Categories
мэдээ спорт

“Хүрхрээ” дээд лиг үргэлжилнэ

Монголын хөлбөмбөгийн холбооны Хүрхрээ үндэсний дээд лиг өндөрлөхөд багуудад 6-7 тоглолт үлдээд байна. Тоглолтын эцэст ямар баг Хүрхрээ үндэсний дээд лигийн аварга болж ямар баг доод дивизон буюу нэгдүгээр лиг рүү унах вэ гэдэг нь тодорхой болох юм.

Энэ ням гарагт 30 оноотой хүснэгтийг тэргүүлж байгаа “ФС Улаанбаатар” болон тэднээс 8 оноо дутуу хүснэгтийн дөрөвдүгээр байранд бичигдэж байгаа Улаанбаатарын Унаганууд багууд өрсөлдөхөөр болжээ.

Categories
мэдээ спорт

Н.Түвшинбаяр эхний ялалтаа авлаа

Казахстаны Астана хотоо болж буй Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий энэ өдөр эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд Олимпийн аварга Н.Түвшинбаяр, эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд О.Жавзмаа нар барилдаж байна.

Н.Түвшинбаяр эхний тойрогт дэлхийн аваргын мөнгөн медальт Кубын Жозе Арментеростой барилдаж, юүко үнэлгээгээр хожлоо. Хоёрдугаар тойрогт Сенегалын Мане Бабоукар Манетай барилдана.

Эмэгтэйчүүдийн +78кг-ийн жинд О.Жавзмаа эхний тойрогтоо хийлсэн бол хоёрдугаар тойрогтоо олимпийн аварга, дэлхийн хошой аварга Кубын жүдоч И.Ортизтой барилдсан ч дөрвөн торгууль авснаар хожигсон юм.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд 14 сургууль, 47 цэцэрлэг, 13 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно

Нийслэлд энэ онд нийт

  • 5690 суудал бүхий 14 сургууль,
  • 5820 ор бүхий 47 цэцэрлэг,
  • 2460 суудал, 1440 ор бүхий 13 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор,
  • 920 ор бүхий 9 дотуур байр,
  • 7 спорт заалыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Улсын төсвийн хөрөнгөөр боловсролын салбарт 153, орон нутгийн хөрөнгөөр 26 барилгын ажил явагдаж байгаа бол концессын гэрээгээр 40 цэцэрлэг сургууль, БНХАУ-ын тусламжаар 1 цэцэрлэг 21 сургууль, Японы тусламжаар 10 цэцэрлэгийн барилга баригдана. 2012 оноос хойш барилга нь ашиглалтаас гарсан Сүхбаатар дүүргийн 3, 11 дүгээр сургуулийн барилгын ажил дуусч энэ онд ашиглалтад орох юм.

Мөн 2012 оноос барилга нь ашиглалтаас гарсан Баянзүрх дүүргийн 10 дугаар тусгай цэцэрлэг, 146 дугаар цэцэрлэг, Баянгол дүүргийн 18 дугаар цэцэрлэг, Хан-Уул дүүргийн 32, Баянгол дүүргийн 73, 38, 2014 онд зогссон Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн барилгын ажлын төсөв нь шийдэгдэж, гүйцэтгэгч нь тодроод байна.

Эдгээр сургууль, цэцэрлэгийн барилгыг буулгах ажил энэ онд эхэлнэ. Мөн нийслэлд БНХАУ-ын тусламжаар 19 сургууль шинээр барьж эхлэх юм. Улс, орон нутгийн хөрөнгөөр 2015 онд баригдаж байгаа 179 барилгын 91 нь энэ онд ашиглалтад орж сургуулийн хүчин чадал 8150 суудал, цэцэрлэгийн хүчин чадал 7260 ороор нэмэгдэх тооцоотой байна.

Өнөөдрийн байдлаар улсын төсвийн хөрөнгөөр 4448 суудлын хүчин чадалтай 8 сургууль, 1000 хүүхдийн хүчин чадалтай 10 цэцэрлэгийн барилга ашиглалтад орсон байна.

Мөн 350 хүүхэд хүлээн авах 2 дотуур байр, 4 спорт заалны барилга шинээр ашиглалтад орлоо. Харин 9 дүгээр сард 15 барилга (825 хүүхдийн 7 цэцэрлэг, 890 суудалтай 3 сургууль, 180 ортой 2 дотуур байр, 3 спорт заал) нэмж ашиглалтад орно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шинэ ногооны үзэсгэлэн худалдаа явагдаж буй байршлууд

“Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Үйлдвэр, Хөдөө аж ахуйн газар, төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран “Алтан намар-2014” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн нийслэлийн төвийн 6 дүүргийн 25 байршилд зохион байгуулж эхлээд байна. Шинэ ургацын төмс, хүнсний ногооны худалдаа гарч буй байршлуудыг доорхи хүснэгтээс харна уу.

Categories
мэдээ эдийн-засаг

Оюу толгойн шинэчилсэн ТЭЗҮ-г хүлээлгэн өгчээ

“Оюутолгой” компани шинэчилсэн ТЭЗҮ, Далд уурхайн хөгжүүлэлт болон санхүүжилтийн төлөвлөгөөгөө Монголын Ашигт малтмалын газарт хүлээлгэн өгчээ.

Өмнө нь ТЭЗҮ-ийг гуравдугаар сард Ашигт малтмалын газарт өгч батлуулсан. Гэвч тавдугаар сард хийсэн далд уурхайн гэрээтэй холбоотойгоор ТЭЗҮ-д холбогдох засвар хийх шаардлага үүссэн юм.

Далд уурхайг хөгжүүлэхтэй холбоотой бэлтгэл ажлуудыг хийх санхүүжилтийг компаниас баталсан. Энэхүү санхүүжилт 2016 оны эхэн үед бүрдэнэ гэж төлөвлөж буй далд уурхайн санхүүжилт хүртэлх зардлыг хамрах юм.

Далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг 2016 оны дунд үеэс эхлүүлэхээр төлөвлөсөн.
Уг мэдээлэл цацагдсанаар хувьцааны ханш 4.9 хувиар өсч 3 ам.долларт хүрлээ гэж Гаүли үнэт цаасны компаниас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын ээлжит хуралдаан ирэх Даваа гарагт болно

Монгол Улсын Засгийн газрын 49 дэх ээлжит хуралдаан ирэх Даваа гарагт буюу 2015 оны наймдугаар сарын 31-ны 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1

Улсын чанартай томоохон төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэгч хуулийн этгээдийн жагсаалтыг батлах тухай

С.БАЯРЦОГТ

2

Журам батлах тухай

С.БАЯРЦОГТ

3

Ерөнхий байцаагчийн эрх олгох тухай

С.БАЯРЦОГТ

4

Гадаад хэргийн сайдын албан ёсны айлчлалын тухай*

Л.ПҮРЭВСҮРЭН

5

Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулга*

Р.БУРМАА

6

Давсны хэрэглээг бууруулах үндэсний стратеги батлах тухай

Г.ШИЙЛЭГДАМБА

7

Бусад асуудал*

Ч.САЙХАНБИЛЭГ

Танилцуулах асуудал

8

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тухай

С.БАЯРЦОГТ

9

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны 7 дугаар сарын гүйцэтгэлийн тухай

С.БАЯРЦОГТ

10

Гадаад хэргийн сайдын олон улсын хуралдаанд оролцсон дүнгийн тухай

Л.ПҮРЭВСҮРЭН

11

Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааны дүнгийн тухай

Л.ПҮРЭВСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Л.Гансүхийг даваа гаригт Шүүнэ

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал ирэх даваа гаригт болно. Тэдэнд холбогдох шүүх хурал энэ сарын 17-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох байсан ч шүүх хуралд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг болон Багануурын нүүрсний уурхайн удирдлагуудыг оролцуулах хүсэлт гаргаснаар хойшилсон юм. Мөн шинжээчдийг оролцуулах хүсэлт гаргаснаар хойшлоод байсан билээ. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т зааснаар буруутган шүүнэ. Л.Гансүхийг Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс 13 тэрбум төгрөг завшуулсан байж болзошгүй хэрэгт буруутгаж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний брэнд маргааш тодорно

Аж Үйлдвэрийн сайдын
тушаалыг хэрэгжүүлэх хүрээнд Монголд анх удаа “Үндэсний нэрийн
бүтээгдэхүүн” шалгаруулах үзэсгэлэн худалдаа өчигдөр нээлтээ хийсэн.

Үзэсгэлэн худалдаа
энэ сарын 28-30-ны өдрүүдэд Чингисийн талбайд үргэлжлэх бөгөөд 21 аймаг,
нийслэлийн ЖДҮ эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг нэг дороос
үйлдвэрийнх нь үнээр худалдан авах боломжтой юм.

Тухайлбал, энэхүү
үзэсгэлэн худалдаанаас төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүнээс гадна “Мастер
додо”, “Говь”, “Best shoes” зэрэг үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хямд үнээр
худалдан авах боломжтой.

Үзэсгэлэн
худалдаанд ЖДҮ эрхлэгчдийн төлөөлөл бүхий нийт 80 гаруй ААН оролцох төдийгүй
эдгээрээс “Үндэсний брэнд”-ийг өргөмжилж, урамшуулна. Ингэхдээ тэргүүн
байранд шалгарсан нэг ААН-д Гран при шагнал олгож, 27 шилдэг нэрийн
бүтээгдэхүүнийг тодруулах юм.

Тодруулбал, 2015
оны наймдугаар сарын 30-нд үндэсний нэрийн бүтээгдэхүүнийг тодруулж, урамшуулах
бөгөөд энэхүү үзэсгэлэн худалдааг цаашид нийслэлийн зургаан дүүрэгт есдүгээр
сарын 10-ыг хүртэл үргэлжлэн зохион байгуулахаар төлөвлөөд
байна. Энэхүү арга хэмжээ цаашид жил бүр уламжлал болгон зохион
байгуулагдана.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдаа ирэх сарын 15 хүртэл үргэлжилнэ

Хичээлийн шинэ жилийг угтан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, 9 дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран хичээлийн хэрэгслийн өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна. Энэхүү худалдааг энэ сарын 17-ны өдрөөс ирэх 15-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулж байна.

Дүүргүүдэд өргөтгөсөн худалдаа зохион байгуулах 11 байршлыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталсан. Худалдааны үйл ажиллагаанд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөл хяналт тавих юм. Өргөтгөсөн худалдааг зохион байгуулах байршлуудыг танилцуулж байна.

Нийслэлийн хэмжээнд хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн
худалдаа зохион байгуулах байршил

Categories
мэдээ нийгэм

Сурагчдын автобусны зарим жолооч мэргэшсэн жолооны үнэмлэхгүй байна

Замын цагдаагийн газраас наймдугаар сарын 27, 28-ны өдрүүдэд нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн “Хүүхэд тээвэрлэх” автобусуудыг шалгасан байна.2015-2016 оны хичээлийн шинэ жил, хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хүүхдийг тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангасан автобусаар тав тухтай аюул осолгүй тээвэрлэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор уг шалгалтыг хийжээ.

Шалгалтаар тээврийн хэрэгслийн насжилт хэтэрсэн, зогсохгүй явах хориотой тэмдэггүй,
хувь хүний тээврийн хэрэгслээр хүүхэд тээвэрлэхдээ тухайн сургуультай ажил гүйцэтгэх гэрээ хийгээгүй, тээврийн хэрэгслийн хоёр талд тухайн аж ахуй нэгжийн логогүй, эмийн сан нь нэр төдий, тээврийн хэрэгслүүд нь нэгдсэн шар өнгөтэй байх ёстой ч олон өнгөтэй, стандартад тавьсан өнгөөр будаагүй, стандартад суудлын тоо 22 ба түүнээс дээш гэж заасан боловч бага оврын микробусыг ихээр оролцуулсан, баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл сонгосон, зарим жолооч мэргэшсэн жолооны үнэмлэхгүй зэрэг зөрчлүүд илэрчээ. Шалгалтын дүнгийн талаар нэгдсэн мэдээ гаргаж, Нийслэлийн боловсролын газарт албан даалгавар хүргүүлэн заагдсан зөрчлүүдийг арилгуулах арга хэмжээг Замын цагдаагийн газраас авч ажиллахаар болжээ.