Categories
мэдээ нийгэм

Хадлан хадах зорилгоор хил зөрчсөн хятад иргэдийг саатуулжээ

Хилийн цэргийн 0198 дугаар ангийн хариуцсан хэсгээр хадлан хадах зорилгоор БНХАУ-ын харъяат найман иргэн орж ирснийг манай хилчид саатуулжээ.

Тэднийг баривчлан захиргааны арга хэмжээний дагуу хуулийн хариуцлага хүлээлгэж, холбогдох хүмүүст нь хариуцуулан өгсөн байна.

Мөн Дорнод аймгийн Хилийн 0275 дугаар ангийн хариуцсан хэсгээр иргэн Д-ийн 66 толгой адуу улсын хилд тулсныг хилийн манаа илрүүлэн, малын эзэнд холбогдох хууль дүрмийг танилцуулан баталгаа гаргуулж, зүсмийн бүртгэлийн дагуу адууг хүлээлгэн өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Тендерийг будлиантай явуулсан АМГ-ыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргажээ

“Баян газар” компаниас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд “Өнгөрсөн баасан гаригт нэг тендерийн сонгон шалгаруулалт болсон байгаа. Энэхүү шалгаруулалтын урилга дээр ирүүлсэн саналыг “АМГ –ын даргын тушаалаар батлагдсан комисс нь Уул уурхай сайдын 2015 оны аравдугаар тушаалаар батлагдсан тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын дагуу үнэлнэ” гэж заасан байгаа. Гэтэл үнэлгээ хийхдээ Уурхайн сайдын 2015 оны зургадугаар сарын 29-ны өдрийн 126 дугаар тушаалаар нэмэлт өөрчлөлт орсон журмын дагуу үнэлгээ хийж, зарим компаниудыг үндэслэлгүйгээр сонгон шалгаруулалтаас шууд хассан. Үүнийг хууль бус үйлдэл гэж байгаа. Материалыг 17 цаг хүртэл хүлээж авна гэж зарласан байсан. Гэвч цагтаа аваагүй, ахлах мэргэжилтэн Г.Пүрэвжав “Та нар хүлээж бай гэж хэлчихээд өрөөнийхөө хаалгыг хаачихаад гадаа гараад тамхи татаад зогсож байна.Төрийн ажлыг ингэж хууль бусаар хиймээргүй байна. Сонгон шалгаруулалтыг хууль бус явуулах байсал бол ил тод зарлах шаардлагагүй шүү дээ. Ашигт малтмалын газрын дарга хууль бус үйлдэлээ зогсоох хэрэгтэй. Бусад компаниудад шударга өрсөлдөх боломжоор нь хангах хэрэгтэй байна. Энэхүү зөрүүтэй үнэлгээнээс болж арав гаруй компани материалаа үнэлүүлж чадаагүй” гэлээ. Улмаар энэ асуудлыг АТГ-т шалгуулахаар болсноо мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

АШУҮИС-ийн удирдлагууд зөрчлөө арилгахаар болcон байна

ШӨХТГ-ын даргын удирдамжийн дагуу зарим их дээд сургуулиудын төлбөр, хураамж тогтоосон шийдвэр, суралцагчидтай байгуулсан гэрээ болон холбогдох дүрэм журам, тогтоол, тушаал гэх мэт шийдвэрүүд нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгасан дүнгийн талаар хэвлэлийн бага хурал хийж олон нийтэд мэдээлсэн.

Уг хуралтай холбогдуулан АШУҮИС-ын захирал Г.Батбаатар, тэргүүн дэд захирал Н.Сүмбэрзул, санхүүгийн асуудал эрхэлсэн дэд захирал Л.Содномцогт нар ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхантай уулзаж нөхцөл байдлын талаар ярилцжээ.

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн удирдлагын зүгээс төрийн байгууллагын хяналт шалгалтын үр дүнг хүлээн зөвшөөрч удирдах зөвлөлийн хурлыг хуралдуулан дотоод нөөц боломжоо судлан үзэж сургалтын төлбөрийн асуудлыг нэн яаралтай шийдвэрлэж хариу өгнө гэдгээ мэдэгджээ.

Мөн өөрийн сургуулийн оюутнуудад нэгдсэн байдлаар халаад болон футболк худалдсан асуудлыг таслан зогсоосноо мэдэгдэж, хичээл ороогүй боловч нөхөлтийн төлбөр гэж авдаг асуудлыг нэг мөр зогсоосон тухайгаа өгүүлсэн байна.

АШУҮИС нь оюутнууд болон эцэг эхчүүдийн санаа бодлыг байнга дээдлэн ажилладаг бөгөөд төрийн байгууллагын шийдвэрийг хүндлэн нийгэмд хүлээх үүргээ анхаарч ажиллахаа мөн илэрхийлсэн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрийн өмчийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Төрийн өмчийн тухай хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Өнөөдөр манай улсад төрийн өмч нь төр, аймаг, нийслэл, сум, дүүрэгт нийт 400 гаруй бие даасан өмчид хуваагдаж, өмчлөгч бүр өөрсдийн эрх мэдлийн хүрээнд өмчөө бие даан захиран зарцуулж байна. Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна” гэж заасан бөгөөд төрийн байгууламжийн нэгдмэл тогтолцоотой улсын хувьд төрийн өмчийг Засгийн газар өмчилж, УИХ-аас баталсан хуулийн дагуу захиран зарцуулдаг байх, аймаг, нийслэлийн төрийн өмчийг зөвхөн эзэмших эрхтэй байх нь зүйд нийцэх болно.

Үүний тулд аймаг, нийслэл, сум, дүүрэг тусдаа өөрийн өмчтэй байгаа өнөөгийн тогтолцоог өөрчлөн, төрийн өмчийн нэгдмэл тогтолцоог бүрдүүлэхээр төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг Төрийн өмчийн тухай хууль болгон өөрчлөх, төрийн өмчит компанийг байгуулах нөхцөл, шаардлагыг хуулиар тогтоох, төрийн өмчит компани байгуулсан бол түүний үйл ажиллагаанд дахь төрийн оролцоог дэлхийн бусад оронд хэрэглэдэг нийтлэг жишгийн дагуу зохицуулдаг болох шаардлагатай. Ийм үндэслэл шаардлагыг зохицуулах төрийн өмчийн тухай хуулийн төслийг боловсрууллаа.

Төрийн өмчит хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах, хувьчлах эрх зөвхөн УИХ-д хадгалагдах бөгөөд УИХ-ын зөвшөөрснөөр Засгийн газар, Засгийн газрын зөвшөөрснөөр аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал өөрчлөн байгуулах, хувьчлах эрхтэй байхаар төсөлд тусгажээ.

Categories
мэдээ нийгэм

БГД-ийнхэн төмөр замын цэцэрлэгт 38 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

Монгол-Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг олон улсын билетийн касс, олон улсын тээвэр зуучлалын төвийн байраа суллан 450 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг байгуулах шийдвэрийг энэ оны зургадугаар сарын 1-нд гаргасан.

Захиргааны нэг байрыг суллан цэцэрлэг болгох зардлыг УБТЗ ХНН 100 хувь гаргасан бөгөөд улсын цэцэрлэг байх уу, төмөр замын цэцэрлэг байх уу гэдгийг БСШУЯ шийдвэрлэнэ. Ямартай ч БГД-т нэг цэцэрлэг шинээр нэмэгдэж, тус дүүргийн харъяа сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадаагүй 13 мянга гаруй хүүхдийн 450 нь суралцах цэцэрлэгтэй боллоо.

Categories
мэдээ нийгэм

Уурхайн нүхэнд унаж амиа алджээ

Налайх дүүргийн III хорооны “Ногоон толгой” гэдэг газар иргэн Ц-ийн бичил уурхайд нэг хүн унаж нас баржээ. Энэ тухай дуудлагыг өчигдөр онцгойгийнхон хүлээн өвч, Уул уурхайн аврах ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж, иргэн А /26 настай, эрэгтэй/ 47 метрийн босоо аманд унаж осолдсон цогцсыг гарган цагдаагийн байгууллагад тус хүлээлгэн өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Цасанд 30 машин боогджээ

Завхан аймгийн Идэр сумын Загастайн даваанд их хэмжээний цас орж, халтиргаа гулгаа үүсчээ. Ингэснээр давааны арын замд ачаатай шланз загварын автомашин зам хөндөлсөж зогссоноос 30 автомашин түгжирсэн байна. гэсэн дуудлагыг онцгойгийнхон 2015.09.28-ны өдрийн 23:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж, замын зорчих хэсгийг чөлөөлж, хэвийн үйл ажиллагаанд оруулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Л.Цандэлэгийг яллагдагчаар татжээ

Монголын газар тариалан эрхлэгчдийн холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэгийг хүн гүтгэсэн хэрэгт яллагдагчаар татжээ. Тэрбээр сонинд ярилцлага өгөхдөө Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа импортын буудайнаас ашиг олох гэж байгаа гэдэг утгаар ярьжээ. Тиймээс салбарын сайд нь өөрөө гүтгүүлсэн гэж үзээд цагдаагийн байгуулагад хандсан юм. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж буй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Худалдаа, хөгжлийн банк 500 сая ам.долларын бонд гаргана

Худалдаа, хөгжлийн банк 500 сая ам.долларын бонд гаргахаар болжээ. Эх сурвалжийн мэдээлснээр энэ мөнгө өнөөдөр шийдэгдэх аж. Өмнө нь тус банк бас ийм бонд гаргаж байсан юм. Тодруулбал, Худалдаа хөгжлийн банк 500 сая ам.долларын таван жилийн хугацаатай бондыг өнгөрсөн тавдугаар сард худалджээ. Зах зээлийн тааламжгүй нөхцөл байдлаас шалтгаалан өнгөрсөн долдугаар сард бонд гаргах хугацааг хойшлуулаад байсан юм. Худалдаа хөгжлийн банкны гаргасан бондын хүү 9.375 хувь байгаа аж. “Standard & Poor’s” олон улсын рейтингийн байгуулллага бондыг B+ гэж үнэлжээ. Худалдаа хөгжлийн банк 2012 оны 9-р сард 300 сая ам.долларын бондыг олон улсын бондын зах зээлд гаргаж байсан юм.

Монгол улсын гадаад валютын нөөц арванхоёрдугаар сарын турш 32 хувиар багасч 1.32 тэрбум ам.долларт хүрч буурчээ. Засгийн газар гурван жилийн хугацаатай 30 тэрбум төгрөгийн /15.4 сая ам.доллар орчим/ бондын дөнгөж тал хувийг энэ тавдугаар сарын 7-нд худалдсан аж.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд амьдарвал татвартай болох талаар хэлэлцэж байна

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ээлжит 29-р хуралдаан өнөөдөр Хангарьд ордны 14 давхарын хуралдааны танхимд өглөөний 9:50 цагаас эхэлсэн юм. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт иргэдийн төлөөлөгчид хуралдаж, “Нийслэл хотын албан татвар”-ын хувь хэмжээг тогтоож, ажлын хэсгээс боловсруулсан хууль хэрэгжүүлэх журмыг батлах ёстой байсан. Гэвч Монгол ардын намын бүлгээс тав хоногийн завсарлага аваад байсан билээ. Харин өнөөдөр 09.50 цагийн орчимд төлөөлөгчдийн ирц бүрдэж, хурал эхэллээ. Тэд “Нийслэлийн албан татвар”-ын хувь хэмжээ тогтоох, албан татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах, мэдээлэл солилцох журам батлах зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

Улмаар хурлын дэгийн дагуу эхлээд нийслэлийн засаг дарга бөгөөд, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Нийслэл хотын албан татварын тухай хууль”-ийн зорилгыг танилцуулж, бусад хотуудын татварын талаар мэдээлэл өгсөн юм. Дараа нь ажлын хэсгээс хууль хэрэгжүүлэх журмыг танилцууллаа. Өнгөрсөн зургадугаар сарын 19-нд УИХ-аас баталсан энэ хууль аравдугаар сарын 1 буюу нөгөөдрөөс хэрэгжиж эхлэнэ. Жижиглэнгээр борлуулсан бүх төрлийн согтууруулах ундаа, тамхи, зочид буудал, амралтын газар, ресторан, баараас албан татварыг авах бөгөөд 0-1 хувь байна гэж хуулийг хэрэгжүүлэх журманд тусгасан. Гэхдээ хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор дээрх хувь хэмжээг НИТХ-ын тэргүүллэгчдийн өнөөдрийн хурлаар эцэслэн хэлэлцэж, тогтооно. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тухайд хот татвартай болох нь зөв. Гэхдээ УИХ-аар хэлэлцэн батлагдсан хуулийн төсөл, санасан хэмжээнд боловсрогдон батлагдаагүй тухай тодотгон ярив. Тухайлбал НИТХ дахь Монгол ардын намын бүлэг худалдан авах чадвар буурч буй энэ үед татварын хэмжээг хамгийн өндөр буюу нэг хувиар тогтоож үзсэн нь өнөөгийн байдалд зохицоогүй тул иргэдийн амьдралыг сайжиртал 0 хувиар тооцохыг санал болголоо. Мөн магадлан итгэмжлэгдсэн ахмадад зориулсан 11 амралтын газар нийслэлд үйл ажиллагаа явуулдаг. Иймээс хотын татвараас ахмад настны авсан үйлчилгээг чөлөөлж өгөх саналыг Баянгол дүүргийн засаг дарга Д.Оросоо хэлсэн юм.

Харин нийслэлийн иргэдийн төлөөлөгч С.Амарсайхан: “Хэрэглээний соёлыг нэвтрүүлэхээр эрмэлзэж байгаа ард иргэдийн эсрэг чиглэсэн хууль болсон байна. Хотын тогтвортой хөгжлийн үндсийг бий болгосон хууль байх болов уу гэж найдаж байсан ч түүнд маань хүрсэнгүй. Тансаг чамин хэрэглээг танах гэж байхад өнөөдөр талхаа авч идэж чадахгүй хүмүүс их байна. Архи тамхинаас татвар авна гэж байна. Тусгай зөвшөөрөл, онцгой татвар төлж байна. Тансаг, чамин хэрэглээ гэж чухам юу юм? Таваг шөл ресторанд орж идэхийг хэлэхгүй байх” гэв.

Ж.Амарсанаа төлөөлөгчийн тухайд хот татвартай болох нь зарчмын хувьд зөв. Гэхдээ татварын хэмжээг тогтоохдоо ялгаатай байлгах ёстой. Тухайлбал баар, ресторан бүр л иргэдэд хоол, хүнсний зүйл зарж борлуулдаг гэх саналыг илэрхийллээ. Энэ маягаар иргэдийн төлөөлөгчид “Нийслэл хотын албан татвар”-ын хувь хэмжээ, хэрэгжилтийн журмын талаар санал солилцож, түр завсарлалаа.