Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хөрөнгө оруулалтын цахим хөтөч системийг нээлээ

“МОНГОЛ УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЦАХИМ ХӨТӨЧ СИСТЕМ” өнөөдрөөс ажиллаж эхэлж байна. Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцлоо.

Олон улсын тавцанд ялангуяа, эдийн засгийн хувьд манай орон гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татсан хэвээр байна. Засгийн газар гадаадын шууд хөрөнгө оруулалтыг эдийн засгийн тогтвортой хөгжлийн гол түлхүүр хэмээн үзэж, хөрөнгө оруулалтыг бүх талаар дэмжих бодлого баримталж байна. 2013 онд Хөрөнгө оруулалтын тухай хууль баталсан, энэ хуулиар хөрөнгө оруулагчдыг хамгаалах, дэмжих тогтолцоог бий болгож, татварын болон татварын бус хөнгөлөлтүүдийг үзүүлж, зах зээлийг чөлөөлж, бизнес эрхлэх зардал, хүнд суртлыг багасгасан. Дэлхийн банкнаас гаргадаг Бизнес эрхлэх нь 2016 тайланд дэлхийн 189 улсаас манай улс 56 дугаарт жагсаж, хөрөнгө оруулагчийг хамгааллах тогтолцоогоороо 18 дугаарт бичигдэж байгаа нь манай хуулийн орчинд олон улсаас өгч буй өндөр үнэлгээ юм Ерөнхий сайд хэллээ.

Оюутолгой төсөл Монголын эдийн засгийг тэлэхэд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэсэн. Цаашид гүний уурхайн бүтээн байгуулалт мөн л эдийн засагт эерэг нөлөө авчрахын зэрэгцээ гадаадын хөрөнгө оруулагчдыг чиглүүлэгч гол төсөл байх болно гэдгийг тэмдэглэлээ.

Дэд бүтцийн салбарт олон олон бүтээн байгуулалтууд бий болж байна. Төслүүд нэмэгдэх хэмжээгээр гадаадын хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулагчдад дэмжлэг үзүүлэх шаардлага зайлшгүй тавигдах болсон. Хөрөнгө оруулалтын хуулийн хүрээнд 2015 оны байдлаар Хөрөнгө оруулалтын 3 гэрээ байгуулж, тогтворжуулах 8 гэрчилгээг хөрөнгө оруулагчдад олгожээ. Эдгээр төслийн хөрөнгө оруулалтын дүн 3 тэрбум ам.доллар байна. Түүнчлэн концессын 20 гаруй гэрээ байгуулсан бөгөөд эдгээрийн хувийн хэвшлээс хөрөнгө гаргаж, улсын төсвөөс огт дэмжлэг авахгүйгээр хэрэгжүүлэх /BOT/ төслүүдийн хөрөнгө оруулалтын дүн 4 орчим тэрбум ам.доллар байгаа юм

Монгол Улсын Засгийн газар эдийн засгаа төрөлжүүлэхэд ихээхэн анхаарал тавьж байна. Уул уурхайн салбар манай эдийн засгийн гол хөдөлгөх хүч гэдэг нь ойлгомжтой ч, худалдаа, аж үйлдвэрийн салбараа хөгжүүлэх нь нэн тулгамдсан асуудал болоод байна.

Хөдөө аж ахуй, органик, байгалийн жинхэнэ бүтээгдэхүүн бүхий хүнсний үйлдвэрлэл, асар их нөөц бүхий сэргээгдэх эрчим хүч, өсөн дэвжиж буй банк санхүүгийн салбар, хэрэгцээ шаардлага нь ихэссэн эрүүл мэндийн салбар, нөөц бололцоо ихтэй аялал жуулчлалын салбар, асар хурдтай хөгжиж буй мэдээлэл технологийн салбар, өндөр ашиг бүхий дэд бүтцийн салбар зэрэг олон бизнесийн салбаруудад хөрөнгө оруулалт шаардлагатай байна гэж Ерөнхий сайд хэллээ.

Засгийн газар нүүрсний ордуудыг эрчим хүч үйлдвэрлэхэд чиглүүлж байна. Тухайлбал, 700 MWT Багануурын цахилгаан станц, 60 MWT Увсын цахилгаан станц, Улаанбаатарын 5 дугаар цахилгаан станц, Тэлмэний цахилгаан станц зэрэг Концессын гэрээнүүдийг байгуулсан байна. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын Хөрөнгө оруулалтын гэрээнд өнөөдөр гарын үсэг зурах юм.

Хөрөнгө оруулалтын хуулинд цахим нэг цонхны үйлчилгээ үзүүлэхээр заасан. Энэ ажлын бас нэгэн үргэлжлэл нь өнөөдөр хэрэгжиж байна. Монгол улсад гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, таатай нөхцөл бүрдүүлэхэд тэднийг бодит, шинэлэг, зөв, хүртээмжтэй мэдээллээр хангах нь зайлшгүй хийх ёстой ажлуудын нэг юм гэдгийг онцлоод Монгол Улсын Засгийн газар тэр дундаа Хөрөнгө оруулалтын газар ЮНКТАД-тай хамтран хэрэгжүүлж буй “МОНГОЛ УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЦАХИМ ХӨТӨЧ СИСТЕМ” үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

e-Regulations цахим хөтөлбөр нь Нэгдсэн Үндэстний байгууллагын худалдаа хөгжлийн бага хурал (UNCTAD)-аас гаргасан Засгийн газрын хууль болон үйл ажиллагааг ил тод байлгаж бизнес, худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилготой хөтөлбөр юм.

WWW.THEIGUIDES.ORG/MONGOLIA/цахим систем нь хөрөнгө оруулагчдад нэн шаардлагатай байдаг Монгол Улсын эдийн засаг, эдийн засгийн тэргүүлэх салбарууд, хууль эрх зүй, хөрөнгө оруулалтын орчин, тэдгээрт хөрөнгө оруулах боломж, бүртгэл тусгай зөвшөөрлийг хаанаас, хэрхэн авах зэрэг нэн шаардлагатай мэдээллээр нэгдсэн нэг цонхноос цахимаар тухай бүрт шинэчилсэн, үнэн бодит мэдээллэр хангах ач холбогдолтой юм.

Цахим системийг нэвтрүүлснээр хөрөнгө оруулагчдыг нээлттэй, түргэн шуурхай мэдээллээр хангах бөгөөд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж улмаар манай улсын эдийн засагт хувь нэмэр болно гэж үзэж байна.

Цахим нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлснээр дараах ач холбогдолтой,

  • Ил тод байдал – Засгийн газрын хууль тогтоомж, үйл ажиллагааны талаарх мэдээллийг цаг тухайд нь дэлгэрэнгүй хүргэх;
  • Хялбар шаталсан тайлбар – дэлгэрэнгүй зураглалтай мэлээлэл нь судалгаа хийх үйл явцыг хялбаршуулж, цаг хугацаа хэмнэх;
  • Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид болон, хувийн ба төрийн байгууллагын хоорондох харьцааг бэхжүүлэх зэрэг болно.

Энэхүү арга хэмжээнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биате Транкманн нар оролцлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Аляскад Монгол гэр барьжээ

Хойд Америкийн Аляска мужид байрлах Талкеетна сууринд аялал жуулчлалын зориулалтаар монгол гэр байрлуулжээ. Уг гэрийг үзмэрийн зориулалтаар дамжин өнгөрөх жуулчдад үзүүлдэг аж. Түүнчлэн уг суурин газарт монгол гэртэй төстэй жижиг байгууламжуудад худалдаа үйлчилгээний газрууд үйл ажиллагаа явуулдаг байна. Талкеетна суурин нь Аляска мужид байрлах Америкийн тэргүүн оргил Денали уул руу явах замд таарах хамгийн сүүлийн суурин газар юм. Дэлхийн олон улс орны ууланд авирагчид болон жуулчид уг суурингаар дамжин өнгөрдөг аж. Талкеетна суурингаас цааш автомашин болон явганаар явах боломгүй байдаг ба уг суурингаас айртакси гэх жижиг онгоцоор Денали уул руу нисч хүрдэг байна.

alayska

alayska

alayska

alayska

Categories
мэдээ улс-төр

Н.Энхбаяр 75 дугаар тойрогт нэр дэвшихээр болжээ

МАХН-ын удирдлагууд 2016 оны Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчдийнхээ материалыг СЕХ-нд хүлээлгэж өгсний дараа Эрх чөлөөний талбайд мэдээлэл хийлээ.

Тус намаас УИХ-ын 76 тойрогт 71 хүнийг Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшүүлсэн байна. Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр Улсын Их хурлын 75 дугаар тойрогт нэр дэвшсэнийг албан ёсоор зарлалаа.

Categories
мэдээ спорт

Э.Үнэнхүү Азийн аварга боллоо

Самбо бөхийн Азийн АШТ Туркменистан улсын Ашгабат хотноо энэ сарын 27-29-нд боллоо. Гурван насны ангиллаар болсноороо онцлог эл тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлж Монголын самбо бөхийн холбооны генсек, дэлхийн хошой аварга Х.Батхишигийн удирдлага дор дөрвөн бөх оролцож, алт, мөнгөн медаль тус бүр нэгийг авав.

Э.Үнэнхүү Азийн аварга боллоо

Тодруулбал, өсвөр насны ангиллын хөвгүүдийн 81 кг-д Э.Үнэнхүү алт, охидын +75 кг-д Г.Болор-Эрдэнэ мөнгөн медалиар энгэрээ мялаалаа.

Categories
мэдээ нийгэм

Музейнүүд хүүхдүүддээ үнэгүй үйлчилнэ

Маргааш Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр бөгөөд энэ баярыг жил бүр орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Соёл урлагийн байгууллагууд, тэр дундаа Улаанбаатар хотын музейнүүд энэ баярыг тэмдэглэхэд идэвхтэй оролцдог. Өчигдөр хэдэн музейгээр орж Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр залуу үзэгчдэдээ зориулан юу хийхээр төлөвлөж байгаа талаар сонирхсон юм. Орсон музейнүүд нэлээд ачаалалтай, хөл хөдөлгөөн ихтэй байлаа.

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей энэ өдөр “Урлаг ба хүүхэд нас -2016” өдөрлөгийг зохион байгуулахаар бэлтгэж байгаа тухай захирал У.Сарантуяа ярилаа. Зургадугаар сарын 1-ний өдөр хамгийн түрүүн өглөө эрт музейн өмнөх талбайгаа угааж цэвэр цэмцгэр орчноороо залуу үзэгчдээ угтах гэнэ. Энэ жил тус музей нь анх удаагаа нээлттэй микрофоноо ажиллуулахаар болжээ. Бяцхан тайзан дээр хүссэн хүүхэд нь гарч дуртай дуугаа дуулж, шүлэг унших юм байна. Баярын өдөр тус музейг үзсэн хүүхэд бүрийг хонжвортой сугалаанд оролцуулах аж. Нийтдээ 200 орчим сугалаа бэлтгэсэн бөгөөд бүгд хонжвортой. Харин хонжворт нь зүгээр нэг тоглоом, амттан бус соёлын утга агуулгаар баяжигдсан урлагийн бүтээлүүд өгөх гэнэ. Жишээлбэл, зураач Б.Шаравын “Монголын нэг өдөр” бүтээлээс загварлан хийсэн зурагт эвлүүлдэг “Puzzle” тоглоом гэх мэт. Дүрслэх урлагийн музей нь хүй нэгдлийн үеэс XX зууны эхэн үеийг хүртэлх Монголын урлагийн дурсгалыг хадгалж хамгаалж байдаг. Тиймээс урлагийн янз бүрийн төрлийн арга технологийг танилцуулах үүднээс VII-XVII зууныг хүртэлх долоон төрлийн үзмэрийг хүүхэд багачуудад гараараа барьж үзэх боломж олгох юм байна. Эдгээр үзмэрүүдээ зориулалтын материалаар жинхэнээс нь ялгарах зүйлгүйгээр тусгайлан хийлгүүлжээ. Хүүхдүүддээ зориулан бас нэгэн бэлэг бэлтгэснийг сонирхуулъя. Үзэгч хүүхдүүд маань ханан дээр өөрийнхөө дуртай зургийг зурж болох юм. Тус музейн боловсролын өрөөний нэг ханыг үүнд зориулан бэлдсэнээр бяцхан үзэгчдэд өөрсдийнхөө авьяасыг харуулах боломж олгож байгаа юм.

Үндэсний түүхийн музей нь өнөөдөр буюу тавдугаар сарын 31, зургадугаар сарын 1-ний өдрүүдэд хүүхдүүдэд мөн үнэгүй үйлчилнэ. Жил бүр энэ өдрийг угтан олон арга хэмжээ зохион байгуулдаг уламжлал олон жилийн өмнөөс тогтжээ. Энэ жил “Үлгэрийн баатрын ертөнцөөр аялсан нь” хэмээх сонирхолтой арга хэмжээ болно. Үндэсний түүхийн музейн өмнөх талбайд хүүхдүүдийг үлгэрийн баатрууд угтах бөгөөд хүсвэл тэдэнтэй цуг зургаа авахуулж болох юм байна. Улс орны түүхийг өгүүлсэн уг музейд XIII-XIV зууны үеийн Монголын хаад, хатад, баатруудын хувцас хадгалагдаж байдаг. Түүнийг самбар дээр зурсан бөгөөд толгойгоо хийж зургаа авахуулахад өмссөн мэт харагдах. Монголын үндэсний хорол, үйчүүр, алаг мэлхий зэрэг оюун ухаан хөгжүүлдэг үндэсний уламжлалт тоглоомууд байдаг. Өнөө үед эдгээр нь бараг мартагдсан гэж болно. Тиймээс Үндэсний түүхийн музейн хамт олон тэдгээрийг залуу үедээ эргэн сануулах зорилгоор тэдгээр тоглоомуудыг хэрхэн тоглохыг хүүхдүүддээ зааж өгөх юм байна. Тус музейн боловсролын өрөөнд Монголын уламжлалт ахуй амьдралыг харуулсан бяцхан гэр байдаг. Үүнийг ч үзэх боломж олгож байгаа юм. Боловсрол, соёл шинжлэх ухааны яамнаас залуу үеийг хүмүүжүүлэхэд музейн оролцоо чухал үүрэгтэй хэмээн үздэг аж. Тиймээс тус музейн захиргаа 10 дугаар ангийн хүүхдүүдийг үнэгүй үзүүлдэг болсон байна. Зургадугаар ангиасаа хойш дөрвөн жил түүхийн хичээлийг заалгуулсан хүүхдүүд улс орныхоо өнгөрсөн үеийн тухай тодорхой мэдлэг, мэдээлэлтэй болсон тул тус музейг үзэхэд яг тохиромжтой хэмээн үзжээ.

Чойжин ламын сүм музей “Бүтээлч хүүхдүүд-2016” өдөрлөг зохион байгуулахаар бэлтгэсэн байна. Энэ жилийн арга хэмжээнүүдээ “Хүүхэд бүхэн хөөрхөн” уриан дор явуулахаар болжээ. Өмнөх жилүүдэд болсон өдөрлөгүүдэд үзэгч хүүхдүүд маш идэвхтэй оролцсоор ирсэн нь Чойжин ламын сүм музейн хамт олонд урам зориг хайрласан байна. Тиймээс энэ жил гар зураг, зохион бичлэг, уран бичлэгийн уралдаан болох бөгөөд бас нэгэн онцлог нь гэвэл зорилтот бүлгийн 1000 гаруй хүүхдийг тусгайлан зохион байгуулж буй арга хэмжээнүүддээ хамруулахаар болжээ. Нийслэлийн V сургуулийн дэргэдэх ардын урлагийн “Эгшиглэн-3” хамтлаг, залуу уран бүтээлч Ата Боргужин, “Хурган крью” хамтлаг энэ үеэр үзэгч хүүхдүүдэд уран бүтээлээ толилуулах юм байна. Ийнхүү Чойжин ламын сүм музейд очсон хүүхдүүд маань түүхийн дурсгалт үзмэрүүдтэй танилцаад зогсохгүй урлагийн тоглолтыг үзэж сонирхох боломжтой.

Categories
мэдээ нийгэм

НҮБ-ын Байгаль орчны Ассемблейн чуулган өндөрлөлөө

НҮБ-ын Байгаль орчны ассемблейн (НҮББОА) хоёрдугаар чуулган өнгөрсөн долоо хоногийн турш үргэлжилж Бямба /2016.05.28/ гаригийн өглөө өндөрлөлөө. Чуулганд дэлхийн 174 орны 2000 гаруй төлөөлөгч оролцсоны дотор 120 гаруй орон сайд нарын хэмжээнд төлөөлөгчөө илгээжээ. Чуулганы сүүлийн хоёр өдрийн хуралдааныг Сайд нарын өндөр хэмжээнд болсон байна.

Энэ удаагийн чуулганы үйл ажиллагаа “Тогтвортой хөгжлийн 2030 оны хөтөлбөрийн Байгаль орчны зорилтуудыг хэрэгжүүлэх нь” ерөнхий сэдвийн хүрээнд явагдаж өнгөрлөө. Чуулганаар өмнөх чуулганы тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэх талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний дүн, дэлхийн болон тодорхой бүс нутаг, улс орнуудын өмнө тулгарч байгаа байгаль орчны асуудлуудыг шийдвэрлэх талаар өргөн хэлэлцүүлэг явууллаа. Түүнчлэн чуулганы үеэр НҮББОХ-аас ᠌”Эрүүл орчин-Эрүүл хүн” сэдэвчилсэн тайлан илтгэл танилцуулж, энэ уриан доор сайд нарын дугуй ширээний хэлэлцүүлэг өрнүүллээ. Сүүлийн жилүүдэд батлагдсан Тогтвортой хөгжлийн 2030 оны хөгжлийн хөтөлбөр, Уур амьсгалын өөрчлөлтийн Парисын хэлэлцээр, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үндсэн чиглэл, Хөгжлийн төлөөх санхүүжилтийн Аддис Абебагийн үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг олон улсын чухал баримт бичгүүдийн холбогдох зорилт, заалтыг НҮБ-ын байгаль орчны хөтөлбөрийн (НҮББОХ) хүрээнд хэрхэн хэрэгжүүлэх тухай асуудал нь энэ удаагийн чуулганы нэг гол хэлэлцэх асуудал байв.

Чуулганы хүрээнд “Шинжлэх ухаан–бодлого форум”, “Тогтвортой инновац Экспо” болон тогтвортой хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг сэдвээр симпозиум, мөн олон чухал сэдвээр олон арван арга хэмжээ зохион байгуулж улс орнуудын байгаль орчны сайд нар, төр нийгмийн олон зүтгэлтнүүд, олон улсын төрөлжсөн байгуулагуудын тэргүүн, эрдэмтэд судлаачид, мэргэжилтнүүд, төрийн бус байгууллагын төлөөлөл зэргийг урьж оролцуулан өргөн хэлэлцүүлэг явуулав.

Монгол улс хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох, газрын доройтол, цөлжилт, шороон шуурганы асуудал, мөн бэлчээрийн аж ахуйн тогтвортой хөгжил зэрэг сэдвээр арга хэмжээ, хэлэлцүүлгийг зарим улс орон, байгууллагатай хамтран зохион байгууллаа. НҮББОА-н анхны Ерөнхийлөгч С.Оюун энэхүү чуулганаар Коста Рика улсын Байгаль орчин, эрчим хүчний сайд Эдгар Гутиэррэз Эспелетад ассемблейн дараагийн Ерөнхийлөгчийн үүргийг хүлээлгэн өгсөн ч чуулганы үйл ажиллагаанд маш идэвхтэй оролцон, энэ үеэр зохион байгуулагдсан 10 гаруй арга хэмжээнд уригдан оролцож үг хэлэн, олон арга хэмжээнийн сэдэвчилсэн хэлэлцүүлэгт оролцов. Чуулганы ажиллагаанд мөн манай орны байгаль орчны иргэний нийгмийн болон банк санхүүгийн байгууллагын төлөөлөгчид идэвхтэй оролцсон байна.

НҮББОА-н анхны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн С.Оюун, ассемблейн хоёрдугаар чуулганаас сонгогдсон хоёр дахь Ерөнхийлөгч Коста Рика улсын Байгаль орчин, эрчим хүчний сайд Эдгар Гутиэррэз (зүүн гар талаас), НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Аким Штайнер нар

уулганы хаалтын хуралдаанаар олон чухал сэдэв, чиглэлээр НҮББОХ-ийн зүгээс авах арга хэмжээг тодорхойлсон нийт 24 тогтоол, 2 шийдвэр батлан гаргалаа. Эдгээр тогтоолууд нь Тогтвортой хөгжлийн 2030 оны хөтөлбөрийн Байгаль орчны зорилт, Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд НҮББОХ-ийн үүрэг, дэлхийн далайн хог хаягдал, зэрлэг амьтны хулгайн ан, агаарын бохирдол, химийн бодис, хог хаягдал, тогтвортой хэрэглээ болон бүтээгдэхүүн, газрын доройтол, бэлчээрийн аж ахуй, байгаль орчны боловсрол зэрэг маш өргөн хүрээтэй олон чухал асуудлыг хамарч байна. Түүнчлэн дайн байлдаан, зэвсэгт мөргөлдөөний улмаас байгаль орчинд учруулж байгаа хор хохирлын үнэлгээ хийх, нөхөн сэргээх зэрэг асуудалтай холбоотой тогтоолын төслийг хэлэлцэхэд улс орнуудын байр суурь ихээхэн зөрөлдөж, Газын бүс нутагт 2012 болон 2014 онд болсон дайн байлдааны улмаас байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ хийх тухай тогтоолын төсөл батлагдсангүй. Манай улс бусад зарим оронтой хамтран хог хаягдал, химийн бодисын тогтвортой манежментэд байгальд ээлтэй технологи нэвтрүүлэх тухай, мөн байгаль орчны боловсрол, сургалтыг дээшлүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх асуудлаар тогтоолын төсөл оруулан хэлэлцүүлсэн нь амжилттай батлагдлаа. Түүнчлэн олон улсын болон иргэний нийгмийн зарим байгууллага, улс орнуудтай хамтран Газрын доройтол, цөлжилт, бэлчээрийн аж ахуйн тогтвортой менежментийн асуудлаар тогтоолын төсөл оруулж батлууллаа. Эдгээр тогтоол батлагдсанаар тухайн асуудалд олон улсын анхаарлыг хандуулж, НҮББОХ-ийн зүгээс ойрын жилүүдэд тухайн асуудлаар тодорхой арга хэмжээ авч, хөгжиж байгаа орнуудад дэмжлэг үзүүлэх боломж нээгдэж байгаа юм.

НҮББОА-н энэ удаагийн чуулганаар UNEA-ийн дараа дараагийн чуулганы хуралдуулах хугацааг өөрчилж сондгой тоотой онуудад хуралдуулж байх, дараагийн гуравдугаар чуулганыг 2017 оны сүүлээр хуралдуулах шийдвэрлэлээ.

Ийнхүү НҮБ-ын Байгаль орчны ассемблейн 2 дугаар чуулган амжилттай хуралдаж өндөрлөлөө.

Categories
мэдээ нийгэм

Иргэн, аж ахуйн нэгжид үл хөдлөх эд хөрөнгийн нөхөн олговор олгоно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай” А/421 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Гудамж” төслийн хөрөнгөөр хийж байгаа Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Эрчим хүчний гудамжийг Ажилчны гудамжтай холбох 0.7 км авто замын ажлын трасст өмчлөлийн газар нь орсон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг батлав.

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговор болох 434 сая 300 мянган төгрөгийг нийслэлийн 2016 оны төсөвт батлагдсан нөхөх олговрын хөрөнгөөс гаргахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгалаа.

Иргэний өмчилсөн газрын нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


ЭРЧИМ ХҮЧНИЙ ГУДАМЖИЙГ АЖИЛЧНЫ ГУДАМЖТАЙ ХОЛБОХ 0.7 КМ АВТО ЗАМЫН АЖЛЫН ТРАССТ ӨРТСӨН ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН НӨХӨХ ОЛГОВРЫН ТӨСӨВ

д/д

Газар өмчлөгч, эзэмшигчийн нэр

Хаяг хашааны дугаар

Хөрөнгийн нөхөх олговрынхэмжээ үнэ /төгрөг/

Трасст өртсөн
газрын үнэлгээ, газрын хэмжээ

Эдэлбэрийн хэлбэр

Нийт /төг/

Үл хөдлөх хөрөнгө

Эд хөрөнгө

Хэмжээ /м2/

Үнэ /төгрөг/

0

1

2

3

4

5

6

7

8

1

Сэрээжав Нармандах

ХУД-н 3-р хороо БХТН-н хашааны урд талд

194,000,000

700м2

Эзэмших

194,000,000

2

“Монметалл Сервис” ХХК

ХУД-н 3-р хороо БХТН-н хашааны баруун талд

182,000,000

700м2

Эзэмших

182,000,000

3

Зоноров Мягмаржав

ХУД 3-р хороо БХТН 1-11 тоот

58,300,000

348м2

Эзэмших

58,300,000

Нийт

434,300,000

1748м2

434,300,000

Categories
мэдээ улс-төр

Н.Энхбаяр нар өлсгөлөнгөө зогсоов

МАХН-ын дарга Н.Энхбаяр өчигдөр орой 22:00 цагийн үед Тусгаар тогтнолын талбай дахь өлсгөлөнгөө зогсоолоо. Учир нь Сонгуулийн ерөнхий хорооноос тус намын нэр дэвшигчдийн талаарх материалыг 21:00 цагийн үед хүлээж авсан байна. Түүнчлэн тус талбай дээр удахгүй Хүүхдийн баярын үйл ажиллагаа болох гэж байгаа гэх зэрэг шалтгаанаар өлсгөлөнгөө зогсоосон аж.

МАХН-ын дарга Н.Энхбаяр болон тус намын 10 гаруй гишүүн өнгөрсөн бямба гарагийн үүрийн 6:00 цагийн үеэс өлсгөлөн зарласан. Энэ хугацаанд намын гишүүдийн биеийн байдал нэлээн доройтсон байна.

Categories
мэдээ улс-төр

Нам, эвслүүд нэр дэвшигчдээ бүртгүүлж дуусчээ

УИХ-ын 2016 оны сонгуульд оролцохоор бүртгэгдсэн 11 нам, гурван эвсэл хуульд заасан хугацаанд багтаан нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг Сонгуулийн Ерөнхий Хороонд хүлээлгэн өглөө. Нам, эвсэл нэр дэвшигчдийнхээ нэр дэвшүүлсэн тухай хуралдааны шийдвэр, тэмдэглэл, нэрийн жагсаалт, нэр дэвшигч бүрийн бичгээр өгсөн зөвшөөрөл, нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг, өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг, өр төлбөргүйг нотолсон татварын болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт, төрийн албан тушаалаас чөлөөлөх шийдвэр зэрэг баримт бичгийг өгсөн байна.

Харин сонгуульд бие даан нэрээ дэвшигчдийн материалыг өчигдрөөс хүлээн авч эхэлсэн бөгөөд маргааш хүртэл үргэлжилнэ. Сонгуулийн Ерөнхий Хорооны даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг нэр дэвшигчдийн баримт бичгийг нягтлан шалгаж, ирэх сарын 6-ны дотор бүртгэх эсэх талаар тогтоол гаргах юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“ХҮҮХДИЙН БАЯР” нэгдсэн арга хэмжээний хөтөлбөр

Зорилго: Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Ном”, “Авьяас”, “Багшийн хөгжил” хөтөлбөрийн үр дүнг олон нийтэд тайлагнах, багш, хүүхдийн авьяас, ур чадвар, амжилтыг сурталчлах, алдаршуулах

Хамрах хүрээ: Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, ажилтан, суралцагч, эцэг эхчүүд

Хэзээ: 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 09:00-17:00 цагийн хооронд

Хаана: Чингис хааны нэрэмжит талбай

Уриа: “Найрсаг Улаанбаатарын ирээдүй-Өнөөгийн хүүхдээс”

Зохион байгуулагч: Нийслэлийн Боловсролын газар

Хамтран ажиллах байгууллага:

  • Нийслэлийн засаг даргын тамгын газар,
  • Нийслэлийн соѐл урлагийн газар,
  • Нийслэлийн биеийн тамир спортын газар,
  • Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газар,
  • Улаанбаатар хотын цагдаагийн газар
  • СУИС-ийн ТУС, БУС
  • Дүүргүүдийн Боловсролын хэлтэс,
  • Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг
  • Хэвлэл мэдээллийн байгууллагууд

ДАРААЛЛЫН ТОВЧООН
09:00-10:00 Сурагчдын цахилгаан хөгжмийн хамтлагийн тоглолтууд /”Авьяас” тайз/
11:00-12:15 Нээлтийн ѐслол, нэгдсэн парад
12:15-13:35 Хүндэтгэлийн тоглолт /Төв тайз/
13:40-15:00 “Авьяас” тайзны тоглолт
14:40-16:00 Ундармал авьяаслаг багш, сурагчдын тоглолт /Төв тайз/
16:00-16:20 Шагнал гардуулах ѐслол
16:00-16:30 Хаалтын ѐслол flash mob
10:00-16:30 Өртөөний үйл ажиллагаа
НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХҮНДЭТГЭЛИЙН ПАРАД
26 хайрцагласан парад нь Төв шуудан, Хөрөнгийн биржийн голын замаар хайрцаглан гарч ирж, урдаас хойш чиглэлтэйгээр автомашины замаар нэгдсэн үйл ажиллагааны парадад зориулсан хашаа, хамгаалалтын дагуу явсаар эзэн Чингисийн хөшөөний урд талаар баруунаас зүүн тийш явж, Соёлын төв өргөөний арын замаар орно/
Хөтлөгч парад бүрийн онцлогийн дурдаж, дараах дарааллын дагуу танилцуулна.
11:00-12:15

  1. Батлан хамгаалахын их сургууль цэргийн хөгжмийн сургуулийн 36 бөмбөрчин сурагчдын бөмбөрийн хэмнэлээр парадыг эхлүүлнэ.
  2. Монгол Улсын далбаа, нийслэлийн тугийг барьсан 2 роликтой хүүхэд, нийслэлийн бэлгэ тэмдэг Гарьдхүүгийн хамт гарч ирнэ. Тэдний араас роликтой 50 сурагчийн бийрээр бичсэн бичвэрээ барьсаар гарч ирнэ.
  3. Сургуулийн өмнөх боловсролын “Ногоон гэрэл-Цагаан шугам” хүүхдийн
  4. ЕБСургуулийн “Өсвөрийн зохицуулагч” сурагчид
  5. Өсвөрийн цагдаагийн бүлгэм
  6. ЕБС-ийн ахлах ангийн “Дөл” тоглолтын сурагчид
  7. Тэмүүжин өрлөг сургуулийн сонсогчид
  8. Улаанбаатар хотын цагдаагийн газрын хүүхдийн парад
  9. Сурагчдын дүрэмт хувцастай хүүхдүүд
  10. School police
  11. Бишгүүрчин хүүхдүүд
  12. “Их нүүдэл” шатрын тамирчид
  13. Гимнастик
  14. Хөл бөмбөг
  15. Сагсан бөмбөг
  16. Волейбол
  17. Олон үндэстний соѐл
  18. Загвар өмсөгчид
  19. Робот, авто, усан, нисэх загварууд
  20. Ламхай нар
  21. Эко клубын сурагчид
  22. Жүжигчилсэн тоглолтын сурагчид
  23. Сургууль, цэцэрлэгийн эмч нар
  24. Сургууль, цэцэрлэгийн тогооч нар
  25. Оюуны спортын тамирчид
  26. Тив, дэлхий, олон улсын тэмцээний аварга тамирчид гэсэн дарааллаар парад явна.

НЭЭЛТ, ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТ ТӨВ ТАЙЗ:
12:30-12:50
Улаанбаатарын өглөө. Чингисийн нэрэмжит талбайн төв тайзан дээр цаг болсон 24 хүүхэд байрлалаа эзэлсэн байна.
Цагийн сэрүүлэг дуугарч эхлэхэд 24 цаг, мөн уран хөдөлгөөнт гимнастикийн сурагчид “Гэгээн өглөө сайн байна уу?” дууны аялгуунд бүжиглэж, гимнастик хийнэ.
Сурагчийн дүрэмт хувцастай бага ангийн 17 сурагч цацруулагчтай цүнхээ үүрч, бүжгийн хөдөлгөөнийг төв тайзан дээр хийж, шатнаас доош буухад 4 сургуулийн эргүүл аав, ээжүүд /school police/ талбай руу нэг эгнээнд оруулж зогсоно.
Зохицуулагч: Цэцэрлэгийн багачууд замын зохицуулагчийн үндсэн хөдөлгөөнийг хийж үзүүлнэ. Машины дуут дохио дуугарч чимэглэсэн хүүхдийн автобус талбайд орж ирнэ.
Хүүхдийн автобус: Сурагчийн дүрэмт хувцастай 17 хүүхдийг school police автобусанд суухад нь тусалж, цааш хөдөлж, талбайгаас гарна.
/Хөтлөгч сурагчийн дүрэмт хувцас, цацруулагч, school police, хүүхдийн автобусны үйлчилгээний талаарх мэдээллийг тоймлон хүргэнэ/
12:50-13:50
Бишгүүр хөгжимчид: Ц.Намсрайжавын хөгжим “Халуун элгэн нутаг” нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 500 сурагч хөгжимдөнө.
Төв тайзан дээрх 500 бишгүүрчид хөгжимдөж дуусмагц, хөтлөгч хүндэт зочдыг дараах дарааллаар танилцуулна.

  1. Монгол Улсын ерөнхий сайд бөгөөд хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дарга Ч.Сайханбилэг
  2. НИТХ-ын дарга Д.Баттулга;
  3. НЗДарга бөгөөд Э.Бат-Үүл

Хүндэтгэлийн арга хэмжээг нээж

  1. НИТХ-ын дарга Д.Баттулга;
  2. НЗДарга бөгөөд Э.Бат-Үүл үг хэлнэ.

Баяр хүргэж Монгол Улсын ерөнхий сайд бөгөөд хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дарга Ч.Сайханбилэг нээж үг хэлэх; Энэ үед 500 морин хуурчид төв тайзан дээр байраа эзэлсэн байна.
Морин хуурчид: Төрийн соѐрхолт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “Монгол аялгуу” нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн морин хуурын дугуйлан, “Хаан хуур” сургалтын төвийн сурагчид
Гоцлол хөгжимчин: З.Дарамзагдын хөгжим “Уралдааны морь“ Баянгол дүүргийн 20 дугаар сургуулийн хөгжмийн багш Д.Амгаланбаатар гоцлон хөгжимдөнө.
Морин хуурчид: Ц.Сүхбаатарын хөгжим “Үүлэн бор” нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн морин хуурын дугуйлан, “Хаан хуур” сургалтын төвийн сурагчид
Найрал дуучид:

  • Д.Баттөмөрийн хөгжим Х.Сэргэлэнгийн шүлэг “Хөх яргуй” 250 хүүхэд /250 хүүхэд яргуй цэцэг гартаа барих/
  • З.Хангалын хөгжим С.Дашдооровын шүлэг “Цэцэг юм уу би” 250 хүүхэд/250 хүүхэд олон төрлийн цэцэг гартаа барих/
  • Л.Галмандахын хөгжим С.Надмидын шүлэг “Мөнхийн хүслэн энхтайван” 250 хүүхэд /250 хүүхэд шувуу, эрвээхий, шувуу, загас, үр тариа, инээмсэглэж буй нарыг гартаа барих/ Дуулж дуусмагц 1000 агаарын бөмбөлөгийг хөөргөнө.

Уран хөдөлгөөнт гимнастик: Төв тайзан дээр цэцэрлэгийн насны хүүхдийн уран хөдөлгөөнт гимнастикийн улсын аварга шалгаруулах тэмцээний 3 удаагийн аварга Баянгол дүүргийн 185 дугаар цэцэрлэг төв, Баянгол дүүргийн 85, 94, 157, Баянзүрх дүүргийн 61 дүгээр цэцэрлэг, Сонгинохайрхан дүүргийн 113 дугаар цэцэрлэгийн хүүхдүүдийн үзүүлбэрүүд тэгш талбайд
Найрал дуучид: Д.Лувсаншаравын хөгжим “Маамуу нааш ир”, Л.Галмандахын хөгжим “Бөөн баяр” /250 хүүхэд/ нийт 1000 хүүхдийн найрал дуу
Уран хөдөлгөөнт гимнастик: Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуулийн 1000 сурагчдын үзүүлбэр

ТӨВ ТАЙЗ ХОЁРДУГААР ХЭСЭГ

14:00-16:00
Азийн модель агентлагийн сурагчдын үзүүбэр Шагнал гардуулах ѐслол/НБТСГазар, НЕТГазрын хүүхдийн шагналууд/

  1. Данзанравжаа “Үлэмжийн чанар” Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургуулийн бишгүүр хөгжмийн 20 сурагч
  2. Оюуны спорт: Оюун ухааны академийн 40 сурагчдын үзүүлбэр
  3. Аэробек: Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулийн сурагчид
  4. “Чардаш” нийслэлийн ЕБС-ийн сургуулийн хөгжмийн багш нарын гурвал хөгжимдөнө.
  5. “Олон үндэстний бүжиг” Сонгинохайрхан дүүргийн 67 дугаар сургуулийн бүжгийн сурагчид
  6. М.Эрдэнэ-Очирын дэглэлт “Тогос” Хан-Уул дүүргийн 60 дугаар сургуулийн бүжгийн сурагчид
  7. Шагнал гардуулах ѐслол /хаалтын үг/
  8. Нийслэлийн ЕБС-ийн сурагчдын flash mob

“АВЬЯАС” ТАЙЗ

09:00-10:30
Нийслэлийн ЕБС-ийн цахилгаан хөгжмийн хамтлагийн сурагчдын тоглолт
13:40-15:30
Хөтлөгч: Нийслэлийн засаг даргын нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, БСШУ-ы сайд Л.Гантөмөр нээж үг хэлэх

  1. “Аллегретто, Маамуу нааш ир” Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн бишгүүр хөгжмийн сурагчид
  2. В.Энхжаргалын хөгжим “Тоглоноо би” Сүхбаатар дүүргийн 42 дугаар цэцэрлэгийн хүүхдийн дууны хамтлаг
  3. С.Батболдын хөгжим “Наадацгаая” Сонгинохайрхан дүүргийн 104 дүгээр цэцэрлэгийн хөгжмийн хамтлаг
  4. Г.Баярсайханы дэглэлт “Ботгоны уралдаан” Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургуулийн бүжгийн хамтлаг
  5. Н.Хосбаярын дэглэлт “Наадан” Олон улсын бүжгийн тэмцээний тэргүүн байрын шагналт, ХБК-ийн бүжгийн хос
  6. Монгол ардын дуу “Алим” ХБК-ийн ардын хөгжмийн гурвал
  7. “Латин Америкийн бүжиг” Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн бүжгийн хамтлаг
  8. “Ардын дууны попури” Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй 2-р бага сургуулийн бишгүүр хөгжмийн хамтлаг
  9. “Салхич шувуу” Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургуулийн бүжгийн хамтлаг
  10. Д.Баярсайханы найруулга “Багшаа дурсана” Чингэлтэй дүүргийн сургуулийн өмнөх боловсролын багш нарын хамтлаг
  11. “Бий биелгээ” Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургуулийн язгуур урлагийн бүжгийн хамтлаг
  12. Шагнал гардуулах ѐслол

“МОНГОЛ ГЭР” ӨРТӨӨ

10:10-16:00

  • Уламжлалт зан заншил,
  • Ардын тоглоом наадгай
  • Анги нийтийн уран уншлага
  • Сэтгэхүйн тоглоом
  • Өрж эвлүүлэх тоглоом
  • Хөдөлгөөнт тоглоом
  • Монгол уран бичлэгийн гайхамшиг
  • Монгол хувцас
  • “Монгол гэр” төслийн шагнал гардуулах:
  • Баянзүрх дүүргийн 120 дугаар сургууль
  • Сонгинохайрхан дүүргийн 121 дүгээр сургууль
  • Сүхбаатар дүүргийн 4 дүгээр сургууль
  • Сүхбаатар дүүргийн 29 дүгээр сургууль
  • Хан-Уул дүүргийн Буян-Ухаа цогцолбор сургууль
  • Хан-Уул дүүргийн 15 дугаар сургууль
  • Хан-Уул дүүргийн 41 дүгээр сургууль
  • Хан-Уул дүүргийн 52 дугаар сургууль

“УРАН СЭТГЭМЖ” ХОТХОН /5х5 харьцаатай 6 асар/
10:10-16:00

  • Техник загвар /Авто, усан, нисэх загвар, пуужин /
  • Робот
  • Unimat
  • Хайчилбар
  • Шүр сувсан урлал
  • Lego robot үзүүлбэр
  • Нийслэлийн цэцэрлэг тус бүрд 85ш тоглоом бэлэглэх ѐслол /

Дүүрэг

Сургуулиас

Цэцэрлэгт

Баянгол

13 дугаар

77 дугаар

Баянгол

40 дүгээр

86 дугаар

Баянгол

Оюуны ундраа цогцолбор

88 дугаар

Баянзүрх

84 дүгээр

122 дугаар

Сонгинохайрхан

62 дугаар

121 дүгээр

Сонгинохайрхан

105 дугаар

127 дугаар

Хан-Уул

75 дугаар

72 дугаар

Чингэлтэй

24 дүгээр

43 дугаар

“ХҮҮХДИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА” ӨРТӨӨ /5х5 харьцаатай 6 асар/
10:10-16:00

  • Уран зураг
  • Хатгамал шигтгэмэл /сувс, шүр/
  • Үндэсний урлал /эсгий урлаг, арьсан урлаг, зээгт наамал, зүү ороох, даалин/
  • Цаасан урлал /хайчилбар, нугалбар, орагами/
  • Баримал сийлбэр /UNIMAT-аар хийсэн зүйлүүд/
  • Оѐмол, сүлжмэл урлаг
  • Уран бичлэг /монгол бичгийн
  • Чихмэл тоглоом
  • Шүр сувсан урлал /шигтгэмэл, шүр/
  • Таримал цэцэг

“ХҮҮХЭД ХӨГЖИЛ, ОРОЛЦОО” ӨРТӨӨ /НИЙСЛЭЛИЙН ГЭР БҮЛ ХӨГЖЛИЙН ГАЗАРТАЙ ХАМТРАХ/ /3х3 харьцаатай 3 асар/
10:10-16:00

  • “Хүүхдийн эрхЙийн тухай”, оролцоо, хөгжлийн байгууллагуудын үйл ажиллагааны сурталчилгаа
  • Хүүхдэд үйлчилгээ үзүүлэх: сургууль, цэцэрлэгийн эмч нар үзлэг хийж /өндөр, жин, хараа/, зөвлөгөө өгөх

ХҮҮХДИЙН ХҮНС “АМТЛАГ” ӨРТӨӨ /НИЙТЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАХ/
/3х3 харьцаатай 4 асар/
10:10-16:00

  • 1650₮ цэцэрлэгийн хүүхдийн хоолны амталгаа
  • 600₮ “Үдийн цай”-ны амталгаа

“ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ” ӨРТӨӨ /3х3 харьцаатай 2 асар/
10:10-16:00

  • 2012-2016 онд ашиглалтад хүлээж авсан ЕБС, цэцэрлэгийн макет, загварын үзэсгэлэн, судалгаа тоон мэдээлэл

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР