Categories
мэдээ улс-төр

Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг хуралдлаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай
/шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг
хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын
хэсгийн хуралдаан өнөөдөр /2016.04.26/ боллоо.

Хуралдааныг ажлын хэсгийн ахлагч, Улсын
Их Хурлын гишүүн Л.Болд даргалж, Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл,
Х.Тэмүүжин болон ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан Хууль зүйн яам,
Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар,
Тахарын ерөнхий газар, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн төлөөлөл
оролцов.

Ажлын хэсэг чуулганы завсарлагааны
хугацаанд дээрх хуулийн төсөл дээр ажилласан бөгөөд хуулийн төсөлтэй
холбогдуулан Хүний эрхийн Үндэсний Комисс, Улсын Их Хурлын Тамгын газрын
Экспертийн албанаас гаргасан зөвлөмж, холбогдох төрийн болон төрийн бус
байгууллага, эрдэмтэн судлаачдаас ирүүлсэн саналуудыг нэг бүрчлэн
хэлэлцэж зарчмын зөрүүтэй 81, найруулгын 96 санал бэлтгэн Байнгын
хороонд танилцуулахаар тогтов.

Үүнд Улсын Их Хурлын гишүүдээс болон
төрийн болон төрийн бус байгууллагуудаас ирүүлсэн гэрч хохирогчыг
хамгаалах чиг үүрэгтэй Тахарын албыг хэвээр үлдээх, иргэний хэргийн
талаар гарсан шүүхийн шийдвэрийг гэрээний үндсэн дээр бусдаар
гүйцэтгүүлэхээр, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх газрын чиг үүргийг 9
дүгээр зүйлээр нэмэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын цол байсныг
албаны цол болгон өөрчлөх, дэд комиссар цол болон шийдвэр гүйцэтгэгчид
олгох урамшил гэснийг төслөөс хасах, Тусгай хэрэгсэл, Галт зэвсэг гэсэн
зүйлүүдийг хасаж Хууль сахиулахын тухай хуулийн төсөлд шилжүүлэх зэрэг
саналуудыг хэлэлцэн шийдвэрлэв.

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ бүтцийн зарим өөрчлөлтийг хийжээ

Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Эрүүгийн цагдаагийн газарт бүтцийн өөрчлөлт хийн хэлтсийн дарга болоод дэд дарга нарыг шилжүүлэн өөрчилсөн байна.

Энэхүү өөрчлөлтөөр ЭЦГ-ын бүрэлдэхүүнд байсан Эрэн сурвалжлах хэлтсийг Мөрдөн байцаах газарт шилжүүлсөн бөгөөд үүнийг дагалдаад цагдаагийн 70 гаруй ажилтныг шилжүүлэн томилжээ.

Тухайлбал, МБГ-ын дэд дарга, хурандаа Э.Идэрцогтыг албан тушаалаас нь өөрчилж, ЦЕГ-ын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн ахлах байцаагч болгов. Түүний ажлыг Нийслэлийн цагдаагийн газрын дэд дарга бөгөөд Гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа Б.Даваажавт өгчээ.

Мөн цагдаагийн I хэлтсийн даргаар ажиллаж байсан, хурандаа Ж.Эрдэнэболдыг Нийслэлийн цагдаагийн газрын дэд даргаар томилсон бол оронд нь СБД-ийн Цагдаагийн II хэлтсийн дарга, хурандаа Д.Манлайбаатар томилогдсон байна. Д.Манлайбаатарын ажлыг МБГ-ын дэд даргаар ажиллаж байсан, хурандаа Х.Доржсүрэн хийх ажээ.

Categories
мэдээ улс-төр

Түнш зочид буудлуудад валют солих цэг байгуулна

АСЕМ-ын Байр, зочид буудлын асуудал хариуцсан ажлын хэсэг 4 дүгээр
сарын 26-нд ээлжит хурлаа хийж, саяхан болж өндөрлөсөн Ази, Европын
парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын зочлох үйлчилгээний үр дүнг
хэлэлцэж, алдаа оноогоо дүгнэлээ.

Төлөөлөгчдийн байрласан “Шангри-ла”, “Туушин”, “Улаанбаатар”, “Блю
Скай” зэрэг зочид буудал, хүлээн авалт болсон Төрийн ордны зоогийн
газар, “Чингисийн хүрээ” жуулчны цогцолборт МХЕГ-аас эрүүл ахуй, аюулгүй
байдлын шалгалт явуулсан байна.

Зочид төлөөлөгчдийн хоол хүнсний аюулгүй байдал, зочлох үйлчилгээний
чанар ерөнхийдөө хангалттай сайн үнэлэгдсэн боловч тодорхой хэмжээний
дутагдал илэрснийг холбогдох газруудад мэдээлж, дараагийн арга
хэмжээнүүд зохиогдохоос өмнө эрүүл ахуй, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний
нэгдсэн сургалтыг зохион байгуулах нь зүйтэй гэж ажлын хэсэг
шийдвэрлэлээ.

Мөн түнш зочид буудлуудад Монголбанкны албан ёсны зөвшөөрөлтэй гадаад
валют солих цэг байгуулах талаар судлах, “АСЕМ вилла” цогцолборын
ногоон байгууламжийн ажлыг 5 дугаар сарын 7-нд болох “Мод тарих үндэсний
өдөр”-тэй уялдуулж эхлүүлэх зэргийг ажлын хэсэг дарга П.Цагаан
даалгалаа.

Categories
мэдээ нийгэм

Шатахууны үнэ 10-250 төгрөгөөр буурчээ

ШӨХТГ-аас шатахууны жижиглэнгийн үнийг
50-100 төгрөгөөр буулгах боломжтой хэмээн үзэж, импортлогчдод хандаад
байсан юм. Энэ дагуу энэ сарын эхэнд “Монсуль” ХХК, “Петрожамп” ХХК,
“Тэс петролиум” зэрэг компаниуд шатахууны үнийг 80-120 төгрөгөөр
бууруулсан юм.

Мөн томоохон импортлогчид ШӨХТГ-ын
саналыг хүлээн авч, шатахууны үнээ бууруулжээ. Тухайлбал, “Петровис”,
“Шунхлай”, “Сод монгол” компаниуд орон нутагт шатахууны жижиглэнгийн
үнийг 10-250 төгрөгөөр буулгасан байна. Тус компаниуд баруун бүсэд
150-250, хангайн бүсэд 30-160, төвийн бүсэд 10-50 төгрөгөөр шатахууны
үнээ буулгажээ.

Categories
мэдээ нийгэм

СХД-ийн Засаг даргыг огцруулсаныг эсэргүүцлээ

Сонгинхайрхан
дүүргийн АН-ынхан өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Тэрхүү хурлынхаа үеэр
СХД-ын Засаг дарга М.Чинболдыг огцруулсан асуудалд санал нийлэхгүй
байгаагаа мэдэгдсэн бөгөөд шударга бус үйлдлээ зогсоохыг шаардсан
шаарлагыг хүргүүлсэн юм.

Тус шаардлагад
“Өнгөрсөн 4 жилийн хугацаанд сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө
Ардчилсан нам биелүүлэхээр чамгүй хичээж ажиллаа. Засгийн газар, Нийслэл
болон Дүүргийн түвшинд томоохон шинэчлэлийн ажлуудыг хийж чадлаа.
Цаашид хийж бүтээх олон ажлын суурийг тавьж, Монголын ирээдүйг өөдрөгөөр
харан ажилллаж байна. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр сөрөг хүчин
болох МАН өнгөрсөн 4 жилийн хугацаанд АН-ын Засгийн газрыг огцруулах,
хийж бүтээсэн болгоныг харлуулах, гацаах ажлыг хийсээр ирлээ.

МАН-ын
хийдэг ганц ажил нь Засгийн газрыг огцруулах, сайдуудыг шүд сугалах
мэтээр огцруулахаар өргөн барьж УИХ-ын чуулганы ихээхэн цаг хугацааг
барсан байдаг. Сонгууль дөхсөн энэ үед тэдний засаг огцруулах, төрийн
ажлыг гацаах явуургүй үйлдэл нь дүүргүүдрүү шилжиж байна. СХД-ийн МАН-ын
санаачлагаар СХД-ийн Засаг дарга М.Чинболдыг огцруулах хурлыг ИТХ-ын
дарга Х.Нямбаатар удаа дараа зохион байгуулсан. 2016 оны 4 сарын 22 нд
ИТХ-ын хуралдаанд нийт 41 төлөөлөгчөөс МАН-ын 21, МАХН-ын 1 төлөөлөгч
ирүүлэн ирц бүрдүүлж, өмнөх жилүүдэд дүүргийн Засаг даргын ажлыг 90
гаруй хувиар “Хангалттай” хэмээн дүгнэсэн байтал муу ажилласан хэмээн
олонхиороо огцруулах шийдвэр гаргалаа. Дашрамд дурьдахад СХД-ийн ИТХ-ын
дарга Х.Нямбаатар нь 2012 онд сонгогдохдоо хууль зөрчин байж намын
жагсаалтаар сонгогдсон, олонхиороо хаацайлуулж 4 жил хууль бусаар
ажиллаж байна.

Тодруулбал Х.Нямбаатар нь “Аймаг, сум, дүүргийн Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгох хуулийн … тухайн дүүрэгтээ
сонгуулиас өмнө 180 хоног амьдарсан байх … ” заалтыг зөрчин сонгогдсон
Баянгол дүүргийн иргэн юм. СХД-ийн Засаг дарга М.Чинболд сүүлийн 3
жилийн хугацаанд Нийслэлийн 152 хорооноос 152-р байранд орсон 22-р
хорооны Засаг даргыг ажлын хариуцлага тооцож, мөн 5-р хорооны ИНХ-аас
ажлын тайланд “Хангалтгүй” үнэлгээ өгч огцруулсан ИНХ-ын тогтоолыг
хүлээн авч шийдвэр гаргасан.

Гэтэл ажил хийдэггүй, ажлын үзүүлэлт
хангалтгүй Хорооны засаг дарга нарт хариуцлага тооцсон дүүргийн Засаг
дарга М.Чинболдыг буруутгаж, улс төржүүлэн жагсаал цуглаан зохион
байгуулж, улмаар ИТХ-ын хуралдаан зарлаж огцруулж, иргэдэд чирэгдэл
учруулж байгааг СХД-ийн Ардчидсан нам хүлээн зөвшөөрөхгүй. Иймд СХД-ийн
ИТХ болон СХД-ийн иргэд хүндрэл учруулж, улс төрийн тоглолтоо зогсоохыг
СХД-ийн МАН-ын дарга Д.Сумъяабазар, СХД-ийн ИТХ-ын хууль бус дарга
Х.Нямбаатар нараас шаардаж байна. Хууль бус шийдвэрээ зогсоох хэрэгтэй”
гэжээ .

Categories
мэдээ эдийн-засаг

Төсөв 615.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ

Монгол Улсын
2016 оны нэгдсэн төсвийн эхний улирлын гүйцэтгэл гарчээ. Нэгдүгээр
улирлын гүйцэтгэлээр төсөв 615.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан
байна.

Энэ оны эхний
улирлын байдлаар тэнцвэржүүлсэн орлого 1095.2 тэрбум төгрөг, эргэж
төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 1710.9 тэрбум төгрөг болж, тэнцэл 615.7
тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байна.

Энэ нь
төлөвлөсөн төсвийн нийт алдагдлын 57.2 хувьтай тэнцэж байгаа аж. Төсвийн
тэнцвэржүүлсэн алдагдал өнгөрсөн оны мөн үеэс 471.1 тэрбум төгрөгөөр
өсчээ. Энэ нь төсвийн орлого 10.9 хувиар буурсантай холбоотой аж.

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ-ын тэргүүн дэд даргаар П.Баттогтохыг томиллоо

Монгол Улсын
Шадар сайд Ц.Оюунбаатарын тушаалаар ОБЕГ-ын удирдлагын бүрэлдэхүүнд
өөрчлөлт оруулж, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын даргаар онцгой
байдлын хурандаа П.Баттогтохыг томиллоо.

Онцгой байдлын хурандаа П.Баттогтох нь Хууль сахиулахын их сургуулийн Онцгой байдлын сургуулийн захирлаар ажиллаж байсан юм.

Түүнчлэн
онцгой байдлын хурандаа Ц.Ганзоригийг Стратегийн бодлого, төлөвлөлт,
хамтын ажиллагаа, дотоод сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа хариуцсан
дэд даргаар, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуянг Захиргаа удирдлага,
боловсон хүчний нөөц, аюулгүй байдал, дотоод асуудал хариуцсан дэд
даргаар энэ сарын 22-ны өдрөөс томилов.

Монгол Улсын
Шадар сайд Ц.Оюунбаатарын тушаалыг Шадар сайдын ахлах зөвлөх П.Даш
танилцуулж, албаныхаа нэр хүндийг өргөн, хоёргүй сэтгэлээр ажиллахыг
албан хаагчдад хүслээ.

Categories
мэдээ нийгэм

Эмч нар жагсаж байна

Энэ оны есдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын эмнэлгийн мэргэжилтэнд хариуцлага тооцох тухай заалтыг Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүд эсэргүүцэж буйгаа мэдэгдэж байсан.

Улмаар УИХ, Засгийн газар, Эрүүл мэнд, спортын яаманд хуулинд өөрчлөлт оруулах шаардлага хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй аж. Иймд өнөөдөр 13.00 цагаас 16.00 цагийн хооронд “Чингисийн талбай”-д жагсаал зохион байгуулахаар болжээ. Эрүүл мэндийн ажилтын ҮЭХ-ны гишүүд болон тус салбарын ажилчид “Чингисийн талбай”-аас Эрүүл мэнд, спортын яамны гадна очиж Эрүүгийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг шаардах юм байна.

Энэхүү жагсаал, цуглаан нь орон даяар өрнөж 21 аймаг, хөдөөгийн зарим суманд нэгэн зэрэг зохион байгуулагдаж буй аж. Жагсаалд Төв аймаг болон Багануур дүүрэг зэрэг орон нутгийн болон нийслэлийн 11 мянга гаруй эмнэлгийн ажилтны төлөөлөл оролцож байна.

Categories
мэдээ улс-төр

МАХН-МҮАН-ын “Шудрага ёс” эвслийн өргөтгөсөн хуралдаан боллоо

Өнөөдөр МАХН-МҮАН-ын “Шудрага ёс” эвслийн өргөтгсөн хуралдаан боллоо. Хуралдаанаар Намбарын Энхбаяр “Ардчилсан нийгэмд бүгд бие биеэ хүндэтгэж амьдрах ёстой. Нэг ч иргэний санал бодол гээгдэх ёсгүй гэсэн ардчиллын суурь зарчим байдаг.

Олонхын санал гэдэг нь 100 хүн санал хураалаа гэхэд 51 хүний санал нь олонх болж 49-ийнх нь шууд хогийн сав руу ордог. 100 хүн байсан ч гэсэн хамаагүй 51 хүний саналаар бүхюм шийдэгддэг. Нөгөө 49-ийгөө ч цаазалж болно. Гэтэл бид ийм муухай харгис тогтолцоо руу буцаж очих гэж байна.

Намайг энийг ярихаар МАН, АН-ынхан тойргоос гарч чадахгүй хүн ингэж ярьлаа гэж их басамжлаад байгаа. Гэхдээ шударга сонгууль явуулбал би ямар нэгэн тойрогт харьцангуй өндөр санал авна” гэжээ.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

“Алс газар сурахаар одогсод” үзэсгэлэн гарлаа

Маргааш ХБНГУ-ын Элчин сайдын яамны байранд “Алс газар сурахаар одогсод” үзэсгэлэн нээлтээ хийх юм. Энэ жил ХБНГУ, Монголын улсын хооронд боловсролын салбарт хамтран ажиллаж эхэлсэний 90 жилийн ой тохиож байгаа билээ. Тэртээх 1926 онд монгол залуус анх удаагаа баруун Европт суралцахаар явсан түүхтэй бөгөөд түүнээс хойш бараг бараг зуун жил өнгөрлөө. Энэ хугацаанд манай хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагаа амжилттай үргэлжилсээр байна.

ХХ зууны эхээр Герман, Францад суралцахаар явсан анхны монгол залуусын талаар өгүүлсэн уг гэрэл зургийн үзэсгэлэнг ХБНГУ-аас Монгол улсад Элчин сайд Тийдэман, Германы эрдмийн солилцооны алба (DAAD), Архивын ерөнхий газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулж олон сонирхолтой түүхэн зургуудыг олны хүртээл болголоо.

Ю.Дэлгэр