Categories
мэдээ нийгэм

Цэвэр бохир усны сүлжээ, усны үнэ, төлбөр тооцоотой холбоотой мэдээлэл, санал хүсэлтийг 24 цагаар авдаг боллоо

Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар Нийслэлийн хэрэглэгчдийг ундны болон ахуйн цэвэр усаар хангаж, гарсан бохир усыг нь татан зайлуулах эрхэм үүргээ нэр хүндтэй биелүүлсээр 55 жилийг үджээ. Энэ хугацаанд аль болох иргэддээ шуурхай, чирэгдэлгүй үйлчлэхийг эрхэм болгосоор ирсэн тус байгуулллагын хувьд саяхнаас бас нэгэн шинэлэг үйлчилгээг нэвтрүүлжээ. Иргэд цэвэр бохир усны сүлжээ, усны үнэ, төлбөр тооцоо, гэр хорооллын ус түгээх байрны үйлчилгээтэй холбоотой санал хүсэлт, мэдээллийг 70157016, 70157066 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авахаар болжээ.

Categories
мэдээ спорт

Хүндийн өргөлтийн УАШТ маргааш эхэлнэ

Монголын хүндийн өргөлтийн холбооны энэ оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг маргааш, нөгөөдөр Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Биеийн тамир, спортын газарт зохиохоор болжээ. Өнөөдөр техникийн зөвлөгөөн болж байгаа аж. Олон улсын хүндийн өргөлтийн дүрмийн дагуу нэг баг 15 тамирчинтай байх бөгөөд тухайн баг нэг жинд хоёр тамирчин оролцуулах эрхтэй ажээ.

Тэмцээний эрэгтэй ангилал 56, 62, 69, 77, 85, 94, 105, +105 кг зэрэг төрлөөр болох бол эмэгтэй ангилал 48, 53, 58, 63, 69, 75, +75 кг-ийн жинд тус тус зохион байгуулагдах гэнэ.

Categories
мэдээ спорт

Өсвөрийн жүдочид ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртлээ

“Сараево-2015” жүдо бөхийн өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 40 кг-ын жинд Монголын тамирчин Баасансүрэнгийн Ойдовчимэд мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр хагас шигшээд Румыний бөхтэй барилдаж, үндсэн цагт үнэлгээ тэнцэж, нэмэлт цагт торгуулиар учраагаа ялснаар аваргын төлөө барилдах эрхтэй болсон байна. Харин аваргын төлөө ОХУ-ын Ольга Борисоватай барилдаж ялагдсан юм. Харин эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Б.Нармандах Италийн бөхөд ялагдаж хүрэл медалийн төлөө Бразилийн бөхтэй барилдан ялалт байгуулсан байна.

Эрдэнэт-Булганы зам дагуу хотын захаас 3 км зайд иргэд барилгын болон ахуйн хог хаягдлуудыг хаяж өдрөөс өдөрт хогны хэмжээ нэмэгдсээр байна. Хэрэв энэ байдлаар цаашид үргэлжилбэл Эрдэнэт хотын орчимд хоёр дах хогийн цэг үүсэх өндөр магадлалтай болж байна.

Мон-23 төслийн хүрээнд хэрэгжсэн Эрдэнэт хотын гэр хорооллын иргэдийн цэвэр усны хэрэгцээг хангах гүний худгийн эхэнд тус хогийн цэг үүссэн нь цэвэр усны эх үүсвэр бохирдох нөхцөл болж байна. Мөн Булган аймгийн Орхон сумын Засаг даргын захирамжаар энэ орчмыг түүхэн дурсгалт газар болохыг тодорхойлж орон нутгийн хамгаалалтанд авсан.

Categories
мэдээ нийгэм

“БАЙГАЛЬД ХАЙРТАЙ ЗАЛУУС” аян

Эрдэнэт хотоос Булган чиглэлийн хатуу хучилттай зам дагуу иргэд
барилгын болон ахуйн хог хаягдлууд хаяж, өдрөөс өдөрт хогны хэмжээ нэмэгдсээр байгаа гэнэ. Энэ зам нь Эрдэнэтийн гүний цэнгэг усны
эх үүсвэр болох баруун чиглэлд тавигдсан учраас

гэр хорооллын иргэдийн цэвэр усны хэрэгцээг хангах гүний худгийн ус бохирдох эрсдэл үүсээд байгаа юм.
Тиймээс “Байгальд хайртай залуус” аяны хүрээнд “Зөв залуус клуб, Хот
тохижуулах газар, “Ойн
экологийн өмгөөлөл” ТББ, “Хоггүй Эрдэнэт хөдөлгөөн”,Орхон аймгийн Ардчилсан
залуучуудын холбоо зэрэг
байгууллагууд дээрх хог, хаягдлыг нөгөөдөр цэвэрлэхээр болжээ.

Categories
гадаад мэдээ

АНУ-д халдлага гарчээ

АНУ-ын Теннесси муж дахь “Nashville” кино театрт холливуудын нэрт жүжигчин Чарлез Терон, Том Харди нарын хамтран тоглосон “Mad Max” киноны үеэр нүүрээ халхалсан гэмт этгээд халдлага үйлдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Гэмт этгээд киноны үеэр үзэгчид рүү гал нээсэн байна. Халдлагын үеэр гурван хүн шархтжээ. Тэднийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд 58 настай эмэгтэйн биеийн байдал муу байгаа гэнэ. Гэмт этгээд үзэгчид рүү буудсаныхаа дараа хэргийн газраас зугтаасан аж. Цагдаа нар гэмт этгээдийг кино театраас 100 метрийн цаана толгой руу нь буудаж аюулгүй болгожээ.

Түүнийг Эдвард гэдэг бөгөөд 29 настай, тодорхой эрхэлсэн ажилгүй, хэд хэдэн удаа гэмт хэрэгт холбогдож, саатуулагдаж байжээ. Цагдаагийнхан гэмт этгээдийн гэр болон байнга очдог кафед шалгалт явуулж байгаа гэнэ. “Залуугийн цахим сүлжээг шалгахад эртнээс халдлага үйлдэхээр төлөвлөж байсан нь тогтоогдсон” хэмээн Теннесси мужийн захирагч хэлжээ

Categories
мэдээ нийгэм

“Би Жи Би Жи” компанийн эрхийг хүчингүй болгожээ

Нийслэлийн Баянгол дүүргийн 14-р хорооны 12 давхар 16-р байрны зүүн талд н.Ганбат захиралтай “БИ ЖИ БИ ЖИ” компани барилга барьж, тус байрны хажуугийн үерийн даланг нурааснаас тус байр нурах аюулд хүрсэн билээ. Улмаар тэнд амьдарч байсан 240 гаруй иргэдийн нүүлгэн шилжүүлж буудалд байрлуулсан бөгөөд 16-р байрны суурийг хүчитгэж, аюулгүй болгосон хэмээн буцаан байранд нь оруулсан байдаг.

“БИ ЖИ БИ ЖИ” компани анх 2011 онд тус газарт орон сууцны барилга барих зөвшөөрөл авч байсан бол зөвшөөрлөө 2014 онд сунгуулсан байна. Дээрх үйл явдлын дараа уг компани барилгын ажлаа үргэлжлүүлж байсан юм. Харин өнгөрсөн сарын 29-нд Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүлийн захирамжаар Би Жи Би Жи компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна.

Categories
мэдээ улс-төр

Шадар сайдыг огцруулахыг дэмжлээ

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Шадар сайд У.Хүрэлсүхийг огцруулахыг дэмжлээ. Хуралдаанд 10 гишүүн оролцож, найм нь Шадар сайдыг огцруулахын төлөө саналаа өгчээ.

Харин Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан үдээс хойш буюу 14 цагаас хуралдаж, Байгаль орчин, аялал жуучлалын сайд Д.Оюунхоролыг чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэх юм байна.

Categories
гадаад мэдээ

Вашингтон хотын төвд буудалцаан болов

Уржигдар
Вашингтон хотын төв дэх Ж.Кеннедигийн нэрэмжит урлагийн төвийн хажууханд үл таних
этгээд гал нээсэн байна. Цагдаагийн газраас мэдээлснээр тус төвийн хажууханд зогсч
байсан машинаас буудсан аж. Хэргийн газраас гар буу олдсон байна. Гэрчүүдийн мэдүүлснээр
машинд байсан хүмүүс хоорондоо муудалцаж бие бие рүүгээ гал нээжээ. Хууль сахиулах
байгууллагынхан гал нээсэн байж магадгүй хэмээн сэжиглэж байгаа хүнийг саатуулсан
тухай мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хуурамч дипломоор төрд ажиллажээ

АТГ-аас Иргэний нисэхийн
ерөнхий газрын Сэргээн засал, сувиллын цогцолборын захирал Г.Батцэцэгийг шалгасан
байна. Иргэдээс ирсэн мэдээллийн дагуу ажлыг
нь шалгахад Г.Батцэцэг нь уг албан тушаалд 2013 оны зургадугаар сард томилогдсоноос
хойш хамаатан, танил талаа шууд удирдлагадаа авч ажиллуулсан, тэдэнд цалинг давхардуулж
олгосон, мөн өөртөө болон дээрх хүмүүст жилийн эцсийн үр дүнгээр шагнал, цалинг
илүү олгосон зэрэг ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан нь илэрчээ.

Мөн Сэргээн засал,
сувиллын цогцолборын захирлын ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй, түүнчлэн
1997 онд УБИС-ийг Урлал техникийн багш мэргэжлээр суралцаж төгсөөгүй бөгөөд хуурамч
диплом ашиглан төрийн байгууллагад ажиллаж байсан нь шалгалтаар илэрчээ. Иймээс Г.Батцэцэгт Авлигын эсрэг хууль,
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс
урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу хариуцлага тооцуулахаар АТГ-аас Иргэний
нисэхийн ерөнхий газрын дарга Ц.Эрдэнэбилэгт албан бичиг хүргүүлээд байна. Харин
хуурамч диплом ашиглаж байсан асуудал нь Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйлд заасан
гэмт хэргийн шинжтэй байх тул хэргийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлсэн
байна.

Categories
гадаад мэдээ

Энэтхэгт галт тэрэг мөргөлджээ

Энэтхэгийн
Махдья-Прадеш мужийн нэгэн гүүрэн дээр хоёр галт тэрэг мөргөлдөж ус руу унасан байна.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар 10-15 вагон голд живсэн аж. Үүний улмаас ойролцоогоор
32 хүн амь үрэгдэж, таван хүн сураггүй болоод байна. Аврах ажиллагааг удирдан явуулж
буй мужийн Цагдаагийн газраас мэдээлснээр 40 гаруй хүн гэмтэж эмнэлэгт хүргэгджээ.
Осол шөнө гарсан тул аврах ажиллагаанд нэлээд бэрхшээл учирсан байна.