Categories
мэдээ нийгэм

Нэг хүний хүсэлтээр “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийг зогсоох асуудал байхгүй гэв

Өнөөдөр “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин хэвлэлийн хурал хийж, тус нэвтрүүлгийн санаачлагч үүсгэн байгуулагчийн хувьд нэвтрүүлгээ түр зогсоож байгаагаа мэдэгдсэн. Түүний энэхүү мэдэгдлийн дараа “Hero Entertainment” студийн хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ “Монгол ньюс” мэдээллийн төвд ирж хариу мэдээлэл хийв.

Тэд “Манай хамт олон үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхөөр хэвлэлийн хурал зарлалаа. Энэ хэрэг 2016 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр болсон. Нэвтрүүлгийн бичлэг алдагдаж, алдагдсан даруйд бид Оюуны өмчийн газарт мэдэгдсэн. Харин тус газраас энэхүү нэвтрүүлгээ өөрсдийн оюуны өмч гэдгээ батал гэсэн. Ингээд холбогдох баримтуудыг өгсөн боловч ”Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийг “Hero Entertainment”-ийн оюуны өмч гэдгийг нотлох хууль зүйн үндэслэл алга гэх албан бичиг хүргүүлсэн юм. Тиймээс бид цагдаад албан ёсоор хандаж шалгуулах хүсэлт гаргасан. Хэргийг шалгаж “Hero Entertainment”-ийн Б.Баатарыг хохирогч гэж тогтоосон байгаа. Гэтэл өнгөрсөн баасан гаригт зарим мэдээллийн хэрэгслээр энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж мэдээлэл цацсан. Бидэнд Прокурорын газраас хэрэг хаагдсан тухай албан ёсны мэдэгдэл өнөөдрийг хүртэл ирээгүй байна. Тиймээс прокурорын шийдвэр хүчин төгөлдөр эсэхэд эргэлзэж байна” гэв.

Мөн “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэг бол хэн нэг хүний дан ганц өмч биш. Тиймээс нэг хүний хүсэлтээр нэвтрүүлгийг зогсооно гэх асуудал байхгүй. Цаашид нэвтрүүлгийн бичлэг хийгдсээр байх болно” гэлээ.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Улаанбурханы өвчлөл 0-8 сартай болон 15-29 насны хүүхэд, залуучуудын дунд өндөр хэвээр байна

Улаанбурхан өвчний байдал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэнд спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Энэ оны дөрөвдүгээр сарын 25-ны байдлаар улсын хэмжээнд улаанбурхан өвчний нийт 17357 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 4 дүгээр сарын 15-21-ний долоо хоногт 1366 сэжигтэй тохиолдол мэдээлэгдсэн нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 30 орчим хувиар буурчээ. Гэсэн ч энэ өвчин Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Орхон, Дархан-Уул аймаг, Улаанбаатар хотод тархалт өндөр байна. Өвчлөл 0-8 сартай болон 15-29 насны хүүхэд, залуучуудын дунд өндөр хэвээр байна.

Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд Халдварт өвчин судлалын үндэсний төвд нийт 2208 өвчтөн хандсаны 77 хувь нь улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэй, 18 хувь нь хэвтэн эмчлүүлсэн бөгөөд 0-9 сартай 21 хүүхэд эрчимт эмчилгээний тасагт эмчүүлж байна. Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан Шуурхай ажлын хэсэг Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулан ажиллаж байна.

Цэргийн госпитал, ЭХЭМҮТ, Нэгдүгээр төв эмнэлгээс амьсгалын 3 аппаратыг ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт шилжүүлэн ажиллуулж байна. Улаанбурхан өвчнөөр өвчлөгсдийн ойрын хавьтлын судалгааг хийж, 160 хүнийг голомтын дархлуужуулалтад хамруулсан байна.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн барина

“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл”-ийн төслийг хэлэлцээд, Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Үндсэн чиглэлийн төсөлд УИХ-ын 2016 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах, инфляцыг нам, тогтвортой түвшинд хадгалах, төсвийн бодлогод шинэчлэл хийж, төсвийн тэнцлийг алдагдалгүй байлгах, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг бууруулах, бодит салбарын өсөлтийг дэмжиж, салбар тус бүрийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэсэн бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ.

Макро эдийн засгийн бодлогын хүрээнд 2017 онд эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ буураад байгаа энэ үед эдийн засгийн эерэг өсөлтийг хадгалах, инфляцын түвшинг 5-7 хувьд байлгах, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг бууруулж, 6,8 хувьд хүргэх, нэгдсэн төсвийн тэнцлийн ДНБ-д эзлэх хувийг 0,0 хувь байлгах, төлбөрийн тэнцлийн урсгал дансны алдагдлыг бууруулж, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхээр төлөвлөөд байна.

Categories
мэдээ нийгэм

Олон улсын монголч эрдэмтдийн XI хурал болно

Олон улсын монголч эрдэмтдийн XI их хурлыг ”Монгол судлал ба тогтвортой хөгжил” сэдвээр энэ оны наймдугаар сарын 15-18-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Хурлыг зохион байгуулах бүрэлдэхүүнийг БСШУ-ы сайд Л.Гантөмөрөөр ахлуулан байгуулж, бэлтгэл ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж үр дүнг Засгийн газарт танилцуулан ажиллахыг үүрэг болголоо.

Олон улсын Монгол судлалын холбооны дүрмийн дагуу таван жил тутамд зохин байгуулагддаг монголч эрдэмтдийн олон улсын их хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулдаг байна. Хурлаар сүүлийн таван жилд монгол судлалын салбарт бий болсон ололт, амжилтыг хэлэлцэхийн зэрэгцээ дэлхийн Монгол судлалын төв манай улсад байдгийн баталгаа болсоор иржээ. Өмнөх хурлуудад гадаадын 25 орны 250 гаруй, дотоодын 100 гаруй эрдэмтэд оролцож байсан бөгөөд энэ удаагийнхад мөн тэр жишгээр гадаад, дотоодын 400 орчим эрдэмтэн, судлаач оролцохоор тооцож байна.

Categories
мэдээ улс-төр

Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн барив

Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж, төсөлд Засгийн гарын гишүүдийн саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Монгол Улс жилдээ 2000 орчим нийтийн тээврийн хэрэгсэл импортлон авдаг бөгөөд үүнээс дотооддоо 100-150 нийтийн тээврийн хэрэгслийг үйлдвэрлэх боломжтой юм.

Машин үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж 20 автобус угсарч, үйлдвэрлэхэд шаардагдах эд ангийг импортлоход Гаалийн албан татварт 385 сая төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт 449 сая төгрөг төлсөн буюу нийт 834 сая төгрөгийн татвар төлсөн байна. Хагас иж бүрдлийн нөхцөлөөр импортлон оруулж буй эд ангийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлснөөр нэгж бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өртөг 15 хувиар буурч, дотоодын зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэнэ.

Хууль хэрэгжсэнээр машин үйлдвэрлэлийн чиглэлээр жилдээ 6,1 тэрбум төгрөгийн нэмүү өртгийг Монгол Улсад бий болгож, тухайн салбарын мэдлэгтэй боловсон хүчний чадамж сайжирч, 220 гаруй шууд болон дагасан ажлын байр бий болж, дэвшилтэд технологи, инновоацийг Монгол Улсад нутагшуулах боломж бүрдэх юм.

Categories
мэдээ нийгэм

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 318 айлын орон сууц ашиглалтад оржээ

Нийслэлээс аль болох хотын А зэрэглэлийн
бүсэд барилга барих зориулалтаар газар олгохоос татгалзаж, гэр хорооллын
газрыг дахин төлөвлөх барилгажуулах ажилд хувийн хэвшил болон хөрөнгө
оруулагчдыг татан оролцуулах бодлого баримтлан ажиллаж байгаа юм.
Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас өгсөн мэдээллээр сүүлийн 2
жилийн хугацаанд Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу гээд хэд
хэдэн газарт шинээр барилга барих 69 зөвшөөрөл олгосоноос 30 орчим хувь
нь баригдаад дуусах шатандаа явж байгаа юм байна.

Харин гэр хороолллын дахин төлөвлөлтийн
хүрээнд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор баталсан
байршлуудаас 22 байршлын 58 хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгч
шалгаран үйл ажиллагаа явуулж байгаагаас 21 хэсэгчилсэн талбайд барилга
угсралтын ажил эхлээд байна. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд нийт 7374
айлын орон сууцны барилга угсралтын ажлыг эхлүүлснээс 2014 онд 588
айлын орон сууц, 2015 онд 1656 айлын орон сууцыг барьж, ашиглалтад
оруулжээ.

Энэ ажлын үр дүнд гэр хорооллын дахин
төлөвлөлтийн төсөлд хамрагдсан 500 өрхийн 2100 иргэн хашаагаа орон
сууцаар сольжээ. 2016 онд нийт 4044 айлын орон сууцны барилгыг
ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй бөгөөд эхний хагас жилд 1104 айлын орон
сууцыг ашиглалтад оруулж, дахин төлөвлөлтөд хамрагдсан 4000 гаруй
иргэдийг орон сууцаар хангахаар ажиллаж байна. Энэ оны эхний улирлын
байдлаар Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хороонд төсөл хэрэгжүүлэгч
Зургаан талт ХХК 150 айлын орон сууц, мөн дүүргийн 8, 16 дугаар хороонд
төсөл хэрэгжүүлэгч Гангар инвест ХХК 168 айлын орон сууцны барилгыг тус
тус ашиглалтад оруулж, дахин төлөвлөлтөд хамрагдсан 167 айл өрх шинэ
байрандаа оржээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд 2016 онд ашиглалтад
орох орон сууцны барилгын мэдээлэл

Д/д

Байршил

Төсөл хэрэгжүүлэгч

Ашиглалтад орох хугацаа

Байрны тоо /айл/

Баянзүрх дүүргийн 8,16-р хороо, Батлан хамгаалах их сургууль орчим

Баганат өргөө ХХК

III улирал

144

Гангар инвест ХХК болон Вишн девелопмент ХХК-ийн түншлэл

I улирал

168

II улирал

168

III улирал

168

Баянзүрх дүүргийн 13,14-р хороо, Орон сууцны XVI хороолол орчим

Моннис урбан девелопмент ХХК

IV улирал

336

Зургаан талт ХХК

I улирал

150

III улирал

200

Баянзүрх дүүргийн 2-р хороо Мамба дацан орчим

Магма од ХХК

III улирал

81

IV улирал

36

Сүхбаатар дүүргийн 9,10,11,12-р хороо, Орон сууцны VII хороолол орчим

Бэрэн групп ХХК

VI улирал

720

Пример инвестмент групп ХХК

II улирал

60

IV улирал

60

Сүхбаатар дүүргийн 15-р хороо Дамбадаржаа орчим

Цэлмэг Ази ХХК

III улирал

70

Хан-Уул дүүргийн 8-р хороо

Ажнай цэгц ХХК

III улирал

96

Баянгол дүүргийн 11,12, 22-р хороо

Очирням проперти девелопмент ХХК

IV улирал

63

Грийн ресурс констракшн ХХК

III улирал

112

IV улирал

96

Чингэлтэй дүүргийн 13,15-р хороо хайласт орчим

Асар өргөө ХХК

III улирал

40

Буурал сутай ХХК

II улирал

88

Сонгинохайрхан дүүргийн 1,2,20-р хороо Толгойт орчим

Стандарт проперти групп ХК

II улирал

262

IV улирал

532

Сонгинохайрхан дүүргийн 10-р хороо Баянхошуу орчим

Назу проперти групп ХХК болон Хаус жейд ХХК-ийн түншлэл

IV улирал

74

Сонгинохайрхан дүүргийн 5,6,7-р хороо Ханын материал орчим

Хера пропертийз ХХК

II улирал

320

Нийт

4044

Categories
мэдээ улс-төр

Байнгын хороо цэцийн дүгнэлтийг хүлээж авахыг дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын хороо хуралдаж, Үндсэн хуулийн цэцийн 05 тоот дүгнэлтийг хүлээж авахыг дэмжлээ.
Хуралдаанд оролцсон Р.Гончигдорж гишүүн цэцийн дүгнэлтийг хүлээж
авахгүй, хууль бус шийдвэр гаргахад оролцохгүй хэмээн үзэж, картаа
сугалсан. Гэсэн ч байнгын хорооны дарга Су.Батболод гишүүнийг дуудаж,
ирц бүрдүүлснээр хуралдааныг хэвийн үргэлжлүүлсэн. Ингээд гишүүд асуулт
асууж, хариулт авсны дараа байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар
цэцийн дүгнэлтийг хүлээж авахаар боллоо. Цэцийн 05 тоот дүгнэлтийн дагуу УИХ сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулж, пропорцианаль элементээр 28 гишүүн сонгохгүй болох юм.


Categories
мэдээ нийгэм

Замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хааж хучилтын ажил хийнэ

Их Монгол
Улсын гудамжны 2.1 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд
Замын Цагдаагийн баруун урд уулзвараас Баянмонгол хорооллын уулзвар
хүртэлх замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хааж хучилтын ажил хийнэ.

Тодруулбал,
Замын Цагдаагийн баруун урд уулзвараас Баянмонгол хорооллын уулзвар
хүртэлх хэсгийн хөдөлгөөнийг 04 сарын 29-ний 00:00 цагаас 05 сарын
01-ний 23:00 цагийн хооронд, Замын Цагдаагийн баруун урд уулзварыг 04
сарын 29-ний 22:00 цагаас 04 сарын 30-ны 10:00 цагийн хооронд тус тус
хэсэгчлэн хаах тул дээрх хугацаанд Та бүхэн өөр замыг сонгон зорчино уу.

Энэхүү хязгаарлалтай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний нийт 4
чиглэл буюу Ч:10 “Ганц худаг-Сансар-Баянмонгол хороолол-Мишээл экспо”,
Ч:28 “Сэлх-7 буудал-Ард кино театр-Ривер гарден хороолол”, Ч:32
“Улиастай-Баянмонгол хороолол-ТЭЦ3”, Ч:44 “Нарангийн
гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв” чиглэлүүдийн замналд өөрчлөлт ороод
байна. Дээрх чиглэлүүдийн нийт 39 тээврийн хэрэгсэл Үндэсний цэцэрлэгт
хүрээлэнгийн замаар үйлчилнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл,
олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Оюутнууд сургалтын төлбөрийн зээлд хамрагдах боломжтой боллоо

Засгийн газрын хуралдаанаар “Сайн оюутан” хөтөлбөрийг баталлаа. Тус хөтөлбөр нь дээд боловсролын байгууллагын өрсөлдөөнийг дэмжих, сургалтын санхүүжилтийн механизмыг сайжруулах замаар боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, оюутны бие даасан байдал, хариуцлага, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, сурах бололцоог нэмэгдүүлэх зорилготой юм. Хөтөлбөрийн зорилтын хүрээнд оюутанд зээл олгох журмыг энэ тогтоолын хавсралтаар баталж, хэрэгжилтийг 2016 оны тавдугаар сарын 2-ноос зохион байгуулахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Сангийн сайд Б.Болор нарт даалгалаа. “Сайн оюутан” хөтөлбөрийн хүрээнд богино болон урт хугацааны шат дараалсан арга хэмжээг авах бөгөөд хөтөлбөр нь хоёр үе шаттай байх аж.

1. Дээд боловсролын сургалтын төлбөрт зориулан авсан иргэдийн цалин, тэтгэврийн зээлийг “Сайн оюутан” хөтөлбөрийн зээлд шилжүүлнэ. Энэ хүрээнд 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш дээд боловсролын сургалтын төлбөр санхүүжүүлэхээр авсан иргэдийн зээлийн одоогийн хүүг таван хувь болгон бууруулөх бөгөөд хэд хэдэн шаардлага тавьж байгаа юм байна.

2. Урт хугацааны зээлд дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын, үндсэн ангийн оюутан хамрагдана. Нэгдүгээр дамжааны оюутнуудад элсэлтийн ерөнхий шалгалтын дүн 650-аас дээш байх, хоёр болон түүнээс дээш дамжааны оюутнууд 3,5-аас дээш голч дүнтэй байх шаардлага тавигдана.

Зээл нь их, дээд сургуулиудын нэг жилийн төлбөрийн дундажтай уялдуулан банк эрсдэлийн удирдлагын хүрээнд шийдвэрлэнэ. Жилийн хүү нь 5 хувь, барьцаагүй байх бөгөөд оюутан сургууль төгссөнөөс хойш 4 жил хүртлэх хугацаанд эргэн төлөх юм байна.

Categories
мэдээ нийгэм

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн бичлэг алдагдахад гадны том бүлэглэл ороогүй гэв

Монгол Тулгатны 100 эрхэм нэвтрүүлгээрээ олонд танигдсан хөтлөгч
П.Анужин яг одоо Монгол Ньюс мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийж
байна.

П.Анужин “”Монгол
тулгатны 100 эрхэм” эхлээд таван жилд 50 нэвтрүүлэг үзэгчиддээ хүргэсэн
байна. Юуны түрүүнд энэ нэвтрүүлэгт оролцож байсан хүмүүстээ баярлалаа.

Нэвтрүүлгийг надтай хамт хөтөлж ирсэн Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн ахдаа гүн талархаж явдгаа илэрхийлмээр байна.

Миний хувьд хөтлөгч Анужин нэрээр танигдсан. Гэхдээ миний мэргэжил
олон улсын хуульч. Энэ оны нэгдүгээр сард “Hero Entertainment” студиэс
“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн дүрс алдагдсан. Энэ үеэр”Hero
Entertainment” студийн захирал, найруулагч Б.Баатар бичлэгүүдийг маш том
бүлэглэл хулгайлсан гэж албан ёсоор мэдэгдсэн. Өнгөрсөн гуравдугаар
сард цагдаа энэ хэргийг шалгаж эцсийн дүгнэлт гаргажээ.

Цагдаагийн байгууллагын
мэдэгдэлд “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн бичлэг
алдагдахад гадны том бүлэглэл ороогүй гэдэг нь тодорхой болсон.
Тийм учраас энэ нэвтрүүлгийг санаачлагчийн хувьд энэ асуудал эцэслэн шийдэгдтэл түр хугацаагаар түдгэлзүүлэх гэж байна.

Бид анх энэ нэвтрүүлгийг бүтээхдээ сайхан түүхийг бичих гэсэн
зорилготой байсан учраас энэ зорилгыг алдагдуулахгүйн тулд түр
хугацаагаар зогсоож байна.” гэв.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН