Categories
мэдээ нийгэм

Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэх алба хаагчдын бүртгэл эхэллээ

Бүгд найрамдах Өмнөд Судан улсад НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний зургадугаар ээлжийн мотобуудлагын батальоны сонгон шалгаруулалтын бүртгэл эхлээд байна. Тиймээс сонгон шалгаруулалтад хамрагдах албан хаагчдын дэлгэрэнгүй бүртгэлийг 2016 оны дөрөвдүгээр сарын -ний дотор ирүүлэхийг ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газраас сануулжээ.

Сонгон шалгаруулалтад оролцох албан хаагчдад онцгой байдлын албанд тогтвор суурьшилтай ажиллаж байгаа 18-30 настай эрэгтэй байх бөгөөд биеийн өндөр 165 см ба түүнээс дээш байх, эрүүл мэндийн хувьд суурь өвчингүй, Англи хэлний дунд шатны мэдлэгтэй, гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, зан суртахууны хувьд доголдолгүй, ар гэрийн зүгээс үүрэг гүйцэтгэхэд асуудалгүй байх гэсэн шалгуурыг хангасан байх ёстой ажээ.

Categories
мэдээ нийгэм

Он гарсаар 13 мянган хүн улаанбурханаар өвчилжээ

Гуравдугаар сарын 29-ний байдлаар ХӨСҮТ-д 400 өвчтөн хандсаны 337 буюу 84.2 хувь нь улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэй, 73 буюу 21.6 хувь нь хэвтэж, 180 хүнд гэрээр зөвлөгөө өгчээ. Улаанбурхан өвчний улмаас 457 өвчтөн эмчлүүлж буйгаас 22 нь сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа аж. Улаанбурханы өвчлөлтэй тэмцэхээр Засгийн газраас 980 сая төгрөгийг гаргахаар болсон билээ. 2016 он гарсаар улсын хэмжээнд улаанбурхан өвчний сэжигтэй нийт 13007 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс 2801 буюу 21.5 хувь нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна гэж ХӨСҮТ-ээс мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Аймгийн аварга шалгаруулах барилдаанд аймгийн арслан Э.Нямаа түрүүлэв

Жил бүр аймгийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ сарын 24-ний өдөр тус тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд сүүлийн дөрвөн жил “Тавантолгой” ХК ивээн тэтгэн оролцож байгаа юм. Аймгийн аварга шалгаруулах Үндэсний бөхийн барилдаанд 48 аймаг сумын цолтой хүчит бөхчүүд уран мэхийг уралдуулан барилдсанаас аймгийн арслан Э.Нямаа түрүүлж, аймгийн харцага Т.Төгсдөлгөөн үзүүрлэсэн юм. Энэ жилийн хувьд аймгийн аварга шалгаруулах хүчит бөхийн барилдаанд бүх сумдаас ирсэн төдийгүй хамрах цар хүрээ өргөжиж, барилдааны чансаа чанар дээшилсэн байгааг зохион байгуулагчид онцолж байлаа.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-ын виз хүсэгчид цагдаагийн тодорхойлолт авах шаардлагагүй боллоо

БНСУ-ын виз мэдүүлэхэд 18-60 насныхан Цагдаагийн газрын тодорхойлолт авах шаардлагатай байдаг. Тэгвэл одоо уг тодорхойлолтыг авах шаардлагагүй болсон байна.

Тодруулбал ЦЕГ-аас иргэдэд чирэгдэл учруулахгүй байх зорилгоор хилээр гарахыг хориглосон иргэдийн нэрсийн жагсаалтыг визний материал хүлээн авагч итгэмжлэгдсэн газруудад гаргаж өгчээ. Тиймээс Лицензний төвөөс виз хүсэгчдэд тодорхойлол гаргаж өгөхөө энэ сарын 21-ээс больсон байна.

Харин виз хүсэгч иргэнээс цагдаагийн газрын тодорхойлолт шаардсан бол Засгийн газрын 11-11 дугаарын утсанд мэдэгдэхийг цагдаагийн газраас сануулж буй юм.

Categories
мэдээ спорт

Өсвөрийн хүндийн өргөлтийн УАШТ маргааш эхэлнэ

Монголын хүндийн өргөлтийн холбооноос өсвөр үеийн УАШТ-ийг маргаашнаас эхлэн гурван өдөр “Спортын төв ордон”-д зохион байгуулах гэж байна. Хүндийн өргөлтийн үндэсний шигшээ багийн зааланд болох энэхүү тэмцээнд 1999 оноос хойш төрсөн тамирчид оролцох юм.

Тэмцээн хөвгүүд 36, 40, 44, 50, 56, 62, 69, 77, +77, охид 36, 40, 44, 48, 53, 58, 63, +63 кг-д өрсөлдөнө. Харин техникийн зөвлөгөөн маргааш 15:00 цагаас Спортын төв ордонд болно.

Categories
мэдээ нийгэм

Гацууртын орд ашиглах гэрээ, хэлэлцээрийг ирэх долоо хоногт үргэлжлүүлнэ

Гацууртын ордыг ашиглах гэрээ байгуулахаар хэлэлцэж байгаа талаар Уул уурхайн яамнаас мэдээллээ. УИХ-аас Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувийг 34 хувиар тогтоож, УИХ-аас Гацууртын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хэлэлцээ хийж шийдвэрлэхийг Засгийн газарт үүрэг болгосон. Үүний дагуу Ерөнхий сайдын захирамжаар Орд ашиглах гэрээ байгуулах Ажлын хэсэг болон Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах Ажлын хэсгийг байгуулжээ.

Ажлын хэсэг Гацууртын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Сентерра гоулд Монголиа” ХХК-тай Орд ашиглах гэрээний хэлэлцээний эхний шатыг энэ сарын 8-9-ний өдрүүдэд Канад Улсын Торонто хотод хийсэн. Харин хоёр дахь шатны хэлэлцээг энэ сарын 22-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо үргэлжлүүлэн хийжээ.

Канадын тал Орд ашиглах гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээ болон Орон нутагтай хамтран ажиллах гэрээг нэгэн зэрэг байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийлээд байгаа аж. Ажлын хэсэг Хөрөнгө оруулагч талтай Орд ашиглах гэрээний зүйл, заалт бүрээр нь нарийвчлан хэлэлцэж байгаа талаар Уул уурхайн яамнаас мэдэгдсэн. Тухайлбал, гэрээний төсөлд Ноён уул орчмын бүс нутгийн соёлын өвийг хамгаалах, сурталчлах “Соёлын өвийг хамгаалах хөтөлбөр”-ийг боловсруулж, компанийн зардлаар санхүүжүүлэх, хэрэгжүүлэх, цэвдгийн судалгааг мэргэжлийн байгууллагаар хийлгэх, гол, ундны усанд үзүүлэх нөлөөллийг хянах төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх зэрэг заалтууд тусгагдаад байна.

Хөрөнгө оруулагч тал ирэх долоо хоногт Монголд хүрэлцэн ирж хэлэлцээг үргэлжлүүлэх юм.

Categories
мэдээ нийгэм

Б.Булганыг Ганц худагт хорьж байна

Ардчиллын удирдагч С.Зориг агсны эхнэр Б.Булганыг 2015 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр саатуулан баривчилж, сэжигтнээр тооцон цагдан хорьсон билээ. Түүнээс хойш Б.Булганыг чухам ямар хэргийн улмаас баривчилсан тухай хуулийнхан одоо болтол албан ёсны мэдээлэл, тайлбар өгөөгүй.

Б.Булганыг баривчилсан даруйдаа урьдчилан хорих 461 дүгээр ангид хорьж байснаа Төв аймгийн хорих руу шилжүүлж, ар гэрийнхэнтэй нь уулзахыг хориглож байсан. Одоо буцаад 461 дүгээр ангид хорьж байгаа юм байна.

Б.Булганы ээж Д.Байгалмаа охиноо хэлмэгдсэн талаар “Өдрийн сонин”-д ярилцлага өгч, УИХ-ын өргөдлийн байнгын хороонд гомдол гаргаад амжсан. Түүний гомдол, хүсэлтийн дагуу энэ сарын эхээр /2016.03.01/ УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан урьдчилан хорих ангид очиж, Б.Булгантай биечлэн уулзсан юм. Уулзалтын үеэр Б.Булган нь өнгөрсөн арванхоёрдугаар сарын 24-ний өдрөөс хойш өдийг хүртэл өмгөөлөгчтэйгөө уулзаагүй гэдгээ Ж.Батзандан гишүүнд ярьж, өмгөөлөгчтэйгээ тогтмол уулзах хүсэлтээ илэрхийлсэн байдаг.

Харин Б.Булган болоод түүний ээж Д.Байгалмаагийн зүгээс ХЭҮК-т огт хандаж байгаагүй гэнэ. Тус комиссын зүгээс онц ноцтой энэ хэргийг шийдэхэд хөндлөнгөөс оролцох эрхгүй гэдгээ мэдэгдээд харин хэрэгт сэжиглэгдэж буй хүмүүсийн эрхийг зөрчиж болохгүй гэдэг байр сууриа удаа дараа илэрхийлжээ. Б.Булганыг хувьд анх баривчилж байх үеийнх шиг зөрчил одоогоор байхгүй гэдгийг ч мөн тодотгосон юм.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Дорноговьд ажиллаж байна

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр Дорноговь аймгийн төв Сайншанд хотод хүрэлцэн очлоо. Тэрбээр эхний ээлжинд аймгийн удирдлагуудтай уулзаж цаг үеийн ажил байдалтай танилцах аж. Улмаар энэхүү албан томилолт “Бизнес инкубатор” төв болон Хамрын хийд орчмын аялал жуулчлалын бүсийн үйл ажиллагаатай танилцаж, иргэдтэй уулзсанаар өндөрлөх юм.

Тэрээр маргааш Говьсүмбэр аймагт ажиллах аж.. Тус аймагт ажиллах үеэрээ Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн үйл ажиллагаа, Ерөнхий боловсролын I сургууль, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар баригдсан битүү зах, Уул уурхайн политехник коллежийн үйл ажиллагаатай танилцахаар төлөвлөсөн байна. Мөн Боржигон театрт Говьсүмбэр аймгийн иргэдтэй уулзах аж.

Categories
мэдээ нийгэм

22 тэрбум төгрөгийн зээлийг таван хувь руу шилжүүлжээ

Арилжааны банкууд ипотекийн зээлийн шинэ журмын дагуу гуравдугаар сарын 15-наас эхлэн зээл олгож эхэлсэн. Энэ хүрээнд арилжааны банкууд иргэдэд ипотекийн зээлийг тав болон найман хувийн хүүтэйгээр олгож буй билээ. Тэгвэл өнгөрсөн хугацаанд банкууд нийт2669 иргэний 163.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн хүсэлтийг хүлээн авсан байна. Үүнээс 779 иргэнд 36.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг жилийн таван хувийн хүүтэйгээр олгожээ. Мөн 1363 иргэнд 87.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг жилийн найман хувийн хүүтэйгээр олгосон байна.

Түүнчлэн Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүд, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдсан орон сууц болон21 аймагт нийт 532 зээлдэгчийн 22 тэрбум төгрөгийн орон сууцны зээлийн хүүг наймааставан хувьд шилжүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Хар тамхины хэргээр 46 хүнийг шалгаж байна

Манай улсад хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн тоо жил бүр өссөөр байна. Цагдаагийн байгууллага 2014 онд 61 хэргийн 213 үйлдэлд холбогдуулан 53 хүн шалгаж байжээ. Гэтэл 2015 онд 79 хэрэгт холбогдуулан 169 хүнд хэрэг үүсгэсэн аж. Тэгвэл он гарснаас хойш нэгдүгээр улирлын байдлаар 25 хэргийн 81 үйлдэлд 46 хүнийг шалгаж байгаа юм. Цагдаа нар өнгөрсөн онд 9.8 кг каннабис 24.51 гар гашиш, 344.164 гр мөс хурааж авсан байна.