ОХУ-ын Красноярск хотноо болж буй чөлөөт бөхийн тэмцээнд өнөөдөр эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд зодоглосон гавьяат тамирчин Э.Ням-Очир хоёрдугаар тойрогт Оросын бөхөд ялагдаж тэмцээнийг орхилоо. Мөн ОУХМ Б.Нэмэхбаяр эхний тойрогт хойд хөршийн бөхөд ялагдсан байна. Түүнчлэн 86 кг-ын жинд зодоглосон спортын мастер Б.Өлзийсайхан эхний тойрогт ОХУ-ын бөх Омараов Сулеймантай барилдан ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүллээ.
Month: January 2016
Олимпийн хошой аварга, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит чөлөөт бөхийн “Алтан Гран-При” болон И.Ярыгиний цомын төлөөх тэмцээн ОХУ-ын Красноярск хотод болж байгаа. Өнөөдөр эрэгтэй 61 кг, 86 кг, 125 кг, эмэгтэй 48 кг, 55 кг, 63 кг, 75 кг-ын жингүүдийн барилдаан болж, дөнгөж сая Улаанбаатарын цагаар 19.00 цагаас финалын барилдаан эхлээд байна.
Манай бөхчүүдээс эмэгтэйчүүдийн 75 кг-ын жинд Б.Одончимэг мөнгөн медалийн болзол хангаж, аваргын төлөө барилдана. Мөн манай бөхчүүдээс 48 кг-ын жинд Э.Нарангэрэл, Б.Мөнхтуяа нар хүрэл медалийн төлөө барилдаж, Э.Нарангэрэл медаль хүртлээ. Харин 55 кг-ын жинд Б.Номин-Эрдэнэ, П.Шинэхүү нар хүрэл медалийн төлөө барилдах юм.
Өчигдөр орой АТГ-ын алба хаагчид МАХН-ын байранд нэгжлэг хийжээ. Улмаар ерөнхий нягтлан Ц-г баривчилсан гэх мэдээлэл байна. Түүнийг саатуулж, байцаалт авч шөнө сулласан хэмээн зарим эх сурвалж мэдээлж байна. Одоогоор ямар учраас баривчилж, ямар байцаалт авсан нь тодорхойгүй байгаа бололтой. Ямартай ч түүнийг МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Шийлэгдамбын ил захидалтай холбоотой баривчилсан бололтой.
Г.Шийлэгдамба анх удаагаа олон нийтэд хандан ил захидал бичсэн бөгөөд түүнийг ажлын өрөөндөө 500 сая төгрөгийн авлига авсан болохыг тэрээр үгүйсгэсэн байна. Үүнийгээ захидалдаа дэлгэрэнгүй тайлбарласан байдаг. Түүнчлэн журмын нөхөд нь түүнийг буруутай мэтээр ташаа мэдээлэл тарааж байна гэж үзжээ.
Өнөө жил хоёрдугаар сарын 9-нд цагаан сарын шинийн нэгэн тохиож байгаа билээ. Тэгэхээр уламжлал ёсоор ирэх сарын 8-нд монгол түмэн битүүлэх юм. Битүүний өдөр монголчуудын хүсэн хүлээдэг сар шинийн үндэсний бөхийн барилдаан болдог билээ. Уг барилдаанд хэн түрүүлнэ тэр бөхийг наадмын түрүү авах магадлалтай хэмээн шинждэг ч тал бий.
Тэгвэл өнөө жил хоёрдугаар сарын 08-ны 14.00 цагт улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болох бөгөөд XVII жарны “Муу нүүрт” хэмээх гал бичин жилийн сар шинийн баярт зориулсан бөхийн барилдааны тасалбар 20-25 мянган төгрөгийн үнэтэй аж.
Арилжааны банкуудын ам.долларын ханш 2010-2013 төгрөгтэй тэнцэж байна. Энэ сарын 5-нд Монголбанк гадаад валютын дуудлага худалдаагаараа ам.долларыг 1997.27 төгрөгийн ханшаар борлуулж байсан. Тэгвэл ам.доллар өнөөдөр 2010 төгрөг хүртэл нэмэгдээд байна.
Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст хулгайн гэмт хэргээр шалгагдаж буй этгээд дахин хулгайн хэргээр саатуулагджээ. Сэжигтэн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах цэцэрлэгийн цонхоор орж нөүтбүүк, бэлэн мөнгө хулгайлжээ. Тэрээр мэдүүлэг өгөхдөө өмнөх хулгайн хэргийн хохирлоо барагдуулахын тулд дахин хулгай хийсэн гэжээ. Тэрээр 18 настай, сургуульд сурдаггүй, албан бус боловсрол олгох сургалтаар агрономич болсон. Улирлын чанартай ажил хийдэг аж. Түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
Зайсангийн гүүрнээс Их тэнгэр орох замд Туул голын мөсөн дээр “Байгаль эх” сэдэвт мөсөн шагайн өдөрлөг эхэллээ. Өнөөдрийн шагайн наадамд таван баг оролцож байна. Энэхүү өдөрлөгийг “Нүүдэлчдийн өвөл-2016” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо, Монголын үндэсний мөсөн шагайн холбоо хамтран зургаа дахь жилдээ зохион байгуулж байна.
СХД-ийн VIII хорооны иргэн Д.БАЙГАЛМАА
Би 2000 онд ОХУ-ын иргэн Александр Петровичтой танилцаад, хамтран амьдарч дундаасаа хоёр хүүхэд гарсан юм. Хамт байхдаа сайхан л амьдарч байлаа. 2008 онд манай хүнийг “Визийн хугацаа хэтэрсэн” гэдэг шалтгаанаар Монгол Улсад эргэж орж ирэх нөхцөлгүйгээр албадан гаргасан юм. Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газрын Албадан гаргах хэлтсийн дарга Х.Бэхбат гэдэг хүний албан ёсны тодорхойлолт ч надад байна. Хүүхдийн эцэгтэй 2008 ондоо утсаар холбоотой байгаад, сүүлдээ холбоо тасраад долоо, найман жил боллоо.
Хөлөө хүрэх бүх газар явлаа. Хамгийн гол нь Александр Петровичийг албадан гаргаад, Монгол Улсад дахин ирэх нөхцөлгүй болгосон. Хоёр улсын харилцан туслалцах гэрээ гэж бий. Тэр гэрээнд заавал Орос руу явж тэр хүнийг хайх алба байхгүй. Нэгэнт хоёр жил болсон бол Монгол Улсын хуулиар шийдэгдэнэ гэсэн байдаг.
Монгол Улсад оршин сууж байсан нь үнэн бол энэ улсын хуулиар шийдэгдэнэ гэсэн хуулийн заалт ч байгаа. Хуулийн ийм заалт байхад Гадаадын иргэн харьяат учраас Монгол Улсын хуульд хамаагүй гэсэн шүүхийн шийдвэр гаргасан Баянгол, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазарт гомдож байна. Эгч нь өрх толгойлсон, таван хүүхэдтэй хүн. Энэ хоёр орос хүүхдийн дээд талд гурван хүүхэд бий. Өмнө нь амьдралаа болгох гэж хичээгээд явсан. Одоо эдийн засаг хямраад таван хүүхдийн хувцас хунар, хоол ундыг дийлэхэд хэцүү боллоо. Гэр хороололд айлын гэр түрээсэлж амьдардаг. Заримдаа түрээсийнхээ мөнгийг ч төлж чадахгүй байна. СХД-ийн наймдугаар хорооны Засаг дарга их тус болж, халамжаас их харж үзсэн, хөөрхий. “Хүүхдийн тэтгэмж тогтоолгохын тулд шүүхэд ханд, хуулийн байгууллагийнхан танд хариу өгнө” гэсэн. Гадаадын иргэн харьяатын хүүхэд гээд миний хоёр хүүхдийн тэтгэмж авах эрх зөрчигдөж байна. Арваннэг, арванхоёр настай хоёр жаахан хүүхэд тэтгэмж авахад улс хотойх юу байх вэ дээ. Монгол Улсад төрсөн, энэ улсад бүртгэлтэй, монгол эхээс төрсөн хоёр хүүхдийг тэтгэмжид хамруулах болохоороо гадаадын иргэний хүүхэд болгочихож таарахгүй шүү дээ.
Өнөө жил захын
аймгуудаар өвөлжилт нэлээд хүндэрч байгаа. Учир нь эдгээр нутаг дэвсгэрт цас их
онуудаас ахиу орж байгаа аж. Ийн цас их орж шуурснаас зарим аймагт мал бэлчээрлэх боломжгүйд хүрчээ.
Баянхонгор, Завхан, Увс, Төв, Сүхбаатар, Хөвсгөл, Хэнтий аймагт өвөлжилт онцгой
хүндэрсэн байна. Тэдгээр аймагт өвс, тэжээл эмнэлгийн болон төрийн үйлчилгээ,
эм, био бэлдмэл хүргэж чадахгүй байгаа
аж. Мөн отрын малчидтай уулзаж, өвс тэжээл өгч, эргэж тойрч чадахгүй байгаа
бололтой. Учир нь хөрөнгө мөнгөний асуудал тулгараад байгааг Улсын онцгой
комисс онцолжээ.
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Ус
судлалын сектороос мөс цөмрөх
аюултайг иргэдэд сэрэмжлүүлэв. Учир нь Ус судлалын Хөвсгөл-Хатгал
харуулын мэдээгээр өнгөрөгч 12 дугаар сарын 20-нд 20 см, 31-нд 24 см, энэ сарын
10-нд 52 см, Хөвсгөл-Ханх харуулд 12
дугаар сарын 31-нд 31 см, 2016 оны 1
дүгээр сарын 10-нд 55 см тус тус байна. Энэ нь олон жилийн дунджаас 5-8 см ахиу
байгаа аж. Ерөнхийдөө нуурын
мөсний зузаан 50 орчим см, зарим газарт 25 см, далд өрх, хар хил байх нөхцөлтэй
байна. Тээврийн хэрэгсэл зорчиход мөсний зузаан аюулгүй хэмжээнд хүрээгүй,
мөсөн замын найдвартай маршрутыг хэмжилтээр тогтоох шаардлагатай байгаа аж.
Тиймээс ялангуяа, ачааны машин зорчихыг хориглож байна.