зээр агнах зөвшөөрөл олгож байгаа. Арабууд шувуу, тэр дундаа шонхрын ан сонирхдог. Харин загасны тухайд барьчихаад буцаан тавих зөвшөөрөл олгож байгаа. Энэ мэтээр яамны зүгээс зохих зөвшөөрөл олгож байна.

-Ан агнуурын тухайд, ялангуяа угалз, янгир агнах хэчнээн зөвшөөрөл олгодог юм бэ?

-Дээр дурдсан ангийн төрлүүдэд нийт 100 орчим тоо толгойн зөвшөөрөл олгож байгаа.

-Хамгийн өндөр төлбөр тушаадаг нь ямар ан бэ?

-Аргаль, угалз л байгаа. Алтай хавьд ан хийвэл 20 мянган ам.доллараар зөвшөөрөл авч байгаа. Эврийнх нь том, жижгээр хэмждэг юм.

-Дотооддоо аялъя гэхээр хамгийн түрүүнд бие засах газрын асуудал бэрхшээлтэй санагддаг. Хөдөө хээр яваа хүмүүс хэдий болтол жалга, довонд бие засч явах вэ?

-Зөөдөг, үнэр гаргадаггүй, орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бие засах газар оруулж ирж байгаа. Гар нүүрээ угаагаад, бие засах боломжтой газар байх юм. Энэ жил эхний ээлжинд дөрвийг оруулж ирсэн. Элсэн тасархай, Тэрэлж, Завханы Отгонтэнгэр, Хөвсгөл явах замд байрлуулна. Уг нь 100 км тутамд боловсон бие засах газар байгуулъя гэж ярьдаг. Жигжид сайдын үеэс энэ асуудлыг ярьдаг байсан юм. Энэ ажил өнөө жилээс хэрэгжиж эхэлнэ. Цаашид харин үүнийгээ тасралтгүй хэрэгжүүлэх л хэрэгтэй байна.

-Америк, Европын жуулчид Азиар аялж байхдаа Монголд очъё гэхээр хятадууд тосч аваад Өмнөд Монголд аваачаад “Энэ бол Чингис хааны төрсөн нутаг” гэдэг гэсэн. Энэ тал дээр яам ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Хил, гаалийнхан орох визээ өгөхгүй байгаа шүү дээ. Тиймээс жуулчид Өмнөд Монголд очоод байгаа. Энэ асуудлаар хилийн боомтынхонтой уулзахаар ГХЯ-ны зөвшөөрөл ирвэл оруулах учиртай гэдэг. Гэхдээ удахгүй хилийн боомтууд жуулчдыг оруулах эрхтэй болох байх. Манай яамны зүгээс асуудлыг ГХЯ-нд тавьсан. Тэд асуудлыг ойлгож хүлээн авсан учраас удахгүй шийдэгдэх байх.

Categories
мэдээ цаг-үе

М.Ширмэнтогоо: Хилийнхэн хууль зөрчиж явсан юм чинь тэдний буруу, үхэх нь зөв гэсэн байдалтай хандсан

Түрүүч нь №143, 145, 146, 147 (5408, 5410, 5411, 5412) дугаарт

Үр, хүүхдийнхээ араас гашуудсан эцэг, эхчүүд нуур манан зогсох энүүхэнд ажээ. Цэл залуухан насандаа хорвоог орхиод одсон хүүгийнхээ зурагны өмнө бөгтгөр өвгөн зул асааж хүрд эргүүлнэ. Энэ өвгөн мөсөн дээр амьсгал хураасан талийгаач Баттулгын аав М.Ширмэнтогоо юм. Тэрээр “Насаараа нуур түшин амьдралаа залгуулж, найман сөөсгөр хүүхдээ загасаар тэжээж хүний зэрэгт өсгөсөн. Эргээд хариуд нь хүүгээ өгөх юм гэж даанч санасангүй” хэмээн халаглах түүнтэй хэдэн хором ярилцаж, сэтгэлийн шаналлаас нь бага ч болов хувцаалцсан юм.

Талийгаач Баттулгын аав М.Ширмэнтогоо. Тэрээр цочирдож сэтгэлээр унаснаас болж өрөөсөн нүд нь ийм болжээ

-Таны бие яаж байна. Ослын дараахан таны зүүн нүд юм харахаа больсон гэж хүмүүс ярих юм?

-Яахав дээ, хүн амьд яваа цагт юм юм л үздэг юм байна. Муу хүүгээ эндсэнээс хойш хэдэн өдөр нойргүй хонож, тавгүйтээд өрөөсөн нүд хүртэл таталт өгөөд сүрхий хавдаад хаагдчихсан. Эмчид үзүүлсэн чинь ядаргаанд орсон, сэтгэл санааны хямралд орсноос болсон гэх юм. Өчигдрөөс хавдар нь овоо буугаад, нүд ч нээгдээд юм харахтайгаа болоод байна.

-Одоо тэгээд зүгээр үү?

-Айх юу байхав дээ зүгээр. Ингэж байгаад хэвэндээ орно биз.

-Хүүгээ хэзээ нутаглуулав. Мөнгө төгрөг хайж нэлээд зүдэрсэн сурагтай?

-Хүүгийнхээ буяны ажлыг элбэг, дэлбэг сайхан хийгээд айл, хөршийн хүүхэд хөгшчүүлийг оруулах гээд хэдэн төгрөг олчих санаатай хэд хоног явсан. Хүү тулгуур эрхтний бэрхшээлтэй. Тоглож байгаад юмнаас унаад түнхээ эвгүй болгочихсон юм. Халамжаас хэдэн төгрөг авдаг байсан чинь өнөө жил орж чадалгүй мөнгө төгрөг ч авахаа больсон. Ажил хийж байгаагүй болохоор халамжаас буяны ажлын ч мөнгө олддоггүй юм байна. Хөгшин бид хоёрын тэтгэвэр ямар хүрэх биш. Тэгээд ч зээлтэй. Ах дүү нарын буянаар хүүгээ нутаглуулж, хойдохыг нь чадах чинээгээрээ л уншууллаа.

-Талийгаач таны хэд дэх хүү юм бэ?

-Ах нь дөрвөн сайхан охин, дөрвөн сайхан хүүтэй баян өвгөн байхгүй юу. Баттулга маань манай дөрөв дэх хүүхэд. Хамгийн бага хүү сая арванхоёрдугаар анги төгссөн. Хоёр эгч нь хотод амьдардаг. Бусад нь аавтайгаа бараасаад айл явна. Би энэ тосгонд анх загасны цех байгуулагдахад л тракторын жолоочоор ирсэн. Цех татан буугдсанаас хойш арав гаруй жил загасчилж байна. Нуурын загасаар олон өдөр хоолтой хоносныхоо горыг амслаа. Миний үйлийн үрийг хүү минь үүрээд буцчихлаа гэж бодохоор үлдсэн насандаа бүтэн нойртой хонож чадах болов уу, үгүй л байх. Муу хүүгээ мөсөн дээр амь гуйж, яажшуухан тарчилж, эцсийн мөчид нүд анихдаа ч цэвдэг хүйтэнтэй тэмцэж байсан бол гэж бодохоос шар махтайгаа хатах юм.

-Ээж нь хүүдээ тэнгэр муудах шинжтэй байна гэж сануулсан гэсэн. Та тэр үед нуур руу явахыг нь хориглож болоогүй юм уу?

-Би хэлсэн. Салхи хүчтэй байна гэж. Яаж ийм аймшигт юм болно гэж санах вэ дээ. Өмнө нь өглөө зургаад гараад найман цагийн үед ирчихдэг байсан. Тэр өдөр ес болчихоод байхад алга. Тэгэхээр нь нуур руу явах санаатай гэрээсээ гартал хүмүүс гүйлдээд нэг л биш ээ. Ийш тийшээ машинтай давхиад л. Юу болов гээд хүнээс асуутал хоёр хүн мөсөн дээр гарчихсан, аврах хэрэгтэй байна. Нэг нь танай хүү мөн дөө гэсэн. Хартал завь байхгүй. Мөсөн дээр бүтэн хоёр цаг ийш, тийшээ гүйсэн байгаа юм. Тэгээд застав дээр очоод дөрвөн хүн ингэж гараад хоёр нь амьд мөсөн дээр байна. Аврах боломж байна гээд завийг нь гуйсан байна лээ. Миний хүүгийн амь секундээр хэмжигдэж байхад заставын дарга Дээрээс зөвшөөрөл авах ёстой, зөвшөөрөлгүй бол өгөхгүй” гэж хэлсэн байсан. Хэрвээ завиа өгсөн бол миний хүүг, нөгөө залуутай хамт аврах боломж байсан уу гэвэл байсан.

-Та хүүгээ мөсөн дээр гүйхийг харсан уу?

-Би хаа байсан 12:00 цагийн үед очсон. Харж чадаагүй. Угтаа миний хүү загасчид дундаасаа ганцаараа мөсөн дээр үлдэж, эцсийн мөчөө хүртэл үхэлтэй тэмцэлдсэн байгаа юм. Тийм аймар ослоос тэгж үлдэнэ гэдэг үнэхээр дайчин байгаа биз дээ. Хугацаа алдахгүй жаахан эртхэн тусалчихсан бол ч…үнэхээр хэлэх үг олдохгүй байна. Бүтэн хоёр цаг гүйсэн байгаа юм. “Завь аваад ир, завь аваад ир” гэж орилсныг зарим хүн сонссон байна лээ. Уг нь манайхан салхины дээрээс хашгирч байсан учраас сонсогдох ёстой. Гэвч айж сандарсан хүмүүс хүний хэлэхийг тогтож сонсохгүй шүү дээ.

-Заставынхан завьтайгаа ирж хүүгийн тань цогцсыг авчрахад ямар байдалтай байсан бол?

-Ядаж л хүүгийнхээ цогцсыг хаана байгаа бол гэж урд айлын хөгшин шиг нуур сахисангүй. Хүү комбинзоноо тайлаад ноосон цамц, нимгэн өмдтэйгөө осгосон байсан.

-Уг нь хүү тань усанд сайн гэсэн. Эрэг тийм ч хол биш байсан. Сэлээд эрэг рүү дөхөх боломж байгаагүй юм байх даа?

-Миний хүү усанд маш сайн сэлдэг. Сайн сэлдэг байлаа гээд яахав дээ. Тэр хүйтэн усанд унаад хамаг хувцас нь норчихсон, дээрээс нь бээрчихсэн хүн хагас км орчим сэлээд эрэг хүрэх нь битгий хэл, байрнаасаа ч хөдөлж чадахгүй живнэ шүү дээ. Аягатай халуун цай гаргаад тавихад минут ч хүрэхгүй зайрмагтах тийм л хүйтэн өдөр байсан. Бас их салхитай.

-Загасчлах хорио тавигдаагүй байхад загасчилсан гэж буруутгах нэгэн ч бий. Ер нь та нар хэдийд загасчилдаг юм бэ?

-Хавар загасчлах эрх бараг л өгдөггүй. Нуулгүй хэлэхэд хулгайгаар л загас барьдаг. Амьдрахын эрхэнд хууль зөрчиж яваад л ийм байдалд хүрчихлээ шүү дээ. Гэхдээ хууль зөрчиж явсан юм чинь та нарын буруу, үхэх нь зөв гэх гээд байгаа юм уу. Хилийн цэргийнхэн бараг л иймэрхүү байдлаар хандаж хөдлөөгүй шүү дээ. Хэн ч харсан ойлгомжтой байгаа биз дээ. Ямар ууж, наргиад, ааг омгоо гаргах гэж нуур явсан биш. Хэдэн төгрөг олж амьдралаа залгуулахын тулд л мөс ч бүрэн гэсээгүй байхад загасанд явсан байна.

-Хүү тань агнасан загасаа зарж мөнгө олно гэсэн зорилготой явсан гэлээ. Тосгоныхон загасаа хаана зардаг вэ?

-Шууд зарчихдаггүй. Өөрсдөө аваад хаа байгаа аймаг руу явдаг. Заримдаа зарна. Заримдаа буцаагаад авчирна. Хоол хүнсэндээ хэрэглэнэ. Хавар хятадууд энэ хавиар явж иргэдээс загас худалдаж авсан. Тэр үндсэн дээр л манайхан гурил будааны мөнгө хийх санаатай загасчилсан хэрэг. Тэгээд л ийм байдалд хүрчихлээ.

-Танайх өнгөрсөн өвөл хичнээн кг загас нөөцөлсөн бэ?

-Манайх тонн гаран загас барьсан. Өвөл хятадууд ерөөсөө загас аваагүй. Намар “Азийн бүргэд” гээд компанийн захирал гэж хүн ирээд та нар загасаа бариад нөөцөлж бай, хавар ирээд авна гэсэн. Тэгсэн хавар ирээд нэг нь таван кг-аас дээш жин татдаг загас л авна гээд хөдлөөгүй. Тонн загаснаас хэдхэн кг нь тавьсан шаардлагыг нь хангасан. Яаж тийм “загас их хэмжээгээр байхав дээ. Ингээд хаяхаас өөр нөхцөлгүй болсон.

-Хэдэн төгрөгөөр авах уу?

-Кг нь 5000 төгрөг. Уг нь энэ урд газрын тосны компани загас авдаг байсан, бас л авахгүй байгаа. Бид хэдхэн км зайд байгаа боомтоор Хятад руу нэг ч кг загас гаргаж чадахгүй байхад хятадууд ганцхан шөнийн дотор арван тонн загас хилээр гаргадаг гэж байгаа. Би бүр хэрэг болгож нэг очоод та нар ямар аргаар гаргадаг юм, бид нэг ч загас гаргаж чадахгүй юм гээд хятадууд руу уурласан чинь “Манайх зоосыг нь өгч гаргана аа” гэсэн. Хятадууд манай энд ганц шийдвэр гаргадаг эрх мэдэлтэй улс болчихоод байна.

Г.Дарьсүрэн: Хүргэн өглөө нь инээж хөхрөөд л утсаар ярьж байсан


Талийгаач Д.Мөнхжаргалын хадам ээж Г.Дарьсүрэн

Талийгаач Д.Мөнхжаргалын хадам ээж Г.Дарьсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Талийгаач тантай осол болдог өдрийн өглөө нь утсаар ярьсан гэв үү?

-Тийм. Өглөө би охинтойгоо утсаар ярихад хүүхдүүд бүгдээрээ хамт байсан. Цаана нь инээж хөхрөлдөөд бид босчихсон байна гээд ярьж байсан. Өглөө зүв зүгээр ярьж байсан болохоор нэг л итгэж өгөөгүй.

-Та хаана байсан юм бэ?

-Би энэ өвөл аймагт өвөлжсөн. Тэгсэн энэ сарын 24-нд үдээс хойш манай хүү утсаар яриад “Ээж Буйр дээр том осол болсон байна.Явахгүй бол болохгүй нь. Та хувцсаа өмсчих. Би очоод авъя” гэж хэлсэн. Хүүхдүүд л хоорондоо утсаар ярьсан байж л дээ. Юу болов, яав ийв гэсэн чинь дөрвөн хүн загасанд яваад завьтайгаа живчихэж. Хүргэн дунд нь явсан байна гэсэн. Дотор пал гээд л явчихсан. Замдаа даралт ихсээд арай гэж л ирсэн. Бүх юм дууссан байсан. Муу охин минь намайг тэврээд л их уйлсан даа. Дөнгөж хүнтэй ханилаад үрийн зулай үнэрлэж ч амжаагүй байхад ямар олиг байхав дээ.

-Танай хүргэн болоод хэр удаж байгаа вэ?

-Манай охин Т.Болормаатай талийгаач маань хамт амьдраад бараг дөрөв, таван жил болж байна. Дорнод аймгийн Баянтүмэн сумынх. Хүүхдүүд хамт аймагт нэг хэсэг амьдарсан. Саяхнаас л энд өвгөн бид хоёрын хуучин байшинд амьдрах болсон. Би зарим хүүхдүүдээ дагаад аймгийн төв бараадаад охиноо хүнтэй суугаад айл болсон юм чинь орох оронтой байг гээд байшиндаа оруулсан. Өөрсдийн гэсэн гэр оронтой болтлоо хоёр хүүхдээ эндээ амьдраг гэж бодсон юм. Манай нөхөр Төмөрбаатар энэ тогсонд анх загасны цех байгуулагдахад үйлдвэрийн даргаар ирж байлаа. Энэ газарт ч дасчихаж дээ. Үе удмаараа л амьдарч байна.

-Худууддаа болсон явдлын талаар хэзээ мэдэгдсэн бэ?

-Ах дүүст нь хэлэх л хүнд байсан даа. Манай хүргэн архи уудаггүй. Зан ааш сайтай. Тусч хүү байсан. Портертой. Портероороо ус зөөнө, айл нүүлгэнэ. Хар бор ажил голохгүй хийнэ. Аав, ээж нь өөд болоод удаж байгаа юм. Аавтайгаа адилхан сайхан хүү байсан. Ажил явдлынх нь үеэр хамгийн том эгчийнх нь нөхөр гээд хүн хэдэн хүнтэй хамт ирээд явсан.

-Охин тань ажил хийдэг үү?

-Охин газрын тосны компанид хятад хэлний орчуулагч. Охиноо харахаар өрөвдөх юм. Хүний хань ижил гэдэг чинь энэ амьдралд ах дүү хамаатан садангаас илүүтэй тулж түших багана байдаг юм шүү дээ.

-Танд хүнд байгааг ойлгож байна. Гэхдээ олон жилийн өмнөх нэгэн эмгэнэлт ослын талаар танаас асуухгүй өнгөрч болохгүй нь. 2003 онд болсон ослын талаар бидэнд ярьж өгч болох уу?

-Их удаж дээ. Гэхдээ надад өчигдөрхөн л юм шиг санагддаг. Одоогоос яг 13 жилийн өмнө Буйр нуурт бас аймшигтай осол болсон. Олон ч сайхан залуу амь үрэгдсэн. Арваад хүн машинтай явж байгаад орой нуурын мөсөнд цөмрөөд орчихсон юм билээ. Өвөл байсан юм даг. Хоёр хүн амь үлдэж долоон хүн машинаасаа гарч чадалгүй нууранд живж амиа алдсан. Талийгаачдын дунд миний хоёр сайхан хүү явсан. Хайран сайхан залуучууд. Хайран сайхан эрчүүд. Одоо бас охины минь нөхөр. Үнэнийг хэлэхэд би нуурандаа гомдож байна гэв.

Нутгийнхны ярьснаар бол 1999 онд Буйр нуурт бас осол болж дөрвөн хүн амиа алдсан байна. Анзаараад байхад 13 жилийн давтамжтай гурван удаа осол болж нийт 15 хүнийг авч оджээ. Эхний удаад дөрөв, хоёр дахь удаад долоо, гурав дахь удаа дөрвөн хүн амиа алджээ. Эдгээр тохиолдлоос өмнө осол болж байсан үгүйг бид сайн мэдэхгүй шүү дээ. Байгаль дэлхий өөрөө аливааг тэнцвэржүүлж байдаг ч гэж ярих нь бий. Магадгүй нутгийнхны ярьж буйгаар жилд хэдэн тонноор нь загасаа хядуулсан нуур өш хонзонгоо ийм хэлбэрээр авдаг байхыг ч үгүйсгэхгүй. Эсвэл хүний өөрийн хэнэггүй зан, буруутай үйлдлээс улбаатайгаар цаг хугацааны хувьд тэгж давхацсан ч байж болох. Хүмүүс чинь мөсөн дээр амь тавьж буй нэгнээ хараад өрөвдөх нинжин сэтгэлгүй, тусын тухай бүр ярилтгүй цэвдэг араатан болчихсон юм уу хэмээн Буйр нуурынхан гомдоллож сууна.

Үргэлжлэл бий

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бусаны нислэг буюу бидэнд хамгийн ойр наран шарлагын газар

Солонгосын хоёр дахь том хот Бусан, Улаанбаатарын хооронд шууд нислэгтэй болж өчигдөр эхний нислэгээ хийлээ. Ингэснээр Чингэс хаан олон улсын нисэх буудлаас дөрвөн цаг гучин минут нисээд л Бусанд оччих юм билээ. Энэ хот бол Солонгосын төдийгүй Зүүн өмнөд Азийн томоохон хотуудын нэг. Хөгжлөөрөө барууны орнуудыг санагдуулам бөгөөд далайн эрэг дээр байдаг зөөлөн уур амьсгалтай. Ялангуяа зуны гурван сардаа цаг агаарын хувьд нэн таатай байдаг тухай Солонгост амьдардаг монголчууд ярьдаг. Хэт их халахгүй мөртлөө бага зэргийн чийглэг агаар нь очсон хүн бүрийн сэтгэлд нийцдэг гэсэн. Мөн худалдаа, аж үйлдвэрийн томоохон хотын тоонд зүй ёсоор багтдаг болохоор амралт, чөлөөт цагаараа жуулчлахад нэн тохиромжтой. Тэндхийн дэлгүүр болон худалдааны төвүүд нь жуулчдын улиралд бараа, бүтээгдэхүүнээ “зад” хямдруулан Бусаныг зорьж ирсэнд нь хариу талархал илэрхийлдэг гэнэ. Мөн энэ хот гайхалтай сайхан наран шарлагын газар олонтой. Яг л барууны орныг санагдуулам далайн эргийн наран шарлагын газарт нь жуулчид төдийгүй солонгосчууд ихээр очдог юм билээ. Ийм л сайхан хотод монголчууд бид хэдхэн цаг нисээд хүрч очих боломжтой болжээ. Урьд нь ийм шууд нислэг байгаагүй болохоор далайн эрэг дээр амрах хүсэлтэй ихэнх монголчууд Хайнан руу явдаг байв. Гэхдээ Хайнанд амрах тийм ч амар байгаагүй. Яагаад гэвэл нэгээс нөгөө рүү дамжин нисэж байж зорьсон газраа очдог болохоор онгоцоор удаан нисэх дургүй хүмүүст төвөгтэй байсан юм. Буянт-Ухаагаас Бээжингийн “Капитал” нисэх онгоцны буудалд буугаад тэндээ дараагийн онгоцоо хэдэн цаг хүлээх хэрэгтэй болдог. Арай хийж дараагийн онгоцондоо суусны хойно Саняа хотод хүрч цаашаагаа автобусаар явах хэрэгтэй. Иймэрхүү байдлаар аялахаар ихэнх хүн замдаа ядарчихаад байдаг байлаа. Бас гаднах харагдах байдлаасаа бид Хайнан арлынхантай огтхон ч адилгүй. Харин солонгос, монгол хоёр тэгтлээ ялгараад сүйд болохгүй. Солонгост очсон монголчууд “нүүр царай ижил шахуу болохоор эх орондоо байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг” гэж ярих юм билээ. Энэ бол тухайн оронд аялахын бас нэг чухал хүчин зүйл болдог.

Сүүлийн үед дэлхий даяарх жуулчлалыг хятадууд тэргүүлж байгаа юм билээ. Нэг тэрбум хүн амтай болохоор арга ч үгүй биз. Аялах гэж буй хүмүүс нэн тэргүүнд хамгийн ойр, хамгийн таатай газар руу явдаг жишиг бий. Үүний дагуу хятадууд үй олноороо Солонгос руу жуулчилж байгаа ажээ. Томоохон худалдааны төв, жуулчдад зориулсан гудмаар нь хятадууд хөлхөж эхэлсэн гэнэ. Улс орныг нь зорин ирж буй уг цувааг солонгосчууд зүгээр нэг хараад өнгөрөхийг хүсээгүй бололтой. Тэд бүр улсынхаа хэмжээнд бодлого боловсруулан хятадуудад таатай сэтгэгдэл төрүүлэхээр ажиллаж байгаа гэсэн. Юу вэ гэвэл Солонгост байдаг дэлхийн төдийгүй дотоодын брэнд дэлгүүрээр нь үйлчлүүлбэл урамшуулдаг болжээ. Ингэхдээ зүгээр нэг гарын бэлэг нэртэй хэрэгтэй, хэрэггүй зүйл өгчихдөггүй. Хятад улсын иргэн гэдгээ нотолсон гадаад паспортоо үзүүлбэл бүх бараагаа 50 хувь хямдруулан олгож байгаа гэнэ. Энэ бол жуулчдыг урамшуулж буй маш том бэлэг. Ерөөсөө аль ч газар очсон хүмүүсийн хамгийн таатай хүлээж авдаг зүйл хямдралтай үнэ байдаг. Энэ бодлогод татагдан хятадууд бөөн бөөнөөрөө Солонгосыг зорьж байна. Үүнтэй адил монголчууд бид ч гэсэн гаднын төдийгүй дотоодын жуулчдаа урамшуулсан олон ажил санаачилж, зохион байгуулмаар байгаа юм. Манайхан гадны иргэдийг боодол, боодол ам.доллар болгож хараад байгаа болохоос биш угтаа бол харин ч уян хатан үнийг санал болгох хэрэгтэй. Бидний тоож хардаггүй, бас худалдан авдаггүй монгол хүүхэлдэй, эсгий сувинеруудыг гадаадын жуулчдад тал үнээр нь худалдаж болох юм. Энэ мэтээр аялал жуулчлалын бодлогоо өөрчлөх цаг хэдийнэ болжээ.

Бусан-Улаанбаатарын шууд нислэг бидэнд олон давуу талыг бий болгоно. Яагаад гэвэл Бусан аж үйлдвэрийн томоохон хот. Тэнд орчин үеийн янз бүрийн үйлдвэрүүд хөгжиж байгаа. Хөгжиж буй манай улсад үйлдвэр хэрэгтэй. Тэгэхээр бизнес эрхлэгчид Бусан хоттой харилцаа холбоо тогтоож хамтран ажиллахад илүү дөхөм болж байгаа юм. Түүнчлэн жирийн иргэд аялал зугаалгаар явахдаа Бусаныг зорих олон шалтгаантай болж байгаа юм. Хамгийн наад захын жишээ нь тэндхийн наран шарлагын газар. Зуны амралтаараа аялах гэж байгаа хүн гэрээсээ богино цамц, өмдтэй гарч дөрөв тавхан цагийн дараа Бусанд буучихна. Тэнд далайн эргийн тохилог зочид буудал, хямд үнэтэй худалдааны төв, найрсаг үйлчилгээ, бидний идэж сурсан солонгос хоол бий. Тав тухтай аялахад хэрэгтэй бүхнийг Бусан хот цогцлоосон. Тиймээс монголчууд бидэнд далайн эргийн тохилог наран шарлагын газар улам ойртож байгаа юм.

Харин монголчууд ингэж аялахад хамгийн түрүүнд визний асуудал тулгамддаг. Тиймээс Солонгосын Элчин сайдын яамныхан уг асуудал дээр онцгой анхаарал хандуулан ажиллах хэрэгтэй. Визний нөхцөлөө хөнгөлж аяллын виз хүссэн хүмүүст түргэн шуурхай үйлчилдэг болмоор байгаа юм. Зөвхөн Солонгосын төдийгүй манай төр засгийнхан уг асуудал дээр анхаарал хандуулан ажиллаж чадвал монголчууд бидэнд далайн эргийн наран шарлагын газар тун ойрхож болжээ.