Categories
мэдээ нийгэм

“Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн үйл ажиллагааг жигдрүүлэхийг үүрэг болгов

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Үйлчилгээг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/153 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар “Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв”-ийн үйл ажиллагааг жигдрүүлэх, үйлчилгээг шуурхай болгох, байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах зорилгоор дараах арга хэмжээг зохион байгуулж, хэрэгжүүлэхийг үүрэг болгов. Үүнд:

  • Газар, барилгажилтын зөвлөлийн хурлыг долоо хоног бүр тогтмол хуралдуулж, тухайн долоо хоногт ирсэн хүсэлт бүрийг хурлаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт, Өмчийн харилцааны газарт
  • Нийслэлийн Засаг даргын захирамжийн төсөл хянах хугацаа, хянах албан хаагчийг тодорхой болгож, захирамж гаргах үйл ажиллагааг сайжруулахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт
  • Үйлчилгээний нэгдсэн програмд яаралтай хөгжүүлэлт хийж, хүсэлтийн шийдвэрлэлтэд хяналт тавих, шаардлагатай тайлан мэдээ гаргах, албан хаагчдын ажлын үзүүлэлтэд дүн шинжилгээ хийх нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт
  • Өргөдөл, гомдлын нэгдсэн програмын 3 дахь шатны хөгжүүлэлтийг хийх, нийслэлд ашиглаж байгаа програм хангамжуудыг холбох, хоорондын уялдаа холбоог хангах, нэгдсэн админ удирдлагатай болгох асуудлыг шийдвэрлэж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт, Мэдээллийн технологийн газарт
  • Үйлчилгээний хүсэлтийг шийдвэрлэхдээ хугацаа хэтрүүлж байгаа шалтгааныг судлаж, холбогдох арга хэмжээ авах, буруутай албан хаагчдад хариуцлага тооцох, хугацаа хэтрүүлэхгүй байх нөхцлийг бүрдүүлж, хяналт тавьж ажиллахыг нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудад
  • “Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв”-д ажиллаж байгаа албан хаагчдын сургалтын хэрэгцээг тодорхойлж, шаардлагатай сургалтуудыг зохион байгуулах, туршлага судлуулах ажлыг төлөвлөгөө гарган зохион байгуулж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт
  • “Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв”, байгууллага хооронд шилжүүлэх баримт бичгийг холбогдох дүрэм, журамд нийцүүлэн шуурхай хүргэх чиг үүрэг бүхий шуудан хүргэлтийн тогтолцоонд шилжүүлэх ажлыг зохион байгуулж, шаардлагатай хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлж ажиллахыг нийслэлийн Засаг даргынТамгын газарт
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээн дэх хэрэгжүүлэгч агентлагаас иргэдэд үзүүлж буй үйлчилгээг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөр дамжуулан бүртгэж, хяналт тавьж ажиллахыг нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудад
  • Иргэдэд үзүүлж буй нийслэлийн үйлчилгээг шинэ шатанд гаргах, үйлчилгээний шилдэг менежментийг нэвтрүүлэх, шинээр ажилд орж буй ажилтныг нийслэлийн хөгжлийн хэрэгцээ, шаардлага, онцлогт тохирсон шалгуурын дагуу шалгаруулж тэднийг үнэ цэнэтэй мэргэшсэн албан хаагч болгон төлөвшүүлэх зорилго бүхий “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад шинээр ажилд орох болон албан тушаал дэвшүүлэн ажиллахад мөрдөх нийтлэг журам”-ыг хэрэгжүүлэн ажиллахыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудад

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангах, бүтээмжийг дээшлүүлэх, албан хаагчдыг ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Хангарди ордонд ажлын цагаар зөвхөн төрийн албан хаагчид нэвтрэх боломжоор хангах зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газарт тус тус үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Маргаашнаас ашиглалтын хугацаа дууссан микробусыг явуулахгүй

Ашиглалтын хугацаа нь дууссан микробусыг нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээнд явуулахгүй байх ажлыг маргааш буюу гуравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Нийслэлийн тээврийн үйлчилгээнд өнөөдрийн байдлаар нийт 353 микробус үйлчилгээ үзүүлж буй юм байна. Үүнээс 37-гийнх нь ашиглалтын хугацаа дуусаагүй бусдынх нь дуусчээ. Тодруулбал, дээрх микробуснууд нь 2004 оноос өмнө үйлдвэрлэгдсэн байна. Стандартаараа үйлдэврлэгдсэн оноосоо хойш 12 жилийн хугацаанд үйлчилгээнд явах нормтой аж.

Categories
мэдээ нийгэм

Энэ өдрийн 00.00 цагаас хойш одоог хүртэл 25 хүүхэд мэндлээд байна

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 2016 оны хоёрдугаар сарын 29-ний өдрийн 00:01 цагаас өглөөний 07:26 цаг хүртэл нийт зургаан хүүхэд мэндэлсэн байна. Эдгээрийн нэг нь охин, тав нь хүү ажээ.

Харин “Өргөө” амаржих газарт 00.00-10.15 цагийн хооронд 13 хүүхэд мэндэлсэн бөгөөд эдгээрийн гурав нь охин, 10 нь хүү гэнэ.

“Хүрээ” амаржих газарт энэ өдөр зургаан хүүхэд мэндэлсний гурав нь охин, гурав нь хүү байсан байна.

Categories
гадаад мэдээ

Леди Гага “Til It Happens To You” дуугаа дууллаа

АНУ-ын Лос Анжелес хотноо зохион байгуулагдаж буй 88 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолд Америкийн алдарт дуучин Леди Гага “Til It Happens To You” дуугаа дууллаа. Тэрбээр уг уран бүтээлээрээ “Шилдэг дуу” номинацид нэр дэвшээд байна.

Өнөөдөр дуучин Сэм Смит тагнуулчийн тухай өгүүлэх “Жеймс Бонд” цувралын 24 дэх анги “007:Спектр” киноны дуугаа дуулсан бол дуучин Векенд “Fifty shades of Grey” киноны “Earned it” дуугаа дуулсан юм. Эдгээр уран бүтээл алтан хүний төлөө өрсөлдөж байгаа билээ.

Categories
гадаад мэдээ

“Шилдэг богино хэмжээний кино” номинацид “Stutterer” ялав

АНУ-ын Лос Анжелес хотноо зохион байгуулагдаж буй 88 дахь удаагийн Оскарын наадмын “Шилдэг богино хэмжээний кино” номинацид “Stutterer” кино ялалт байгууллаа.

Кино зохиолыг Бенжамин Клири болон Серена Армитаж нар бичсэн юм.

Categories
гадаад мэдээ

“Шилдэг баримтат кино” номинацид “Amy” ялалт байгуулжээ

АНУ-ын Лос Анжелес хотноо зохион байгуулагдаж буй 88 дахь удаагийн “Шилдэг баримтат кино” номинацид дуучин Эми Уайнхаусын тухай өгүүлэх “Amy” кино ялалт байгуулж, алтан хүний эзэн боллоо.

Дуучин бүсгүй 2011 оны долооудугаар сард хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас барсан юм.

Categories
мэдээ нийгэм

Улаанчулуутын хогийн цэгийг нүүлгэхээр болжээ

ШӨХТГ-ын дарга асан О.Магнай “Улаанчулуутын хогийн цэг”-ийг нүүлгэх санаачлага өрнүүлж, 25000 иргэний гарын үсэг бүхий дэмжлэгийг цуглуулж, Нийслэлийн удирдлагуудад ханджээ. “Улаанчулуутын хогийн цэг” нь Сонгинохайрхан дүүргийн 26-р хороонд байрладаг бөгөөд Улаанбаатар хотын салхин талд байршдаг учраас хогийн цэгт шатаасан бүхий л хорт хог хаягдал, бохирын хор салхиар дамжин Улаанбаатарчуудыг хордуулсаар ирсэн юм.

Нийслэлийн удирдлага ШӨХТГ-ын дарга асан О.Магнайн санаачлагыг авч хэлэлцээд, 2016 онд багтаж хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд 2-оос доошгүй хог боловсруулах үйлдвэр барих, Улаанчулуутын хогийн цэгийг нүүлгэх ажлыг зохион байгуулахаар болсон байна.

Categories
мэдээ нийгэм

20 сая төгрөгийн азтанаар хоёр хүн тодров

20 сая төгрөгийн азтанаар хоёр хүн тодровНӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өчигдөр буюу энэ сарын 28-нд болж, 15 мянга 201 хүн азтан боллоо.

Энэ удаагийн сугалаагаар Супер азтан буюу 300 сая төгрөгийн азтан тодроогүй ч 2 хүн тус бүр 20 сая төгрөг авах эрхтэй болов. Мөн 9 азтан 4 сая, 140 хүн 500 мянган төгрөг, 1362 азтан 100 мянган төгрөг хожлоо. Харин 13 мянга 688 азтан 20 мянган төгрөгийн эзэн болов.

Дараагийн сугалаа ирэх сарын 06-нд болно.

Categories
гадаад мэдээ

“Шилдэг богино хэмжээний баримтат кино” номинацид “A Girl in the River: The Price of Forgiveness” шалгарав

АНУ-ын Лос Анжелес хотноо зохион байгуулагдаж буй 88 дахь удаагийн “Оскар”-ын “Шилдэг богино хэмжээний баримтат кино” номинацид “A Girl in the River: The Price of Forgiveness” баримтат кино ялалт байгуулаа.

Уг киноны найруулагчаар Чармен Обайд ажилласан юм.

Categories
гадаад мэдээ

Хар арьстнууд “Долби” театрын хажууд жагсаж, эсэргүүцлээ илэрхийлж байна

boycottЯг одоо алдарт “Долби” театрын хажууд хар арьстай хэдэн арван хүн “Оскар” шагналыг гардуулдаг Америкийн кино урлагийн академи дахь арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг эсэргүүцэн жагсаж буй юм байна. Тэд “Нэг ч африк гаралтай америк байхгүй”, “Нэг ч ази байхгүй” гэсэн бичиг бүхий зурагт хуудас барьцгаасан байгаа аж.

Өнгөрсөн нэгдүгээр сард АНУ-д арьсны өнгөтэй холбоотой дуулиан дэгдсэн билээ. Америкийн кино урлагийн академи жүжигчний шагналд хоёр дахь жилдээ зөвхөн цагаан арьстай жүжигчдийг нэр дэвшүүлсэн нь ийм дуулиан дэгдэх шалтгаан болжээ. Үүнтэй холбоотойгоор Холливудын алдарт жүжигчин Уилл Смит, эхнэр Жада Пинкетт-Смит нар энэ жилийн наадамд хүрэлцэн ирэхгүйгээ мэдэгджээ.

boycott

boycott

boycott