Categories
мэдээ цаг-үе

Г.Базарваань: В.Путин, Б.Обама нарын уулзалт бие биеэ хүлээн зөвшөөрсөн өнгө аястай байсан

БНХАУ-ын
дарга Си Жиньпин АНУ-д албан ёсны айлчлал хийж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн
хуралд оролцох үедээ ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин АНУ-ын ерөнхийлөгч Б.Обаматай
уулзсан явдал дэлхийн халуун сэдэв болоод байна. Энэ талаар ҮАБЗ-ийн Стратеги
судлалын хүрээлэнгийн Орос, Төв Ази судлалын төвийн эрхлэгч Г.Базарвааньтай
ярилцлаа.

-Си Жиньпин
Хятадын дарга болсноосоо хойш анх удаа АНУ-д төрийн дээд хэмжээний айлчлал
хийлээ. Түүний айлчлалын ач холбогдлыг хэрхэн дүгнэж байна?

-БНХАУ-ын дарга
Си Жиньпиний энэ удаагийн айлчлал НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 жилийн ойн арга
хэмжээнд оролцохын өмнө очсоноор нийт долоо хоног үргэлжиллээ. Мэдээж дэлхийн
нийтийн анхаарлын төвд орших хоёр том улсын удирдагчийн уулзалт хоёр талын
харилцаа, хамтын ажиллагааны олон асуудлыг шийдвэрлэх чухал ач холбогдолтой юм.

-Хоёр талын
хамтын ажиллагааны талаар ямар асуудлуудыг хөндөв?

-Уг айлчлалаар
хэд хэдэн бүлэг зүйл ярьсан хэмээн үзэж болох юм. Тухайлбал, Кибер халдлага,
Хятадын томъёолж байгаа шинэ төрлийн их гүрнүүдийн харилцааг хөндөж ярилаа.
Түүнчлэн дэлхий нийтэд тулгамдаж буй Сири, Орос-Украин, Ираны асуудлыг хэрхэн
шийдвэрлэх талаар санал солилцсон.

-Б.Обама, Си
Жиньпин нар Сири, Украины асуудлаар ярилцсан гэлээ. Тэдний уулзалтаар ямар
нэгэн шийдэл гарах болов уу?

-Сири, Украины асуудал
хялбар шийдэгдэхгүй л болов уу. Эдүгээ дэлхий нийтэд тулгамдсан олон асуудал
байна. Гэвч нэн тэргүүнд ОХУ, Өрнөдийн хооронд үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэх
шаардлагатай байна. НҮБ-ын Аюлгүйн зөвлөлийн гишүүн орнууд асуудлыг
шийдвэрлэхдээ өөрийн эрх ашгийг өмнө тавьж байна гэх шүүмж бий. Тиймээс НҮБ-д
шинэчлэл хийх цаг нь болчихсон талаар хөндөх болсон. Энэ байгууллагын гишүүн
193 орны асуудлыг Аюулгүйн зөвлөлийн тавхан улс шийдэж байгаа нь зарим
тохиолдолд учир дутагдалтай харагддаг.

-Гэхдээ НҮБ-ын
Ерөнхий Ассамблейн тэгш ой нь тохиож буй энэ чуулганаар Сирийн тухай чухалчилж
авч хэлэлцэнэ биз дээ?

-НҮБ-ын
хуралдаанаар Сирийн асуудлыг хэлэлцэнэ. Гол нь их гүрнүүд энэ асуудалд санал
нэгдэх нь чухал байна. Сирид Башир Асад гээд хууль ёсны удирдагч байна. Тус
улсад төрийн тогтвортой байдлыг чухалчлах нь зүйтэй. Ер нь исламын шашинтай улс
орнуудад төрийн тогтвортой байдлыг хангахгүй бол улс нь, мөн ард иргэд нь
хохирох хандлагатай байна.

-Си Жиньпиний
АНУ-д хийсэн айлчлалаар энэ хоёр улсын хооронд таагүй байдал үүсгэдэг хүлэмжийн
хийн ялгаруулалт, кибер халдлагын асуудлуудыг цэгцэлнэ гэж дэлхий нийт чих
тавьж байлаа. Харин энэ тухай хөндсөнгүй бололтой?

-Си Жиньпиний
айлчлалаар эдгээр болон бусад асуудлыг тодорхой хэмжээнд хөндсөн гэж үзэж
болно. Тухайлбал, Ази, Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлыг
хөндсөн юм. Кибер халдлагын хувьд сүүлийн бүлэгт хоёр улсын харилцаанд нэлээд
дурдагдах болсон асуудал. Хятадын зүгээс хүлэмжийн хийг багасгах тухайд
томоохон ажил санаачлан ажиллаж байна.

-Тэгэхээр
Б.Обама, Си Жиньпин хоёрын уулзалтаар шийдвэрлэгдэх түвшинд яриа өрнөөгүй гэж
та дүгнэж байна уу?

-Дэлхийд нөлөө
бүхий хүчирхэг улсын төрийн тэргүүн нар уулзах гэдэг өөрөө маш ач холбогдолтой
юм. Үүний зэрэгцээ В.Путин, Б.Обама нарын уулзалт мөн анхаарал татаж байна.
В.Путины хэлсэн үгийг олон улс нэлээд анхааралтай сонслоо. Тэрбээр улс орноо,
ашиг сонирхлоо хамгаалсан өнгө аястай үгийг эмээлгүй шууд хэлж байна. Нэг үгээр
хэлэхэд 2001 онд В.Путиныг Ерөнхийлөгч
болоход Б.Ельцин “Орос орноо хайрлаарай” гэж захиж байсныг сайн санаж явдаг нь харагдаж байна.

-Б.Обама, В.Путин нар нэлээд удаан хугацаанд уулзсан. Зарим эх
сурвалжууд тэдний уулзалтыг тооцоолсноос удаан боллоо, харьцангуй шууд дайралт
хийсэнгүй гэж байгаа бол зарим нь бие биеэ доош хийсэн өнгө аястай болсон гэж
онцолсон байна лээ?

-Өнөө цагийн дэлхийн хоёр том улсын төрийн тэргүүний уулзалт гэдгийг
санах хэрэгтэй. Тэд 90 минутын турш уулзана гэдэг бол маш олон зүйл ярих бололцоотой хугацаа. Энэ том улстөрчид
бие биеэ доош нь хийхгүй. Ийм ойлголт ч байхгүй. Хэн хэнийгээ хүлээн зөвшөөрөх
соёл энэ хоёр эрхэмд бий. Зарим эх сурвалжид бичсэнээр В.Путин нэлээд
сандарсан, Б.Обама биеэ барьсан байдалтай оролцсон талаар дурдсан байсан. Хоёр
талын харилцаанд үүсээд байгаа тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь чухал.
Ерөнхийдөө В.Путин, Б.Обама нарын уулзалт бол өгүүлбэр өгүүлбэрээр бие биеэ
хүлээн зөвшөөрсөн өнгө аястай байсан.

-Тэдний уулзалтаар яригдсан гол асуудлууд нь юу байв?

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Сири, Иран, Иракийн асуудлыг ярьсан гэж
байгаа ч үнэндээ Украины асуудлыг нэлээд хөндсөн болов уу. Энэ хоёр улсын хувьд
ярих гол асуудал бол Украины хямрал. Үүнтэй холбоотойгоор Өрнөд-Оросын хооронд
үүсээд байгаа хоригийн дайныг хэрхэн зохицуулах, эдийн засгийн хамтын
ажиллагаагаа хэрхэн бэхжүүлэх гээд олон асуудлыг хөндсөн гэж ойлгож байна.

-ОХУ эдийн засгийн хувьд АНУ-тай тохироонд хүрч чадсан гэж ойлгож болох
уу?

-Бүрэн тохироонд хүрсэн гэж хэлэхэд бэрх. Хоёр улсын хувьд зөрүүтэй байр
суурь бүхий олон асуудал
бий. Харин нефтийн үнэ тогтворгүй байгаа явдал газрын тосны олборлолтыг
бууруулах, эрэлтийг тогтворжуулах шаардлагыг бий болгоно. Зарим судалгаанаас
авч үзвэл нефтийн үнэ ирэх 15 жилийн туршид унах таамгийг дэвшүүлсэн байна.
ОХУ-ын тухайд нефтийн үнэ унасны дээр рублийн ханш тогтворгүй байгаагаас зөвхөн
2016 оны төсвөө Төрийн Думаар хэлэлцэх болсон. Эдийн засгийн хувьд тийм сайн
үзүүлэлт харагдахгүй байгаа. Харин Монгол Улсын хувьд нефть боловсруулах
үйлдвэр барих асуудлаа шуурхайлах хэрэгтэй юм.

-Украин гэдэг орон үнэндээ дуусчихлаа гэж харамсах хүмүүс олон. Энэ
асуудлыг шийдвэрлэх гарц бий болов уу?

-Хэлэхэд үнэхээр бэрх асуудал. Киев “Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх
тухай гэрээ”-нд нэгдсэнтэй холбогдуулж аюулгүй байдлын баталгаа гаргах тухай
санамж бичигт ОХУ, АНУ, ИБУИНВУ болон Украин 1994 оны арванхоёрдугаар сарын
5-ны өдөр Будапешт хотноо гарын үсэг зурсан байдаг. Уг санамж бичигт Украин
улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хүндэтгэх тухай заалт байдаг. Энэхүү
санамж бичгийг ОХУ зөрчсөн хэмээн Өрнөдийн улсууд үзэж эдийн засгийн хориг арга
хэмжээг авах болсон. Тэгэхээр Өрнөдийнхөн Орост хориг тавьсан үндсэн шалтгаан
өөрчлөгдөөгүй хэмээн үзэж байгаа.

-Монгол Улс төвийг сахиулах бодлого баримтална гэсэн асуудал сүүлийн үед
нэлээд идэвхтэй яригдах боллоо. Ер нь манай улс төвийг сахиснаар ямар ач
холбогдолтой юм бэ?

-Төвийг сахих
бодлогыг би хувьдаа дэмжиж байгаа. Төвийг сахих үндсэн зарчим Монгол Улсын
Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын болон Гадаад бодлогын үзэл баримтлал
суусан байдаг гэж үзэж болно. Тухайлбал, аль улсын цэргийг байрлуулахгүй,
дамжин өнгөрүүлэхгүй байх үндсэн хуулийн заалтад төвийг сахих ухагдахуун суусан
байгааг илтгэдэг гэж үзэж болно. Түүнчлэн хоёр хөрштэйгөө бүхэлдээ энэ тэнцүү
харилцах Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлд ч харш биш ойлголт.

-Ямар ч бэлтгэлгүй байж төвийг сахих бодлого руу орчихлоо гэсэн шүүмжлэл
дагуулаад байна л даа?

-Би хувьдаа бэлтгэлтэй байсан гэж ойлгож байгаа. Төвийг сахиснаар бид
хоёр хөрштэйгөө болон “Гуравдагч хөрш”-тэйгөө харилцаа, хамтын ажиллагаагаа
хөгжүүлэх бүрэн боломжтой.

-Ялангуяа улстөрчид үүнийг ашиглаад янз бүрийн байдлаар байр сууриа илэрхийлэх болж…

-Улс орныхоо эрх
ашгийн үүднээс авч үзэх хэрэгтэй. Төвийг сахина гэдэг бол том бодлого. Товчоор
бол хэний ч талд орохгүй, өөрөөр хэлбэл Орос, Хятад болоод “Гуравдагч
хөрш”-ийнхөө талд орохгүй гэсэн бодлого. Бид аюулгүй байдлаа улс төр,
дипломатын аргаар хангахаар Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалдаа тусгасан
улс. Төвийг сахиснаар манай гадаад
бодлогын суурь зарчимд өөрчлөлт орохгүй гэж ойлгож болно. Үүнийг ард түмэн
ойлгож, дэмжих ёстой.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Татвар нэртэй ХУЛГАЙ

Нийслэл хот татвартай
болох нь гэсэн мэдээ, сураг сонсогдож хүмүүс өөр хоорондоо энэ талаар ярилцаж байлаа.
Ямар учиртай татвар юм бол гэлцэж гайхах нь гайхаж, дэлхийн хотуудаар явж юм үзэж,
нүд тайлсан нь мэддэгээ бусдадаа тайлбарладаг байв. Нийслэл хотын албан татварын
тухай хууль гэдгийг ард түмэн огт өөрөөр ойлгож, хүлээж байсан.

Барууны томоохон хотуудад
нийслэл рүүгээ тоос тортогтой, хар утаа баагиулсан сарампай тэрэг оруулахаас татгалзаж,
тухайн хүн нийслэлийн иргэн биш бол тодорхой хэмжээний хураамж төлж нэвтэрдэг журамтай
байдаг. Америк, Европын зарим хотуудад амьдрахад тухайн иргэнд санхүүгийн чадамжийг
нь харж байж нийслэлийн иргэн болох зөвшөөрөл олгодог хууль бий. Энэ нь юу вэ гэхээр,
энэ хот бол нийслэл хот шүү, хүссэн хүн болгон ирж амьдраад байдаггүй, амьдрахаар
болбол тодорхой хэмжээний шалгуур шаардлагыг хангасан байх ёстой гэсэн босго тавьж
байгаа ойлголт. Нийслэлээ улс орныхоо нүүр царай гэж үздэг. Энэ утгаар нь Улаанбаатарын
татвар бол утаа хаялсан, будаг нь ховхорсон, стандарт хангахгүй хуучин машинтай
эсхүл ажил мэргэжилгүй, амьжиргаагүй, нийслэлийн хөгжилд нэмэр болохоосоо нэрмээс
болох нөхөд, ер нь хотод амьдарчих чадамжгүй хүмүүс, айлуудад тавьсан улаан шугам.

Ер нь тийм нэг унхиагүй,
ажил гэхээр хөдөлдөггүй, бэлэн хоол тусламж горьдож өдрийг өнгөрөөдөг, “Эднийх хөдөөдөө
л байж байхгүй дээ. Хотод юугаа хийж ирдэг байна, ажил төрөл хийдэггүй мөртлөө юугаараа
голоо зогоодог айл вэ” гэгдэхээр хэцүүхэн айлуудад, мөн хотын соёлыг уландаа наалдсан
бохь мэт л үздэг хүмүүст “Ажил төрөлтэй бай, Улаанбаатар хот чинь дүрэм журамтай,
замын хөдөлгөөнд оролцохдоо бусдын урдуур дайрч болохгүй, гарцаар л гарч бай” гэсэн
шаардлагыг татвараар дамжуулан тавих байв.

Улсын нийслэл арай
өөр статустай л даа. Тухайн нийслэл өөрийн гэсэн дотоод журамтай. Тэрийг нь нийслэлийн
иргэн болгон нь биелүүлж амьдардаг. Москва, Бээжин, Токио, Сөүл хотын иргэн гэхээр
цаанаа л нэг өөр, донжтой, эрхэмсэг улсууд алхаж харагддаг. Биеэ авч яваа байдал
нь тэр хүнийг угаасаа л хотод төрж өссөн боловсон нэгэн байх гэсэн сэтгэгдэл үлдээдэг.
Түүн лүгээ Улаанбаатар хотын татвар нь ийм орчинг бий болгож, эрхэмсэг иргэдтэй
болгох юм байх гэж төсөөлж байв. Нөгөө талаар хотын замын хөдөлгөөнд хүлээцтэй боловсон
оролц, шүлсээ хаа хамаагүй битгий хая, гэр орон, орон сууцандаа архидаж, шуугиан
битгий үүсгэ, шаардлага хангахгүй тээврийн хэрэгсэл битгий жолоод. Хэрвээ энэ бүгдийг
биелүүлэхгүй бол татвар авч, цаашид энд амьдрах эсэхийг чинь шийднэ шүү гэсэн ухвартай
хариуцлага руу хүний анхаарлыг хандуулсан хариуцлага, үүрэг шаардсан хууль эрхзүйн
баримт бичигтэй болох нь гэж хүлээж байсан сан. Ингэж хүлээж, харж, найдвар тавьж
байтал үүнээс нь эсрэг хууль гарлаа.

Гаднаас ирсэн, гадуур
хооллосон хүмүүсийн түрийвчнээс зууралдсан, урьж залж авчирсан зочин, гийчний тавагтай
хоолноос хумсалсан, найрлаж цэнгэж байгаа хүмүүсийг “холгох” татвар нэртэй хулгайн
хуультай болчихлоо.

Дээр үед дээ, Дөчин
мянгатын овгорууд гэх хотын залуус байлаа даа. Хотод ирсэн хөдөө, гадааны залуучуудын
мөнгийг дээрэмддэг бүлэг хүмүүс. Тэд дээрэм хийхдээ их хэмжээний мөнгө авахгүй.
Гурав, тав, арван төгрөг хавьцаа л дээрэм хийнэ. Бас халаасыг нь сэгсрүүлж байгаад
задгай зооснуудыг нь авчихна. Хэдийг авчихвал сэргийлэгчид дуудагдахаа, яаж дээрэм
хийвэл колонд явчихгүйгээ мэдэх учир тэгж бага багаар мөнгө дээрэмдэнэ. Яахав хөдөө
гадаанаас ирсэн залуус, оюутнууд дээрэмдүүлж байна ч гэж бодохгүй. Эд ингэдэг л
юм байх даа гээд хээгүй зангаараа яваад өгдөг ч дахиж тэр хавиар өнгөрөхийг хүсэхгүй,
эсвэл нүдэнд нь харагдахгүй газраар явахыг хичээнэ. Тэд дээрэмдүүллээ гэж гомдол
гаргаж ч мэдэхгүй. Овгорууд дээрэм хийхдээ хууль хяналтынхны хараанд өртчихгүйгээ
мэдэх учир ийн шимэгчлэн дээрмээ хийсээр л байдаг. Үүнийгээ яагаад ч юм вариантлах
гэдэг байж. Вариантлах гэхээр тухайн үеийнхэн санах биз. Их дэлгүүрийн араар явж
байгаад хулигаануудад муухай вариантлуулаад кино үзэж, мороожон долоох гэж байсан
мөнгөө дээрэмдүүлчихлээ гэж ирээд л ярьдаг хөөрдөг байлаа, тэр үеийнхэн.

Яг л тэрэн шиг вариантлах
үзэгдэл одоо цагт манай Улаанбаатар хотод гарч ирлээ. Тэгэхдээ хуулийн зөвшөөрөлтэйгөөр
шүү. Хотын удирдлагууд гадна дотнын улсууд, гайгүй хоол идэж, гадуур наргиж цэнгэж
яваа залуус, Монголд аялах далимдаа ресторан, буудлаар үйлчлүүлж буй жуулчдыг варианталж
байна.

Харахад хэнд ч их
мөнгө гэж мэдэгдэхгүй, анзаарагдахгүй нэг хувиар шүү. Дусал дуслаар цуглах нэг хувиуд.
Нэг хувийн татвар, таны амьдралд нэг их нөлөөлөхгүй ээ. Энэ чинь хотын татвар шүү
дээ гэх боловч цаагуур нь мөнгөний тоолуур цахилж эхэллээ. Иргэд ч үүнийг тийм ч
их анзаарахгүй байгаа болохоос биш цаанаа унаж байгаа мөнгө нь асар их шүү. Ийм
л маягаар татвар нэртэй хулгай, луйварт мэхлүүлээд гурав дахь өдөртөө амьдарч байна,
бид.

Нэг хүнээс мянган
төгрөг гуйж зээлж авахын оронд мянган хүнээс нэг, нэг төгрөг дээрэмдчихвэл хэн ч
дээрэмдүүллээ гэж орилохгүй, дээрэм хийлээ гэж үзээд цагдаа ч ирэхгүй. Мянган төгрөгтэй
болох ийм амархан байж шүү, вариантлаад л.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт 17 хэм дулаан

Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө дулаан байна. Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 8-13 градус, говийн бүс нутгаар 18-23 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 16-18 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 15-20 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 17-19 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гачууртын хойно Гүнжийн хоолойн орчимд газар хөдөллөө

Өнөөдөр 17.30 цагийн үед Улаанбаатарт газар хөдлөлийн чичиргээ мэдрэгдлээ. Чичиргээ хотын бүх дүүрэгт мэдрэгдсэнийг Одон орон, геофизикийн төвөөс мэдээллээ. Газар хөдлөлийн голомт нь хотын зүүн хэсэг дэх Гачууртын хойдох Гүнжийн хоолойн орчимд байжээ. Тиймээс чичиргээ нь Гачуурт, Улиастай орчимд илүү хүчтэй мэдрэгдсэн байна. Газар хөдлөлт гурван давтамжтай болсон ба 3.5-4.5 магнитудын хүчтэй байсан гэж албаны хүн мэдээлэв. Газар хөдлөлийн улмаас ямар нэгэн хохирол гарсан эсэхийг Онцгой байдлын ерөнхий газраас тодруулахад, “Чичиргээ мэдэгдсэн, хохирол гарсан гэх албан ёсны мэдээлэл иргэдээс ирээгүй байна” гэсэн юм.

Categories
гадаад мэдээ

Хойд Солонгос энхийн гэрээ байгуулах санал дэвшүүллээ

АНУ нь БНАСАУ-тай
энх тайвны гэрээ байгуулахыг зөвшөөрсөн нөхцөлд
Солонгосын хойгийн аюулгүй байдлын асуудлаар хэлэлцээ хийхэд бэлэн гэв. БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ли Сун Ён НҮБ-ын Ерөнхий Ассамблейн
чуулган дээр үг хэлэхдээ ийнхүү мэдэгдэв. 1950-1953 онд үргэлжилсэн Солонгосын хойгийн
дайн дууссаны дараа АНУ, БНАСАУ хоёр эвлэрлийн
гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл албан ёсоор
дайн дуусаагүй гэсэн үг. Тиймээс өнөөдрийг хүртэл Өмнөд Солонгосын газар
нутагт Америкийн 28 мянган цэрэг байгаа. БНАСАУ-ын Гадаад хэргийн сайдын хэлснээр хэрвээ
АНУ нь зоригтой алхам хийх юм бол Солонгосын хойгийн аюулгүй байдалд чухал өөрчлөлт
орно гэв.

Categories
мэдээ спорт

Манай боксчид ДАШТ-ийг зорилоо

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тулалдах манай дөрвөн боксчин өчигдөр Катар улсыг зорьсон. Хуваарийн дагуу энэ сарын 5-12-ны өдрүүдэд Катарын Доха хотноо боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно.

Дэлхийн боксын холбооны шинэчлэгдсэн дүрмийн дагуу тухайн тивийнхээ аварга шалгаруулах тэмцээнд эхний долоодугаар байрт бичигдсэн тамирчин ДАШТ-д өрсөлдөх эрхтэй болсон билээ.

Монголын Улсыг төлөөлөн 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 56-д Э.Идэрхүү, 60 кг-д Д.Отгондалай, 69 кг-д Б.Түвшинбат нар дэлхийн аваргын, Рио-2016 олимпийн эрхийн төлөө тулалдахаар эх орноосоо мордлоо.

Categories
мэдээ нийгэм

Шинэ үйлдвэр 340 ажлын байрыг бий болгоно

“МАК” компани шохойн чулууны ордод геологи, хайгуулын нарийвчилсан судалгааны ажлуудыг 1998 оноос хийж,108 сая тонн нөөц бүхий ордыг нээн илрүүлжээ. “Хөх цавын шохойн чулууны орд”-ыг түшиглэн жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн зураг төсөл боловсруулах, тоног, төхөөрөмжийг нийлүүлэх ажлыг Данийн “FLSmidth” компани гүйцэтгэж байгаа бөгөөд барилгын ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын компани ажиллаж байна.

Үйлдвэрийн хүчин чадлыг хоёр үе шаттайгаар зохион байгуулж, эхний ээлжинд 1 сая тонн цемент үйлдвэрлэх бөгөөд цаашдаа төслийг өргөтгөх аж. “Хөх цавын цементийн үйлдвэр” нь хуурай аргын технологитой төдийгүй бүрэн автоматжуулсан орчин үеийн дэвшилтэт техник технологийн шийдэл бүхий үйлдвэр болох юм.

Үйлдвэр ашиглалтад орсноор 340 гаруй ажлын байр шинээр бий болохоос гадна улс, орон нутгийн төсөвт жилдээ 40 орчим тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлнэ.

Categories
мэдээ нийгэм

Өмнөд Солонгост инженер бэлтгэнэ

БСШУ-ы сайд Л.Гантөмөр БНСУ-ын Боловсролын сайд Hwang Woo-Yea нар өнөөдөр хоёр улсын Боловсролын яам хооронд боловсролын салбарт хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийг талууд 2005 оны наймдугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан “Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Боловсрол, Хүний Нөөцийн Хөгжлийн яам хоорондын 2006-2010 оны Боловсролын хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийг сунгах, шинэчлэх хүрээнд байгуулж байгаа юм. Өмнөх хөтөлбөрт тусгагдсан хамтын үйл ажиллагааны чиглэлүүдийг багтааснаас гадна ЮНЕСКО-гоос санаачлан хэрэгжүүлж буй “Дэлхийн иргэншил”-ийн үзэл бодлыг Монголын боловсролд нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажилахаар боллоо. Ингэснээр дунд сургуулийн сурагчид олон соёлын ялгаа, онцлогийг харилцан хүлээн зөвшөөрөх, үнэлэх, бусад улс орны иргэдтэй эв найрамдалтай амьдрах талаархи мэдлэг, чадварыг эзэмших гэж үзэж байна. Санамж бичиг үзэглэх үеэр БСШУ-ны сайд Л.Гантөмөр БНСУ-д инженерийн чиглэлээр, тэтгэлгээр суралцах оюутны тоог нэмэгдүүлэхийг хүслээ. БНСУ-ын Боловсролын сайд энэ талаар дэмжлэг үзүүлж ажиллана гэдгээ хэлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Цацрагийн хэмжилт хийсэн автомашин авч байхыг зөвлөж байна

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Зөвлөгөө, мэдээллийн төвөөс Япон Улсад үйлдвэрлэсэн автомашины импорт, худалдаа эрхэлдэг болон худалдан авах иргэн, аж ахуйн нэгж цацрагийн хэмжилт хийлгэсэн, хэмжилтийг нь баталгаажуулсан гэрчилгээтэй эсэхийг нягтлаж байхыг зөвлөж байна.

Мэргэжлийн хяналтын байгууллага цацрагийн аюулгүй байдлыг хангуулах, иргэдийг цацрагийн бохирдолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор гаалийн хяналтын бүс, авто техникийн захуудад эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийж байгаа аж. Хяналт, хэмжилтээр цацраг илэрсэн тохиолдолд холбогдох байгууллагуудтай хамтран бохирдлыг бууруулж, аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллаж буй юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Энхбаяр: Эвслийн бүлгийг тараах бодол байхгүй

Сүүлийн үед МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн задрах талаар мэдээлэл
гарч байгаа билээ. Мөн МАХН-ын дарга Н.Энхбаярыг дахин шалгаж эхэлсэнтэй
холбогдуулан хилээр гарахыг хориглосон гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн
хэрэгслээр гараад байгаа юм. МАХН-ын дарга Н.Энхбаяр өчигдөр үдийн үед УИХ-ын
гишүүн, БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэгийн өрөөнд 10 гаруй минут саатаад гарсан. Энэ
үеэр түүнээс дараахь тодруулгыг авлаа.

-МҮАН-ын дарга М.Энхсайхантай таарамжгүй харилцаатай байгаа талаар
мэдээлэл гарч байна. Тэр утгаараа МҮАН-ынхан эвс­лийн бүлгээс гарахаар бол­сон
гэж байна. Энэ үнэн үү?

-Бидний зүгээс “Шударга ёс” эвслийн бүлэг тарах асуудлаар яриагүй байна.
Ер нь эвслийн бүлгийг тараах бодол бидэнд байхгүй. Түүнээс илүүг хэлж чадахгүй.

-Таныг АТГ-аас дахин шалгаж эхэлсэн тул хилээр гарахыг хориглосон гэх
мэдээлэл цацагдаад байна. Энэ талаар тайлбар өгөөч?

-Мэдэхгүй байна. Энэ талаар надад ямар нэг мэдэгдэл, мэдээлэл ирүүлээгүй
байна.

Э.ЭНХ