Categories
мэдээ соёл-урлаг

Шилдэгийн шилдэг “ТОП 2” хүүхдийг шалгаруулах уралдаан өнөөдөр болно

Шилмэл загварын ордоноос Монголын загварын
ертөнцийн хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулах , авъяаслаг өсвөр үеийнхний
хүсэл мөрөөдлийг дэмжих , зорьсондоо хүрэхэд нь гарц нээж өгөх мөн өсвөр
үеийнхний хувцаслах соёл , гоо зүйн таашаалд нөлөөлөх зорилготойгоор “ТОП 2”
тэмцээнийг зохион байгуулж байна.

ЕБС-ийн сурагчдын дунд хувцас загварын шилдгийг
тодруулах эхний шатны “ТОП 2” тэмцээнийг сургуулиуд дээр зохион байгуулах ба
шалгарсан дизайнерууд болон моделиудыг тодруулах финалын тоглолт Blue sky
tower-т зохион байгуулагдана. Тэмцээн 2 үе шаттайгаар явагдсан ба 1-р шатны
шалгаруулалтыг сургууль тус бүр дээр явуулсан юм.

Тухайн сургууль бүрээс 2-р шатанд шалгарсан
оролцогчдыг Шилмэл Загварын Ордны мэргэжлийн баг бүрэлдэхүүн шүүлт явуулан
финалд оролцох шилдэг 90 модель 20 сургуулийн дизайнеруудыг сонгож авсан юм.

Энэ удаагийн Топ 2 тэмцээнд Улаанбаатар хотын
ЕБС-ийн нийт сургуулиуд болон Дархан, Эрдэнэт хотоос, Дундговь аймгаас гээд
хөдөө орон нутгаас шилдэг багууд ирж оролцож байгаагаараа онцлог болж байна.

Мөн “ Топ 2” тэмцээнийг Сити дээд сургууль, СУИС,
Монголын сурагчдын холбоо, NARUMI make up studi, OK сэтгүүл, Инфо тв сэтгүүл
тус тус дэмжин ажиллаж байна. Гала тоглолт 2016 оны 04 сарын 01-ний 16 цагт
Blue sky tower-т болно.

Categories
мэдээ нийгэм

Хүүтэй нь хамт архи уулаа гэж зодож гэмтээжээ

Өнгөрсөн амралтын өдөр буюу ням гаригт Баянзүрх дүүргийн 26-р хороонд 102-р байрны гаражид насанд хүрээгүй 15 орчим насны хоёр хүү архидан согтуурсан хэрэг гарчээ. Түүнийг тэдний нэгийнх нь аав болох Баянгол дүүргийн тавдугаар хороонд оршин суух, 50 настай эрэгтэй Г олж мэдсэн бөгөөд манай хүүтэй хамт архи уулаа гэх шалтгаанаар 15 настай Э гэгч хүүг зодож гэмтээсэн байна. Улмаар хүү ГССҮТ-д хүргэгдэн эмчлүүлж байгаа бөгөөд хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж буй аж. Энэхүү дуудлага мэдээллийг зодуулсан хүүгийн ар гэрийнхэн цагдаагийн байгууллагад өгчээ.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 11-р хороо, “Хонхорын …-р гудамжинд мансуурсан хүн сууж байна” гэсэн мэдээллийн дагуу шалгахад тус хороонд суух, 16 настай, эрэгтэй С нь ахуйн хэрэглээний хий /газ/ үнэртэж мансуурсан байдалтай байжээ. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. Ерөнхий боловсролын сургуулийн III улирлын амралт үргэлжилж буйтай холбогдуулан эцэг эхчүүдийг үр хүүхдээ хаана, хэнтэй, юу хийж байгааг анхаарч, хариуцлагатай байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

“Илгээлтийн эзэд” аяны хүрээнд малчдад хүргэгдэх ёстой 400 боодол өвс Тахилтад айлын хашаанд байна

МУГЖ С.Жавхлан,Т.Баясгалан нар өөрсдийн санаачлан хэрэгжүүлсэн “Илгээлтийн эзэд” аяны хүрээнд тоглолт зохион байгуулж, орлогоороо өвс тэжээл, лаа чүдэнз зэрэг малчдын хэрэгцээт зүйлсийг худалдан авахад зарцуулсан. Уран бүтээлчдийн уриалснаар үзэгчид өөрсдийн оёсон нэмнээ, бээлий, төлийн уут зэргийг ч тоглолтын үеэр давхар хандивласан гэдгийг хэн бүхэн тодхон санаж байгаа. Тэгвэл энэ аяны хүрээнд цугласан 400 боодол өвс хүрэх ёстой малчныхаа хашаанд биш, Улаанбаатарт тодруулбал Тахилтад айлын хашаанд байна.

Увс аймгийн Улаангом суманд “Илгээлтийн эзэд” аяны хүрээнд цугласан өвс тэжээлийг татаж авахаар болсон гэнэ. Тус суманд онцгойгоос 1200 боодол өвс, 200 шуудай буюу таван тонн тэжээл хуваарилан, ачуулжээ. Гэтэл 400 боодол өвсийг хотод үлдээн, 800 боодол өвс 200 шуудай тэжээлийг Улаангом руу ачуулжээ. Дээрх өвс тэжээлийг тээвэрлэсэн жолооч Б.Мягмаржав “Би Хятадын “Норд Бенз” маркийн хүнд даацын ачааны автомашинтай. Үүгээрээ орон нутаг, хот хоёрын хооронд тээвэр хийж мөнгө олдог. Гуравдугаар сарын 25-нд онцгой байдлын албаны хашаанаас 400 боодол өвс, 200 шуудай тэжээл ачаад, сумын Засаг дарга О.Ганхуягийн зөвлөснөөр бүх өвсөө Тахилтад хамаатныхаа хашаанд буулгасан. Наад өвсөө хэсэг хугацаанд найдвартай хадгалчих газар буулгаад дахиж очоод үлдэгдлийг нь ав гэсэн учраас би тэгсэн хэрэг” гэлээ.

Өнөөх 400 боодол өвс буулгасан хашааны эзэн Батсүхтэй өчигдөр холбогдоход “Манай хашаанд буулгасан 400 боодол өвс тоо ёсоороо байгаа. Удахгүй ирж авна гэсэн” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Элэгний эмийг өнөөдрөөс хөнгөлөлттэй үнээр түгээнэ

Элэгний В, С болон хавсарсан өвчний эсрэг таван эмийг эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үнээр өнөөдрөөс олгоно. Тухайлбал, үүнд В вирусийн эсрэг “Тенофовир”, “Телбивудин”, мөн бусад вирусийн эсрэг “Ламивудин”, “Рибавирин”, “Интерферон” гэсэн эмүүдийг эрүүл мэндийн даатгалын сангаас үнийг нь хөнгөлж байгаа юм. Тухайлбал, “Тенофовир” эмийг 220 орчим мянган төгрөгөөр худалдаалдаг. Тэгвэл эрүүл мэндийн даатгалд хамруулснаар иргэд 1200 төгрөгөөр авах боломжтой болно.

Иргэдийн хувьд эмээ хөнгөлөлттэй авахын тулд эхний ээлжид холбогдох шинжилгээнүүдээ өгнө. Улмаар эм уух, эмчилгээнд хамрагдах шаардлагатай гэсэн эмчийн бичиг авч, харьяа өрхийн эмнэлэгтээ хандана. Ингээд өрхийн эмнэлгээс эмийн хөнгөлөлтийн бичгээ авч эмийн санд очих юм.

Иргэдийн хувьд элэгний эм гэхээр С вирусийн эсрэг “Харвони” эмтэй андуурах тохиолдол гарчээ. Энэ удаад “Харвони” эмийг хөнгөлөлттэй үнээр олгохгүй. Одоогоор “Харвони” эмийг хөнгөлөлттэй үнээр олгох асуудлыг гурван яамны түвшинд ажлын хэсэг гарган хэлэлцэж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Татварын буцаан олголт эхлээгүй байна

Нийслэлийн хэмжээнд татварын буцаан олголт
эхлээгүй байна. Албаны хүний мэдээлж буйгаар татварын буцаан олголтыг
материалаа өгсөн хугацаагаар нь хоёр хуваажээ. Ингээд эхний ээлжид нэгдүгээр
сарын 22-ны өдрөөс өмнө өгсөн 11 700 иргэний буцаан олголтыг энэ сарын 10-ны
дотор хийнэ гэлээ. эдгээр иргэдэд олгох 9.2 тэрбум төгрөгийг баталгаажуулаад
Төрийн сангийн газарт өнгөрсөн сард хүргүүлсэн билээ.

Энэ жилийн хувьд улсын хэмжээнд 75 мянга 395
иргэнд 45.8 тэрбум төгрөгийн татварын буцаан олголтыг хийхээр баталгаажуулжээ.
Эдгээрийн 60 хувь нь орон сууц, 40 хувь нь сургалтын төлбөрийн буцаан олголт юм
байна. Одоогоор ганцхан Говь сүмбэр
аймгийн иргэдэд л буцаан олголтыг 100 хувь өгчээ. Харин бусад аймаг, нийслэлийн
хувьд дөрөв дүгээр сард ээлж дараалан олгоно. Улмаар тавдугаар сар гэхэд буцаан
олголтыг бүрэн дуусгах юм байна.

Хувь хүний орлогын албан татварын хуулиар
хөнгөлөлт эдлэх боломжийг 2009 оноос эхлүүлж байсан юм. Анх 2009 онд 10 мянган
иргэн татварын хөнгөлөлтөд хамрагдаж байсан бол 2016 онд энэ тоо 75 мянгад
хүрчээ.

Categories
мэдээ нийгэм

Улстөрчдийн дараагийн золиос нь цагдаагийн ажилтнууд, прокурор, шүүгчид болж, хэлмэгдэнэ

УИХ-ын гишүүн Х.Баттулгатай холбогдож, олон нийтийн цуглаан дээр хэлсэн үгийнх нь талаар тодрууллаа.

-Та “Жудагт Монгол”-ын цуглаанд оролцож, олны анхаарлыг татсан үг хэллээ?

-МоАХ энэ цуглааныг дэмжиж оролцож байна. Өөр арга алга. Иргэд урвагч, шуналтнуудын бэлэн аманд хууртаж, өрийн дарамтад туйлдаж байхад дуугүй суух эрх байхгүй гэж үзэж, МоАХ-ны Удирдах зөвлөлөөс “Жудагт Монгол”-ын зохион байгуулж байгаа цуглаанд оролцох нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан.

-Та хүний, өөрийн намын гишүүдийг улс төрөөс явуулахыг уриалж, нэрлэлээ. Яагаад?

-Улстөрчид “нүүрсчдийн нам” гэж ярьдаг улс төр, бизнесийн бүлэглэлийг нэрээр нь илчиллээ. Улстөрчид, эрх мэдэл бүхий хүмүүс бүгд мэддэг атлаа дуугардаггүй. Одоо цаг нь болсон гэж бодож байна. Монголчууд бүгд тэдний тоглоом болоод улс орноороо дуусч байна. Хүмүүс ирээдүйдээ итгэлгүй болсон байна. Бүгд л одоо цаашдаа яах вэ гэж байна.

-Зарим нь танай намын гишүүд биз дээ?

-Намын гишүүн байна гэдэг чинь “нам нийлж сэм хуйвалдаад” ард түмнээ мөлжиж, эх орон, газар шороогоо зарна гэсэн үг биш.

-Та нэрлээд хэлчихлээ. Харин танай нам хариуцлага тооцож чадах уу? Хуйвалдаад өнгөрнө гэж бодож байна уу?

-Хэрэв тэгж чадахгүй бол ард түмэн хариуцлага тооцох хэрэгтэй. Эдэнд хонь шиг өрлүүлэх үү? Яасан гэж? Эх орноо, газар нутгаа, ард түмнээ өмгөөлсөн гэж үү? Бид монголчууд. Хэнээс ч дутахгүй эр зоригтой ард түмэн.

-Таныг шалгаж байгаа хэрэг ямар шатандаа байна вэ?

-Энэ бол улс төрийн зорилготой зохиож байгаа хэрэг. Эрх мэдлээ ашиглаж улс төрийн хэлмэгдүүлэлт явуулж байгаа хэлбэр. Та нар санаж байгаа байх. 2008 оны долдугаар сарын 1, МАХН-ын дарга Н.Энхбаяр, зөвлөх Л.Гансүх, “Эрдэнэс Таван толгой” компанийн захирал Я.Батсуурь, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг тойрсон баривчилгаа гээд…

-Хэн зохион байгуулж байгаа гэж?

-“Нүүрсчдийн нам” гэдэг бүлэглэл. Эрх мэдэлтэй улстөрчид, тэдний найз бизнесмэнүүдийн хүсэл шуналыг эсэргүүцсэн бүхнийг ийм аргаар айлгаж, дарамталж байна. Энэ бүх сэдвийг улс төрийн зорилготой зохион байгуулж, цагдаа хүчний байгууллагаар гүйцэтгүүлж, тэднийг удирдан ажиллаж байна. Гэхдээ тэр улстөрчид нь хэзээ ч хариуцлага хүлээлгүй, нуугдаад л үлдэнэ. Яг 2008 оны долдугаар сарын 1-ний хэрэг шиг. Энэ хэрэгт тушаал биелүүлсэн цагдаа нарыг золиослоод л, тушаасан, турхирсан улстөрчид нь сугарч үлдсэн. Одоо биднийг хэлмэгдүүлж байгаа хэрэг цагаадах цаг ирнэ. Тэр үед цагдаа нар, прокурор, шүүгчид л золиос болж хэлмэгдэнэ.

-Яагаад ?

-Эрх мэдлээрээ айлгаж, хуулийн ажилтнуудаас хууль бус зүйл шаардаж, шахаж хийлгэж байгаа улстөрчид дараа нь тэднийгээ буруутгаад л өөрсдөө цэвэр үлдэх хүмүүс. Тэдэнд нэр төр, ичих нүүр гэж байхгүй.

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар аймгийн Наран суманд гарсан түймрийг цурманд орууллаа

Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар Булган аймгийн Бугат сум, Дорнод аймаг Баянтүмэн, Баян-Уул, Матад сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Сүхбаатар, Наран, Дарьганга сум, Хэнтий аймгийн Биндэр сум гээд дөрвөн аймгийн есөн суманд 10 удаа, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо Богины аманд нэг түймэр, нийтдээ 11 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 2 га ой, 39,350 га хээр, нийт 39,352 га талбай түймэрт өртсөн байна.

Ой, хээрийн гал түймрийн улмаас 2 гэр, 1 саравч шатаж, 40 толгой мал өртөж хорогдсон. Түймрийг унтраахад Онцгой байдлын байгууллагаас 86 албан хаагч, 6 автомашин, Хилийн цэргийн анги, байгууллагаас 79 албан хаагч, 7 автомашин, 2 мотоцикль, орон нутгаас 192 иргэн, 19 автомашин тус тус дайчлагдан нийт 357 хүн, 32 автомашин, 2 мотоцикльтой ажиллав.

Одоогийн байдлаар улсын хэмжээнд нэг түймэр цурмандаа орсон байгааг бүрэн унтраахаар ажиллаж байна. Энэ нь гуравдугаар сарын 30-ны өдрийн 16:46 цагт Сүхбаатар аймаг Наран сумын 2 дугаар багийн нутаг “Бага-уул Арын гуу” гэдэг газар хээрийн түймэр гарсан дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, Хилийн цэргийн Онгоны отрядын 6, 7-р заставаас 18 албан хаагч, 2 автомашин, 2 мотоцикль, орон нутгаас 57 иргэн, 5 автомашин, нийт 87 хүн, 8 автомашин, 2 мотоцикльтой ажиллаж өнөө өглөө буюу гуравдугаар сарын 31-ний өглөөний 03 цаг 40 минутанд түймрийг цурманд оруулсан бөгөөд одоо бүрэн унтраахаар ажиллаж байна.

Түүнчлэн Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газраас гарсан ой, хээрийн гал түймрийг хохирол багатай, шуурхай унтраах зорилгоор тухай бүр төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн дарга нарт түймрийн цагийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар заавар, зөвлөмж өгч, мэргэжлийн шуурхай удирдлагаар ханган ажиллаж байгаа юм.

Ер нь хаврын хуурайшилт эрчимжиж түймрийн гаралт, давтамж нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд ой, хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ спорт

Өнөөдөр манай долоон бөх барилдана

Туркийн Самсун хотноо жүдо бөхийн гран при тэмцээн өнөөдөр эхлэж байна. Хэсгийн барилдаанууд Улаанбаатарын цагаар 16:00 цагаас эхэлнэ. Энэ удаагийн Самсуны Гран При тэмцээнд дэлхийн 67 орны эрэгтэй 236, эмэгтэй 161, нийт 397 жүдоч оролцож байгаа аж. Тэгвэл манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр 7 тамирчин барилдана.

Өнөөдөр эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг-ын жингийн барилдаанууд болж, манай 7 бөх дэвжээнд гарч барилдах юм. 60 кг-ын жинд Г.Баттулга, Б.Амартүвшин нар зодоглож байна. Г.Баттулгын хувьд В хэсэгт багтаж, эхний тойрогтоо Люксембургийн тамирчин Том Смиттэй барилдахаар оноолт таараад байна. Тэгвэл Б.Амартүвшин С хэсэгт багтаж, Узбекстаны Доёрбек Урозбоевтай барилдахаар оноолт таарчээ.

Харин 66 кг-ын жинд Д.Алтансүх, М.Ганболд нар барилдана. Манай бөх В хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийлээд байна. Тэгвэл М.Ганболд эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Их Британийн бөх Колин Оатестай барилдахаар оноолт таарлаа.

Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Э.Базаррагчаа барилдаж байгаа бөгөөд эхний тойрогтоо Туркийн бөх Килик Назликантай барилдана. Харин 52 кг-ын жинд Гавьяат тамирчин, дэлхийн аваргын хүрэл медальт М.Бундмаа барилдаж байгаа юм. Манай тамирчин С хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Турк болон Финландын тамирчдын аль ялсантай нь барилдах юм.

Тэгвэл 57 кг-ын жинд Л.Энхрийлэн, А.Батзул нар барилдаж байгаа юм. Л.Энхрийлэнгийн хувьд эхний тойрогтоо Украины бөх Хевондиан Шушанатай барилдах бол А.Батзул Туркийн бөх Гокгоз Майнтай барилдахаар оноолт таарлаа.

Categories
мэдээ нийгэм

Айл өрхийн тоолуурыг зуны цагийн хуваарьт шилжүүллээ

Өнгөрсөн жилээс эхлэн улс даяар цагийн тооллыг тодорхой хугацааны давтамжтай нэг цагаар урагшлуулж, хойшлуулдаг болсонтой холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооноос цагийн ялгаварт электрон тоолууртай хэрэглэгчдийн цахилгаан хэрэглээг тооцох тарифын цагийг мөн адил өөрчилж байхаар шийдвэрлэсэн.

Энэ шийдвэрийн дагуу дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс айл өрхийн өдөр шөнө, үйлдвэр, аж ахуйн нэгжийн өдөр, орой, шөнийн хэрэглээний тариф мөрдөх хугацаа нэг цагаар урагшилна.

Тодруулбал өдөр, шөнийн тарифт тоолууртай айл өрхийн шөнийн хэрэглээг тооцох цаг 22:00-07:00, өдөр, орой, шөнийн тарифт тоолуур хэрэглэдэг үйлдвэр, аж ахуйн нэгжийн шөнийн хэрэглээг тооцох цаг 23:00-07:00 болно.

Categories
мэдээ нийгэм

ФОТО: “Маск продакшн”-ий тайзний ард