Categories
мэдээ нийгэм

Татвар төлөх хуулийн хугацаа дуусахад цөөн хоног үлдлээ

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын
бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажил нийслэлийн
хэмжээнд үргэлжилж байна. НИТХ-ын Тэргүүлэгчдээс баталсан журмын дагуу тээврийн
хэрэгслийн улсын дугаарын сүүлийн тоогоор ялган албан татвар, төлбөрт хамруулж
байхаар шийдвэрлэсэн.

Энэ журмын дагуу дөрөвдүгээрр сард 4,9 дугаараар төгссөн
тээврийн хэрэгсэл албан татварт хамрагдана. Хэрвээ тээврийн хэрэгсэл эзэмшигч
та хуулийн хугацаандаа амжин албан татвар, төлбөрөө төлөөгүй
тохиолдолд захиргааны арга хэжмээ тооцож, тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд
оролцуулахгүй болохыг анхаарна уу гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл
мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Бага насны хүүхэд ууланд түймэр тавьжээ

Иргэдийн санамсар болгоомжгүй үйлдэл, бага насны хүүхдээ хайхрамжгүй орхиноос үйдэлтэй галын дуудлага их ирдгийг Онцгой байдлынхан хэлж, анхааруулдаг билээ. Өчигдөр гэхэд бага насны хүүхэд ууланд түймэр тавьсан хэрэг тарьжээ.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэг 25, “Зүүн салааны ууланд түймэр гарч байна” гэсэн мэдээллийг авч шалгахад Одонтод оршин суух есэн настай эрэгтэй хүүхэд шүдэнзээр тоглож байгаад гал алдсан байна. Байшинтын уулын орой хэсгийн 2 га орчим өвс шатсан хэргийн газраас эд мөрийн баримтаар “Спички” гэсэн нэртэй тал хэсэг нь шатсан шүдэнзний хайрцаг, толгой хэсэг нь шатсан шүдэнзний мод зэргийг хураан авч шалгаж эхэлжээ.

Мөн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд “Ойчдын гудамжинд гал гараад байна” гэсэн мэдээллийг дөрөвдүгээр сарын 27-нд авч шалгажээ. Шалгахад ШУА-ийн Геоэкологийн хүрээлэнгийн нэг га газрын шар өвс шатаж, тэнд тарьж ургуулж байсан чацаргана, үхрийн нүд, хайлаас модны нийт 800-гаад орчим суулгацын доод хэсэг шатжээ.

Categories
мэдээ нийгэм

Б.Булганыг хорьж буй байранд прокуророос шалгалт хийжээ

УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар Б.Булганыг Төв аймгийн цагдан хориход байхад нь эргэж очжээ. Энэ үеэр тус хорих ангид хүний эрхийг ноцтой зөрчиж байна гэсэн мэдээллийг түгээсэн.

Энэхүү мэдээлэлтэй холбогдуулан Улсын ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс Б.Булганы хорьж буй ангитай танилцаж шалгалт хийсэн байна. Шалгалтын дүнгийн талаар УЕПГ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хяналтын прокурор Ц.Өлзийжаргал сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Шалгалтаар УИХ-ын гишүүдийн мэдээлэлд дурьдагдсан”…Б.Булганы хоригдож байгаа өрөөний гэрэл тод бусад өрөөнийх бүдэг…” гэсэн нь үндэслэлгүй байсан бөгөөд тус байрны хорих бүх өрөөний гэрэлтүүлэг жигд түвшинд суурилагдсан байна гэв.

Харин хорих өрөөний бие засах хэсэг үүдэндээ ил байрласан нь эмэгтэй хүний эрхэмсэг байдлыг алдагдуулж, залхаан цээрлүүлж байгаа гэсэн мэдээллийн дагуу шалгалт хийхэд сантехникийн холболтоос шалтгаалаад ганц Б.Булганы өрөө биш бусад найман өрөөний бие засах хэсэг нь үүдэндээ байрлалтай байжээ. Иймд далдлах хаалт хийлгэсэн аж. Түүнчлэн Б.Булган нь гэрээсээ илгээмжээр ирүүлсэн номыг уншиж байгаа бөгөөд бичгийн цаас, бал оруулаагүй, хорих өрөөний эсрэг талын цонхыг хөшгөөр байнга хаалттай байлгадаг гэсэн мэдээллүүд нь үндэслэлтэй байсан тул бичгийн цаас, бал өгөх, хөшгийг татуулж, цонхыг нээлгэх зэрэг арга хэмжээг авчээ.

Дээрхи зөрчлүүд нь тус хорих байрны албан тушаалтны зүгээс Хууль зүйн сайдын тушаалаар баталсан “Хорих байрны дотоод журам”-ыг зөрчсөн зөрчил байх тул зөрчлийг арилгуулах, давтан гаргахгүй байх, зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар ШШГЕГ-т Прокурорын шаардлага бичиж хүргүүлсэн байна.

Categories
мэдээ спорт

Шатарчин Э.Хулан дэлхийн аварга боллоо

shatarГрек улсад болж өнгөрсөн шатрын сонирхогчдын ДАШТ-нд манай улсаас оролцсон МУБИС-ийн оюутан Э.Хулан есөн өргөөс 7.5 оноогоор эрэгтэй, эмэгтэй төрөлд хоёуланд нь түрүүлж, дэлхийн аварга боллоо.

Тэрээр Монгол Улсаас мэндэлсэн дөрөв дэх дэлхийн аварга болж, Олон улсын шатрын холбооны мастер цолны болзол хангав. 2300 хүртэлх ангилалд “Мончесс” клубийн Г.Ганцоож 6.5 хожлоор хүрэл, 1700 хүртэлх ангилалд “Хос мастер” клубийн Н.Цогзолмаа 4.5 хожлоор эмэгтэй төрөлд мөнгөн медалиар энгэрээ мялаасан бол “Хос мастер” клубын Т.Баян-Очир хамгийн шилдэг залуу тамирчны шагнал хүржээ.

Categories
мэдээ улс-төр

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон мэндчилгээ дэвшүүлэв

Жил бүрийн энэ өдөр Монгол Улсын Зэвсэгт хүчний даргалах бүрэлдэхүүн офицеруудад, генерал цол олгож эхэлсэн өдрийг тэмдэглэж, төр засаг алтан мөрдөстөн-генералууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ жилийн “Монголын генералуудын өдөр”-ийг бид бүхэн онцгой түүхэн цаг үед тэмдэглэн өнгөрүүлж байна. Орчин цагийн Зэвсэгт хүчний 95 жилийн ой, батлан хамгаалах салбар дэх эрх зүйн орчны их өөрчлөлтийн жил тохиож байгаараа онцлог юм. Монгол Улсын төр, батлан хамгаалах бодлогын шинэчлэлд өөрсдийн арвин туршлага, мэдлэг оюунаа харамгүй зориулан хойч үеийн залуустаа эх оронч үзэл, сэтгэлгээг өвлүүлэн үлдээхэд хувь нэмрээ оруулан улс, эх орныхоо хөгжил, дэвшил, тусгаар тогтнолын төлөө зүтгэж байна. Батлан хамгаалахын сайдын хувьд Монгол төрийн багана болсон эрхэм генералуудынхаа дадлага, туршлагыг ашиглаж хууль, эрх зүйн өөрчлөлтөд идэвхтэй оролцуулж ажиллууллаа. Тэдний дадлага туршлагыг манай салбар цаашлаад Монгол Улсын ирээдүйн зүг чигийг тодорхойлоход ашиглах ёстой гэдгийг энэ түүхэн өдөр онцлон хэлмээр байна. Батлан хамгаалах салбарын зүгээс Монголын генералуудын өдрийг төр, засгаас албан ёсоор баталгаажуулж, тэтгэвэр тэтгэмжийг нь нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч ажиллана гэдгээ хэлье.

Байлдагчийн халаасанд генералын мөрдөс байдаг гэсэн үг гүн утгатай үг. Энэ бол генерал цолтны олноо хүлээн зөвшөөрөгдсөн удирдан зохион байгуулах авъяас билэг, цэргийн хэргийн өргөн мэдлэг, чадвар, хүний мөс, ноён нуруу, сүрлэг сайхан жавхаа хийморь, үлгэрлэл, манлайллын соронзон мэт их хүчийг нь хүлээн зөвшөөрсөн итгэл, хүндэтгэлийг шингээсэн үг юм. Монгол Улсын генералуудын олонхи нь төр, түмнийхээ энэ их хүндэтгэлийг нэр төртэй даасан эх орончид гэдгийг баярын энэ өдөр нь онцлон тэмдэглэе.

Шинэ үеийн генералууд Монголын Зэвсэгт хүчин төдийгүй НҮБ-ийн энхийг дэмжих олон улсын цэргийн хүчийг командлан оролцож, эх орон, зэвсэгт хүчнийхээ итгэл найдварыг нэр төртэй биелүүлж байгаад баяртай байна. Цэргийн нэр хүнд өсч буй энэ үед цэрэг эрсийн эх орноо батлан хамгаалах, улс түмний энхийн үйлсэд манай ахмад, дунд, залуу генералууд нэгдэн сэтгэл хоёрдолгүй зүтгэх ёстой. Зүтгэж ч ирлээ.

Ахмад үеийнхээ уламжлалыг хадгалж, эгэл цэрэг дайчидтайгаа бие, сэтгэлээрээ хамт байж, тэднийг эцэг, эхийн ёсоор халамжлан сургаж, аюулгүй орчинд үүргээ нэр төртэй биелүүлэх, өсөж хөгжих нөхцөл, боломжоор хангахын төлөө хамтдаа зүтгэе.
Эрхэм генералууд болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд Монгол Улсын Зэвсэгт хүчний даргалах бүрэлдэхүүнд, генерал цол олгож эхэлсний 72 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэж, ажлын амжилт, амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол цэргийн яруу алдар үеийн үед бадартугай!


УИХ, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Ц.ЦОЛМОН

Categories
мэдээ улс-төр

Ирц дутагдсанаас санал хураах боломжгүй боллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал хураах болсон ч гишүүд гарч явсаар санал хураах боломжгүй болоод байна.

Чуулган эхлэхэд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн 35 гишүүнээс 22 нь, УИХ дахь МАН-ын бүлгийн 28 гишүүнээс 22 , Иргэний зориг ногоон намаас нэг, УИХ-ын гишүүн Г.Уянга, УИХ-ын дэд дарга Л.Цог, Шударга ёс эвслийн бүлгээс гурван гишүүн тус бүр ирсэн байсан ч увж цувж гарч явсаар санал хураах боломжгүй болов. УИХ-ын даргын зүгээс бүлгүүдэд хандан ирцээ бүрдүүлэхийг шаардлаа. Тухайлбал, Ардчилсан намаас найм, МАН-аас ес, УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгээс дөрөв, Иргэний зориг ногоон намаас нэг гишүүн байгаа тул ирцээ яаралтай бүрдүүлэхийг хүсэв. Ирц хангалтгүй үед Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төсөлтэй холбоотой заалтаар санал хураах нь саналыг унагах эрсдлийг бий болгоод байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул Та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу.

Баянзүрх дүүрэг

10.30-16.00 цагт: 20 дугаар хороо Гачууртын төв, 85 дугаар сургууль, 63 дугаар цэцэрлэг, Гачуурт тосгоны ЗДТГ, Эрүүл мэндийн төв, МЦХК-ийн салбар

10.30-17.30 цагт: 20 дугаар хороо Монгол шилтгээн, Гачуурт, Баяндөхөм, Хар усан тохой орчмоор,

Сүхбаатар дүүрэг

10.30-17.30 цагт: долдугаар хороо 11 дүгээр хорооллын 7, 8, 9, 10-р байр, СБД ЗДТГ, Урчуудын эвлэл, Одкон холдинг, Сэлбэ плаза, 135-р цэцэрлэг, Их засаг ИС-ийн оюутны 2-р байр, ХБК, МУИС-ийн Экологийн сургалтын төв болон ойр орчмоор,

Баянгол дүүрэг

10.00-18.00 цагт: 20, 14 дүгээр хороо Барс-2, НҮУБН, Хар хорин зах, Комплекс импорт орчмоор,

Хан-Уул дүүрэг

10.00-15.00 цагт: III хороо ХТК, ШУТИС МИС, 18 дугаар сургууль, Орчлон орон сууц орчмоор

11.00-18.00 цагт: УСУГ-ын худагууд

15.20-15.40 цагт: Буянт-Ухаа спортын ордон, 6, 7, 8-р хороо 73-р цэцэрлэг, 60-р сургууль, БОСА төв, Жаргалант, Нүхт, Сонсголон, Дэнжийн гудамжууд, Горхи-Тэрэлжийн БЦГ

10.00-18.00 цагт: Горхи, ШУТИС-ийн полигон.

Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Categories
мэдээ улс-төр

Намууд сонгуульд оролцох хүсэлтээ өгчээ

Улс төрийн нам, эвслүүд Улсын Их Хурлын болон аймаг,
нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд
оролцохоо илэрхийлсэн хүсэлтээ сонгуулийн хороодод ирүүлж
байна.

Монгол Ардын намын дарга М.Энхболд тэргүүтэй тус намын төлөөлөл
ийнхүү хүсэлтээ өнөөдөр Сонгуулийн Ерөнхий Хороонд албан ёсоор уламжиллаа.

Хуульд зааснаар, сонгуульд оролцох хүсэлтдээ, сонгуульд оролцох
тухай намын Их Хурал, эсхүл төлөөллийн төв байгууллагын шийдвэр, намын улсын
бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, намын улсын бүртгэлд
бүртгүүлсэн дүрмийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, намын Их Хурал, эсхүл
төлөөллийн төв байгууллагаар батлагдсан сонгуулийн мөрийн хөтөлбөр, түүний
эдийн засгийн тооцоонд хийсэн төрийн аудитын байгууллагын дүгнэлт, сонгуулийн
зардлын дансны талаарх мэдээлэл, сүүлийн нэг жилийн хугацаанд тухайн намд
иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандивын төрийн аудитын байгууллагаар хянуулж
баталгаажуулсан тайлан, намын сонгуулийн төв штабын нэр, түүний бүрэлдэхүүн,
байрлах газрын хаяг, харилцах утасны дугаар зэргийг агуулсан мэдээлэл,
төлөөллийн төв байгууллагаар батлагдсан, энэ хуульд нийцсэн нэр дэвшүүлэх
талаарх журам, намыг төлөөлж сонгуулийн төв байгууллагатай харилцах гурван
хүний эцэг/ эх/-ийн нэр, өөрийн нэр, хүн тус бүрийн харилцах утасны дугаар, цахим
шуудангийн хаягийг хавсаргасан байна.

Сонгуулийн төв байгууллага сонгуульд оролцох тухай нам, эвслийн
баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан сонгуульд оролцох нам,
эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч
мэдээлэв.

Categories
мэдээ соёл-урлаг

Монгол, ОХУ-ын уран бүтээлчид хамтарсан тоглолт хийнэ

ОХУ-ын Элчин сайдын яам, “Меценат сан”-гийн санаачилгаар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жил, аугаа их ялалтын 71 жилийн ойн хүрээнд “Великая Победа” баярын тоглолт зохион байгуулагдана. Тоглолтод ОХУ, Монголын шилдэг 180 гаруй уран бүтээлч оролцох гэнэ.

Ерөнхий удирдаачаар ОХУ-ын Красноярскийн ДБЭТ-ын ерөнхий удирдаач, ОХУ-ын гавьяат жүжигчин А.П Чепурной ажиллана. Тоглолтод Монголын ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон цэрэг, эх орон, хайр сэтгэлийн сэдэвтэй “Катюша”, “Синий платочек”, “Смуглянка”, “Темная ночь”, “Севастопольский вальс”, “День Победы” эгшиглэнэ.

Тоглолт ирэх тавдугаар сарын 9-нд “Corporate” зочид буудлын “Convention” концертын танхимд болно.

Categories
мэдээ нийгэм

“Буянт-Ухаа2”-т орон сууц түрээслэх иргэдийг тодруулна

Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг өнгөрсөн сарын 21-нээс энэ сарын 1-ний өдрийг дуустал хүлээн авсан юм. Материал бүрдүүлж өгсөн, журмын шаардлага хангаж бүртгэлд хамрагдсан иргэдийн тоо түрээсийн орон сууцны квотоос давсан учраас иргэдийг сугалаагаар сонгохоор болсон.

Уг цахим сугалаа өнөөдөр явагдана. Тодруулбал, ШӨХТГ, Барилга Хот Байгуулалтын Яам, бүртгэлд хамрагдсан иргэдийн төлөөллийг ил тод шударга байлгах зорилгоор байлцуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулан олон нийтэд хүргэх юм. Түрээсийн орон сууцанд хамрагдахаар нийт 4,000 орчим иргэн хандсанаас 2,262 иргэн бүртгэлд хамрагдсан аж.