Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Энхцэцэгийн аав Ж.Төмөрсүх Нийслэлийн прокурор болон Хууль зүйн сайдад хандан өргөдөл гаргажээ

Өнөөдөр Г.Түвшинжаргал нарын хэрэгт сэжигтэнээр
холбогдоод байгаа Т.Энхцэцэгийн аав Ж.Төмөрсүх нь Нийслэлийн прокурор
Ц.Амгаланбаатар болон Хууль зүйн сайд Д.Дорлигжав нарт хандан өргөдөл гаргажээ. Тэрбээр өөрийн охин
Т.Энхцэцэгийг хорионд байцаагдах субект биш гэж үзэж буйгаа илэрхийлэн, иргэн
хүний болон хүүхдийн эрх ноцтой зөрчигдөхөөс
урьдчилан сэргийлэх үүднээс хариуцсан прокурор, байцаагч нарыг бусдын нөлөөнд
авталгүй, хүний эрхийг дээдлэн ажиллаж байгаа эсэхэд хяналт тавихыг хүсч
өргөдөл гаргажээ.

Түүнчлэн
Монгол улсын хүчний болон хуулийн байгууллагынхныг хараат бус байж, ард
түмэндээ амласан тангарагтаа үнэнчээр, зөв шийдвэр гарган ажиллахыг чин сэтгэлээсээ
хүссэн байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Ц.Нацагдоржийн мэндэлсний 65 жилийн ойн тоглолт болно

Монгол улсын төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн мэндэлсний 65 жилийн ойг тохиолдуулан түүний гарын шавь нар, мөн хамтран ажиллаж, уран бүтээлээ туурвих явцдаа түүнээс цаг ямагт суралцаж явсан багш шавийн барилдлагатай эрхэм дотны нөхөд, “Нацагдорж сан”-гийн санаачлагаар 2016 оны 04 дүгээр сарын 02-09-ний өдрүүдэд их багшийн хөгжмийн бүтээлүүдийг СУИС, УДЭТ, ҮДБЭЧ, УДБЭТ, Улсын филармони, МХЗХ, ХЦДБЭЧ, Хөгжим Бүжгийн Коллежийн тайзнаа амилуулж, үзэгч түмэндээ толилуулж байна.

Тэрбээр 1970-аад оноос уран бүтээлийн гараагаа эхэлж, “Үүлэн заяа”, “Өгөөдэй хаан”, “Гэсэр”, “Гүн гэрийн гүнж” дууриуд, “Гүег хаан”, “Нүүдэл” бүжгэн жүжиг, 5 симфони, “Найрагчийн нигүүсэл”оратори, “Хөдөөгийн сайхан” 4 ангит чуулбар, “Өргөөний баяр наадам” зэрэг симфони найрал хөгжимд зориулсан 10 шахам удиртгал, найраглал, төгөлдөр хуур, морин хуур найрал хөгжмийн концертууд, үндэсний хөгжимд зориулсан олон арван концерт бүтээлүүд, “Төрийн сүлд өршөө” 5 ангит, “Шинэ үсгийн багш” зэрэг 30 гаруй кино жүжгийн хөгжим, 80 гаруй дуу, романс болон бусад хөгжмийн зохиолчдын 150 гаруй хөгжмийн бүтээлийг симфони найрал хөгжимд найруулан бичиж, нийтдээ 350 орчим бүтээлийн баялаг сан хөмрөгтэй болжээ.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд:

IV/02-нд УДЭТ-т “Тунгалаг тамир” мюзикл

IV/04-нд ҮДБЭЧ-д “Нүүдэл” бүжгэн жүжиг

IV/05-нд Улсын филармонид “Аялгуун мандал” тоглолт

IV/ 06-нд СУИС-д “Мэргэжлийн хөгжим шинэ зуунд” эрдэм шинжилгээний хурал

IV/06-нд ХБК-д “Нутгийн чулуу” тоглолт

IV/07-нд УДБЭТ-т “Гүн гэрийн гүнж” /3 бүлэгт, 5 үзэгдэлт дуурь/

IV/08-нд СУИС-д “OPUS-IX” шилдэг дуу шалгаруулах уралдаан

IV/09-нд CORPORATE HOTEL & CONVENTION CENTRE

Categories
мэдээ спорт

Г.Ган-Эрдэнэ олимпийн эрхээ авлаа

“Рио-2016” олимпийн
наадмын эрх олгох боксын Ази номхон далайн бүсийн орнуудын тэмцээн үргэлжилж
байна. Манай тамирчдаас Азийн аварга Д.Отгондалай, ОУХМ Б.Чинзориг нар олимпийн
эрхээ авсан бол дөнгөж сая эрэгтэйчүүдийн -49 кг-д ОУХМ Г.Ган-Эрдэнэ Энэтхэгийн
боксчин Девендро Лаймрамтай тулалдаж олимпийн эрхээ авав.

Categories
мэдээ спорт

ФИФА-гийн шүүгчид манай улсад ирлээ

Үндэсний супер лигийг шүүн явуулах ФИФА-гийн
шүүгчид гурав дахь удаагаа Монгол Улсад ирлээ. Кришна Домингүэзийн хувьд
өнгөрөгч онд болсон дэлхийн бага олимп гэж нэрлэгддэг “Универсиад”
наадамд ОХУ, АНУ-ын тоглолтыг ахлах шүүгчээр гүйцэтгэсэн. Үүгээрээ тэрбээр олон
улсын түвшин дэх ямар чансаатай шүүгч болохоо харуулсан юм. Мөн 2019 оны
ДАШТ-ийг шүүн явуулах урилгаа аваад байгаа гэсэн.

Габриэль Рамирезийн хувьд Америк тивийн аварга
шалгаруулах тэмцээнийг олон удаа шүүн явуулж байгаа, шүүгчээр 20 дахь жилдээ
ажиллаж буй туршлагатай юм.

Categories
мэдээ нийгэм

Тариаланчдад 25 тэрбум төгрөгийн зээл олгоно

Хүнс, Хөдөө аж ахуйн яам өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж, Хөгжлийн банкны эх үүсвэрээр 100 тэрбум төгрөгийн зээлийг хоёр жилийн хугацаатайгаар олгох байсан ч одоогоор 25 тэрбум төгрөгийн хөрөнгө л босгоод байгаагаа мэдэгдэв. Энэ мөнгийг тариалалтаа эхлэхэд санхүүгийн дэмжлэг шаардлагатай байгаа тариаланчдад талбайн хэмжээг нь харгалзаж хуваан олгохоор болсон байна. Зээлийн хүү нь 12.5 хувь байх юм байна. Гэхдээ зээл авсан тариаланчдыг эхний найман сар үндсэн төлбөрөөс нь чөлөөлөх аж.

Хөгжлийн банкны энэхүү зээлийг авах хүсэлтэй аж ахуйн нэгж иргэд эхлээд Хүнс, хөдөө аж ахуйн яамд шаардагдах бичиг баримтын хамтаар зээл авах өргөдлөө өгнө. Дараа нь салбар яамнаас нь Хаан, Голомт, Худалдаа хөгжлийн банкуудад иргэдийн хүсэлтийг дамжуулж, зээлийг шийдвэрлэх юм. Хүнс, Хөдөө аж ахуйн яамнаас тариан талбайн хэмжээгээс нь хамаарч нэг га-д 350 мянган төгрөг хүртэлх мөнгийг зээлнэ гэж тооцжээ.

Categories
мэдээ нийгэм

“Ажлын байрны хөдөлмөрийн эрүүл мэндийг сайжруулъя” нэг сарын аян өнөөдөр нээлтээ хийлээ

Дэлхийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр жил бүрийн 4 дүгээр сарын 28-нд болдог. Тус өдөртэй холбогдуулан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, зөвлөмж, дүрэм, журам, стандартуудыг иргэд, ААНБ-дад сурталчлан таниулах, ослыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор Хан-Уул дүүргийн хэмжээнд олон ажлыг зохион байгуулдаг.

“Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аян-2016” ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран “Ажлын байрны хөдөлмөрийн эрүүл мэндийг сайжруулъя” уриан дор нэг сарын аяны нээлтийг дүүргийн Соёлын төвд хийлээ.

Нээлтийн арга хэмжээнд ХУД-ийн Засаг даргын орлогч Д.Анхбаяр, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Э.Болорчулуун, Хөдөлмөрийн яамны Хөдөлмөрийн эрүүл мэнд, судлалын төвийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн газрын дарга П.Энхтайван, Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Нямсүрэн, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган, Хөдөлмөрийн хэлтсийн дарга А.Алтанцэцэг, Хөдөлмөрийн яамны Хөдөлмөрийн эрүүл мэнд, судлалын төвийн хөдөлмөрийн нөхцөл судлалын газрын дарга А.Цэнгэлмаа болон ААНБ-ийн төлөөлөгч,иргэд оролцлоо.

Categories
мэдээ нийгэм

“Өгөөдэй хаан” мөнгөн зоосыг танилцууллаа

Өгөөдэй хааны мэндэлсний 830 жилийн ой 2016 онд тохиож байна. Үүнтэй холбоотойгоор Монголын зоос судлалын холбоо хүсэлт гарган Монголбанкны гэрээт зоос цутгагч байгууллага болох “Койн Инвест Траст” компанид доорхи үзүүлэлт бүхий “Өгөөдэй хаан” мөнгөн зоос 2500 ширхэгийГ захиалан цутгуулжээ.

Зоосны нэр: Өгөөдэй хаан

Он: 2016 он

Нэрлэсэн үнэ: 10,000 төгрөг

Металл: 925 сорьцтой мөнгө

Жин: 25 грамм

Диаметр: 38.61 мм

Цутгах хэмжээ: 2500 ш

Өнөөдөр буюу 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр дээрхи зоосны нээлтийн ёслол “ART SHOP”-ийн гурван давхарт болж өндөрлөлөө.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хууль зөрчин, иргэдийн дулааныг салгасан байжээ

“Дэнж хотхон” Орон сууцны контороос
өр авлагаа авах зорилгоор тус конторт харъяалагдах СБД-ийн 9 дүгээр хорооны 62
дугаар байр, 11 дугаар хорооны 52, 54 дүгээр байр, БЗД-ийн 1 дүгээр хорооны 8
дугаар байр, 4 дүгээр хорооны 50, 8.1 байруудын дулааныг хязгаарласан гэсэн
гомдол ирсний дагуу ШӨХТГ-аас
шалгалт хийжээ.

Тус компани нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12.9 дэх “Бараа,
ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах,
гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно” гэсэн,
Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.10 дах “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон
хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх”-ийг хориглосон
заалтыг тус тус зөрчсөн байсныг тогтоож өнөөдөр дээрх байруудын дулааныг өгч эхэлжээ.
Ийнхүү компани хоорондын зөрчлийн улмаас дунд нь хохирч байсан иргэд дулаанаа
авч харин зөрчил гаргасан “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК дахин ийм зөрчил
гаргахгүй гэдгээ мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

“Монгол тамга” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийнэ

Аливаа улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолын бэлгэдэл, төрийн бодлого үйл ажиллагааны батламж болдог тамга , түүнийг судлах нь түүхэн үйл явдлыг баримтаар нотлох ихээхэн ач холбогдолтойн үүднээс 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Монголын Үндэсний Музейд “Монгол тамга” үзэсгэлэнг дэлгэн үзэгч түмэндээ толилуулж байна. Тус музейн сан хөмрөгт Дундад эртний үеэс XX зууны эхэн үед холбогдох үе үеийн Монгол төрийн бодлого, үйл ажиллагаанд хэрэглэгдэж байсан түүхэн олон үед хамаарах нийт 1500 орчим тамга, тэмдгээс судалгааны ач холбогдол, үзэгчдэд таашаал өгөх өнгө үзэмж зэргийг харгалзан 100 гаруй тамгыг сонгон, энэхүү үзэсгэлэнд дэлгэн үзүүлж буй билээ.

Тамга нь тухай нийгмийн харилцаа хөгжлийн онцлог, бичиг соёлыг өөртөө тусгаж байдгаараа онцлог юм. Тухайлбал, XIII зууны үеийн төрийн тамга нь уйгаржин монгол, Юань гүрний үед олон үндэстэн ястныг хураан захирах зорилгоор зохион хэрэглэсэн дөрвөлжин үсгээр, харин Манжийн эрхшээлийн үед Монголын засаг захиргааны тамга нь манж, монгол бичиг бүхий бичээстэй болон өөрчлөгдөж байжээ. 1911 онд Монгол улс тусгаар тогтнолоо сэргээн төрийн хаш тамгыг соёмбо бүхий уйгаржин монгол, дөрвөлжин үсгээр, засаг захиргааны байгууллагууд нь дундаа соёмботой уйгаржин монгол бичээс бүхий тамга хэрэглэж ирсэн нь 1921 оны үндэсний ардчилсан хувьсгалаар бий болсон Ардын засгийн газар, түүний дараах БНМАУ-ын төрийн тамганд ч уламжлагдан хэрэглэгдсэн нь монгол төрийн залгамж чанар хадгалагдаж ирснийг гэрчлэх буй за.

Харин 1940 онд батлагдсан Үндсэн хуулинд улсын сүлдийг өөрчилсөнтэй холбогдон Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1940 оны 11 дүгээр сарын 16-ны 63 дугаар тогтоолоор тамга нь дугуй хэлбэртэй болсон байдаг. Үүний дараагаар 1946 оны 1 дүгээр сарын 1-ээс эхлэн БНМАУ- ын төрийн хэрэг хөтлөх бичиг нь крилл бичиг болж өөрчлөгдсөнөөр тамгыг шинэчлэн, тамга, тэмдэгний бичээсийг крилл үсгээр бичдэг болжээ.

Ийнхүү та бүхэн бидний толилуулан буй “Монгол тамга” үзэсгэлэнгээс Их Юань улсын аялан явах цэргийн мянганы ноёны газрын тамга, Монгол улсын элчин харилцаанд холбогдох тамганууд, Нийслэл Хүрээний голын чойжон сахиулсны хувраг тушаалтныг захирах тамга зэрэг олон сонирхолтой түүх өгүүлэх тамганаас гадна, тухайн тамганы гарал үүсэл, хөгжлийн товч түүх, монголчуудын эрхэмжилж ирсэн төрийн тамганы хувьсал, түүхий эд, хэлбэр төрх, хэмжээ, хийцийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах болно.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн хошуучийн амийг хөнөөсөн этгээдийг шүүж байна

Цагдаагийн хошууч эмэгтэйг аавтай нь хөнөөж, гэр
бүлийнх нь хоёр хүнийг шархдуулсан онц ноцтой хэрэг өнгөрсөн оны 11 дүгээр
сарын 26-наас 27-нд шилжих шөнө гарсан билээ. Энэхүү хэргийг өнөөдөр Баянзүрх,
Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр хэлэлцэж
байна.

Хэрэг гарсан даруйд уг хэрэгтэй холбогдуулан
цагдаагийн байгууллагынхан Пүрэв овогтой Батбаярыг сэжиглэж, улс орон даяар
эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлсэн. Улмаар цагдаагийн ажилтнууд шуурхай
ажиллаж өнгөрсөн 11 дүгээр сарын 29-ний 12:00 цагийн үед сэжигтэн Б-г Хан-Уул
дүүргийн нутаг дэвсгэр, Яармаг орчмоос баривчлан саатуулсан байдаг.

Тухайн үед эжигтэн П.Батбаяр талийгаач бүсгүйг
дүүтэйгээ суулгахгүй гэснийх нь төлөө хөнөөсөн байж магадгүй гэсэн мэдээлэл
гарч байв.